Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 6-р сарын 22
Өөрийн зах зээлд тэргүүл, ашигтай бизнес босго...
“Small changes that become new habits, transform life in big ways over time!..” 

“Жижиг өөрчлөлтүүд зуршил болдог, урт хугацаандаа таны амьдралыг томоор өөрчлөх болно”.... Garrett J White
Garrett White

Баатрыг сэрээх, WarriorBook.com зөвлөх үйлчилгээг үүсгэн байгуулагч,

Garrett J White бол “Баатрыг сэрээ” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, “Warrior Book”, “Be The Man” зэрэг бэстсэлиинг номуудын зохиогч юм. Баатрын долоо хоногийг бүтээгч, Гал дундах баатар, Баатрын баялаг, эхнэртэйгээ болзох зэрэг тэргүүлэх подкастуудыг зохион байгуулагч.

2008 оны санхүүгийн хямралын дараах хэцүү байдлаас өөрийгөө чөлөөлөхийн тулд түүний эхлүүлсэн ажил 2012 оны сүүл гэхэд бизнесийн орчинг уламжлалт бус Баатрын Аргаар хурдан өөрчлөх хөдөлгөөн болсон байна

Garrett нь үс засалтын салбар дах DKW Styling Salon болон BMS Training systems -ийг хамтран эзэмшдэг. Тэрээр Калипорни мужийн Laguna Beach-д эхнэр, 3 хүүхэдтэйгээ ( Parker, Bailee, Ruby) амьдардаг.

Өдөр 1: Бодит байдлаа үнэлэх

Надад мөнгө байгаа эсхээс үл хамааран хүүхдүүддээ цаг гарган тэднийг өдөр бүр сургуульд нь хүргэж өгнө.

Би өмнө нь хаана байсан, одоо хаашаа явж болохоо тодорхойлно. Би:

Өөрийн санхүүгийн эмх цэгцгүй байдлыг мөрдөнө
Хэнд, яагаад, хэдэн төгрөгний өртэй байгаагаа үнэлнэ. Мөнгөнийхөө бодит байдлыг харуулах жагсаалтыг гаргана
Өртэй хүмүүсдээ надад 90 хоног хэрэгтэй байгаагаа мэдээлнэ, 90 хоногийн дараа бүх зүйлийг хэвийн байдалд оруулахаа хэлнэ
“PIT” долларыг тодорхойлно. Энэ дүн бүхий мөнгөөр би нүхнээс гарах юм
“PEAK” дүн бүхий долларыг зорилго болгоно. Энэ мөнгийг бүтээхээ амлах ба ингэснээр би өөрийгөө дайчлан 90 хоногийн дотор тоглоомд топ байр сууриа эргүүлж авна.
Өөрийн гол 4 зүйлийг (бие, оршихуй, тэнцвэр, бизнес) үнэлж, өдөр бүрийн хуваариа (дараагийн 30 өдөрт хийх зүйлс) гаргана. Миний өдрүүд ямар байхыг доор орууллаа. Мөн өөрийн өдөр бүрийн ТУЛААНЫГ жагсаана.

Эдгээр бол миний өдөр бүр хийх зүйлс бөгөөд намайг хурцалж, дараагийн хэдэн долоо хоногт урагшуулах юм. Өнөөдөр гол 4 зүйлээ эхлэх ба 6 дах өдрөөс DAILY 8 буюу өдөрт 8 зүйлс хийхээ эхлүүлэх болно.

The Daily War - өдөр бүрийн тулаан

Гол 4 (Баатрыг сэрээх өдөр бүрийн тоглолт)

Body - Бие (Фитнес ба эрч хүч)
Өглөө бүр дасгал хийнэ
Өглөө бүр ногоон смүүти ууна

Being - Оршихуй (Бясалгал ба тэмдэглэл)
Өдөрт 20 минутаар 2 удаа бясалгана
Өдөр бүр 20 минутийнхаа мэдрэмж бодлыг бичнэ

Balance - Тэнцвэр (Хань ба үр хүүхэд)

Өглөө бүр хайрт эхнэртээ хайрын текст явуулж, талархаж хүндэтгэж явдгаа хэлнэ.
Хүүхдүүддээ хайртайгаа дамжуулан видео текст явуулна

Business - Бизнес (Нээлт ба тунхаглал)
Russell Brunson-ий Экспертийн нууц номыг өдөрт 20 минут уншина
Юу сурснаа өдөр бүр өөрийн үгээр онлайнаар хуваалцана.

Daily 8 - өдөрт 8

Бичлэг хийх: Лайв (10 минут) - Өдөр бүр 10 минут маркетингийн сургалт хийнэ
PHOTO: IG Picture (x3)
AUDIO: Өдөр бүрийн подкаст (10 mins.)
TEXT: FB blog (300 үгтэй)
Өдөрт 1 FB-ийн группд нэгдэх, хамгийн ихдээ 10 болтол
Өдөрт 60 минутыг группүүдэд үнэ цэнийг нэмнэ
Өдөрт 10 хүнтэй чатлан, ирээдүйн листээ бүтээж эхэлнэ
FB группүүдээс 25 шинэ найзыг нэмнэ.
Өдөр 2: Би юу хүсч байна? 

- Шийдэх зүйл: Хийхээр амлаж байгаа зүйлийнхээ бодит байдлыг тооцно.
- Өдөр тутмын 4 гол тулаанаас зөвхөн эхэлнэ.

Өөрийн үнэхээр хүсч буй зүйлд л төвлөрнө. Хэрэв би өөрийгөө үүнд нэгэнт оруулахаар болсон бол хэзээ ч буцахгүй, энэ бүхнийг бүтээсний дараа бүх зүйл өөр болно гэдэгтээ итгэлтэй болно.

Хүссэн газраа очихын тулд би алдаанаасаа суралцах ба алдаа маань намайг бүтээлч байх дараагийн төвшинд аваачих болно.

Өнөөдөр цаг алдаагүй. Өнөөдөр бүтээх бүх зүйлээ толгойноос зүрх сэтгэл хүртлээ шингээх ба энэ бол өнөөдрөөс эхлээд дараагийн долоо хоногуудад эрчээ алдахгүй байх бензин юм. Эхний 30 өдөрт мөнгө үйлдвэрлэж, намайг чөлөөлөх системийг босгоход анхаарна.

Энэ дэглэмийн нэг хэсэг нь өдөрт 20 минут бясалгах, 20 минут алхах байх болно. Бүтэн нэг сарыг төлөвлөж босгоход зарах нь сайн зүйл биш. Би орлого олж эхлэх хэрэгтэй. Энэ бол ЁСТОЙ, энэ ярилцаад байх зүйл биш. Энэ тохиолдолд миний зорилго $100K(өмнө нь хийж байсан).

