Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2021 оны 2-р сарын 27
“F.O.C.U.S – Follow One Course Until Successful” 
“Successful people ask questions. They seek new teachers. They’re always learning.” 

"Амжилттай хүмүүс асуулт асуудаг. Тэд шинэ багш нарыг хайдаг. Тэд үргэлж сурсаар байдаг" — Robert Kiyosaki
Spencer Mecham

Affiliate Marketing: Buildapreneur.com

Спенсер бол бүтэн цагаар ажилладаг маркетер, сургалт бүтээгч, дижитал багш юм. Тэрээр автомашин хожиж, бизнес эрхлэгчдэд бизнесээ автоматжуулахад нь тусалж, өөрсдийн хүссэнээр амьдрахыг заадаг.

Анхаарал сарниулах бүх зүйлийг цуцална. Netflix, спорт гэх мэт. Сошиалыг зөвхөн бизнесийн зорилгоор ашиглана. Ажил хэргээ цэгцэлнэ. Хуваарь барих. Зээлийн карт авна. Оффис / зураг авалтын талбайг бий болгоно.

Түргэн бэлэн мөнгө олох: Upwork, Konker, Freelancer, хувийн Facebook хуудас

Фэйсбүүк дээр миний үзэгчид цугладаг группүүдэд нэгдэнэ, админуудтай холбоо барина. 3-5 том байнгын орлого авчрах affiliate programs бүртгүүлнэ, миний туршлагатай хөтөлбөрүүд байх ёстой. JVZoo болон ClickBank-д маш олон жижиг affiliate бүтээгдхүүнүүдэд бүртгүүлж, FB Group-үүдэд санал болгоно.

Том байнгын орлого авчрах хөтөлбөрт зориулан (гурван өдөр) курс, сургалт бүтээнэ. Нэмэлт урамшуулал бий болгох (сувгаа хуваалцах гэх мэт). Ашигтай хурдан тархах суваг бүтээнэ. Имэйлийн автомат хариулагч дээр бүртгүүлж, өндөр чанартай, чанаргүй жагсаалтыг бий болгоно. Хүчтэй савангийн дуурь бүхий автомат емайлыг бичнэ. 50 хоногийн хугацаатай өндөр чанартай имэйлүүдийг бичнэ
50 хоногийн хугацаатай, чанар муутай имэйл бичнэ. Трафик аккаунт үүсгэнэ (AdWords, Bing, YouTube, Instagram, Facebook Group, Messenger bots). Facebook группын өдөр: сайн контент бүтээх, нэмэх, пейжүүддээ нийтлэх. VA (онлайн туслах) ажилд авна.

VA - д зориулан YouTube, Instagram дээрх системийг бий болгоно. YouTube дээрх контент бүтээх хуваарь гаргана. Брэнд хайлт хийх боломжийг олгодог аливаа програмыг AdWords, Bing-ээс эхэлнэ. Брэндгүй хайлтад зориулан үүнийг мөн хийнэ.
YouTube-ийн эхний 30 видеоны багцийг хийнэ. AdWords болон Bing аккаунтад зочилж, засвар оруулна. Хурдан тархаах сувагтаа зориулан соло зар явуулна.

Хамтын ажиллагаа: шинэ харилцаагаа өргөжүүлэхийн тулд группүүдэд үнэгүй зүйл санал болгож эхэлнэ.

Өдөр 1

1 дэх өдөр бэлтгэл ажилтай. Би анхаарлаа сарниулахгүйн тулд 1 дэх өдөр эдгээрээс ангижрахад чиглүүлнэ. Эхнийх нь Netflix, дараа нь миний бизнесд хэрэг болохгүй сайтуудаас сална. Мөн миний утсан дээрх миний цаг завыг сордог апп-уудыг явуулна.
Өдөр бүр миний анхаарлыг сарниулж буй олон арван имэйлээс зайлсхийхийн тулд цоо шинэ имэйл хаяг үүсгэнэ. Би эхний өдөр зээлийн карт авах өргөдөл гаргана. Энэ нь цаг хугацаа шаарддаг бөгөөд ирэх долоо хоногт програм хангамж, зар сурталчилгааны төлбөрийг төлөхөд бэлэн мөнгө шаардлагатай болно.

Зээлийн карт бүтэхгүй бол 3 дах өдөр юу хийхээ төлөвлөнө. Мөн PayPal бизнесийн зээл авах өргөдөл гаргах эсвэл хамаатан саднаасаа жижиг зээл авч магадгүй. Шаардлагатай бэлэн мөнгийг хурдан олох бүх аргаа хэрэглэнэ.

Өдөр 2

Бэлтгэл горимдоо хэвээр байна. Миний олон амжилтыг хэдхэн долоо хоногийн дараа гаргаж эхлэх контентын чанар дээр ажиллах болно.
2 дахь өдөр зураг авалтын студи, оффисоо бэлдэх ба энэ нь ажил хийхэд амар болно, би автомат емайлд видеонуудаа оруулна. Сайн микрофон, вебкамерыг 100 доллараас бага үнээр авах боломжтой. Craigslist-ээс $100 зохицуулна.

2 дахь өдөр дараагийн 30 хоногийн төлөвлөгөө, өдрийн хуваариа гаргана. Хуваарь маш чухал учир нь би өдөржингөө сошиал хуудсуудыг гүйлгэж өнгөрөөх магадлалтай.

Маркетинг хийхэд эдгээр сайтууд надад хэрэг болно, гэхдээ нарийн хуваарьгүйгээр өдөр хурдан алга болдог. Миний хувьд niche санаа зовоохгүй байна: автоматжуулалтаар дамжуулан нэмэлт орлого бий болгох систем. Бусдын хувьд энэ нь илүү хэцүү шийдвэр байж магадгүй л юм.
Өдөр 3

Энэ өдөр би төлөвлөгөөндөө онцгойлон хандана, гэхдээ би анх энэ газарт ийм байдлаар л ирсэн, өөрөөр хэлбэл энэ системийн фен нь юм. Би Konker, Freelancer, Upwork гэх мэт сайтуудад бүртгүүлэх болно. Өдөрт нэг цагийн турш би үйлчилгээ, туршлагаа үнэ цэнээс нь хамаагүй бага үнээр зарах болно.

