Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2021 оны 5-р сарын 01
Та зөв үйлчлүүлэгчээ сонгосон уу?
“Selling comes after someone getting to know, like you and trust you. Are you making sure those things happen before you ask for the sale?"

"Хэн нэгэн таныг мэддэг, таалагддаг, мөн итгэдэг болсны дараа борлуулалт хийгддэг. Юм зарахаасаа өмнө үүнийг хийсэндээ итгэлтэй байна уу."  — Pat Rigsby 
1-on-1 Mastermind дасгалжуулалт

Дасгалжуулагч / Бизнес эрхлэгч - Фитнессийн бизнес - Patrigsby.com

Pat Rigsby бол фитнессийн салбарт 25 гаруй бизнес эрхэлж, 7 нь сая доллар, мөн олон сая долларын хөрөнгө оруулалттай бизнесүүдийг бүтээсэн. Хоёр нь Энтрепренер Франчайз 500-т олон удаа түрүүлж, АНУ-д хамгийн хурдацтай хөгжиж буй бизнес эрхлэгчдийн 5000 жагсаалтад багтсан ба олон удаа нэр хүндтэй шагнал хүртсэн байдаг. Та түүнтэй PatRigsby.com дээр холбогдож болно.

Өдөр 1

Энэ аяллын эхний өдөр магадгүй хамгийн чухал өдөр байж магадгүй юм. Энэ нь "Би чадна" -аас "Би хийнэ" руу шилжих шийдвэр гаргана. Аливаа амжилт тэр шийдвэрээс эхэлдэг боловч цөөхөн хэдэн хүн л үүнийг хийхээр шийддэг.

Бид хийж чадах эсвэл хийхийг хүсч байгаа олон зүйлийг авч үздэг хэдий ч амжилттай бизнес бүтээхэд хамгийн чухал шийдвэр болох эхлүүлэх шийдвэрийг гаргаж чаддаггүй. Тиймээс 1 дэх өдөр нь процессд амлалт өгч, дараагийн 30 хоногт үүнийг хийхээ шийднэ, ажиллахгүй байх шалтгаануудыг тоочихгүй, зөвхөн төвлөрөөд өдөр бүр урагшлах болно.

Том зүйлийг жижиг гэж бодоход хичнээн их хүчин чармайлт шаардагддаг, хэрэв би шаргуу ажиллавал зарим утга учиртай зүйлийг хийж чадна гэдгээ би мэднэ. Ганцхан сарын дотор хөл дээрээ босох үндэс бол төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд л болно гэсэн дотоод итгэл юм.

Өдөр 2

Төлөвлөгөөгөө боловсруулах эхний алхам бол надад байгаа зүйлсээ тоолох. Хамгийн тохиромжтой бизнесийг бий болгох үндэс суурь бол өөрийн давуу талыг ашиглахад чиглэх гэдэгт би итгэдэг юм.

Миний хувьд энэ нь эрүүл мэнд, фитнессийн чиглэлээр амжилттай бизнес эрхэлж, бусдыг дасгалжуулж байсан туршлага байгаа. Үүнтэй холбогдуулан би эдгээр давуу талыг баримтжуулах болно.

• Бизнесийн стратеги
• Дасгалжуулалт
• Маркетинг
• Борлуулалт
• Багийн хөгжил
Төлөвлөлтийн энэ эхний алхамыг хийж дуусгаснаар надад зах зээлд гаргах үнэ цэнэтэй зүйл байгаа гэдэгтээ итгэх болно.

Өдөр 3

Бизнесийн бат бөх суурийг бий болгож, зах зээлд санал болгох үнэ цэнэтэй зүйлтэй болно гэдэгтээ итгэлтэй байгаа тул үйлчлэхийг хүсч буй зорилтот зах зээлээ тодорхойлох хэрэгтэй. Эхлэх хамгийн хялбар газар бол миний оролцож байсан, одоогоор харьяалагдаж байгаа эсвэл амжилттай үйлчилж байсан зорилтот зах зээлийг харах явдал юм.

