Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 11-р сарын 13
Ид шид бидний эргэн тойронд байдаг
“Keep your promises and be consistent. Be the kind of person others can trust..” 

“Амлалтаа биелүүлдэг, тэгээд тасралтгүй байгаарай. Бусдад итгэлтэй хүн нь байгаарай” — Rachel Pedersen
Rachel Pedersen

LinkedIn ба багц үйлчилгээ

Дижитал маркетингийн Зөвлөх, Social Media United -ийн үүсгэн байгуулагч/ГЗ

Rachel Pedersen бол SocialWorks Digital болон Social Media United, сошиал медиа агентлагийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал бөгөөд хувийн брэнд болон үйлчлүүлэгчээ онлайнаар хэрхэн нэмэгдүүлэхийг бусдад заадаг байна.

Rachel бол эрх чөлөө, шургуу байдал, амьдрал болон бизнесдээ дурлах, хүмүүсийн амьдралийг өөрчлөгч, үйлчлүүлэгчээ өөрийн байж болох төвшнөөс хэзээ ч байгаагүйгээр өндөрт гаргахыг үзүүлдэг бүсгүй юм.

Rachel 9-5 ажлаас салж эрч чөлөөгөө олоход нь 100 гаран хувь хүнд тусалсан байна. 2 жилийн хооронд тэрээр 11,3 сая хүмүүст хүрсэн бөгөөд Glamour, TODAY, Cosmopolitan, US Weekly зэрэг нэр хүндтэй сэтгүүлүүд түүнийг онцолсон байдаг.

Rachel өөрийн үйлчлүүлэгчийг сарын $4k -ээс тодорхой өдрүүдэд $7k -ээр үйлчилгээ үзүүлдэг ажээ. Бүсгүй одоогоор Fortune 500 influencers, алдартнууд, үйлчүүлэгч нартайгаа ажиллаад байна. Minnesota - ийн ганц бие ээж дэлхийд үнэлэгдэх топ сошиал маркетеруудийн нэг болжээ.

Өдөр 1

Нолиос эхэлнэ. Өнөөдөр юу хийх вэ? Таныг шоконд оруулж болзошгүй… бага зэрэг уламжлалт бус. Нүүрээ дараад чангаар хашгирна, тэмдэглэлээ бичнэ, шоколадтай мөхөөлдөс идэн гашуудлаа тайлна.

Юу гэнээ? Та намайг өнөөдөр дэлхийг эзэлнэ гэж бодож байна уу? Би бүх зүйлээ алдчихаад байна шүү дээ.

Би чинь хүн шүү дээ, робот биш. Нямбай босгосон бизнес, нэр хүнд, дагагч нар, санхүүгийн аюулгүй байдал - олон жилийн туршид хамаг хүчээ заран босгосон зүйлс маань унтаад сэрэхэд ямар ч шалтгаан хэлэлгүйгээр алга болчихлоо?

Надад үнэхээр хэцүү байгаа болохоор паник, гаслал шаналалаасаа гарахад хугацаа хэрэгтэй. Нэг сайн унтаад авбал дээрдэх байх. Маргаашнаас дэлхийд ноёлох ажил маань эхэлнэ.
Өдөр 2

Шуугиан, дарамтыг чимээгүй болгох. Энэ дэлхий дээр мөрөн дээрээ дарамттай (өр гм) ямар ч хүн цэцэглэж чадахгүй. Яг одоо бол утсаа унтраан, өрийн талаар ирэх емайлүүдийг үл тоон, 9-5 ажлаас өөрийгөө чөлөөлөх маш том ажилдаа төвлөрөх нь хамгийн чухал. Rachel хоёрхон жил гарангийн дотор 11,3 сая хүнд хүрч Glamour, TODAY, Cosmopolitan, US Weekly сэтгүүлүүдэд гарсан шүү дээ.

Rachel 3-22x ROAS бүхий тодорхой саруудад $4к, өдрүүдэд $7k үнээр үйлчилгээ үзүүлдэг. Тэрээр Fortune 500 influencers, алдартнууд, үйлчүүлэгч нартайгаа ажиллаж байсан. Minnesota -ийн ганц бие ээж дэлхийн топ сошиал медиа маркетерүүдийн нэг болж чадсан шүү дээ.

Дараагийн 30 өдөрт урт хугацааны дарамт, чимээнээс салан хамгийн түрүүнд хийх зүйл бол хүчилтөрөгчийн маскаа зүүнэ, тэгээд өөртөө тусална.

