Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 9-р сарын 18
Өмнө хэзээ ч байгаагүйгээр гялалзах зөвшөөрлийг өөртөө өгөөрэй...
“Build an UNSHAKABLE belief in yourself and your business, and watch your bank account grow.” 

“ГАНХАХГҮЙ итгэлийг өөртөө болон бизнесдээ босго, тэгээд дансаа шалгаарай.” — Liz Benny
Өндөр үнэтэй дасгалжуулалт 

Kapow-ийн хатан

Амьдрал болон бизнесийн шилжилт - LizBenny.com

Liz “Амьдралаа дүүрэн тоглох” гэсэн филисофиор амьсгалж амьдардаг билээ. Энэ бол бусад хүмүүсийн хэлдгээр зөв эсвэл бүрэн байх тухай биш харин өөртөө 100% үнэн байх тухай юм. Энд л жинхэнэ аз жаргал байдаг гэдэгт итгэдэг бөгөөд тэрээр хүн бүрт үүнийг хүсдэг билээ!

Хэдийгээр тэрээр Эерэг Сэтгэл зүйгээр хийсэн ажлаараа мастерийн зэрэг авсан ч бизнесд амжилт гаргатлаа нэлээд удсан юм. Ажлаа хийж явахдаа Liz сэтгэл санааны хувьд хоосон байгаагаа мэдэрсэн бөгөөд арай өөр (үргэлж мөрөөддөг байсан) амьдралыг өөртөө болон гэр бүлдээ бүтээх шийдвэрт хүрсэн байна.

Тэрээр хүн бүр аз жаргалыг хүртэх эрхтэй гэдэгт итгэдэг бөгөөд түүний энэ хүсэл нь хамтарсан хүн бүрийнхээ амьдралыг зурахад тусалдаг.

Энд нэг зүйл байгаа юм:

Тэрээр бизнесд хэрхэн мөнгө хийхийг мэддэг, мөн та үнэхээр аз жаргалгүй бол юу ч нэмэргүй гэдгийг мэддэг... энэ дэлхийн бүх мөнгө таньд байсан ч таньд хэзээ ч хангалттай санагдахгүй! Хэзээ ч!

Liz-ийн гол анхаардаг зүйл нь хэрхэн үнэнээрээ байх; тэр зөвхөн яриад зогсохгүй төрөл бүрийн сургалтаараа бусдад тусалдаг ба ганцаарчилсан дасгалжуулалтыг хийдэг байна. Хүмүүс түүнийг үнэхээр сэтгэл татам хүн гэдэг. Тэрээр үхэхээсээ өмнө дэлхийд эерэг нөлөө үзүүлэх чинхүү хүсэлтэй бөгөөд 1 тэрбум хүнд тусална хэмээн зорилго тавьсан байна. Галзуу зорилго байгаа биз - Тиймээ - Энэ боломжгүй

- Үгүй дээ!

KAPOW Дахин эхэлсэн нь: хүнд байдалд орсны дараа маш том өөрчлөлтийг KAPOW хийсэн байна! Энэ түүх таныг ухааруулна гэж найдаж байна. Аймаар зүйл тохиолдсоны дараах маш богино хугацааны дараа… Миний найз, ментор Russell Brunson “чи зөвхөн нэгхэн л суваг хийхэд болно” гэсэн юм, би үүнийг ажиллана гэж мэдэж байлаа.

Гэхдээ хэрэв та бэлэн бус байгаа бол өөрийн хүссэн амжилтанд хүрнэ гэсэн ИТГЭЛТЭЙ байх хэрэгтэй. Би амлаж байна!

Энэ бүхний бичиж байгаагийн шалтгаан нь би өөрийгөө, Liz Benny-д юу ч байхгүй, бөөн төлбөрийн хуудсууд, өвчтэй гэр бүлийн хүн, хүүхдүүд нь сургуулиа үзэн яддаг, хадам ээж нь хорт хавдартай, үйлчлүүлэгч байхгүй, систем байхгүй, бүтээгдхүүн байхгүй, төлбөрөө төлөх орлого олох ёстой, мөн гэр бүлээ тэжээх цорын ганц хүнээр төсөөлөөд энэ хүнд байдлаас хэрхэн гарах вэ?

Энэ бол байж болох түүх, учир нь би саявтар компютерийнхээ пассийг солиод Apple encryption асуудалд орж 7 жил хийсэн ажлаа, бүх бичиг баримтын хамт алдсан юм.

Би энэ бүх мэдээллүүдийг буцаах гэж бүх зүйлийг хийсэн ч 47 минут Mr. Apple Support- тай ярьсны дараа дараах зүйл тохиолдсон. “Дараагийн алхам бол Elizabeth, өөрийн hard drive-аа арчаарай” гэж хэлсэн юм. “За гээд backup-аа дахин татлаа”. Надад хэцүү байсан, би хамгийн сүүлд 4 сарын өмнө backup хийсэн бөгөөд бүхэл бүтэн вэбинараа алдах байлаа.

Тэгтэл Mr. Apple Support “Ямар нэг зүйл боллоо” гэхэд миний дотор муухайрав. “Elizabeth, таны backup ажиллахгүй байна, энэ бас нууцлалд өртсөн байна, та бүх зүйлээ алдлаа” гэлээ. Та бүх зүйлээ алдчихлаа… эдгээр хэдэн үг миний нүдэнд эрээлжлэн, өөр ямар шийдэл байж болохыг хайж эхэллээ.

