Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 3-р сарын 3
Why Learn English from Home?
Limits of my language are limits of my world. 

Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар билээ....  – Ludwig Wittgenstein
Яагаад англи хэлийг гэрээсээ сурах гэж?

Сурахыг эхлүүлэх нэг арга зам бол гэртээ, өөрийн тухтай орчинд эхлэх байдаг. Юу хүссэнээ сурах хамгийн тайван орчин бол гэр байдаг. Англиар ярихыг гэрээсээ хөгжилтэйгөөр сурах 5 шалтгааныг дурьдвал:. 

1. Гэртээ та тухтай. Энэ дэлхий дээр таны гэр орноос өөр хамгийн тухтай газар байхгүй бизээ. Ямар хувцас өмсөх вэ гэж санаа зовохгүй. Түүнчлэн та ангид сурч байгаа бол асуултад зөв хариулах ёстой болно. Хэрвээ та тухтай байвал та амжилттай суралцах боломжтой. 

2. Гэртээ та тааламжтай байх болно. Та гэрээсээ гарч өөр газар луу явах хэрэггүй. Та гэртээ дуртай цагтаа хичээллэж болно.

3. Гэртээ та бүтээмжтэй байх болно. Юу ч хийхгүй байхын оронд чөлөө цагаа бүтээлч зүйлд ашиглах болно. Чөлөөт цагаараа ямар их зүйл сурснаа та гайхах болно. 

4. Гэртээ та ямар нэгэн дарамтгүй суралцах болно. Ангийхнаа гүйцэх гэж санаа зоволгүйгээр өөрийн хурдаар хичээлээ хийх болно. Дарамтгүйгээр сурахад сурах зүйл таньд илүү амархан санагдах болно. 

5. Гэртээ суралцах хэмнэлттэй. Гэртээ англи хэл сурахад хичнээн олон зүйлийг хийж болохыг хараад та гайхах болно.  Нэг ч төгрөг зарахгүйгээр үүнийг хийх боломжтой тул таньд бас таалагдана.

Хөгжилтэйгөөр суралцах нь үнэхээр боломжтой гэдгийг та хараарай. Одоо та үүнийг сонсоод сэтгэл тань сайхан болж байна уу? Англиар ярьж сурна гэхээр сэтгэл тань хөдөлж байна уу? 

ГЭРЭЭСЭЭ АНГЛИАР ЯРЬЖ СУРАХ 10 ХӨГЖИЛТЭЙ, АМАРХАН АРГУУД:

1. КАРАОКЭД ДУУЛАХ - Sing Karaoke
Зөвхөн хөгжимийг нь тавиад ганцаараа караокед дуулах нь үнэхээр хөгжилтэй. Заримдаа өөр хүмүүстэй хамтдаа дуулахад ичих, санаа зовох нь бий. Харин гэртээ та санаа амар, өөрийн дуртай дууг чангаар дуулах боломжтой. Та англиар л дуулж байгаагаас хойш таны ярианы чадвар цагийг сайхан өнгөрөөж байхдаа л сайжрах болно.   FluentU гээд хайгаад үзээрэй, энд ихэнх англи дууны үгнүүдийг оруулсан байдаг. Үүгээр дууныхаа үгийг, хөгжмийн хамт олоод өөрийн төвшин тааруулан “learn mode” дээр дууны үгэнд байгаа шинэ үгнүүдээ ойлгох гээд үзээрэй.  Game Lyrics Training-г ашиглаад ямар үгнүүдийг алдаж байгаагаа шалгаад үзээрэй. Дараа нь дуучных нь хамт цугтаа хэдэн удаа дуулаад үзэхэд та хамаагүй сайжирсан байхыг харах болно. 

Түүнчлэн та үнэтэй караоке машин авах шаардлагагүй. YouTube дээрээс караокетай дуунуудыг амархаан олчихож болно. Дуртай дуучныхаа нэр, дууныхаа нэрийг бичээд дээр нь “karaoke” гээд л хайхад болно. Жишээ нь та сонгодог дуу болох Blondie-гийн “One Way or Another” дууг хайя гэвэл YouTube  дээр “One way or another blondie karaoke” бичээд л болоо. Мөн Adele-ийн “Someone Like You,” Journey’s “Don’t Stop Believing”, “Summer Nights” зэрэг дуунуудаас эхэлж болох юм. 

