1. Номонд оруулахыг хүссэн бүх санаан дээр толгойгоо уралдуул. Ингэж уралдуулах нь номоо бичих хялбар арга юм — ТА БИЧИЖ ЧАДДАГГҮЙ БАЙСАН Ч!
Сэдвийнхээ талаар санаанд орсон бүх зүйлийг цувуулан жагсаа. Аль болох хурдан, бич, сэдвүүд эсвэл бүр толгойд тань орж ирэх бүх зүйлийг нэг үгээр жагсаан бич.
Энд үг үсгийн алдаа, санаагаа давтах талаар санаа зовох хэрэггүй. Тухайн сэдвийн талаар байж болох бүхнийг бодлоосоо хай.
Эхлээд та ямар нэгэн төслийн талаар сэтгэл хөдөлж байгаа бол тэрхүү төсөлд туслах урам зоригоо ашиглах хэрэгтэй. Энэ бол байж болохоос илүү олон санааг олох арга юм!
Таны урам зориг таны бүтээлч хүчин чармайлтын хурдасгуур болдог. Та ямар нэг цоо шинэ зүйлд сэтгэл догдолж байгаа бол танд давуу тал, хүч чадал байгаа хэрэг.
Санаа олохыг дурлахтай зүйрлүүлж болно. Хүн анх дурлахдаа хайр сэтгэлд ямар ч өө сэв олж хардаггүй. Тэдний нүдэнд хайр нь төгс харагддаг.
Шинэ төсөлтэй хамт ирдэг урам зориг ч мөн адил. Шинэ төслийг харахад та догдолж, хөөрч, урам зоригтой болно.
Та ямар ч алдааг анзаарахгүй. Та өөрийн санаан дээр үнэхээр ажиллах ёстой цаг үеүд ирнэ. Ингэж галзуу ажиллаж байхад чинь амархан хүрч чадахааргүй санаанууд гарч ирнэ, таны санаанууд дуусна.
Эдгээр санаануудыг гарч ирэхэд нь таалан хүлээж ав, түүний давуу талуудыг ашигла.
Бүх санаагаа цувуулан бичээд, аль нь хамгийн сайн болохыг олж мэд, тэгээд ашигла! Ингэж толгойгоо уралдуулснаар та ихээхэн мөнгөтэй болж чадна!
Хамгийн сайн санаагаа ашигласнаар та бүтээгдэхүүнийхээ ашгийг боломжит хэмжээнд нэмэгдүүлж, хамгийн их мөнгө олох боломжийг өөртөө олгох юм.
Мөнгө олох санаагаа дуусахаар яахуу? Санаагаа бичиж дуусаад, номонд оруулах санаануудаа ложик дараалалд оруулж бич. Энэ үед толгойд орж ирсэн бүх санаануудыг бас бичээрэй.
Та бол эксперт, номоо дуусгахад юу хэрэгтэйг мэддэг гэдгээ сана.
2. Эдгээр толгой уралдуулан байж олсон санаануудаа зохион байгуул. Жагсаалтанд бичсэн сэдвүүд, хэллэгүүд, үгсийг бүлэглэ. Санаануудаа тоо эсвэл үсгээр тэмдэглэж болно.
Дараа нь категори 1 эсвэл категори 2 хэмээн жагсаа. Та эдгээр жагсаалтыг зохион байгуулах явцад танд илүү олон санаа гарч ирж магадгүй тул тэдгээрийг бас оруулахаа мартуузай.
3. Эдгээр сэдвийн жагсаалтыг дугаарлан, номынхоо гарчгуудыг гарга. Нэгдүгээр алхам дээр та маш олон санаануудыг бий болгосон.
Хоёрдугаар алхамд та эдгээр санаануудаа тав, арав, 15 жагсаалт болгон нэгтгэсэн. Эдгээр хувийн жагсаалтууд нь таны номын бүлгүүд юм.
Боломжит худалдан авагч таны номонд юу хамруулсыг, мөн түүний мэдэхийг хүссэн мэдээлэл нь байгаа эсэхийг харахын тул номны агуулгын харуулсан гарчгуудыг оруул. Энэ нь хүмүүс худалдан авалт хийхэд нь түлхэц болно.