Өөрийн бүтээх системээр сар бүр $100K-ийн орлого олох ба энэ бол миний тоглох тоглоом юм. Энэ бол таргет тэгээд мөнгө болон стратеги байх болно.

Эдийн засгийн хувьд би юу хийхийг хүсч байна вэ?

Хариулт: Дараагийн 30 өдөрт $100K хийх.

Миний амьдралын стайл ямар байх вэ? Дараагийн 6 сард баг бүрдүүлэхгүй зөвхөн ганцаараа ажиллах болно.

Нэгэнт би бүх зүйлээ алдсан болохоор надад ганцаараа байж өөрийгөө удирдах цаг хэрэгтэй. Миний бүтээж буй тоглоом бол зөвхөн өөрийн чадвараар дараагийн зургаан сард амьдрах.

Өдөр 3 Яагаад би үүнийг хүсээд байна?

Хийх зүйл: Өөрийн яагаадын бодит байдал болон юу намайг үүнийг хийхэд хүргэснийг гаргаж ирнэ
Өдөр тутмын 4 гол тулаанаас зөвхөн эхэлнэ.

Яагаад?

Энэ бол маш чухал байх болно. Өнөөдөр илүү нэг цаг гарган, урт замд алхах (10+ miles) ба яагаад энэ бүхнийг хийх гээд байгаагаа гар утсан дээрээ бичин, бодолд орж ирсэн санаануудыг баримтжуулан бичиж цэгцэлнэ.

Алхалтаас ирээд?

Самбар дээр яагаад энэ бүхнийг хийх болсноо бичнэ. Гэр бүлийнхээ зургийг олж авна. Энэ зургаар өөрийн санхүүгийн зорилгоо тодорхойлно. Гэр бүлийнхээ зургийг, олох ёстой мөнгөнийхөө дүнтэй хамт гэрийнхээ оффист Яагаад өгүүлбэрийн хамт өлгөнө.

Би үүнийг оффисдоо ажиллах бүртээ өдөрт 50+ удаа харах болно. Энэ өглөө орж ирээд харна, орой унтахдаа харна. Би энэ өрөөнд 14-16 цаг ажиллана гэдгээ мэдэж байгаа.

Би суугаад гэр бүлээ тэжээхэд шаардлагатай PIT санхүүгийн дүн болон дараагийн 60 өдөрт хийх ажлынхөө зураглалыг эхнэртэйгээ ярилцна. Би түүнээс дараагийн 30 өдөрт намайг дэмжээрэй гэж асуух ч долоо хоног бүрт түүнтэй болзоно гэдгээ амлана.

Өдөр 4 Хүссэнээ авахгүй бол юу болох вэ?

Хийх зүйл: Бүтэлгүйтлийн бодит үр дагаврыг бодитоор гаргана.
Өдөр тутмын 4 гол тулаанаас зөвхөн эхэлнэ.

Өнөөдөр миний дотоодод байгаа саад болон удахгүй ганцаараа эхлэх тоглоомонд гарах бүх саадуудыг тодорхойлно.

Би яахаараа чадахгүй гэж?

Би гаргаж болзошгүй эсвэл өнгөрсөнд тоглоомонд гаргасан алдаанууд юу байгаа билээ? Өөрийнхөө сул тал, болон бүтэлгүйтлийнхээ бодит байдлыг ойлгох нь амжилтаа бүтээх замд маш хэрэгтэй.

Энэ нь би бүтэлгүйтэхгүй гэсэн үг биш гэхдээ энэ нь бодит байдалтайгаа амьдрах яагаад болохгүй байгаагаа тодоор харах боломжийг олгоно. Бүхэл өдрийг надад тулгараад байгаа сорилтууд болон толгойд орж ирсэн шийдлүүдийн хамт жагсааж бичихэд зарцуулна.

Дахиад 10 мили газар алхах ба утсан дээрээ хариултуудыг бичнэ. Гэртээ эргэж ирээд дараах зүйлсийг хийнэ:
Надад тулгараад байгаа топ 10 эрсдэл болон саадыг одоогоор олоод байгаа шийдлийн хамт гэрийн оффисийнхоо цагаан самбарт бичнэ.
Эдгээр асуудлыг даван гарах стратегудын цувуулан бичнэ.
Унтахаасаа өмнө эхний дөрвөн өдөрт хийсэн бүх зүйлсийг дахин нягтлана.
Өдөр 5: Хүссэнээ авахгүй бол яана гэж? 

Хийх зүйл: Бүтэлгүйтлийн бодит үр дагаврыг бодитоор гаргана.
Өдөр тутмын 4 гол тулаанаас зөвхөн эхэлнэ.

Би өнөөдөр өөрийгөө маш их өвдөлтөнд оруулна. Олон цагаар далайд surfing хийхэд зарцуулах ба далайн эрэг дээр сууна. Ингэхдээ 2 зүйл дээр алсын хараагаа тодорхойлно.

Нэг. Зорилгоо бүтээж чадахгүй байхын үр дагавар буюу өвдөлтийг харна.
Хоёр. Эхнэртэйгээ болзоно.

Тиймээ, та зөв уншиж байна - миний бүтэлгүйтэл. Намайг хөшүүрэгдэх зүйл хэрэгтэй байгаа юм, хэрэв би бүтэлгүйтвэл миний, гэр бүл, ирээдүй ямар байхыг бодитоор харах хэрэгтэй байгаа юм. Энэ надад маш их дарамтыг өгөх бөгөөд ажлаа хийхээс аргагүй болгоно. Энэ намайг борлуулах маш том зүйлийн нээлтийг хийх чадварыг өгөх болно. Би дараах зүйлд нөлөөлөх ёстой:
Би
Миний гэрлэлт
Миний хүүхдүүд
Миний амьдрал

Би өөрийн сэтгэл санааны энэ өвдөлтийг бие дээрээ шивээс хийлгэн гаргана. Хийж чадаагүй мөнгөний дүнг эхнэр, хүүхдүүд, гэр бүлийнхээ зураг, Яагаад өгүүлбэрийн хажууд өлгөнө. Баруун гарын шуун дээр “Бүтэлгүйтэл бол хувилбар биш, арилж үз” гэж бичнэ. Зорилгодоо хүрэх хүртэл энэ надад энэ бүгдийг сануулах болно. Энэ бол хэрэггүй зүйл огт биш.

Энэ бүхэн намайг юунд зорьж байгааг харуулах ба мөн бусдад миний энэ амлалтын харуулах юм! Гар дээрээ бичүүлэх энэ ажилд нэг цаг зарцуулах ба эхний 5 өдөрт юу хийснээ нягтална.

Өнөөдөр өөрийн хатантай болзох ба үүнийг долоо хоног бүр хийнэ. Хүүхдээ харах хүн олох ба эхнэрээ аваад гадагш гарна. Надад мөнгө байхгүй болохоор ямар нэг үнэгүй зүйл байх ёстой. Энэ оройг эхнэртэйгаа хамт өнгөрөөж өөрийгөө болон бизнесээ дахин төрснийг баталгаажуулна. Тиймээ эхнэртэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх хамаатай шүү.