Гэхдээ миний оюун ухаан хоосорч, бодсоноос ч хэцүү болж, эргэн тойрны бүх зүйл манантай санагдана. Би тэнд хэдэн цаг сууснаа мэдэхгүй байна, энэ хэцүү тохиолдолд таарах үг байж магадгүй хэмээн миний уруул чимээгүйхэн хөдлөв. Миний оюун ухаанд хэдэн секунд өнгөрсөн байх, гэхдээ Mr. Apple Support -тай дахиад 15 минут холбогдсон юм.

Миний хариулт “Би энэ яриаг дахин үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна, Баярлалаа, Баяртай.” Би одоо болтол яагаад түүнд баярлалаа гэж хэлснээ ойлгодоггүй. Магадгүй би шоконд орсон биз. Тэр агшинд гэр бүл, хүүхдүүдийнхээ зураг, дурсамжуудыг алдсан түмэн буруутай болохоор түүнд юу гэж хэлэх нь хамаагүй санагдсан байх.

Тэд бүгд алга болсон. POOF! Яг үүн шиг. Яг тэр агшинд надад хэзээ ч тохиолдож байгаагүй энэ зүйлд талархсан юм. Бүх файлууд болох Photoshop files, logos, templates, checklists, webinars гээд бизнесийн бүх зүйлээ алдсан ч би талархлыг ухаарсан юм.

Би дахиад босгохад хангалттай зүйлийг мэднэ.
Би дахиад босгохоо мэдэж байсан.
Би өөрийн бизнесийг томруулан, орлого олно гэдэгтээ итгэлтэй байсан.
Надад мэдлэг, ашиглах материал, хүссэн ямар ч бизнесээ эхнээс нь босгох тууштай зан бий.

Яг энэ агшинд миний хийх шаардлагатай зүйл энэ л байлаа. Бизнесээсээ хэдэн долоо хоногийн чөлөөг өөртөө өгсөн. Юу ч хийхгүй. Өөртөө ямар нэгэн дарамт өгөхгүйгээр. Mr. Apple-ийн буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх орон зайг өөртөө өгөх хэрэгтэй байв. Миний backup нууцлалд өртөөгүй…. Би бүх файлуудаа (за даа бараг бүгд) эргүүлж авна.

Энэ 30 хоногийн төлөвлөгөө миний хувьд СУПЕР хөгжилтэй дасгал байх болно… учир нь би өөрийн дуртай бизнесийг хамгийн амархнаар бүтээхийг мэддэг болохоор шүү дээ. Би 30 хоногийн дотор өөрийн бизнесийг хэрхэн 0-оос эхлэн босгохоо таньд үзүүлэх болно.  
Өдөр 1: Шийдвэр гаргах өдөр 

Хамгийн эхний өдөр шийдвэр гаргах өдөр байна. Өнөөдөр энэ нүхнээс гарахын тулд яг юун дээр ажиллахаа шийднэ. Би хаашаа явж байгаагаа мэдэхийн тулд эхний өдөр өөрийн дотоод нөөцөө цуглуулан, төлөвлөгөө гаргана. Эхлэх цаг боллоо...Өөрийгөө мэдсэнээр хамгийн хүчтэй шийдвэрийг эхний өдөр гаргах болно. Холбогдохгүй л бол надаас өрөө нэхээд намайг алахаас наагуур хүмүүс байгаа.

Аргагүй юм лдаа! Хэрэв би ажиллах юм бол мөнгийг маш амархан олж чадна. Тиймээс эхний хийх зүйл бол тэдэн лүү утсаар ярьж, тэдний өрийг төлөхөөр төлөвлөж байгаа болон надад жаахан хугацаа хэрэгтэй байгаагаа хэлнэ.

За энэ болчихлоо, удахгүй хийх алхамууддаа итгэлтэй байгаа талаар өөртэйгээ шударгаар ярилцах хэрэгтэй. Би аль хэдийн маш олон бүтэлгүйтчихсэн, тиймээс өөрийгөө KAPOW агуйдаа оруулаад дараагийн 30 хоногийн хурдан гүйлтэнд бэлэн болгох цаг хугацаа, орон зайг өөртөө бүтээнэ. Ухаарал өгөх хөгжим тавиад, оффисийнхоо хөшгийг хаагаад гэрлээ асаана.

Саад болох бүх зүйлээс өөрийгөө тусгаарлах нь хэзээ хэзээнээс илүү чухал! KAPOW агуйдаа суух үедээ 30 хоногийн төгсгөлд юунд хүрэх вэ гэдэгтээ төвлөрнө.

Одоохондоо дэлгэрэнгүй төлөвлөгөө байхгүй байгаа, гэхдээ би энэ аялалд бэлэн бус байх юм бол би бусад шиг хамаг мөнгө, итгэл найдвараа алдаад дуусах болно. Сэтгэлийн тэнхээ чухал, мөн уян хатан байх чухал. Үгүй гэдгийг сонсохгүй.

Надад энэ бүтэхгүйдээ гэж хэлэх хүмүүс таарна. Тиймээс энэ хүмүүсийн хэлснийг сонсохгүй байхыг өөртөө сануулах бөгөөд зөвхөн тоглоомонд төвлөрнө. Өөрийгөө дотооддоо ингэж босгож авахад намайг хариуцлагатай байлгах хэн нэгнийг олох хэрэгтэй. Төвлөрөх хамгийн сайн арга зам бол өөрийн хүндэлдэг хэн нэгнээс намайг хариуцлагатай байлгаарай гэж асууна, ялангуяа дараагийн 30 өдөрт.

