Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 5-р сарын 13
Alison Prince зөвөлж байна...
Don't fear failure. Fear being in the exact same place next year as you are today.
Алдахаас бүү ай. Айдас чамайг дараа жил өнөөдрийн байгаа газарт тань байлгах болно. Alison Prince

Alison олон сая долларын онлайн брендийг бүтээсэн бөгөөд өөрийн 10 болон 13 настай охидууддаа барааг онлайнаар борлуулахыг заахаар шийдсэн байна. Эхний 9 сарын дотор охидууд нь хүзүүний ороолт зараад 100 мянга гаруй долларын борлуулалтыг хийжээ. Одоо тэр үүнийгээ 2000 гаруй хүмүүст зааж өгөөд байгаа ба амжилттай, ашигтай eCommerce бизнесээ бусдад зааж өгсөөр яваа юм байна. Түүнээс та бүх зүйлээ алдвал эхний 30 хоногт юу хийх вэ гэж асуухад тэрээр юу гэж хариулсныг доор нэг бүрчлэн орууллаа...
eCommerce бизнесийг эхнээс нь эхлэх надад шинэ юм биш лдээ. Би үүнийг өмнө нь олон удаа эхэлж байсан, одоо үүнийг дахиад эхлэхэд чадна гэж бодож байна. Үнэндээ бол энэ санаа миний сэтгэлийг хөдөлгөж байна шүү. Яагаад гэвэл энэ бол шүд зуун айдсаасаа гарах, ямар нэгэн шинэ юмыг бүтээх, босгох эрч хүчийг мэдрэх боломж гэж бодож байна. Яагаад гэвэл энэ бол анх удаагаа шинэ бизнес эхлүүлж буй хэрэг биш учраас. Шинээр бизнес эхлүүлэхэд хоёр чухал зүйл бол цаг хугацаа, мөнгө юм. За тэгэхээр надад мөнгө байхгүй, тэгэхээр өөрийн үндсэн ажил болох ээжийн ажлаа хаяхгүйгээр, би маш хурдан мөнгө олох багахан цаг байна. Өөрийн хүүхдүүдийн сургууль, бусад арга хэмжээнд зөөхийн хажуугаар буюу орой, амралтын өдрүүдээр бүх зүйлийг амжуулах болно.

Өдөр 1.
Зорилго: 30 өдрийг долоо хоногуудад хуваарилна.
Өдөр бүр гэр бүлийнхнээ босохоос өмнө нэг цагийн өмнө босно. Миний урт хугацааны зорилго бол өөрийн e-commerce бизнесээ босгох гэдгээ би мэдэж байгаа. Энэ бол гэрээсээ ажиллан маш хурднаар мөнгөнд хүрэх. Онлайнаар бүтээгдхүүнээ борлуулах хамгийн зөв арга бол хүмүүстэй маш хурднаар итгэлийг бий болгох. Бараа маань ямар нэгэн барьж, мэдэрч болох, тэдэнд хэрэгтэй биет бүтээгдхүүн байх ёстой. Гэхдээ онлайнаар бараа зарахад хамгийн их анхаарах зүйл бол түүнийг авахад хэцүү биш, маш амархан байх ёстой. Өнөөдөр үр ашигтай ажиллах e-commerce-ийн сайтаа хийх өдөр.
Миний дараагийн 30 өдөр иймэрхүү байна:
1. Үдэшлэгнүүдийг олно
2. Үдэшлэгэнд зориулсан бүтээгдхүүнүүдийг олно.
3. Өөрийн үдэшлэгийг зохион байгуулна.
4. Өөрийн үдэшлэгийг дахиад зохион байгуулна. Тиймээ, онлайнаар бараагаа зарангаа үдэшлэг хийнэ, үдэшлэг анхны өдрөө л ашигтай байна гэдгийг би мэдэж байгаа. Хэрэв эхний өдөр надад цаг олдвол тренд болж байгаа барааг хайна. Өөрөөр хэлбэл юу онлайнаар хамгийн их зарагдаж байгааг мэдэхийг хичээнэ. Хэрвээ хүмүүс юу худалдан авч байгааг мэдэх юм бол миний тоглолт маш амархан болно.

