Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 4-р сарын 09
Julie Stoian зөвөлж байна...
Julie Stoian дижитал маркетингийн зөвлөх, маркетингийн дасгалжуулагч. "Та Өөрийн Лаптоп Амьдралаа Бүтээгээрэй" гэсэн брэндээрээ интернет орчинд алдартай.

Julie ашигтай онлайн бизнес болон маш олон бизнесүүдэд хэрэгтэй байгаа чадвар, стратегийг сурахад нь туслах, сургах үйл ажиллагаа эрхэлдэг.

Julie анх бизнесээ эхлэхдээ блог бичиж эхэлсэн ба 2CCX дасгалжуулалт, Фуннел хийх, Дижитал Маркетингийн стратегуудаараа олны анхаарал татах болсон байна. 
Өдөр 21 

Одоо надад бүтэн цагийн ажилтай бизнестэй болоход нэг долоо хоног дутуу байна. Энд миний бизнесийнхээ төлөө хийх зүйлүүдийг жагсаавал:

• Facebook дээр "Татах" маркетинг хийхээ үргэлжлүүлэх
• Шинэ харилцагчтай ярилцах утасны дуудлага 
• Эрчимжүүлсэн уулзалт
• "ТЗХ" бүтээгдхүүнээ борлуулах харилцагчтай ажиллах  
• Мөрөөдлийн 100 харилцагчаа олох ажлыг хийх 
• Сэтгэгдэл бичүүлэх болон өөрийгөө санал болгуулах ажлыг тогтмол хийх 
• Бусад бизнес эрхлэгчид болон агентуудтай холбоо тогтоох 
• Тогтмол FB Lives хийхж түүнийгээ цацах  (boosting)

Дараагийн хоёр том ажил бол өөрийн багт хүн авч ажиллуулах, емайл цуглуулах өөр нэг фуннелийг бэлдэх. Өнөөдөр багын гишүүн нэмэх ажилдаа төвлөрнө. Миний зорилго бол өөрийн хийх ажлыг аль болохоор багасгах, ингэснээр өөрийн ихэнх цагийг харилцаа холбоогоо нэмэгдүүлэн борлуулалтаа нэмэх юм. Би өөрийн мөрөөдлийн байгууллагын бүтцийн зургийг гарган, өөрийн хамгийн хэцүү ажлууд дээр хэн нэгнийг хөлслөх. Би ажилд авах хүнийхээ хийх ажлуудыг бичиж гаргаснаар, бүгд бэлэн болох нь тэр. 

Өдөр  22 

Миний бизнес өргөжихийн хэрээр би өөрийгөө ямар нэгэн юмаараа олны танил болохыг хүсч байгаа. Хэдийгээр би бүтэн цагаар ажилдаг бизнесийн үйлчилгээ үзүүлж байгаа нь хүмүүс надтай уулзах гэж ирдэг үндсэн шалтгаан байгаа. Би нэг зүйлийг сонгон авч, үйлчилгээ үзүүлэх онлайн семинар (webinar) эсвэл өөрийгөө үзүүлэх ямар нэгэн зүйлийг долоо хоног бүрт хийх болно. Би өөрийн Facebook Ad мэдлэгээ үзүүлж болж байна, яагаад гэвэл ихэнх зар тавих хүмүүст фуннел хэрэгтэй. Өнөөдөр би онлайн семинар хийх бүртгэлийн хуудсыг, "баярлалаа" хуудасын хамт бэлтгэн өөрийн емайл листэд байгаа хүмүүстээ оролцохыг урин илгээнэ.  Емайл болон бүртгэлийн хуудсаа хамгийн их сонирхол татахаар хийх ба өөрийн бүтээгдхүүний хэвийн үнээс өөр тусгай саналуудаар тэднийг семинарт оролцуулахыг хичээх болно.  
Өдөр 23 

Одоо онлайн семинарын фуннел ажиллаж эхэлсэн ба үүнийг  Facebook Ads ашиглан цацна. Миний зорилго бол миний Lives -ийг үздэг хүмүүс рүү зараа явуулна (a custom audience).  Хэрвээ миний емайлын жагсаалт хангалттай том бол түүнийгээ Facebook-рүү оруулж, тэд нар луу цацна. Бичлэгтэй бүртгэлийн хуудсаа дараагийн хэдэн өдөр Facebook Ads-аар явуулна. Ингэснээр миний хэдэн хүн миний семинарт бүртгүүлснийг харж болно. 