Жаахан мөнгөтэй болохын тулд платформууд дээр (Facebook Marketplace эсвэл Craigslist) борлуулалт хийнэ, гэртээ байгаа зарим зүйлсээ зарнаа. Бүтэн өдрийг хөрөнгө босгоход зарна. Өнөөдөр $1,000 хийж чадвал амьсгаа авах чадалтай болно.
Өдөр 3 

Нэгэнт бүүр эхнээс нь эхэлж байгаа учраас ямар салбар/niche рүү орохоо шийдэх хэрэгтэй. Миний туршлага чадвар бол сошиал медиа, Facebook ads менежэр, тиймээс хамгийн хурдан үр дүнд хүрэх чадвар дээрээ төвлөрнө.

Төвлөрөх зах зээл: дасгалжуулагч нар, курс, емайл цуглуулахад туслах. Бороо орж буй мэт, тэгээд бас хурднаар хийнэ!

Өдөр 4

Өөрийн сошиал профайлаа бүтээх цаг, намайг олоход амархан болгох, хувийн брендээ өсгөх зорилгоор өөрийн нэрээр нэрлэнэ.

ClickFunnels ашиглаад вэбсайтаа хийчихнэ, энгийн амархан сайт байх болно, дараа нь нэмээд байж болно. Өөрийн брендийг тодорхойлохын тулд Pinterest wedding palettes ашиглах ба сошиал болон өөрийн вэбсайтаар брендээ бэхжүүлэхджээ үүнийгээ ашиглах болно.
Өдөр 5 

Дараагийн 30 өдөрт төвлөрөх гол платформууд бол Facebook, LinkedIn байна. Бусад нь гайхалтай л даа гэхдээ би ихэнх цагаа өнгөрөөдөг платформоо сонгосон нь дээр гэж үзэж байна.

Хэрэв таньд мөнгө байхгүй бол, мэдээж цаг байх байх хэрэгтэй!

Вэбсайт дээрээ Facebook pixel - ээ оруулаад сайт дээр зочилсон хүмүүсийг дахин таргет хийнэ. LinkedIn bio, Facebook (профайл, пейж 2 дээрээ) хаа сайгүй өөрийн линкээ байрлуулна, би хүн бүрийг тийшээ очоосой гэж хүсч байна.

Миний сайт дээр одоогоор үзүүлэх гавьяа шагнал байхгүй ч би юунд эксперт гэдгээ өөрийн түүхээр хэлнэ.

Өдөр 6

LinkedIn рүү орж өөрийн bio мэдээллээ оруулах хэрэгтэй. Зочилсон хүн бүр ямар ч асуултгүй байх мэдээллийг оруулна - тэд бүртгүүлнэ - бүртгүүүлснээр ямар өгөөж авахаа эндээс мэдэх ёстой.

Bio - оо оруулсны дараа бизнесдээ хэрэглэгч, үйлчлүүлэгч олохыг хүсч буй хэдэн зуун гүйцэтгэх захирал, компаний эзэд, ерөнхийлөгч нар, компаний партнеруудтай холбогдоно. Хуруугаа мэдрэлгүй болтол тэд нартай холбогдоно, холбогдоно, холбогдоно.

Өдөр 7

Холбогдсон 100 хүн миний хүсэлтийг хүлээн авсан бол цааш нь давуулан биелүүлэх цаг. Шинээр холбогдсон хүн бүрт төлөвлөгөөтэйгээр мессэж явуулах ба хэрхэн бүртгэлээ хийдэг болон тэд бизнесдээ хэрхэн хэрэглэгч олохыг тэдэнтэй хуваалцах болно.

Тэдэнтэй ТӨЛБӨРГҮЙГЭЭР утсаар ярилцан тэдний стратеги дээр туслахыг хүсэх ба тэд өөрсөддөө тохирсон бизнесийн стратегитэй болох юм. Би нэг ч доллар зарахгүй үүнийг хийнэ.

Өдөр 8

Гайхалтай! Өнгөрсөн шөнө унтаж байхдаа хэдэн сайхан зүйл олсон шүү. (Яг үнэндээ би унтаагүй. LinkedIn дээр хүмүүстэй холбогдон, мессэж явуулсаар байсан)

Би тэдэн лүү утсаар ярьсан, би тэдэнд үнэ цэнэтэй стратеги хуваалцах нэг цагаа өгсөн. Энэ хуваалцсан стратегиуд миний хамгийн САЙН стратегиуд байсан, утсаар ярьсны дараа тэдэнд дэмжлэг хэрэгтэй гэдгийг би мэдэж байгаа.