Өдөр 6 Ямар асуудлыг шийдэх вэ?

Бямба гаригийн өглөөг хүүхдүүдтэйгээ өнгөрөөнө
Өнөөдөр бүтэн өдрийн тулаанаа эхэлнэ (CORE 4 + DAILY 8)

Өнөөдөр өөрийн домайныг авах ба өөрийн шийдэж чадах асуудлаа тодорхойлно. Миний хийх зүйл зөвлөх үйлчилгээ гэдэг нь тодорхой байгаа. Энэ бол миний X FACTOR - асуудалтай хүмүүстэй тулж ажиллах. Хэдийгээр би хамаг байдгаа алдсан ч миний чадварууд надад байсаар байгаа.

Домайнаа BUSINESS гэж авна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бизнесийн ямар асуудлыг шийдэх дээр толгойгоо уралдуулна. Би өөрийн энергийг дараах зүйл дээр зарцуулах болно:

Сурталчилгаа
Өндөр төвшний сэтгэл ханамж (High-Level Fulfillment)
Багын манлайлал
Маркетингийн стратегиуд
Борлуулалтын систем

Өнөөдөр би 5 асуудлыг сонгоно

Чанаргүй емайл цуглуулах
Чадваргүй борлуулалтын баг болон систем
Сайн бус бүтээгдхүүн үйлчилгээ
Багын удирдлагын бүтэлгүйтэл
Дээрх дөрвөн асуудлаас болж амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа

Эдгээр асуудлуудыг ханандаа өлгөнө. Өнөөдөр өдөр бүр хийх Генералын майхан ажиллагааг эхлүүлнэ. Энэ бол орондоо орохоос өмнө 30 минутийн бүтэн өдрийн туршид хийсэн зүйлээ эргэцүүлэн маргаашийн хийх зүйлээ төлөвлөх. Өмнөх 1-6 өдөр албан бус байсан энэ зуршлыг албан ёсны болгох юм. Ингэж төвлөрөх нь бүх зүйлийг тодорхой болгодог. Энэ процесс 4 алхамтай:

Бүх өдөр хийсэн зүйлээ тайлагнах
Сургамжууд: өнөөдөр юу нь болсон хийгээд юу нь болоогүйг үнэлнэ
Залруулах: өмнөх өдрийн болоогүй зүйлийг маргааш залруулах стратегийг гаргана
Шинэ таргет: маргаашийн тоглоомын тоо, таргетаа гаргана.

Өдөр тутмын хийх зүйл маань мөнгө болон маркетингтай холбоотой байх болно.

Өдөр 7: Ямар өвдөлтийг шийдэх вэ?

Хийх зүйл: миний ирээдүйн үйлчлүүлэгчдэд байх асуудлын үр дагаврыг тодорхой болгоно.
Ням гаригт гэр бүлийн болзоотой.

Миний мөнгөтэй эсэхээс үл хамааран долоо хоног бүр гэр бүлдээ цаг зарцуулна. Өдөр бүрийг ӨДРИЙН ТУЛААНаар эхэлж, урд оройны ГЕНЕРАЛЫН МАЙХНААС гарсан шийдвэрээ нягтална. Миний үйлчлүүлэгчид тулгарч байгаа өвдөлтийн үр дагаврыг жагсаана.

Эдгээр өвдөлтийн үр дагавар бүрээр би маркетингийн мессэжээ өгөх юм. Одоогоор миний өдрийн тулаан 7 хонож байгаа ба би аль хэдийн 1-5 үйлчлүүлэгчтэй болж тус бүрийг нь сэдэлжүүлэх ажлаа хийж байгаа.

Би тэднийг судалж байна. Тэдний сошиал дээрх мэдээлэлээс тэдний өвдөлтийн үр дагаврыг харахыг оролдоно. Эндээс гайхалтай маркетингийн санаагаа олдог юм.

Би хүн тус бүрийн асуудлыг гаргаж ирэн, энэ асуудлынх нь үр дагавруудыг хүний амьдралын 4 гол домайнтай холбоно. “Асуудлыг” мэдсэн үед үр дагаврууд дараах 4 зүйлтэй холбоотой байдаг:

Бие
Орших
Тэнцвэр
Бизнес

Өдрийн төгсгөлд өвдөлтийн сүлжээгээ (PAIN WEB) бүтээж дуусах ба тэдгээрийг ӨДРИЙН ТУЛААНаараа зах зээлд сурталчилж эхэлнэ. Группүүдийн дотоодод хуваалцана. PAIN WEB -ийг борлуулалтын захиа бичих бүртээ лавлагаа маягаар ашиглана.

Эдгээрийг АСУУДЛУУДын хажууд хананд бичиж өлгөнө. Би дандаа үүнийг харж, эрэгцүүлж байх ёстой юм.

Генералын майхан ажиллагаагаа дуусгана.

Өдөр 8: Миний үйлчилгээ үзүүлэх хүмүүс хэн байх вэ?

Хийх зүйл: зөвхөн өөрийн үйлчилгээ үзүүлэх хүмүүс рүү сурталчилгаагаа хийхийн тулд таргетаа тодорхой болгоно. Өнөөдөр таргет хийх эр болон эм хүмүүсийг нарийвчлан гаргана. Тэдний асуудал, асуудлын үр дагавар тэдэнд хэрхэн нөлөө үзүүлж байгааг тодорхойлно. Тэдний амьдралын талаар судалгаа хийх ба АНУ болон англиар ярьдаг улс орнуудын хаана байрладаг зэргийг сонгоно. Хүмүүсийг дараах байдлаар ангилна:

Насаар нь
Итгэл үнэмшлээр нь
Эдийн засгийн байдлаар нь
Гэр бүлээр нь
Шашин шүтлэгээр нь
Өөрийн олж мэдсэн бүх ангилал

Өдрийн төгсгөлд өөрийн avatar болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зургийг хэвлэж гаргах ба өмнө нь хананд өлгөсөн асуудал болон бусад зүйлсийн хажууд өлгөнө. Би тэднийг судалгааныхаа гол төвд байлгах болно. Эрэгтэйгий нь Bob, эмэгтэйгий нь Mary гэж нэрлэнэ.

Хэрэв би эхний болон дараагийн 5 үйлчлүүлэгчийнхээ талаар мэдэж байгаа бол зургйиг нь сошиал сайтаас хэвлэн авч самбартаа өлгөнө. Борлуулалтын бичвэр, бичлэг, болон бусад маркетингийн хөрөнгө хийхдээ хэнд хандан хийж байгаагаа харах боломжтой болох учраас тэр хүн лүүгээ шууд ярих юм.

