Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 5-р сарын 21
Хэрэв та бизнестэй бол үнэнийг мэдэх эрхтэй...
“If you have a business, you deserve the TRUTH...” 

“Хэрэв та бизнестэй бол үнэнийг мэдэх эрхтэй”.... Dana Derricks
Dana Derricks - ямааны аж ахуйтан

Мөрөөдлийн 100 харилцагчаа олох - Dream100Book.com

Dana бол мөрөөдлийн 100 харилцагчтай хамтрах тал дээр тэргүүн зэргийн эксперт бөгөөд 8 номын зохиолч, Forbes, Inc., ABC гээд маш олон сэтгүүлд гарч, өөрийн карьерийн хугацаанд 1000 гаран бизнес эрхлэгчидтэй хамтран сая сая долларын орлого олсон ба олон сая хүмүүсийн амьдралд нөлөөтэй нэгэн болжээ. Тэрээр дэлхийн хамгийн алдартай ямааны аж ахуйтан юм.

Өдөр 1

Би юу хийх вэ?
Амьдрал өнгөрчихөөгүй, энэ дөнгөж эхэлж байна гэдгийг ойлгосон
Өөрийн амьдралын аялалыг амжилттайгаар бичихээр шийднэ (энийгээ дараа нь зарах юм)
Хийж байгаа бүх зүйлээ (хөрөнгө бүтээх) бичлэг хийн баримтжуулах зуршлыг өөртөө бий болгоно.

Би юу хийхгүй вэ?
Өөрийгөө өрөвдөх эсвэл ямар нэг сөрөг зүйл рүү аваачих юунд ч секунд зарцуулахгүй
Өөрийн аялалыг баримтжуулах ажлыг алгасахгүй байх (тэгвэл дараа нь би харамсах болно)

Хийх алхамууд
Миний амьдралд тохиолдсон хамгийн хэцүү үеийг бодох болно. Тэгээд одоо байгаагаа түүнтэй харьцуулна. Тэгээд энэ асуудлын эсрэг босох хүчийг өөртөө бий болгоно.
Дэлгэц бичдэг програм аваад webcam-аа асаан өөрийн дэлгэцийг бичиж эхэлнэ.
Өөрийн бичлэгүүдийг оруулах ClickFunnels Membership Funnel бий болгоно. (би үүнийгээ дараа зарах юм).
Ямаануудаа тэжээхээ мартахгүй, зарим зүйл бүтэхгүй үед надад уналтын төлөвлөгөө үргэлж байдаг юм. (ямааны сүүний үнэ өссөөр байгаа)
Өдөр 2

Би юу хийх вэ?
Секунд бүрийг надад хэрэгтэй шийдлүүд дээр төвлөрөхөд зарцуулна
Зээлдүүлэгч нар намайг хүндрүүлэхийг өөртөө зөвшөөрөхгүй
“Чөтгөр гэж, дэлхий сөнөчихөөгүй байна” өөрийн борлуулах чадварыг хэрэгжүүлнэ.

Тархи толгойгоо ажиллуулна, намайг хэцүү байдлаас гаргах нэг зүйлийг сонгоно. Өмнө нь лууван худалдан авч борлуулсан нь намайг хүнд байдлаас гаргасан юм.

Би юу хийхгүй вэ?
Ном уншаад л, бичлэг үзээд л, сошиалаар тэнүүчлээд л эсвэл намайг хэцүү байдлаас гаргах хичээл үзэж цаг алдахгүй… ЗӨВХӨН нэг л зүйл эндээс гаргах нь тэнэг юм шиг ҮЙЛДЭЛ ХИЙХ
Надаас мөнгөө шаналгах хэнтэй ч ярихгүй 1. Тэд миний төлбөрийг хийхгүй 2. Энэ асуудлаас тэд намайг шууд гаргачихгүй

Хийх алхамууд:
Энэ олон жил өөртөө цуглуулсан үнэ цэнэтэй, зарж борлуулах боломжтой чадвар мэдлэгүүдийг жагсаан бичнэ.
Чухлаар нь жагсаах ба тус бүрт нь үнэ өгнө. (үнэ цэнийг нь жаахан хайлт хийгээд олчихож болно).
Утас, емайл, сошиал холбоонуудаа бий болгоно. Надад дарамт болох зээлдүүлэгч эсвэл хэнийг ч надтай холбогдохыг зөвшөөрөхгүй
Өөрийн худалдан авахыг хүсч буй зүйлсийг дарааллаар нь цувуулан бичнэ (үүнд байшин, машин, амралт, гэр бүлийнхэндээ өгөх зүйл гм).
Тэдгээрийг бүр нарийвчлан санхүүгээ гайгүй болохоор хамгийн түрүүнд худалдан авах зүйлийн зургийг ажлынхаа өрөөнд, нүдэн харагдах газар өлгөнө. (“таньд зориулан хийв” логоны үйлчилгээ, эсвэл хэрхэн гайхалтай лого хийхийг үзүүлсэн долоо хоногийн дасгалжуулалт гм онцгой үйлчилгээнүүд үзүүлнэ).

Өдөр 3
Юу хийх вэ?
Эхлээд хамгийн их орлого авчрах нэг чадвараа сонгоно
Өөрийн niche дээр намайг хөрөнгөтэй болгох емайлын жагсаалтаа босгоно, энэ niche дээр өөрийн мэдлэг чадвараа борлуулах боломжтой юм
Эцэст нь өөрийн орох niche-ийг сонгоно.
Юу хийхггүй вэ?
Мөнгөгүй байж, борлуулалт маркетингийг хийх ямар ч оролдлого хийхгүйгээр бизнес босгоно гэж бодохгүй байх
Маш хурдан миний кармаанд мөнгө оруулахгүй, намайг сатааруулах ямар ч зүйлд цаг, энергээ барахгүй
Хийх зүйлс:
Миний мэдлэг чадвар хэрэгтэй зах зээлийн 15 niche -ийг жагсаана
Би томорч чадах 1 niche -ийг сонгоно
Өөрийгөө зарах, эксперт болох маш тодорхой niche дээр далбаагаа хатгана даа.