Үүнийг улам нарийсгахын тулд миний давуу тал зах зээлийн эрэлт хэрэгцээтэй нийцэж байгааг олж мэднэ. Хэрэв би эдгээр боломж, хэрэгцээ юу болохыг мэдэхгүй байсан бол цөөн хэдэн Facebook бүлгүүдэд нэгдэж, зорилтот зах зээлийнхээ зовиурыг олж мэдэхээр судалгаа шинжилгээний ажилд гүнзгий орно. Энэ тохиолдолд дасгалжуулагчийн шийдлийг санал болгох замаар эрүүл мэнд, фитнессийн мэргэжилтнүүдэд стратеги, маркетинг, борлуулалтаа хийхэд нь туслах болно.
Өдөр 4

Фитнес бизнес эрхлэгчдийн бизнесийн өсөлтөд анхаарлаа хандуулж, тэдэнд туслахын тулд өөрийн анхны саналыг боловсруулах цаг. Энэ тохиолдолд надад нэр хүнд байхгүй учраас миний татгалзахын аргагүй саналд эрсдэлд орох магдлалтай. Одоохондоо өмнөх амжилтын түүх эсвэл итгэлцлийг бүтээх сошиал баталгаанууд алга.

Тиймээс би тэдний бизнест ашиглагдаагүй боломжуудыг олох талаар төлбөргүй нэг цагийн дасгалжуулалтын дуудлага утсаар хийнэ.
Дуудлагын төгсгөлд тэд миний тусламжийг авахаар тохирвол хоёр хувилбараас сонголтоо хийнэ:

Сонголт А
Дараагийн зургаан сарын хугацаанд бид хамтран ажиллах болно, тэд зөвхөн миний амласан үр дүнд хүрсэн тохиолдолд надад төлбөр хийнэ.
Миний зөвлөгөөнөөс олсон доллар бүрээс $.25 -ийг надад төлөх. Би зөвхөн үр дүн өгсөн, эсвэл шинэ бизнесийг босгосноос төлбөрөө авдаг.

Сонголт B
Дараагийн зургаан сарын хугацаанд бид хамтран ажиллах бөгөөд та давтагдах орлого дээрээ 6000 доллар нэмж авах. Таны хөрөнгө оруулалт сард ердөө 2000 доллар...хэрэв таны орлого давтагдах орлогоо 6000 доллараар нэмэгдээгүй бол би нэг цент болгоныг нь буцааж өгнө.

Логик нь энгийн бөгөөд эхлээд үнэгүй дуудлагаар урьдчилж үр дүнгээ амална, дараа нь эрсдэлгүй, татгалзахын аргагүй санал тавина. Ирээдүйн үйлчлүүлэгч маань энэ хоёроос сонголтоо хийнэ.

Өдөр 5

Өнөөдөр бол "бүтээх өдөр". Би ирээдүйн үйлчлүүлэгч рүүгээ утсаар ярих хуваариа гаргах ба ClickFunnels дээрх загваруудаас нэлээн энгийн видео борлуулалтын захиа бүхий загварыг ашиглан сувгаа бүтээнэ. Энэ сувагтаа өдөр 3-т тодорхойлсон халуухан товчийг оруулна “Төлбөргүйгээр….хийхэд тусална” гм.

Өдөр 6

Өнөөдөр зарим анхны зорилгоо тодорхойлж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх өдөр. Эхэндээ би хамгийн багадаа гурван дуудлага хийхээр төлөвлөж байгаа ба дор хаяж хоёртой нь тохиролцоонд хүрнэ, A эсвэл B саналуудын аль нэг дээр нь нэг наймааагаа хаах болно.

Энэ зорилгодоо хүрэхийн тулд зар сурталчилгаа, имэйлийн жагсаалтгүйгээр зорилтот зах зээлд тохирсон таньдаг хэн нэгэнтэй холбоо барьж, үнэгүй дуудлага хийх замаар тэдэнд туслахыг санал болгож байна. Энэ бүхэн миний хувийн сүлжээгээр хийгдэнэ - хүн бүрт өөрийн сүлжээ байдаг - тиймээс 15-20 дуудлагын хуваарь гаргах боломжтой.

Би эдгээр холбоог хаанаас олох вэ?

