Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2021 оны 1-р сарын 11
Хэрэв хүмүүс таны мөрөөдлийг шоолоогүй бол хангалттай том биш л байна даа...
“The seeds you plant today are the harvest you'll reap tomorrow.”

“Өнөөдрийн суулгасан үр маргааш хураах таны ургац болдог” — Jaime Cross
Jaime Cross

Organic Skincare - www.migliving.com - эзэн

Банкны карьертаа сэтгэл хангалуун бус байсан Jaime Cross нь бизнес эрхлэн өөрийн домгийг бүтээн, дэлхийд нөлөөтэй нэгэн болох хүсэлтэй байжээ. Хаашаа явахаа хайн, бурхнаас тэрбум долларын санааг 2 долоо хоног асуусны дүнд мөрөөдлийн бизнес төлөвлөгөөгөө харсан байна.

Бүтэн долоон жилийн туршилт, бүтэлгүйтэл…. маш их алдаа, нулимс гарсны эцэст… түүний компани одоо органик арьс арчилгааны дэлхий дээрх хамгийн хурдан өсөж буй компани болжээ.

Jaime бизнесээ хөгжүүлэхийн зэрэгцээ 4 хүүгээ өсгөн, Jaime Cross - ийн мөрөөдлөөрөө дэлхийн олон бизнес эрхлэгчдэд үлгэр дуурайл болсоор явна.

Өдөр 1

“Үнэхээр сэтгэл хангалуун байх цорын ганц арга зам бол гайхалтай ажил гэж итгэсэн зүйлээ хийх, гайхалтай ажлыг хийх цорын ганц арга зам бол дуртай зүйлээ хийх. Хэрвээ та түүнийгээ хараахан олоогүй бол хайхаа үргэлжлүүл, битгий тайвшир. Бүх зүйл таны зүрх сэтгэлд байгаа цагт, түүнийг олохдоо та мэдэх болно.”

Wow. Дахиад эхэлнэ гэдэг гайхалтай боломж. Энэ бол өмнө хэзээ ч байгаагүй замаар илүү гүнзгий ухах боломж. Өнөөдөр гаргасан алдаанаасаа сургамж авахад цаг гаргана, өөрийн өвдөлт, алдаагаа амжилт гаргах зэмсэг болгон өөрийгөө илүү хүчирхэгжүүлнэ. Алдаагаа ухаарах нь намайг илүү гайхалтай болгоход сургана.

Би дахиад эхлээгүй, би өмнөх амжилт бүтэлгүйтлээсээ бүхнийг авч тэдгээрийг хурдан, үр дүнтэй өсөх суурь болгож буй хэрэг юм. Хэрэв тэнд муу шийдвэр байгаа бол одоо тэднээс сургамж авч, алсын хараагаа зураглана, эдгээр алдаанууд хаана сайн ажиллахыг харна. Энэ бол шилжилт хийн, өөрийгөө бизнес эрхлэгч болсноор харах цаг. Өөрчлөлтийг хийхээр төрсөн намайг дэлхий хүлээж байна, би үүнийг хойшлуулахгүй.

Би фармерийн охин болж өссөн бөгөөд бизнес, фармийн аж ахуй бүтээх их олон зүйлийг харсан. Газар дэлхий оршин буй цагт үрээ суулган ургацаа хураах л болно. Хэрэв би төлөвлөн ургамалаа таривал, миний үр ургах болно.

Энэ миний дараагийн 30 өдөр ашиг, алсын хараагаа бүтээх үндсэн жагсаалт:
Хөрсөө бэлдэх: төлөвлөх шат
Ургамлаа тарих: орлого-үйлдэл хийх
Үйлдвэрлэх: ургацаа хураах, сангаа хураах, хөрөнгө оруулах, хадгалах сангаа удирдах
Хөдлөмөрийн зэмсэг ба баг

Юу хамгийн сайн ажилладаг талаарх өөрийн мэдлэг дээр үндэслэн харагдахуйц бүтээгдхүүн, дэгээ, түүх санал, хамгийн хурдан өсөх төгс вэбинараа бүтээнэ. Дараагийн 30 өдөрт стратеги дээр төвлөрнө.

Дараагийн 30 өдрийн аялалд хэрхэн гарах болон стратеги дээр эхний өдрийг зориулах болно.

Миний амжилтын эх үндэс нь үргэлж бурхантай холбоо тогтоон түүнээс ухаарал авахад оршдог. Өнөөдар тоглоомын төгсгөл хүртэл ө/х шинэ аялалдаа ялалт байгуулах алхам бүрт төвлөрөн, миний амар амгалан, итгэл, үнэмшил, амьд явах итгэлийг хадгалах библийн хоёр амлалтаар амжилтаа өөрийн дотоодод бүтээнэ.

Миний Бурхан, миний бүх хэрэгцээг Христ Есүс дэх гайхамшигт баялгийнхаа дагуу хангах болно.

ЭЗЭН Өөрийнхөө өгөөмөрийн агуулах тэнгэрийг нээж, улирах хугацаанд миний газар нутагт бороо оруулж, миний хийсэн бүх ажлыг адислах болно. Би олон үндэстэнд зээл өгөх боловч хэнээс ч зээл авахгүй.

Би дараагийн 30 хоногт ажиллах болохоор миний хүрсэн бүхэн цэцэглэх болно гэсэн итгэлтэйгээр урагшлах болно. Энэ бол зөвхөн бурханлиг мэргэн ухааныг хайснаар, миний мэдлэг практик, мөн алхам алхамаар хийснээр биелэх боломжтой. Би бүтэлгүйтлийг хүлээн авах шаардлагагүй. Ажилдаа орох цаг болжээ!

Оффис / студи,орон зайг бэлтгэх нь төвлөрөхөд хичнээн чухал гэдгийг мэддэг тул би эрч хүчээ нэмэгдүүлэх, анхаарал сарниулах зүйлийг арилгах, дуу чимээг багасгах боломжтой ажлын орон зайг бий болгоно.

Хүн бүрийн нөхцөл байдал өөр өөр байдаг, гэхдээ миний өмнө алсын хараа, урам зоригийг хадгалдаг тайван орон зайг олж бүтээх нь өнөөдрийн зорилго байх болно. Хэрэв би оффис / байраа засах, номын тавиур зөөх эсвэл шаардлагагүй хог новшноосоо ангижрах шаардлагатай бол би үүнийг яг энэ өдөр хийх болно.

Оюун санаа ~ Бие махбодь ~ Сэтгэлийн бэлтгэл. Би зорилгодоо нийцэх, оюун санаа / бие махбодоо өндөр ажиллагаатай байлгахад туслах 30 хоногийн жагсаалтыг гаргана.

1. Өглөө бүр эртлэн босоод хэдэн цаг эргэцүүлж, залбирч, сэргэх, алхах, йог хийх зэрэг хөнгөн дасгал хий.

2. Би долоо хоногт нэг удаа анхаарал төвлөрүүлж, эрч хүчээ авах болно.

3. Би шим тэжээлээр баялаг хооллон, зөвхөн өглөөний 9-17 цагийн хооронд идэж, идэвхитэй тэжээл агуулсан хоол хүнс хэрэглэнэ. Богино хугацаанд идэх зай нь өндөр гүйцэтгэлтэй сэтгэх чадвар, бүтээмжийг дээшлүүлэхэд тусалдаг.

4. Би өдөржингөө ус, chamomile цайгаар тайвшрах ба сайн унтаж амрана, мэдээж үдшийг нүүрээ нөхөн сэргээх, тэмдэглэл хөтлөх зэргээр дуусгах болно.

Эцэст нь ...бяцхан дөрвөн хөвгүүддээ туслахад бэлэн байна, бусад ээж нар шиг ажлаасаа гадна тэдэндээ цаг зав гаргах болно. Би өглөө эрт, өдрийн унтлагаар, орой тэдний унтсаны дараа, бямба гаригуудад бизнесийн ажлаа амжуулна.

Компанийн нэрийг гаргахын тулд өөрийн домэйныг худалдаж авах болно. Би үүнийг аль болох хурдан хиймээр байна.

Би мөн сошиал платформ дээр ижил нэр авах болно, ингэснээр хүмүүс биднийг хайж олоход бидний нэр самбар дээр ижил байх болно.

Эцэст нь би бизнесийнхээ нэрийг Колорадогийн Төрийн нарийн бичгийн даргад бүртгүүлэх болно.
Өдөр 2

“Дэлхий ертөнцөд юу хэрэгтэй байгааг бүү асуу. Чамайг юу амьд, явахад хүргэдгийг асуу, тэгээд түүнийг нь хий. Учир нь дэлхий ертөнцөд хэрэгцээтэй зүйл бол хүмүүсийг амьд явуулдаг зүйлс юм. ”- Howard Thurman

Тариаланч тариалахаас өмнө тэр төлөвлөдөг. Тэрээр эцсийн үр дүнгээ харж, ямар тариалангийн талбайгас юу хаана хурааж авах, түүнийг хураахад шаардлагатай багаж хэрэгслийг төсөөлдөг.

Өнөөдөр би алсын хараагаа бичиж, ойлгомжтой болгохоос эхэлнэ. Алсын хараа нь биднийг өөрсдөөсөө илүү агуу зүйл рүү татдаг хүчирхэг, биет зүйл юм. Та алсын хараатай хэн нэгэнтэй тааралдсан гэдгээ даруй мэддэг.

Таны бүтээгдхүүн, хүмүүсийн хувьд хэн болохыг тань татдаг нэг зүйл юм. Хүмүүс надаас хүнд хэцүү, сэтгэл өвтгөсөн байсан ч гэсэн бизнес эрхлэхээ хэрхэн үргэлжлүүлэв гэж асуухад нь би тэдэнд алсын хараа намайг татдаг юм гэж хэлдэг.

Алсын хараа нь хүн бүрт угаасаа байдаг - бид бүгдэд нэг юмуу нэлээд олон зүйл өгөгдсөн байдаг. Хэрэв бид сонсохоо больвол эдгээр нь бүдэг бадаг болж, тэнд байгаа гэдгийг нь бид мартах болно.