Өдөр 4

Би юу хийх вэ?
Өөрийн төгс үйлчлүүлэгч, хэрэглэгч хэн байх вэ гэдгийг тодорхойлно
Хэн миний төгс үйлчлүүлэгч, хэрэглэгч БИШ вэ гэдгийг тодорхойлно
Өөрийн “Яагаад” болон үйлилгээ үзүүлэх хамгийн том зорилгоо тодорхойлно
Дур булаам нэгэн байхын тулд “Төлбөргүй маркетинг хамгийн сайн маркетинг” -ийг хийнэ.

Би юу хийхгүй вэ?
Өөрийн хэрэглэгч, яагаадыг, дур дулаам лидерийг бүтээхэд залхуурахгүй, хөнгөн хуумгай хандахгүй
Зорилгынхоо эсрэг ямар нэгэн материаллаг зүйл болон мөнгөнд төвлөрөхгүй

Хийх алхамууд:
Өөрийн үйлчлүүлэгчийг тодорхойлно. (30-45 насны хөрөнгөлөг, гэрлэсэн эмэгтэй гм).
Өөрийн үйлчлүүлэгч болохгүй хүнийг тодорхойлно. (< 30 эсвэл > 45 насны бүтэлгүй, эрэгтэй, гэрлээгүй).
Дараах өгүүлбэрийн бичиж дуусгана: Би <тооны> хүнд <үйлчлүүлэгчийн цол хэргэм> <өөрийн чадвараар> <өгөөж авахад> тусана. Жишээ нь би 500 хүүхдийн шүдний эмчид тэдний үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд шаардлагатай сургалтаар хангана.
Үүнийг ажлынхаа өрөөнд өлгөнө.
Өөрийн бусдад туслах бүх чадваруудыг жагсаах ба үүгээр би тэднийг өөртөө татах юм (уралдаан, спорт, ямааны аж ахуй, өнгө, хөгжим гм).
Жагсаалтаас ӨӨРТ таалагдсан нэгийг нь сонгоод тэднийг татахад ашиглана. (миний бусдыг татах зүйл бол хүн бүрийн хайртай ямааны аж ахуйтан байх)
Өдөр 5

Би юу хийх вэ?
Миний талаар сэтгэгдэл бүхий өгөгдлийн санг бүтээхийн тулд үйлчлүүлэгч/хэрэглэгчдээ илгээх төгс захиаг бэлтгэнэ
Өмнө нь надтай ажиллаж байсан хүмүүстэй холбогдоно.

Би юу хийхгүй вэ?
Ямаагаа тэжээхээ мартаж болохгүй
Сошиал баталгаа болон сэтгэгдлийн үнэ цэнийг дутуу үнэлж болохгүй бөгөөд энэ нь бидний хийж буй юуг ч илүү амархан болгоно.

Хийх зүйлс:
Өмнө нь хамтарч байсан хүмүүсийнхээ жагсаалтыг гаргана, энэ надад үр дүн гаргахад тусална.
Маркетинг хийхэд ашиглах сэтгэгдэл авахын тулд бэлтгэсэн емайлээ илгээнэ
Миний мөрөөдлийн 100 үйлчлүүлэгчийнхээ хүн бүртэй бэлтгэсэн захиагаа мөн илгээнэ.

“Сайн байна уу? <Нэр>! ”

Би Dana байнаа. Би таниас нэг жаахан тусламж асуух гэсэн юм…. Гэхдээ энэ их чухал…. Би үнэхээр сэтгэл хөдлөм зүйлийн нээлт хийх процессдоо яваа бөгөөд үйлчлүүлэгч нарынхаа амжилтын түүхийг авах хэрэгтэй байгаа юм.

Та миний санаанд хамгийн түрүүнд орж ирлээ. Энэ сэтгэгдэл тийм ч хэцүү зүйл биш лдээ, та утсаа аваад яриад л бичлэг хийхэд л болно! Та дараах зүйлийг дурьдаарай:

Надтай уулзсан түүх
Таньд байсан асуудал, таньд ямар мэдрэмжийг өгч байв, гадаад болон дотооддоо
Таны Аха агшин юу байв (надаас эсвэл бусдаас авсан)
Урьд нь юу оролдоод бүтэлгүйтсэн бэ?
Шинээр хийсэн таны үйлдэл эсвэл гаргасан төлөвлөгөө
Төгсгөлд нь таны олсон үр дүн эсвэл үр дүн гаргах төлөвлөгөө.

Энэ бүгдэд хариулаад надад явуулаач? Таны бичлэг үнэхээр миний өдрийг гэрэлтүүлэх болно!!

Маш их баярлалаа”

Өдөр 6

Би юу хийх вэ?
Санал болгох үйлчилгээгээ борлуулах өөрийн сувгийг (ГАНЦ) хийнэ.

Би юу хийхгүй вэ?
700 төрлийн суваг байгааг олж мэдсэн, тэр болгоны хойноос явахгүй
Сувгийнхаа ¾ ийг 600 удаа хийгээд 0 сувагтай сууж байхгүй.

Хийх зүйлс:
ClickFunnels аккаунтаа нээнэ, сувгаа хийнэ, сувгаа дуусгана, миний үйлчилгээтэй төстэй одоо ажиллаж байгаа сувгийг модел болгоно, дутуу зүйлсийг гүйцээнэ, нээлтээ хийхэд бэлэн болгоно!

