Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2022 оны 12-р сарын 03
Natalie Hodson - ebook Launch
Natalie Hodson - ebook Launch

President / CEO - Fitness


Natalie Hodson бол хоёр хүүхдийн ээж бөгөөд эмэгтэйчүүд, тэдний бодит асуудалтай холбогдож чаддагаараа алдартай. Natalie-гийн алдартай блог сар бүр хагас сая орчим зочин авдаг бөгөөд тэрээр гэр бүл, фитнесс, эрүүл амьдралын хэв маягийг тэнцвэржүүлэх тухай түүх, зөвлөгөөг хуваалцдаг. Түүний дагагчид Natalie-г "жинхэнэ байгаагаараа, өвөрмөц, элэгсэг нэгэн" гэж тодорхойлдог.

Тэрээр ISSA гэрчилгээтэй хувийн дасгалжуулагч, GGS Төрөхийн өмнөх/төрсний дараах зөвлөх гэрчилгээтэй сургагч багш, контент бүтээгч бөгөөд Bodybuilding.com, Oxygen, Train for Her Magazine, Strong Fitness гээд маш олон сэтгүүлүүдтэй хамтарч ажилладаг. Түүний сэтгүүлд зориулсан сургалтууд нь фитнесс сэтгүүлийн сайт, нийтлэлүүдэд хувь нэмэр оруулдаг. Тэрээр мөн 35,000 гаруй эмэгтэйд жирэмсний дараа гол болон аарцагны хөндийн үйл ажиллагааг сайжруулахад тусалсан хэвлий, гол, аарцагны давхраа - хөтөлбөрийн хамтарсан зохиогч юм. Энэхүү хөтөлбөр нь цахим ном гарснаас хойш дөрөвхөн сарын дараа Natalie-г 2 таслалтай клубт оруулсан билээ.

Өдөр 1
Би энэ долоо хоногийн төлөвлөгөөгөө бичих гэж байна. Хэрэв би үүнийг бичихгүй бол ийм зүйл болохгүй, тийм биз? Би үүнийг хэцүү замаар сурсан. Маш олон санаануудаар дүүрч, дараа нь хаанаас эхлэхээ мэдэхгүй байсан. Би төлөвлөгөөгөө харах дуртай хүн, би тэгээд цагаан самбарт бичих дуртай. Гэрийн тавилгатай тохирохгүй байсан ч би тэдгээрийг гэрийнхээ бүх хэсэгт энд тэнд байрлуулдаг.

Надад Lowes дэлгүүрээс авсан 15 долларийн том самбар бий, түүнийг ханандаа хадсан. Энэ нь тэнэг эсвэл өчүүхэн мэт санагдаж болох ч энэ самбар нь дараагийн 30 хоногт маш чухал зүйд байх болно.

Аливаа зүйлийг бичих үйлдэл (зөвхөн бичих биш) нь тэдгээрийг бодит болгож, тархинд минь дагаж мөрдөх замыг бий болгоход тусалдаг. Үүнээс хойш би өглөө бүр өдөр бүр өөртэйгөө хамт тэр өдөр хийх ёстой гурваас таван зүйлийг самбар дээр удаа бичих болно. ӨДӨР БҮР.
Хэрэв би үүнийг бичихгүй бол ийм зүйл болохгүй бөгөөд цахим шуудан, гэр бүл, сошиал гэх мэт зүйлд сатаарах болно. Бонус: Өнөөдөр би өөртэйгөө ижил түвшинд эсвэл бага зэрэг хариуцлага хүлээдэг найз олохыг хичээх болно. Хэрэв хэн нэгэн намайг дэмжиж, шалгаж, шаардлагатай үед түлхэж байвал энэ нь маш их тустай.

Би бүтэлгүйтлээ гэдэг нь бүтэлгүй нэгэн гэсэн үг биш гэдгийг өөртөө сануулах болно. Амжилтыг харах хамгийн сайн арга бол хатуу төлөвлөгөөний дагуу өөртөө гоёийг нь харуулах явдал. Би үүнийг мэддэг юм.