Зар сурталчилгаа, туршилтанд өөрийн мөнгөө зарцуулахад үргэлж хэцүү байсан. Гэсэн хэдий ч туршилт хийхэд мөнгөө үрэх нь их зүйлийг олж мэддэг болохоор би зард мөнгөө үрэхдээ илүү таатай ханддаг. Энэ хувилбар дээр би мөнгөгүй тул зар сурталчилгааны эхний төсвийг олж авах арга зам хайна.

Миний стратеги урт хугацааны нэмэлт орлогыг бий болгоход чиглэгдэж байгаа. 30 хоногийн дараа мөнгө цутган орж ирэхгүй нь мэдээж, гэхдээ кредит карт бөмбөгийг хөдөлгөхөд тусална. Эхний хэдэн долоо хоногт юу ч ажиллахгүй байж магадгүй, гэхдээ явцын дунд тохируулгуудыг хийх хэрэгтэй. Энэ нь өөртөө стресс нэмэхгүйгээр өөрийн гэсэн төсөвтэй болоход тусална.

Өдөр 4

Онлайнаар өөрийгөө таниулж эхлэх цаг боллоо! Надад ажил хэрэг болгохын тулд нэр хүнд, холбоо харилцаа хэрэгтэй болно. Фэйсбүүкийн группүүдийг би илүүд үздэг, учир нь онлайн ярилцлагууд тэнд л болдог.

Би affiliate маркетинг, маркетингийн автоматжуулалт, нэмэлт орлого, маркетингийн автоматжуулалтын програм хангамжийн группүүд (ClickFunnels гэх мэт) гм-ээр niche-ийн түлхүүр үгүүдээр хайлт хйинэ. Би хамаарал бүхий, үнэ цэнэтэй, төлбөргүй контентуудыг долоо хоногт 3-4-ийг групп тус бүрт оруулахыг хичээх болно. Энэ нь өглөө бүрийн эхний цаг эсвэл өглөө бүр байх болно.

Мөн би хэсэг хугацааны туршид группийн хүмүүсийн асуултанд хариулж, эдгээр группүүдтэй харьцахад цаг зарцуулах болно. Группийн админуудад контент, идэвхжүүлэлт хэрэгтэй байдаг. Тэд надтай маш хурднаар ойртох ба, би ч бас Messenger чатаар харилцаа тогтоож чадна. Тэдний группийн гишүүд бас миний нэрийг итгэж болох эрх мэдэлтэн гэж хүлээн зөвшөөрч эхэлнэ.

Өдөр 5

Насан туршид минь хэн төлөх вэ гэдгийг тодорхойлох цаг болжээ. Надад эхлэхэд гурваас таван affiliate хөтөлбөр хэрэгтэй. Эдгээр нь өндөр чанартай хөтөлбөрүүд байх юм. Ерөнхийдөө тэд 30% ба түүнээс дээш урамшуулал бүхий affiliate хөтөлбөрүүдтэй програм хангамжийн компаниуд байх болно.

Миний төгс niche бол нэлээд хатуу affiliate бодлоготой, төлбөртэй, органик түлхүүр үгсийн өрсөлдөөн багатай, цоо шинэ програм хангамжийн компаниуд байх юм (эхлээд удаагүй). Тэд миний бизнесийн зорилгод маш чухал ач холбогдолтой байх ёстой.

ClickFunnels, имэйлийн автоматжуулалтын програм хангамж, Messenger-bot програм хангамж гэх мэт. Би мөн өөрийн niche дэх хандлагыг үзэх болно. Жишээлбэл, Bitcoin одоогоор интернетийг шуурч байна, тиймээс Bitcoin-тэй холбоотой, сайн affiliate хөтөлбөр бүхий програм хангамжийн компаниудыг хайх болно.

Компаниуд өрсөлдөгч байх нь хамаагүй. Эдгээр нь миний жинхэнэ нэмэлт орлогыг бий болгоход ашиглах гол компаниуд байх болно.

Өдөр 6

Миний "нэмэлт бүтээгдэхүүн" гэж нэрлэдэг affiliate хөтөлбөрүүдэд бүртгүүлнэ. Эдгээр нь бага төлбөртэй хямдхан хэдий ч амархан зарагддаг. Би эдгээрийг имэйлээр дамжуулан борлуулна, мөн төлбөрт трафикийн олон сонголтыг ашиглах ба эдгээр нь ашиг ч үгүй алдагдал ч үгүй борлуулалтууд болдог. Би эдгээрийг хамгийн алдартай affiliate сайтуудаас олох болно.

JVZoo, WarriorPlus, ClickBank, Rakuten, CJ Affiliate нар сайн эхлэл. Энэ мэт сайтуудыг бага зэрэг хайж олох шаардлагатай болдог. Эдгээр сайтууд дээр зарагддаг зүйлсийн ихэнх нь спам, ашиггүй, хоцрогдсон байдаг. Гэхдээ тус бүрт цөөн хэдэн алтны уурхай байдаг (ихэвчлэн програм хангамж, Chrome өргөтгөл гэх мэт).

Цөөхөн хэдэн сургалт байдаг ч чанартай нь цөөхөн. Би эдгээрийг чанар муутай affiliate санал гэж нэрлэдэг. Зарим хүмүүс үнэтэй програм хангамж, курс худалдаж авах боломжгүй эсвэл худалдаж авдаггүй. Тиймээс эдгээр нь тэдэнд зориулагдах болно.
Өдөр 7

Өнөөдөр миний анхны амралтын өдөр. Би шашны болон эрүүл мэндийн шалтгаанаар ням гарагт ажилладаггүй. Би өнөөдөр өөрийгөө сэргээж, гэр бүлтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрөөж, мөргөл үйлдэхээс гадна бизнесээсээ бусад зүйлийн талаар бодох болно.