Өдөр 7

Би юу хийх вэ?
Өөрийн үйлчилгээг үзүүлэх мөрөөдлийн 100 үйлчлүүлэгчээ жагсаан тэдэнтэй харилцаа холбоогоо сайжруулах ажилдаа орно (хамгийн багадаа 50 оролдлого)
Мөрөөдлийн 100 тус бүрийн мэдээллийг чадахаараа цуглуулна

Би юу хийхгүй вэ?
50 -иас бага үйлчлүүлэгчийн жагсаалт гаргахгүй
“Тэд хэзээ ч надтай хамтрахгүй дээ.” гэж хэлэх залхуу дуу хоолой миний тархинд хэлэхийг сонсохгүй

Хийх алхамууд:
миний төгс худалдан авагч хэзээ ч хамаагүй худалдан авах өөрийн өгч чадах бүтээгдхүүн үйлчилгээний жагсаалтыг гаргана, тэднийг өөрийн мөрөөдлийн 100 үйлчлүүлэгчийн жагсаалтад нэмнэ
Сошиалаар, Google, өөр сайтуудад, гишүүнчлэл бүхий сайтуудаас миний үйлчлүүлэгч болох хүмүүсийг хайна, тэгээд тэднийг өөрийг мөрөөдлийн 100 жагсаалтад нэмнэ
Мөрөөдлийн 100 үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг өдөр бүр өөрийн өгөгдлийн санд оруулна. (утасны дугаар, емайл, Facebook, эсвэл LinkedIn хаяг гм).
Тэдний жагсаалтад өөрийгөө бүртгүүлнэ, тэдний группд орно, тэдний бүтээгдхүүнүүдийг худалдан авна, тэднийг аль болохоор ойрхноос дагана.

Өдөр 8

Би юу хийх вэ?
Мөрөөдлийн 100 хэрэглэгчд хүрэх, бүтээгдхүүн үйлчилгээгээ танилцуулах кампайнт ажлуудаа өргөжүүлнэ

Би юу хийхгүй вэ?

Тэднээс ямар ч хариу авахгүй байгаадаа гутрахгүй

Хийх ажил:
Миний үйлчилгээг авах магадлалтай Мөрөөдлийн үйлчлүүлэгч нартаа явуулах захиагаа бэлдэнэ
Мөрөөдлийн 100 үйлчлүүлэгчид очих захиануудыг тараан байрлуулна. (Өөрийн туршлагаас харахад даруухан байх нь тийм ч үр дүнтэй байдаггүй - би шалгаж үзсэн юм)

Сайн байна уу? <нэр>,

Надад таны <Тэдний хэлсэн эсвэл хийсэн зүйлс> гэж хэлсэн үнэхээр таалагдсан шүү!!! Би таны түүхийг болон хувийн амьдралын талаар бага зэрэг уншсан юм. Одоо ч уншсаар л байна. Намайг Dana гэдэг, би <МИНИЙ ХИЙСЭН ГАЙХАЛТАЙ ЗҮЙЛ #1> яваа.

Гэхдээ би өөрийн гайхалтай үйлчилгээний (энэ таньд үнэ цэнэ өгөх, шууд үр дүн өгөхөөр бус, нэмэлт ажил шаардлагатай) талаар таньд хуваалцах гэсэн юм. Энэ үйлчилгээний таны үйлчлүүлэгч нарт мөн хэрэгтэй бөгөөд тэд маш их хэмжээний үнэ цэнийг эндээс авах болно.

Би таныг энэ үйлчилгээг авахад таарах хүн гэж бодсон учраас энэхүү захиаг бичиж байна, миний үйлчилгээ таны дагагч нарт маш үнэ цэнэтэй байх болно. Тэдэнд <Өгөөж> өгөх <Санал> -ийг би бэлтгэсэн байгаа. Миний энэ үйлчилгээ <Тэдний бүтээгдхүүн үйлчилгээнд> шууд гайхалтай нөлөөг үзүүлэх ба <Таны Үйлчилгээ>-тэй яв цав тохирно. Тэр ч бүү хэл таны үйлчлүүлэгчдэд маш хэрэгтэй байх болно!!!

Гайхалтай, тийм үү?

Та миний талаар өөрийн дагагчдад мэдээлэл өгөхөд л болно. Би тэднийг халамжлан, та надаас төлбөрийг хүлээн авах болно!!! Бид хамтдаа тэдний амьдралыг өөрчлөх болно. Миний үйлчилгээний төлбөр <Үнийн дүн>, би үүнээсээ таньтай хуваалцахдаа дуртай байх болно.

Та хуруугаа ч хөдөлгөхгүйгээр борлуулалт бүрээс ашигтай байх болно. Сүүлд би таньд нэмэлт саналуудыг явуулах ба энэ үнэхээр жинхэнэ бизнес гэдгийг харах болно. Та хамтрагч нарынхаа тоог хязгаарлаж байгаа бол энийг унших хэрэгггүй, хариулах гэж яарах ч хэрэггүй.

Ойлгомжтой юу? Гайхалтай!!

