Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2022 оны 7-р сарын 18
Баян хүн шиг бодож хөгж
Энэ танд алдар нэр, эд баялаг, сэтгэлийн амар амгалан эсвэл таны хүссэн бүх зүйлийг авчрах болно!

Энэ зураглал дээр та дэлхийн хамгийн хүчирхэг армийг харж байна. ХҮЧИРХЭГ гэдэг үгийг онцолж байгааг ажиглаарай. Энэ армид анхаарлаа хандуул, түүнийг захирах ямар ч хүний тушаалыг биелүүлэхэд тэд бэлэн байна. Хэрэв та хариуцлага үүрэх бол энэ ТАНЫ арми юм.

Эдгээр цэргүүдийг нэрлэвэл: МАШ ТОДОРХОЙ ЕРӨНХИЙ ЗОРИЛГО; ХЭМНЭХ ДАДАЛ; ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ; ТӨСӨӨЛӨЛ; САНААЧИЛГА; МАНЛАЙЛАЛ; УРАМ ЗОРИГ; ӨӨРИЙГӨӨ ХЯНАХ ЧАДВАР; ТӨЛБӨРӨӨС НЬ ИЛҮҮ ХИЙХ; ТААЛАМЖТАЙ ХУВЬ ХҮНИЙ ЗАН ЧАНАР; ХЯНАМГАЙ БОДОЛ; ТӨВЛӨРӨХ; ХАМТЫН АЖИЛЛАГАА; БҮТЭЛГҮЙТЭЛ; ТЭВЧЭЭР.

АЛТАН ДҮРЭМ: МАСТЕР ОЮУН УХААН

Америкийн агуу 500 эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьдралыг судалсан урт удаан хугацааны судалгаа, түүнчлэн үндэсний хэмжээнд танигдсан удирдагчдын бодит дэмжлэг зэргээс мөнхийн амжилтыг бий болгодог үндсэн зарчмуудыг энд нотолсон болно.

ХҮЧ бол зохион байгуулалттай хичээл зүтгэлээс үүдэлтэй. Та энэ зураглал дээр - эдгээр "цэргүүд" –ээс зохион байгуулалттай бүх хүчин чармайлтад оролцож буй хүчийг харж байна. Эдгээр арван зургаан хүч эсвэл хувийн шинж чанарыг эзэмшсэнээр та амьдралдаа хүссэн бүх зүйлээ авч болно.
НИЙТЛЭГЧИЙН ҮГ

Бид эдгээр хүчийг эзэмшихэд тань туслах гэж байгаа учраас "БАЯН ХҮН ШИГ БОДОЖ ХӨГЖ" номын нийтлэгчид тантай бага зэрэг ярилцаасай хэмээн хүсч байна. Тэд тавь гаруй жилийн турш "Ralston" олон зуун мянга, тийм ээ, магадгүй олон сая амбицтай эрэгтэй, эмэгтэй хүмүүст эрүүл мэнд, эд баялаг, хүч чадал, аз жаргалыг авчирдаг гэрийн сургалтын номоор хангасан юм.

Нью-Йорк, Филадельфийн худалдаачин хунтайж, агуу бизнесмэн, амжилтын эзэн John Wanamaker "Хэрэв би бага насны хүүтэй байсан бол түүнийг Napoleon Hill –ийн "АМЖИЛТЫН ХУУЛЬ"-ын үг бүрийг уншихыг шаардах байсан, мөн докторын номуудыг . . . . . . Энэ хоёр хүн дэлхийн хамгийн их урам зориг өгсөн зохиолчид байж магадгүй. Таны амжилтын 17 үндэс суурь нь зөв гэдгийг би мэднэ, учир нь би эдгээрийг 30-аас олон жилийн турш өөрийн бизнестээ хэрэгжүүлсэн" гэжээ.

NAPOLEON HILL ТАНД СУРГУУЛЬ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫГ ӨГСӨН БАЙНА

Энэ номыг уншигч бүр АМЖИЛТЫН ХУУЛЬ гэгддэг энэхүү төгсөлтийн дараах сургалтад хамрагдах ёстой гэж бид чин сэтгэлээсээ бодсон учраас энэхүү гайхалтай бүтээлийн талаар товчхон мэдээлэл өгөх эрхтэй гэж үзлээ.
АМЖИЛТЫН ХУУЛЬ нь дэлхийн түүхэнд анх удаа бүх амжилтад тулгуурласан жинхэнэ филисофийг танилцуулж байна. Санаануудыг үйл ажиллагааны ухаалаг төлөвлөгөө болгон хөрвүүлбэл энэ нь бүх амжилт ололтын эхлэл болдог. Тиймээс Амжилтын хууль нь хүн бүрийн хэрэгцээнд нийцсэн практик санааг хэрхэн бүтээхийг танд харуулах болно. Үүнийг ойлгоход хялбар хичээлээр хийдэг.