Өдөр 8-10

Эдгээр нь томоохон програм хангамжуудад зориулан контент бүтээх өдрүүд учраас эдгээрийг нэгтгэсэн болно. Эдгээр affiliate хөтөлбөрүүдийн хувьд амжилтанд хүрэхийн тулд хүмүүс эдгээр хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх ёстой байдаг (тэгэж байж би байнгын орлоготой болох юм). Би тэдэнд бүртгүүлснийх нь төлөө сайн урамшуулал өгөх хэрэгтэй. Би эдгээр бүтээгдэхүүний эргэн тойронд курсуудыг бий болгох болно, гэхдээ зөвхөн эдгээр бүтээгдэхүүн дээр төвлөрөхгүй.

Жишээлбэл, ClickFunnels-ийн хувьд би борлуулалтын сувгийг хэрхэн яаж хийх талаар курс бүтээх болно. Хичээлийн гол чиглэл нь борлуулалтын сувагт төвлөрөх боловч сургалтын хэрэгслийг ашиглах хэрэгсэл бол ClickFunnels юм. Шейрлэх суваг, холбоос, ClickFunnels-ийг багтаасан бүх төрлийн урамшуулал байх болно.

Имэйлийн автоматжуулалт, мессенжер бот, инстаграмын автоматжуулалт гэх мэт зүйлүүд бүгд бүрэн хэмжээний сургалтанд хамрагддаг агаад тодорхой програм хангамжтай холбоотой байдаг.

YouTube-ийн видеонуудаас lead magnets болгон ашиглаж, миний Facebook Group-т байршуулах болно (үүнийг сошиал сургалтанд тохируулах ёстой). Зарим видеог имэйлийн автоматжуулалтанд үнэ цэнэ болгон ашиглах болно. YouTube-ийг иймэрхүү байдлаар ашиглана.
И-мэйл нээх хувийг сайжруулах нэг YouTube видео. Би үүнийг "95% нээлтийн хувь" гэх мэт илүү сонирхолтой гарчиг өгөх байх. Messenger bot-ын нээлтийн хувь эрс сайн байдаг. Бичлэгийн эхэнд дараа хэлэх өөрийн саналыг дурдах болно.

Видеоны төгсгөлд видеоны тайлбар, мөн видеонд нэмсэн YouTube картууд дээр Messenger бот тохируулахад шаардлагатай бүх зүйлийг заах ба эдгээр сургалт төлбөргүйг мэдэгдэнэ. Мэдээжийн хэрэг тэдэнд хэрэгтэй өөрийн affiliate холбоосыг оруулах болно.

Өдөр 11

Одоо урамшуулал, үнэ цэнийн боолтыг бий болгох цаг. Олон програм хангамжийн хувьд энэ нь хэрэглэгчдэд зориулсан програм хангамжийг хялбарчлах нэмэлт сургалтыг бий болгосон байдаг. Үүний гол зорилго нь бүртгүүлэхийг урамшуулах, мөн хэрэглэгчдэд хялбар бүтээгдэхүүнийг бий болгох явдал байдаг.

Жишээлбэл, ClickFunnels-ийн тусламжтайгаар би олон тооны хуваалцах сувгийг бий болгож, шинэ хэрэглэгчдэд эхлүүлэх ажлыг хөнгөвчлөх болно. Олон имэйлийн автоматжуулалтын програм хангамж нь ижил төстэй шинж чанартай байдаг тул мөн автоматжуулалтыг шейрлэж болно.

Бонус бүр нь дагалдах платформдоо өөрийн онцлогтой. Би ямар нэгэн хөтөлбөрийн талаар заах эсвэл сурталчлахдаа эдгээр бүртгэлийг хурдан бүртгүүлэх урамшууллыг ашиглах болно.

Жишээлбэл, YouTube-ийн видеон дээр би үзэж байгаа хүмүүст доорхи линкээр орж бүртгүүлэхэд шаардлагатай бүх загварыг авах боломжтой гэдгээ мэдэгдэх болно.

Бонусуудыг Facebook Messenger bot-оор дамжуулан хүргэдэг тул надад өөр мэдрэмжтэй цэгээр холбогдох боломжийг өгдөг.

Өдөр 12

Өнөөдөр би вирал шейрлэх суваг хэмээх өөр нэг үнэт цэнэ бүхий зүйлийг бүтээх болно. Үндсэндээ энэ нь хүмүүсийг онлайн /affiliate маркетингийн ертөнцөд авчрахад туслах жижиг бэлэн суваг байх юм.

Энэ нь имэйлийн автомат дараалал, шейрлэх сувгууд, маркетингийн сургалтуудын хамт байна. Дараа нь тэд бусад сургалт, суваг, имэйлийг ашиглан онлайн маркетингийн ертөнцөд бусдыг авчрах боломжтой. Энэхүү суваг нь “Би хаанаас эхлэх вэ?” гэсэн асуултаар над руу ханддаг олон хүмүүст тохиромжтой зүйл болно.

Би инстаграм болон соло зар сурталчилгаанаас олон тооны трафикийг суваг руу илгээх болно. Энэ бол миний чанар муутай трафик. Зорилго нь дан ганц зар сурталчилгааны зардлаа л зөвхөн нөхөх, харин тэдний ардаас дагах емйалүүд жинхэнэ ашгаа хийдэг. Суваг нэг иймэрхүү харагдана.

Бүртгүүлэх (явахад бэлэн - төлбөргүй бизнес) >> tripwire санал болгох (имэйлийн автомат дараалал, нэмэлт сургалт гэх мэт) >> дараагийн борлуулалт дасгалжуулалт>> танд зориулаад хийчихлээ (DFY) зарах >> thankyou хуудас ( өөрсдийн вирал хуваалцах сувагаа байгуулахад хэрэгтэй бүх сургалтыг багтаасан)

Өдөр 13

Имэйлээ тохируулах цаг. Миний орлогын нэлээд хэсэг нь автомат имэйлүүдээс орж ирэхийг би мэднэ.

Би ашиглаж болохоор нэлээд хэдэн автомат хариулагч бий, гэхдээ надад affiliate сурталчилгаанд ээлтэй, дэвшилтэт автоматжуулалт, тэмдэглэгээ хийх чадвартай нэг нь хэрэгтэй. Би эхлэхдээ хоёр емайлын жагсаалт гаргана.