Өдөр 2
Миний өнөөдрийн зорилго бол миний өнгөрсөн амьдралдаа хамгийн сайн сурсан, хүмүүсийн сонирхор №1 зүйлийг олж мэдэх явдал. Би эдгээр санаануудыг самбар дээрээ бичнэ. Би салсны дараа санхүүгийн хувьд шууд хана мөргөх шиг санагдсан бөгөөд энэ байдлаасаа гарахын тулд бизнесдээ ямар нэгэн зүйлийг шийдэх хэрэгтэй болсон. Тиймээс би өөрийн блогтоо Google Analytics-ийг оруулахаар шийдсэн.
Энэ нь миний үзэгчдэд таалагдаж буй зүйлий нэг гэдгийг мэдсэн болохоор үүнийг зохиуцуулах хэрэгтэй гэж би бодсон. Би блогтоо бичсэн шилдэг таван нийтлэлээ хараад “За, миний үзэгчдэд таалагдсан зүйл энд байна. Би сэдэв бүрийн талаар санал (цахим ном) гаргахаар болсон." Тэгээд миний №1 нийтлэл нь "Diastasis Recti гэж юу вэ?" Тиймээс би энэ талаар цахим ном бичсэн бөгөөд энэ нь дөрвөн сарын дотор 1 сая доллар хийсэн!

Миний 3 дах нийтлэл нь "Эрүүл, хямд 11 хоол" байсан тул би аяга тавагны жорны цахим ном бичсэн бөгөөд order bump буюу дараагийн борлуулах зүйл болгон 40% хямдралтай зарахаар оруулсан. Би бас тийм ч сайн зарагддаггүй хэд хэдэн цахим ном бичсэн. Яагаад энэ түүхийг хуваалцсан бэ гэхээр цахим номууд амжилтгүй болсон шалтгаан нь би үзэгчдийнхээ хүсч буй зүйлийг бус харин тэд хүснэ гэсэн өөрийнхөө бодлоор бичсэнээс болсон байдаг.

Тэр үед би үзэгч, дагагчтай байсны ач тус байсан, хэрэв танд байхгүй бол найзуудаасаа асууж болно. Асуух кампанит ажил явуул эсвэл бусадтай хийсэн ярианыхаа талаар эргэцүүлэн бод. Хүмүүс над руу юу гэж байнга асуудаг вэ? Надад ямар сэдвээр сонирхолтой түүхтэй байгаа вэ? Тэгэхээр таны цахим ном тэр л байх ёстой.

Тэд надад үнэхээр сайн ажилласан, би бичиж, эмзэг мөчүүдээ хуваалцан, цахим ном бүтээх замаар бүхэл бүтэн бизнесийг бүтээсэн юм шүү. Би сэдвээ шийдсэний дараа цахим номынхоо тоймыг эхлүүлдэг. Би одоохондоо бүх зүйлийг бичих шаардлагагүй, зүгээр л ярихыг хүсч буй зүйлийн гол цэгүүдийг тойм буюу гарчиг болгон оруулдаг.

Тоймтой болмогцоо хамгийн хялбар зүйлсээс эхлээд номондоо хэлэхийг хүссэн зүйлээ бөглөж эхэлнэ. Жишээлбэл, би өмнөх номоо бичиж байхдаа эхлээд хувийн туршлагаа бичсэн, яагаад гэвэл энэ нь бичихэд хамгийн хялбар байсан. Дараа нь би хүүхдээ төрүүлсний дараа ямар их бухимдсан тухайгаа бичсэн. Би бичихэд хамгийн хэцүү байсан хэсгүүдийг төгсгөлд нь хадгалсан - ингэж бичих нь хийх ажлыг маань амархан болгосон.

Шаардлагатай бол тухайн сэдвээр экспертүүдтэй хамтран ажиллах боломжтой. Жишээлбэл, би цахим номоо бичихдээ аарцагны хөндийн үйл ажиллагааны алдагдал/диастазын шулуун гэдсээр мэргэшсэн эмчтэй хамтран ажилласан. (Тэр бас миний коллежийн хуучин найз байсан.) Энэ нь надад хэрэгтэй итгэл үнэмшилтэй болсон мэт сэтгэгдэл төрүүлэхэд тусалсан бөгөөд энэ нь номыг бие даан хийж чадахаас хамаагүй хурдан бичихэд тусалсан. Хүмүүстэй хурдан дотносохыг хүсвэл эмзэг түүхээ хуваалцах хэрэгтэй болдог.

