Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 8-р сарын 30
Амжилт бол жижиг ялалтуудын багц юм
Success is a series of small wins.

Амжилт бол  жижиг ялалтуудын багц билээ... John Lee Dumas
John Lee Dumas бол Fire дээр бизнес эрхлэгчидтэй ярилцлага хийдэг ба долоо хоногийн Даваа гаригийн энэ ухаарал өгөх podcast болон Пүрэв гариг бүрийн постоороо шагнал хүртсэн байдаг. 

2000 гаран episode, 1,3 сая хүн сар бүр сонсдог подкаст, жилийн 7 оронтой тоо бүхий орлоготой болжээ. John Lee Dumas одоо бизнесээ таньтай хамт дахин эхэлж байна. EOFire.com зочлоорой. Таны бизнесийн аялал эхэллээ!
Өдөр 1  Эргэцүүлэх өдөр 
Өглөө сэрүүлгээрээ сэрээд шууд босоод 60 минут гарч алхана. Алхаж явахад миний оюун ухаан чөлөөтэй болох ба өөрийн бодлуудаар тэмдэглэл хөтлөх ба надад илүү их энерги орж ирнэ. Буцаж ирээд 20 минут бясалгал хийнэ.
Бясалгалын дараа шууд өөрийн журналдаа хэрэг болох бодлуудаа цувуулан бичнэ. Тэгээд дахиад 60 минут алхана. Энэ удаад бясалгалын болон журналд бичих явцад орж ирсэн өөрийн бодлууд, шинэ санаанууд дээр төвлөрнө. Алхалтаа дуусгаад өөр орж ирсэн бодлууд болон санаануудаа цувуулан бичнэ.
Үлдсэн өдрийг Gary Keller-ийн номыг уншихад зарцуулах ба энэ нь дараагийн 29 өдрийн бэлтгэл болох юм.

Өдөр 2  Бизнес рүүгээ орох 
Өнөөдөр бизнес рүүгээ орох өдөр
Өнөөдөр миний хамгийн түрүүнд хийх зүйл бол YourBigIdea дээр “ Таны том санаа олох 3 цаг” нэртэй төлбөргүй хичээл бэлдэнэ. Энэ маань надад ТОМ САНАА-гаа олоход туслах ба дараагийн 29 өдөр энэ санаан дээрээ төвлөрч ажиллах юм.
Өдрийн үлдсэн хугацааг өөрийнх нь бодол том санаа гэдэгт итгэсэн хүмүүстэй ярилцлага хийж өнгөрөөнө.
Би хүмүүсийн санаа миний ТОМ САНАА-нд нөлөөлнө гэж бодохгүй байна, гэхдээ тэдний хэлж ярьснаар өөрийн санааг сайжруулахдаа ашиглана.
Чөлөөт цагаараа The One Thing- ийг уншихад зарцуулна.
 
Өдөр 3 Миний мөрөөдлийн амьдралын алсын хараа. 
Одоо надад төвлөрөх ёстой ТОМ САНАА байгаа. Мөрөөдлийн амьдралаа бүтээх цаг нь болжээ. 
Ширээндээ суугаад өглөө сэрснээс хойш миний нүд анилдах хүртэлх хамгийн төгс өдөр ямар байхыг цувуулан бичнэ. Энэ Гималайн ууланд авирах төгс өдрийн тухай биш, харин өөрийн том санаанд дээр хэрхэн ажиллах, түүнийг бодит болох тухай юм.
Үүнийгээ бичиж дуусаад өөрийн төгс өдрийг бүтээх ажилдаа орно. Чөлөөт цаг гарахаар The One Thing - ийг үргэлжлүүлэн уншина.

Өдөр 4  Талархах сэтгэлгээ 
ТОМ САНАА болон төгс өдөр ямар байхаа гаргасан байгаа. Өнөөдөр талархах, баялагтай болох, төвлөрөх сэтгэлгээгээ бүтээхэд өдрийг зарцуулна.
Энэ дэлхий дээр талархаж явдаг бүх зүйл болох гэр бүл, найз нөхдөө бүгдийг цувуулан бичнэ (би тэдэнд үргэлж талархаж явдаг гэдгээ аль хэдийн мэднэ лдээ).

Тэдний цорын ганц юунд нь талархдаг вэ?