Эхлээд би утсаа гаргаж ирээд тэнд байгаа бүх харилцагчдаар дамжуулан танилцах болно. Дараа нь би Gmail, эцэст нь Facebook, LinkedIn харилцагчид руугаа шилжих болно. Хүн бүр нааштай хариу хэлнэ гэж найдахгүй байгаа, хувийн сурталчилгаа хийж, үнэхээр эрсдэлгүй, өндөр үнэ цэнэтэй санал тавих учраас эдгээр 15-20 дуудлагатай тохирч чадна гэдэгтээ итгэлтэй байна. За, би одоо төлөвлөгөө боловсруулж, эхний гүйцэтгэлийг долоо хоногоос бага хугацаанд хэрэгжүүлнэ.

Өдөр 7-9

Эдгээр өдрүүд үндсэндээ хоёр зүйлд зориулагдана.
Нэгдүгээрт, би утсаар дуудлага хийх явцад үр дүнгээ өгөх хоёр саналынхаа аль нэгэнд нь үйлчлүүлэгч олоход анхаарлаа төвлөрүүлэх болно.

Хоёрдугаарт, би Facebook Live дээр дасгалжуулалтын гайхалтай видеог хүргэнэ, үүнийгээ өдөр бүр бизнесийн дасгалжуулалтын ТВ шоу болгох ба видеоны төгсгөлд үнэгүй дасгалжуулагчийн дуудлагыг санал болгож эхлэх болно. Видеоны дундуур, миний танилын хүрээгээр гурван өдрийн дотор өдөрт нэг эсвэл хоёр хуваарьт дуудлага нэмж оруулах боломжтой гэж бодож байна.

Би аль хэдийн 15-20 дуудлага хийхээр төлөвлөсөн, тэдний 6-8 нь эдгээр 3 өдөрт болно гэж таамаглаж байгаа(зарим нь хуваариар болохгүй, зарим нь дахин цаг авах хэрэгтэй болдгийг би мэдэж байгаа). Эдгээр зургаагаас найман дуудлагаас би дор хаяж гурваас дөрвөн борлуулалтыг сарын тогтмол ханшаар нэгээс хоёр хүн, гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр нэгээс хоёрыг хүнийг авна гэж найдаж байна.

Өдөр 10

Эхний борлуулалтаас 2000-4000 долларын бэлэн мөнгө цугларна, би үүгээр бага хэмжээний сурталчилгаа эхлүүлнэ, өдөрт 20 доллар зарцуулж, үнэ төлбөргүй дасгалжуулагчийн дуудлагад хүрэх боломжийг олгоно, тэд миний Facebook Live видеонуудыг үзнэ.

Энэ арга нь дуудлагад бүртгүүлэх хүлээгдэж буй цөөхөн боловч тогтвортой урсгалыг хадгалж үлдэх ба ойролцоогоор өдөр бүр дуудлага хийх хуваарь нэмэгдэнэ, хоёроос гурван өдөрт хямдралтай худалдаа явагдах болно ... одоохондоо.
Өдөр 11

Өмнөх туршлагаасаа харахад шууд үйлчлүүлэгчтэй болох, мөнгөн гүйлгээ хийхээс гадна би маш ихээхэн хэмжээний чармайлтыг емайлын жагсаалтаа бүтээхэд зарна. Миний зорилго бол тогтвортой, аль ч трафик, сурталчилгаанаас хамааралгүй бизнесийг бий болгох явдал байсан учраас 11 дэх өдрөөс эхлэн би өдөр бүр хоёр цагийг Төлбөргүй, үнэ цэнэтэй, емайлээр солилцох хөрөнгийг бүтээхэд зарцуулна. Энэ хувилбарт би жижиг ном бүтээнэ. Одоо ийм зүйл хийхэд хэцүү гэж бодож байгаа ч дараах төлөвлөгөөг мөрдөнө:

Алхам 1 Миний үйлчлүүлэгчид шийдэх хэрэгтэй байгаа 3 том асуудлыг тоймлоно.