Харин бид үүнийг үнэнчээр дагаж мөрдвөл бид оюун ухаандаа бодсон бүхнээ хийж чадна. Миний хувьд одоо жинхэнэ зорилго, дуудлагаа сэрээх цаг нь болжээ.... Зөвхөн төслүүддээ зориулж биш харин зорилгодоо төвлөрөхийн тулд....

Би харсан бүх зүйлээ ямар ч нарийн зүйлийг орхигдуулахгүйгээр бичиж тэмдэглэхэд цаг гаргана, дараа эрч хүч миний талд ажиллаж эхэлнэ.

Зөв хүмүүс зөв цагт гарч ирдэг бөгөөд ямар нэгэн хүчирхэг зүйлийг бүтээхэд надад хэрэгтэй санаанууд хэрэгжиж эхэлнэ. Энд ер бусын нөлөө үйлчлэх болно.

Энэхүү дасгал нь аливааг мөрөөдөгч/алсыг харагчдад чухал ач холбогдолтой бөгөөд ингэснээр санаан дээрээ тасралтгүй, анхаарлаа сарниулахгүйгээр ажиллах боломжийг өгдөг.

Шинэ санаанд хомсдол гэж хэзээ ч байдаггүй. Би зүрх сэтгэлд байгаа бүх зүйлээ бичихэд цаг зав гаргаснаар би өөрийн бүтээлч чадвараа гаргаж, анхаарлаа төвлөрүүлж чаддаг.

Үйлдэл нь аливааг тод болгодог! Дараа нь би өөрийн хүсэл мөрөөдөл, ур чадвар, туршлагаа цаасан дээр буулгаж, мөрөөдлийн бизнесээ бүтээх газрын зурагтай төстэй convergence quadrant (CQ) график дээр үндэслэн бүх боломжоо гаргана. Эдгээр гурван зүйл холбогдон, нэгдсэнээр би ашигтай ажиллах болно.

Би төгсгөлөөс нь эхэлж, эдгээр дөрвөн ангилалд буцаж ажиллах болно. Би CQ дээр үндэслэн өөрийн мөрөөддөг бизнесээ харах ба зах зээлд бүрэн ноёрхох органик арьс арчилгааны компани эсвэл эмэгтэйчүүдэд бизнесээ гэрээсээ хийн, ашигтай бас амжилттай ажиллахад нь зааж сургах, чадавхжуулах компани байх юм. Тиймээс би энэ квадратуудыг бөглөн би аль зүг рүү явах ёстойгоо шийднэ.
Жишээ нь энэ байна (Зураг):
Дөрвөн категорийг хангалттай дүүргэсэн гэдгээ мэдэрсний дараа эдгээр бүх чанарууд хаана нэгдэж байгааг олж мэдэх нь миний зорилго. Би эдгээр үзүүлэлтүүдийг анхааралтай ажиглаж дараахь асуултуудыг өөртөө тавина.

1. Хүмүүс юу хүсч байна?
2. Цорын ганц ямар асуудлыг би шийдэж чадах вэ?
3. Хүмүүс дахин дахин худалдан авахаар, тэдний асуудлыг шийдэх бизнес/бүтээгдхүүн энэ мөн үү?

Бусдад үнэ цэнэ нэмэхэд тэдний өвдөлтийн цэгийг олох, шийдлийг нь бүтээн, тэдэнд өгөх хэрэгтэй. Бидний бий болгож буй шийдлүүд, шийдэх асуудлууд энгийн байна. Би бол MVP ( minimum viable product) буюу бага зүйлээр амьдрах гэдгийг дэмждэг хүн.

Миний хийж буй зүйл утгатай эсэхийг мэдэх гол түлхүүр нь намайг амьд, сэтгэл хөдлөм болгох зүйл байх ёстой. Бизнес маань өсөж байгааг төсөөлөхдөө эрч хүчтэй болж байна уу эсвэл сул дорой мэдрэмж төрж байна уу?
Түүнчлэн, хамгийн халуухан зах зээл болох эрүүл мэнд, эд баялаг, эсвэл харилцааны категорийн аль нэгийг нь сонгож, судалгааны үе шатанд niche - ээ олох болно.

Өдрийн эцэс гэхэд би хайрцгаа 20 үнэт чулуугаар дүүргэх болно. Квадратуудыг бөглөсний дараа би органик арьс арчилгааны чиглэлээр цахим худалдааны бизнес эхлүүлэх болно гэдгээ мэдэж авна, үүгээр нээлтээ хийх нь энгийн бас хурдан байх болно.

(Тэмдэглэл: Эдгээр квадратууд танд үйлдэл хийхэд саад болохгүй. Тэд бол зөвхөн ойлгомжтой болоход туслах хэрэгсэл юм. Би өөрийнхөө бодож байгаагаас хамаагүй ойрхон байгаа тул эхний алхамаа хийнэ, мэдэхгүй мэт санагдсан зүйл рүүгээ орох цаг болжээ. )
Өдөр 3 

Үйлдэл нь тодорхой байдлыг бий болгодог. Олон хүмүүс урам зориг эсвэл тодорхой байдлыг хүлээсээр урагшилж чадахгүй байгааг би хардаг. Харин үйлдэл хийн урагшлахад хариултууд ирдгийг би мэддэг болсон, тиймээс миний бодол санааг бөмбөгдөж байгаа олон санаа, айдас, асуулт байгаа хэдий ч хийхээ үргэлжлүүлсээр байна.

Одоо би салбараа мэддэг болсон тул би өөрийн e-com бүтээгдэхүүний бизнесийн зураглалыг гарган бүтээгдэхүүнээ тодорхойлох гэж байна.

Би аль хэдийн эрэлт хэрэгцээтэй, зарагдаж борлуулагдсан зүйл дээрээ тулгуурлан бүтээгдэхүүн бүтээхийг хүсч байгаа тул миний зах зээл дээр хүмүүс аль хэдийн юу худалдаж аваад байгааг олж мэднэ.

Ханасан тосоор хийсэн бүтээгдхүүний орон зай эсвэл салбарт байх нь зүгээр л дээ, яагаад гэвэл би өөрийн цэнхэр далайг бий болгож, бүтээгдэхүүнээ тодорхойлж, томъёолж, маркетингаа эхлүүлснээр шинээр бий болгсосон цэнхэр зах зээлдээ давамгайлж чадна гэдгээ мэдэж байна.

Би таван минутын турш төгс вебинараар өөрийн өвөрмөц борлуулалтын саналыг (USP) байршуулж чадна гэдгээ мэдэж байна. Тиймээс одоохондоо би хүмүүсийн худалдаж авч байгаа бүтээгдэхүүнийг л сонгохыг хүсч байна.

Би нүүрний serum ба нүүрний маскыг сонгох гэж байна. Эдгээр нь хоёулаа алдартай бөгөөд эрэлт хэрэгцээтэй байгаа боловч аль нь хамгийн сайн сонголт вэ?

Би хэд хэдэн найз нөхөд, үе тэнгийнхэнтэйгээ уулзаж, тэдний арьсны асуудал юу болохыг асуудаг. Би мөн органик болон ургамлын гаралтай арьс арчилгааны олон тооны онлайн бүлгүүдэд нэгдэж, өвдөлтийн цэгүүдийг нь ажигладаг.

Санаагаа сонгох, баталгаажуулахын тулд интернетэд байгаа хүмүүсийн санал хүсэлт, тойм авахыг хичээнэ. Би хамгийн их ашиг олох боломжтой хамгийн энгийн бүтээгдэхүүнийг сонгох болно.

Амазон дээр би органик арьс арчилгааны талаар дор хаяж хэдэн мянган үнэлгээтэй бүтээгдэхүүнийг хайж олохын тулд хэсэг хугацаа зарцуулах болно. Хүмүүст одоо зах зээл дээрх бүтээгдхүүний юу таалагддаг, юу нь таалагддаггүй, тухайлбал бүтээгдэхүүн, орц найрлага, бүтэц, эссенс ямар бүтээгдэхүүн гаргахаа тодорхойлоход туслах бусад мэдээллийг хайна. Би мөн органик арьс арчилгааны компаниудыг google-ээр үзэж, одоо зах зээлд байгаа бүтээгдэхүүнүүдийн сайтын тоймтой танилцах болно. Reviews бол гол үзүүлэлт юм.

Serum нь миний бүтээгдэхүүний сонголтуудын хамгийн өндөр ашиг авчрах нь. Энэ бол хэрэглээний зүйл тул би үйлчлүүлэгчдэд зориулсан захиалгын давтамжийг бий болгож, тэрхүү бүтээгдэхүүнээр орлогын зорилгодоо хүрэх боломжтой болно. Энэ бол миний бүтээх дуртай, маш их дуртай бүтээгдэхүүн юм. Би эмэгтэйчүүдийн нүүрний хувирлыг харж, өөртөө итгэх итгэл, гоо үзэсгэлэнг нь буцааж өгөх бүтээгдэхүүнийг бүтээхдээ үнэхээр сэтгэл хөдөлдөг.

Би аль хэдийн хатсан өвс ургамлынхаа заримыг цуглуулахаар шийдсэн юм. Хэрэв энэ нь дулаан улирал бол Колорадо мужийн уулархаг нутгаас зайлшгүй шаардлагатай хэд хэдэн өвс ургамлыг олж, serum - ээ эхлүүлэхээр шийдсэн. Надад байгаа өвс ургамал нь нүх сүвийг чангалж, арьсыг гүн тэжээлээр хангаж, сорвийг эдгээж, үрчлээний зураасыг зөөлрүүлж арилгаж, толигор, гэрэлтсэн өнгөтэй болгодог.