Нэг нь миний өндөр чанар бүхий жагсаалт, нөгөө нь бага чанар бүхий жагсаалт байх болно. Өмнө дурьдсанчлан, хүмүүс өөр өөр амьдралын төвшинтэй. Миний туршлагаас харахад зорилготой ирээгүй хүйтэн трафик бага чанартай байх хандлагатай.

Инстаграмыг жишээ болгон ашиглацгаая. Хэрэв би инстаграм дээр lead magnet шидэж, тэдний мэдээллийг олж авсны дараа автомат имэйлээ илгээж эхлэх юм бол тэд онлайн бизнес бүтээх талаар идэвхитэй ажиллахгүй байх өндөр магадлалтай. Магадгүй тэд бичлэг эсвэл Instagram-ийн түүхийг харж, бага зэрэг сонирхож, имэйл хаягаа өгсөн байх.

Харин миний YouTube-ийн видеонуудын нэгээр орж ирсэн хүн өөр. Эдгээр хүмүүс интернет ашиглан баялаг бүтээхийг идэвхтэй санаархаж байх магадлал өндөр.

Тэд бол миний ихэнх affiliate бүтээгдэхүүний төгс үзэгчид юм, учир нь бичлэг тус бүр нь зорилгодоо хүрэхэд тусалдаг. Instagram дагагч нар онлайн бизнес эрхлэгчийг бодвол хязгаарлагдмал мэдлэгтэй учир автомат имэйлийн дараалал хэрэг болно.

Тэд мөн жижиг зүйл худалдаж авах, нэг удаагийн борлуулалтыг хурдан авах хандлагатай бол харин YouTube-ийн subscriber нь нэмэлт үнэ цэнэтэй сургалт, байнгын орлого бүхий програм хангамжийн саналыг сайн хүлээж авах болно. Соло зар сурталчилгаа нь Instagram-тай төстэй; миний Facebook Group YouTube-тэй илүү төстэй.
Өдөр 14

Өнөөдөр миний 2 дах амралтын өдөр. Яг 1 дэх амралтын өдөртэй адил өнгөрөөнө.

Өдөр 15

Өнөөдөр би савангийн дууриа (автомат емайл) бичнэ. Миний хийх дуртай зүйлсийн нэг. Тусдаа автомат емайлүүд явахаас өмнө хүн бүр савангийн дуурийн дэс дарааллаар дамждаг. Миний савангийн дуурийн дараалал цөөн хэдэн зорилготой.

Эхнийх нь итгэлцлийг бий болгох явдал. Итгэлцэл нь хэн нэгнийг таньдаг, түүнтэй хамаатай мэт мэдрэмж төрүүлдэг. Би савангийн дуурийн цувралдаа хувийн зан чанар, үнэт зүйлсээ гэрэлтүүлэхийг хичээх болно. Зарим хүмүүст энэ нь таалагдахгүй байж магадгүй ч ихэнх нь үүнийг талархах болно.

Хүмүүс намайг "унших" -ын оронд намайг харж, сонссоны дараа надад илүү их итгэдэг болохыг олж мэдсэн болохоор би ганц хоёр видеоны линкээ өгөх дуртай.

Хоёрдахь зорилго бол нэр хүндээ нэмэгдүүлэх. Хүмүүс намайг яг тэдний газарт нь байсан гэдгийг мэдээсэй гэж хүсч, би үүнээс өөрийгөө гаргаж чадсан. Миний зарж, санал болгодог зүйлс бол байгаа газраасаа хүссэн газартаа хүрэх хамгийн сайн боломж юм.

Өдөр 16

Өндөр чанар бүхий автомат имэйлийн дарааллыг бий болгох цаг. Энэ бол YouTube, Facebook Group болон хайлтын бүх трафик савангийн дуурийн цувралыг дуусгасны дараа дамжих автоматжуулалт юм. Би Gary Vaynerchuk -ийн jab, jab, jab, зөв дэгээ гэсэн үндсэн томъёог хийх дуртай.

Эхэндээ үүнийг хамгийн багадаа 50 хоног (долоо хоногт 4-5 удаа имэйлээр илгээх), эцэст нь зургаан сараас нэг жилийн хугацаатай байлгахыг хүсч байна. Би дарааллыг тодорхой affiliate бүтээгдэхүүн дээр төвлөрсөн хэсгүүдэд хуваадаг. Жишээлбэл, би сувгийн ач холбогдол, амжилттай сувгийн стратегиуд, мөн цөөн хэдэн кейс судалгаа заадаг. ClickFunnels нь дарааллын дагуу үе үе гарч ирнэ.

Төгсгөлд нь ClickFunnels дээр бараг бүхэлдээ төвлөрнө, цаг тухайд нь бүртгүүлэхэд урамшуулал санал болгодог имэйл эсвэл хоёр имэйл байх болно. Хэсгүүдийн хооронд борлуулалт хийхгүй эсвэл хичээл заахгүй хувийн имэйлүүд байх болно,зүгээр л энэ итгэлцлийн харилцаагаа үргэлжлүүлнэ.

Магадгүй миний амьдрал, эхнэр охин хоёр, хийх дуртай зүйлүүд болон бусад зүйлсийн талаархи хэсгүүд. Би энэ емайлын дарааллыг бүртгүүлэгч нартайгаа холбогдох чадвараа бэхжүүлэхийн тулд үүнийг ашиглах болно. Энэ нь тэднийг Messenger -т бүртгүүлэгч, YouTube-ийн бүртгүүлэгч, миний Facebook Group-ийн гишүүд гэх мэтээр ангилах болно.

Хүмүүсийг үйлдэл хийхээсээ өмнө олон сувгаар олон удаа харах хандлагатай байдаг. Хэрэв хэн нэгэн таны имэйлийг шалгаж үзээд ClickFunnels-ийн талаар ярилцаж байгаа имэйлийн сургалтыг харвал дараачийн өдөр нь мессенжерийн ирсэн мессэжийг харна, дараа нь YouTube-ийн анхааруулга авч, видео бичлэг үзнэ, мөн Facebook Group дээр байнга ярилцаж байгааг анзаарна. Ижил сэдэв, энэ бүх шуугиан юунаас болж байгааг харах шаардлагатай болох нь дамжиггүй.