Өдөр 2
Зорилго: Үдэшлэг олох.
Онлайнаар бүтээгдхүүнээ зарах бизнесээ эхлэхэд надад тулгарч буй асуудал бол надад traffic хэрэгтэй. Хэн ч ирэхгүй бол хэн ч юу ч худалдаж авахгүй. Тиймээс өнөөдөр бол ClickFunnels дээр аккаунтаа нээн бүх зүйлийг бэлэн болгох ёстой.
Найзууд кинон дээр Ross, Rachel үдэшлэг зохиодог доо. Ross диван дээр ганцаараа суугаад үдэшлэгт нь хэн ч ирэхгүй харин Rachel-ийн байранд маш олон хүн цугларсан байдаг. Бодит амьдрал дээр хоёр янзын “үдэшлэг” онлайнаар өдөр бүр зохиогдож байдаг. Миний хийх ёстой зүйл бол би Rachel -ийн үдэшлэгийг олох юм. Олны дунд нэр хүндтэй Rachel-ийн үдэшлэг миний бүтээгдхүүнүүдийг хэрэглэнэ гэж би төсөөлж байгаа.
Rachel хүн бүрт энэ бүгдийгээ хаанаас авснаа хэлэх болно, мэдээж хүн бүр л тэдгээрийг хүснэ!
Хэрвээ Rachel-ийн хүрээнийхэн миний бүтээгдхүүнийг сурталчлаад явчихвал тэдгээр бүтээгдхүүнийг нийлүүлэх хамгийн амархан ажил байх болно. Надад Ross шиг хаалга бүрийг цохин хүн бүрийг үдэшлэгтээ урих шаардлагагүй болчихож байгаа юм.
Эдгээр Rachel-ийн онлайн үдэшлэгүүд сошиал дээр 24/7 болж байдаг. Энэ бол бүтээгдхүүнийг онлайнаар зарахад амархан болдог. Үдэшлэгт явж буй хүмүүс (онлайнаар үүнийг followers гэнэ) үргэлж бусад үдэшлэг зохиодог хүмүүстэй (нөлөө үзүүлдэг хүмүүс - influencers) харьцаж байдаг нь миний хувьд төгс таарна.
Гэхдээ Rachel-ийн үдэшлэгт байгаа хүмүүсийг яаж олох вэ? Нөлөө үзүүлдэг хүмүүсийг хэрхэн олж тэднийг дагагчдад хэрхэн бүтээгдхүүнэ зарах вэ?
Би Instagram руу очно. Энд маш олон нөлөө үзүүлдэг хүмүүс байдаг ба бид шууд л Rachel-ийн хүрээлэлд орох боломжтой. Би зүгээр л тэднийг харах хэрэгтэй. Instagram-ийн hashtag надад анхны урилгаа явуулах боломжийг олгоно. Үүгээр би Rachel шиг хүмүүсийн үдэшлэг хаана болж байгааг харах боломжтой бөгөөд энэ миний бүтээгдхүүнээ борлуулах газар байх болно. Заримдаа тэнд Ross -ийн үдэшлэгүүд болж л байгаа. Гэхдээ би зөвхөн миний бүтээгдхүүн зарагдах, мөн би тэнд тухтай байх тийм л газрыг хүсч байгаа.

Instagram-аар өөрт таарах онлайн үдэшлэг хайхад зарим нэгэн үндсэн шаардлагууд байдаг:
- Тэд Instagram дээр маш сайн engagement хийдэг
- Тэд жижиг нөлөө үзүүлдэг хүмүүс, өөрөөр хэлбэл 100,000-аас доош дагагчтай байх. Би хүн болгон очих тийм том үдэшлэгийг хүсээгүй лдээ (100K дээш дагагчтай). Тийм газар үнэтэй байдаг. Энэ тохиолдолд багахан зүйлээр эхлэх нь мэдээж дээр.
- Тэд одоогоор өөр бүтээгдхүүн зарж байгаа бөгөөд постууд дээр нь маш сайн харилцаатай байх ёстой.
Өөрийн хүсч буй үдэшлэгүүдээ олсон учраас Google Docs ашиглаад хийх ажлын жагсаалтуудаа гаргана. Их байвал сай. Өнөөдрийн хийсэн төлөвлөгөө маань миний бизнесээ босгоход маш их цагийг хэмнэх ба ашигтай бизнесээ эхлүүлэх боломжийг олгоно.
Өдөр 3
Зорилго: Тренд болж байгаа бүтээгдхүүнийг олох
Өчигдөр тренд үдэшлэгүүдийг хайсан (нөлөө бүхий хүмүүсийг). Ямар бүтээгдхүүнүүдийг ямар хүмүүс сонирхож байгааг харж чадсан. Өнөөдөр ямар бүтээгдхүүнүүд тренд болж байгааг судлах миний өдөр.
Миний зорилго бол борлуулж болох бүтээгдхүүний жагсаалтаа гаргах. Би Amazon-аас хүмүүс юу худалдаж авч байгааг шалгана мөн нөлөө үзүүлдэг хүмүүсийн пейжүүдийг шалгана. Энэ бол хүний санааг хулгайлж буй хэрэг биш юм. Яагаад гэвэл ганцхан барааг Хятадаас захиалж чадахгүй шүүд ээ, надад маш хурднаар (2-3 хоногийн дотор) ирэх бараа хэрэгтэй байгаа. Дараа нь түүнийгээ борлуулах болно.
Жич: би дөрвөлжин кубик хэлбэрийн модыг 24 цагийн дотор борлуулж 9 мянган доллар олсон юм. Охидууд маань хүзүүний ороолт зараад 100К долларийн борлуулалт хийсэн. Би хэтрүүлж бодоогүй, энэ ажиллагаа ярвигтай гэж үү!

