Oyuna & Erica
To help people to build their online business
CUSTOM JAVASCRIPT / HTML
Нийтэлсэн огноо: 2019 оны 3-р сарын 22
Julie Stoian зөвөлж байна...
Julie Stoian дижитал маркетингийн зөвлөх, маркетингийн дасгалжуулагч. "Та Өөрийн Лаптоп Амьдралаа Бүтээгээрэй" гэсэн брэндээрээ интернет орчинд алдартай. 

Julie ашигтай онлайн бизнес болон маш олон бизнесүүдэд хэрэгтэй байгаа чадвар, стратегийг сурахад нь туслах, сургах үйл ажиллагаа эрхэлдэг. 

Julie анх бизнесээ эхлэхдээ блог бичиж эхэлсэн ба 2CCX дасгалжуулалт, Фуннел хийх, Дижитал Маркетингийн стратегуудаараа олны анхаарал татах болсон байна. 
Түүний онлайн бизнес эхлүүлэх 30 өдрийн төлөвлөгөөний эхний 10 өдрийг орууллаа. 

Өдөр 1 

Миний интернет бизнесийн анхны өдөр нерв барах өдөр байх нь гарцаагүй. 

Зүгээр л ClickFunnels аккаунтаа нээгээд ямар нэгэн найз, хэрэглэгч, бусад сошиал сайтууд руу орохгүй. Хамгийн хурдан хөл дээрээ босох арга зам бол надад таарах хамгийн сайн үйлчлүүлэгчээ олох гэдгийг би мэдэж байгаа (хүмүүсийн амаар). Түүнчлэн онлайн бол хамгийн хурдан мөнгөнд хүрэх, түүгээр дамжуулан хүргэлтээ хийнэ гэдгээ ч бас мэдэж байгаа. Би eCommerce-ийн мэргэжилтэн биш учраас ашиг бага  (надад мөнгө хэрэгтэй гэж ерөөсөө хэлэхгүй), тиймээс таны өмнөөс хийчихлээ (Done For You) гэсэн үйлчилгээг санал болгоно. 
 
Эхний өдөр надад зөвхөн нэг л зорилго байгаа. Тэр нь би хэнд үйлчлэх вэ гэдгээ зохицуулах. 2014 онд нөхрөөсөө салсан, хүсээгүй жирэмслэлт зэрэг хүнд цохилтууд Julie-г маш хурднаар ашигтай бизнесээ босгох хэрэгтэй болгосон бөгөөд түүнийг интернет маркетингд дурлуулснаар одоо тэрээр аль хэдийнээ саятан болжээ. Бизнес дээрээ нэмээд тэрээр Russell Brunson болон ClickFunnels-тай хамтран фуннел бүтээгч, ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм. Julie хэвлэл мэдээллийн Anderson LIVE, BBC World Have Your Say, Rachel Ray хэрэгслүүд, түүнчлэн бизнес болон маркетингийн Content Academy, Boss Moms, GoDaddy Garage Blog, Funnelhacker Radio-уудтай хамтарч ажилладаг. 

Julie хүмүүст маркетинг фуннел хийж, хүмүүсийг борлуулалтаа нэмэгдүүлэхэд нь тусалж болохыг олж мэдсэн бөгөөд харин "Хэнд туслах вэ?" гэдэг асуулт байлаа. 

Үзэг цаас өөрийн аваад хамтарч ажиллахдаа дуртай байх мөрөөдлийн үйлчлүүлэгчүүдээ доош цувуулан бичсэн бөгөөд тэдгээрт байгаа түгээмэл шинжүүдийг харахыг хичээсэн. Дасгалжуулагчид, хичээл бэлтгэдэг хүмүүс, нөлөө бүхий хүмүүс, эрчүүд, эмэгтэйчүүд, бизнес эрхлэгчид, бизнесээ эхлүүлэгчид гм....Нэгэнт жагсаалтаа гаргаад, тэд нарыгаа ангилаад, хэнд туслах, ямар үр дүнг өгч чадахаа гаргаж авсан. Тэнд бүх зүйл ойлгомжтой болсон. 