Дараа нь баялаг бүтээхэд айдсын эсрэг сэтгэлгээтэй болох, ТӨВЛӨРСӨН ЗҮЙЛЭЭ дуусгахын чухлыг бичих болно. Миний фокус Том санаагаа амжилт болгох.
Өдрийг үлдсэн хэсгийг төлөвлөгөөгөө эргэн харахад зарцуулна. Чөлөөт цаг гарахаар The One Thing - ийг үргэлжлүүлэн уншина.
Өдөр 5 Өрсөлдөхөд суралцах
Миний толгойд ТОМ САНАА маань байгаа ба өнөөдрийг өрсөлдөхөд суралцахад зарцуулна.
Өөрийн том санаагаа google, Facebook, Amazon болон бусад сайтуудад хайлт хийж үзэх ба үүнийг өөр хүмүүс хэрэгжүүлж байгаа эсхийг шалгана.
Тэгээд тэдний хийж байгаа зүйлийн надад таалагдаж байгаа болон таалагдахгүй зүйлсийг жагсаан бичнэ. Боломжтой бол хэрэглэгчдийнх нь өгсөн сэтгэгдлүүд, үлдээсэн комментүүдийг уншина.
Өдрийн төгсгөл гэхэд миний өрсөлдөөний давуу болон сул талыг маш сайн мэдэж авна, мөн өөрийнхөө бусдаас илүү өрсөлдөхүйц юу байхыг тодорхойлох боломжтой болох юм.

Өдөр 6 Niche-ээ тодорхойлно...
Өрсөлдөөнийг мэдэж байгаа болохоор Niche-ээ судлах цаг иржээ.
Би өрсөлдөгч нарын давуу болон сул талыг мэдэж байгаа. Өнөөдөр үйлчилгээ муу авч буй зах зээлийн хэсгийг тодорхойлох хэрэгтэй, ингэснээр ТОМ САНАА-гаа тэдэн рүү хэрэгжүүлэх юм.
Би энэ хүмүүст хэнээс ч илүү үйлчилгээ үзүүлэ чадна гэдэгтээ итгэлтэй болох ёстой юм. Би энэ Niche дээр ноёрхолоо тогтоох болно. Тодорхой үр дүнд хүрээгүй саналыг хүмүүст хүргэхэд супер хэцүү гэдгийг мэддэг учраас би жижиг Niche-рүү орох ёстой.
Нэгэнт эхэлсэн бол аажмаар өөрийн саналыг олон хүнд хүргэх боломжтой болно (хүмүүс тодорхой үр дүнд хүрсэн үед).

Өдөр 7: Avatar- аа бүтээх
Одоо өөрийн Avatar- аа бүтээх цаг нь болжээ. Миний Avatar бол миний ТОМ САНАА-гаа хэрэгжүүлэх төгс үйлчлүүлэгчид юм. Өчигдрийн ажлаараа өөрийн үйлчилгээ үзүүлэх niche-ээ мэдэж авсан. Өнөөдөр өөрийн Avatar-ийн талаар дэлгэрэнгүй бичнэ.
Өөрийн Avatar-ийг мэддэг болчихвол бүх зүйл амархан болох болно. Миний замд тааралдах Avatar - ийг маш амархнаар чиглэлийг нь өөрчлөх боломжтой. Энэ бол хайхрахгүй байхын аргагүй чухал алхам юм.

Өдөр 8: Avatar (мөрөөдлийн үйлчлүүлэгч) - аа олох
Би үйлчлүүлэгчээ хэн байхыг мэдэж авсан, одоо түүнийг хайх ажлаа эхэлнээ. Би тэднийг Facebook, LinkedIn дээрээс олох ба онлайн уулзалтуудыг зохион байгуулна.
Тэднийг юу хийдэг, хаана байгаа, юунд гомдоллодог, юуны тухай маш их ярьж байгааг онлайнаар судлах болно. Энэ талаар нягт нямбай тэмдэглэл хөтлөх ба энэ бүгд ирээдүйд надад хэрэг болох юм.
Өдөр 9  Өнөөдөр өөрийн Avatar (мөрөөдлийн үйлчлүүлэгч) - таа хүрэх өдөр. 
Боломжоороо олон үйлчлүүлэгчид хүрэхийг зорино. Өчигдөр тэднийг ажигласан бол өнөөдөр тэдэнтэй холбогдоно. Хүрч чадах Avatar бүртээ надтай 5 минут холбогдохыг асууна. 
Тэднийг залгахад би “ <ӨӨРИЙН ТОМ САНАА> хавьцаа тэд нарын хамгийн том асуудал чинь юу вэ?” гэж асууна. Би тэдний өвдөлт, хүндрэл, сорилтуудын талаар нэг нэгэнгүй бичиж авна.
Өдрийн төгсгөлд надад Avatar-уудын маань хамгийн их хүндрэлтэй байгаа асуудлуудын жагсаалт гарч ирэх ба би эдгээрийг шийдлийн талаар бодох юм.