Өдөр 4-5
Зорилго: Тренд болж байгаа барааг хаанаас авахаа олно. 4 болон 5 дах өдрүүдэд өргөн хэрэглээний барааг ойрхоноос хаанаас авч болох талаар судалгаа хийнэ. Би эдгээр барааг авахад 2 - 3 өдөр болох байх. Ихэнхдээ би бүтээгдхүүний дээжээс авдаг. Би бараа нийлүүлэх хүнээс дээжээс нь авч болох талаар асууна, хэрвээ тэд зөвшөөрөхгүй бол би багахан эрсдэл хийх хэрэгтэй болно. Би тэдний хэрэглэгчдээс сэтгэгдэл бичиж өгөөч гэж асуух ба нийлүүлэгчийн Facebook pages, Instagram feed-ийг шалган тэдний бүтээгдхүүний чанарыг шалгана. Би муу бараа зарахыг үнэхээр хүсэхгүй байгаа. Цагаа хэмнэх үүднээс би нийлүүлэгчээс тэдний бүтээгдхүүний зургийг сайт дээрээ тавиад цааш нь борлуулж болох талаар асууна (Мэдээж, би үүнийг асуухгүйгээр хэзээ ч ашиглаж байгаагүй!)
Өдөр 6
Зорилго: Лого, өнгө, нэрээ сонгоно.
Би үүнийг хийхэд бага хугацаа зарна, яагаад гэвэл хүүхдүүдийнхээ хөл бөмбөг, төгөлдөр хуурийн хичээлд оролцох ёстой. Эдгээр бол миний хамгийн түрүүнд хийх ажилд ордог, учир нь хүүхдүүд маань энэ насан дээрээ дахиад хэзээ ч байхгүй шүү дээ. Логоны хувьд би Canva ашиглана, энэ эхний 14 хоног туршилтын хугацаатай байдаг. Би тэдний хийчихсэн логонуудаас өөртөө таарах энгийн нэгийг сонгоно. Би мөн үнэгүй color-dropper Chrome extension ашиглан Pinterest дээр өнгөний сонголтуудаас өөрийн хүсч буй өнгийг сонгоно. Надад үүнд зарцуулах хугацаа бага тул таалагдсан өнгөө л шууд сонгоно. Яваандаа энэ өнгөө ClickFunnels дээр сонгосон загвартаа ашиглах юм. Бизнесийнхээ нэрийг нээрээ сонгох юм байна. Үүнийг хүүхдүүдээрээ сонгуулнаа.

Өдөр 7
Зорилго: Амрах.
Бизнесээ босгох зуураа гэр бүлтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөн амрах өдөр. Өөрийгөө амрааж байх нь яваандаа миний бизнест маш чухал. Би сүм явах, унтах, явган алхах, найзууд болон 95 настай эмээтэйгээ уулзах сайхан агшнуудад цаг гаргана.