Өдөр 6-8 -д хийсэн зүйлдээ ядахдаа Өдөр 22 хүртэл өөрийн өдөр бүрийн цагаас багахан хугацааг зарцуулсаар байна.
Өдөр 9

Бүтэн стратегийн бичвэрээ хүмүүст илгээн үүгээрээ хүмүүсийн сэтгэгдлийг солилцож авна, мөн тухайн стратегиудыг хэрэгжүүлэх сарын хураамжаа тэдгээр хүмүүст бууруулах болно.

Сэтгэгдэл авахын хүч: бууруулсан сарын хураамж нь энэ агшинд зарим нэг мөнгөн урсгал орж ирэх боломжтой болгодог.

Өдөр 10

Өнөөдөр ClickFunnels website руугаа хүмүүсээс авсан сэтгэгдлүүдээ нэмнэ. Зураг-болон-бичлэгт суурилсан сэтгэгдлүүд тустай ч, дан бичлэгээр хийсэн нь хавьгүй дээр.

Өдөр 11

Ганцхан хуудас (дөнгөж эхэлж байгаа болохоор) ClickFunnels website дээрээ scheduler буюу хуваариа оруулна.

Одоогийн мөнгөний урсгалаа үнэлсний дараа Calendly (төлбөргүй ч хангалттай, гэхдээ л ахисан төвшин тийм ч сайн биш) болон ScheduleOnce эсвэл Acuity (Acuity бол дараагийн алхамуудыг нэмээд явахад гайхалтай, хэд хоногийн дараа хэрэг болно) алийг нь ашиглахаа шийднэ.

Тиймээ, Acuity төгс сонсогдож байна. CTA-Call to Action буюу үйлдэл хийх товчин дээр дарангуут pop-up page рүү орохоор хийнэ. Маш амархан.

Өдөр 12

Facebook page, profile аль алинд нь өдөр бүр лайвуудыг хийнэ гэж өөртөө амлана. Энд хүмүүст үнэ цэнийг өгөх ба худалдан авалт болон бүртгэл хийдэг ГАЙХАЛТАЙ стратегиудаасаа хуваалцана.

Лайв бүрийн дараа “Хэрэв та өөрийн бизнесд олон үйлчлүүлэгчтэй болох үр дүнтэй стратегиудын талаар илүү ихийг сурахыг хүсвэл доорх линкийг дарж ороод надтай 15 минут ярилцаарай” гэж хэлнэ. Мэдээж тэр линк нь миний хийсэн гайхалтай ClickFunnels one-page website руу хүргэнэ. Тэнд над руу утсаар ярих цагийн хуваарийн календарь гарч ирнэ.

CTA (Call To Action) -үйлдэл хийснээс авах үнэ цэнэ гайхалтай гэдгийг хэлэхээ мартахгүй, CTA-гүйгээр дараагийн 30 өдөрт ашигтай бизнес босгохгүй шүү дээ.

Өдөр 13

Миний пейж дээрх Facebook Live -т views байхгүй гэдэг нь тэд сайн тараагүй хэрэг. (Шинэ Facebook page эсвэл пройфайлд байдаг л зүйл)

Facebook зарууд ашиглаад өөрийн бичлэгнүүдийг ирээдүйн үйлчлүүлэгч нартаа цацах болно. Би гүйцэтгэх захирал, компаний үүсгэн байгуулагч нар, ерөнхийлөгч, жижиг бизнесийн эздийг онилно (таргет хийнэ).

Өдөр 14

Өнөөдөр бүх зүйл коммунитигийн тухай байх болно. Одоогоор оршин байгаа хамгийн том коммунити (Facebook) руу очно. Энд би урт хугацааны стратегиудыг шууд хэрэгжүүлэх алхамуудын хамт постоор оруулна.

Үүний дараа хүмүүс миний постуудад engage хийх ба надад найзын хүсэлт явууж мессэж илгээнэ. Энэ бол хүмүүсийг хуурсан асуудал ердөө ч биш харин зүгээр л networking юм. Платформ дээрх худал хуурмаг, хүн лүү дайрч давшилсан зүйлс бол хүмүүс шууд л эгдүүцдэг.