Би шилэн лонх, шошгон дээрээ илүү гоё харагдах, дулаахан, дэгжин дүр төрхийг бий болгож чадна. Энэ шатанд чухал биш, анхаарлын төвд байх шаардагагүй зарим нэг зүйлийг энд оруулав.
Лого
Гоё харагдах вебсайт
Бренд
Үнэтэй дизайн болон савлагаа

Энэ бол хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг, маш их цаг хугацаа, мөнгө зарцуулах дуртай, хөгжилтэй, энгийн зүйлс юм. Илүү энгийн, хөгжилтэй зүйл учраас брендинг татахад маш амархан байдаг, гэхдээ хамгийн чухал зүйл бол чанга MVP, ажилладаг борлуулалтын суваг, дэгээ, түүх, санал, сайн зураглалтай байх явдал - хүмүүсийг татаж, мөнгөө над руу хаях хүсэл төрүүлдэг таван минутын Төгс Вэбинар бол гэрээсээ хийх гүйлт л гэсэн үг. Энэ дээр би цаг хугацааныхаа 90% -ийг зарцуулах болно.

Брэнд гэдэг нь лого эсвэл вэбсайт эсвэл бүр сав баглаа боодол биш; брэнд гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам хөгжиж буй манай компанийн онцлог шинж чанар юм. Бид өөрсдийнхөө гол цөм нь юм. Өсөн нэмэгдэж, үйлчлүүлэгчдийнхээ талаар илүү ихийг сурч мэдсэнээр бид хүрээллээ нэмэн, тэдний хүссэн зүйлийг олж мэдээд тэдэнд өгөх болно. Хөөрхөн лого эсвэл вэбсайт зохиох гэж би их цаг зарцуулахгүй.

Бид баатрууд биш. Манай үйлчлүүлэгчид бол баатрууд. Тиймээс аватар гэж хэн болохыг мэдэж, зүрх сэтгэлтэй нь шууд ярьж сурах нь зах зээлд илүү байх, соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой урлаг, шинжлэх ухаан байх болно. Бүсгүйн түүх бол чухал.

Тиймээс бид түүхээ ярьж, сэтгэл татам дүрийг бүтээх ба эцэст нь бүсгүй өөрийгөө бусдаас харах болно.

Нэг найз маань надад "Түүх бичих жагсаалт" гэж хэлсэн нь миний сэтгэлд хоногшсон юм. Бид түүнийг “Хөөх! Үүгээр би брэндээ бүтээж болох юм байна гэж билээ. Юу зарах нь хамаагүй ... би үүнийг хийхийг хүсэж байлаа. " Энэ нь бидний мессежийг хаа сайгүй харагдахуйц болгон, мөн үүнийг автомат имэйлдээ оруулна. (Энэ талаар дараа дэлгэрэнгүй яринаа.)

Би гурван зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэн брэндээ бүтээнэ: дэлхийн хамгийн цэвэр сэтгэл булаам газраас олж авсан цэвэр орц найрлага, урьд өмнө үзэгдээгүй үр дүн өгдөг бүтээгдэхүүн, дэлхийн хэмжээний туршлага.

Бид хүмүүст анхаарал халамж тавьж, тэдэнд нөлөөлж, үйлчлэхийг хүснэ. Төгс вэбинараа амжилттай ажиллуулахын тулд бүтээгдэхүүн/саналаа бүтээхдээ дараах зүйлийг бодолцох хэрэгтэй:

Миний том домино НЭГ ЗҮЙЛ юу вэ? Энэ орц уу? Үйл ажиллагаа юу? Сав баглаа боодол уу? Миний үйлчлүүлэгч бусад өрсөлдөх бүтээгдэхүүнээ ардаа орхиж, энэ бүтээгдэхүүнийг сонгоход хүргэх зүйл юу байх вэ? Юу нь тэдэнд өөр сонголтыг өгсөнгүй вэ?

Шинэ боломж гэж юу вэ? Би түүнд сайжруулах санал өгөхийг хүсэхгүй байна. Харин бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний орц найрлага, эсвэл түүнийг ашиглах арга хэлбэрийг нь Шинэ Боломж болгохыг хүсч байна. "Бусад бүх зүйлс ажиллахгүй байсанд гайхаад байх зүйл алга… харин үүнийг оронд нь хэрэглэнээ." гэж эмэгтэйн ойлгох цэг хаана байна?

Миний гурван нууц юу вэ? Энд би түүний итгэл үнэмшлийн хэв маягийг эвдэж, шинээр босгоно. Тэрээр чийгшил, арьс, хөгшрөлтийн эсрэг, мөн зөв ​​арчилгааны талаар юуг үнэн гэж итгэдэг вэ?

Би эдгээр итгэл үнэмшлийн хэв маягийг өөрчилж, түүнд энэ бүтээгдэхүүн хэрэгтэй байгааг хэрхэн ойлгуулах вэ? Би эдгээр асуултанд хариулсны үндсэн дээр бүтээлийн үе шатаа бүхэлд нь өөрчлөх болно. Энэ аргаараа Төгс вэбинараа хийх ба үүнийг жинхэнэ, үнэн эх сурвалжаас хийх боломжтой юм.

Өдөр 4

Бид одоо ч бэлтгэл үе шатандаа яваа - Надгүйгээр бизнесийн өсөлтийг авчрах тогтвортой байдал, өсөлтөд ашиглах хэрэгсэл, системийг тодорхойлох нь миний өнөөдрийн анхаарлын төвд байх болно.

Эхлэх хэрэгслүүд. Өмнө дурьдсанчлан, ухаалаг байдал нь томоохон ялгааг бий болгодог тул би хүссэн үр дүндээ хүрэхийн тулд нэн даруй бизнесийн хамгийн чухал нөөц болох өөрийгөө олж авахыг хүсч байна.

Маркетинг таны машинд подкаст: Russell - ийн түүхүүд, түүний ялалт, бүтэлгүйтэл, жинхэнэ аялалыг сонсох нь намайг босгож, ганцаардаж, үлдэх хэрэгтэй цаг мөчид төвлөрөх, хүчин чармайлтаа үргэлжлүүлэхэд тусална.. 

Экспертийн нууцууд: Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд надад энэ ном хэрэгтэй болно гэдгийг би мэднэ. Үүнээс би өөрийнхөө түүх, сэтгэл татам дүрийг боловсруулж, Төгс Вэбинараа бүтээн, маркетингийн ерөнхий стратегиа гаргана.

Trello: Энэ бол том зураглал, минутын мэдээллийг удирдахад чиглэсэн үнэгүй төслийн менежментийн хэрэгсэл юм. Би өдрийн үлдсэн хэсгийг Trello дээр сэргээж, дараах картуудыг бий болгоно

Ангилалууд:
–– Захиргааны ажил
–– Хэрэглэгчийн үйлчилгээ
–– Мөрөөдлийн 100 + түншүүд
–– Сэтгэл дүүрэн байдал
–– Суваг
–– Үйлдвэрлэл
–– Маркетинг
-- Судалгаа ба хөгжүүлэлт
–– Сошиал + контент
Дараа нь би даалгавар бүхий гарчигтай картуудыг дуусгах өдрөөр ангилан, үүнийгээ цагт тухайд нь биелүүлэн зорилгодоо хүрэх юм.
Өдөр 5

Бизнесийн бүтэлгүйтэл мэт харагддаг зүйлс харин илүү сайн зүйлийг бүтээх боломжийг амьдралд авчирдаг. Өдөр бүр “бүтэлгүйтэл” гэж уншдаг, таньдаг хүмүүсийн түүхийг харж, энэ бол гайхалтай зүйлд хүрэх процесс гэсэн итгэлийг өөртөө сануулна. Би шийдэмгий бус эсвэл уйтгар гунигт автах, санаа зовоход цаг хугацаагаа алдахгүй.

Өнөөдөр, маргааш би өөрийнхөө олж авах боломжтой ургамал, эмийн ургамал, эфирийн тосыг ашиглан serum -аа боловсруулна. Би хэзээ ч гол зүйлээсээ ангид ажилладаггүй. Би Төгс Webinar-ийг санаж бүтээгдэхүүнээ хийнэ. Би өөрийн Домино, Аха гүүрнийхээ тухай бодно. Би бүтээгдэхүүнээ бүтээхдээ хэрхэн маркетинг хийхээ хамт төсөөлж байгаа нь энэ.

Би төгс вэбинараа томъёолохын тулд групп болон Amazon дээр илүү их судалгаа хийх ба нийтлэг итгэл үнэмшлийн хэв маягийг эвдэн, шинээр бүтээх сэдвийг олж мэднэ.

Төгс вэбинараа бүтээхдээ толгойд орж ирсэн аливаа санааг Google Doc-д тэмдэглэж авна.

Эмэгтэй хүн арьс арчилгаандаа хийдэг алхамуудыг төсөөлнө. Тэр ямар алхам хийж байна, юу дутаж байна, ямар бүтээгдэхүүн хэрэглэж байна ... түүнд юу хэрэгтэй байна, юу хүсч байна вэ?

Шинэ боломж: Би цорын ганц, хэзээ ч байгаагүй хольцыг бүтээгдхүүндээ оруулах ба шинэ бүтээгдхүүнээ цэнхэр далайд танилцуулна. Энэ нь миний Төгс Вэбинарыг бичих үндэс суурь болох бөгөөд эмэгтэйчүүдийг өглөө оройдоо хэрэглэх дараагийн бүтээгдэхүүнүүдийг бүтээх үндэс болох юм.

Өдөр 6

"Өөрийнхөө замналд үнэнч хүнийг хар, тэр зөвхөн эрчүүдийн өмнө бус хаадын эсрэг ч зогсох болно.- Соломон хаан

Хэрэв намайг бизнес босгохыг гурван үгээр хэл гэвэл энэ нь хямагч, хичээнгүй, өгөөмөр байх. Би эдгээр үгсээр амьдардаг. Хийсэн бүх зүйлээ би төгс төгөлдөр байдлаар хийхийг хичээдэг бөгөөд энэ нь надад сайнаар эргэж ирдэг.

Би Бурханаас өгсөн зорилгыг дагаж мөрдөхөд өөрийгөө зориулдаг бөгөөд энэ нь бүх талаараа амар амгалан, ивээл, өгөөмөр сэтгэл рүү хөтөлдөг.

Өнөөдөр би анхаарлаа төвлөрүүлж, өдрийг хөгжилдөж өнгөрөөнө. Би serum-аа боловсруулж, USP (Unique selling proposition) -ээ бодож байхдаа дуртай хөгжмөө сонсох болно.