2. ЧАНГААР УНШ -  Read Out Loud
Аяархан унших нь таны оюун ухаанд англи хэлийг дасгалжуулахад тусална. Гэхдээ чангаар уншвал таны хэл англиар зөв ярихад дасгалждаг байна. Нэг уран зохиолын, яруу найргийн эсвэл сонирхолтой түүхийн ном сонгож аваад чангаар уншаад эхэл. Англиар унших ёстой том номнуудаас өмнө эхлээд уншихад амархан материалуудыг сонгоорой. Англиар ярих сургууль хийж байхаад та үгнүүдээ зөв хэлж байгаа эсэхээ мэдэх ёстой шүү. Гэртээ өөрийн дуудлагаа шалгахын тулд Google’s Play Store-оос зарим нэг apps-ийг суулгаж авч болно. Мөн Kepham-ийг оролдож үзэх боломжтой. Аpps-аа суулгачихвал үгээ оруулж шалгаад л болоо. Мөн Sounds гээд дуудлаганы apps байдаг ба энэ нь америк болон англи дуудлагыг шалгах боломжийг өгдөг. Энэ  apps давтах болон тест хийх хэсэгтэй. Эдгээр apps-ууд суулгахад үнэгүй байдаг. 
3. ДАСГАЛ ХИЙХ БИЧЛЭГНҮҮДИЙГ АШИГЛАХ - Exercise with Workout Videos
Энэ яаж туслах юм бэ гэж та гайхаж магадгүй. Дасгалаа хийхдээ англи хэл дээрх дасгалын бичлэгийг ашиглаад үзээрэй. DVDs эсвэл Blu-Ray-ууд доороо subtitle-тай байдаг болохоор хамгийн хэрэгтэй байж болох. Гэртээ дасгал хийнгээ хэлж байгаагий нь уншаад, оролдох хэрэгтэй. Shaun T-ийн дасгалын бичлэгнүүд хамгийн сайн нь байдаг.  Түүний “Hip Hop Abs” or “Insanity.” сонгодогуудыг ашиглаж болно. Эдгээр бичлэгнүүдийг худалдан авах юмуу гар утас дээрэээ суулгаад subtitles-ийг нь ашиглах боломжтой. Бичлэгээ эхлэнгүүт түүний хөдөлгөөн болон үгийг дагаад хийгээрэй. Хэрвээ тэр тоолвол дагаад тоол. Таны бие махбод ажиллаж байхад таны хэл англиар ажиллах болно. 

4. АНГЛИАР ЯРИХ ОРОЙН ХООЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛ - Host an English Night Dinner
Англи хэл сурч буй найзуудтайгаа зөвхөн англиар ярих оройн хоолыг зохион байгуулаарай. Энэ мөн өглөөний цай, өдрийн хоол ч байж болно. Аль ч байсан бүх л цагийн турш зөвхөн англиар ярина. Хоолны дараа хөгжилтэй тоглоом зохион байгуулахаа мартав. Ямар тоглоом байж болох вэ?
Түүхийг үргэлжлүүлэн ярих тоглоом байж болно. Тоглоомыг эхлүүлж буй хүн "эртээ урьдын цагт" - (“Once upon a time.”) гээд эхэлнэ. Дараагийн хүн түүхийг  "Хаан хатан хоёр амьдран суудаг байжээ" -  “There lived a princess and a prince.” гээд үргэлжлүүлнэ. Тоглоомыг сонирхолтой болгохын тулд тусгай шинэ үгийн тоог өгүүлбэр дээрээ нэмэх хэрэгтэй. Хэрвээ найз тань 5 ийг сонгосон бол тэр таван үг хэлэх ёстой. Хэрвээ чадаагүй бол тоглоомноос гарах гм. 
Өөр нэг тоглоом бол Асуулт ба Хариулт - Question and Answer. Тоглоом оролцогчид бүгд нэг карт дээр асуултаа бичнэ. Бүх асуулт бичигдсэний дараа бүгдийг нь нэг саванд хийгээд холино. Тэгээд тэндээсээ сугалаад асуултад хариулах юм. Хөгжилтэй байх болно. 