Намайг хариуцлагатай байлгаарай хэмээн найз руугаа утасдсаны дараа үзэг цаас аваад календар дээр дараагийн 30 өдрийн төлөвлөгөөгө гаргана. Өөрийн нөөц бололцоог гаргаж ирснээр процессийн дараагийн шатанд очно. ОДОО өөрийн дотоод хүн лүү гүнзгий ухах тусгай алхамуудыг хийхэд бэлэн болсон. Өдрийн төгсгөлд энэ алхамыг хийж дуусгана. Дараах зүйлсийг хийнэ….

Бизнесээ зөвөөр эхлэх цаг! Би БЭЛЭН болсон, одоо ХЭРХЭН бизнесээ дахин босгох вэ гэдэгээ тодорхой болгох. Сонгож болохоор маш олон бизнесийн моделууд байгаа. Вэбинар хийх тоглоомыг би мэднэ, би үүнийг унтаж байхдаа ч хийж чадна. Зөвлөх, дасгалжуулалт, суваг, сошиал медиа гээд бүгд адилхан.

Маш олон арга замууд байгаа ч би үүнийг л сонирхоод байгаа юм. Миний явах хамгийн сайн 27 зам бий. Яагаад энэ бизнесийг босгохыг хүсээд байгаа вэ гэхээр урт хугацаанд хэн нэгэнд үйлчлэх нь зөв гэдгийг би өөрийн туршлагаас мэдэх юм. Би зөвхөн мөнгө хийдэг бизнесийг хүсээгүй, гэхдээ богино хугацаанд мөнгө хийх аргуудыг мэднэ л дээ. Стратегийн хувьд миний хамгийн түрүүнд хийх зүйл бол богино хугацаанд орлого орох сувгийг бүтээх, тэгээд урт хугацааны бизнесээ босгохыг хүсч байгаа юм.

Жич: өдрийн төгсгөл гэхэд ямар бизнесийн моделоор явах вэ гэдэг шийдвэрээ гаргаж дуусгана.

Маргааш хэрэгжүүлэх эхлэх өдөр, би шийдэж чадахгүй яваад байж болохгүй. Би стратегитай хөдөлнө, миний бүтээж буй бизнес миний үйлчлүүлэгч нарт, надад, хорвоо дэлхийд хэрэгтэй байх ёстой. Эдгээр шалгуур дээр, мөн өөрийн өнгөрсөн туршлага, маркетингийн мэдлэг дээрээ суурилаад тоглоомонд орох болно, би бусдыг гэрэлтүүлэхэд, жолоодоход өөрийн хүч энергийг зарцуулах болно.

Стратегийн хувьд би хамгийн хурдан ашиг олдог замыг олохыг хүсч байна. Би үнэн сэтгэлээсээ бизнесд дурласан, өөрийн дуу хоолойг бусдад хүргэхийг хүсч буй хүмүүсийг дасгалжуулж эхлэх болно.

Төлөвлөгөө бол тэднийг хурдан үр дүнд хүргэх, бизнесээ онлайнаар томруулах сургалтын хөтөлбөрийг бусдад борлуулахад туслах, үүнд миний анхны үйлчлүүлэгч нартайгаа ажиллаж байсан зөвлөх үйлчилгээний бичлэгүүд орно.

Туулайны нүх рүү гүнзгий орохоосоо өмнө миний санал юу байх вэ талаар судалгаа хийнэ. Онлайнаар хамгийн багадаа 2-3 хүний юу хийж байгааг олж харна. Яагаад гэдгийг олж мэднэ. Тэгэхээр надад хугацаа бага байгаа… би шинэ нээлт хийх гэж өөрийгөө хүндрүүлэхгүй. Худалдан авагч нар байгаа халуун зах зээл рүү орно, амжилт гаргахыг хүсч буй тэдгээр хүмүүс рүү хандана.

Надад алдар нэр, гуру статус байхгүй болохоор би өөрийн давуу талдаа (мэдлэг болон итгэл үнэмшил) итгэлтэй байх ёстой. Энэ урагшлахад маш чухал, тэгэхгүй бол итгэлгүй байх нь миний амжилтанд хүрэх магадлалыг маш ихээр бууруулах болно.

Урагшлахаасаа өмнө миний хийх ёстой маш чухал зүйл бол таргет хийх зах зээлтэйгээ ажиллана. Миний саналыг олж харах трафик эх сурвалж хэн байх вэ? Өөрийн туршлага дээр үндэслэн хамгийн сайн хийх зүйл бол миний зөвлөх үйлчилгээг сонирхох үйлчлүүлэгчээ татахын тулд Facebook Ads, Facebook Lives, organic posts, емайлүүд (Төлбөргүй саналын дараах) явуулах болно.

Гол зүйл дээр маргаашнаас ажиллана…. Гэхдээ гол ашиглах сурталчилгааны платформ бол Facebook юм.

Ямар хөдөлгөөнийг зохион байгуулж чадах вэ? Хаанаас эхлэх талаар алсын хараагаа тодорхой болгоно. Хэдийгээр зөвлөх үйлчилгээгээ эхэлж байгаа ч энэ олныг хамарсан хөдөлгөөн тодорхой байх ёстой юм. Би ямар нэг зүйлд итгэж байгаа бол амжилтанд хүрэх магадлал өндөр байх болно.

Өөрийн гарал үүслийн түүх дээрээ ажиллана. Би яагаад үүнийг хийж байгаан, яагаад би ирээдүйд үйлчлүүлэгч нартаа туслах гээд байгаан. Тодорхой хүмүүст тусалснаар миний амьдралд юу тохиолдох вэ?

Сошиал дээр шууд хариу авах Ask Campaign -ийг зохион байгуулах ба миний орох зах зээл дээрх хүмүүсийн өвдөлт нь юу байна, энэ өвдөлтийг давснаар юу болох вэ?