Генералын майхан ажиллагааг дуусгана. Энэ үеэр өдөр бүрийн тулаанаар олж авах ирээдүйн үйлчлүүлэгчийнхээ жагсаалтыг гаргах ба дараагийн 2 долоо хоног онцгойлон тэдэн рүү хандах юм.
Өдөр 9: Ямар бүтээгдхүүн гаргах вэ? 

Хийх зүйл: өөрийн санал болгох бүтээгдхүүн үйлчилгээгээ бүтээх

Өөрийн таргетад санал болгох бүтээгдхүүнээ өнөөдөр хайх өдөр. Зах зээл дээрх топ 10 дасгалжуулалт, зөвөлгөөний програм, эвентүүдийг олно.

Зах зээл дээр хэн ноёлж байгааг тодорхойлно. Би тэдний маркетинг, борлуулалтын систем, борлуулж байгаа зүйлүүдийг судална. Би яагаад тэнд байх ёстой талаар тэдний давуу болон сул талуудыг олох юм. Тэдний сул тал хаана байгаа мэдсэнээр тэдний эсрэг өрсөлдөх боломж олдох юм.

Яг одооо ямар зүйл, яагаад борлуулагдах болсныг харахыг оролдоно. Түүнчлэн тэдний үйлчүүлэгчийн авч байгаа үр дүнг, өөрийн санал болгох үр дүнтэй харьцуулан шалгах ба эндээс ялгааг олохыг хичээнэ.

Төгсгөлд нь МӨНГӨ олох чадварт суралцуулах, эр эм бизнес эрхлэгчдийн амьдралын стайлаар зөвлөгөө, дасгалжуулалтыг санал болгоно.

Өмнө нь би 2 удаа бүтэлгүйтсэн гэдэг нь мөнгө хэрхэн хийхийг мэддэггүй гэсэн үг биш юм. Миний хөтөлбөр мөнгө хадгалахад бус мөнгө олох дээр төвлөрөх юм.

Генералын майхан ажиллагааг дуусгана.

Өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхээ үргэлжлүүлэх ба сошиал дээрх өөрийн статусыг шалгана, өөрийн саналыг өгөхөд өөрийгөө бэлдэнэ.

Өдөр 10: хөтөлбөртөө юуг оруулах вэ?

Хийх зүйл: бүтээгдхүүн болох сургалтын хөтөлбөрт оруулах зүйлээ дуусгах

Өнөөдөр зөвлөх үйлчилгээнийхээ хөтөлбөрийг бүтээнэ. Тоглоомын бүтцийг онцгой сонирхолтой байхаар жагсаана. Хөтөлбөр 6 сар үргэлжлэх болно. Дараах зүйлсийг тодорхойлно:

Дасгалжуулалтын хэдэн хүсэлт авах
Ирсэн хүсэлт дээр төвлөрөх
Дасгалжуулалтыг хамтдаа өргөжүүлэх форм, техонлогийг бэлдэх
Үйлчлүүлэгчийн бизнесийг эхлүүлэн борлуулалтаа нэмэгдүүлэхэд анхаарах
Тэдний хүлээж буй үр дүнг гаргах

Үйлчлүүлэгчийн үр дүн бол миний бизнесийн үр дүн. Үйлчлүүлэгчийнхээ бизнесийн бүтэн түүхийг бүрэн мэдэх хүртэл тэдний хүлээж буй үр дүнг гаргах хэцүү байх тул тэдний тэдний өнгөрсөнд юу болсныг сайн мэдэх хэрэгтэй.

Тэдний гарах үр дүнг хэмжихийн тулд үнэлгээ хийх аргачлалыг гаргана. Тэдний үйл ажиллагаанд оролцох хил хязгаарыг тогтооно.

Өдрийн төгсгөлд сургалтын бүрэн хөтөлбөр бэлэн болно.

Генералын майхан ажиллагааг дуусгана.
Өдөр 11:  Би ямар хүрээнд ажиллах вэ? 

Хийх зүйл: зах зээл дээр байгаа маш олон хувилбаруудын эсрэг ЯАГААД БИ гэж гэдгээ тодотгоно.

ЯАГААД БИ? Өнөөдөр дараах зүйлсийг хийнэ:
Өөрийн өмнө оролцсон бүх ажлуудыг жагсаана. Үүнд үйлчлүүлэгчийн авсан онцгой үр дүнгүүд, тэдэнтэй хамтрах үеийн процесс
Өдрийн төгсгөлд топ 10-ийг цувуулан бичнэ
Тэдний түүхүүд болон тэдний үр дүнг бичнэ.
Гайхалтай үр дүнг гаргасан үйлчлүүлэгчийнхээ өмнө ба дараа ямар байсныг тодоор үзүүлэхийн тулд тэд анх надтай уулзахдаа ямар асуудалтай тулгарч байсан, ямар өвдөлтүүд тэдэнд байсан, өнөөдөр ямар болчихоод байгааг харуулах юм
Эдийн засаг, сошиал, үндэстний хувьд өөр 6 эр, 4 эм хүний түүхийг оруулна.

Түүнчлэн тэд сургалтанд оролцох үеийн тоглоомын дүрмийг тодруулна:
Тэд хэн байсан
Тэдэнд юу сонин байсан
Тэд ямар үр дүнг авсан
Өнгөрсөн хугацаанд бид хэрхэн ажилласан

Өдрийн төгсгөлд өөрийн мастер кейс судалгааны жагсаалттай болно. Мөн 5 минутийн урттай 10 case study -аар бичлэг хийнэ. Үүгээр оюутан бүрийнхээ гаргасан үр дүн бүхий аялалыг харуулах юм.

Генералын майхан ажиллагааг дуусгана. 

Өдөр 12 Би ямар саналыг хийх вэ?

Хийх зүйл: Санал, үнэ, сурталчилгаагаа амархан болгох

Өнөөдөо санхүүгийн таргетаа дуусгана. Таргет их амархан байх болно. 10 үйлчлүүлэгч бүрийг 6 сараар зөвөлгөө өгнө.

Сургалтын төлбөр $10K. Таргет $100K. Энэ миний олон ёстой дүн. Би энэ борлуулалтыг утсаар ярих, ярилцлага хийн сонгох ба кредит картны мэдээллүүдийг авна.

Өдөр тутмын тулааныг хийх борлуулалтын өмнөх контентоор өөрийн тогтоосон үнийн бодит байдлыг шалгана. Эхлээд Төлбөргүй тоглолтуудыг хийх болно.

Эхний хоёр долооо хоногт нүүр тулах халаалтуудыг хийнэ. Түүнчлэн өөрийн оюутнуудын амжилтуудад цаг зарах болно. Төлбөр хийх төлөвлөгөө буюу төлбөрөө хувааж төлөх хүмүүст эхний 60 өдөрт $2K хийхээр тохируулна.