Өнөөдрийн бүтээлч ажил бол serum -ийн бүтэц, мөн чанар, ерөнхий хольцыг цэвэршүүлэх, тэгээд найзууд дээрээ туршиж үзнэ.

Би органик арьс арчилгааны талаархи бүхий л туршлагаа эргэцүүлэн бодохдоо АХА-г олж, Big Domino-гоо тодорхойлно. Миний үйлчлүүлэгч нар хүссэн зүйлээ надаас худалдан авах цорын ганц шалтгаан болох НЭГ ЗҮЙЛ-ийг тодорхойлно.

Эцэст нь хэлэхэд, өнөө орой би цөөн итгэлтэй сайн маркетеруудтай холбоо барьж эхэлнэ, тэгээд трафикийн мэргэжилтнүүдтэй ярилцлагад орно. Миний ятгах цаг болжээ.

Хэдийгээр бүтээгдэхүүн бэлэн болоогүй ч гэсэн надад алсын хараа байгаа, энэ нь зөвхөн зөв хүнээ татан оролцуулж, зорилгоо биелүүлэхэд хангалттай юм. (Энэ талаар 10 дахь өдөр дэлгэрэнгүй яринаа.)

Өдөр 7

Амралт: өнөөдөр нөхөртэйгээ халуун болзоонд явах ба хэрэг болохооргүй бол аль болохоор бизнесийн талаар ярилцахгүй байхыг оролдоно. Нөхөр маань миний бизнес эрхлэхийг маш сайн дэмждэг нь сайн хэрэг шүү.

Өдөр 8

Бүх нөхцөл байдал миний сайн сайхны төлөө ажиллаж байна ...

Туршилтанд хамруулахын тулд хэсэг найз нөхдөө цуглуулж, шууд санал хүсэлт авна. Эцсийн бүтээгдэхүүнийг дуусгахад надад нэг өдөр хэрэгтэй.

Би хэдхэн хоногийн дараа Perfect Webinar-аа эхлэх ба үүнд ашиглах зарим чухал мэдээллийг өнгөрсөн долоо хоногт цуглуулсан.

Би бизнес эрхлэгч болсон шалтгаандаа, гэр бүлдээ, дэлхий ертөнцөд нөлөөлөхөд анхаарлаа төвлөрүүлж, итгэж буй шалтгаанууддаа 1 сая доллар, 10 сая долларын чек бичих боломжтой болох тэр өдрийн тухай бодож байна. Энэ нь намайг дүүргэж, миний алсын хараагаа гүйцэлдүүлэх, утга учиртай амьдралыг надад өгч байна.

Би бизнес эрхлэхдээ ажил олгогчийн таних дугаар (EIN) -ыг (татварын үнэмлэх гэж нэрлэдэг) тохируулна. Дараа нь би худалдаа хийгдэх дансаа тохируулах болно.

Худалдааны дансаа холбохын тулд би бизнесийн дансаа мөн тохируулах болно. Дараа нь би 50 найзыгаа төлбөртэй FB ​​группдээ урих болно. Тиймээс үйлчлүүлэгчидтэйгээ уулзаж эхлэхдээ угтах үдэшлэг хийнэ.

Миний урилга энд байна: “Сайн уу, <NAME>! Би органик арьс арчилгааны фэнүүддээ зориулан гайхалтай FB групп нээсэн бөгөөд маш их үнэ цэнэтэй зүйлийг үзүүлэх ба миний контентоос таашаал аваасай хэмээн цөөн хэдэн найзаа урьж байна.

Шинэ төлбөртэй үйлчлүүлэгчид нэгдэж эхлэхэд тэнд хэдэн найзуудтайгаа хамт байх нь илүү хөгжилтэй байх болно, тиймээс би хүн бүхнийг халуун дотноор угтаж авна. Чамайг бидэнтэй хамт байгаасай гэж хүсч байна. Чамайг нэмж болохуу? ”гэж асууна.
Өдөр 9

Шилдэг гар урлал. Би хийж буй бүтээлээ хаягдсан урлаг болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Өнөөдөр би найрлагыг нь дуусгаад шинэ бүтээгдэхүүнээ бүрэн гүйцэд болгоно.

Эмэгтэйчүүд сайхан мэдрэмжтэй, сайхан үнэртэй, хүссэн үр дүнг өгөх зүйлийг хүсдэг бөгөөд энэ serum үүнийг бүтээнэ. Бүтээлээрээ бахархаж, үүнийг зах зээлд гаргахыг тэсэн ядан хүлээж байна. Би 10 найздаа бэлэн бүтээгдэхүүний дээжийг туршиж үзэх болно. Ингэснээр сувгийн хоёр шаттай захиалгын хэлбэрийг ашиглан бүтээгдхүүний санал хүсэлт, тоймыг авах боломжтой.

Бүтээлч байдал. Би өнөөдөр бүтээгдэхүүнийхээ шошгыг боловсруулж, FedEx Kinkos гэх мэт орон нутгийн хэвлэх дэлгүүрт хүргэж, шошгоны цаасан дээр бүрэн өнгөтөөр хэвлээд гар зүсэгчээр тайрч бэлдэнэ. Үүнийг чанартай хийнэ, бүтээгдэхүүнийхээ анхны төсөөлийг бодит болгон, эхний 250 захиалгаа өгөх боломжтой боллоо.

Одоо шошго хэвлэхэд их мөнгө зарцуулах цаг биш. Эдгээр нь зураг авахад камерын өмнө сайхан харагдах бөгөөд би анхны цөөн хэдэн үйлчлүүлэгчиддээ үйлчлэх боломжтой болж байгаа юм.

Өдөр 10

Өнөөдөр би өөрийн санал, үнэ цэнийн шатныхаа эхний шат, үнийн мэдээллийг дуусгавар болгоно. Хэдийгээр би арьс арчилгааны "систем" -ээ хараахан бүтээгээгүй байгаа ч бүртгэлээ эхэлсэн нь үүнийг бүтээх үндэс сууриа тавьсан хэрэг юм.

Би эхлээд нэг бүтээгдэхүүнээр эхлэх ба энэ санал их энгийн байна. (Сувгийн эхэнд багц бүтээгдхүүн зарах нь алдаа байсан учраас, үр дүнгүй байв.)

Миний зорилго бол олныг хамарсан хөдөлгөөнийг бий болгох, энэ нь зөвхөн бүтээгдэхүүн борлуулах тухай биш, би өөрийн саналаа солилцон, фэнүүдээ татаж, насан туршийн үйлчлүүлэгчдийг бий болгох үнэ цэнэ бүхий шатыг хэрхэн бий болгох талаар бодож байна.

Үнэ цэнийн шатаа бүтээхдээ би subscribe-and-save хувилбарыг санал болгох ба тэд 15% -ийг худалдан авалт бүрээсээ хэмнэх болно.

Төгс вэбинараа бичихээр гурван өдрийг төлөвлөж байна. Би 8.5 "x 11" хэмжээтэй цаасан дээр толгойдоо орж ирсэн санаа бүрээ буулгаад үүнийгээ ашиглан Perfect Webinar скриптээ бичиж эхэлнэ.

Би Russell-ийн "Экспертийн нууц" номыг авч, би биет бүтээгдэхүүн зарж борлуулдаг  17, 19-р нууцыг уншина, учир нь урьд өмнө нь хийж байсан таван минутын төгс вебинарт зарим тохируулга хийх болно. Төгс вэбинарыг төгс төгөлдөр болохыг би хүлээхгүй.

Би биет бүтээгдэхүүнд зориулсан e-comm хувилбарыг хийж байгаа тул энэ таван минутын урттай, харин боолт хийхийн оронд яаруулах, айлгах элементийн нэмж оруулна. Бусдынх хувьд энэ ижил байна.

Би анх удаагаа төгс төгөлдөр вэбинар бичихдээ Доминог гаргаж ирэхэд нэлээд хугацаа зарцуулсан. Одоо эргээд бодоход би үүнийг хэтэрхий төвөгтэй болгож, хэтрүүлэн бодож байсан байна лээ. Энэ бол маш энгийн зүйл. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ бүтээгдхүүнээ тайлбарлахад "Өө, хөөх-Надад ийм зүйл хэрэгтэй байна!" гэж тэднийг чангаар хэлүүлэх юм билээ.

Энэ миний вэбинарынхаа хийг арилгахад тусална. Анх Төгс вэбинараа анх хийж эхлэхдээ би үзэгчдээ уулга алдуулах тэр НЭГ ЗҮЙЛ гэдгээ нэлээд олон өөрчилсөн байдаг.

Өдөр 11

Энэхүү бичих үе шатанд би завсарлага авч, зар сурталчилгаа / трафик хариуцах хүнээ хайж олно. Надад одоогоор үйл ажиллагаагаа явуулах мэдлэгийн бааз байхгүй тул би үүнийг заавал олох хэрэгтэй, ингэснээр өөрөө бизнесийн бусад чухал салбаруудад анхаарлаа төвлөрүүлж чадна.

Итгэмжлэгдсэн зар сурталчилгаа хариуцах хүн олох талаар олж мэдсэн, цаг хугацаа, мөнгөө алдахаас урьдчилан сэргийлэх, үүнээс зайлсхийхэд миний өгөх зөвлөгөө:

Хамгийн сайн зар сурталчилгааны хүмүүс өөрсдийн үйлчилгээг сурталчилдаггүй, тэднийг зөвхөн лавлагаагаар олох боломжтой байдаг. Тэд итгэмээргүй зүйл хийдэг гайхалтай компаниудын ард нуугдаж байдаг.

Тэдгээр маркетингийн агентлагууд хэрхэн зах зээлд гаргахаа мэддэг ... харамсалтай нь энэ л асуудал юм. Та чадвар муутай, олон амлалтыг харах байх.

Маш олон агентлагууд хэрхэн сурталчилгаа хийхээ мэддэг, суваг руугаа татан оруулж, борлуулалт хийхээ мэддэг боловч тэдний хүргэлт үнэхээр учир дутагдалтай байдаг.