Өдөр 17
Өнөөдөр би бага чанар бүхий имэйлийнхээ дарааллыг бичнэ. Миний өндөр чанар бүхий автомат емайлын дарааллын нэгэн адил эдгээр имэйлүүд эхэндээ 50 хоног үргэлжлэх бөгөөд цаашид удаан үргэлжлэх болно. Энэ жагсаалт нь олон долоо хоногоор их хэмжээний сургалт өгөхгүй. Үүний оронд энэ нь: Үнэ цэнэ бүхий и-мэйл >> affiliate санал танилцуулах >> affiliate саналын хоёрдогч түлхэлт >> завсарлага. Дараа нь дахин давтах болно.

Affiliate санал болгож буй имэйлийг зөвхөн affiliate хуудсанд оруулахад чиглэсэн бөгөөд хуудас нь үнэгүй эсвэл хямд үнэ бүхий саналыг ашиглан тэдгээрийг сувагт оруулах болно. Үнэ цэнэтэй имэйлүүд нь YouTube-ийн видеонууд, кейс судалгаанууд гэх мэт байх болно. Одоо энэ жагсаалтын хамгийн сайн зүйл бол тэд төгсөх боломжтой!

Хэрэв тэд Facebook Group-т нэгдэх эсвэл ClickFunnels шиг програм хангамжид бүртгүүлсэн бол өндөр чанартай жагсаалтад шилжиж болно. Одоо ч би энэ хувилбар дээр хэрхэн ажиллах талаар үргэлжлүүлэн судалж байна. Гэхдээ үзэл баримтлал нь оновчтой бөгөөд цаг хугацаа асуудлыг цэгцлэх болно. Хүн болгоны надтай хийх аялал дараах байдалтай байна:

1. Lead magnet буюу төлбөргүй зүйлээр орж ирнэ.
2. Lead magnet-ийг хүлээн авна.
3. Газардах хуудсаас хамаарч өндөр эсвэл чанар муутай жагсаалтад нэмэгдэнэ.
4. Савангийн дуурийн дарааллаар орно.
5. Өндөр эсвэл чанар муутай имэйлийн дарааллаар орно.
6. Хэрэв тэд дарааллын төгсгөлд хүрч чадвал broadcast жагсаалт руу шилжинэ.
Өдөр 18

Өнөөдөр "хөгжилтэй" байх ёстой. Маш олон хэрэглэгчийн нэр, нууц үг үүсгэнэ. Маш олон баталгаажуулах емайлүүд ирнэ (имэйл хаяг ямар нэгэн зүйлийг баталгаажуулж байгаа). Өнөөдөр би трафик удирдахад шаардлагатай бүх аккаунтаа тохируулах хэрэгтэй.

Одоогийн байдлаар миний дуртай эх сурвалжууд бол AdWords, Bing, YouTube, Instagram, Facebook Group, Messenger ботууд юм. AdWords ба Bing нь нэмэлт орлогоо хурдан өсгөх боломжийг надад олгодог. Тэд хямд биш боловч хурдан өргөжүүлэх боломжтой бөгөөд зар асааснаас хойш хэдэн цагийн дотор мөнгө орж ирж болно.

Миний фэйсбүүк группд орж ирсэн хэн бүхэн цугларч асуулт асуух боломжтой төв болж эхэлнэ. Яваандаа нь Facebook-ийн алгоритм миний группийг надад сурталчилж эхлэх бөгөөд энэ нь трафикийн эх үүсвэр болохоос гадна төв болох болно. Би Facebook-ийн группд нэгдсэн хүн бүрээс имэйл хүлээн авч, өндөр чанартай имэйлийн дарааллаар дамжуулахын тулд nifty plugin-ийг ашиглах болно.

Миний Фэйсбүүк Групп “social learning” бүлэг байх болно. Энэ нь бүлгийн дотор нэгж, курс бий болгох сэтгэл хөдлөм чадварыг олж авдаг. Би бас бүлгээр дамжуулан ирсэн хүн бүрийг тэмдэглэж, угтан авч, хувийн өнгө аясыг нэмж, оролцоогий нь нэмэгдүүлэх боломжтой.
Мессенжер ботууд нь эхэндээ хүйтэн трафикийн эх үүсвэр байх болно (би тэдгээрийг бүртгэл хийхэд ашиглахгүй гэсэн үг), гэхдээ би бүх төрлийн саналуудыг ашиглан Messenger ботын broadcast емайлын жагсаалтад оруулах болно учир нь хамгийн өндөр нээлтийн хувьтай байдаг нь муу зүйл огт биш.

Өдөр 19

Естой гоё! Өдөржингөө Facebook дээр цагийг өнгөрөөх нь буруутай санагдах ч сайхан. Энэ өдөр эхнэр маань намайг харахгүй байх ёстой учир нь намайг ажиллаж байхдаа Facebook-ээр эргэлдэж байхад ороод ирдэг юм.

Өнөөдөр би Facebook Group-ээ нээнэ. Би өөрийн үүсгэсэн бүх сургалтуудаа хичээл болгон нэгж бүрээр байршуулах болно. Группд байгаа хүмүүс үүнийг төлбөргүй үзэх боломжтой болно. Группийн бүх хүмүүс тэнд байх эрхийнхээ хариуд имэйл хаягаа өгсөн эсэхийг тэмдэглэх нь зүйтэй. Би сайхан cover зураг хийж тайлбарыг нь нэмж оруулна. Одоо би нэг том групптэй боллоо... одоохондоо хүн алга.

Би группийнхээ урилгыг хувийн фэйсбүүк хуудсандаа байршуулж эхэлнэ. Мөн би Facebook Live хийж бүлэгт үнэгүй сургалт явуулдаг болохыг харуулах болно. Наад зах нь хэдэн мянган найзтай бол зохих тооны хүмүүс бүртгүүлэх ёстой. Дараа нь би өөрийн нэгдсэн Facebook бүлгүүд болон зарим нөлөөлөгчдөд хандах ба тэнд нь мөн пост оруулах талаар тохирно. Бага зэрэг хов хол замд тархдаг.