Сургалт эхлэхэд $10K. Эхний 5 case-study бичлэгийг өнөөдөр хийх ба маргааш дараагийн 5-ийг хийх болно. Эдгээр бол миний сурталчилгааны дижитал хөрөнгө болох юм. Энэ бичлэгээр ямар нэгэн зүйл борлуулах гэж оролдохгүй. Зүгээр л тэднийг сэдэлжүүлэх тоглолт байх болно.

Генералын майхан ажиллагааг дуусгана.

Сошиал дээр хүрээгээ тэлэхэд анхаарах ба миний санал руу ирэх хөшүүргүүдийг ажиглах болно.

Долоо хоногийн Хатантайгай болзох орой....
Өдөр 13: Сувгаар явуулах контентын хүрээ рамыг бүтээнэ 

Хийх зүйл: өөрийн бүтээх гэж буй бүрэн СУВАГ-ийн хүрээ рамыг гаргана
Бямба гариг тул хүүхдүүдтэйгээ болзоно.

Өнөөдөр цагаан самбар дээр өөрийн суваг хэрхэн ажиллахыг зураглана. Энэ бол ClickFunnels дээр хийх миний борлуулалтын суваг юм. Үүнд:

Газардах хуудас
Контент #1: БИ МАРКЕТЕР - тоглоомыг хяналтандаа авсан эр хүн
Контент #2: БИ ХААЛТ ХИЙГЧ - магадгүй гэдэг бол худал зүйл, зөвхөн тийм эсэвл үгүй
Контент #3: БИ МАНЛАЙЛАГЧ, АВРАГЧ БИШ - би таньд үзүүлэх болохоос, таныг хүргэж өгөхгүй
Контент #4: ХҮЧ ЧАДАЛ, ҮЙЛДВЭРЛЭЛ, АШИГ - энэ бүгдийг олох нь урлаг, шинжлэх ухаан юм.
Контент #5: ЭНЭ БҮГДИЙГ АВАХАД БЭЛЭН ҮҮ?
Контент #6: ЯАГААД БИ ТАНЫГ ХҮЛЭЭН АВАХ ЁСТОЙ ГЭЖ?
Контент #7: ТӨЛБӨР АВАХ ХЭСЭГ

Эдгээр пейжүүд энгийн байх болно. Хар дэвсгэр дээр миний лого, Garrett J. White нэр маань байна. Гоё зураг оруулахгүй. Зүгээр л функц сайтай, автоматжсан байна. Автомат хариултуудыг сүүлд оруулнаа. Цагаан самбар дах зураглалаа дуусгаад аяга кофе ууна, сувгаа дуусгатал унтахгүй. Actionetics-т оруулах емайлүүд болон бичлэгнүүдээ маргааш хийнэ. Өдөр бүрийн тулаанаар өөрийн емайлын жагсаалт өсгөх сэдэлжүүлэх ажлаа хийнэ.

Генералын майхан ажиллагааг дуусгана.

Өдөр 14: Early-Bird буюу эрт бүртгүүлсэн хүмүүсийн бүртгэлийг эхлүүлэх

Хийх зүйл: бүтээгдхүүний нээлтээс өмнө емайл цуглуулах ажлаа эхлүүлнэ.
Ням гариг тул гэр бүлтэйгээ цагийг хамт өнгөрөөнө.

Өнөөдөр шинэ борлуулалтын сувагаа зориулаад түр зуурын емйл бүртгэлийн хуудас нээнэ. 3-5 минутын урттай бичлэгүүд бэлдээд нэгийг нь бүртгэлийн хуудаст, өөр нэгийг нь автомат хариулагчид байрлуулах ба эрт бүртгүүлсэнд талархсанаа хэлэх болно. Зөвхөн эрт бүртгүүлсэн хүмүүст лайв хийн асуултад хариулна. Энэ бол тэд эрт бүртгүүлсний урамшуулал байх болно.

Өөр нэг пейж дээр 4 бичлэг бүхий сургалт байх болно. Бичлэг бүрийг тодорхой өдрүүдээр хуваалцах ба тун удахгүй тун чухал зүйлсийг хуваалцахаа мэдэгдэнэ. Маргааш дахиад 5 контент видеонуудыг бүтээх болно.

ӨНӨӨДАР миний цуврал сургалтанд хамрагдах ирээдүйн үйлчлүүлэгчдээ олох сурталчилгааны ажлаа эхлүүлнэ.

Генералын майхан ажиллагааг дуусгана
Үдшийг Хатантайгаа болзоход зориулна
Өдөр 15: Таван контент видеонуудыг хийнэ 

Хийх зүйл: Борлуулалтын суваг руу орох гол видеонуудыг хийж дуусгана.

Өнөөдөр бол бичлэг хийх өдөр. Надад үүнийг хийх баг байхгүй болохоор өөрөө үүнийгээ хийнэ. Анх эхлэхдээ би өөрөө л хийдэг байсан болохоор асуудалгүй л дээ. iPhone - оо ашиглаад л хийчихнэ.

Гэрийнхээ оффисд эсвэл гэрээсээ гараад далайн эрэг дээр очоод хийсэн ч болж байна. Далайн эрэг дээр хийх бол элсэн дээр зураад, гэртээ хийх бол цагаан самбар дээр зураад л заах зүйлээ тайлбарлана.

Генералын майхан ажиллагааг дуусгана.

Өдөр 16: “The Application”, “The Opt-In” -ний бичлэгээ хийнэ, Application -аа бүтээнэ

Хийх зүйл: application, емайл авах хэсэгт оруулах бичлэгүүдээ, мөн application-аа дуусгана.

Өнөөдөр, өчигдрийнхөө хийсэн бүх бичлэгнүүдийг 2-3 удаа үзнэ. Хэлсэн зүйлийнхээ гол түлхүүр санаа, өгүүлбэрүүдийг бичиж авна. Тэгээд application -ний бичлэгээ хийнэ. Үүнийг дуусгаад, баярлалаа бичлэгээ дараагийн application-д зориулан хийнэ.

Далайн эрэг дээр сүүлийн бичлэгийг хийнэ. Энэ маань емайл авах хэсэгт орох ба хамгийн чухал бичлэг байх болно. Энэ бол ДЭГЭЭ.

Амарч, бясалгал хийчихээд сүүлийн бичлэгтээ гарна. Ирээдүйн үйлчлүүлэгчээ үйлдэл хийхэд дуудах application-аа бүтээх ба үүнийг гаргахад бэлэн болгоно.

Генералын майхан ажиллагааг дуусгана.

Өдөр 17: iMovie дээр бүх бичлэгүүдээ засварлана

Хийх зүйл: бүх бичлэгүүдээ засварлаад Vimeo руу оруулна.