Эмзэг байдал нь соронзон мэт бөгөөд хүмүүсийн ​​хамгийн сайн холбогч болдог, гэхдээ энэ амаргүй лдээ. Үзэгчдэд надтай холбогдоход тус болох түүхүүдээ номондоо оруулж болох тухай бодож эхэлнэ. Бодит, түүхий түүхүүд. БҮХ бодит мэдээллээ хуваалцах талаар бодоход дотор эвгүйрхэж магад. Би хүлээн зөвшөөрч, олон нийтэд хуваалцахаас ичмээр түүхүүд байгаа гэж боддог. Эдгээр түүхүүд л наамайг үзэгчидтэй шууд холбодог бөгөөд хээрийн түймэр шиг хурдан үзэгчдийг бий болгох нь надад яг одоо хэрэгтэй байна. Жишээ нь: арьс сунах, өмдөндөө шээх, салалт, дампуурал, моргежийн зээлээ төлж чадахгүй байх, сэтгэл гутрал, хүчирхийлэл, донтолт.

Өдөр 3

Өнөөдөр би Мөрөөдлийн 100 кампанит ажлаа эхлүүлнэ. (Хэрэв та энэ нь юу гэсэн үг болохыг сайн мэдэхгүй байгаа бол Russell-ийн Мөрөөдлийн 100-ийн талаар нийтэлсэн контентийг сонирхоорой.) Дараа нь галзуу юм шиг сүлжээгээ эхлүүлээрэй. Миний онлайнаар үнэн сэтгэлээсээ дагадаг нөлөө үзүүлэгч бүртэй холбоо барина.

Хариуд нь юу ч хүлээхгүйгээр туслахыг санал болго. Би тэдэн рүү мессеж бичихдээ нэг мессежийг 100 хүнд хуулж явуулахгүй, харин нэлээд хувийн шинжтэй болгон илгээнэ. Тэдний сүүлийн үеийн нийтлэлүүд эсвэл тэдний ярьсан зүйлсийн талаар ярьж би тэднийг дагадаг гэдгээ тэдэнд харуулна. Би ямар ч авьяастай байсан, тэдэнд энэ тал дээр туслахаа санал болго.

Үзэгчидтэй нь холбогдож болох блог нийтлэл бичих, тэдний агуулгыг тойрсон видео бичлэг хийх, тэдэнд туслах бүтээгдэхүүнээ илгээх гэх мэтийг санал болгоно. Хариуд нь ямар ч хүлээлтгүйгээр шүү. Тэдний олох нь хариу өгөхгүй, татгалзана гэдэг нь ойлгомжтой. Би үүнийг өмнө нь хийхдээ 100 хүнтэй холбоо барьснаас нэг л тийм гэсэн. ГЭХДЭЭ... энэ нь үр дүнгээ өгсөн. Би тэр нэг нөлөө үзүүлэгчид зориулж видео хийж, шуугиан тарьж, цахим ертөнцөд тархаж, 100,000 органик дагагчтай болсон. Энэ арга нь үр дүнтэй ч би эхэндээ холбогдохыг хүссэн хүмүүстэйгээ холбогдохын тулд маш их цаг зарцуулах хэрэгтэй болсон.

Өдөр 4
Яг одоо надад ямар санагдаж байгааг бүгдийг нь баримтжуулж эхэлнэ. Би бүтэлгүйтсэн юм шиг санагдвал би үүнийг бичих болно. Айсан үедээ би үүнийг бичнэ. Би догдолж байвал бичнэ. Бахархах үедээ би үүнийг бичих болно. Хэдийгээр тэдгээр нь зүгээр л товчилсон тэмдэглэл байсан ч энэ бол миний одоо байгаа түүхий, эмзэг, дотоод мэдрэмж дараа нь надад маш их хэрэг болно.

Эдгээр мөчүүд, мэдрэмжүүдийг дараа нь би үзэгчидтэйгээ хуваалцахад бэлэн байгаа газартаа холбогдоход тусална. Би үүнд их цаг зарцуулах шаардлагагүй, зүгээр л утсан дээрээ эсвэл хувийн Google Doc дээрээ тэмдэглэл хөтөл.

Эдгээр эмзэг мөчүүд, мэдрэмжүүд хожим миний хувьд алт болно. Би дараа нь контент бичихдээ өөрийн бүх жинхэнэ сэтгэл хөдлөлөө өөртөө шингээх тул олон хүнтэй харилцах, тэдэнд туслах боломжтой болно. (Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Brené Brown TED дээрх илтгэлүүдийг үзэх юм уу Daring Greatly болон Rising Strong-ийн номуудыг уншина уу.