Надтай шууд холбогдоорой, эсвэл <Сувгаар> холбогдож болно. Надтай хамтарсанд маш их баярлалаа! Үнэхээр сэтгэл хөдөлж байна шүү!
Өдөр 9

Би юу хийх вэ?
Өчигдөр явуулсан емайлын дагуу аль болохоор олон хүнтэй холбогдох ба энгийн үйлчилгээг хүн бүрт тааруулан үзүүлнэ

Би юу хийхгүй вэ?
Хүргэж байгаа үйлчилгээгээ нарийлахгүй, дэлхийн зэрэглэлд жинхэнэ үйлчилгээг үзүүлэх болно
Ядрахгүй (үхэхдээ сайн унтах юм чинт) эсвэл сатаарахгүй (ямаатайгаа зууралдчих гээд байдаг)

Хийх зүйлс
Өчигдрийн мөрөөдлийн 100 үйлчлүүлэгчдээ явуулсан хүн бүрт үзүүлэх үйлчилгээгээ бүтээнэ (жишээ нь хэрэв би бичвэр зарах бол түүнийгээ дахин янзалж, жишээг тэдэнд илгээх гм)
Жагсаалтанд байгаа хүмүүсдээ тарах жишээнүүдийг илгээх юм

<Нэр>, би дахиад Dana байнаа. Таньтай хамтарч ажиллах гэсэн сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй нь ээ. Миний үйлчилгээ ямар хүчтэй болох талаар таньд жишээг хавсаргалаа!!!

Дажгүй байгаа биз?

Хурдхан харчихаад аль болохоор надад хурдан хариу бичээрэй. Би энэ саналаа мөн олон хүн явуулж байгаа, дараагийн өдрүүдэд үйлчилгээ авах цагаа хурдан авах хэрэгтэй шүү. Хариу бичсэнд баярлалаа!

Өдөр 10

Би юу хийх вэ?
Надад бүртгүүлэн хамтрахаар болсон хүн бүртэй тохиролцоно (төлбөрөө шууд авна)
Надад хариу бичээгүй хүмүүсийн араас дахин асууна.

Би юу хийхгүй вэ?
Борлуулах болон тохиролцохоос айхгүй, учир нь энэ мөнгөний тухай болохоос миний мэдрэмжийн тухай асуудал биш
Хүмүүсийн ардаас хэтэрхий дагаж байна гэж бодохгүй (Намайг татвараа төлөхөө мартах үед ЗГ намайг яаж дагадаг билээ дээ, мөн ажилтнууд ажилгүй болохоороо надад яаж ханддагийг санана)

Хийх алхамууд:
Жагсаалтанд байгаа хүмүүс рүүгээ дараах захиаг илгээнэ:

“Hey, <НЭР>.

Dana байнаа. Би таньд емайл дахин явуулаагүй байна. Өчигдрийн явуулсан емайлын дагуу маш олон хариу хүлээн авлаа (үүнийг бас таньд явуулсан). Би аль хэдийн нэлээд олон хүмүүстэй ажиллаад эхэлсэн гэхдээ таньд зай гаргалаа….

Миний явуулсан жишээг үзээд аль болохоор хариу илгээнэ үү? Би таныг завгүй, таны цаг үнэ цэнэтэй гэдгийг мэдэж байна. Тийм болохоор таньтай хамтрах гэж таныг сонгосон юм. Таньтай хамтарна гэж маш их найдаж байгаа, мөн удахгүй хариу авах хэрэгтэй байна!!! Дахин баярлалаа!”
Өдөр 11 

Би юу хийх вэ?
Бүртгүүлсэн хүн бүртэй тохиролцоно
Сэтгэгдэл авахаар явуулсан емайл бүрийн хойноос дахин асууна.

Би юу хийхгүй вэ?
Хүмүүст төвөг удаж байна эсвэл 100% харуи авсангүй гээд болихгүй

Хийх алхамууд:
Сэтгэгдэл авахаар илгээсэн хүн бүрт дараах емайлыг явуулна:
“<Нэр>,
Дахиад л Dana байнаа. Таньд дахин емайл явуулаагүйд уучлаарай, би суугаад надад ирсэн сэтгэгдлүүдийг үзэж суугаад та надад сэтгэгдэл явуулаагүй болохыг анзаарлаа!  
Та надад үүнийг явуулаарай - хэдхэн секунд зарцуулах энэ зүйл миний хувьд маш том зүйл юмаа (Яаж хийхийг өмнө бичсэн емайлд байгаа).
Би таньд үнэхээр тахархаж байна. Энэ сануулах емайл сүүлийнх нь байгаасай хэмээн найдаж байна. Миний талаар сэтгэгдэл явуулсанд баярлалаа!”

Өдөр 12

Би юу хийх вэ?
Бүртгүүлсэн хүн бүртэй тохиролцоно
Надад хариу бичээгүй бүх бүртгүүлсэн хүмүүсд емайл бичнэ

Би юу хийхгүй вэ?
Алгуурлах эсвэл хийж байгаа зүйлээ уйтгартай юм хэмээн орхихгүй
Надад саад болох хэнийг ч зөвшөөрөхгүй, үүнд гоё зүйл, хүмүүс, зээлдүүлэгч нар орно. Жишээ нь хөршийн машинд гал гарсан гм

Хийх зүйлс
Дараах емайлыг миний жагсаалтанд байгаа хүн бүрт бичнэ.

<Нэр>,

Уучлаарай, емайл бичнэ гээд бодоод л байлаа….надтай хамтрах хүсэлтэй хүмүүстэй холбогдоод тун завгүй байлаа. Миний үйлчилгээний талаар хүмүүсийн сэтгэгдэл энд байна: <нэр> энэ хүн хэлэхдээ….<нэр> энэ хүн хэлэхдээ….<нэр> энэ хүн хэлэхдээ….
Та миний үйлчилгээг үнэтэй юм, “тийм” гэж хэлэхэд арай эрт байна гэж бодож магадгүй. Хэрэв үнэхээр хүсч буй бол “тийм” гэж хариу бичээрэй. Таньд орох зай үлдээсэн байгаа гэхдээ үнэхээр хэрэгтэй гэж үзэж байгаа бол аль болохоор хурдан хариу хэлээрэй.