Өдөр 2

Өнөөдөр хөгжилтэй өдөр. Энэ өдөр өөрийн бизнесээ зохицуулах өдөр. Би үүнийг хамгийн амархнаар хийнэ, бизнесдээ нэр өгнө. Би Julie Stoian Media, LLC гэсэн нэр өгөхөөр шийдсэн бөгөөд аж ахуйн нэгжээ бүртгүүлээд, түүндээ зориулан domain нэр авсан (ClickFunnels-аас юмуу эсвэл Godaddy-аас), тэгээд өөрийн логог Logomakr эсвэл Photoshop ашиглаад хийнэ. . 
Өдөр 3

3 дахь өдрийн  гол зорилго бол вэбсайтаа хийх. Би бизнесдээ фуннелийг ирээдүйн бизнесдээ ашиглах ч, хүмүүс вэбсайттай байх нь онлайн бизнест их чухал гэж үзсээр байгаа тул ClickFunnels ашиглаад хялбархан вэвсайтийг хийнэ. Нүүр, тухай, холбоо барих, үйлчилгээний хуудсуудаа бэлтгэнэ. Үйлчилгээний хуудсыг хоёрыг бэлтгэх ба эдгээр нь миний фуннел рүү орно. Логогоо оруулж зарим нэг бичих зүйлийг оруулна. Эдгээр нь энгийн, ойлгомжтой, цэвэрхэн дизайнтай байх ёстой. Зураг их чухал байдаг болохоор би найзыгаа миний зургийг аваад өгөөч гэж асууна. Утастайгаа, ширээн дээр ажлаа хийгээд сууж байгаа гм. Тэдгээрийг PowerPoint эсвэл Photoshop  ашиглаад дизайнд оруулаад харахад аятайхан, хүнд хүрэхээр болгоно. 

Өдөр 4

Нэгэнт бизнес тань онлайнаар үйлчилгээ үзүүлэх учраас хэрэглэгч авчрах  Facebook дээр төвлөрнө. Гэхдээ бусад Twitter, YouTube, LinkedIn, Instagram, Pinterest нийгмийн сүлжээнүүдийн сувгуудтай болно. Тэдгээрт аккаунт нээчихвэл тэнд өөрийн мэдээлэл, брэнд, зураг зэргийг оруулах ажлыг хийнэ. Хамгийн сүүлд нь G Suite юмуу Godaddy -гаас мэргэжлийн емайл хаяг авна (julie@juliestoian.com) авах ба үүгээрээ дараа нь маркетингийн емайлүүдээ илгээх юм. 

Өдөр 5 

Хэдийгээр LinkedIn миний гол анхаарах зүйл биш ч гэсэн нэгэнт намайг хөлслөх бизнесүүдийг хайж байгаа болохоор тэнд бүтэн профайлаа оруулна. Бизнесүүд эндээс хайлт хийдэг учраас энэ нь чамайг хууль ёсны бизнес хийж байгааг харуулна . Би бэлэн байхыг хүсч байгаа. Тиймээс энэ өдөр би хийж байсан ажлуудынхаа түүхийг бичих, холбоо харилцааг хайх, өөрийн фуннеийн талаарх мэдлэгтэй гэдгээ харуулах зүйлсийг бичих ажлуудыг LinkedIn platform дээрээ оруулна. 
Өдөр 6

Би өнөөдөр анхны фуннелээ хийх тул өнөөдөр том өдөр. Энэ маань бизнесийн зорилготой фуннел байх тул харилцагч нартаа тохируулаад ашиглаж болохоор тийм фуннелыг бүтээнэ. Фуннел маань эхлээд үйлчилгээний хуудастай байна. Энэ маань урт-үйлчилгээний хэлбэртэй, шууд хариу үзүүлэх, түүнчлэн миний юу хийж чадахыг харуулах ёстой. Гол зорилго нь дуудах товчин(Call button) дээр даруулах ёстой. 

Энэ товчин дээр дарснаар таны цагийн хуваарьт бүртгэгдэх (Acuity програм хангамжийг ашигладаг) ба над руу залгахаас өмнө хэдэн асуулт асууна. Дараа нь үүнийг фуннелийнхээ төгсгөлд байрлуулна. Би үүгээрээ $1,000 бизнесийн санал авна гэдгээ мэдэж байгаа бөгөөд захиалга авах болон баталгаажуулах хуудсыг хийнэ. Баталгаажуулах форм дээр өөр нэг цаг авах хэсгийг Acuity-аар хийх ба үүгээрээ 2 цагийн эрчимжүүлсэн дуудлаганы захиалга авна. Энд нэлээд урт асуултуудыг бэлтгэх ба энэ нь утсаар ярихаас өмнө харилцагчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

Хамгийн сүүлд нь автомат емайлын бичиж (энэ нь хэрэв тэд утсаар захиалга хүмүүст зориулсан) оруулна. Би эдгээр хариултуудыг эргэлзэж буй хүмүүст хурдан хариулт өгөх зорилгоор ашиглаж байгаа юм. 
Өдөр 7 

Миний сошиал сайтууд, вэб, фуннел бэлтгэх ажиллагаа яг нэг долоо хоног шаардах ба одоо анхны төлбөргүй үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болно. Facebook ашиглаад татах “attraction” маркетингийн стратегийг явуулна. Энэ нь Facebook-ийн группууд рүү орж надад таарах хэрэглэгчдийн асуултанд хариулан, тэд нарт тустай эсвэл санал зөрөлдөөнтэй комментуудыг бичнэ. Тэд намайг сонирхож орж ирнэ. Би ехсел дээр  Facebook группуудын жагсаалт гарган миний өгсөн комментуудын дагуу надтай холбоо барьсан хүмүүсийн бүртгэлийг (PM) хөтөлнө. Өдрийн төгсгөлд 2-3 дуудлага дараагийн өдөр бүртгэгдэнэ гэж найдаж байгаа. 