FB Groups -үүд дээр хувийн пейжээ постлох ба миний зах зээл дээрх хүмүүст мессэж илгээж эхэлнэ. Тэдэнд туслахыг тулд юу хэрэгтэй байгааг хүндэтгэлтэйгээр асууна.

Миний санал юу байх вэ? Өөрийн анхын санал ирээдүйн үйлчлүүлэгч амжилт гаргах юу байх талаар эхлээд өөрөөсөө асууна.

Эхний санал ганцаарчилсан эсвэл групп дасгалжуулалт (энэ бол өндөр үнэ бүхий хөтөлбөр) байна. Би эдгээр анхны үйлчлүүлэгч нартаа өндөр хэмжээнд үйлчилж чадна. Маш олон үйлчлүүлэгч нар олон зүйлийг аль хэдийн үзчихсэн байдаг болохоор би тэднийг үр дүн гаргаж, гайхалтай туршлагыг олж, миний фэн болоход нь хэрэгтэй бүхнийг өгөх болно. Миний саналууд дараах зүйлс байх болно:

Сургалтын хөтөлбөр
6 долоо хоногийн групп дасгалжуулалт
Ганцаарчилсан түргэвчилсан ярилцлага
Бонус
Бүх бичлэг хийсэн контентууд
Дараагийн сургалтын контентууд (үүнийг дараа хийнэ.)

Бонусуудад юу өгөх вэ гэж үү? Өндөр төлбөр бүхий саналыг авах үйлчлүүлэгч нартаа ямар бонус өгөх тал дээр ажиллана. Эдгээр бонусууд ирээдүйд хийх сургалтуудын нэг хэсэг нь болчихно.

Өөрийн санал дээр сайн төвлөрөх нь илүү надад амжилтын авчрах болно. Үүнийг хэлж байгаа шалтгаан нь өөрийн санал юу байх дээр төвлөрөхийг хүсч байгаа юм. Би тэдэнд үнийн талаар, брэндээ бэхжүүлэх, саналаа хэрхэн онцгой болгох талаар зөвлөх юм.

Миний санал илүү сайн, ямар ч хүн дагаад сурчихаар хийнэ. Яагаад миний саналыг хэн нэгэн худалдаж авах гэж? Яагаад хүмүүс миний саналд ҮГҮЙ гэж хэлэх вэ гэж өөрөөсөө асууна. Миний санал үнэхээр гайхалтай байхад тэд яагаад ҮГҮЙ гэж? Тэдэнд ямар айдас байна? Тэдний гол шалтгаан юу байх вэ?

Намайг хэн ч мэдэхгүй - энэ шалтгаан мөн үү? Шалтгаан бүрээр жинхэнэ хариултуудыг бэлдэх болно. Би байж болох бүх шалтаг, шалтгаануудыг бодож үзнэ, тэгээд борлуулалтын ярилцлагын үед бэлэн болох ёстой!

Миний саналыг борлуулах түүхүүд хэрэгтэй, би завсарлага авна. Өнөөдрийг хүртэл чанга байлаа, утсаа аваад гадагш гарч алханаа. Алхаж явахдаа Voxer ашиглах ба надад итгэх өөрийн зах зээлд туслах, тэднийг амжилтанд хүргэх, тэднийг өвдөлтөөс салгах, хүсч буй амьдралдаа хаанаас эхлэх талаар мэссэж өгөх 10 түүхийг бичиж авна.

Жишээ нь “Хөдөө нутгийн жижигхэн охин байхдаа л би дэлхийд өөрчлөлтийг авчирна гэдгээ мэддэг байсан. Би зүгээр л мэддэг байсан. Би өөрийгөө тайзан дээр байгаагаар мөрөөддөг байв. Үзэгчгүй унтлаганы өрөөндөө толины өмнө зогсоод илтгэлээ давтдаг байлаа….”

Яагаад би гэж? Үүний дараа зах зээл дээр би яагаад цорын ганц гэдгээ тайлбарлана.

Миний зах зээлд дээр мянга мянган хүмүүс үүнийг хийж чадаж байгаа, тэгэхээр би юугаараа ялгаатай байх билээ. Хэрэв би хүмүүстэй ижил байх юм бол би бүтэлгүйтнэ.
Өөрийн тэр ялгааг олтол би зогсохгүй. Үүнийг гаргаж ирэхийн тулд өөрийн өнгөрсөн туршлага, дуртай зүйл, хувийн зан чанар гээд жинхэнэ байж болох шийдлүүд дээр төвлөрнө.

Таргет хийх зах зээлийн судалгаа

Дараагийн хийх зүйл бол таргет хийх зах зээлийнхээ үймээн самуунтай байдлыг харж шинжинэ. Би зах зээлийг гүнзгий сайн ойлгохыг хүсч байна, тэдний өвдөлт юу байна, таргет хийх эрэгтэй эмэгтэй хүмүүс ямаршуу хүмүүс байх вэ?

Сошиал баталгаа/сэтгэгдэл

Эцсийн бүлэгт өөрийн зах зээл дээрх хүмүүсийг үр дүн гаргасан баримт нотолгоог хүсээд байгаа юм. Өөрийн таргет хийх зах зээл дээрх хүмүүсийг ямар үр дүн гаргахад туслах талаар бодож эхэлнэ. Хувийн амжилт байгаа, гэхдээ хүмүүст тусалснаар тэдний гаргасан амжилтуудын түүхүүд ямар байх вэ? Тиймээ, энэ хөгжилтэй ч чанга өдөр байх нь.