Харин би Russel -ийг маш их үнэлдэг, биширдэг сая сая шалтгаанаас өөр нэг шалтгаан бий. Тэр бол бодитой гэрээг хийдэг хүн.

Акулуудаас хэрхэн зайлсхийж, борлуулалт хийх, өсөлтийн эхний шатанд танд туслах үнэт чулууг хэрхэн олохыг энд орууллаа.

Таныг саяд хүргэх хүн 10 эсвэл 100 саяийг хийгээгүй хүн байж магадгүй ... гэхдээ зүгээрээ. Тэд эхлэхэд тань туслах найдвартай хүн байх хэрэгтэй гэдгийг санаарай

Маркетер/зар сурталчилгаанд ​​амжилтыг гаргасан хүмүүсээс лавлагаа хүс. Цахим худалдаа эрхэлж буй хүмүүст үр дүнгээ бий болгосон түүхтэй нэгнийг асуу.

E-commerce бүтээгдэхүүний трафикийг удирдах нь дижитал бүтээгдэхүүний урсгалыг удирдах, түүнийг зарахаас тэс өөр юм. Энэ бизнесийн загварт туршлагатай хүн байгаа эсэхийг шалгаарай.

Маркетингийн хувьд хичнээн их мөнгө хийснээ танд хэлдэг хүмүүс, агентлагуудад хэзээ ч бүү анхаарлаа хандуул, үйлчлүүлэгчид нь хичнээн их мөнгө хийснийг олж мэдээрэй! Тэд хэний төлөө ажил хийснийг асууж, тэдгээр хүмүүстэй ярилцлага хий.

Та элит бизнес эрхлэгчид маркетинг, бизнес эрхлэгчдийн бүлгүүдийг олж, e-commerce - ийн сурталчилгааны чиглэлээр ажилладаг хүмүүсийн лавлагааг асууж болно.Энэ үүргээ биелүүлэхээр зорьж явахдаа найдвартай агентлаг эсвэл хувь хүн рүү чиглүүлж өгөх боломжтой бизнес эрхлэгч найз нөхдөөсөө асуух болох юм.

Би дөнгөж эхэлж байгаа болохоор өндөр мэргэжлийн зөвлөмжтэй, туршлагатай хувь хүн эсвэл агентлагыг хөлсөлнө. Харин би одоогоор, дотоод үйл ажиллагаандаа хүн хөлслөх талаар их санаа зовохгүй байна.

Би гүйцэтгэлд суурилсан гэрээний нөхцлийг боловсруулан зар сурталчилгааны хүнтэйгээ тохиролцоно. Би алсын хараагаа хуваалцаж, тэднийг сэтгэл хөдлөм хөлөг онгоцонд суулган, миний олныг хамарсан хөдөлгөөний нэг хэсэг болох урам зоригийг тэдэнд өгөх болно.

Нэлээд олон найз нөхөд, итгэмжлэгдсэн бизнес эрхлэгчидтэй ярилцаж, трафикт оролцож болзошгүй хүмүүсийн талаар ярилцлага хийсний дараа трафик олох залуугаа хөлсөлнө. Зар сурталчилгаанаас ирэх дата дээр үндэслэн миний аватар хэн болохыг олж мэдэхийн хажуугаар борлуулалт маань улирлын чанартай эсэхийг олж мэднэ.

Өдөр 12

Төгс вэбинараа бичиж, трафик удирдах хүмүүстэйгээ холбоо барьж дуусаад бас нэг хийх зүйл бол сошиал дээр хамтарч ажиллах томоохон нэр дэвшигчдийн мэдээллийг цуглуулна. Тэд бичлэг дээрээ эерэг зүйлийг сайн ярьж байна уу? Тэднийг биширдэг, дэмждэг дагалдагчид хэр байна?

Би явах зарчимдаа үнэнч байж, гялтгар зүйлс рүү ө/х амлалт өгч буй маркетеруудад сатаарахгүй.

Өөрийн төсөөллөөр ажиллана, зураг авна, тэднийгээ надад засаж өгөх үйлчилгээ хийдэг хүмүүст илгээнэ. Бүтээгдхүүний зурганууд зүгээр л амьдралын стайл бүхий зурагнуудаас өөр - тэдгээр зурагнуудыг zoom-ээр татаж, хурц тод гаргах ёстой, мөн мэргэжлийн хэмжээнд, өндөр стандарттай хийгдэнэ.

Өдрийн төгсгөлд тавтай морил, мөн автомат емайлүүдээ бичихэд цагаа зарцуулах ба энд миний дэгээ, түүх, санал гялалзана!

Бид эдгээрийг бичиж дуусгахад хангалттай цаг зарна. Үүгээр би уншигчтайгаа ойртож найзлах юм. Russell энэ тухай DotComSecrets номондоо бичсэн байдаг. “Хэрвээ та уйтгартай зүйл бичвэл та тэгээд л дуусаа” гэсэн байдаг.

Өдөр 13

Төгс вэбинараа бэлдэн чанга дуугаар дасгал хийнэ. Камерын өмнө байхдаа хичнээн тохь тухтай байгаа ч би мессежнийхээ урсгалыг алдахгүй байхыг хүснэ. Төгс Вэбинарт шилжилтийн хэсгүүд байдаг бөгөөд эдгээр нь саадгүй явагдахыг хүсч байгаа боловч хамгийн чухал нь борлуулалтын санал руу шилжих хэсэг.

Вэбинарын үе шат бүрээс үсрэн гарч, эвгүй байдалд оролгүйгээр бүтээгдхүүнээ худалдаанд гаргахыг хүсч байна. Энд бага зэрэг дадлага хийх шаардлагатай болно.

Russell Brunson -ий DotComSecrets.com  зааснаар сувгийг “хакердаж”, сувгаа хийнэ.

Би шууд орлого олохыг хүсч байгаа, free + shipping -г бодвол Хоёр алхамтай захиалгын хуудсаар саналаа хийхийг илүүд үзсэн, учир нь шууд борлуулалт хийхээр шийдсэн хэрэг.

Энэ бол дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн бөгөөд Perfect Webinar-ийн тусламжтайгаар юу хийх боломжтойг мэдэж байгаа тул үзэгчдэд дээжийг нь өгөхгүйгээр serum -аа борлуулна.

Би шууд $3.95 cut-the-line shipping -ээр эхэлнэ. (Cut-the-line гэдэг нь бид эдгээр захиалгыг эхлээд хүргэх шугамыг урд талд байрлуулж байгаа гэсэн үг.) Би үйлчлүүлэгчиддээ түргэвчилсэн хүргэлтийг санал болгохгүй, учир нь энэ надад нэмэлт зардал болно. Энэ нь миний зар сурталчилгааны зардал болох юм. Upsell дээрээ энэ бүтээгдхүүнээсээ олныг санал болгоно.

Би бүтээгдхүүний нээлтээ хийсний дараа би гурав, дөрөв дэх борлуулалтын сонголтууд дээр ажиллах ба үнэ цэнийн шатаа сайжруулсаар байх болно.

Хэрэглэгчийн хэрэглээ, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгааг гаргаж өгөх бөгөөд ингэснээр шошго, хайрцагаа сайжруулах бүтээлч төлөвлөгөөтэй болно.
Өдөр 14 

Амрах. Гайхалтай нөхөр, хүүхдүүдийн хамт зугаалж, ууланд гарч, Колорадогийн сайхан байгальд өдрийг өнгөрөөнө. Хүүхдүүд орондоо орсны дараа сэтгэлээ тайвшруулахад хэсэг хугацаа зарцуулах болно. Би дуртай чихэр өвсний цайг шимэн, нүүрэндээ түүхий зөгийн бал түрхэн, арьсаа эрхлүүлж, мөн тэмдэглэлээ бичнэ.

Өдөр 15

Facebook Live Strategy. Би улирлын чанартайгаар зар явуулах учраас үүндээ ашиглах лайв видео хийх төлөвлөгөөгөө гаргана, мэдээж YouTube- ийг бас ашиглана.

Нэмээд, миний имэйлийн дарааллаас гадна би дэгээ, түүх, саналаа боловсруулж, бүтээгдхүүнээ сурталчлах болно. Хүмүүсийг serum рүүгээ чиглүүлэн call to action буюу үйлдэл хийлгэх сэдвүүдийг сонгохыг хүсч байна.

Дөрвөн FB Lives-ийн нэг нь бүтээгдэхүүнийг санал болгох ба бусад бичлэгүүд тэднийг анхаарлаа хандуулахад чиглэгдэнэ. Миний гол зорилго бол сууриа тавих. Ингэснээр бид өсөхийн хэрээр чанартай мэдээлэл өгч тэдэнтэй холбоо тогтооно..

Би бүтээгдэхүүнээ сурталчлахаас дөрөв дахин их үнэ цэнэтэй агуулга, мэдээлэл өгч, FB хуудсаа нээн анхны FB Live-аа хийх болно. Намайг дөнгөж эхэлж байгаа болохоор хоосон өрөө байвал зүгээр. Би шинэ аж ахуйн нэгжийнхээ талаар, мөн бүтээсэн зүйлийнхээ талаар ярих болно

Миний бүх FB Lives үйлдэл хийхэд дуудна. Хүмүүст Share товчийг дарж, хаанаас холбогдож байгаагаа надад хэлээрэй гэнэ, тэдэнтэй харилцан ярианд орно. Фэйсбүүкийн алгоритм нь харилцан яриа, оролцоонд дуртай байдаг.

Миний аватар бол хөгшрөлтийн асуудалд санаа зовдог, чанартай арьс арчилгаанд хөрөнгө оруулах дуртай 35-65 насны эмэгтэйчүүд юм. Миний бүтээгдхүүний үнэ зах зээл дээрх бусад брэндүүдээс арай өндөр байгаа. Эмэгтэйчүүдийн худалдан авах чадвар 70-аас дээш хувийг эзэлдэг тул бид тэдэнд сурталчилгаа хийхэд голчлон анхаарлаа хандуулах болно.

