Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 10-р сарын 09
 Удаан урагшлах нь эхлэхгүй байснаас хамаагүй дээр
I am а slow walker, but I never walk back.

Би удаан явдаг хүн, гэхдээ би хэзээ ч буцаж алхдаггүй.  Abraham Lincoln.
Олон хүмүүс маш хурдан амжилтанд хүрчих гээд л яараад байдаг. Богино хугацаанд турах ч юмуу, хурдан баян болох ч юмуу. Тийм юм ёстой байхгүй шүү л гэдгийг хэлэх байна. Тийм байдаг байсан бол хүн болгон л хүссэнээ авчих байсан биз.

Өөрийн туулсан амьдралаас харахад ямар нэгэн юмны ард гарахад уйгагүй олон жилийн хөдөлмөр орсон байдаг. Нөхөртэйгөө бизнес эхэлж, түүнийг хэвийн үйл ажиллагаатай болгохын тулд бид маш их хөдөлмөрлөсөн байдаг, бусдын адил гэртээ телевизээ үзээд хэвтэж байх олон өдрийн амралтуудаа золиосолж энэ бизнесийг босгосон байгаа юм. 

Энд нэг түүхийг оруулья. Бид нарыг дөнгөж бизнесээ эхэлсний дараахан оросын сувгаар Мария гэдэг кино гардаг байлаа. Би тэрийг үзэх их дуртай. Гэвч маргааш нь дэлгүүрээр тараах боовоо хийгээд оройжингоо л үйлдвэр дээрээ байдаг байлаа. Санаа нь бол киногоо үзчих юмсан гээд л яараастай. Тэр үед буцаагаад үзнэ гэсэн ойлголт, эсвэл одоогийнх шиг интернет байсангүй. 

Шинэ Зеландад ажил хийнгээ доктороо хийж дуусгалаа. Докторын судалгааны ажил маш их цаг ордог хүнд хөдөлмөр. Манай ажил дээр Баасан гаригийн ажлын дараа хамт олноороо пицца идэж, жаахан пиво ууцгаан, суудаг юм. Ерөнхийдөө манайхны Баасан ахын төрсөн өдөр шиг. Энэ нь компанаас зохион байгуулж байгаа ажил л даа. Гэхдээ согттолоо уух, агсан согтуу тавих асуудалгүй. Ажил, амьдрал гээд л янз бүрийн л юм ярьцгаадаг юм. Надаас асууж байгаа юм. Яагаад доктор хийх болсныг.  Би хэллээ. Би сурсан мэдсэнээ хүмүүстэй хуваалцах дуртай. Монголдоо очоод Их сургуульдаа багшилна. Их Сургуулийн нэг шаардлага нь заавал доктор байхыг шаарддаг юмаа гэж. Тэдний зарим нь хэлж байгаан. Амьдралынхаа энэ олон жилийг ийм юманд зарцуулах хэрэг байна уу даа, энийг хийхгүйгээр сайхан амьдарч болно шүүдээ гэж. Тиймээ. Хүн болгон доктор болох албагүй. Энэ миний сонголт, миний амжилт гэж би бодож байгаа. Би үүгээрээ бахархдаг. Аливаа их хөдөлмөрийн ард заавал сайхан үр дүн байдаг юм байна гэдгийг хүүхдүүдээ хараасай гэж хүссэн юм. Мэдээж хүнд үеүд байсан, хүүхдүүд маань ч үүнийг хамтдаа үзэж туулсан.  Аливаа зүтгэл талаар өнгөрдөггүй гэдгийг харж, ойлгосон гэж бодож байна. Хийсэн, зүтгэсэн бүх зүйлийн чинь үр дүн өнөөдөр биш юмаа гэхэд маргааш заавал гарна гэж би хүүхдүүддэ хэлдэг юм. 

Одоо би онлайн бизнес эхлүүлээд явж байна. Хэдийгээр би бизнес хийж байсан туршлага байгаа ч өмнө нь хэзээ ч хийж байгаагүй зүйлийг эхэлж байгаа юм чинь амжилтанд хүрэхэд хамгийн багадаа л 1 жилийн ажил элбэг байгаа гэж тооцож байна. Эхлээд 6-7-хон сар болж байгаа гэхэд харьцангуй сайн үр дүнтэй байгаа. Пейж хуудсыг маань одоогоор 50 гаран мянган хүн дагаж байна. 20 гаран мянган хүн надад емайлаа өгч бүртгүүлжээ. Дахиад 4-5 жилийн дараа бизнес маань аль хэдийнээ хөлөө олчих бизээ. Өнөөдөр эхлээд маргааш амжилтанд хүрнэ гэж байхгүй нь тодорхой. Хамгийн гол нь эхлэх, тэгээд удаан ч хамаагүй зогсолтгүйгээр урагшлах гэж би боддог юм.

Бизнес хийхгүйгээр хэн нэгэнд ажиллаад мөнгөтэй болсон түүхийг би мэдэхгүй юм. Ялангуяа Монголд бол хүн амын ихэнх нь цалингаас цалингийн хооронд л байгаа даа. За тэгээд бизнес эхлэх гэхээр маш их хөрөнгө орно. Зээл энэ тэр болж байж нэг бизнес эхэлнээ, хийсэн бүтээгдхүүнийг нь авах хангалттай хэрэглэгч байхгүй. Хүн ам цөөхөн манайх шиг улсад бизнесээ өргөжүүлэх хэцүү гэдгийг би өөрийн туршлагаасаа мэдэх юм. Харин та сургалтын материалаа авч сураад, онлайн бизнесийг эхлүүлэхэд таниас тийм их санхүү хөрөнгө зарцуулах эрсдэл гарахгүй.  Сурсан зүйлээ Монголдоо хэрэгжүүлж байх явцдаа англи хэлээ давхар сураад явах хэрэгтэй. Энэ бизнесийг англиар ярьдаг улс орнуудад хийх боломжтой, яагаад гэвэл сурталчилгааны бүх материалууд нь англи хэл дээр бэлтгэгдэсэн байдаг.
Энд юу хэлэх гээд байнаа гэвэл хүн бүрийн хүсэж мөрөөдөж явдаг зүйл өөр өөр. Амархан аргаар хүсэж байгаа юмандаа хүрнэ гэж байхгүй дээ. Тиймээс амархан амжилтанд хүрнэ гэсэн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй болж байгаа юм. Тэрний оронд урт хугацааны төлөвлгөөгөө гаргаад, өдөр өдөрт хийх ажлаа тодорхойлон бага багаар хийх зуршлыг өөртөө бий болгох хэрэгтэй гэдгийг зөвлөх байна. Онлайн бизнес хийх нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хамгийн боломжит хувилбар билээ. Slow progress is better than no progress. Удаан байх нь юу ч хийхгүй байснаас хамаагүй дээр гэдгийг хэлэх байна даа.
Хүндэтгэсэн, Чагнаадоржийн Оюунцэнд
Шинэ Зеланд улс.
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com