Хамгийн сайн үр дүн юу вэ гэж үү?

Миний хэлсэн болгон үнэн, та маш их өгөөжийг авах болно.

Хамгийн муу үр дүн юу вэ гэж үү?

Миний хэлсэн болгон худлаа бол та мөнгөө буцааж авч болно, би таньд өгнө, та тэгээд миний өгсөн үйлчилгээг аваад үлдэнэ.

Таны алдах зүйл гэвэл хариулахгүй байх. Би таныг ялагч гэдгийг мэдэж байна. Таны хариултыг тэсэн ядан хүлээж байна, таны төлөө үүнийг хийцгээе!
Өдөр 13

Би юу хийх вэ?
Бүртгүүлсэн хүн бүртэй тохиролцоно
Илүү ажил эсвэл лавлагаа авахын тулд шинэ үйлчлүүлэгч бүрийн араас холбогдоно

Би юу хийхгүй вэ?
Миний үйлчлүүлэгч намайг үзэн ядах, миний ажил бүтэлгүйтнэ, тэд мөнгөө буцаан авна хэмээн бодож хийж байгаагаа болих (энэ бол бизнес эрхлэгчийн хамгийн их гаргадаг алдаа)

Хийх зүйлс:
Надтай хамтарсан хүн бүрт дараах емайлыг илгээнэ.

“Hey, <Нэр>!

Dana байнаа. Би зүгээр л таньтай хамтарч байгаадаа хэрхэн талархаж байгаагаа хэлэхийг хүссэн юм! Би дандаа ингээд байдаггүй лдээ, надад итгээрэй. Үүнийг хэлсэн шалтгаан нь таньд ямар нэгэн зүйл хайгаагүй биз? Өөр нэг төсөл толгойд орж ирэх ч юмуу? эсвэл <ҮР ДҮН> хүсч буй хэн нэгнийг мэдэхгүй биз?

Миний үйлчилгээг хэн нэгэнд санал болгосон хүнд би $250 өгөх юм. Тиймээ, тэр хүн нь би байна, та над руу хүн явуулбал би таньд төлбөр хийнэ. Зүгээр л над хуу зарим нэг хүмүүсийн нэр, емайлүүдийг явуулаарай, үлдсэнийг нь би зохицуулна. Хариу бичсэнд баярлалаа. Та гайхалтай шүү!”

Өдөр 14

Би юу хийх вэ?
Бүртгүүлсэн хүн бүртэй тохиролцоно.

Би юу хийхгүй вэ?
Ядарлаа гээд болихгүй

Хийх зүйлс:
ClickFunnels -ийн 2 Comma Club -ийн шагналыг автал өдөр 8–13 -ийн үйлдлүүдийг давтсаар байна.
Таны өмнөө хийчихлээ үйлчилгээ болон дасгалжуулах, заахад илүү цагаа зарна. (Би одоо $$ -той, ядуу биш лдээ… $$-той болохыг зорьж байна.)
Өдөр 15 

Би юу хийх вэ?
Цагаа мөнгөөр сольдог бизнесээ бүтээгдхүүн борлуулдаг, томрох боломжтой бизнес рүү шилжүүлнэ
Аливааг хэрхэн амжилттай хийж болдгийг олон хүнд үзүүлэн тэдэнд тусалснаар илүү орлоготой болдгийгби ойлгосон.

Би юу хийхгүй вэ?
Надад орлого авчрах зүйлсийг хийхгүй байх, одоо байгаа үйлчлүүлэгч нартаа сэтгэл ханамжтай чанартай үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эсвэл багасгахгүй

Хийх зүйлс
Өнөөдрийг хүртэл хийсэн бүхнээ цуглуулан бичиж баримтжуулна. Үүнд хэрхэн мөрөөдлийн 100 хамтрагчаа олсон хийгээд тэдний сэтгэгдлүүд, сувгаа хэрхэн хийсэн, бичвэрүүд гм
Бүгдийг нь ClickFunnels membership site руу оруулан борлуулахад бэлдэнэ. 

Өдөр 16

Би юу хийх вэ?
Борлуулах сургалт/хөтөлбөр болох хөрөнгөө босгоно

Би юу хийхгүй вэ? 
Таны өмнөөс хийчихлээ үйлчилгээ рүүгээ олон үйлчлүүлэгчийг нэмэхгүй байх

Хийх зүйлс
ClickFunnels (Russell -ийн баталгаатай загварыг ашиглаад) дээр өөрийн сургалт хөтөлбөрийг борлуулах хуудсуудыг бэлтгэнэ
Сургалт/хөтбөлбөрөө борлуулах бичлэг бэлтгэн борлуулалтын хуудсанд оруулна
ClickFunnels -инй дотоодод байгаа төлбөрийн хэсгийг оруулан нэмэлт орлого хийж эхэлнэ дээ. 

Өдөр 17

Би юу хийх вэ?
Бизнесээ цааш нь үргэлжлүүлэхэд хэрэгтэй хамгийн сайн зарах хөрөнгийг бүтээнэ.
Аливааг борлуулах хэцүү, харин түүнийг борлуулах зүйлийг хийх амархан гэдгийг ойлгосон, тйимээс “thing that sells the thing” (TST) буюу аливааг борлуулах зүйлийг хийнэ

Би юу хийхгүй вэ?
Хөрөнгөө бүтээхэд бүх цаг хугацаагаа зарахгүй байх
Нэгээс олон зүйлийг хийх гэж оролдохгүй, зөвхөн НЭГ зүйлийг тултал нь хийгээд түүнийгээ тестлэнэ.