Энэ нь биднийг өөрсдийн цэнхэр далайд дээд зэрэглэлийн брэнд болгоно. Цаг хугацаа өнгөрөх тусам миний брэнд хөгжинө гэдгийг би мэдэж байгаа тул яг одоо би халуун дулаан хошигнол, хошин шог цацруулан, зоригтойгоор дуудаж буй өнгө аясдаа үнэнч байхыг хүсч байна.

Би Russel-ийн сувгийн номыг ашиглан түүнийг модел болгох ба тавтай морилно уу емайл, залгуулаад савангийн дөрвөн имэйлээ тохируулна.

Төгсгөлийн сувгаа холбох ба Perfect Webinar хийн бүтээгдхүүний нээлтээ хийхэд бэлтгэнэ. Perfect Webinar - ийг залгуулаад бүтээгдхүүний нээлтийн суваг явах юм.

ShipStation-ийг хүргэлт хийхэд ашиглах ба үүнийгээ холбож бэлэн болгоно. Захиалга нь тавтай морилно уу имэйл болон ShipStation-аас ирүүлсэн нэхэмжлэхтэй хамт ирнэ.

Захиалга дууссаны дараа илгээгдсэн болохыг баталгаажуулах өөр нэг имэйлийг тэд бас авах болно. Худалдааны процессороо холбоно. Алхам тутамдаа сувгаа туршиж үзнэ.

Захиалга нь ShipStation руу ачаалж, имэйлүүд илгээгдэн, анхны үйлчлүүлэгчдийн хувьд бүх зүйл бэлэн байгаа эсэхийг шалгах болно.

Өдөр 16

Үрээ тарих цаг. Өнөөдөр нээлтээ хийнээ!

Perfect Webinar ашиглан нээлтийн сувгаа FB дээр шууд лайв эхлүүлнэ.

Хэн харж байгаа бол гэж би санаа зовохгүй байх болно ... миний зорилго бол вэбинараа хийж, сувгаа тэнд хүргэх явдал юм. Нэлээд хэдэн удааа replay -ээ явуулан дараагийн удаа улам сайн болгохын тулд тэмдэглэл хөтлөхөд хэсэг хугацааг зарцуулах болно.

Дараа нь би Dream 100 жагсаалтаа үүсгэж эхэлнэ! Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм ажил. Би Russell-ийн Expert Secrets номын нууц # 22-ийн дагуу бизнесийн эзэд, блог хөтлөгч, подкастер, нийгмийн сүлжээнд нөлөөлөгчдийн жагсаалтыг гаргана.

Би эхлээд Dream 100, мөн алдартнуудын жагсаалтыг нэгтгэх болно, гэхдээ А жагсаалтад орсон хүмүүст хандаж эхлэхээсээ өмнө надад цаг үеийн шинжтэй хуудсууд, мөн сошиал баталгаа хэрэгтэй.

Би лайваар "Гялалзсан арьсны гурван нууц" видео бичлэгийг хийж, миний serum рүү чиглэсэн хэд хэдэн сурталчилгаа хийнэ.

Би өөрийн тоонуудыг мэдэж байгаа. Яг одоо би бүтээгдэхүүн, баглаа боодол, ачаа хүргэлтээ сонгох болно, тиймээс би зарагдсан барааныхаа өртгийг мэддэг байх нь маш чухал, бид бүх түүхий эдийн хэмжээ, түүнийг олж бэлтгэх өртөг хаана байх ёстойг мэдэж байна.

Өдөр 17

Өнөөдөр би борлуулалт хийх арьс арчилгааны хичээл бүхий бичлэг хийнэ. Тэд хүмүүсийг миний бүтээгдэхүүн лүү чиглүүлж тэднийг сургах юм. Би serum дээр, арьс арчилгааны зөв зан үйл, мөн арьс арчилгааны салбарт илүү ихийг хийх болно.

Case Candy -ний дизайн гаргах. Та багц худалдаж авахад компаний тухай түүх, хөгжилтэй унших материал хамт ирдэгийг мэддэг үү? Энэ бол Case Candy юм шүү дээ! Би эмэгтэйчүүдийг хүсэл мөрөөдлийнхөө төлөө явах, сайхан амьдралыг бий болгох, арьсаа арчлахад урам зориг өгөхуйц зүйлийг бүтээхийг хүсч байна.

Багцаа авахдаа тэд өөрсдийгөө хүчирхэгжүүлж, эрхлүүлж байгаагаа мэдрэх ёстой. Манай захиалга бүр гараар бичсэн тэмдэглэл, Case Candy-тай хүргэгддэг.

Орон нутгийн хэвлэх дэлгүүрээс 50ш флаш авч Дизайныг флаш дискэн буулгуулна.

Төгс Вэбинарыг дахин хийн үйлдэл хийхэд дахин уриална.

Шуудангаар бүтээгдэхүүнээ хүлээн авахад нь манай захиалгын танилцуулга хэрхэн харагдах вэ: заавар бүхий case candy, онцгой найрлага, брэндийн түүх (энэ нь тэдний тухай бөгөөд үйлчлүүлэгчдийг баатар болгох тухай), мөн гараар бичсэн тэмдэглэл юм.

17 хоногийн дараа тэд надаас эелдэг дуудлага хүлээн авах бөгөөд тэднээс асуулт асууж, захиалгадааа сэтгэл хангалуун эсэхийг нь баталгаажуулах болно. Хэрэв тэд бүртгүүлээгүй бол би subscribe-and-save сонголтыг санал болгож, захиалгынхаа 15% -ийг хэмнэх, хэзээ ч дуусахгүй, хүссэн үедээ захиалгаа өөрчлөх боломжтойг хэлэх болно..

17 хоног хүлээх нь үйлчлүүлэгчид бүтээгдэхүүнээ хүлээн авах, ашиглах, хэзээ ч дуусахгүй гэдгээ шийдэхэд яг тохирсон цаг хугацаа юм.

Эхэндээ би үйлчлүүлэгчдээ үйлчлэх ба энэ нь бизнесийг өргөжүүлэх боломжгүй ч тэд найз нөхөддөө цаашид хэлэхээр мэдрэмжийг төрүүлнэ.

Бид өсөх тусам аажимдаа үйлчлүүлэгчийн дуудлагыг зохицуулах боломжтой Аз жаргалын мэргэжилтэнг хөлслөх болно.

Өдөр 18

“Гялалзсан арьсанд ургамлын гаралтай уурыг хэрхэн хийх вэ”, “Serum ашиглаад өдрийн нүүрний арчилгааг хэрхэн дуусгах вэ?” гэсэн видеонуудыг лайваар үзүүлнэ.

Ургамал ургахад хог ургамал зайлшгүй гарч ирдэг. Хогын ургамал нь бидний өсөлт хөгжилт, цэцэглэлтийг булаах гэж бидний амьдралд халдаж буй аливаа зүйл шиг харагддаг. Би хогийн ургамлыг анхаарч, өөрийн оюун санаа, бизнесээ хамгаалахыг зорьж байна. Хэрэв хогийн ургамал хяналтгүй болвол бүхэл бүтэн эрүүл ургацыг сүйтгэн, эцэст нь бүгдийг үгүй хийнэ.

Би бас тариалан эрхлэхдээ бордоо болгох талаар бодож байгаа. Бордоо гэдэг нь та бүх хогоо авч, түүнийг дахин ашилан хөрсөө илүү эрүүл болгохыг хэлнэ. Бид бүгдээрээ хогийг мэдэрдэг. Намайг болон бизнесээ илүү хүчирхэг, мөн эрүүлжүүлэхийн тулд сурах боломж, алдаа дутагдал, бусад хог хаягдлыг хайж олоход би хурдан ажиллах болно.

Би хичнээн их хогийг туулж, даван туулах тусам би илүү эрүүл, хүчтэй болж байгааг олж мэдсэн. Тиймээс би бордоо хийх боломжийг үргэлж эрэлхийлж байдаг.

Би өнөөдөр Russell - ийг загвар болгон, автомат емайлүүдээ бичиж дуусгана, зарим найзуудаа, мөн гаднаас хүмүүсийг харж өгөхийг асуух байх.

Өдөр 19

Үйлдвэрлэх. Фермерийн аж ахуйдаа буцаад очьё, ургац хураах нь санг хадгалах, өсгөх, удирдах үйл явц гэж бодох дуртай.

Борлуулалтын орлого, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, борлуулсан бүтээгдхүүний өртөг зэрэг дээр үндэслэн нөөц дансыг байршуулна, энэ нь дараагийн 6 сард хэр их мөнгө хэрэгтэйг судална гэсэн үг.  

Би бизнесээ өргөжүүлэхийн тулд маркетингийн ажилд хэр их хөрөнгө оруулахаа шийдэж, нягтлан бодогчтойгоо хамтран QuickBooks гэх мэт санхүүгийн удирдлагын системийг бий болгох чиглэлээр ажиллана.

Нэмж дурдахад бид тарьсан зүйлээ хурааж авдаг гэж би итгэдэг тул бизнесийн цэвэр ашгийнхаа 10% -ийг өөрийн орон нутгийн сүм хийдэд хандивлахаар төлөвлөж байна. Мөн 10% ийг хувийн хэрэглээндээ зарна. Энэ бол миний баялгийн хуримтлал, мөн намайг хамгаалах стратегийн нэг хэсэг, үр дүнгээ сайн өгдөг.

“Гялалзсан арьстай болохын тулд хэрхэн зөв хооллох вэ” сэдэвтэй лайв бичлэг хийнэ. Болгарын тараг, бүйлсний цөцгийн тос, шанцай, турмерик зэрэг жимсний смүүти хийх. Хүмүүс смүүтигийн видеонд дуртай байдаг. Үйлдэл хийхэд хийхэд дуудахдаа найз нөхөддөө шейрлэх, би сонсогчдоо арьс арчилгааныхаа 1-р асуултыг асуухыг урих болно.

Би тухайн үед арьстайгаа хэрхэн тэмцэж байсан түүхээ, мөн тэр үед хамгийн их өөрөөсөө асуусан асуултаас эхэлнэ, дараа нь үүнийгээ ашиглан үзэгчидтэйгээ холбоо, итгэлцлийн гүнзгий түвшинг бий болгохыг зорино.