Өнөөдөр хийсэн бүх бичлэгүүдээ iMovie руу оруулаад янзлах болно. Бичлэг бүрт энгийн танилцуулга, сэдэв рүүгээ аажмаар орно. Миний төлөө ажиллах баг байхгүй болохоор хийх зүйлээ маш энгийн, хамгийн гол нь контент дээрээ төвлөрнө.

Бага зэрэг текстүүд, B-roll зургийг бичлэгтээ нэмж өгснөөр үзэгчдийг татах болно. Ихэнх бичлэгүүдээ цагаан самбар дээр бичээд оруулсан болохоор B-roll их хэмжээгээр нэмэх шаардлагагүй, гэхдээ өмнө нь сургалт явуулж буй өөрийнхөө зурагнуудыг ашиглана.

Бүх бичлэгнүүдээ MP4 болгон хадгалах хүртэл унтахгүй. Өнөөдөр урт удаан өдөр болно гэхдээ өөрийгөө өрөөндөө цоожлоод бүгдийг дуусгахыг зорино.

Генералын майхан ажиллагааг дуусгана.

Өдөр 18 Борлуулалтын сувгаа бүтээнэ

Хийх зүйл: Сувгаа хийнэ, шалгана, гаргахад бэлэн болгоно

Тэгэхээр өнөөдөр бүх зүйлийг нийлүүлэх ажиллагааг эхлэх шаардлагатай. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бүрэн сувгийн хуудас бүрийг бүтээнэ гэсэн үг. Видеонууд, зураг, application зэргээ хуудсуудад байрлуулна. Хуудас бүрт оруулсан линк, товчнуудыг бүрэн ажиллаж байгаа эсэхийг шалгана.

Борлуулалтын сувганд бичвэр бүрийг дахин уншиж янзална. Сувгандаа их хэмжээний текст оруулахгүй харин бичлэгүүдийг хангалттай оруулна. Түүнчлэн бичвэрийн гарчиг, салбар гарчгууд, эх бие, бичлэгнүүдийн гол санааг бэлэн болгож дуусгана.

Генералын майхан ажиллагааг хийнэ.

Өдөр 19: #1-6 автомат хариулагч бүхий емайлээ бичээд ClickFunnels-д нэмнэ.

Хийх зүйл: эхний 6 емайлыг бичин ClickFunnels-д оруулна.

Өнөөдөр бүх емайлүүдээ бичнэ. Emails 1–6 дээр төвлөрнө. Борлуулалтын сувгийн дотоодод Actionetics рүүгээ оруулна.

Хэн нэгэн opts-in бүртгүүлсэн бол түүнд 10 өдөр дараалан емайл очих ёстой юм. Емайл бүрт уншигчид сонирхолтой контентүүдийг оруулах бөгөөд эдгээр нь дараах бичлэгүүдийг багтаасан байна:

• Emails 1 болон 2 нь Video #1 “Хүч чадал, үйлдвэрлэл, ашиг”
• Emails 3 болон 4 нь Video #2 “Би Marketer”
• Emails 5 болон 6 нь Video #3 “Би хаалт хийгч”

Емайл бүр өөрийн гэсэн тодорхой контенттой байх ба жирийн емайлыг бодвол бага зэрэг борлуулалтын мөрүүд орсон байна. Емайл дотор хамаарал бүхий бичлэгийг оруулж өгнө.

Эдгээр емайлын агуулгыг Группүүд дотор оруулан тест хийн, шалгаж эхэлнэ. Эндээс хүмүүсийн хариултыг харах боломжтой. Мөн тэдгээрийн BLOG POSTS болгон оруулна. Группүүдээс хариултууд ирэх ба тэднийг өөрийн ирээдүйн жагсаалтад нэмэх ажлаа үргэлжлүүлнэ.

Хатантайгаа өнөө орой болзоно.
Генералын майхан ажиллагааг дуусгана.

Өдөр 20: #7–12 автомат емайлүүдээ бичээд ClickFunnels руу нэмнэ.

Хийх зүйл: Дараагийн 6 емайлийг бичин ClickFunnels-д оруулна.

Өнөөдөр емайл бичих ажлаа үргэлжлүүлнэ. Энийгээ дуусгаад Actionetics оруулж бэлэн болгоно.

• Emails 7 болон 8 нь Video #4 “Би лидер, харин аврагч биш”
• Emails 9 and 10 нь Video #5 “Энэ бүхнийг авахад бэлэн үү?”
• Emails 11 and 12 нь хэрэгжүүлэх хуудас

Эдгээр емайлүүд бэлэн болоход гоё форматаар ClickFunnels руу оруулна. Эдгээр емайлүүд нэг удаагийн хэрэглээ биш, миний сувагтай хамт цаашдаа сурталчилгааны кампайны нэг хэсэг болж ашиглагдана.

Энэ суваг болон бизнесийг зөвхөн нэг сар ашигтай ажиллахад зориулаагүй харин нэг жил, түүнээс урт хугацаанд тоглолт хийхэд зориулсан болно. Эдгээр емайлээ группүүдэд тавьж тестлэх ба эндээс хүмүүсийн хариу үйлдлийг харах юм.

Мөн эдгээрээр BLOG POSTS бичнэ. Группүүдийн дотоодод харилцаагаа нэмэгдүүлнэ, өөрийн ирээдүйн үйлчлүүлэгчийн жагсаалтаа нэмнэ.

Генералын майхан ажиллагааг дуусгана.
Өдөр 21: Емайлын жагсаалтаа бүрдүүлэх сувгаа шалгана, тараан байрлуулна. 

Хийх зүйл: Суваг руугаа трафик оруулж эхэлнэ.
Ням гариг тул гэр бүлээрээ болзоно.

Өнөөдөр дараах зүйлсийг хийнэ:
Эхний 5-6 цагийг өөрийн сувгийг шалгахад зарцуулна
Mobile, desktop, бусад browsers дээр тест хийнэ.

Бүх зүйл хэвийн ажиллаж байгааг шалгасны дараа емайлын жагсаалт цуглуулах ажилдаа орно. Chat болон сошиал дах хувийн пейжүүд дээр байрлуулна. ЯАГААД гэдэгт зориулан хатуу рамд оруулсан өөрийн бодлыг өдөр тутмын тулаанд бүртгүүлсэн хүн бүрт илгээнэ.

Энэ мессэжүүд миний бодож байгаа зүйлүүдийг үзүүлэх юм. Энэ цэг дээр 100+ хүмүүс миний ирээдүйн жагсаалтад орсон бөгөөд би тэдэнд дараагийн долоо хоногуудад үнэ цэнийг харамгүй өгнө. Мөн Instagram, Facebook дээр лайв хийх ба шинэ бичлэгүүдийг онлайнаар цацах болно. Түүнчлэн сурталчилгаа хийж эхэлнэ.