Хийх зүйлс:
Миний үзэгчдэд ямар мэдээлэл хэрэгтэй (TST) байгаагаас хамаараад дараах зүйлсийн аль нэгийг хийнэ:
– Audio book
– Book ( Dana-гийн загварыг ашиглаад)
– Mini webinar 
– Perfect Webinar (Russell-ийн загварыг ашиглаад) 
– Video series 

Өдөр 18

Би юу хийх вэ?
Ямар ч хүн хэрэглэж болох “thing that sells the thing” (TST) буюу аливааг борлуулах зүйлээ хүмүүст өгнө

Би юу хийхгүй вэ?
“Thing that sells the thing” (TST) буюу аливааг борлуулах зүйлийг хэрэглэж байгаа хүмүүсээс ичихгүй байх

Хийх зүйлс:
Сүлжээнд байгаа хүн бүрийг (үүнд одоогийн үйлчлүүлэгчид маань орно) миний TST -ийг ашиглахыг урина. 

“Hey, <Нэр>! 
Dana байнаа. Би нэг гайхалтай зүйлийг хуваалцах гээд ҮНЭХЭЭЭЭЭЭР сэтгэл хөдөлж байна шүү….. Би өөрийн топ нууцууд дээр ажиллаад дөнгөж саяхан дууслаа. Миний санаанд хамгийн түрүүнд та орж ирлээ…. Үүнийг <TST> та авах уу? Хамгийн түрүүнд очих хүмүүсийн нэг нь та байх болно… та зүгээр л “Тиймээ” гээд л хариулт хийхэд болно, гэхдээ та түүнийг БИТГИЙ шейрлээрэй тэх үү? Таньд үнэхээр ТААЛАГДАХ болно!”

Өдөр 19

Би юу хийх вэ?
Миний шинэ сургалт, хөтөлбөрийг ашиглах, төгс үйлчлүүлэгч хэн байхыг дүрслэн тогтооно.
Миний шинэ сургалт, хөтөлбөрийг ашиглахГҮЙ үйлчлүүлэгчийг дүрслэн тогтооно.
Яагаад би ийм үйлчилгээ үзүүлж байгаа вэ гэсэн хамгийн том зорилгоо тодорхойлно

Би юу хийхгүй вэ? 
Өөрийн үйлчлүүлэгчээ, яагаад, дур булаам хүн байх зэргийг бүтээх явцдаа залхуурч хойш суухгүй байх
$$ кармаалах бүтээгүй просессд итгэн, давтах, тэгээд бүтэлгүйтэхгүй байх

Өдөр 20

Би юу хийх вэ?
Шинэ сургалт/хөтөлбөрөө сурталчлуулах мөрөөдлийн зуун affiliate -уудын жагсаалтыг гаргана (хамгийн багадаа 100 хүн) 
Мөрөөдлийн 100 affiliate-ийн олж чадах бүх мэдээллийг цуглуулна

Би юу хийхгүй вэ?
100-аас бага хүнтэй жагсаалт гаргахгүй
Толгойд орж ирэх “Тэд чиний бүтээгдхүүнийг сурталчлахгүй дээ.” гэх чимээг сонсож залхуурахгүй

Хийх зүйлс:
Миний төгс үйлчлүүлэгчид тохирох, худалдан авах сургалт, үйлчилгээний жагсаалтыг гаргана… тэдгээрийг онлайнаар хайлт хийнэ, Тэднийг мөрөөдлийн 100 жагсаалтад оруулна.
Миний үйлчлүүлэгчдийн social media, Google, хамтрагч нарын websites, memberships, associations, certifications зэргийг хайлтаар олно. Тэднийг мөрөөдлийн 100 жагсаалтад оруулна.
Мөрөөдлийн 100 хамтрагч бүрийн өгөгдлийн санд мэдээллийг нь (утасны дугаар, емайл, Facebook эсвэл LinkedIn links гм.) оруулна. 
Эдгээр жагсаалтанд байгаа хүмүүстээ бүртгүүлнэ, группд нь орно, бүтээгдхүүнүүдийг нь худалдан авна, тэднийг ойроос дагана. 
Өдөр 21 

Би юу хийх вэ?
Мөрөөдлийн 100 хамтрагчдаа хүрэх кампайнаа үргэлжлүүлнэ
Би энэ санаандаа баттай зогсох ёстой, учир нь энэ надад маш их ноогдол ашгийг авчрах юм, гэхдээ энэ миний хийх хамгийн дуртай ажил байх ёстой.

Би юу хийхгүй вэ?
Хүмүүсээс татгалзах хариу авлаа гэээд бууж өгөхгүй

Хийх зүйлс:
Өөрийн үйлчилгээ үзүүлэх мөрөөдлийн 100 хамтрагч нарт емайлээ бэлтгэнэ
Backpack (ClickFunnels full suite) ашиглаад affiliate program хийнэ
Мөрөөдлийн 100 руу гаа емайлээ илгээнэ

“Hi, <Нэр>,
Таны <тэдний хийсэн эсвэл хэлсэн нэг зүйл> надад маш их таалагдлаа!!! Мөн би таны <ямар нэгэн хувийн зүйлс>-ийг уншсан юм. Тэгээд үргэлжлүүлээд уншиж байгаа.

Намайг Dana гэдэг, <Гайхалтай миний амжилт #1> амжилт гаргасан л даа. Би <үйлчилгээний> <NICHE> дээр тэргүүлдэг. За тэр ч яахав. Таны үзэгчдэд, үйлчлүүлэгч нарт <өгөөж> авах, хэрэгтэй сургалт/хөтөлбөр (таньд үнэ цэнэ нэмэх, таньтай шууд өрсөлдөхгүй) надад байгаа юмаа.