5. АНГЛИ ХЭЛ ДЭЭР МОНОПОЛИ ТОГЛОХ - Play Monopoly in English
Өөр нэг хөгжилтэй хийж болох зүйл бол англи хэл шаардах тоглоом тоглох. Хамгийн сайн жишээ бол Монополи юм. Самбар болон Картууд нь англиар бичигдсэн байдаг тул тоглох явцдаа үүнийг англиар унших болно. Энэ ихэнх тоглоомын дэлгүүрүүдэд байдаг. Энэ тоглоом нь самбар дээр үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, зарах, түрээслэх боломжуудыг өгнө.  Тоглоомын зарчим нь амархан гэхдээ энэ нь англаир ярьдаг хүмүүст зориулсан болохоор карт дээрх текстүүдийг унших нь таны хувьд сорилт байх болно. Тоглонгоо текстийг чангаар уншиж батлах нь хэл сурахад тань тустай байх болно.  Хөгжилдөх явцдаа текстийг сэтгэлийн хөдөлгөөнтэйгөөр унших боломж юм. Хэрвээ та байрын эзэн бол ярьж байхдаа таны дуу хоолой чангарах жишээтэй. Та сайхан зантай банкны эзэн эсвэл ихэмсэг нэгэн ч байж болох. Та өөрөө л шийд! 
6. НАЙЗУУДТАЙГАА ОНЛАЙНААР ЧАТЛАХ - Chat with Friends Online
Англи хэлийг найзуудтайгаа сурахаас илүү арга байна уу? keyboard дээр бичихийн оронд video call хийн найзуудтайгаа англиар ярьвал ямар вэ? Ингэх нь та англиар ярианы дасгал хийх боломж юм. Энэ та хоёрын хоёулангий чинь хувьд хамгийн сайн дасгал болно. Skype, Facebook,. Facetime гм мэт үнэгүй програм хангамжуудыг суулгаж, найзуудаа нэмээд л болоо. Эдгээр apps компьютер, гар утасанд суулгаад ашиглах боломжтой. 
 
7. ХЭРЭГЛЭГЧИЙГ ДЭМЖИХ ХЭСЭГ РҮҮ ЗАЛГАХ - Call a Customer Support Hotline
Хэрвээ та гадаадад амьдардаг, англи хэл хурдан сурах зайлшгүй байгаа бол энэ аргыг туршаад үзээрэй. Таны асуулт болон гомдол үнэн байх албагүй. Англи хэл сурахны тулд таньд асуулт байгаа мэт ярихад яахав дээ. Ихэнх том, олон улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд англиар ярьдаг төлөөлөгчидтэй байдаг. Үүнийг та үнэ төлбөргүй англи хэлний хичээл гэж ойлгож болно. Үүнийг хийх нэг арга бол тэдний бүтээгдхүүний үйлчилгээний талаар асуух юм. Хэрвээ та гоо сайхны бүтээгдхүүний талаар асуух гэж байгаа бол Avon’s Hotline at 1-800-FOR-AVON рүү залгаарай. Та бүтээгдхүүн худалдаж авсан хүн болоод бүтээгдхүүний талаар асуудалтай байгаагаа хэлж болох юм. Жишээ нь "Hi, I recently bought your anti-aging skin cream. I like it, but I find it too oily for my skin, would you recommend anything else?" Мөн үргэлжлүүлээд тэдний бусад бүтээгдхүүний талаар болон ямар бүтээгдхүүн хайж байгаагаа хуваалцаж болох. Эрчүүдийн хувьд Nordstrom’s Hotline at 1-888-282-6060 руу залгаарай. Хэрвээ бүтээгдхүүний талаар асуумааргүй байвал тэдний буцаалтын бодлогын талаар асууж болох юм. Жишээ нь "I recently bought a shirt, but it doesn’t fit right. What’s your return policy?" Энд та хэрэглэгчийн үйлчилгээний төлөөлөгчтэй аль хэдийн яриа хийчихлээ шүү дээ. 
8. ӨӨРИЙГӨӨ БИЧИХ - Record Yourself
Өөрийнхөө дуу хоолойг бичих нь өөрийн дуудлаганы алдааг олох боломжтой. Өөрийгөө бичихдээ smartphone, tablet эсвэл laptop-оо ашиглаж болно. Зүгээр л нэг унших зүйл олоод төхөөрөмжнийхөө Audio Recorder-ийг асаагаад л өөрийгөө бичээд эхэл. Ингэж өөрийнхөө дуу хоолойг бичих бол анхны алхам. Хамгийн чухал нь үгээ зөв дуудаж байгаа эсэхээ шалгах маш чухал. #2 дээр дурьдсан apps-уудыг үгээ зөв дууаж байгаа эсэхээ шалгахдаа ашиглаарай. Уншиж байгаа зүйлээ зөв дуудаж сурах хүртлээ өөрийгөө бичихээ үргэлжлүүлээрэй. Үүний дараа өөрийгөө хэцүүхэн үг хэллэг уншихад сориорой. 