Өдөр 24 

Онлайн семинартаа (webinar)-таа бэлдэхийн тулд надад шүүслэг, зөвшөөрөхөөс аргагүй тийм санал болгох зүйл хэрэгтэй. Нэгэнт би ТЗХ-Таньд Зориулж Хийв (Done For You) үйлчилгээ үзүүлж байгаа болохоор надад цаг ховор. Тиймээс аль болохоор хийхэд амар, дараа нь борлуулалт авчрах зүйлийг санал болгох хэрэгтэй. Энэ саналаа хийхийн тулд Google Slide дээр слайдуудаа бэлтгэх ба энэ нь Wufoo эсвэл Google Form-оор хүмүүсийн мэдээллийг авахаар хийнэ. Миний сонирхол бол хүмүүсийг над руу залгуулахад оршино. Ингэснээр би тэд нарт өөрийн үйлчилгээг амархан борлуулах боломжтой болох юм. 

Өдөр 25 

Онлайн семинараа хийхэд хэдхэн хоног үлдсэн тул өдөр 21-т хийсэн байгууллагын бүтэц рүү очин өөрийнхөө сүлжээгээр ажилд хүн авах зараа тавина. Яг одоогоор утасны дуудлага, ТЗХ,  affiliate урамшууллаас хангалттай мөнгө буюу сард $5K–$10K орж ирж байгаа. Өөрийн төсөв дээр үндэслээд сард $2,000 -ийн цалинг хэн нэгэнд өгч чадахаар байгаа ба хүн (virtual assistant) маань миний өдөр тутмын ажилд туслах юм. 
Өдөр 26 

Би SEO (search engine optimization) хийдэг байсан учраас өөрийн бизнесийг хайлтанд тааруулах нь чухал гэдгийг сайн мэднэ. Өнөөдөр WordPress дээр блог бичиж эхлэх ба үүний стайл нь миний сайттай тохирч байх ёстой. Үүний зорилго нь SEO дээр гурван контентийг оруулах, эдгээр нь хүмүүс хайлт хийх бүрт би гарч ирэхээр хийнэ. Цаашдаа долоо хоногт нэг удаа блог бичихээр төлөвлөж байгаа. Үүнийг хийх хамгийн амархан аргуудын нэг бол өөрийн хийсэн Facebook Lives -аа блогдоо бичих юм. Түүнчлэн YouTube дээр зарим нэг сургалт оруулснаа блог руугаа бичиж болно. 

Өдөр  27 

Өдөр 16 дээр эхэлсэн мөрөөдөл 100 стратегийн ардаас нь сураг тавих хэрэгтэй. Өнөөдөр емайлаа бүртгүүлсэн хүмүүстээ Мөрөөдөл 100-гийн талаар емайл бичнэ. Хэрвээ би нөлөө үзүүлдэг хүний дагагч нартай ажиллах гэж байгаа бол нөлөө үзүүлдэг хүнтэй зөвхөн ажиллана. Хэрвээ би нөлөө үзүүлдэг хүнтэй өөртэй нь ажиллах гэж байгаа бол тэдний одоогийн ажиллаж буй төсөлд саад болохгүй зүйлийг санал болгоно. Би энэ саналаа үнэгүй хийж өгөх ба тэд нарт нэмэлт орлого оруулах сувгийг тэдний оролцоогүйгээр хийж чадна гэдгээ үзүүлнэ. 
Өдөр 28 

Өнөөдөр үйлчилгээ үзүүлэх онлайн семинараа хийх өдөр. Миний төлөвлөгөө бол хэрвээ тэд нар надтай хамтарч ажилласнаар тэдний төсөөлсөн зүйлд хүрэх зүйлийг би мэддэг гэдгээ харуулах юм. Би мэдлэгээ зараагүй харин цаг хугацаагаа тэд нарт зарж байгаагаа харуулах юм. Семинарын сүүлд тэд нарт тусгай зүйлийг санал болгох ба энэ нь 48 цагийн хугацаатай гэдгийг хэлнэ. Семинар дуусахад түүнийг үзэж амжаагүй хүмүүст дахин үзэх боломжийг олгон линкийг, тусгай саналын хамт илгээнэ. 
Өдөр 29 

Би бараг 30 өдөр болж байгаа ба нэг сар хүрэхгүй хугацаанд бүтэн орлоготой болсоноороо өөртөө бахархана. Би маш сайхан түүхийг бичиж болох ба сонирхож болох хүмүүст өөрийн түүхээ хуваалцана. Үүний зорилго нь “Хэрхэн 30 хоногийн дотор 10000 долларын орлого бүхий суваг бэлтгэн бизнесээ босгох вэ?” ном эсвэл хичээлээ борлуулах санаа юм. 

Өдөр 30

Худлаа хэлээгүй шүү. 30 өдрийн төсөл амар байсангүй ээ. Өнөөдөр би амарнаа. Би хийсэн бүх зүйлээ эргэн харж их мөнгөтэй болохын тулд түүнийгээ хуримтлуулж эхэлнэ. Эндээс би бизнесээ томруулахыг зорих ба хүмүүст нөлөө үзүүлдэг, мэргэжлийн өндөр төвшинд ажилладаг агентлаг болохоор хичээх болно.  

Хүндэтгэсэн Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com