Таны дагагч нарт үнэхээр үнэ цэнэтэй зүйл болохоор би таныг шууд сонгосон юм. Таны дагагч нар болон үйлчлүүлэгч нарт төгс таарах, <Өгөөж> авах, <таны үйлчилгээтэй тохирох> гайхалтай <Санал>-ыг бэлтгэсэн байгаа.

Гайхалтай байгаа биз?

Та энэ үйлчилгээний талаар өөрийн дагагч, үйлчлүүлэгч гарт илгээгээд л болоо, би тэднийг халамжлах болно, би үүнийг төлөө төлбөрийг хийх болно!!!! Бид хамтдаа олон хүмүүсийн амьдралыг өөрчилж чаднаа.

Миний саналын нэг удаагийн $<Дүн> бүхий төлбөртэй, үүнийгээ таньтай хуваалцахдаа баяртай байх болно. Та хуруугаа ч хөдөлгөхгүйгээр борлуулалт бүрээс $<Дүн> хүлээн авах болно. Эцэст нь хэлэхэд энэ үнэхээр бодит гэдгийг харуулахаар таньд <миний санал> -аа илгээлээ.

Би хамтрагч нарынхаа тоог хязгаартай авсан, тиймээс уншихгүй, хариулахгүй байж болохгүй шүү!!!

Ойлгомжтой байна уу? Гайхалтай!!

Надтай шууд холбогдоход ямар ч асуудалгүй эсвэл <сувгаар> холбогдоно уу. Надтай хамтарч байгаад үнэхээр баярлалаа! Үнэхээр сэтгэл хөдөлж байна!

Өдөр 22

Би юу хийх вэ?

Бүртгүүлсэн хүмүүстэй дуусгаагүй тохиролцоогоо хийж дуусгана
Бүтээгдхүүн үйлчилгээгээ сурталчилж борлуулахаас айхгүй, учир нь тэнд байгаа хүмүүс над шиг хүн шүү дээ, тиймээс санаа зовох хэрэггүй

Хийх зүйлс:
Емайлын жагсаалтанд байгаа хүмүүстээ дараах емайлыг бичнэ:

“Hey, <НЭР>

Dana байнаа. Емайл бичээгүйд уучлаарай. Өчигдрийн бичсэн емайлээс (таньд бас явуулсан) болоод миний inbox дүүрчихээд байлаа. Би аль хэдийн өөр 3 хүнтэй ажиллаад эхэлсэн гэхдээ таны үзэгчдэд зориулаад нэг суудал таньд хадгалсан байгаа…. Тиймээс та эндээс <өгөөж>-ийг авч болно шүү! Энэ емайлыг хүлээн авсан эсэхээ мэдэгдээд хурдан хариу бичнэ үү, мөн миний илгээсэн <сургалт/хөтөлбөр>-ийг та хүлээн авсан уу?

Таныг завгүй, таны цаг хугацаа үнэтэй гэдгийг би мэдэж байгаа, тийм болохоор л би таныг хамтарч ажиллахаар сонгосон юм. Таньтай хамтарч, таны үзэгчдэд өөрийн бүтээгдхүүнийг танилцуулахаа хүлээж чадахгүй нь ээ, гэхдээ та заавал хариу бичээрэй! Дахин баярлалаа.

Өдөр 23

Би юу хийх вэ?

Бүртгүүлсэн хүн бүртэй тохиролцоно .

Би юу хийхгүй вэ?
Надад саад болж буй юуг ч, хэнийг ч зөвшөөрөхгүй. Жишээ нь үнэндээ ажиллаад байгаа мэт боловчиг тийм нэг сонин мэдрэмж төрөхийг зөвшөөрөхгүй

Хийх зүйл
Өмнө ашиглаж байсан үйлчлүүлэгчийн сэтгэгдэл бүхий емайлыг жагсаалтанд байгаа бүх хүн рүү илгээнэ.

Өдөр 24

Би юу хийх вэ?
Бүртгүүлсэн хүн бүртэй тохиролцоно
Худалдан авалт хийсэн хүмүүст өгөх Сургалт/хөтөлбөрөө хийнэ. (Тиймээ, би түүнийг хийхээсээ өмнө борлуулдаг юм.)

Би юу хийхгүй вэ?
Янз бүрийн зүйлд сатаарах хийж байгаагаа дуусгахгүй байх. Хийж дуусгана гэдэг бол төгс зүйл юм.

Хийх зүйлс
ClickFunnels гишүүнчлэлийн хэсэгт өөрийн хийсэн бичлэг бүрээ оруулах ба энэ бол миний үйлчилгээний бизнесээ амжилттай явуулахад туслах юм.
Мөрөөдлийн 100 хамтрагч олох бүх процессийг эхнээс оруулах ба энэ бол миний дижитал хөрөнгө болох юм(би богино хугацаан өөрчлөхгүй, гэхдээ эдгээр нь үйлчлүүлэгчээ амжилтанд хүргэх бүх зүйлийг өгнө)
Сургалт програмаар тэдний гацаж болох бүх асуултад хариулах ба дутуу бүхнийг гүйцээж оруулах болно.
Өөрийн бүтээсэн зүйлээрээ бахархана…. Миний сургалтуудыг худалдан авсан хүмүүст үр дүн өгөхөд нь өөрийгөө ялтай шүү гэж өөртөө хэлнэ. Хэрэв тэд 100% үр дүн гаргаж чадахгүй бол дахин буцаж очоод түүнийг илүү сайн болгоно.
Худалдан авсан хүмүүсдээ өгөх сургалт хөтөлбөрийнхөө нээлтийг хийнэ!