Түүнчлэн маш олон хүмүүс миний хувийн профайл дээрх ирээдүйд хийх Лайвуудаас намайг харах болно. Score!
Өдөр 15 

Facebook зар ашиглаад миний бичлэгүүдийг үзсэн хүмүүс рүү дахин таргет хийнэ. Зорилго бол ClickFunnels - ийн нэг хуудас бүхий сайт руугаа тэднийг оруулах.

Мөнгө зарах хэцүү байгаа, гэхдээ 2 дах өдөрөө $1,000 олно гэж тооцсон.

Хэрэв $1,000 - оор зар явуулаад нэг үйлчлүүлэгчээс эхний $1,000 олж чадвал ашиг ч үгүй алдагдалгүй таарна. “Үйлчлүүлэгч олоход ихэнх мөнгөө зарсан бизнес хождог.” (Энэ бол Dan Kennedy -ийн хамгийн гайхалтай ишлэл. Бас Russell Brunson - ийн хамгийн дуртай нь.)

Өдөр 16

Санхүүгийн аюулгүй байдлаа хангахын тулд утсаар ярих ажлаа үргэлжлүүлнэ. Одоогоор олж авсан сэтгэгдлүүдээ вэбсайт руу оруулан янзална. Гэхдээ одоо “Төлбөргүй” тоглоомоо дуусгана. Acuity хуваариа шинэчилж дараах хоёр хувилбарыг нэмнэ:

Танилцах Call: 15 минун, ТӨЛБӨРГҮЙ
Бүрэн Бизнесийн Стратегийн Call: 60 минут, $500

Өдөр 17

Одоо гол зорилго бол танилцах болон стратегийн call аль алийг нь хийх.

Бүрэн стратегийн call хийснээр бүрэн багц сургалтаа сарын $1,000 - $2,000 үнээр зарах болно.

Буцахын аргагүй саналыг тэд эхний сар 50% хөнгөлөлттэй үнээр авч болно.

Өдөр 18

Өнөөдөр өмнө хийснээ давтана. Хамгийн багадаа сарын 5 үйлчлүүлэгчтэй болох ба $5,000 дараагийн хэдэн өдөрт олно. $1,000 - аар 5 үйлчлүүлэгчтэй болчихвол дараагийн цөөн үйлчлүүлэгч нартаа үнээ нэмэх цаг.

Өдөр 19

Сард $5,000 олно гэдэг нь ихэнх хүмүүсийн зүгээр л мөрөөдөл. Энэ бол 9–5 -аас өөрийгөө чөлөөлөн өрөө төлөхөд хангалттай.

Өнөөдрөөс өөрийн платформоо бүтээж эхэлнэ. Би Facebook Group ашиглах бөгөөд өнгөрсөн 19 өдөрт хувийн мессэжээр холбогдсон найзуудаа урина.  
Өдөр 20

6-8 дах өдрүүдэд хийснээ давтаад л байна, сошиал медиа ашиглаад lead-generation strategies буюу бүртгэл хийдэг стратегиа танилцуулаад сар хүрэхгүй хугацаанд 5 үйлчлүүлэгчтэй болсноо хуваалцах болно.

Өдөр 21
Сар хүрэхгүй хугацаанд хэрхэн $5,000 олохыг заах бүтээгдхүүнээ бүтээнэ.

Энэ сургалт $19 - ийн үнэтэй, энгийн, багавтар сургалт байх болно, ухаан шаардахгүй, хүссэн хүн үр дүн гаргахаар хийнэ.

Өөрийн шинээр нэмэгдэж байгаа Facebook, LinkedIn, Facebook community дээрээ үүнийгээ хуваалцах болно. Хэрэв би нэгийг л зарсан бол мянгыг зарж чадна.

Өдөр 22

DotComSecrets - д зааснаар үнэ цэнийн шатаа хэрхэн хийх талаар судална, дараагийн ложикал алхам юу болох, томоохон бүтээгдхүүн үйлчилгээ хийхийг хүсч буй хүмүүст би юуг илүү өгч чадахаа тооцно. 

Өдөр 23

Өнөөдөр LinkedIn дээр lead-generation буюу бүртгэл хийх ажлаа явуулна (миний өмнөх бизнесд үүнийг 10 өдөрт$1K” гэдэг). Энэ нь Лайв бичлэгүүдээ зар болгох ба нэмээд өөрийн зарын бичлэгээ retargeting хийх буюу дахин онилно.

Сард $10,000-ийг олсон цагт дэлхий миний хясаа болно.