Энэ миний бизнесийн хамгийн хөгжилтэй өдөр байдаг. Үүнд 7 цаг зарцуулах байх, энэ хугацаандаа сайн төвлөрнөө. Завсарлага авч гэр бүлдээ цаг гаргах зайлшгүй чухал. Унтахаасаа өмнө тэдэнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөнө.

Дараагийн 29 өдөрт тэдэндээ хэрхэн цаг гаргахаа зохиуцуулна. Би гэр бүлдээ хангалттай цаг гаргахгүй бол бүтээлч ажиллаж чадахгүй гэдгээ мэддэг юм.

Гэр бүл маань намайг олон цагаар ажиллаж байгааг хардаг ч тэдэндээ цаг гаргах нь миний үүрэг. Гэр бүлтэйгээ оройн хоол идэн цагийг сайхан өнгөрөөсний дараа 9-өөс шөнө дунд хүртэл өөрийн брэндийг бүтээхэд зарцуулна (бизнесийн нэр, лого, өнгө, домайн нэр гм).

Би ажлаа хийнгээ тархиа ажиллуулан олон санааг уралдуулна. Өөрт таалагдсан домайнаа GoDaddy дээр байгаа эсэхийг шалгана. Намайг миний зах зээл дээр илэрхийлэх домайн олоход 20-30 минут зарцуулна. Таалагдсан домайнаа шууд худалдан авна.

Энэ шийдвэрийг гаргах гэж хэдэн долоо хонох шаардлагагүй. Хий эсвэл үх гэсэн үед бол хийх л ёстой юм. Домайнаа худалдан авсны дараа Envato руу орчин лого хайна. Намайг илэрхийлэх урт, өргөнөөр ашиглаж болохуйц тод логог би хүсч байгаа. Ашиглаж болохоор лого олоход 30 минут л зарцуулна.

Үүнийгээ олсны дараа Fiverr лүү очин миний логог өөрчилж чадах нэгнийг олно. Би энд маш хурдан ажиллах ба миний лого намайг бүрэн илэрхийлэх тийм өнгийг сонгоно.

Маргаашнаас маркетингаа эхлэх гэж байгаа болохоор логог бэлэн байлагхыг хүсч байна. Ихэнх хүмүүс их удаан хөдөлдөгийг мэдэх ч миний хувьд өрнөөсөө салж гэр бүлээ тэжээх баталгаатай бизнестэй болохын тул хурдан ажиллах ёстойгоо мэдэж байгаа. Удах нь миний хувилбар л лав биш. Эхний өдрийн төгсгөлд би их олон зүйлийн ард гарсан байна.
Өдөр 2: Эхний өдөр хийх зүйлс 

Өөрийгөө хангалттай бөөцийлнө, өнгөрсөн орой 2–3am хүртэл ажилласан, тиймээс өнөөдрийн ажил руу үсэрч орохоос өмнө өөртөө цаг гаргах нь супер чухал.

Гэр бүлийн хүнтэйгээ гарч алхана. Өдрийг эрч хүчтэй өнгөрөөхийн тулд их ус уух хэрэгтэй, мөн ажлаа эхлүүлэхээс өмнө YouTube дээрээс эрч хүч өгөх бичлэг үзнэ. Ингэх нь намайг илүү бүтээлч болоход тусалдаг.

Өнөөдөр бизнесдээ зориулж хийх зүйлсийн жагсаалтаа гаргах ба өнөөдөр, маргааш, цаашид надад саад болох зүйл байлгахгүй байхад анхаарна. Өдрийн хоол хүртэл хийх зүйлс:

Гэр бүлийн хүнээрээ өөрийн 10 гаран зургийг авахуулна, арын фонгүй, учир нь эдгээрийг өөрийн маркетингийн үйл ажиллагаанд ашиглах юм.
Clipping Magic дээр аккаунт нээгээд зургуудаа янзлах ба эдгээрийг маркетингийн материал болгон ашиглах юм.
Stencil дээр аккаунт нээн емайлын баннар, Facebook зар болон бусад зүйлээ бэлдэнэ.
Хуудас цаас аван өөрийн зах зээлийн хүсч буй зүйлийг төлбөргүй өгөх зүйлээ бэлдэх ба миний суваг дараах байдалтай байна:

Алхам нэг: ТӨЛБӨРГҮЙ САНАЛ - емайл авах хуудас
Алхам хоёр: бичлэг бүхий баярлалаа хуудас, мөн энд хамтарч ажиллах саналыг танилцуулна. Энэ хуудсанд ном худалдан авахыг асуух ба жинхэнэ яаруулах элементийг оруулна. Бүртгүүлсэн хүн бүрт түүхэнд суурилсан мессэжүүдийг емайлээр явуулах ба хамтрах саналыг сануулсаар байх болно.
Алхам гурав: баярлалаа хуудсанд утсаар ярилцах дугаарыг асууна.

Бизнесээ явуулах Facebook page болон брэндээ нээнэ
Facebook Live videoнууд (эрч хүч, сэтгэл хөдлөл, ятгалт бүхий) хийнэ, надтай хамтарч ажиллах 33 шинэ боломжуудыг танилцуулна. Энэ бичлэгнүүдээ хувийн Facebook пейждээ хуваалцана. Facebook-ийн найзуудаас бичлэгүүдийг шейрлэж өгөхийг асууна. Тэдний найзууд дотор миний үйлчилгээнд тохирох хүмүүс байж болох юм.
Үйлчлүүлэгч нартаа зориулан Facebook Group нээнэ. Тавтай морил бичлэгийг хийж группдээ оруулна.
Контентоо хүргэхийн тулд Zoom дээр аккаунт нээнэ.