Өдөр 20

Гоёмсог арьсанд тохирсон өглөөний үйлийг хэрхэн хийх талаар Live Talk явуулна. Миний зар сурталчилгааны хүн миний тоонуудыг ашиглаж болох урьдчилсан баримт бичгийг бэлдэнэ. Нягтлан бодогчтойгоо хамт бүтээгдхүүний кодчилол, худалдан авалтын категориудтай ижил байгаа эсэхийг шалгана.

Ачаа тээвэрлэлтийн хангамж миний анхны 25 захиалгад бэлэн байгаа гэдгийг баталгаажуулна. Би боломжит захиалгад урьдчилсан хөрөнгө оруулалт хийхээс илүүтэйгээр захиалгын төгсгөлд хийх борлуулалтыг илүүд үздэг. Хангамж, материал, бараа материалын тухайд би маш болгоомжтой, консерватив хандаж байгаа.

Эхлээд ихээхэн хөрөнгө оруулахаас илүүтэйгээр үйлчлүүлэгчдээ тэвчээртэй хүлээж байгаад нь талархаад, өөрсдийн өсөлтийн түүх, өвдөлтийн талаар утсаар ярих эсвэл емайл явуулах нь үргэлж дээр байдаг. Би хэзээ ч хэтрүүлж зарцуулдаггүй лдээ.
Өдөр 21 

Амрах. Өөр нэг өдрийг нөхөртэйгээ болзоно. Бид Barnes & Noble номын дэлгүүр руу очно, энэ бол бидний дуртай газар, аяга цайгаа хуваалцан, гэр болон фармд зориулсан сэтгүүлүүдийг үзэн өөрсдийн мөрөөдлөө дахин томруулах, өдрийн хамгийн энгийн байдлаар өнгөрөөхөд тохиромжтой байдаг.

Өдөр 22

Манай фэйсбүүк хуудас улам бүр нэмэгдэж байна. Лайв хийхээр эдгээр зүйлс болж байгааг харж эхэлдэг. Би хөшгөө нээн, үзэгчиддээ хэрэгтэй мэдээлэл өгөх гурван өдрийн автомат имэйлийн дарааллыг бичнэ.

Эмэгтэйчүүд миний амьдралыг хараасай гэж хүснэ, дөрвөн хүүгийн ээж байх, бизнес эрхлэх, ургамлын гаралтай бүтээгдхүүний эксперт байх ямар байдгийг харуулна. Манай бүтээгдэхүүнээс үр дүн гаргасан хүний сэтгэгдлийг хуваалцана, түүнийгээ ашиглаад бүтээгдхүүнийхээ сурталчилгааг хийх ба мөн и-мэйлээр явуулах боломжтой болно.

Бид долоо хоног бүр гурваас дөрвөн шинэ зар сурталчилгаа хийхийг хүсч байна, ингэснээр би бүтээгдэхүүнээ түүх ашиглан борлуулах ба хүмүүсийг өөрсдийн ертөнцөд урих болно.

Өдөр 23

Өнөөдөр FB дээр Төгс Вэбинараа хийнэ, дараа нь дахиад шалгана.

Тайван байна, сайхан харагдана, инээмсэглэнэ, өөрөөрөө байна.

Зар сурталчилгаагаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Бид өдрийн 10% ийг FB дээр өнгөрөөнө, мөн Pinterest, YouTube, Google Display Network дээр нээлтээ хийх болно.

Сошиал, емайл, блог пост контентод оруулах 30 өдрийн төлөвлөгөө гаргана. Мөрөөдлийн 100-тай хамтран ажиллахаа үргэлжлүүлнэ!

Өдөр 24

Өнөөдөр Төгс Вэбинараа утсандаа бичнэ, InShot мэт төлбөргүй апп ашиглана. Бичлэг рүүгээ emojis нэмнэ, тэгээд зар сурталчилгааны хүн лүүгээ илгээнэ.

Expert Secrets - ээс сурсан Мөрөөдлийн 100 стратегиудаа үргэлжлүүлэх ба өөрийн илтгэлийг бэлдэж эхэлнэ.

Захиалгуудыг хүргэн, шинээр илүү олон serum хийнэ!

Уул руу гарч бүтээгдхүүний хольцод ордог хамгийн дуртай ургамлаа шинээр түүх болно. Хүмүүс миний аялалыг үзээсэй хэмээн IG Stories хийн постолно. iPhone-оор маш их зурагнуудыг авна, эдгээрийг сошиалд пост оруулахад ашиглана, мөн өөрийн түүхийг емайлын жагсаалтад байгаа хүмүүстээ илгээнэ.

Өөрийн түүхийг цуглуулах нь маш чухал, өөрийн түүхээр борлуулалт хийхийн тулд өөртөө зориулан бичээч хөлсөлнө.

Өдөр 25

Өнөөдөр live stream хийхдээ арьс арчилгааны салбар руу чулуу шидэх болно.

Үүгээр би арьс арчилгааны салбараас байнга сонсдог байсан гурван худал зүйлийг хуваалцах болно, яагаад эдгээр нь худлаа болохыг хэлнэ. Үнэн бүр serum-ийг худалдан авахад чиглүүлнэ.

FB Live бүр serum-ийг худалдаж авахыг уриалснаар өндөрлөх ба бид сонсож байгаа бүх хүмүүст одоо нөөцтэй байгаа гэсэн баталгааг өгөх болно, гэхдээ бидний орц найрлагын онцлогоос шалтгаалан бид тэдгээрт үлдэх баталгаа өгч чадахгүй.

Брэндийг сануулахын тулд боломжит худалдан авагчдыг купон эсвэл хөнгөлөлтөөр урамшуулахгүй байхаар шийдсэн.

Үүнийг бол цорын ганц арга зам гэж бодох нь амархан боловч эмэгтэйчүүдийг бүтээгдэхүүнээс өөр, оддын борлуулалтын танилцуулга, тэдний амьдралынхаа туршид эргэлзэхэд хүргэдэг зүйлс, Төгс Вэбинар нь надад хямдралтай брэнд биш харин дээд зэрэглэлийн брэнд бүтээх боломжийг олгоно гэдгийг олж мэдсэн.

Би дараа нь видеогоо YouTube дээр байршуулж, энэ үзэгчдийг олж тэднийг худалдан авалт хийхэд чиглүүлэх болно!

Хэрэв би онцгой хөнгөлөлт үзүүлэхээр шийдсэн бол энэ нь одоогийн үйлчлүүлэгчдэд манай гэр бүлийн нэг хэсэг болсонд талархал илэрхийлж, эх үрсийн баяр, аавуудын өдөр, зул сарын баяр, кибер даваа гараг гэх мэт амралтын өдрүүд байх болно. Гэхдээ ингээд л болоо.

Өдөр 26

Надад шууд видео бичлэг хийхэд тохирсон арын фон, гэрэл байхгүй гэдгийг би ойлгож байгаа, нөхөр бид хоёулаа энгийн брендийн арын фоныг бүтээж, Амазоноос хэдэн гэрэл, энгэрийн микрофон захиална. Энэ нь эхэндээ тийм ч чухал биш боловч сайн тохируулга, гэрэл, дуу чимээ сайтай байхад тусална.

Намайг FB Lives хийж байх үед олон хүмүүс нэгдэж, асуулт асууж байгаа тул асуултанд хариулах, бүх сошиал платформуудад зориулан өөрчлөн ашиглаж болох контент хийх хуваарь гаргахад цаг зарна.

Одоогийн байдлаар эмэгтэйчүүд миний нүүрний арьс арчилгааны талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгааг би мэднэ. Өглөөний зан үйл, үдшийн зан үйлтэй тул хоёуланг нь зураглаж гаргана.

Дараа нь би бүтээгдэхүүнээ өвөрмөц болгодог зүйлсийн талаар өөр өөр зүйлсийг бичиж, FB Lives-ээ үргэлжлүүлэн хийх ба ингэснээр бүтээгдэхүүний талаар хөндөгдөж болох бүх сэдвүүдийг нэгтгэх боломжтой болно.

Би сэтгүүлийн хэв маяг бүхий 3 түүхийг бэлтгэн үүгээрээ борлуулалтаа хийх ба мөн имэйлийн анхны гурван бичлэгийг хийнэ. Түүхээр борлуулалт хийдэг гэдгийг би сайн мэднэ.

Миний анхны сэдэв бол би фермерийн аж ахуйгаас бүтээгдэхүүн, эх үүсвэрээ олж хэрхэн яаж үйлдвэрлэл эхэлсэн хийгээд энэ нь үйлчлүүлэгчид болон тэдний арьсанд хэрхэн нөлөөлөх тухай юм.

Миний хоёр дахь өдрийн борлуулалт хийх түүх маань арьсаа хэрхэн арчилдаг тухай, гэрэлтсэн арьсны жүүс, смүүти гэх мэт гоо үзэсгэлэнгээс гадна дотроос гадна зарим зөвлөмжийг багтаасан өглөөний зан үйл байх болно.

Миний гуравдахь имэйл нь бидний эрхэм зорилго, дэлхий дахинд хэрхэн өөрчлөлт хийж байгаа, үйлчлүүлэгчид маань зөвхөн бүтээгдэхүүнээс илүү том зүйлийн нэг хэсэг болох талаар илүү их мэдээлэл өгөх болно.

Имэйл бүрт P.S. байна. Эцэст нь subscribe-and-save сонголтонд нэгдэхийг урих ба энэ нь дахин захиалга хийхэд 15% хэмнэж, бүтээгдэхүүн хэзээ ч дуусахгүй.

Өдөр 27

Өнөөдөр би өөрийн үнэ цэнийн шатны дараагийн шатыг төлөвлөнө, үүнд би өөрийнхөө зарим найрлагыг цуглуулаад нүүрний арьс арчилгааний системийн бүрэн гүйцэд боловсруулсан хоёр бүтээгдэхүүнийг нэмж гаргана.