 • Үйлчлүүлэгч олоход хэцүү
• Үйлчлүүлэгчээ авч үлдэхэд хэцүү
• Бизнесээ өргөжүүлэх, мөн амьдралаа тэнцвэртэй үргэлжлүүлэх стратеги байхгүй
Дараа нь би эдгээр асуудал тус бүрийг шийдвэрлэхэд хийх зүйлсийг тодорхойлно. Энэ нь иймэрхүү харагдана:
Асуудал: Хангалттай үйлчлүүлэгч байхгүй:
• Зорилтот зах зээлийг тодорхойлох.
• Үйлчлүүлэгч олох (маркетингийн хуанли бүтээх замаар) урьдчилан төлөвлөгөө боловсруулах.
• Дотор талаасаа өсөх (өөрөөр хэлбэл лавлагаа сурталчилгаагаар).
Асуудал: Үйлчлүүлэгчээ авч үлдэхэд хэцүү
• Гайхамшигтай саналыг боловсруулах.
• Тогтмол бөгөөд үр дүнтэй үйлчлүүлэгчээ мөрдөх.
• Амжилт гаргах гайхалтай сургалтыг хүргэх.
Асуудал: Бизнесээ өргөжүүлэх, мөн амьдралаа тэнцвэртэй авч явах стратеги байхгүй:
• Сайн багыг хөгжүүлэх.
• Өөрийнхөө давуу талаар өөрийгөө бүтээх.
• Бизнесийн хүрээнд ашиглах хөшүүргийг олох

Одоо надад ном гаргах дараах жагсаалт байна:
1: Фитнессийн бизнес эрхлэгчдэд тулгардаг 3 асуудал
2: Зорилтот зах зээлийн бүлгийг тодорхойлох
3: Үйлчлүүлэгч олох урьдчилсан төлөвлөгөө боловсруулах
3: Дотроосоо хөгжих нь
4: Гайхамшигтай саналыг боловсруулах
5: Тууштай бөгөөд үр дүнтэйгээр үйлчлүүлэгчийн араас дагаж мөрдөх
6: Амжилт гаргах сургуулилатаар хангах
7: Багаа цуглуулах, хөгжүүлэх
8: Өөрийнхөө давуу талыг бэхжүүлэх
9: Бизнесийн бүлгээс хөшүүргээ олох
10: бүгдийг нэгтгэх

Алхам 2 Би слайд дээрээ бүлэг бүрээс гурваас таван гол зүйлсийг жагсаана.

Алхам 3 Би дараагийн хоёр өдөр тус бүрдээ таван бүлэг дээр бичлэг хийх хуваарь гаргана.

Бүлэг бүрт би өөрөө ярина. 10 минут тутамд 1250-1500 үгээр хоёр цагийн бичлэг хийхдээ богино номын ноорог бэлэн болно. Одоогийн байдлаар миний өдрүүд цөөн тооны үйлчлүүлэгчдээ дасгалжуулах, шинэ хүмүүстэй утсаар холбогдох, миний анхны маркетингийн хөрөнгө емайлын жагсаалтаа бүтээхээр ажиллаж байна.

Бүх зүйл "жинхэнэ" бизнес шиг санагдаж байна шүү!

Өдөр 12

Би үндсэндээ аль хэдийн төлөвлөсөн зүйлсээ гүйцэтгэнэ. Би эхний таван бүлгийн ноорог бичих, шинэ хүмүүстэй дуудлага хийх, үйлчлүүлэгчдээ дасгалжуулах болно.

Одоогийн байдлаар би дор хаяж нэг эсвэл хоёр шинэ хүнийг үйлчлүүлэгч болгосон, миний зар сурталчилгааны хүчин чармайлт өдөр бүр 1-2 хүнийг надад авчирсаар байх болно. Одоо бүх зүйл гольдрилдоо орж байна. Шинэ хүмүүсийг үйлчлүүлэгч болгох сууриа бүтээлээ. Цөөхөн хэдэн үйлчлүүлэгч, бэлэн мөнгөний урсгал, үйл ажиллагааны нэмэлт орлого олох хангалттай шинэ хүмүүс ирж байна.

Одоо би емайлын жагсаалт бүтээхэд туслах, мөн урагшлахад миний нэр хүндийг минь өргөх маркетингийн хөрөнгийг бий болгож чадсан.

Өдөр 13

Энэ үед тав, зургаан үйлчлүүлэгчээ дасгалжуулахаас гадна би өнөөдөр таван бүлгийн сүүлчийн аудио бичлэг хийхэд анхаарлаа хандуулах болно. Шинэ үйлчлүүлэгчтэй дор хаяж нэг дасгалжуулалтийн дуудлага хийнэ гэж найдаж байна, бас нэг FB Live дасгалжуулалтийн видео бичлэгийг оруулах болно.