Үдээш хойш төлбөргүй санал дээрээ ажиллана. Үүндээ тохируулан суваг хийх ба мөн сошиал дээр контент тавих хуваариа календар дээр тэмдэглэнэ. Пейж дээр тогтмол контент оруулах нь супер чухал, үйлчлүүлэгч нар маань намайг үнэхээр хүчин чармайлт гаргаж байгааг харах ёстой.

Миний оруулж буй контентууд миний үйлчлэх зах зээлд хамааралтай байлгахыг, мөн би үнэн сэтгэлээсээ хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байх ёстой юм.
Өдөр 3: Амлалт бүхий үйлдэл

Өнөөдөр өөртөө цаг гаргана, оюун санаагаа гэрэлтэй болгоно. Ус ууна, гэр бүлийн хүнтэйгээ ярилцан, дасгал хийнэ, ажилдаа орохоос өмнө ухаарал өгөх ямар нэг зүйлийг үзнэ.

Бизнесдээ зориулж хийх зүйл маань Facebook Live- аа үргэлжлүүлнэ, хүмүүсийг өөрийн суваг руу илгээнэ. Мөн дасгалжуулалтын суваг дээрээ ажиллаж эхэлнэ. Энэ суваг үйлчлүүлэгчийг миний онлайн курсын суваг руу хөтлөх юм.

Энэ сувагт 100% ил тод байх ба цөөн тооны хүмүүсийг хувиараа дасгалжуулахаар хайж байгаагаа хэлнэ. Эндээс гарсан үр дүнгээ ирээдүйн маркетингтаа ашиглах ба борлуулалт хийх арга болох юм.

Түүнчлэн ирээдүйд миний дасгалжуулалтын үйлчилгээ $25,000 болно. Гэхдээ миний онлайн хөтөлбөрийг бэлдэхэд тэднийг туслаач гэж асууна. Би 15 хүнийг 6 долоо хоногийн дасгалжуулалтанд зөвхөн $1,497-оор хайж байгаа.

Энэ саналын боолтын өндөр хийх ба ямар ч чадваргүй үйлчлүүлэгч хийхээр зохицуулна. Захиалга авах хуудсыг зөвхөн өөрөө харахаар хийнэ, учир нь би голдуу үйлчлүүлэгтэй утсаар тохиролцдог.

Тэгэхээ мэдээж дараагийн емайлээр очих худалдан авалтуудын хуудсыг автомат болгоно, ингэснээр нэг мэдээллийг 15 хүнд дахин дахин хэлээд байх шаардлагагүй. Миний групп дасгалжуулалтын зааврууд емайлээр очно. Өмнөхөөсөө илүүтэйгээр эрч хүч, сэтгэл хөдлөл, итгэлтэйгээр өөрийн мессэжүүдийг хүргэх болно.

Өөртөө, чадвартаа, бусдад гаргах үр дүндээ итгэхгүйгээр би амжилтанд хүрэхгүй юм.  

Өдөр 4-6: Тасралтгүй байх

Өөртөө цаг гаргана, өөрийн сэтгэлгээ, биемахбод, гэр бүлийн харилцагаа тэтгэхээ үргэлжлүүлнэ. Эдгээргүйгээр миний дугуй эргэхгүй шүү дээ. Тэгээд биенесдээ анхаарна. Дараах зүйлсийг хийнэ:

Facebook Live - аа хийсээр байна
Төлбөргүй саналаа өгөх Facebook video зарын campaign явуулна.
Дараа нь retargeting зарын campaign-аар дасгалжуулалтын сувагаа явуулна.
Бүртгүүлсэн хүмүүстэй утсаар ярилцана.
Төлбөрөө аль хэдийн хийсэн хүмүүст бэлэг илгээнэ.

Ask Campaign, үйлчлүүлэгчийн бүртгэл, Facebook Likes, Comment - аас цуглуулсан мэдээлэл дээрээ үндэслэн үйлчлүүлэгч нараа группээр дасгалжуулахад өөрийгөө бэлдэнэ.

Хөтөлбөрийг 7 хоногийг дараа эхэлнэ. Keynote дээр слайдуудаа бэлтгэх ба мэргэжлийн, миний брэндийг харуулахаар байх ёстой. Мэдээлэл маань ложик дараалалтай, үйлчлүүлэгч нар маань амархан ойлгохоор байх ёстой.
Өдөр 7: Амралт ба дахин групплэх 

Өөртөө цаг гаргана, бясалгал хийнэ, 2 эрч хүчтэй найзтайгаа уулзан байгальд цагийг өнгөрөөн амьдралаа тэнцвэртэй байлгахыг зорино. Байгальд гарах нь намйаг үргэлж тайван болгодог. Өнөө орой бизнесдээ анхаарна, дараагийн долоо хоногийг төлөвлөгөөгөө гаргана, надад мэдэгдээгүй асуудал байгаа эсэхийг нягтлана.

Миний зорилго бол процессийг хялбар болгох, ингэснээр бүх зүйл ярвигтай мэт санагдахгүй, “өөхийг нь огтолж” байхгүй болгоно гэсэн үг. Facebook -ээр холбоо тогтоосон үйлчлүүлэгч нараасаа лавлагаа авах нэг хуудас бүхий видео бичлэг хийхэд цаг гаргана. Би юунд зорьж тэмүүлж байгаагаа өөрийн фэн болон найзуудтайгаа ярилцах юм. Миний үйлчилгээ хэн нэгэнд хэрэгтэй байгаа тэр хүмүүсээ tag-лахыг асууна.