Худалдан авагчийн оронд өөрийгөө тавь. Та сэдвийг хангалттай тайлбарлахад шаардлагатай хэсгүүдийг оруулсан уу? Худалдан авагч таны номыг худалдан авахад түлхэц өгөх өөр сэдэв бий юу?
Та өөрийн сэдвээр бичигдсэн бусад номны агуулгыг шалгаж болох юм. Энэхүү судалгаа нь таны номонд илүү их материал оруулахыг өдөөж магад, энэ нь мөн хэрэглэгчдэд аль хэдийн бэлэн байгаа зүйлийг харахад тусална. Энэ бол судалгаа = их мөнгө!
Та аль болох их судалгаа хийж, аль болох олон баримтыг ухаж, аль болох олон тэмдэглэл хөтлөх хэрэгтэй.
Номын лавлах хэсэгт цаг зарцуулаарай.
Бид тэдгээр өгүүллэгүүдээс санааг гарган авч өөрийн бүтээгдхүүнд нэгтгэнэ. Хэрэв худалдан авагч таны номонд татагдаж байгаа бол уншигчдад шинэ санаа, илүү арга зам, эсвэл цоо шинэ санаануудыг өгөх ёстойгоо санаарай. Худалдан авагч татгалзахааргүйгээр номоо сэтгэл татам болго!
4. Бүлгүүдээ бич. Жагсаасан санаа бүрийг анхааралтай ажигла. Ижил төстэй сэдвүүдийг нэгтгэж, сэдвээс бүрмөсөн холдсон сэдвүүдийг хая. (Магадгүй энэ санаа нь энэ номонд тохирохгүй байж магад, гэхдээ энэ нь ирээдүйд өөр номонд оруулах шаардлагатай хэсэг байж болох. Ирээдүйд авч үзэх эдгээр төөрөлдсөн санаануудыг файлд хадгалаарай.)
Бүлэгт зориулсан бүх санаагаа боловсронгуй болгож, цэгцэлсний дараа бичиж эхэл. Санаа бүрийг тайлбарлан, уншихад хялбар, энгийн хэлээр бич.
Үүнтэй ижил мэдээллийг хэн нэгэнд хэлж буй мэт бичээрэй. Аль санаагаа нэгдүгээрт, хоёрдугаарт, гуравдугаарт бичих талаар санаа зовох хэрэггүй. Зүгээр л эхэл, хамгийн сайн мэддэг зүйлсээрээ үргэлжлүүл.
Хэрэв та санаа бүрийг нэг параграф эсвэл хоёр тусдаа хуудсан дээр бичвэл дараа нь тэдгээрийг логик дарааллаар байрлуулах боломжтой.
Санаануудыг хөзрийн карт шиг хольж, ангилах талаар бод. Компьютер үүнийг автоматаар хийх боломжтой, гэхдээ хэрэв та номоо гараараа бичиж байгаа бол эдгээр санаануудыг цэгцлэх амар аргыг хүсэх нь тодорхой.
5. Та бүх санаагаа параграфт оруулсны дараа дараалалд оруулж тавина, одоо бол шалган дахин бичих цаг. Сул эсвэл бүрэн бус бүлэг байна уу?
Үүнийг сайжруулахын тулд шаардлагатай мэдээллийг нэм. Бүлгүүдээ ижил хэмжээтэй байлгахыг хичээ. Хэрэв номын сэдвүүд тэнцвэртэй байгаа бол та үйлчлүүлэгчийнхээ мэдэхийг хүссэн бүх зүйлийг оруулсан байх магадлалтай.
Номоо чангаар унш. Энэ нь таны бүх өгүүлбэр утга учиртай эсэхийг шалгах сайн арга юм. Хэрэв та эсвэл хэн нэгэн таны номыг сонсож байхдаа эргэлзэж байвал тухайн сэдвийг дахин бичээрэй.
Та зөвхөн өөрөө (экспэрт) болон уншигч (шинэхэн) хэмээх хоёр хүнд маш ойлгомжтой байх ёстой.
Хэрэв та анхлан суралцагчдад ойлгомжтой байхаар энгийн хэлээр бичсэн, экспэртийн хувьд мэддэг бүх мэдээллээ багтаасан бол энэ ном амжилттай байх болно.