Өдөр 25

Би юу хийх вэ?
Бүртгүүлсэн хүн бүртэй тохиролцоно.
Хурдаа нэмнэ(тиймээ, сүүлийн удаа нэг давтах нь үргэлж ашигтай байдаг).

Хийх зүйл
21-23 дах өдрүүдийгн алхамуудыг нэмнэ
Бизнесээ өөрөө хийдэг байсан бол багаа бүрдүүлэн өөртөө цаг гарган, бизнесийнхээ өсөлтөнд анхаарна (ClickFunnels 8 Figure Club-ийн нэг шагналыг авна).
Өдөр 26

Би юу хийх вэ?
Бизнесийнхээ бүх ажлыг өөрөө хийлгүй, багийн гишүүддээ хуваарилна, тэд над шиг бүхнийг хийж чадахгүй байсан ч тэдэнд хийх боломж олгоно
Миний ажлын ачааллыг багасгах чадвартай хүнийг багтаа авна
Өдөр бүр юу хийх, хийхгүйгээ тодорхой болгоно
Миний бизнесд юу болоод, юу болохгүй байгааг тодруулна

Би юу хийхгүй вэ?
Намайг сатааруулж буй зүйлийг олж бизнесийнхээ хөгжилд маш сайн төвлөрнө

Хийх зүйлс
Бизнесийнхээ бүх хийгдэх ажлуудыг бичнэ, чухлаар нь жагсаана, (1-рт бизнесийг тасралтгүй үргэлжлүүлэх ажлууд, 2-рт дунд зэргийн чухал, 3-рт нээх чухал биш ажлууд).
Туслах авах зар өгнө
Зараар ирсэн хүмүүстэй ярилцлага хийнэ
Туслахдаа чухал биш ажлуудаа (2 болон 3-рт жагсаасан) хийлгэхээр өгнө, мөн тэд ажлаа сайн хийхэд нь тусална

Өдөр 27

Би юу хийх вэ?
Борлуулалтын өсөлтийг нэмэгдүүлэх өөр нэг чухал гишүүнийг багтаа нэмнэ

Би юу хийхгүй вэ?
Борлуулалтын ажилтныг надаас илүү хийнэ гэж найдахгүй, тэр чинь би биш шүү дээ

Хийх ажлууд
Өөрийн ашиглаж байсан бүх борлуулалтын болон хаалт хийсэн бичлэгүүдийг цэгцтэй нэг газар тавих ба борлуулалтын ажилтан түүнийг үзэн өөрийгөө дасгалжуулна.
Орлогоороо цалинжих борлуулалтын ажилтан авах зар тавина
Авсан ажилтнаа дасгалжуулан ажилд нь оруулна.

Өдөр 28

Би юу хийх вэ?
Борлуулалтын өсөлтийн нэмэгдүүлэхэд туслах дараагийн чухал ажилтныг багтаа нэмнэ.

Би юу хийхгүй вэ?
Affiliate менежэрээ надаас илүү гүйцэтгэлтэй байна гэж найдахгүй, учир нь тэд би биш шүү дээ

Хийх зүйлс
Мөрөөдлийн 100 хамтрагч олоход ашигласан бүх загвар, хийсэн бичлэгүүдийг цэгцтэй нэг газар тавих ба Affiliate менежэр түүнийг үзэн өөрийгөө дасгалжуулах юм.
Орлогоороо цалинжих Affiliate менежэр авах зар тавина
Affiliate менежэр авах ярилцлагаа хийнэ
Авсан ажилтнаа дасгалжуулан ажилд нь оруулна.

Өдөр 29

Би юу хийх вэ?
Бизнесийн хөгжил, тогтвортой байдалд туслах дараагийн чухал хүнийг багтаа нэмнэ.

Би юу хийхгүй вэ?
Шинээр авсан операторыг надаас илүү гүйцэтгэлтнй байна гэж найдахгүй, учир нь тэр хүн би биш шүү дээ

Хийх зүйлс
Өөрийн хийж байсан бүх ажлын бичлэгийг цэгцтэй газар байрлуулах ба оператор тэндээс суралцах юм.
Оператор авах зар явуулна
Шаардлагад нийцсэн операторыг сонгон шалгаруулах ярилцлага хийнэ
Бизнесийн өдөр тутмын ажлыг зохицуулах үүргийг операторт өгөх ба ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэхэд нь тусална.

Өдөр 30

Би юу хийх вэ?
Хаанаас ирсэн, хаана байгаа, хаашаа явж байгаадаа эргэцүүлэн талархана

Би юу хийхгүй вэ?
Өөртөө эрдэх эсвэл амралт авахгүй. 4 дэх өдөрт гаргасан зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд урагш явах эрч хүчийг авахад зориулсан өдөр байх болно

Хийх зүйл
Эхний өдрөөс хойшхи 30 хоногийн аялалаа болон ирээдүйд намайг юу хүлээж байгааг эргэцүүлнэ.
Дараах хүмүүст талархаж байгаагаа үзүүлнэ.:
Намайг нүхнээс гаргахад тусалсан үйлчлүүлэгч нэг бүртээ талархана
Миний боломжтой гэж зүтгэсэн ажилд маань тусалж байгаа багын гишүүд бүртээ талархана
Russell, хэдэн сая хүнийг мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж буй хамгийн гайхалтай програм хангамжийг хөгжүүлсэнд нь талархана.

Одоо таньд ашиглахад бэлэн зураглал байна. Миний хэлсэн болгоныг ашиглаад амжилт гаргаарай. Амжилт бол үр дүн юм. Таньд таалагданаа.

Шинэ Зеланд улс. Чагнаадаржийн Оюунцэнд.
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com