Нүүрний бүх төрлийн арьсанд тохирох цэвэрлэгч
Сарнай ба Dandelionий нүүрний тонер

Энэхүү систем нь бүтээгдэхүүний эрэлт өсөхийн хэрээр үргэлжлүүлэн нэмж борлуулах, зан үйлийг бүрэн хэмжээгээр хийх чадварыг бидэнд өгөх болно.

Одоогийн байдлаар гурван бүтээгдэхүүн нь үндсэн хэрэгцээ хангахуйц багц болох ба эдгээр бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгчдээ жинхэнэ ёсоор халамжлах болно.

Орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээ хэвийн байгаа эсэхийг баталгаажуулахын тулд хамт ажилладаг байсан нутгийнхаа тариаланчдад хандана. Манай зарим орц найрлага нь үнэ цэнэтэй, бүх улирал бэлэн байдаггүй, эндээс бид хэрэгцээнээс илүүг худалдаж авах ёстой.

Өдөр 28

Өөрийн хамгийн ихээр дурладаг ашгийн бус байгууллагатай холбоо тогтооно. Үүний цаана миний итгэж, үнэмшиж явдаг нэлээд олон шалтгаан бий, гэхдээ үндсэн зорилго бол бизнес, нэмээд хэлэхэд гэр бүлийнхээ домгийг бүтээх, дэлхийд сайхан амьдралыг авчрах - энэ юу вэ гэхээр азгүй хүмүүсийн (өнчин, бэлэвсэн хүмүүсийг асрахад) төлөө томоохон өөрчлөлтийг хийх.

Иймээс өнөөдөр төмөр замын доор амьдардаг хүмүүс дээр очин орлогынхоо тодорхой хэсгийг хүүхдэд хамгаалахад зориулах болно.

Тэр ч бүү хэл шошго дээрээ “Худалдан авалт бүрээс хүүхэд хамгаалах үйлст зарцуулах болно” хэмээн хэвлэнэ. Энэ бол бизнес эрхлэгчид дэлхийг өөрчилдөг, энэ бол бизнесээ босгоход туслах бас нэг зүйл юм.
Өдөр 29 

Манай борлуулалт нэмэгдэж байгаа бөгөөд би зар сурталчилгааныхаа хүнтэй хамтарсаар байгаа. Тэрээр надад өдөр бүр тайлан өгч, бид орлогын эхний зорилгоо ойрын 30 хоногт багтааж хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж байна.

Бид үйлчлүүлэгчдээс гарч болзошгүй зарим асуудлуудыг хүлээн авсаар байгаа бөгөөд энэ нь ачилтын явц, сав баглаа боодол, асуулт хариултын хэсэгт тохируулга хийхэд тусална. Тэднийг асуухаас өмнө хариулснаар бид үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний ачааллыг хөнгөвчлөх болно.

Одоогийн байдлаар бид хэрэглэгчийн санал хүсэлтийг авч эхэлсэн. Бид хүлээн авсан имэйлээс сэтгэгдлүүдийг хуулж, буулгах боломжтой болсон.

Бид өсч томрох тусам үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүнээ хянах, оноо цуглуулах боломжийг олгодог үнэлгээний системийг хэрэгжүүлнэ.

Худалдан авагчид сав баглаа боодол, эсвэл case candy-ийн аль нэгэнд оруулаагүй асуултууд тавьдгийг ухаарсан. Би олныг хэвлээгүйдээ баяртай байна, тиймээс би өөрчлөлтөө хялбархан хийж, үйлчлүүлэгчиддээ илүү сайн үйлчлэх болно.

Өнөөдөр би гуравдагч этгээдээр ачилт хийлгэхээр түүнийг хайж эхэлнэ! Би алдаа дутагдал, алдааны түвшин багатай, өрсөлдөх чадвар бүхий үнэтэй, манай Колорадо дахь байршилд ойрхон, үйлчлүүлэгчдийн захиалгийг 24 цагийн дотор тээвэрлэлт хийх боломжтой компанийг хайж байна.

Өдөр 30

Russell надад нэг удаа “Халаагуураа асаагаад мөнгө олох амархан. Харин өсөлтөд хамгийн том сорилт болох зүйл бол систем, дэд бүтцийг бүтээх юм." гэсэн. Мэдээж түүний зөв.

Иймээс би 30 хоног гүйцэтгэл хийсний дараа өсөлтийн стратеги хэрэгжүүлнэ. e-худалдаа ямар харагдахыг задалж үзье.

Эцсийн цэгт миний маркетинг гол ажил нугалж байгааг ойлгож байна. (хэн ийм зүйлийг санал болгодог вэ? Оюун ухаан-өөр юу ч биш ... wow.)

Багийн харилцаа: Төслийн менежментийг том зургаас минут хүртэлх дэлгэрэнгүй мэдээлэл: Би өдөрт 25-аас дээш багцтай борлуулсны дараа Трелло-гүйцэтгэлийн төвийг ажиллуулна.

Үйлчлүүлэгчдэд үйлчлэхийн тулд би өөрийн багтай байж эсвэл дуудлагын төв ажиллуулах талаар бодож үзнэ. Би үйлчлүүлэгчдийн лавлагаа бүхий категорийн жагсаалтыг гаргах тул талархлын хуудсан дээрх Түгээмэл асуултууд эдгээр асуултуудыг авч эхлэх бөгөөд ингэснээр ирэх дуудлага, имэйлийн тоог бууруулах болно.

Би өөрийн бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тул өөрийн үйлдвэрлэлийн багтай болно.
Үйл ажиллагааны менежер нь Excel-ийн хүснэгт, pivot хүснэгтийг эзэмшсэн хүн байх ёстой. Энэ хүн бидэнд бараа материал бүрдүүлэхэд хичнээн их материал шаардагдах, өгөгдөл дээр үндэслэн хичнээн хэмжээний бараа материал шаардагдахыг тооцоолох чадвартай байх шаардлагатай. Энэ нь хэд хэдэн шалтгаанаар чухал юм. Энэ нь материал, бараа материалын хэт их зардлаас зайлсхийхэд тусална. Дээрээс нь бид ачаа тээвэрлэлтийг хурдан эргүүлэхийн тулд энэ мэдээлэл хэрэгтэй болно.

Буцаалт нь e-com-д түгээмэл тохиолддог зүйл тул би үйл ажиллагаатай илүү их холбогдох болно. Бид ихэвчлэн Trello ашиглах ба багийн үр ашиг, бүтээмжийг харах системтэй удирдлага хэрэгтэй болно. Намайг анх өсч эхлэхэд эдгээр нь гол анхаарлаа төвлөрүүлдэг. Өөр олон зүйл бий, гэхдээ энэ бол сайн эхлэл юм. Гүйцэтгэх туслагч их чухал тул тэд бидний алсын харааг хэрэгжүүлэхэд туслах болно. Энэ хүн надад компаниа хөгжүүлэх, багаа дэмжихийн тулд надад хэрэгтэй амралт авах цагийг зохицуулах болно.

Контент хийх багт миний түүхийг бичих зохиолч хөлсөлсөн тул өөрийнхөө түүхийг авч, өдрийн тэмдэглэлээ имэйл болгох боломжтой. Контентийн талаархи миний алсын хараа бол хүмүүст өөрсдийн хэн болох, хийх зүйлдээ хэр дуртай зэрэгээ өгүүлэх ба энэ нь тэднийг худалдан авалт хийлгэхэд хүргэнэ, мөн тэдэнд урам зориг өгөх болно. Өгүүллэгүүд нь үзэгчидтэйгээ холбогдох хүчирхэг арга тул бид өсч хөгжихийн хэрээр энэ бас чухал үүрэгтэй байх болно.

Би бизнестэй холбоотой тоонуудыг анхааралтай харж, өдөр өдрөөр урагшлах ба алсын хараа маань намайг урагш татах болно.

Төгсгөлийн үгс

Гайхалтай төлөвлөгөө, санаа, стратеги үргэлж л байдаг ... харин ид шид үйлдлээр л бодит болдог. Ялангуяа эхлэх үед мэдэхгүй зүйл олон байдаг ч шийдвэртэй байж, хэрэгжүүлэх нь чухал юм.

Бүх зүйл цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж, хөгжиж, өсөх болно. Юу хийж байгаагаа мэдэх хамгийн сайн арга бол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гарган авч, үзэгчдийн хариу арга хэмжээнд тохируулах явдал юм.

"Урагшлахдаа бүтэлгүйтнэ, хурдан бүтэлгүйтнэ" гэсэн сэтгэлзүйтэй бай. Өөртөө "Шургаа эргүүл, зүгээр л хий" гэж дахин дахин өөртөө хэл. Алдаанууд гарсаар л байх болно, удалгүй сайжирч суралцах болно. Мөрөөдлөө биелүүлэхийг шаналан хүлээснээс илүү эрт хөгжиж сурах нь дээр.

Би дижитал стратеги ашиглан фермерүүдийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулж эхлэхэд өөрийн хөрөнгө оруулалтыг маш бага байлгахыг хүссэн тул өөрийн сувгаа бүтээсэн ... энэ их царай муутай байсан. Надад гоё вэбсайт эсвэл мэргэжлийн дизайнер байгаагүй - би өөрөө бүтээж, мөн бүтээгдэхүүний найрлага, үйлдвэрлэлийг өөрөө хийдэг байсан бөгөөд бүтээгдэхүүнээч өөрөө ачдаг байсан.

Та хаа нэг газраас эхлэх хэрэгтэй. Танд төгс төгөлдөр зүйл, эсвэл маш их мөнгө эсвэл хөрөнгө оруулагч хэрэггүй - танд хүсэл тэмүүлэл, хүсэл эрмэлзэл, шийдэмгий байдал, анхаарал төвлөрүүлэлт, гүйцэтгэл хэрэгтэй

Би танд итгэж байна ... хамгийн сайн зүйл ирнэ гэдгийг санаарай. Танд энэ бүхэн бий.

Орчуулсан: Чагнаадаржийн Оюунцэнд - Шинэ Зеланд улс.
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com