Napoleon Hill энэхүү Амжилтын филисофийг боловсронгуй болгоход амьдралынхаа оргил хорин таван жилийг зарцуулсан. Түүний ажилласан олон жилийн туршид номны зарим хэсгийг эсвэл бүхэлд нь манай үеийн хамгийн шилдэг америкчууд уншиж, магтсан байдаг.

Тэдний дунд АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгч Theodore Roosevelt, Woodrow Wilson, Warren G. Harding, Wm. H. Taft; Thomas Edison, Luther Burbank, Wm. J. Wrigley, Alexander Graham Bell, Judge E. H. Gary, Cyrus H. K. Curtis, Edward Bok, E. M. Statler-- Улс төр, санхүү, боловсрол, шинэ бүтээлийн олон арван гялалзсан хүмүүс орно.
ANDREW CARNEGIE үүнийг эхлүүлсэн

 Хорин таван жилийн өмнө Napoleon Hill (тухайн үед үндэсний хэмжээнд алдартай бизнесийн сэтгүүлийн залуухан тусгай мөрдөгч) Andrew Carnegie –тай ярилцлага хийхээр илгээгджээ. Ярилцлагын үеэр Carnegie өөрийн ашиглаж байсан тодорхой хүч чадлынхаа талаар зальжнаар хэлсэн байдаг. Хүний оюун санааны ид шидийн хууль бол хүмүүсийн маш бага мэддэг сэтгэлзүйн зарчим юм - үүний хүч чадал үнэхээр гайхалтай гэжээ.

Carnegie “Мөнгө, эрх мэдэл, албан тушаал, нэр хүнд, нөлөө, баялгийн хуримтлалаар хэмжигдэх эсэхээс үл хамааран тэрээр энэ зарчмын дагуу бүх хувийн амжилтын философийг бий болгож чадна” хэмээн Hill-д санал болгосон байдаг.

Ярилцлагын тэр хэсэг нь Hill-ийн сэтгүүлд хэзээ ч орж байгаагүй. Гэхдээ энэ нь залуу зохиолчийн хорин жилийн судалгааг эхлүүлсэн юм. Өнөөдөр бид Carnegie-ийн чимээгүйхэн хэлсэн тэрхүү хувьсгалт хүчийг ашиглах аргуудыг танд нээж байна. Үүнийг ашиглах сэтгэл хөдөлгөм аргуудыг одоо АМЖИЛТЫН ХУУЛЬ гэгддэг найман сурах бичигт заадаг.

АМЖИЛТЫН ХУУЛИЙН мөрөөрх сургамж нь зугаа цэнгэлд цаг хугацааг үрэх бус харин ололт амжилт дагуулахыг заадаг. Эдгээр нь томоохон бизнесүүд, илүү том банкны дансууд, илүү том цалингийн дугтуйнууд болж ирсэн; жижиг, хэцүүхэн байгаа аж ахуйн нэгжүүдэд шинэ амьдрал, өсөх хүчийг өгсөн; бага цалинтай ажилчдад хэрхэн ахиж дэвшихийг харуулсан байна.
Энэ жижигхэн орон зай болох АМЖИЛТЫН ХУУЛИЙН 8 сурах бичигт урам зориг, илчлэх сургамжийн талаар бодитой ойлголт өгөх боломжгүй юм. Гэсэн хэдий ч, бүтээн байгуулалтын явцад философийн зарим хэсгийг үзсэн Америкийн зарим удирдагчдын хэлсэн үгийг уншихад таныг гайхалтай амттан хүлээж байгааг ойлгох болно. (номын эхний хоёр хуудсыг үзнэ үү.)

"Амжилтын тухай хуулийн эх гар бичмэлийг илгээсний төлөө таны магтаалд талархаж байгаагаа илэрхийлэхийг зөвшөөрнө үү. Үүнийг бэлтгэхэд маш их цаг зарцуулж, бодсоныг та харж байгаа. Энэхүү философи нь зөв бөгөөд та үүнийг хийх ёстой. Олон жилийн турш ажилдаа тууштай зүтгэсэнд баяр хүргэе. Таны шавь нар хөдөлмөрийнхөө төлөө их хэмжээний шагнал хүртэх болно." (Дэлхийн хамгийн агуу зохион бүтээгч) THOS. A. EDISON

"Таны ажил, миний ажилтай маш адилхан. Би байгалийн хуулиудаар ургамлын илүү төгс сорьцыг бий болгох гэж ажилладаг. Та Амжилтын хуулиар ашиглан сэтгэгчдийн илүү төгс жишээг бүтээхээр ажиллажээ" (Дэлхийн алдарт эрдэмтэн) LUTHER BURBANK