Өдөр 10 Түгээмэл байгаа асуудлыг олох
Өчигдрийн ярилцсан яриануудын тэмдэглэлээс түгээмэл байгаа асуудлыг олно.
Түгээмэл байгаа асуудлуудыг чухлаар нь жагсаан бичнэ. Мөн эндээс олох боломжуудыг жагсаана.
Одоогоор өөрийн орох niche, avatar-аа маш сайн мэдэж авсан. Тэдэнд байгаа асуудлын жагсаалт хийх ажлын төлөвлөгөөгөөг шууд гаргах болно.
Өдөр 11. Шийдлийг бүтээх
Өчигдрийн жагсаалтаасаа хүмүүст хамгийн их тулгарч буй асуудлын шийдлийг бүтээхэд өнөөдрийг зарцуулна. Энэ шийдэл нь курс, бүтээгдхүүн, коммунити эсвэл юу ч байж болно. УРАГШЛАХ ЦАГ!

Өдөр 12 Masterclass бүтээх
Миний avatar-ийн хамгийн том асуудлын шийдэл нь надад байгаа. Өнөөдрийг Мастер хичээл бэлдэхэд зарцуулна.
Masterclass нь миний avatar-т нүүрэлж буй асуудлаар эхэлнэ. Яагаад энэ асуудал нүүрлэв, түүнийг хэрхэн шийдэх талаар байх юм. Би үүнийгээ Keynote ашиглаад бэлтгэх болно.

Өдөр 13 Masterclass-аа хүргэх
Zoom дээр Masterclass-аа хүргэх болно. Би хэнд ч хүргэж чадахгүй байж магад, гэхдээ зүгээрээ, учир нь би хаа нэгтээ эхлэх ёстой гэдгийг мэддэг юм.
Өнгөрсөн хугацаанд надтай холбогдсон хүмүүсээ урих болно. Тэд нарт өгөөжтэй зүйлийг хуваалцах гэж байгаагаа би мэднэ.
Ямар ч байсан Masterclass-аа эхлүүлнэ. Юу ч болсон гэсэн үүнийг ажил болгох ёстой юм. Хэрвээ хэн нэгэн ирэх юм бол бүх зүйл дууссаны дараа түүнээс сэтгэгдлийг нь асууна. Masterclass-ийн дундуур юу ч тохиолдсон гэсэн үүнийг эхлүүлсэн нь өөрөө амжилт юм.
“Мянган милийн аялал эхний алхамаас эхэлдэг.” — Lao Tzu

Өдөр 14 Үнэ цэнийн шатыг бүтээнэ
Masterclass-аа хийчихсэн, түүнийгээ хүмүүст хүргэх ажлаа үргэлжлүүлэх ба өдөр бүр сайжруулсаар байх болно. Үнэ цэнийн шатаа бүтээх цаг нь болжээ.
Миний үнэ цэнийн шат Төлбөргүй Facebook Groupбөгөөд үүнийгээ нээнэ. Хэн нэгэн энэ группд нэгдвэл юу хийх зураглалаа гаргана.
Энэ хооронд миний Төлбөргүй групп-ээс Төлбөртэй групп руу ордог болгоно. Нэгдсэн хүмүүсийг нэг нэгээр нь дасгалжуулах ба лайв workshop-уудыг зохион байгуулна. Түүнчлэн онлайнаар зөвөлгөө өгнө.