Группүүд дээр сурталчилгаа хийж эхлээгүй харин хүн тус бүртэй тулж ажиллаж байгаа. Ингэж өөрийн үйлчлүүлэгчийн жагсаалтыг өсгөж байна. Бэлтгэсэн емайлүүдээсээ зарим контентүүдийг постолно. Энэ бол дараа өдрийн сувгийн нээлтийн бэлтгэл ажиллагаа байх болно.

Группүүдэд өөрийн бичсэн постуудыг тавьж шалгах ажлаа үргэлжлүүлсээр байх болно.

Генералын майхан ажиллагааг дуусгана.

Өдөр 22: A$$ орлого олохоо амлах

Хийх зүйл: Эхний хэрэгжүүлэлтүүдээ цуглуулах

Хаа сайгүй сурталчилж байгаа зүйлүүдээ мөрдөх өдөр. Өөрийн хамааралтай 10 группд сурталчилж эхэлнэ. Намайг гаргаад хаячихааргүй хангалттай үнэ цэнийг тэдэнд өгнө. Би эхлээд төлбөргүй сургалтуудаа тэдэнд хуваалцах үүнд Төлбөргүй лайв, чат хийнэ.

Өөрийн бүтээсэн түргэвчилсэн програмд 10 оюутан элсүүлэх болсноо өөрийн хувийн хуудсаар санал болгно. Миний хувийн хуудас шууд ярилцахаар хийгдэнэ. Одоо өмнөх долоо хоногуудад хийсэн ажлаасаа орлого олох цаг болсон.

DAILY WAR буюу өдөр тутмын тулаанаа 2 долоо хоногийн өмнө эхэлсэн ба үүгээр групп ажиллуулж байгаа хүмүүстэй харилцаагаа сайжруулан холбогдож эхэлсэн. Тиймээс надтай хамтдаа вэбинар хийх нэлээд олон групп лидерүүд байгаа ба цугтаа миний шинэ сувгийг сурталчлах болно. Өдрийн төгсгөлд групп чатаа дуусгана.

Миний сувгаар орж ирсэн хүн тус бүртэй хаалтуудыг хийнэ. Бүх зүйл хэрэгжүүлэлттэй хамт дууссах ёстой. Гэхдээ миний сувгаар ороод олон долоо хоног надтай чаталсан хүмүүсээс их зүйлийг хүлээхгүй.

Эдгээрийн маш олонтой нь утсаар маш сайн харилцаа үүсгэсэн, тиймээс анхны оюутнуудаа авах цаг нь болсон.

Генералын майхан ажиллагааг дуусгана.

Өдөр 23: Сурталчлах, хөзрөө дэлгэх (1)

Хийх зүйл: Өнөөдөр сургалтын төлбөр 10K - аа цуглуулна.

Одоо миний өдрүүд илүү амархан болно. Би одоо 2 тоглоомонд оролцох ба группүүдэд сурталчилгаагаа хийнэ, мөн емайлын жагсаалтаа томруулна.

Бизнесийн нээлтээ хийх болон $100K хийх ажлуудаа тэнцвэртэй авч явна. Өөрийн ирээдүйд тууштай байх ба тоглоомонд бэлэн бус хүмүүсд тэвчээртэй хандана. Би бизнес босгох гэж байгаа болохоос зөвхөн 30 өдрийн орлого олох тоглоомонд ороогүй. Би суваг биш бизнес босгож байгаагаа санах хэрэгтэй.

10 суудал авахдаа хүн бүртэй нэг бүрчлэн ярилцна. Үүнийг уулзсан өдрөө эсвэл дараагийн өдөр нь хийнэ. Би тэдэнд application илгээх ба тэд хүлээн авсан даруйд утсаар холбогдоно.

Эхний 2 долоо хоногт хичээнгүй ажилласан болохоор өнөөдөр 3-4 үйлчлүүлэгчийг өнөөдөр тоглоомонд оруулна гэдэгтээ итгэлтэй байна. Өнөөдрийн таргет $10K. Үүнийгээ олтлоо утсаа салгахгүй.

Нэгэнт 3-4 үйлчлүүлэгчтэй болсон болохоор тэдний хүссэн үр дүнг гаргахаар ажиллах болно.

Генералын майхан ажиллагааг дуусгана.

Өдөр 24: Сурталчлах, хөзрөө дэлгэх (2)

Хийх зүйл: Өнөөдөр сургалтын төлбөр болох дараагийн 10K цуглуулна.Одоо жаахан мөнгөтэй боллоо.

Би….

Шинэ үйлчлүүлэгч нартаа даалгавар өгч эхэлнэ.
Ads Manager - нээн, сувгуудаа сурталчлах заруудыг явуулж эхэлнэ.
Зар явуулахад өдөрт $2K–$4K зарна гэхдээ энэ бол шинэ аккаунт тиймээс эхлээд өдөрт $100 зараад аажмаар томруулна. Эхний ээлжинд зараа зөвшөөрүүлэх хэрэгтэй.
2 эсвэл 3 зар өдөрт явуулах ба зураг бичвэрүүдийн click - үүдийг шалгана.
Надад итгэж байгаа, миний хөтөлбөрт таарах хүмүүст тусгай мессэжүүлийг илгээнэ.
Тэд нэгэнт сувгийн нэг хэсэг болж түүнийгээ баталгаажуулсан тул тэдэнд таарсан бичлэг, аудио мессэж явуулна.
Олон долоо хоногийн туршид тэдний хөшүүрэгдсэн тул миний санал тэдний хүслийг биелүүлэх болно.
Эхний эсвэл хоёр дах $10K сургалтын төлбөрөө одоогоорр цуглуулад байна.Энэ надад түр тайвшрах боломж олгоно. Маргаашнаас яаруулах хүчин зүйлийг жагсаалт руугаа нэмж эхэлнэ. Өнөөдөр сургалтын төлбөрүүдээ цуглуулсан болохоор Facebook дээр ad set - ээ эхлүүлэх ба зараа явуулж эхэлнэ.

Генералын майхан ажиллагааг дуусгана.

Өдөр 25: Сурталчлах, хөзрөө дэлгэх (3)

Хийх зүйл: Сургалтын төлбөр болох дахиад 10K өнөөдөр цуглуулна!

Өнөөдөр 2-3 ярилцлага хийх бөгөөд өдрийн төгсгөлд 3-4 хаалт хийхээр төлөвлөсөн. Гэхдээ бүх зүйл төлөвлөснөөр явбал $30K–$40K байх ёстой.

Өдөрт 2-3 зар явуулах ба өдөрт $200 -ийг зарна. Эхний бүртгэлийн форм руугаа трафик оруулж эхэлнэ. $30K–$40K -ТАЙ болсноор тоглоомыг үргэлжлүүлэхэд жаахан амьсгаа авах боломж олгож байна. Цааш явахад надад 6 суудал үлдсэн. Тиймээс үүнд нөлөө үзүүлэх зорилгоор бичвэртээ бага зэрэг өөрчлөлт хийнэ.

