Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 9-р сарын 11
ТОМ БОД, БАГААР ЭХЭЛ
Think big, start small.

Том бодож, багаар эхэл.  Seth Godin
Энэ үг надад их таалагддаг юм. Олон жилийн өмнө Хас-ийн Ганхуягийг талхны үнэ мэдэхгүй байсан гээд л олон хүн шүүмжилж байсан санагдаад байдаг юм. Том ажил бодож явдаг хүнд талхны үнэ мэдэх ямар хэрэгтэй билээ гэж. Засгийн газар, парламентед ажиллаж байгаа хүмүүс улс орныг хөгжүүлэх бодлогын чанартай асуудал дээрээ төвлөрч ажиллах хэрэгтэй гэж боддог юм. Хийдэг хийдэг ажилдаа сайн байх хэрэгтэй лдээ. Амжилттай яваа хүмүүсийн цаг маш үнэтэй, талхны үнэ мэдэх цаг байхгүй гэдгийг л хэлэх гээд байна лдаа. 

Энд нэг түүхийг оруулья. Их Сургуульд багшилж байхдаа үдийн цайгаар найзтайгаа ярьсан яриа. Би олон улсын нягтлан бодох бүртгэлийн тайлагналын стандарт гэсэн хичээл заах гэж байгаа. Уншихад их хэцүү юм. Яаж хүмүүс их хэцүү юм бичдэг байнаа, энэ хүмүүс шиг болох юмсаан гэж. Тэгсэн найз минь хэлж байгаа юм. Юун ч том юм мөрөөддөг юм. Хаа байсан тэр хол байгаа олон улсын стандарт вэ? Тэр үедээ нээрээ л хол юм гэж. Докторт ирээд олон улсын стандарттай холбоотой сэдэв авч байгаа юм. Докторын хамгаалалтанд суусан хүмүүсийнхээ шүүмжийг уншсан чинь Олон Улсын Нягтлан Бодох Бүртгэлийн Хорооны хувьд анхааралдаа авах хэрэгтэй сэдэв болжээ гэсэн дүгнэлт ирснийг хараад холын гэж бодож байсан зүйл холын биш байжээ гэж бодож билээ.

Онлайнаар бизнес хийж топ орлого олдог хүмүүсийн нэг болно гэсэн бодлоо би холын юм гэж харахгүй байгаа. Интернет хөгжсөн өнөө үед холын юм маш ойрхон болсон шүү дээ. Та бүх хичээлүүдийг нь онлайнаар авчихна, мэдэхгүй юмаа онлайнаар холбогдоод мэдчихнэ, төлбөр тооцоогоо онлайнаар хийчихнэ, хамгийн гол нь бүтээгдхүүнээ онлайнаар дуртай газараа сурталчилна, үнэхээр гайхалтай биш гэжүү. Саяхан Хөвсгөл аймгаас нэгэн хүн багатай суманд ажилладаг эмэгтэй /өөрийгөө төрийн албан хаагч гэж хэлсэн/ холбогдоод онлайн бизнес хийж санхүүгийн эрх чөлөөтэй болох хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Боломжгүй юм энд ерөөсөө байхгүй болчихсон байна шүү дээ. Хаа байсан тэндээс ертөнцийн нөгөө хэсэгт амьдарч буй би ямар ч асуудалгүй холбогдож байна шүү дээ. 

Богинохоон хугацаанд /хагас жилийн дотор л/ онлайн сургалтын материалаа гаргачихлаа. Анхан шатны нягтлан бодох бүртгэлийн сургалт маань маргааш нээлтээ хийх гэж байна. Энэ долоо хоногийн сүүлчээр Шинэ Зеланд, Австрали брендүүдийн онлайн дэлгүүрээ нээнэ. Тун удахгүй Америк брендүүдийн онлайн дэлгүүрээ нээхээр зэхэж байна. Дараагийн ажил маань Монголчуудаа Шинэ Зеландад аялах, сурахад нь тусална гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хийх ажил их байнаа. Найзтайгаа цуг онлайн бизнесийн сургалтанд сууж байсан үеийн зургийг орууллаа. 6-хан сарын өмнө бид 2 ингээд сууж байжээ.
Энд юу хэлэхийг зорьсон вэ гэвэл том бодож амьдрах хэрэгтэй шүү. Жижиг бодож амьдрахад амьдрал дэндүү богинохон. Think big, start small, scale fast. Том бодож, багаар эхэл, хурдан томруул. Та онлайнаар бизнес хийж санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсэж байвал, өдөр бүр бага багаар хийгээд явахад л нэг өдөр топ орлого олдог хүмүүсийн нэг болох нь гарцаагүй. Хүндэтгэсэн Оюуна
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com