Өдөр 14

Хоёр долоо хоног болчлоо, надад сайхан байна. Би таваас зургаан үйлчлүүлэгчтэй болсон, тэдний хоёр нь дасгалжуулалтын долоо хоногийн дараа аль хэдийнээ гайхалтай үр дүнд хүрч, урьд өмнө ашиглагдаагүй байсан зарим боломжийг нээснээр, надаас бүтэн зургаан сарын дасгалжуулалт авах болсноор нэмэлт орлого орж ирнэ.

Миний FB Live дасгалжуулалтийн видеонууд маш сайн санал сэтгэгдэл авч байгаа бөгөөд миний заруудтай хослосноор би өдөрт нэг удаа үнэгүй дасгалжуулалтийн дуудлага утсаар хийн, бусад дасгалжуулалтийн хөтөлбөрөө өдөр бүр борлуулж байна. Би номынхоо 10 бүлгийн бичлэгийг хийсэн, одоо тэдгээрийг бичвэр болгох цаг.

Би мөнгөө хэмнэхийг хүсч байгаа тул шууд бичвэр хийдэг Temi нэртэй хиймэл оюун ухаанд суурилсан бичвэрийн үйлчилгээг сонгоно. Нийт зардал $30-аас бага болно
Өдөр 15-17

Энэ гурван өдрийн туршид өдөрт Төлбөргүй дасгалжуулалтийн дуудлага утсаар хийнэ, нэг шинэ үйлчлүүлэгчтэй болно, өөр FB Live дасгалжуулалтийн видео бичлэг хийнэ. Үлдсэн цаг хугацаандаа Тэмигээс буцаж ирсэн бичвэрээ засахад зарцуулна.

Ярианы үгийг бичгийн хэлэнд хөрвүүлэхэд хугацаа шаардагддаг бөгөөд энэ бичвэр маань авсан хүн бүрт гайхалтай сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байгаа тул унших, засварлахад маш их цаг зарцуулж байгаа юм.

Өдөр 18

Би номынхоо төслийг Fiverr дээрээс редактор хийх хүн олж өгнө, нэг өдрийн дотор эргүүлж авахын тулд ахиухан төлбөр хийнэ, ингэснээр маргааш Fiverr-ээс дизайнер олж түүнд хүлээлгэн өгөх боломжтой. Үүний зэрэгцээ би номын хавтсыг бүтээх дизайнерийг хөлсөлж авна, дуусахаас нь өмнө номоо сурталчилж эхэлнэ.

Номыг засварлаж дуусахыг хүлээх зуураа ClickFunnels-руу очин, Russell -ийн номын сувгийг модел болгон өөрийн номын сувгийг хийх ба ном дуусахад бэлэн болгоно.

Өдөр 19

Би номыг редактороос буцааж аваад дизайнердаа шууд форматлуулахаар өгөх ба 24 цагт багтаан дуусгах хөлсийг төлнө.
Би номын ковер зургийг аваад таалагдвал өөрчлөлт хийх шаардлагагүй болно. Амазон дээр хамгийн их борлуулалттай таалагдсан гурван жишээг дизайнеруудад өгөх нь үүнийг төгс хийхэд тусална. Одоо хамгийн сайн байгаа зүйлийг модел болгох нь зөв байдаг. Номын талаар зах зээл дээр бага зэрэг шуугиан дэгдээнэ, Төлбөргүй ном хэн авахыг асууж, сэтгэгдэл үлдээхийг хүснэ. Энэ нь хүмүүсийн анхаарлыг маш сайн татдаг болохоор зараа боост хийнэ.

Миний үйлчлүүлэгчид гайхалтай үр дүнд хүрсээр байгаа боловч миний төлбөргүй дасгалжуулалтийн дуудлага бага зэрэг удаашралтай байна, гэхдээ номоо удахгүй бэлэн болгосондоо сэтгэл хангалуун байгаа.

Өдөр 20

Би өнөөдөр FB Live видеогоо бага зэрэг өөрчилж, амжилттай ажиллаж байгаа үйлчлүүлэгчдийнхээ нэгтэй ярилцлага хийнэ, үндсэндээ дасгалжуулалтийн хөтөлбөрийнхөө жишээг хуваалцаж байгаа юм. Энэ нь бага зэрэг сонирхолтой болж, дахиад зургаан хуваарьт дуудлага хийх боломжтой тул би видеогоо нэмэгдүүлэх болно.
Өдөр 21

Номын PDF хувилбар бэлэн болсон, түүнийг авахыг хүссэн, өмнөх бичлэгт хариу бичсэн фитнессийн бизнес эрхлэгчидтэй хуваалцна. Нэмж дурдахад би номынхоо үнэгүй хувийг сурталчлах анхны зар сурталчилгаагаа явуулна, сувгийн хоёр дахь алхам нь одоогийн үнэгүй дасгалжуулалтийн дуудлага хийх хуудас байх болно.