Би тэдэнд үнэн сэтгэлээсээ хийж байгаагаа сануулна (өрсөлдөөнд ялгарах гол түлхүүр). Facebook-ийн найзууд, тэдгээрийн найзуудын харилцаа, тэдэнд миний тусламж хэрэгтэйг сайн мэдэж байгаа. Өө тийм, тэд намайг санал болгосноор урамшуулал авах болно гэдгийг хэлэх нь хэрэг болдгийг би бас олж мэдсэн шүү.

Өдөр 8-13: Хүчтэй маркетинг хийх

Өөртөө цаг гаргахдаа өөрийн сэтгэлгээнд дээр ажиллана. Хэрэв би санаа зовох эсвэл айж эхэлвэл миний гаргах үр дүнд муугаар нөлөөлнө гэдгийг би мэддэг. Өөртөө итгэх бол гол түлхүүр, тиймээс биемахбод болон оюун ухаанаа дасгалжуулахаа үргэлжлүүлнэ. Бизнес маань миний маркетингийн хөтөлбөрөөс шууд хамаарна, тиймээс гол төвлөрөх хэсгүүд:

Facebook Live - аа хийсээр байна 
Facebook зараар төлбөргүй хичээлээ сурталчилна.
Өөрийн зах зээл дэх Facebook Group-ууд дээр төлбөргүй саналаа хуваалцана.
Бүртгүүлсэн хүмүүстэй утсаар ярина.
Төлбөрөө хийсэн хүмүүст бэлэг илгээнэ

Facebook Group дэх шинэ үйлчлүүлэгч нартайгаа хамт олныг бүтээнэ. Би хэн нэгнийг ард хоцроосой гэж хүсэхгүй байгаа тул тэдэнд дэмжлэг үзүүлсээр байх болно. Эхэлж хэрэгжүүлж буй хүмүүс маш чухал, тэдэнтэй хамтдаа байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэх ёстой. Хэцүү санагдсан ч би хатуу чанга байх ёстой. Би өөртөө итгэлтэй, тоглоомыг тэргүүлэх ёстой юм. Энэ долоо хоногт контентоо дуусгах ба хамгийн төгсгөлийн борлуулалтын хаалтыг хийнэ.

Өдөр 14: Амралт ба дахин групплэх

Өөртөө цаг гаргана, завсарлага авч бясалгана, 2 эрч хүчтэй найзтайгаа уулзан байгальд цагийг өнгөрөөн амьдралаа тэнцвэртэй байлгахыг зорино.

Бизнесдээ цаг гаргана, өнгөрсөн долоо хоногт хийсэн шигээ дараагийн долоо хоногийнхоо төлөвлөгөөг гаргана, амжилт гаргахад нөлөөлөх элдэв барьер байгаа эсэхийг нягтлана. Сарын хагаст ирсэн байна.

Өнөөдөр өөртөө бага зэргийн амралт өгнө. Ирээдүйд тулгарч болзошгүй ямар нэгэн бэршээл байгаа эсэхэд итгэлтэй болсноор 30 хоногийн үлдсэн аялалдаа гарах юм.
Өдөр 15-20: Хүргэлт 

Тасралтгүйгээр өөртөө цаг гаргах нь маш чухал. Гэр бүлийн хүн болон охидуудтайгаа гайхалтай цагийг өнгөрөөх ба бүгд холбогдон нэг гэр бүл гэдгээ мэдрэх ёстой. Би тэдэнтэй хийсэн ажлаа ярилцах ба тэдэнтэй байгаагүй цагууд үр бүтээлтэй зүйлд зарцуулагдсныг тэд ойлгох болно.

Бизнесдээ цаг гаргана. Одоо үйлчлүүлэгч нартаа контентуудаа хүргэх цаг! Хэр олон хүн бүртгүүлж байгаад мэдэхийг хүснэ. Үүнийг хэлж байгаа учир нь би дараах зүйлд төвлөрөх ёстой:

Facebook Live-аар үнэ цэнийг тасралтгүй хүргэх болно
Өөрийн группийн хөгжилд тасралтгүй анхаарна
Төлбөргүй сургалтуудаа Facebook зараар явуулна
Миний маркетингийн таркет цугларсан Facebook Group-уудэд төлбөргүй саналаа хуваалцсаар байх болно
Дасгалжуулалтын сувгаа дахин таркет хийн цацна. Нэлээд олон үйлчлүүлэгч олтлоо зараа явуулсаар байна. Би яг өөртөө таарах үйлчлүүлэгчийг л хайж байгаа. Муу үйлчлүүлэгч нар хамаг ажлыг сүйрүүлэх болно.
Сургалтын контентуудаа дарааллын дагуу хүргэх болно
 Mastermind загвараар групп дасгалжуулалтыг хийнэ.
ClickFunnels-ийн гишүүнчлэлийн хэсэгт контентуудаа оруулна.

Цаашилбал би үйлчлүүлэгч нарынхаа хэрэгцээ, хүслийг сонсох болно. Энэ хугацаанд өөрийн сургалтын нээлтийг хийнэ. Яг одоо бол зарим нэг хүмүүсийн мөнгийг буцаах шаардлага гарч магадгүй, тиймээс энэ тал дээр анхаарна. Би тэдэнд талархснаа хэлээд төлбөрийн нөхцлөөр зарим буцаалтыг хийнэ.