Тэр үүнийг надаас хамаагүй дээр тайлбарласан бөгөөд түүний ичгүүр, эмзэг байдал нь бусад зохиолчдоос илүү хувь хүний ​​болон мэргэжлийн хувьд надад нөлөөлсөн.)

Өдөр 5
Сэтгэлийн хямралд орохгүйн тулд би өдөр бүр талархаж явдаг гурван зүйлээ олон нийтийн сүлжээнд эсвэл орныхоо дэргэд хадгалдаг талархлын тэмдэглэлдээ бичих болно.

Талархал танд байгаа зүйлийг хангалттай болгодог. Явган хүний ​​зам дээр танихгүй хүн над руу инээмсэглэх, эсвэл нүүр лүү хүйтэн салхи үлээж байсан ч би амьдралынхаа хэцүү үеийг даван туулах бүртээ би талархаж явдаг зүйлдээ анхаарлаа хандуулдаг.

Таны тархи бол таны биеийн бусад булчингийн нэгэн адил булчин бөгөөд үүнийг сургаж болно. Та ухамсартайгаар анхаарлаа төвлөрүүлж, өдөр бүр талархах шийдвэр гаргах үед, дараа нь бүтэлгүйтлийг даван туулах үед (бид бүгд адил) - таны сүйрэх, унах нөхцөлд- таны тархи сайны хэлтэрхийг харахаар аль хэдийн бэлтгэгдсэн байдаг. Өөрийгөө өдөр шөнөгүй талархахад сургаснаар өвдөгөө гөвөөд, өөрийгөө өргөж, үргэлжлүүлэхээр оролдоход тань туслах болно.

Талархаж сурах нь таны амьдралын бусад бүх зүйл сүйрч байгаа мэт санагдаж байсан ч гэсэн танд хяналт тавьж, шийдвэр гаргах чадвартай болгодог. Та бүхнийг туршиж үзэхийг зөвлөх байна. Талархлын мэдрэмж нь таныг сөрөг, хар бараан мэдрэмжээс гадна эргэн тойронд юу ч өөрчлөгдөөгүй байсан ч гэнэт сайхан мэдрэмж төрүүлдэг.

Өөрчлөгдөх ёстой цорын ганц зүйл бол та талархаж буй зүйлдээ анхаарлаа хандуулахаар шийдэхэд л болоо.
Өдөр 6
Мөрөөдлийн 100-д үргэлжлүүлэн хүр. Хариу өгсөн хүмүүст би ШУУРХАЙ хариулж, яг хэрэгтэй зүйлийг нь өгөх болно.

Өдөр 7
Би өнөөдрөөс 23 хоногийн дараа хөтөлбөрөө гаргах гэж байгаа тул томоохон имэйлийн жагсаалттай бусад хүмүүстэй харилцах харилцаандаа хурдан анхаарах хэрэгтэй. Тэдэнд зориулж контент бичиж, үзэгчдийг нь анхааралтай судалж, үзэгчдэд нь таалагдах видео бичлэг хийнэ. Энэ алхам маш чухал бөгөөд намайг нээлтээ хийхэд үүнийг ашиглах хэрэгтэй болно. Хүмүүс хариу хэлэхгүй үед, аливаа хувьдаа хүлээж авахгүй, тэдэнд хүрэх ажлаа үргэлжлүүлэх болно. Мөн би тэдэнд сайн чанарын контент өгөхийн тулд маш их яарах болно.

Өдөр 8
Надад хамгийн тохиромжтой үйлчлүүлэгч хаана байгааг олж мэднэ. Russell өөрийн DotComSecrets номондоо заасан зөвлөгөөг ашиглана. Шууд утгаараа тэмдэглэлийн дэвтэр аваад тэр номын хуудсыг хуудас бүрээр нь уншиж, түүний номон дахь ойлголтыг санал болгохдоо хэрхэн хэрэгжүүлэхээ бичнэ. (Яг үнэндээ, би хөтөлбөрөө эхлүүлэхдээ яг ийм зүйл л хийсэн.)