Өдөр 8
Зорилго: Бүтээгдхүүний саналаа бэлдэх
Даваа гариг их эрт эхэлнэ, учир би зүгээр л унтаж чаддагүй юм. Шинэ зүйл хийх нь сэтгэл хөдөлмөөр! Өнөөдөр санал болгох гол бүтээгдхүүндээ төвлөрнө. Би үйлдвэрлэгчээс биш нийлүүлэгчээс үүнийг худалдан авч байгаа учраас миний зарах гэж байгаа барааг бас нэг хүн хаа нэгтээ зарж байгаа гэдгийг би мэдэж байгаа. Тиймээс би татгалзахын аргагүй саналыг хийх ёстой. Энэ нь би маш хямдхан зарна гэсэн үг биш лдээ. Миний зорилго бол мөнгөтэй болох. Тиймээс маш хямд үнийг санал болгох нь буруу юм. Харин миний санал хэнээс ч илүү үнэ цэнийг өгөхөөр байх ёстой. Би үүнийг өмнө нь хийж байсан. Энэ стратеги ажиллана гэдгийг би мэдэх юм. Энд нэг жишээ оруулья. Би хагас сая ширхэг тортны тавиур зарсан юм. Тортны тавиур яагаад хамгийн үнэ цэнэтэй нь байсан вэ гэвэл:
Тортны тавиур худалдан аваад үүнийг ҮНЭГҮЙ аваарай:
✔️ 50ш таван-минутанд торт хийх жор бүхий номыг Үнэгүй татаж авах
✔️ Маш үзэмжтэй тортны иж бүрдэл (үнэгүй)
✔️ Үнэгүй хүргэлт
Гайхалтай, энэ миний санал! Багахан мөнгө олох ч би өөрийгөө өрсөлдөөнд хамаагүй давуу болгож байгаа юм. Гэхдээ би ашгаа золиослоогүй шүү! Би түүнчлэн хамгийн хурдан хүргэлтийн хувилбарыг төлбөрийн хэсэгт оруулна.
Тэгээд мөн хоёр дах буюу дараагийн саналыг оруулна. Хурдан хугацаанд торт хийх хүмүүст өөр юу хэрэг болох билээ?
✔️Торт чимэглэх хошууны иж бүрдэл.
Энэ маань тэдний тортнуудыг үзэмжтэй болгохгүй гэжүү? Би eBay дээрээс хамгийн хямдханыг олно. Үүнийгээ бас Үнэгүй гээд оруулнаа. Хэрвээ тэд сар бүрийн тортны мэдээлэл авахад бүртгүүлвэл үнэгүй өгнө. За ингээд миний анхны бүтээгдхүүн зарах санал бэлэн боллоо. Done!
Өдөр 9
Зорилго: ClickFunnels-аа зохицуулах өдөр
Энэ бол анхны сувагаа хийж эхлэх өдөр. Би “Daily Deal” буюу “Өдрийн тохиролцоо” загварыг ашиглах бөгөөд үүнийг өөрийн өнгө, лого, бизнесийн нэрээ оруулж янзална. Тэгээд бүтээгдхүүнээ нэмнэ. Бурхан тэнгэртээ баярлалаа. ClickFunnels-д энэ загваруудыг аль хэдийн хийчихсэн байдаг нь сайн хэрэг шүү! Энэ миний цаг, зардлуудыг хэмнэж байгаа юм! Би мөн дараах ClickFunnels’ Pro Tools Freebies-үүдийг CFProTools.com-оос татаж нэмнэ.
CF USA ONLY Shipping 
CF Customer Info 
CF Best Seller Highlight 
CF Rearrange Highlight
Мөн нэмэлт хуудсуудыг янзлахдаа төвлөрнө:
Хэрвээ хэрэглэгч худалдан авалт хийхгүй гарахыг оролдвол 10%-ийн хямдралыг санал болгох хуудсыг бэлтгэнэ. 
Автомат емайлаа тохируулах ба худалдан авалт хийлгүй гарсан худалдан авагчдаа дахиад 10% хямдарсан купоноо емайлдаа оруулна. 
Дараагийн борлуулалтын саналаа оруулна.
Бидний тухай болон холбоо барих хуудсыг нэмнэ.
Дээрх мэдээллээ Баярлалаа пейжээ оруулж өгнө. 