Би группээ байгуулаад тэнд нэр хүндтэй хэн нэгнийг тэнд байлгахыг хүсч байгаа талаараа сайхан, урт мессэж оруулна. Цөөн хэдэн хүн намайг бүлэгтээ оруулахыг зөвшөөрч магадгүй юм. Энэ нь миний тэдэнд хэр их үнэ цэнэ нэмэх, тэд хэн болох, мөн миний smooozing чанараас хамаарна. Групп ажиллаж эхэлсэн тул би нийтлэлээ тогтмол оруулах ёстой болно. Би оролцоогоо хадгалахын тулд бүх зүйлийг хийх болно. Өдөр бүр пост оруулах нь амин чухал ажил.

Өдөр 20
Гэнэтийн ажлыг өөр хэн нэгнээр хийлгэх цаг болжээ. Өнөөдөр би виртуал туслах (VA) хөлсөлнө. VA маш их үүрэг хариуцлага хүлээх хэдий ч эхэндээ надад гурван томоохон ажлыг даалгана.

Эхнийх нь миний YouTube суваг байх болно. Би дараа жил, мөн цаашдаа олон видео хийх болно. Би видео монтаж, зэрэглэлийг оновчтой болгох, thumbnails хийх, бусад бүх ажлыг өөрөө хийхийг хүсэхгүй байна.

VA хийх хоёрдахь ажил бол инстаграм дээрх хамтран ажиллагсдад хандах явдал юм. Үндсэндээ тэд миний niche дээрээс хүмүүсийг олж, төлбөртэй shout-outs -ийн хэлэлцээр хийх болно. Эцэст нь би shout-outs -ийг shout-outs болгож чаддаг, одоогоор надад ямар ч нөлөө байхгүй.

Би VA авахын тулд OnlineJobs ашигладаг. Энэ сайт нь Филиппин-ээс ажилчин авахад анхаарлаа төвлөрүүлдэг. Филиппиний ажилчид өндөр ур чадвартай, англиар сайн харьцдаг, ажлын ёс зүйтэй хүмүүс байдаг. Би зохион байгуулалттай, видео монтаж, график дизайн хийх туршлагатай VA хайж байна.

Тэд thumbnails, инстаграм хуудсуудад пост хийх бөгөөд миний YouTube-ийн видеонуудын бүх засварыг хийх болно. Би тодорхойлолтыг оруулж, хоёр чухал зүйлийг асуух болно. Нэг нь тэд програмынхаа сэдэвт нууц хэллэг оруулах, хоёрдугаарт текстийн оронд видео өгнө.
Энэ нь тайлбарыг уншаагүй, англи хэлний мэдлэг багатай өргөдөл гаргагчдад тусалдаг. Бүх өргөдлийг хүлээн авсны дараа би гурван хүнд сонголтоо нарийсгаж, Skype ярилцлага хийж, хамгийн сайн нэр дэвшигчийг туршилтаар ажиллуулна. Тэднийг сайн ажилласан гэж үзвэл энэ алхам бүрэн дуусах болно.

Өдөр 21
Өнөөдөр 3 дах амралтын өдөр, өмнөх 2 өдрүүд шиг өнгөрөөнөө.

Өдөр 22

Одоо би VA-тэй болсон, одоо систем бүтээх цаг. Үндсэндээ би тэнд ажлын урсгалыг оруулах болно, тиймээс юу ч мартагдахгүй. Би Asana ашиглана, гэхдээ төслийн менежментийн ямар ч програм хангамжийг ашиглаж болно. Би YouTube-ээс эхэлнэ. Миний зорилго бол тэдэнд YouTube-ийн видео өгөх бүрт тэд дагаж мөрдөх загвартай байна.

Би шинэ видео хийх бүртээ шинэ төслийн даалгавар гаргана. Одоо миний оролцох ёстой цорын ганц зүйл бол яг видегоо л хийнэ. Би видеог хийх даалгаврын хамт Google Drive-д байршуулна. Дараа нь VA гарчгийг үүсгэж, холбогдох түлхүүр үгсийг олох, видеог тэмдэглэх, тайлбар нэмэх, Canva эсвэл Photoshop дээр thumbnail хийх болно.

Тэд playlists -д нэмж, гарч ирэх магадлалыг нэмэгдүүлэхийн тулд миний бүх SEO системд оруулах болно. Тэд мөн таарах карт, CTA-г нэмэх болно. Инстаграмын хувьд мөн адил. Тэдэнд бичлэг оруулах, инстаграмд дагагчдын тоог нэмэгдүүлэх системийг бий болгоно. Би өөрийнхөө түүхийг өөрөө хийх ёстой, гэхдээ үлдсэнийг нь тэд хариуцах болно.

Өдөр 23

YouTube, дараа нь блог судлах өдөр. Facebook Group дээр ажилласан өдрөөс ч илүү сайн, өнөөдөр би YouTube-ийн маш олон видеог үзнэ. Би анхаарлаа төвлөрүүлэхийг хүсч буй сегмент дотроос олж болох бүх сувгуудын жагсаалтыг гаргаж эхлэх болно. Тэд өөрсдийнхөө thumbnails -ийг хэрхэн хийдэг, засварлах хэв маяг, тоглуулах жагсаалтаа хэрхэн зохион байгуулдаг, эцэст нь чиглүүлж байгаа бүх түлхүүр үгсийн жагсаалтыг тэмдэглэж авах болно.

Дараа нь би SEMrush, Ahrefs зэрэг судалгааны хэрэгслийг ашиглан бусад түлхүүр үгсийг хайх болно. Би үнэ цэнэ өгөх, affiliate - ийн линк эсвэл lead magnets -ууд юу байгааг харах болно. Имэйлийн маркетинг, Messenger маркетинг, сувгууд, вэбсайт үүсгэх, онлайнаар мөнгө олох, эсвэл маркетингийн автоматжуулалттай холбоотой бүх зүйл. Би бүх хайлтыг хийнэ…

“How to…”” гэдгээс эхэлж
• “versus” or “vs.” (харьцуулах)
• “review” or “demo”" -аар дуусгавар болгоно.