Өдөр 8 

Өнөөдөр бол анх эхэлснээс хойш мөнгөтэй болсон анхны өдөр!  Хамгийн багадаа 3 дуудлагаас 1 үйлчилгээний санал буюу $1,000-ийн борлуулалт хийнэ. Мөнгөө аль болохоор хурдан авах нь чухал, энэ нь орлого олох тухай биш юм харин таныг оюун ухааны хувьд тайван болгоно. Үйлчилгээний бизнес эрхэлж буй хүмүүст яагаад үүнийг зөвөлдөг вэ гэхээр мөнгө маш хурдан орж ирдэгт байгаа юм. Хэрвээ та биет бүтээгдхүүн болох ном зардаг бол $1,000 -ийн ашиг хийхийн тулд хэдэн ном зарахыг төсөөлдөө. 

Тиймээс би үүнийг эрчимжүүлсэн гэж нэрлэдэг бөгөөд өдрийн үлдсэн цагт өчигдөр хийснээ дахин давтана (группууд рүү орж коммент бичнэ). Мөн өөрийн гол гүйцэтгэлийн үзүүлэлтүүдээ (KPI- Key Performance Indicator) шалгана, илүү олон дуудлаганы захиалга авна. DotComSecrets, Expert Secrets номнуудыг худалдан авч өөрийн фуннел хийх чадваруудаа сайжруулахад суралцана. 
Өдөр 9 

Миний төлөвлөгөөний хоёр дах шат одоо эхэлнэ. Эрчимжүүлсэн бизнес нь миний үйлчилгээний саналын зөвхөн нэг нь юм. Хоёр цагийн ярианы дараа би харилцагчдаа өндөр үнэтэй үйлчилгээний "ТЗХ-Таньд Зориулж Хийв" - done-for-you (DFY) үйлчилгээний саналын мэдээллээ явуулна. Үүнийг хийхэд цаг орно, тиймээс би эдгээрийн загварыг өнөөдөр хийнээ. Үүнийг дуусгаснаар хүнд ажлын ард гарна. Үнийн хүснэгт, яаж хийх баримтууд, фуннел хийх загвар. Загвараа утсаар ярилцахдаа тохирсон. Энэ өдрөөс цааш эхний 7 хоногт хийсэн зүйлсээ давтах болно. Энэ хооронд үргэлж шинэ дуудлага ирсээр байдаг. Эдгээрийг хийхэд өдөрт 1-1,5 цаг зарцуулна. Гэхдээ зар явуулах хангалттай мөнгөтэй болтлоо би энэ ажлыг эн тэргүүнд хийх зүйлсийнхээ жагсаалтанд байлгасаар байна. 

Өдөр 10

Энэ өдрийг хүртэл би эхний дуудлага авах ажлаа хийх ба өндөр үнэтэй үйлчилгээний "ТЗХ-Таньд Зориулж Хийв" бүтээгдхүүнээ борлуулна гэж найдаж байна. FB -ийн группуудээс ирсэн утасны дуудлагуудаас олон тохиролцоог хийх байх. FB групп болон утсаар ярихад хэдэн цагийн зарцуулахаас хамаараад дахиад 2-3 ($2K–$3K) дуудлага авах байх. Хэрэв хамгийн багадаа нэг эрчимжүүлсэн дуудлага болон нэг ТЗХ борлуулаад ($10,000 эсвэл түүнээс их), би урьдчилгаа эсвэл $2,500-аас их гэрээний орлого авна. Мөнгөтэй болонгуутаа Facebook Live эсвэл Facebook Ads явуулахад бэлэн болно. Би 5 минут ярьж чадах 10 сэдвийг бичнэ. Энэ сэдвийнхээ сонирхолтой байдал мөн үнэ цэнэ нэмэх тал дээр анхаарна. Ингээд би бизнес пейж дээрээ хамгийн анхныхаа Facebook Live-ийг хийнэ. Үүнийг дуусангуут Ads Manager руугаа ороод $20-оор миний харилцагч болох магадлалтай хүмүүс рүү boost хийнэ. 

Үргэлжлэл байгаа.....

Хүндэтгэсэн Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Зөвлөх Үйлчилгээний Бизнесийг Хэн ч Хийж болно
Таны емайл
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Powered By ClickFunnels.com