Өдөр 24

Өөрийн бүтээсэн үнэ цэнийн шатанд үндэслэн шинэ сургалтынхаа агуулгыг жагсаана, мөн өөрийн сэтгэл хөдлөлийг нэмнэ.

Азаар сургалтыг ганц шөний дотор бүтээж болдгийг мэддэг юм. Өнөөдөр үүнийгээ хийх өдөр. ClickFunnels - ийн гишүүнчлэлийн сайтыг ашиглаад өөрийн контентүүдийг оруулна. Тэдэнд таалагданаа.

Өдөр 25

Сургалтын хөтөлбөрүүдийн үнийг оруулах цаг. Ихэвчлэн $497, гэхдээ эхний 10 бүртгүүлсэн хүнд $97, эсвэл $197-оор борлуулна. Үүнд 7 хоног бүрийн дасгалжуулалтын утсаар ярих орсон байгаа.

Мэдээж үүнийг сэтгэгдэл авах бичлэгээр солилцоно.
Өдөр 26 

Сургалт авсан эхний хүмүүсээс сэтгэгдэл цуглуулна (энэ маш их үнэ цэнэтэй бол тэдгээр сурагчдын үр дүн бүр илүү хүчтэй) .

Борлуулалтын хуудас хийх дөт замыг мэддэг болохоор ClickFunnels - ийн борлуулалтын загварууд дээр үүнийг хийнэ (би хамгийн гоё сувгууд хийхгүй харин энэ миний сургалтыг хамгийн сайн борлуулдаг байх ёстой)

Өдөр 27

Яг одооогоор сард $10K -ийг олоход их ойртсон. Тиймээс хагас цагаар ажиллах онлайн туслах авнаа (долоо хоногт хэдхэн цаг). Туслах маань миний сошиал контентууд болон емайлүүдийг зохицуулах юм. Эдгээр ажлаа туслахдаа өгснөөр завтай болно, бизнесээ илүү томоор харж ажиллах болно.

Ёоох та намайг долоо хоногт 80 цаг+ ажиллаж ажиллаагүй гэж бодож байна уу? Хахаха, хэлэх ч үг алга, би долоо хоног бүр 80 цаг+ ажиллаж байгаа учир нь би энэ бүхнийг давж гарахын тулд хамаг байдгаараа ажиллаж байна...гэхдээ төгсгөл нь ямар байхыг би харж байгаа.

Өдөр 28

Өнөөдөр сурталчилгааны өдөр. Хүн бүр миний царайг харж, миний дууг сонсон миний нэрийг мэдэх хэрэгтэй.
Миний явуулах подкастын категори бүрээр идеал үйлчлүүлэгч маань сонсоно. Миний зорилго бол 50+ подкастыг хийхээр төлөвлөх ба ингэснээр өөрийн нөлөө болон платформыг маш хурднаар бүтээх болно.

Өдөр 29

Мөрөөдлийн 100 аа бүтээх цаг. Энэ хүмүүс бол бизнесийн хувьд надаас нэг эсвэл хоёр алхам урд яваа хүмүүс. Өөрийн шинэ сургалтдаа affiliates/хамтарсан бизнес хийхийг хүсч байна. Би орлогынхоо 50% ийг тэдний бизнесийг сурталчлахад зарцуулна.

Өдөр 30

Өнөөдөр сайхан өдөр. Нэхэгдэж буй нэхэмжлэхүүдийн төлөх хамгийн бага дүнгээр төлбөрөө хийнэ, өнгөрсөн 30 өдөрт босгосон хүчин чармайлтаа 2 дахин нэмэгдүүлнэ. 30 өдөрт миний хийсэн амжилт болох сарын $10,000 олж байгаагаа дараагийн сард $20,000 болгоно!

Төгсгөлийн үг

Wow, үнэхээр чанга 30 хоног байлаа, гэхдээ би өмнө нь үүгээр явсан лдаа. Санаж явах хамгийн том зүйл бол богино хугацаатай, төлөвлөгөөтэй хурдан гүйлт таны амьдралыг аварч, таны амьдрал дах бүх зүйлийг өөрөөр харах боломж өгдөг. Миний энийг та уншиж байхдаа үүний би дуурайн хийх боломжгүй гэж бодож суугаа байх. Зүгээр л хүмүүс дээр очоод юугаар туслах уу гээд очоод асуу. Энэ 110% боломжтой, тиймээс гараад эхэл.

Шинэ Зеланд улс. Чагнаадаржийн Оюунцэнд.
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com