9. ДУРТАЙ КИНОНЫХОО ХЭСГҮҮДЭЭС ЦЭЭЖЛЭЭРЭЙ - Memorize Your Favorite Movie Lines
Таньд дахин дахин үээд л байдаг кинонууд байгаа биз дээ. Энэ удаа та өөрийгөө киноны нэг хэсгээр төсөөлөн ярьж үзээрэй. Үнэхээр хөгжилтэй байх болно. Жүжигчидтэй ингэж ярихдаа өөрийн сэтгэл хөдлөлийг оруулахаа мартаваа. Хэрвээ санаанд орох кино байхгүй бол Америкийн сонгодог кинонуудаас санал болгох байна. Киноны яриануудыг барихгүй бол Google a movie’s transcript-ийг ашиглаарай. Тranscript нь киноны бүх яриаг оруулсан байдаг тул тэдний яриануудыг дагах боломжтой. Жишээ нь Tom Cruise-ийн “A Few Good Men,” кинонд хэлсэн үгийг олохын тулд Google-ийн хайлтын хэсэг дээр  “A Few Good Men transcript” гээд л бичихэд болно. 
10. AUDIO BLOG ХИЙХ - Make an Audio Blog
Аudio blog нь бусдад сонсгохын тулд өөрийгөө бичихийг хэлэх ба үүнийг podcasts гэх нь бий. Та энд өөрийн хүссэн зүйлээ ярьж болно. Үзсэн кино, өөрийн түүх болон санаа бодлоо хуваалцах гм. Өөрийгөө бичсэний дараа үүнийгээ блог дээрээ оруулж бусад хүмүүс юу гэхийг сонс. Хэрвээ таньд унаган англи хэлтэй найз байдаг бол тэднээс өөрийг аudio blog-ийн талаар санаа бодлыг нь сонсоорой. Үүгээр та дуудлагын алдаагаа засуулж үүнийгээ сайжруулах боломжтой болно.  Аudioblog хийхийн тулд үнэгүй blog (Try Blogger or Tumblr)-ийг ашиглаж эхлээрэй. Утасныхаа  Audio Recorder-ийг ашиглан өөрийгөө бичээд блог дээрээ постлоод л гүйцээ. 

Дээр дурьдсан санаанууд хөгжилтэйгээр үр дүнд хүрнэ гэдэгт баталгаа өгч болно. Гэхдээ амжилтанд хүрэхэд нэг аргыг л ашиглахад хангалттай гэдгийг хэлэх байна. 

Эерэг санаа бодол гэртээ англиар ярьж сурахад тань туслах болно. Хэрвээ та англиар ярихыг хүсч байгаа бол зөвхөн биеийн үйлдэл хангалттай бус юм. Та өөрийн зорилго дээр төвлөрч сурах явцдаа эерэг байх ёстой шүү. Хэрвээ та эргэлзэх эсвэл хийх чадахгүй санагдаж байвал биелэх боломж таны харж байгаагаар л гарна. Эерэг байж өөртөө итгэ. Өөрийгөө урамшуулах зүйлийг өөртөө хэл: ЧИ ХИЙЖ ЧАДНАА!, ЧИ ҮНЭХЭЭР САЙЖИРЧ БАЙНА ШҮҮ!, САЙХАН АЖИЛ БОЛЛОО! гм. 

Эерэг байх дээр нэмээд та шургуу, амласандаа хүрдэг (committed) байж, өөрийгөө зориулах (dedicated) ёстой юм. Энэ бүгд таньд амжилтыг авчирна. Энэ бүгдээс англиар ярьж чаддаг болоход биеийн, оюун ухааны, сэтгэл санааны хүчин чармайлт хэрэгтэйг харсан байхаа. Та өөрийн хэлийг дасгалжуулахаас гадна зөв сэтгэл санааны бэлтгэлтэй (right mindset) байх хэрэгтэй болж байна. Хамгийн чухал нь та өөрөө хөгжилтэй байх ёстой, Та тун удахгүй, өөрийн бодож байгаагаас хамаагүй богино хугацаанд Англи хэлийг гайхалтай сурах болно! 

Хүндэтгэсэн Чагнаадаржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com