"Мэдээж би таны хүссэн мэдээллийг өгөх болно. Үүнийг би үүрэг төдийгүй бас таашаал гэж үзэж байна. Та бүтэлгүйтэл, амжилтын шалтгааныг арилгах цаг хугацаа, хүсэл эрмэлзэлгүй хүмүүсийн өмнөөс ажиллаж байна." (АНУ-ын Ерөнхийлөгч асан) THEODORE ROOSEVELT

"Манай зочид буудлуудын менежментийн бизнесийн бодлого бүхэлдээ миний суралцаж буй Амжилтын хуулийн 17 үндсэн зарчим дээр суурилдаг." (Great Hotel System-ийг үндэслэгч) E. M. STATLER
Таны "Амжилтын тухай хууль"-ийн философийг уншсандаа би маш их өртэй гэж бодож байна. Хэрэв би үүнийг тавин жилийн өмнө уншсан бол би хийсэн бүх зүйлээ бүтээсэн хугацааныхаа талд хийж чадах байж. Дэлхий ертөнц үүнийг нээж олоод таныг шагнана" хэмээн чин сэтгэлээсээ найдаж байна. (Steamship Magnate: The Dollar Lines) ROBERT DOLLAR

"Napoleon Hill миний бодлоор амжилтын анхны практик философийг бий болгосон. Түүний гол ялгагдах шинж чанар нь түүнийг энгийнээр үзүүлсэн явдал." (Лиланд Стэнфордын их сургууль) DAVID STARR JORDAN

"Миний биечлэн танилцаж байгаа Амжилтын тухай хуулийн хамгийн сайн нотолгоо бол энэхүү философийн зарчмуудыг хэрэгжүүлснээр дэлхийн хамгийн том хэвлэлийн бизнесийн нэгийг бий болгосон ноён Curtis-ийг онцлох байна." (Эрхлэгч асан: Ladies Home Journal) EDWARD BOK

"Ноён Rockefeller-ийн хувьд тэрээр ноён Hill-ийн амжилтын үндсэн 17 зарчмыг дэмжиж, амжилтанд хүрэх замыг эрэлхийлж буй хүмүүст үүнийг зөвлөсөн" JOHN D. ROCKEFELLER –ийн нарийн бичгийн дарга)

Дээр дурдсан зүйлс бол аливаа боловсролын чиглэлээр ховорхон хийгдсэн магтаал, нотолгоо юм. Манай үеийн удирдагчид эсвэл байсан хүмүүсээс ийм баталгааны захидлыг мөнгөөр худалдан авч чадахгүй.
Таныг зугаацуулах, завгүй байх зорилгоор сая сая ном бичигдсэн байдаг. Гэхдээ энд АМЖИЛТЫН ХУУЛЬ дотор таны хувь заяаг тодорхойлж, ирээдүйг тань баяжуулж, итгэл найдвар, мөрөөдлөө бодит амжилт болгон хувиргах чичиргээтэй, хүч туяа цацруулсан найман ном бий.

Өндөрт хүрэх далд замыг сохроор хайж өөрийн үнэт он жилүүдийг бүү үр. Америкийн удирдагчдын үнэ цэнтэй туршлагыг ашиг болго. Америкийн 500 гаруй агуу, нэр хүндтэй эрчүүдийн арга барил, сэдэл, стратегийг нарийвчлан шинжилж, тэднийг дээд цэгт нь хүргэсэн нууцуудыг та олж мэдлээ.

Та баян ч бай, ядуу ч бай - таны амьдралд хамгийн баян хүн шиг агуу хөрөнгө бий - энэ бол ЦАГ ХУГАЦАА. Гэвч нар жаргах бүрт та нэг өдрөөр хөгширч, хүссэн амжилт, эд баялагт хүрэх хугацаа нэг өдрөөр багасдаг. Хойд Америкийн мянга мянган дэвшилтэт хүмүүс энэхүү агуу үнэнийг ухаарч, Napoleon Hill-ийн маш тодорхой"АМЖИЛТЫН ХУУЛЬ"-ийг урам зоригтойгоор дагасан юм.

Та энэ сургалтыг эзэмшихгүйгээр өдөр бүр хүссэн амьдралаа бүтээх боломжгүй. БАЯН ХҮН ШИГ БОДОЖ ХӨГЖ хичээлээс та маш их ашиг хүртэх болно. Та АМЖИЛТЫН ХУУЛИАС илүү гайхалтай, баяр баясгалантай шагналуудыг авах болно. Зардал нь маш бага хэдий ч ашиг тус нь асар их билээ.

 Орчуулсан: Др. Чагнаадоржийн Оюунцэнд
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
FB Comments Will Be Here (placeholder)
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com