Өдөр 21: Амралт ба дахин групплэх

Өөртөө цаг гаргана, завсарлага авч, бясалгана, 2 эрч хүчтэй найзтайгаа уулзан байгальд цагийг өнгөрөөн амьдралаа тэнцвэртэй байлгахыг зорино. (Та анзаарч байна уу? Өөртөө төвлөрөн амьдралаа тэнцвэртэй авч явж байгаадаа итгэлтэй байх ёстойг, ингэснээр та өдрийг үр бүтээлтэй өнгөрөөх болно.)

Бизнес рүүгээ орно. Дараа долоо хоногийн ажлуудаа төлөвлөх ба амжилт гаргахад саад болох зүйлүүд байгаа эсэхийг нягтална. Миний зорилго бол процессийг энгийн болгох, хэрэв надад ярвигтай санагдвал, түүнийг огтолж хаяна.
Өдөр 22-27: Хүргэлт ба вэбинар 

Өөртөө цаг гарган дасгал хийнэ, өнгөрсөн хэдэн долоо хоногт хийгээгүй ганц зүйл байгаа юм, цаашдаа долоо хоногтоо нэг удаа дасгал хийхэд чармайлт гаргах болно. Гэр бүлийн хүндээ намайг энэ тал дээр хариуцлагатай байлгаараай хэмээн сануулна.

Ирэх долоо хоногуудад маш их ус уух, гэр бүлийн хүндээ миний бизнес хэрхэн явж байгаа талаар ярилцана, түүнчлэн охидууддаа цаг гаргах нь ажлаас маань чухал.

Бизнесдээ цаг гаргана, үйлчлүүлэгч нартаа контентоо хүргэнэ, бүртгэлийн ажиллагаагаа хийсээр байна. Үйлчлүүлэгч нараасаа өнгөрсөн долоо хоногийн сургалтын талаар сэтгэгдэл цуглуулна. Бизнесээ өргөжүүлэх вэбинар дээрээ ажиллаж эхэлнэ. Маш их цагийг үйлчлүүлэгч нартай ажиллахад зарж байгаа, тэдэнд би хэрэгтэй байгаа гэдгийг би ойлгож байгаа.

Миний ажиллах зах зээлд хамаатай саналуудаа сайжруулах болно. Энэ долоо хоногийн туршид үйлчлүүлэгч нартаа бодож байгаагаас нь ихийг хүргэх болно. Би тэднийг амжилт гаргаасай хэмээн хүсч байна, гэхдээ ирээдүйд тэдэнд үйлчлэх тул хил хязгаараа аятайхнаар зааглана.
Өдөр 28: Амралт ба дахин сэргэх 

Өөртөө цаг гаргана, завсарлага авч бясалгана, 2 эрч хүчтэй найзтайгаа уулзан байгальд цагийг өнгөрөөн амьдралаа тэнцвэртэй байлгахыг зорино. Гэр бүлдээ ихээхэн цаг гаргаж байгаадаа итгэлтэй байна.

Бизнесдээ анхаарна, яг өнгөрсөн 7 хоногт хийсэн шиг дараагийн долоо хоногийн төлөвлөгөөгөө гаргана. Намайг амжилт гаргахад саад тотгор байгаа эсэхийг нягтална. Миний зорилго бол процессийг энгийн болгох, хэрэв ярвигтай санагдвал түүнээс салах болно.

Өдөр 29-30: Хоёр дах шатыг эхлүүлэх

Энэ долоо хоногт өөртөө ихээхэн цагийг гаргана. Бусад долоо хоногуудтай ижил маш их ус ууна, гэрийн бүлийн хүндээ бизнесийн явцаа ярина, мөн охидууддаа цаг гаргах нь ямар ч ажлаас чухал.

Бизнесдээ цаг гаргах. Өөрийн үйлчлүүлэгч нарт үйлчилгээ үзүүлж байгаа хэдийй ч энэ долоо хоногт онлайн семинараа дуусган нээлтээ хийхэд төвлөрнө. Үүнийг төлбөртэй зараар цацах юм. Энэ маш том хариуцлага гэхдээ төгс байх албагүй. Үнэндээ бол төгс хийхгүй байснаас (мөн хэтрүүлэн бодох) төгс бус хийх нь үргэлж зөв байдаг, тиймээс үүнийг дуусгана!

Хэрэв та дижитал бүтээгдхүүн, дасгалжуулалтын програм борлуулдаг бол 30 өдрийн төлөвлөгөө дахин хөл дээрээ босож ирэх боломжийг таньд өгсөн байхаа. Хэрэв та дээрх зөвлөгөөг дагаж буй бол ихэнх бизнесүүд бүтэлгүйтдэг 2 зүйлийг анхаарах хэрэгтэй шүү.

Өөртөө итгэх, сахилга бат, дотоод амар амгалангүй байх
Маш тодорхой төлөвлөгөө болон гарах үр дүнгээ харахгүй байх

Бизнесийн хаана ч байсан та үүнийг хийж чадна. Би маш олон янзын хүмүүст тусалж, тэд амжилт гаргаж чадна гэдэгт нь итгүүлж байсан.

Таньд хэрэгтэй бүх зүйл таны дотоодод бий. Та өөрийн оюун ухаан, сахилга бат, өөрийн энерги, давуу байдалдаа төвлөрч чадвал win-win шийдлийг бүтээж чадна.

Өөртөө хожих…. Мөн та тусалснаар тэд хожих! Та амжилт гаргахаас илүү юуг ч би хүсэхгүй байна, тиймээс хамгийн сүүлд хэлэх зүйл бол… Төгс байх гэж цагаа бүү үр! Маш том үйлдлийг хий… тэгээд түүнийгээ дуусга!!!! KAPOW!!! Liz

Шинэ Зеланд улс. Чагнаадаржийн Оюунцэнд.
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com