Өдөр 9-11
Миний цахим номыг дуусгахад анхаарлаа хандуулна. Би нэг бүлгийг дуусгахын тулд шаардлагатай бол утсан дээрээ эцсийн хугацааг тогтооно. Шаардлагатай бол хариуцлагатай найзаа дуудна. Upwork дээр цахим номын хавтасыг зохиож, номыг надад форматлаж чадах дизайнерыг олно. Хөтөлбөрийг үйлчлүүлэгчдэдээ хүргэхийн тулд Amazon S3 холбоосыг үүсгэнэ. Би үг үсгийн алдаа байхгүй эсэхийг гурав дахин шалгана. (Бүх зүйлийг чангаар уншиж, өөр хэн нэгэнд хянуулах нь тустай.) Шаардлагатай бол өрсөлдөгчдийнхөө хөтөлбөрийг худалдаж аваад номоо хэрхэн хийснийг нь харна. Хийж дуусгах нь төгс байраас дээр. Apple хүртэл 1.0 хувилбартай байсан, одоо хаана байгааг хараарай. Гэхдээ тэд эхний хувилбарыг гаргахаас айсан бол хэзээ ч өөрсдийн дэвшилтэт хувилбартай байх боломжгүй байсан. Миний анхны хувилбар төгс биш байх нь зүгээр. Хамгийн гол нь хийж дуусгах л хэрэгтэй.
Өдөр 12-14
ClickFunnels тал дээр анхаарлаа хандуулна. Би шинэ цахим номоо сурталчлах сувагтай байх ёстой. Хэрэв би өөрөө үүнийг хийж чадахгүй бол форумд оролцон, суваг хийх чадвартай, өөрт байгаа ур чадвараараа солилцоо хийх хүсэлтэй хүн байгаа эсэхийг олж мэдэх боломжтой. Эсвэл хэн нэгэн надтай хамт энэ анхны сувгийг бүтээгээд ашгаа хуваах эсэхийг харж болно. (Энэ бол миний урт хугацаан дах хамгийн тохиромжтой зөвлөмж биш лдээ, гэхдээ эхнийх учраас цаг хугацаа чухал тул би хурдан ажиллах шаардлагатай байгаа юм.)

Самбар дээр сувгийн бүтцээ (өөрөөр хэлбэл) зурна. (Russell-д үүнийг хэрхэн хийх талаар өөрийн YouTube суваг болох Funnel Hacker TV дээр олон жишээтэй байдаг.) ​​Google Doc дээр би сувгийн борлуулалтын бичвэрийг хийнэ. Funnel Scripts-ийн гишүүнчлэл нь үүнд ихээхэн тусалж чадна. Миний видео борлуулалтын захидалд (VSL) зориулж миний загварыг үүсгэхийн тулд Сувгийн скриптийг ашиглана. Миний VSL-д зориулсан видеог хийнэ. Энэ нь тансаг байх албагүй. Би үүнийг iPhone-оор хийн, iMovie дээр засварлана.

Өдөр 15-17
Энэ үед надад хариу өгсөн цөөн хэдэн хүмүүс (нөлөө үзүүлэгчид) байх ёстой. Тэд миний контентийг платформ дээрээ хуваалцсан гэж найдаж байна. Хэрэв би сайн ажилласан бол сайн хариу ирнэ. Тиймээс ЭНЭ ХӨШҮҮРЭГ болно. Шинэ дагагч болгонд би тэдэнд алт шиг хандах болно. Тэдний илгээсэн сэтгэгдэл, асуулт болгонд хариулна. Би нөлөө үзүүлэгчтэй харилцаагаа хөгжүүлсэн, одоо би шинэ дагагчидтайгаа харилцаагаа хөгжүүлэх ёстой. Дараагийн хоёр өдрийг эдгээр нөлөө үзүүлэгч нарт контент хүргэх, хариу өгөөгүй өгөөгүй хүмүүст дахин мессеж илгээнэ, миний тэдэнд зориулж бүтээсэн контент САЙН эсэхийг шалгана.

Өдөр 18
Хэдийгээр би үүнийг зээлийн карт хэрэгтэй ч нээлтийн өмнөх FB кампанит ажлыг эхлүүлнэ. Нээлтийн өмнө үзэгчдийг нэгтгэх зар сурталчилгаа хийнэ.
Өдөр 19
FB хуудсандаа өдөр бүр сайн, үнэ төлбөргүй чанартай контент нийтэлнэ, үүгээрээ би зохих хэмжээний эрх мэдэлээ харуулна. Хэрэв би шинээр танилцсан нөлөө үзүүлэгчтэй харилцаагаа сайжруулан, материалаа харилцан шейрлэх нь бүр ч сайн.