Өдөр 15 Өөрийн онлайн оффисоо бүтээнэ
Өмнөх өдрүүдээр олон зүйлийг хийчихсэн байгаа, одоо Squarespace ашиглаад энгийн вэбсайт хийчихнэ. Энэ маань миний оффис болох юм.
Squarespace-ийг ашиглаад хэрхэн вэбсайт хийх бичлэгүүд онлайнаар маш их байгаа болохоор түүнийг үзэж байгаад өөрт тохирсон энгийн сайт хийх болно. Сайт маань бэлэн болчихоор миний avatar - ууд өөрсдөө над руу утасдах боломжтой болно.
Өдөр 16  Дайралт хийх 100 өдрийн төлөвлөгөө. 
Өнөөдрийн энэ төлөвлөгөөгөө хийхэд зарцуулна. Зорилгоо биелүүлэхийн тулд дараагийн 100 өдөрт хийх зүйлсийн төлөвлөгөөг гаргахдаа The Freedom журналыг ашиглана. Бүх зүйл SMART-тай хамт эхэлнэ. 
S - specific (тодорхой)
M - measurable (хэмжигдхүйц)
A - attainable (хүрэх боломжтой)
R - relevant (хамаатай)
T - time-bound (хугацаатай)
Өдөр 17  Төгс өглөөний дэглэм 
Өдрийг хэрхэн эхлүүлэх нь та өөрийн амьдралыг хэрхэн эхлүүлж буй хэрэг юм. Үүнийг мэддэг болохоор өөрийн төгс өглөөг бүтээх хуваариа гаргана. Үүнд ус уух, дасгал хийх, бясалгах, журнал хөтлөх орно.

Өдөр 18  Миний ажлын өдрийн бүтэц 
Өөрийн төгс өглөөний дэглэмийг гаргасны дараа миний ажлын өдрийнхөө бүтцийг гаргахад өнөөдрийг зарцуулна. Үүнийг хийхийн тулд The Mastery Journal-ийг ашиглах ба the Pomodoro техникийг ашиглан өөртөө сануулж байх юм. Өдрийн хийх зүйлсээ эхэлж дуусах цагийн хамт оруулах болно.
Өдөр 19  Mentor буюу дасгалжуулагчаа олох 
Миний хүчтэй суурь болох дасгалжуулагчаа олох цаг болжээ. Миний хэн байхыг хүсч байгаа, одоогоор тийм болчихсон байгаа тэр хүнийг олно. Өөрийн хүсч буй суурин дээр очих замд надад тэр хүнтэй холбогдон заавар зөвөлгөө авах шаардлага гарна. Зааврын дагуу аялалаа үргэлжлүүлэх юм.
Одоогоор амжилтнад хүрсэн тэр хүн намайг бас зөв хүмүүстэй холбох болно. Намайг замаасаа хазайхгүй зөв зам дээр тавьж, хамгийн түрүүнд юу сурах шаардлагатайг, юунаас зайлсхийх хэрэгтэйг хэлж чиглүүлж байх юм.
Дасгалжуулагчаа олох хүртэл би тайван байж чадахгүй!

Өдөр 20  Та дундаж хүн 
“Та ихэнх цагаа өнгөрөөдөг таван хүнийхээ дундаж байдаг.” — Jim Rohn
Энэ бол миний хувьд чухал. Тиймээс миний итгэж болох, надтай хамтрах, долоо хоногийг тархиа цэнэглэх курсд хамтрах дөрвөн хүний 2-ийг нь өнөөдөр олно.
Нөгөө хоёр нь миний сул тал дээр эксперт болох миний дунджыг өсгөх хүмүүс байх юм. Долоо хүног бүр бид бүтээсэн ололт амжилтаа хоорондоо маш хурдан хуваалцах юм.
Нэг гишүүн нь mastermind session-ийг удирдан бидний хамгийн сэтгэл зовоосон асуудлаа гаргаж ирнэ. Үүнийг дараа үлдсэн гишүүд заавар, дэмжлэг өгөх юм.
Өдөр 21  Багаа бүрдүүлэх 
Өөрийн багыг бүрдүүлэх цаг нь болжээ. Одоогоор би ганцаараа байгаа. Миний сул талыг нөхөх хүмүүсийг авчран өөрийн багийг бүрдүүлэх хэрэгтэй.
StrengthsFinder 2.0 бол өөрийн давуу болон сул талыг тодорхойлох хамгийн сайн тест байдаг. Virtual Staff Finder болон ZipRecruite сайтуудаас миний багт тохирох гишүүнээ олно. Эхний ээлжинд надад нэг туслах байхад болно.

Өдөр 22  Тасралтгүй явуулах контентийхаа төлөвлөгөөг гаргах 
Намайг дагах үзэгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд өнөөдөр тасралтгүй явуулах контентийхаа төлөвлөгөөг гаргахад төвлөрч ажиллана.
Сошиал дээр явагдаж байгаа мэдээллүүдийг ажиглана. Хаана миний avatar миний мэдээллийг сонирхож болохыг тогтооно.
Тэдний юу ярьж байгаа, юу асууж байгаа, юунд глмдоллож байгааг судална.
Тэгээд гол контентуудаараа жагсаалт гаргана. Миний avatar-т тулгарч буй жижиг асуудлуудыг шийдэх жижиг шийдлүүдээрээ контентынхоо жагсаалтыг гаргана.