Төлөвлөгөө бол хэдэн зуун хайлтын жагсаалтыг гаргах. Энэ бол миний контентийн хуваарь байх болно. Би playlists -ээ зохион байгуулж, долоон видео бичлэгийг нэг бүрчлэн нэг тоглуулах жагсаалтад багтаах болно.

Өдөр 24

Би хамгийн түрүүнд доор ургасан жимсийг авах нь дээр гэдэгт хатуу итгэдэг. Тиймээс өнөөдөр би төлбөртэй хайлтын кампанит ажилдаа тохиргоо хийж эхлэх болно. Энэ үед би дор хаяж бага хэмжээний төлбөртэй кампанит ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг олж авсан гэж бодож байна. Хамгийн бага унжлагатай жимс бол шууд холбоосыг зөвшөөрдөг брэндүүд юм.

Энэ нь газардах хуудас, суваг, урамшуулал эсвэл бусад зүйлийг шаарддаггүй тул би тэндээс эхлэх болно. Би оролцож буй бүх affiliate хөтөлбөрүүдийг татаж, тэдгээрийн гэрээний нөхцөлийг унших болно. Би "branded", "bid", хайлт "," keywords"гэх мэт үгсийг хайна. Хэрэв эдгээр үгсийн аль нь ч харагдахгүй бол AdWords-тэй холбоотой тодорхой бодлого байхгүй байх магадлалтай.

Брэндээр шууд холболт хийх боломжийг олгодог бүтээгдэхүүн бүрийн хувьд би AdWords болон Bing -ийг тойрсон кампанит ажлыг бий эхлүүлэх болно. Брэнд түлхүүр үгсийг зөвшөөрдөггүй програмуудын хувьд би тухайн бүтээгдэхүүнийг ашиглахад тустай бусад холбогдох хайлтуудын талаар судалгаа хийх болно.

Үүний тод жишээ бол миний Messenger-bot програм хангамжийг ашиглан "ClickFunnels-ийн борлуулалтын сувгийг хэрхэн үүсгэх вэ" эсвэл "Messenger bot-г хэрхэн үүсгэх вэ" гм байж болно.

Өдөр 25
Өнөөдөр AdWords, Bing дээр ажиллах өдөр гэхдээ газар дээр унасан жимс тийм ч багагүй байна. Өнөөдөр би AdWords болон Bing заруудыг явуулахын тулд газардах хуудас, гүүр хуудсуудыг бүтээх болно. Эдгээр нь affiliate programs холбохыг зөвшөөрдөггүй програмуудад эсвэл шууд affiliate линкийг зөвшөөрдөг програмуудад зориулагдсан, гэхдээ бусад affiliate линкүүд дуудлага худалдаанд аль хэдийн ялалт байгуулсан байгаа.

Таргет хийх түлхүүр үгс нь газардах хуудсыг ашиглахад илүү ач холбогдолтой байх үед тэдгээрийг ашиглах болно (жишээлбэл тойм эсвэл харьцуулалт гэх мэт). AdWords, Bing нь бүхий гүүр хуудсуудыг батлахдаа төвөгтэй хэдий ч батлагдсаны дараа тэдгээр нь үүрд үлддэг. Одоогоор миний вэбсайтыг хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал өндөр байгаа.

Аз болоход ClickFunnels-аар би домэйнуудаа хэдхэн секундын дотор сольж чаддаг. Миний батлахад шаардагдах зүйлс бол цэс, нууцлалын бодлого, мэдээллийг илчлэх мэдэгдэл бүхий нүүр хуудас юм. Мөн эдгээр хуудсууд нь маш их үнэ цэнэ нэмж, өөр хуудас руу орох санааг өгөхгүй байх хэрэгтэй.

Өдөр 26

Зураг авалтаа эхлэх цаг. Энэ нь дор хаяж нэг жил үргэлжлэх 30 хоногийн мөчлөг эхлэх болно. Ойрын 30 хоногт би Youtube дээрх видеонуудаа багцална. Энэ нь өдөрт видео зураг авахын оронд би нэг өдрийн дотор 30 видео бичлэг хийж бүгдийг нь онлайн хавтсанд байршуулна гэсэн үг. Дараа нь миний VA өдөрт нэгийг нь засаж, гаргах боломжтой, би бизнесийнхээ бусад хэсэгт анхаарлаа төвлөрүүлнэ.

Facebook Group-д бүх бичлэгийг оруулсны дараа би таван цаг орчим шууд видео хийх болно. Би өмнө нь бүтээсэн контентийн хуваарийг дагах болно. Би хуваарьт дуртай, яагаад гэвэл би нэг суухдаа янз бүрийн шалтгаанаар видеоныхоо хагасыг хийхгүй байхыг хүсдэггүй, гэхдээ аль хэдийн төлөвлөсөн бол энэ нь илүү хялбар болдог.

Өдөр 27
Одоо зарим чанар доогуур сурталчилгааг эхлүүлэх цаг болжээ. Би соло зараар сурталчилгаагаа эхэлнэ. Надад хурдан тархах суваг, имэйлийн дараалал бүгд бэлэн болсон тул миний төлбөрт трафикаас олох ашгийг нэмэгдүүлэхэд бүх зүйл бэлэн болсон. Хэрэв сувгийг сайн хийсэн бол соло сурталчилгаанд оруулсан мөнгө болгоныг 24 цагийн дотор буцааж олох бөгөөд миний имэйлийн жагсаалт тогтвортой өсөх болно.

(Танил бус хүмүүсийн хувьд соло зар сурталчилгаа нь томоохон имэйлийн жагсаалт гаргачихсан хүнтэй холбоо тогтоож, жагсаалтад нь сурталчлахын тулд мөнгө төлдөг. Эдгээр бол алтны уурхай эсвэл аварга том мөнгө сорогч нүх юм.)