FB Live кейс видеогоо боостлэнэ, надад 12 утсаар дуудлага хийх хуваарь байгаа, үүнээс дор хаяж хоёр үйлчлүүлэгчтэй болно, маргааш дахин нэг кейс оруулах хуваарь гаргана.

Өдөр 22

Би номоо захиалгаар хэвлүүлдэг төв рүү явуулна, олон ном урдьдчилан хэвлүүлэх мөнгө шаардлагагүй. Нэг номны үнэ өндөр байгаа, одоохондоо их хэмжээгээр хэвлүүлэх болоогүй, би утсаар ярьсан хүмүүсийнхээ 33% -д нь дасгалжуулалтын 2 саналынхаа нэгийг нь борлуулж байгаа.

Одоогийн байдлаар би 10 үйлчлүүлэгчтэй болсон, тэдний 4 нь сарын тогтмол хураамж төлж байгаа, тэгэхээр сард 8000 доллар бэлнээр орж ирнэ. Нэмж дурдахад миний номыг татаж авсан 40 орчим фитнес бизнес эрхлэгчтэй холбогдоно, би тэдэнд хувийн (албан бус) имэйл илгээж, над руу түргэн дуудлага хийхийг асууна. Дөрөв нь энэ саналыг хүлээж авна, гэхдээ би өдөр бүр имэйл явуулж сэдэл төрүүлэх хурдан зөвлөгөө, санаа, өгүүллэг илгээнэ, тэд бэлэн болоход бид аль хэдийн сайн харилцаатай болчихно.

Өдөр 23

Одоогийн байдлаар миний өдрүүд дараахь ажлууд дээр төвлөрч байна:
• Ганцаарчилсан үйлчлүүлэгчдээ дасгалжуулах
• Маркетингийн хэрэгсэл болгон өдөр бүр FB Live дасгалжуулалтийн видео хийх
• Миний номыг татаж авсан жижигхэн боловч өсч буй бизнес эрхлэгчдийн жагсаалтдаа өдөр бүр имэйл бичих
• Сургалтын үнэгүй дуудлага хийх нэг эсвэл хоёр хүнтэй холбогдож, ярилцсан хүмүүсийнхээ тал орчим хувьд хоёр дасгалжуулалтийн саналынхаа нэгийг борлуулах.

Бүх зүйл хэвийн үргэлжилж байгаа тул бизнесээ өргөжүүлэхэд анхаарна, зөвхөн ганцаарчилсан дасгалжуулалтийн загвараар ажиллахгүй, үзэгчдийнхээ тоог өсгөх хэрэгтэй. Өдөрт 4 дуудлага хийхээс ихээр. Тиймээс би mastermind групп нээхээр шийдсэн, саналууддаа өөрчлөлт оруулна…

Сонголт А. Бид дараагийн 12 сарын турш хийх онцгой mastermind хөтөлбөрөөрөө дамжуулан ажиллах бөгөөд та зөвхөн миний амласан үр дүнд хүрсний үндсэн дээр надад мөнгө төлөх эсвэл сарын тогтмол төлбөр төлөх.

Хэрэв та үр дүнд суурилсан аргыг сонговол таны хийж буй орлогын шинэ доллар тутамаас надад $ .25 доллар авна. Энэ тохиолдолд би зөвхөн үр дүнгийн төлөө, зөвхөн шинэ бизнесд тусалсны төлөө л мөнгө авах болно.

Хэрэв та тогтмол төлбөрийн сонголтыг илүүд үзвэл надад сард ердөө 1000 доллар төлнө. Аль ч тохиолдолд бид видео хурал дээр, группээр долоо хоног бүр уулзах болно, та надтай Voxer-т хязгааргүй нэвтрэх боломжтой бөгөөд жилд гурван удаа биечлэн уулзана, мөн хоёр өдрийн цуглаан дээр уулзана.