Өдөр 20
Өөртөө нэг өдөр амрах зөвшөөрөл өгнө. Явган аялал хийх, хүүхдүүдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх, загасчлах эсвэл фермерийн захаар зочлоно. Заримдаа тархиа цэвэрлэх цаг өгөх нь ойлгохгүй байсан зүйлд тодорхой байдлыг танд өгдөг. Хэрэв би гараад утсаа унтрааж чадвал бүр ч сайн.

Өдөр 21
Цахим номоо найз нөхөд/үзэгчидтэйгээ хуваалцан миний мэдэх бүх хүнд үнэгүй илгээнэ. Тэднийг ClickFunnels ( Backpack ашиглан) дотор түнш болгоно. Тэдэнд миний бүтээгдэхүүнийг бусадтай хуваалцсанаар ямар давуу талыг олж авахаа хэлж, зах зээлд гарах огноог хэлнэ, миний бүтээгдэхүүн үзэгчид болон нийгэмд хэрхэн нөлөөлж болохыг тэдэнд мэдэгдэнэ. Энэ миний тухай биш ТЭДНИЙ тухай байх юм.

Өдөр 22-24
Хэдэн найзуудаа хөтөлбөрт хамруулж, би сэтгэгдэл авах боломжтой. Камерын өмнө тухтай байх хүн олдвол бүр ч сайн. Сэтгэгдэл бол алт л гэсэн үг. Дараагийн долоо хоногт хийх төлөвлөгөөгөө зураглана. Би хөтөлбөрөө эхлүүлэхээс долоо хоногийн өмнө би ямар имэйл илгээх, боломжит үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн харилцахаа төлөвлөнө. Хүлээлгийн жагсаалтанд байгаа хүмүүсээ дэмжих ажиллагаа хийнэ. Миний үзэгчдийг юу болох талаар хэсэгчлэн танилцуулна. Тэднийг хүлээлгийн жагсаалтад байх үед нь ҮНЭХЭЭР САЙН ЧАНАРТАЙ контент өгнө. Имэйл, фэйсбүүк видео, блог нийтлэл гэх мэт. Захиалга огцом өсөлт, ядаж нэг OTO (нэг удаагийн үнийн санал) байгаа эсэхийг шалгана. Энэ нь энгийн тасралтгүй байдлын хөтөлбөр эсвэл долоо хоног бүр миний хийдэг сургалт байж болно. Би үнэ цэнийн сувгаа тодорхой болгох хэрэгтэй, эс тэгвээс би нээлтийн долоо хоногт л үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгөө алдах болно.

Өдөр 25
Нээлтийн өмнөх долоо хоногийг эхлүүлнэ. Сонирхолтой мэдээлэл, статистик бүхий чанартай имэйл илгээнэ. Шейрлэх боломжтой контент үүсгэнэ. Нэг чухал баримтыг санаарай: хүмүүс өөрсдийн хүлээн зөвшөөрөгдсөн статусаа сайжруулах контентыг хуваалцдаг. Би видеогоо бүтээхдээ энэ талаар бодно. Хэрэв хэн нэгэн үүнийг хуваалцвал энэ нь тэднийг илүү сайхан харагдах уу, эсвэл илүү сайхан санагдах уу?

Өдөр 26
Миний видеог үзсэн хүмүүсийг FB дээр дахин онилно (retargeting). Ижил төстэй үзэгчдийг бий болгох. Миний суваг зөв ажиллаж, Stripe бүртгэлүүд маань үнэн зөв тохируулагдсан эсэхийг шалгахын тулд худалдан авалт/гүйлгээг хийж үзнэ.

Өдөр 27
Мөшгих имэйлийн дарааллаа ClickFunnels-д зөв тохируулж, автоматжуулалт хийсэн нь ажиллаж байгаа эсэхийг шалгана, миний худалдан авагчид миний бичсэн дараагийн имэйлийг авах ёстой. Facebook пикселээ сувагтаа зөв тохируулсан эсэхийг шалгана, ингэснээр миний хөтөлбөрийг харсан ч худалдан аваагүй хүмүүсийг дахин онилох боломжтой болно.