Би чанартай имэйлийн жагсаалт бүхий хүндтэй хүмүүсийн лист рүү соло зар явуулахаас өмнө бага мөнгө төлнө гэдэгтээ итгэлтэй болох хэрэгтэй. Үүнийг хийх хамгийн сайн арга бол зүгээр л ойр тойрноосоо асуух. Одоогоор би олон арван Facebook группийн идэвхтэй гишүүн болсон, тэдний олонх нь соло сурталчилгаа худалдаж авдаг бизнес эрхлэгчид гэдэг нь баталгаатай.

Би туршилтаа эхлүүлэх 10-20 емайлын жагсаалтыг хүсч байна. Бүртгэлийн хэмжээ 50% -иас дээш байх шаардлагатай бөгөөд би трафикийн чанарын оноог хянах програмаар шалгах болно. Би соло зар бүрийн дараа гарах дараагийн хэдэн имэйлийн нээлтийн хувийг харах болно. 20% -иас доогуур зүйл бол би дахиж захиалахгүй гэсэн үг юм.

Өдөр 28
Хамгийн сүүлийн амралтын өдөр. Үүнийг үлдсэн амьдралдаа үргэлжлүүлсээр байх болно.

Өдөр 29
Өнөөдөр дата өдөр. Би тоонуудад дургүй гэхдээ дата руугаа орно, учир нь эхэлж байгаа хүнд энэ маш чухал, тэгэхгүй бол соруулж дуусна. Хэрэв би AdWords - д бүх affiliate линкүүдээ зөв тохируулсан бол зарууд болон түлхүүр үгс хамгийн сайн байх дажгүй санаанууд байнаа гэсэн үг.

Эдгээр зар сурталчилгаа нь төсөв нэмэгдэж, мөнгө олоход ойрхон байдаггүй зар сурталчилгаа, түлхүүр үгс хаагдаж болно.
Ихэнх түлхүүр үгс, зар сурталчилгаа нь дундуур хаа нэгтээ байх болно. Би холбогдох clicks -ийн төлбөрийг бууруулахын тулд зар сурталчилгаандаа тохируулга хийж, сөрөг хайлтын нэр томъёо нэмж оруулах болно. Би мөнгөө зарах боломжтой болсон тул зарим түлхүүр үгс, үнийн саналыг тохируулна.
Өдөр 30

Өнөөдөр ирээдүйнхээ төлөө харилцаа холбоо, хамтын ажиллагааг бий болгоно. Дунд болон том хэмжээний үзэгчидтэй олон мянган бизнес эрхлэгчид байгааг би мэднэ. Эдгээр бизнес эрхлэгчид бүгд л бэрхшээл, тэмцэлтэй тулгарч байгаа. Тэдгээрийн ихэнх нь үзэгчиддээ үнэ цэнэтэй хэвээр байхын тулд контентийг бүтээдэг.

Эдгээр олон бизнес эрхлэгчид намайг хэн болохыг мэддэг, миний нэмсэн үнэ цэнийг үнэлдэг. Одоо би тэдний дагагчидтай уулзах боломжийг олохын тулд хэлэлцээрт хүрч, тохиролцох боломжтой болсон. Надад үнэгүй курс, гайхалтай lead magnets, viral share суваг, сайн нэр хүнд бий.

Би группийн эздэд эдгээрийн аль нэгийг эсвэл бүгдийг санал болгож чадна. Зарим нь юу ч шаардахгүй, зарим нь надаас долоо хоног бүр шууд үнэгүй сургалтуудыг хийлгэхийг хүсч магадгүй, зарим нь зүгээр л үгүй гэж хэлж магадгүй, зарим нь мөнгө нэхэж магадгүй юм. Өдөр хоногийг зүгээр л үнэ цэнэтэй контент үйлдвэрлэж, олон янзын газардах хуудсууд, саналууд руу трафикт оруулахад зарцуулах болно.

Миний YouTube-ийн үзэгчдийн өсөлт удаан эхлэх болно, гэхдээ дижитал үл хөдлөх хөрөнгөө үргэлжлүүлэн босгох тусам энэ нь эцэстээ өсч эхлэх болно. Инстаграм, фэйсбүүк ижил төстэй байх болно. Гэхдээ би энэ өдрүүдээ харилцаа холбоо тогтоож, үнэ цэнэтэй контентыг онлайнаар түгээхэд бүх зүйл тогтвортой өсч эхэлнэ. Эцэст нь би бусад нөлөө бүхий хүмүүстэй хамтарч ажиллахад хангалттай томрох болно.
Төгсгөлийн үг

Affiliate маркетинг нь үнэ цэнийг бий болгодог. Зөв хийгдсэн тохиолдолд энэ нь бүх талуудад хожил авчирна. Миний системийн хамгийн чухал хоёр хэсэг бол трафикт анхаарлаа төвлөрүүлж эхлэхээсээ өмнө бүх зүйлээ бэлэн болгох, эхлээд хамгийн хялбар аргууд дээр анхаарлаа төвлөрүүлээд дараа нь өргөжүүлэх.

Хамгийн хялбар аргууд бол үргэлж брендийн хайлт байдаг. Тэд YouTube, AdWords, эсвэл Bing дээр гарсан эсэхээс үл хамааран таны хөрвүүлэлтийн хувь хамгийн өндөр байдаг. Ялангуяа та бүтээгдэхүүнийг нь мэддэг, дуртай бол үүнийг контентоороо үзүүлж болно.

Брэнд хайлт хийсний дараа үйлдэлд суурилсан хайлтууд гарна, эдгээр нь асуудлаа мэдэж байгаа, шийдэл олохын тулд мөнгө төлөхөд бэлэн байгаа (жишээлбэл, "борлуулалтын суваг бүтээх хамгийн сайн програм хангамж") үйлдэл дээр суурилсан хайлтууд ирдэг. Яг энэ цэг дээр Instagram, соло маркетинг дээр анхаарлаа төвлөрүүлж эхлэх боломжтой.

Шинэ Зеланд улс. Чагнаадаржийн Оюунцэнд.
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com