Өдөр 10
Зорилго: Үдэшлэгний урилгаа гардуулах…
Одоо надад миний оролцохын үнэхээр хүсч буй үдэшлэгнүүдийн урилга байгаа (энэ бол миний хамтарч ажиллах нөлөө үзүүлдэг хүмүүс юм). Өнөөдөр үдэшлэгт очиж, өөрийн бүтээгдхүүнээ зарах асуудлыг зохицуулах. Би тэд нарын мэдэхгүй. Тэд нар намайг мэдэхгүй. Намайг сурталчлаад өгөөч гэж хэлэх мөнгө надад байхгүй (Миний түрийвч таг хоосон!). Би үүнийг 3 талаасаа хожихоор хийнэ (win-win). Нөлөө үзүүлэгч хожих ёстой, хэрэглэгч хожих ёстой, би бас хожих ёстой. Өнөөдөр Rachels шиг нөлөө үзүүлдэг хүмүүстэй холбогдож намайг анзаарах зүйлийг хийнэ. Тэд нар надтай яагаад ажиллах ёстойг ятгах. Нөлөө үзүүүлдэг хүмүүс бусдын барааг сурталчилж орлого олох хүсэлтэй байдаг. Би тэд нарт үүнийг хийх ямар амархан болох, өөрийн олж чадах орлого, бүтээгдхүүний чанарыг тайлбарлах ба хэрэглэгч үнэ цэнэ нэмсэн бүтээгдхүүнийг санал болгоход хэрхэн худалдаж авдгийг үзүүлнэ.
(Анхаарах зүйл: Нөлөө үзүүлдэг хүмүүстэй уулзахдаа тэд нартай зүгээр л жирийн хүнтэй ярьж байгаа мэт харьц. Мэдээж шдээ гэж та болож байгаа байх, гэхдээ би үүнийг ингээд л орхиё. Тэдний нэрийг ашигла, бүтээгдхүүний талаараа хэл, тэр хүнтэй энгийн харьцаанд ор. Өөр нэг анхаарах зүйл бол цаг хугацааны хувьд тэднийг шийдвэр хурдан гаргахаар мессаж өгөөрэй).
Зарим таньд хариу хэлэхгүй гэдгийг би мэдэж байна, гэхдээ би энэ урилгаа маш олон үдэшлэгт явуулах тул зүгээрээ. 
(Жич: Dana Derricks-ийн “Мөрөөдөл 100” энэ номыг заавал уншаарай. Энэ нөлөө үзүүлдэг хүмүүсийг хэрхэн эрхлүүлэх, тэд нартай хэрхэн удаан хугацаанд харилцаа холбоогоо бэхжүүлэх тухай юм)
Өдөр 11 
Зорилго : 3x хэмээх нууц сувгаа бэлдэх
Нөлөө үзүүлдэг хүмүүсээс ирэх хариуг хүлэж байгаа болохоор өнөөдөр 3x хэмээх нууц суваг дээрээ төвлөрнөө. Би “3x нууц суваг” яаг л James Bondish сонсогдож байгаа биз. Энэ үнэхээр тийм л дээ. 
Би хэрэглэгчтэй болохоороо тэдний оймсийг хүртэл тайлуулахыг хүсч байна. Би тэд нарт дахин, дахин бас дахин борлуулалт хийхийг хүссэн юм. Анхны захиалга хийгдсэний дараа нь би дахиад хоёр зүйл борлуулахаар төлөвлөсөн. 
Энэ нь 3 зүйлийг нэг захиалгаар хийх гэсэн санаа юм. Энэ нь сурталчилгаанд 1 ч төгрөг зарахгүйгээр нэмэлт орлого олох боломж. Юу гэнээ? Тиймээ. Энэ бидний “Баярлалаа” хуудаснаас эхэлнэ(энэ бол хамгийн их нээж үздэг емайл юм). 
Би тэдэнд бэлэг явуулснаа хэлээд, емайлаа шалгаж үзэхийг зөвлөнө. Тэд нар үүнийг яг хийх учраас энэ боложмийг дутуу үнэлж болохгүй (e-худалдааны стайл бүхий емайлууд буюу e-comm-style soap opera email sequence). Тэд нар ямар сайн худалдан авалт хийснээ бодож байх зуур би дараагийн бараа, бас дараагийн бараагаа санал болгоно! 
Энэ нь хүмүүс надаас ирэх емайлуудыг ирээдүйд онгойлгон үздэг байхаар дасгалжуулж байгаа юм. Хоёр дах емайлдаа би өөр зүйлийг санал болгоно: тэд дахиад бараа худалдан авбал үнэгүй зөвхөн хүргэлтийн үнийг л төлнө. Мөн дараагийн үнэгүй бэлэг - энэ нь ойрын үед зохион байгуулах тортны худалдаанд ирвэл бэлэг авах боломжийг санал болгоно! Би тэдэнд бэлэгний сертификат (эсвэл код) өгнө. Эсвэл тэд 2 юмуу 3 бараа худалдан авбал би бүх хүргэлтийн зардлыг төлөхөө хэлнэ. 
Нэг сануулах зүйл бол энэ санал 24 цагт хүчинтэй гэдгийг хэлнэ. 
Хамгийн гоё нь тэдний эхний захиалга гараагүй байгаа шүү дээ, тиймээ хоёр, гурав дах захиалгыг нэгтгээд явуулчихвал миний ашиг л өснө шүүдээ. 
3 дах өдөр буюу анхны худалдан авалт хийсний дараа тэд нар надаас бас нэг емайл хүлээн авна. Энэ удаад торт хэрчдэг хутга авбал үнэгүй, зөвхөн хүргэлтийн үнээ төлөх санал явуулна, мэдээж 2 юмуу 3 дах барааг авбал мэдээж хүргэлт үнэгүй. 
Борлуулалтны дараах миний дөрөв дахь өдөр миний ашиг хамаагүй их болох тул би гурван захиалгыг нэг болгоод илгээх болно. Тэд нар гайхалтай худалдан авалт хийсэндээ баяртай байх болно. Хамгийн гоё нь миний бизнес хэцүү байдлаас гарах болно.

