Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 2-р сарын 14
9 Behaviors Self-Respecting People Never Tolerate
“The opinion which other people have of you is their problem, not yours.”

Бусад хүмүүсийн таны талаарх санаа оноо тэдний асуудал болохоос, таных л лав биш....  – Elisabeth Kubler - Ross
Бидний олонх нь томоохон шилжилт хийхэд бидний амьдралд ихээхэн хэмжээгээр өөрчлөлт ордог гэдгийг ухаарсан байдаг. Өөрсдийгөө  байж болох өндөр төвшинд аваачихад бид зоригтой, шударга, ил тод байх хэрэгтэй болдог.  Бидэнд сайн зүйл авчрахгүй, биднийг хүндлэхгүй байгаа хүмүүсээс салах хэрэгтэй юм. Хэрвээ та үнэхээр өөрийгөө хүндэлдэг, өөртөө хайртай бол та дараах хортой нөлөө бүхий үйлдлүүдийн алийг нь ч тэвчих ёсгүй билээ.

ӨӨРИЙГӨӨ ХҮНДЭЛДЭГ ХҮНИЙ ХЭЗЭЭ Ч ТЭВЧИХГҮЙ 9 ҮЙЛДЭЛ:

1. ХҮМҮҮСТ ТААТАЙ САНАГДАХ - PEOPLE PLEASING
Эцсийн бүлэгт бид өөрсдийгөө аз жаргалтай болгож байгаа зүйлээ л зөнгөөрөө хийдэг. Бусад хүмүүсийг ятгахыг оролдох хэрэггүй, ихэнхдээ тэнд таныг доош нь хийх юмуу эсвэл яагаад чи зүрх сэтгэлээ дагах ёсгүй талаар 1000 шалтгаан хэлэх болно. Тэдний хэлсэн болгоныг томоор хүлээн авалгүй өөрийн зөв гэж бодсон зүйлээ л зүгээр хий. Өөрийгөө хүндэлдэг ямар ч хүн өөрийн бодлыг бусдын бодлоос дээгүүр тавьдаг. 
2. ӨӨРИЙГӨӨ СӨРӨГӨӨР ХАРАХ - A NEGATIVE VIEW OF THEMSELVES

“Өөртэйгөө ярь, энэ яриа таны дэлхий ертөнцтэй ярих яриа байх болно” – David James Lees

Хэрвээ та эерэг, хөдөлгөөнтэй байхыг хүсдэг бол таны бодлууд таны юу хүсч байгаатай чинь нэгдэх болно. Хэрвээ та өөрийгөө сөрөгөөр харвал  дэлхий ертөнц саарал, дарамттай болж ирдэг. Гэхдээ та өөрөө өөртэйгөө эерэг харилцаатай байвал та эцэс төгсгөлгүй боломжууд, аз шовойхыг эргэн тойрондоо харах болно. Өөрийгөө хүндэлдэг хүн эерэг бодол, гэр бүлийн харилцаа, карьер, зорилгоор өөрийгөө тэтгэж, хайрлаж байдаг. 

3. СУЛ ДОРОЙ БАЙХ - REMAINING STAGNANT
“Тухтай бүс сайхан ч тэнд юу ч ургадаггүй юм”. Хэрвээ та эргэн тойрноо харах юм бол дэлхий ертөнц нэлээд аймаар газар шиг санагдаж магад. Тиймээс маш олон хүмүүс аль болох боломжоороо аюулгүй газраа  үлдэхээр шийдсэн байдаг. Гэтэл та шинэ зүйлийг оролдохгүйгээр өсөж чадахгүй юм. Өөрийгөө хүндэлдэг хүмүүс өөрсдийгөө хувь хүнийхээ хувьд хөгжүүлэхийн тулд хил хязгаарыг сэтлэн, эсвэл энэ хязгаар хэр сунахыг үзэхийг хүсдэг.  
4. ТОХИРОХ ГЭЖ ОРОЛДОХ - TRYING TO FIT IN
Дахиад хэлэхэд хэрэв та олонхийг дагаад л явбал та өсөхгүй. Дэлхий ертөнцийг өөртөө нээхийн тулд та өөрийн зөнд итгэн, бусдыг дагалгүйгээр өөртөө зам гаргах ёстой юм. Тав тухгүй мэдрэмжийг мэдэрч, өөрийн зөнд итгэснээр та шинэ дэлхий ертөнцийг өөрийн өмнө нээх болно. 

5. ДУРГҮЙ АЖЛАА ХИЙХ - WORKING AT A SOUL-SUCKING JOB
Харамсалтай нь ихэнх хүмүүс өдөр тутмын аар шаар төлбөрөө төлөхийн тулд үзэн яддаг ажлаа хийдэг. Гэхдээ та хөдөлгөөнтэй байх хэрэгтэй,  дургүй ажлаа орхиод таны сэтгэл санааг дүүргэх ямар нэгэн зүйлйиг хайх хэрэгтэй. Өөрийгөө хүндэлдэг хүмүүс өөрийн оюун санааг дүүргэх тэр зүйлээ олж, ямар ч санаа зовохгүйгээр түүнийгээ дагадаг. Мэдээж, ямар нэгэн зүйлийг сайн болтол таньд хэцүү байх болно, гэхдээ гол санаа бол өөрсдийгөө хайрлаж, хүндэлдэг хүн оюун ухааны хувьд болон сайн сайханд хүргэхгүй тэр ажлыг орхиж чаддагт байгаа юм. 

6. ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАЙХРАХГҮЙ БАЙХ - NEGLECTING YOUR HEALTH
Сайхан мэдрэмж чамтай эхэлж чамтай дуусдаг, таны эрүүл мэнд сайхан мэдрэмжийн үндэс бөгөөд хэн ч үүнийг төлөө харуцлага хүлээхгүй. Хэрвээ та оюун санааны, бие бялдрын, сэтгэл санааны хувьд сайн биш байгаа бол өөрийн амьдралын юуг нь өөрчлөх хэрэгтэй байгааг нэг хараарай. Өөрчлөлт ганц шөнийн дотор хийгдэхгүй, энэ нь таны аажмаар хэрэгжүүлэх алхам бүрээс бодит болно. Өөрийгөө хүндэлдэг ямар ч хүн эрүүл мэндээ хамгийн эхэнд тавьдаг, учир нь тэд үүнгүйгээр амьдралаас аз жаргалыг мэдэрч, хийх зүйлээ хамгийн сайнаар хийх боломжгүй гэдгийг мэддэг юм. 

7. ХАРИЛЦААГАА ХЭТРҮҮЛЭН ХЯНАХ - OVERLY CONTROLLING RELATIONSHIPS
Хэрвээ таны найзууд эсвэл гэр бүлийн хүн чинь таны амьдралын мөч бүрийг хянах гэдэг бол толгойдоо үүнийг таслан зогсоох аюулын дохиог дуугарах ёстой. Таны харилцааг хянах, удирдахыг хүсч буй хэн нэгнийг хэзээ ч тэвчих ёсгүй юм. Хор нөлөө бүхий харилцааны талаар нийтлүүлсэн нэгэн сэтгүүлд "Хортой харилцаа нь ямар ч харилцаанд илрэх ба эрүүл мэндэд маш муу" гэжээ. Таны сайн сайхныг бэхжүүлэх, таныг өсөж хөгжих, сурах сорилтыг өгөх тийм л нөхөрлөл, гэр бүлийн харилцаааг та авах эрхтэй. Таны амьдралыг дээшлүүлэхийн оронд доош нь татдаг хэнийг ч явуул. Өөрийгөө хүндэлдэг хүмүүс өөрсдийн амьдралыг өөрөө л хянана, хэн нэгэн үүнийг хийхийг огтхон ч зөвшөөрдөггүй. 


8.ЗАЛХУУРАХ -  BEING LAZY
Техонлогийн эринд амьдарч буй бидний олонх нь ухаалаг утас, тавлетс, компьютерт ихэнх цагаа өнгөрөөж байна. Гадагш гарч амьдрал дээр бүтээхээс илүүтэйгээр дэлгэцийн өмнө суух нь амархан санагдаж байгаа учраас бид өөрсдийн сэдлээ алдчихаад байна. Гэхдээ өөрийгөө хүндэлдэг хүмүүс өөрсдийгөө тийм хэнэггүй болгохыг зөвшөөрдөггүй,  өөрсдийн зорилгын төлөө хичээнгүйлэн ажиллахаа үргэлжлүүлдэг бөгөөд өөрсдийн давуу байдлыг нэмэгдүүлэхийн тулд сахилга баттай байх, энэ тал дээр өөрийгөө хянахаа мэддэг. 

9. АЗ ЖАРГАЛЫГ СОНГОХГҮЙ БАЙХ - NOT CHOOSING HAPPINESS
Маш олон хүмүүс өөрсдийгөө хангалттай үнэлдэггүй эсвэл өөрийн асуудалд өөрчлөлтийг хийхэд дэндүү тухгүй санагддагаас хүртэх ёстойгоосоо багыг хүлээн авдаг. Гэхдээ өөрийгөө хүндэлдэг ямар хүн юу хийхээс үл хамааран өөрсдийгөө хамгийн аз жаргалтай байлгах замыг үргэлж сонгодог. Тэд өөрсдийн амьдралд хязгаарлалт тавьдаггүй, учир нь ид шид үнэхээр энэ дэлхий дээр байдаг гэдгийг тэд мэддэг. 

Хэрвээ өөрийг тань аз жаргалтай болгодог зүйлийг хийхгүй бол амьдралыг эцсийн мөчид үүнийг хийх зүрх сэтгэл үлдэхгүй л болуу. Зүрх сэтгэлээ дүрэлзэн асч буй гал мэт байлгахын тулд таны амьдралыг бэхжүүлэхгүй зүйлсийг ард орхиж, түүнийг бэхжүүлэх зүйлсийг сонго. Энэ нь хүмүүсийн төлөө, ажил, гэр бүл найз нөхдийн харилцаа, амьдрах газар, хоолны дэглэм, дасгал, юу ч байж болно. Энэ дэлхий дээр бид зовох бус цэцэглэх гэж ирсэн билээ. Тиймээс дараагийн удаа аз жаргалгүй мэт санагдах үедээ үүнийг нэг санаарай.  

Хүндэтгэсэн Чагнаадаржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com