Сонголт Б. Хэрэв та ганцаарчилсан байдлаар хамтран ажиллахыг хүсч байвал бид ирэх зургаан сарын хугацаанд хамтрах болно, энд та сар бүрийн орлого 6000 доллароор нэмэгдүүлнэ гэдгийг би баталж байна.

Бид амжилтанд хүрэх тоглоомын төлөвлөгөөгөө тоймлон, долоо хоног бүр ярилцах, Voxer ашиглах стратегийн төлөвлөлтийн хуралдаанаа эхэлнэ. Таны хөрөнгө оруулалт сард ердөө 2000 доллар байна ... Хэрэв та энэ хугацаанд сар бүрийн давтагдах орлогоо 6000 доллараар нэмэгдүүлэхгүй бол би цент бүрийг нь буцааж өгөх болно.

Одоо надад арай илүү хөшүүрэг өгөх нэг сонголт байгаа, хоёулаа миний үнэгүй дуудлагаар хийсэн анхны үр дүнгээр зарагдах бөгөөд тэг эрсдэлтэй, татгалзах боломжгүй хоёр санал гаргаж ирээдүйн үйлчлүүлэгчдээ сонголтоо хийх боломжийг олгоно. Энэхүү нэмэлт, өөрчлөлт бүхий багцыг би ойрын хэдэн өдөр тест хийн шалгах болно.

Өдөр 24-26

Би зар сурталчилгааны зардлаа өсгөнө, өдөрт хоёроос гурван удаа үнэгүй дасгалжуулалтийн дуудлага утсаар хийх бөгөөд 50% -тай нь тохирсоор байна ... Тэдний гуравны хоёр нь mastermind -ийг сонгоно.
Энэ бол сайн хэрэг, яагаад гэвэл миний цагийн хуваарь шахуу болж байгаа хэрэг, үйлчлүүлэгчтэй хийх дасгалжуулалтийн дуудлага, долоо хоног бүрийн видео хурал, шинэ үйлчлүүлэгчтэй хийх дуудлага, хуваарьт дуудлага, хуваариа дахин гаргах гм.
Өдөр 27

26 хоног тасралтгүй ажилласан болохоор өнөөдөр амарна. Орой кино үзэхээс өмнө хэсэг хугацаанд уншиж, бэлтгэлээ базааж, гэр бүлийнхэнтэйгээ цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална. Сар хүрэхгүй хугацаанд шинэ бизнесээ босгосон болохоор тэмдэглэх сайхан байна.

Залуу байхдаа мэргэжлийн болон хувь хүний хувьд хангалттай сайн хийж чадаагүй, би дахиж ийм урхинд орохгүй, харин одоо их сайн байгаадаа талархаж байна.

Өдөр 28

Амралтын өдрийн дараа би эргээд эрч хүч авдаг. Одоо 3 хүн миний mastermind-д бүртгүүлсэн, мөн 13 хүртэл хувийн үйлчлүүлэгчтэй болсон. Дараагийн алхам бол шинэ хүн утсаар дуудлага хийхээс өмнө урьдчилсан шалгаруулалт хийх вэбинар зохион байгуулах явдал. Би ClickFunnels-д нэвтэрч, Russell’s Perfect Webinar форматыг ашиглана.

Өдөр тутмын имэйлээ бичих, хурдан видеогоо хүргэх (амжилттай үйлчлүүлэгчтэй хийсэн өөр нэг ярилцлага), утсаар дуудлага хийх хооронд би скрипт бичиж эхэлнэ. Вэбинарын слайдуудаа анхны хувилбараар нь хийгээд унтана, маргааш эрт босч сэргэг байхдаа засварлаад, бичлэгээ хийх болно.

Өдөр 29

Вебинарийн слайд болон Russell -ийн сургалтыг үзэж өдрийг эхлүүлнэ.

Мэдээжийн хэрэг, вэбинар бичих нь миний хийдэг зүйл биш болохоор би нэлээд сандарч байна ... Гэхдээ энэ нь урьдчилан шинээр орж ирэх хүмүүст маш их цаг хугацаа хэмнэх болно гэдгийг мэдэж байгаа болохоор энэ бол үнэ цэнэтэй хөрөнгө юм. Би дуусгахаар тууштай ажиллаж байна. Би бичлэийгг хийхдээ хэдэн удаа бүтэлгйүтсэн ч хийж дуусгана.