Генералын майхан ажиллагааг дуусгана.
Өдөр 26: Сурталчлах, хөзрөө дэлгэх (4)  

Хийх зүйл: Өнөөдөр дахиад сургалтын төлбөр 10K цуглуулна.

Өнөөдөр 2-3 ярилцлагатай. Эдгээр тус бүр 1-2 цаг болох байх. Тэдний юу хүлээж байгаа болон миний өгч чадах зүйлийг энэ ярилцлагаар тохиролцох тул маш чухал. Өдрийн төгсгөлд 5 хүнээс $10K-ийн 50% авах ба нийтдээ $40K–$50K орж ирнэ.

5 оюутнаа өөрийн хувийн FB Group - дээ нэмэх ба тус бүрт нь даалгавар өгч дараагийн долоо хоногт эхлэх аялалдаа бэлтгэнэ. Энэ даалгавраар сургалтанд бэлтгэх зүйлс байна. Өөрийн суваг руу оруулах зарыг өдрийн $300-оор цацна.

Нэг емайлыг ойролцоогоор $10 - оор цуглуулна. Өдөрт 300 емайл, 3-4 application дунджаар хүлээн авна. Энэ бол ажиллахад төгс тоо. Би шинэ оюутнууддаа тавтай морил бэлэг явуулах ба тэд хийсэн хөрөнгө оруулалтдаа сэтгэл ханамжтай байх ёстой юм.

Өдөр тутмын Генералын майхан ажиллагааг дуусгана.
Хатантайгаа орой болзоно.

Өдөр 27: Сурталчлах, хөзрөө дэлгэх (5)

Хийх зүйл: Сургалтын төлбөр болох дараагийн 10K - г цуглуулна!
Бямба гаригийн өглөө хүүхдүүдтэйгээ болзоно.

Өнөөдөр дараагийн 2-3 ярилцлага хийнэ. Дараагийн таван өдөр өдөрт нэг хүнээр нэмэхээр төлөвлөсөн. 13 дах өдөр хүний тоо гүйцнэ. Өнөөдөр шинээр нэг зүйл хийнэ. Лавлагааны стратегийг одоогийн үйлчлүүлэгч нартайгаа хийхээр хуваарь гаргана. Үүнийг маргааш хийнэ.
Утсаар ярьж байгаагийн зорилго нь тэднийг асуудын гол төвлөрүүлэх, хүн бүр энэхүү хөтөлбөрт оролцоход төгс тохирно гэсэн сэтгэл санааны бэлтгэлтэй болох ёстой юм. Өнөөдөр дараагийн $10K-аар хаалт хийнэ. Ингээд 6 үйлчлүүлэгч $60K болно. Өнөөдөр суваг руу оруулах зарын төлбөрийг $500 болгож өсгөнө.

Генералын майхан ажиллагааг дуусгана.

Хийх зүйл: Сургалтын төлбөр болох дараагийн 10K цуглуулна!

Өдөр 28: Сурталчлах, хөзрөө дэлгэх (6)

Хийх зүйл: Сургалтын төлбөр болох дараагийн 10K цуглуулна!
Ням гариг тул гэр бүлийн болзоо

Өнөөдөр эрч хүчтэй байх өдөр. Надад 50+ тоо бүхий оюутнууд хэрэгтэй бөгөөд 4 суудал үлдсэн. Өнөөдөр зарим нэг хүмүүсийг шахах өдөр. 6 үйлчлүүлэгч рүү утасдах ба тэднээс лавлагаа асууна. Энэ лавлагаануудыг дараагийн тойрогт сургалтаа борлуулахад хэрэглэх юм. Өнөөдөр нэг үйлчлүүлэгчтэй хаалт хийн 10K авна. Суваг руу орох трафикийн зарыг $650 болгон өсгөнө.

Генералын майхан ажиллагааг дуусгана.

Өдөр 29: Сурталчлах, хөзрөө дэлгэх (7)

Хийх зүйл: Өнөөдөр сургалтын төлбөр болох дараагийн 10K цуглуулна!

Өнөөдөр эрчтэй ажиллах бас нэг өдөр. Гэхдээ таргетаа хаана. Өнөөдөр 2-4 хүнтэй ярилцлага хийнэ. Миний таргет бол хамгийн багадаа $10K нэг хүнтэй хаалт хийх, ингэснээр 8 хүнтэй болох ба 2 хүний суудал үлдсэн.

Тоглоомын явцад “surprise” webinar -ийг емайлын жагсаалтад бүртгүүлсэн хүмүүстээ явуулна. Үүнийгээ өглөө зарлах ба маргааш үдэш оролцохыг урина.

Энэ webinar-т маань нэмээд бичлэгүүдтэй байх болно. Webinar - ийн явцад элсэлт авахад төвлөрнө. Өнөөдөр 8 үйлчлүүлэгчтэй болсон тул суваг руу орох зарын төсөвийг $750 болгон өсгөнө. Нэг емайлыг $10-оор олох ба өнөөдөр нийт 75 емайл цуглуулж олон application хүлээн авна.

Өдөр 30: Сурталчлах, хөзрөө дэлгэх (8)

Хийх зүйл: Сургалтын төлбөр болох 20K - ийг өнөөдөр цуглуулна!

Өнөөдөр хаалтуудаа хийж дуусгана. Үдэш хийх вебинараар хүн бүрийг түлхэх болно. Вэбинар нь видеонуудын агуулга дээр төвлөрөх ба сүүлийн үлдсэн 2 суудлуудад хүчтэй хаалтуудыг хийх болно. Ярилцлагуудыг үдээс хойш, орой хийнэ.

Хоёр суудлаа дүүргэхээс нааш унтахгүй. Борлуулалтаа хийж дуусангуут 10 үйлчлүүлэгчээ группдээ оруулж аваад хүн тус бүрээр хөтөлбөрөө хэрэгжүүлэх ба бонусд нь онлайнаар жижиг группүүд үүсгэн эвент зохион байгуулна. Зөвхөн мөнгө хийгээгүй гэдгээ бодон өнөө шөнө сайхан амарч унтана.

Өнөөдөр зар явуулах төсөвөө өдөрт $1K болгоно. Үлдсэн жилийн хугацаанд зарын төсөвийг өдөрт $1K-ээс давуулахгүй.

Ашгаас ирсэн зар явуулах төсөв намайг энэ үйл ажиллагаагаа давтаад явах боломжийг олгох ба үүнийг явуулах шаардлагагүй болтол би өдөр бүр хийсээр байна. ClickFunnels - д хураамжаа жилээр төлнө.

Үдшийг эхнэр хүүхдүүдтэйгээ тэмдэглэх болно!

Шинэ Зеланд улс. Чагнаадаржийн Оюунцэнд.
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com