Өдөр 12 
Зорилго: Сэдвийн агуулга (content) бүтээх
Яг энэ үед би мэдэж байгаа зүйлээрээ эсвэл санаа авах зүйлээс сэдэн үүнийг хийнэ. Аль нь ч байсан өнөөдөр би Facebook-д зориулан бичлэг хийнээ. Азаар надад бичлэг хийх камер болох миний утас байна. Ямар сэдвээр? Санаа зоволтгүй дээ. Надад бичлэг хийх маш олон зураг байгаа, би нийлүүлэгчээс үүнийг ашиглах зөвшөөрөл аль хэдийн авчихсан. Google-ээр жаахан хайлт хийгээд л хэдэн мянган санааг олчихно. Өөр өнөөдөр чинь юу байгаа билээ? Би дараах зүйлийг хийнээ:
Дэлгүүр дотроо affiliate program хэрэгжүүлнээ
Facebook page-ээ нээж хамгийн багадаа 9-12 сэдэв бүхий мэдээлэл нэмнэ
Instagram page нээж мөн 9-12 сэдэв бүхий мэдээлэл нэмнэ.

Өдөр 13
Зорилго: хийх ёстой ажлуудаа хуваарилах
Нөлөө үзүүлдэг хүмүүсээс хариу авч эхэлнэ ба энэ нь тэд нартай өөрийн санал болон урамшуулалаа хуваалцах боломжийг өгөх юм. Мөн тэд нартай миний бүтээгдхүүнийг хэзээ, хэрхэн сурталчлах талаар өдөр, судраа тохирно. 15-20 дахь өдрүүдэд зүгээр гэж боож байна. Хэрвээ тэд энэ өдрүүдэд зөвшөөрвөлби тэд нарт бонус урамшуулал өгөх юм. Энэ бүх зүйл баталгаатай болчихвол би тэд нарт бичлэг болон бүтээгдхүүний зургаа явуулна.

Өдөр 14
Зорилго: Амрах
Маш завгүй долоо хоногийн эцэст далавчаа буулган, намайг аз жаргалтай болгодог гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөнөө.

Өдөр 15
Зорилго: Tест хийх
Өнөөдөр емайлууд маань дарааллийн дагуу явж байгаа эсэхийг шалгахын тулд би өөрийн хийсэн борлуулалтын сувгаа өөрийн эгч (эсвэл ах, ээж - утсаа авах хэн нэгэн) дээр тест хийнэ. Төлбөргүй, туршилтын ShipStation-ийг тохируулна. Тэд заримдаа 60 хоногийн туршилтын хугацаатай байдгийг би мэдэх юм, тиймээс би түүнийг ашиглах нь гарцаагүй.
Өдөр 16
Зорилго: бүх зүйл бэлэн эсэхийг шалгана.
Миний халаасанд хараахан мөнгө орж ирээгүй байна, тиймээс би Canva-гийн сарын хураамжаас татгалзаж нэрээ хасуулна. Өөрийн емайлд бага зэргийн өөрчлөлтүүдийг хийх ба нийлүүлэгчийн барааны талаар мэдээлээл авна. Тэд нарт хэр хэмжээний үлдэгдэл байгааг мэдэх хэрэгтэй. Би байгаагаас нь илүүг зарахаас болгоомжилж байгаа юм.
За ингээд миний хийх ажлууд албан ёсоор дараалалдаа орох нь энэ дээ. Одоо эхлэх цаг боллоо.