Өдөр 23  Бүтээгдхүүнээ бүтээнэ 
Өөрийн бүтээгдхүүнийг бүтээх цаг нь болжээ. Миний avatar-ийн хамгийн хэцүүдэж байгаа бүх зүйлд хариу өгөх шийдлүүд байна. Бүтээгдхүүний агуулга нь тэдэнд хамгийн сайнаар хүрч болох мөн өндөр төвшний үйлчилгээ үзүүлэхээр хийгдэнэ.

Өдөр 24 Хамгийн анхны сувагаа бүтээх
Хэдэн өдрийн өмнө үнэ цэнийн шатаа зураглсан байгаа, нэмээд өөрийн avatar-ийн асуудлыг шийдэх томоохон бүтээгдхүүний жагсаалтыг гаргасан. Одоо хамгийн анхны сувгаа бүтээх өдөр. Миний суваг үнэ цэнэтэй санал бүхий тусгай аялалаар явахад миний avatar-ийг хөтлөх юм.

Өдөр 25 Мөрөөдлийн 100 хэрэглэгчийнхээ жагсаалтыг гаргана 
Russell-ийн зөвлөснөөр өөрийн мөрөөдлийн 100 үйлчлүүлэгчээ жагсаана. Энэ хүмүүс миний niche дээр байгаа надтай хамтрах үнэ цэнэтэй хүмүүс юм.
Тэгээд би тэд нартай тасралтгүй үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө хийнэ.
Өдөр 26  Санхүүгээ шалгах 
Өмнөх өдрүүдэд олон зүйл хийсэн, одоо миний бизнесийн санхүү ирээдүйн ажлуудаа хэрэгжүүлэхэд боломжийн байгаа эсэхийг шалгана.
Josh@CPAOnFire.com руу емайл бичин өнөөгийн болон ирээдүйн орлогоо хэрхэн удирдах талаар зөвөлгөөө авна. Мөн татварын өгөөж авахын тулд хэрхэн бизнесийн бүтцээ тодорхойлох,, татварын тайлангаа хэрхэн бэлтгэх талаар зөвөлгөө авна.

Өдөр 27  Чөлөөт цагаар хийх зүйлээ төлөвлөх
Өөрт таалагдах, ажлаас гадуур юу хийх талаар бодож өнгөрөөнө. Дандаа ажиллаад хөгжилдөхөө мартаж болохгүй! Оффиссоос гадуур надад таалагдах ямар ажил хийх талаараа долоо хоногийн хуваарьтаа оруулна.

Өдөр 28  Санхүүгийн эрх чөлөө 
Санхүүгийн эрх чөлөө гэж минийхээр юу билээ, энэ талаар бодох өдөр. Миний сарын санхүүгийн зорилго хэд байхуу? Жилээр хэд?
Эндээс санхүүгийн зорилгоо хэд байхаа мэдэж авна. Эдгээр тоонуудаа гаргаж авснаар тэдгээрт хүрэх тодорхой benchmark-тай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн эрх чөлөөний маш тодорхой зураглал гэсэн үг.

Өдөр 29 Онлайн сурталчилгаа
Гол ажлуудаа цэгцлээд авсан. Одоо онлайн сурталчилгааг судлах болно. Бизнесээ өргөжүүлэх, илүү олон үйлчлүүлэгчид хүрэх боломжтой болох юм.
Олон хүнд хүрснээр өөрийн сувгаар бүртгэлээ хийн, хөрөнгө оруулалтын өгөөжөө (ROI-return on investment) шинжлэх болно. Facebook зар, Instagram зар, нөлөө үзүүлдэг хүмүүс, YouTube зар, and Google зарууд дээр төвлөрнө.
Хэрвээ надад Amazon дээр борлуулах биет бүтээгдхүүн байгаа бол Amazon -ийн заруудыг сонирхоно (ACoS - advertising cost of sales).

Өдөр 30 Подкастаа эхэлнэ
Поскастаа эхлэх цаг нь болжээ. Подкаст надад өөрийн зорилго, мессэж, үнэ цэнээ хуваалцах үгээр дамжуулах боломжийг өгөх юм.
Дэлхий даяар байгаа миний avatar-уудад хүрэх өөрийн нөлөөгөө үзүүлэхэд би бэлэн боллоо!
Хүндэтгэсэн Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Зөвлөх Үйлчилгээний Бизнесийг Хэн ч Хийж Болно
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com