Би ярихдаа түгдчин байгаа ч үүндээ санаа зовохгүй, хэвээр нь үлдээнэ, яагаад гэвэл албан бус байдал нь миний бизнесийн дасгалжуулалтийн арга барилтай илүү нийцэж байгаа юм шиг санагддаг. Тиймээс утсаар дуудлага хийх, өдөр тутмын FB Live болон имэйлийн хооронд би бүх зүйлийг амжуулж, вэбинараа бэлэн болгоно. Одоо номыг татаж авсан хүмүүст үнэгүй сургалт хийхдээ үүнийг ашиглах болно.

Номын санал удааширсны дараа би шууд вэбинар дээрээ зар сурталчилгаа явуулж эхлэх болно. Аль тохиолдолд, хэрэв бүх зүйл төлөвлөсний дагуу явбал шинэ үйлчлүүлэгч над руу утсаар дуудлага хийх хувь өсөх ба өөрийн дасгалжуулалтын хоёр хувилбарын аль нэгийг санал болгоно. 

Өдөр 30

Бид шинэ бизнест ороод нэг сар боллоо. Би 4 mastermind гишүүнтэй, 13 хувийн үйлчлүүлэгчтэй болж, 12,000 доллар цуглуулав. Нэмээд үр дүнгийн хэдэн хувь дээр суурилсан үйлчлүүлэгчдээсээ төлбөр тооцоогоо энэ долоо хоногийн сүүлчээр авах ба сар бүрийн эхэнд ирэх орлогын зарим хэсгийг ойрын хэдэн долоо хоногт багтааж авах болно. Би имэйлийн жагсаалтаа бүтээж байгаа бөгөөд 10 хоногийн дотор миний номыг татаж авсан 100 гаруй шинэ хүмүүс байгаа.

Номын хувьд би одоо төлбөргүй өгөх, өөрийн нэр хүндийг өсгөх хэрэгсэлтэй болсон, долоо хоногт тодорхой тоогоор хэвлүүлэх болно. Эдгээрийг хүлээн авсны дараа би үнэгүй + хүргэлт саналыг ажиллуулж эхлэх боломжтой, сагсны дундаж үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд сувагт холбох өөр зүйлийг олж авах хэрэгтэй, ингэснээр сурталчилгаанд зарсан мөнгөө олж авах боломжтой. Мөн би зорилтот зах зээлдээ янз бүрийн аргаар хүрэхийн тулд зочидтай бичлэг хийж эхлэх эсвэл зарим подкаст дээр зочин болж орно, мөн номоо хувийг бэлгүүдийн хамт нөлөө бүхий хүмүүст илгээнэ.

Өдөр тутмын FB Live болон өдөр тутмын богино имэйл бичих гээд сайхан хэмнэлтэй болсон. Тиймээс би үргэлжлүүлэн ажиллах болно. Вэбинар хэрхэн ажиллаж байгаа талаар тийм ч сайн ойлголтгүй байгаа ч гэсэн надад сайхан санагдаж байна. Хувилбар 1.0 ажиллаж байна. Би дахиад хэдэн ганцаарчилсан үйлчүүлэгч нэмж авахаа сайн мэдэхгүй байна, би хөтөлбөрийн үнээ өсгөн, шинэ хүнийг mastermind руу чиглүүлж магадгүй юм - ямартаа ч шинэ үйлчлүүлэгчийн урсгал тогтмол байх хэрэгтэй. 

Төгсгөлийн үг

Ерөнхийдөө эхний сар маш сайн байлаа, одоо зардлаа нөхөхөөр тодорхой орлоготой болсон тул бага зэрэг цаг зав гаргахын тулд зарим захиргааны ажлуудаа хүлээлгэн өгөх арга замуудыг хайна. Үүнээс гадна би үйлчлүүлэгчдэдээ зориулж ClickFunnels-аас урамшуулал авах цөөн хэдэн суваг бүтээлээ, эдгээрийг миний дасгалжуулалтын хувилбараас сонгоогүй шинэ үйлчлүүлэгч нарт шейрлэхдээ ашиглах юм. Эхний 30 хоног муугүй байлаа.

Орчуулсан: Др. Чагнаадаржийн Оюунцэнд
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com