Өдөр 17
Зорилго: Эхний нөлөө үзүүлдэг хүнтэйгээ үйл ажиллагаагаа эхлэх
Хүүхдүүдээ үнсэж албанд нь үдээд албан ёсны ClickFunnels ашиглан онлайн дэлгүүрээ нээнэ. Хамгийн эхний нөлөө бүхий хүнтэй ажлаа эхлэнэ. Би эхлүүлсэн зүйлийнхээ төгсгөлийг харж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа. Надад төлбөргүй Hotjar аккаунт байгаа ба үүгээр хэрэглэгчид ямар нэгэн асуудал гарсныг харах боломжтой. Ажлаа эхлүүлэх явцдаа холбоо барих хаягийг 100% нээлттэй үлдээсэн. Одоо надад захиалга орж ирэх л үлдлээ. Хүлээн авсан энэ мөнгөө бүтээгдхүүнээ захиалахад ашиглана. Мөн Amazon-оос хайрцаг баглааг аль болохоор хурдан захиалах болно.

Өдөр 18
Зорилго: Хоёр дах нөлөө үзүүлдэг хүнтэйгээ үйл ажиллагаагаа эхлэх
Үндсэн бүтээгдхүүнийхээ захиалгыг байрлуулан 3x емайлын сувгаа ажиллагаанд оруулна.

Өдөр 19
Зорилго: 3 дах нөлөө үзүүлдэг хүнтэйгээ үйл ажиллагаагаа эхлүүлэх.
Миний бүтээгдхүүнийг сурталчлахыг хүссэн хүмүүс энэ өдрийг тун завгүй болгоно. Захиалгуудаа илгээнэ.

Өдөр 20
Зорилго: Мөхөөлдөс идэх өдөр
Өнөөдөр юу төлөвлсөн бэ гэжүү? Амжилтаа гэр бүлтэйгээ тэмдэглэнэ! Бүх зүйлээ унтраагаад хөгжилдөнөө! Компютер, гар утсаа шалгахгүй. Ямар ч судалгаа, борлуулалтын сувгийн талаар болон ирээдүйн талаар ямар ч санаа зов зүйлгээр. Өнөөдрийн бүх төлөвлөгөө бол аль болохоор их инээх, амьдралынхаа хамгийн чухал хүмүүстэй маш сайхан дурсамжуудыг бүтээх өдөр. Мөхөөлдөс иднэ. Хамгийн сайхан өдөр байх болно.
Өдөр 21
Зорилго: амрах
Хөргөгчид зайрмаг үлдсэн эсэхийг шалганаа.
Өдөр 22
Зорилго: Шуудангаа шалгах
Бүтээгдхүүн ирэх хүртэл 15 минут тутамд шуудангаа шалгана. Би бүтэээгдхүүнээ шинэ харилцагчид руугаа илгээх бүртээ шуудангийн өмнө зураг дардаг. Илгээх шуудангийн хайрцагандаа сюрпрайз хийнэ. Энэ нь дараа надаас худалдан авалт хийлгэхэд дэмжлэг болох юм.

Өдөр 23
Зорилго: Нөлөө үзүүлдэг хүмүүсийн жагсаалтыг гаргах
Өнөөдрийн тоглоомын төлөвлөгөө? Илүү их барааг хэрэглэгчиддээ илгээх ба мөн олон нөлөө үзүүлдэг хүмүүстэй холбоо тогтооно. Хийж байгаа зүйлээ эрч хүчтэйгээр үргэлжлүүлэхийн тулд би жагсаалт гаргаж байгаа юм. Түүнчлэн анхны нөлөө үзүүлдэг хүмүүстэйгээ ажиллах хуваариа гаргана.