Өдөр 28
Төгс вебинарийн FB-Live маягийн хураангуй хэлбэрийг бичнэ, энэ нь би Russell-ийн Perfect Webinar-ийн скриптийг дагана гэсэн үг, гэхдээ үүнийг FB Live хэлбэрээр хийх боломжтой. Хэрэв би үүнийг хийж чадвал энэ нь алт шиг л ажиллана, дараа нь миний видеог үзсэн хүмүүсийг дахин онилж чадна. Би анх үүнийг хийхэд энэ төгс байж чадаагүй. Үнэндээ би маш их алдаа гаргасан! Гэхдээ энэ нь надад мөнгө хийсээр байгаа. Би зүгээр л ярихыг хүссэн гол зүйлээ цаасан дээр гараар бичиж, хананд наагаад, iPhone-оо урдаа тавиад фэйсбүүкээр шууд лайв хийсэн.

Өдөр 29
Би бүх түншүүдтэйгээ холбоо барина. Маргааш нээлтийн өдөр гэдгийг тэд мэдэж байгаа эсэхийг шалгана. Энэ бол миний хувьд маш том өдөр хэдий ч тэдний хувьд бол тийм биш гэдгийг санаарай. Тэднийг сурталчлахад хялбар болгохын тулд тэдэнд аль болох олон сурталчилгааны материал өг. BeLive ашиглан split-screen Facebook лайв хийхийг санал болгох мөн имэйлийн жагсаалт руугаа имэйл бичихийг санал болгох гэх мэт. Тэдэнд аль болох хялбар болгоно.

30 дахь өдөр

Нээлтийн өдөр!! Өнөөдөр бүх зүйл буруугаар эргэнэ гэдгийг би өөртөө сануулна. Миний хийж байсан нээлт бүр төгс ажиллаж байсангүй. Миний өнөөдрийн амжилт бол асуудалд дасан зохицож, хариу үйлдэл үзүүлэх, тайван байж, алдаа гарсан тохиолдолд засах чадвар гэдгийг мэдэж авсан. Өдрийн төгсгөлд би бүх зүйл хэрхэн өрнөж, энэ эрч хүчийг хэрхэн үргэлжлүүлж, урагшлах эсвэл сайжруулж болох талаар үнэн зөв дүгнэлт хийх явдал. Баяраа тэмдэглэнэ! Энэ нээлтийн үр дүнгээс үл хамааран би аймшигтай зүйл хийсэн - би хэрэгжүүлсэн - ямар нэг зүйлийн нээлт хийх амлалтаа биелүүлсэн. Аймшигтай зүйл хийх болгондоо би суралцаж, өсдөг. Өнөө орой унтахдаа өөрөөрөө бахарханаа.


Төгсгөлийн үг
Хэрэв та хэзээ нэгэн цагт ийм нөхцөл байдалтай тулгарвал ... архи бүү хэрэглэ. Хэрэв та архи уувал таны тархи залхуурч, олон цагаар ажиллах боломжгүй болно. Энэ бол урт хугацааны зүйл биш, гэхдээ та энэ 30 өдөрт хийж хичээн энэ төсөлд бүх хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй. Өдөр бүр өөрийгөө халамжлахад бага зэрэг цаг зарцуул. Та өдөр бүр компьютерийнхээ өмнө маш их суух магадлалтай тул өглөө алхаж, гүйж, дор хаяж 10,000 алхмаар явахыг хичээ. Та энэ төсөлд сэрүүн байх бүх цагаа зарцуулах хэрэгтэй гэдгийг логикийн хувьд зөвтгөхөд хялбар, гэхдээ би өөртөө хөдлөх, дасгал хийх, зөв хооллохыг зөвшөөрөх үед миний хамгийн сайхан санаанууд ихэвчлэн орж ирдэг. Хэрэв та өдөржин компьютерийнхээ ард суувал өдөрт 2000-3000 алхам л хөдөлнө. Өдөрт нэг юмуу хоёр удаа 20 минут алхаж, нэмэлт хөдөлгөөн хийхэд анхаарлаа хандуулаарай. Энэ нь таны тархийг төвлөрүүлж, цэвэрлэх болно гэдгийг би амлаж байна.

 Орчуулсан: Др. Чагнаадоржийн Оюунцэнд
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
FB Comments Will Be Here (placeholder)
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com