Өдөр 24
Зорилго: хоёр дах фуннелийнхээ тухай бодох.
Надтай ажиллах нөлөө үзүүлдэг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа учраас хоёр дах борлуулалтын сувгаа хийж эхэлнээ. Би худалдан авагчаа цаашид алдахыг хүсэхгүй байгаа тул өөр бүтээгдхүүнүүдийг санал болгоно.

Өдөр 25
Зорилго: Хайр үзүүлэх
Өнөөдөр хэрэглэгчиддээ емайл явуулж намайг сошиал дээр дагах урилга илгэээнэ. Хамгийн чухал нь би нөлөө үзүүлдэг хүмүүсээ эрхлүүлэх юм. Rachel шиг хүмүүс л миний бизнесийг өндийхэд тусалж байгаа шүүдээ. Би тэдэгд баярлалаа гэсэн бэлэг явуулна. Тэднийг урт хугацаанд надтай ажиллаасай гэсэндээ тэднийг эхлүүлж буй миний энэ үйлдэлд тэд баярлана гэдгийг би мэдэж байна. Энэ бэлэг тийм том байх шаардлагагүй. Хүүхэдтэй нөлөө үзүүлдэг хүмүүст цаасан таваг, пластик сэрээ, цаасан алчуурыг явуулаад тэднийг долоо хоног аяга угаах ажлаас чөлөөлж байгаагаа бичиж явуулна. Нөлөө үзүүлдэг хүний нөхөр нь хотоос гарах бол тэр хүүхдүүддээ хоол хийхээс ядарч л байгаа шүүдээ. Тиймээс би тэдэнд хоол илгээнэ. Тухайн хүнийхээ асуудлыг мэдээд түүнээс ангижрахад нь туслах юм бол би гэдэг хүн түүний амьдралынх нь фэн болно. Энэ бол зүгээр л хүн бүрт л байдаг зүйл. Бид чинь хүнээр хайрлуулах, эрхлэх мэдрэмжийг авах дуртай байдаг шүү дээ.
Өдөр 26
Зорилго: Хүргэлт ба хүн хөлслөх
Захиалгууд их болж байгаа болохоор түүнийгээ үргэлжлүүлэх илгээх мөн сошиал дээр илүү олон постуудыг тавих болно. Өнөөдөр бүтээгдхүүнийг илгээхэд туслах анхны ажилтнаа хөлсөлнө (эсвэл өөрийн охидуудаас асууна). Мэдээж өөрийн хийх ёстойг аль болохоор хурдан хийхийг хүсч байгаа.

Өдөр 27
Зорилго: Нэмэлт бүтээгдхүүний санал дээр ажиллах
Өнөөдөр шинээр борлуулах тренд болж буй бүтээгдхүүнийг хайж, нэмэлт санал болгох бүтээгдхүүнийхээ саналуудыг хийж эхлэх өдөр. Хоёр дах борлуулалтын сувгаа 2 долоо хоногийн дараа нээхээр төлөвлөнө.

Өдөр 28
Зорилго: амрах
Би өнөөдөр өдөрт болж байгаад үнэхээр баяртай байна. Энэ надад үнэхээр хэрэгтэй байгаа юм!

Өдөр 29
Зорилго: миний сошиал сайтуудыг шейрлэх урамшууллы өгч эхэлнээ
Бараг л 30 хоногийн төгсгөлд ирлээ. Хэрэглэгчиддээ миний сошиал сайтуудыг шейрлэх урамшууллуудыг өгч эхэлнэ. Эдгээр платформ дээр хөгжих нь маш чухал байдаг. Дараагийн сувагуудаа нээхдээ ирээдүйд эдгээрийг ашиглах болно.

Өдөр 30
Зорилго: Хийж байгаагаа үргэлжлүүлэх
Энэ нэг сарын хугацаанд онлайн бизнесээ босгоход юу хэрэгтэй талаар бүгдийг хийлээ. Өөрийн юу хийж бүгдийг үргэлжлүүлэн хийнэ, үүнд хөгжих, эрхлүүлэх, ашигтай ажиллах, инээмсэглэх. Үдэшлэгний талаар байнга ярина! Хүүхдүүдээ хаалгаар үдэн, нөхөртөө тэврэлт бэлэглэнэ. Өөрийн нүүрэн дээр инээд тодруулан дараагийн, бас дараагийн 30 өдрүүдийг эхлүүлэхэд бэлэн байна.

Хүндэтгэсэн Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com