Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2021 оны 1-р сарын 27
Ямар нэг зүйлыг авахын тулд ямар нэг зүйлд хөрөнгөө оруулах хэрэгтэй...
“"He is no fool who gives what he cannot keep to gain what he cannot lose."...”

"Алдаж чадахгүйгээ олж авахын тулд хадгалж чадахгүй зүйлээ өгдөг тэнэг хүн биш." — Jim Elliot
Joe McCall - ийн оюун санааны зураглал

Үл хөдлөхийн хөрөнгө оруулагч/Подкаст хийгч/Дасгалжуулагч

Үл хөдлөхийн хөрөнгө оруулалт WLOWebinar.com

Joe McCall бол 2009 оноос бүтэн цагаар үл хөдлөхөд хөрөнгө оруулж байгаа бөгөөд маш олон наймааг АНУ болон Европд хийгээд байна. Түүний подкаст, сургалтууд, workshops, номнууд үл хөдлөхийн бизнесийг эхлэн сурагчдад бизнесээ автоматжуулахад нь тусалдаг бөгөөд дэлхийн хаана ч, зөөврийн компюьтерээсээ, гар утаснаасаа наймааагаа хийх боломжийг олгодог.

За тэгэхээр шууд ажилдаа орцгооё. Би гэнэт бүх мөнгөө алдсан юм биздээ.... Надад емайлын жагсаалт, үзэгчид гээд хэн ч байхгүй, намайг хэн ч мэддэггүй….надад миний мэдлэг, бас маркетингийн туршлага л байгаа, тийм үү?

Мөн ClickFunnels байгаа юу? Гайхалтай! Эхэлцгээе.

Энэ үнэхээр хөгжилтэй байх болно. Миний та бүхэнд үзүүлэх зүйл бол онлайн сэтгэлгээний процессийг хамгийн энгийнээр алхам алхамаар үзүүлэх ба үүнийгээ хэрхэн ном болгох, iTunes дээр подкаст, YouTube -ийн суваг, Facebook, Instagram дээрээ хэр олон дагагчтай болох, мөн Facebook pixel бүхий үзэгчтэй болох, емайлийн жагсаалтаа нэмэгдүүлэх, гайхалтай үр дүн гаргасан оюутнуудаасаа сэтгэгдэл авахыг үзүүлнэ….энэ бүхэн ганцхан энгийн оюун ухааны зураглалаас эхлэх болно.

Нээрээ юу? Тиймээ

Сонирхолтой байна уу? Эхэлцгээе...

Ингэхэд байнаа, миний зорилго бол өөрийн сувгийг нэг долоо хоног эсвэл түүнээс бага хугацаанд бүтээх. Үүнд түүнээс их хугацаа орох ёсгүй юм. “Хийж дуусгах нь ШИНЭ төгсрөл” гэдгийг санаарай. Би зөвхөн тэнд л очих хэрэгтэй. Би дараа нь үргэлж сайжруулж илүү сайн болгодог.

Өдөр 1 “Хамгийн хурднаар мөнгөнд хүрэх” төлөвлөгөөгөө гаргах

Нэгдүгээрт: оюун санаагаа уралдуулан оюун санааны зураглал бүтээнэ. Би http://mindmeister.com -ийг ашиглана. Энэ нь төлбөргүй бөгөөд бүрэн онлайнаар хийгдэнэ. Та оюун санааны зураглалаа бүтээн, хүмүүст үзэх боломжтой линк ашиглан тэдэнд хуваалцах болно, ингэснээр тэд будлихгүй.

Би асар их оюуны ажил хийнэ - бүх санаагаа тоймлон, бүх зүйлийг эрэмбэлж, тоглоомын төлөвлөгөөний эхлэлийг гаргаж ирнэ.

Миний хийж чадах маш олон зүйл, туулах зам, мөнгө олох олон арга замууд байдаг. Би үнэхээр чадварлаг, хийх дуртай бүх зүйлээ жагсаан бичнэ. Гэхдээ дараа нь эргэн харж, том дүр зургийг нь хараад “Бэлэн мөнгө олох хамгийн хурдан зам нь юу вэ?” гэж нэг энгийн асуултыг өөрөөсөө асууна. Миний хувьд хариулт нь энгийн. Бизнест миний дуртай хоёр зүйл байдаг…

1. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагчдад зориулсан маркетинг хийх дуртай.
2. Би хүмүүст мөнгө олоход туслах.

Би яаж энэ хоёр зүйлийг нэгтгэж, түүгээрээ бизнес хийн, зах зээлд маш их хэмжээний үнэ цэнийг хүргэх вэ? За тэгэхээр би үл хөдлөхийн хөрөнгө оруулалтыг үнэхээр сайн мэддэг. Олон ч наймаа хийсэн.

Энэ амархан. Би үл хөдлөх хөрөнгөд хэрхэн хөрөнгө оруулахыг сурахад нь хүмүүст туслах болно гэж шийдсэн. Гэхдээ энэ нь хэтэрхий өргөн юм. Үл хөдлөх хөрөнгөд хэрхэн хөрөнгө оруулалт хийхийг зааж буй маш олон хүмүүс байдаг. Энэ бол асар том улаан далай гэсэн үг. Би niche -ээ нарийвчлах хэрэгтэй ... Би маркетингт дуртай.

Миний нэг тарни бол “Бид үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэггүй. Бид маркетингийн чиглэлээр ажилладаг. ” Тэгэхээр би үл хөдлөхийн хөрөнгө оруулагчдад хамгийн хурдан, хямд аргаар үр дүнтэй маркетинг хийж, манлайлал олж авахыг заадаг бүтээгдэхүүнийг бий болговол яаж байна? Бинго.

Олон хүний ​​сонирхлыг татахуйц хангалттай niche байгаа. Үүнийг заадаг хүн тэр бүр олон байдаггүй. Би боломжит үйлчлүүлэгчиддээ ямар төрлийн үр дүнг хүсч байна вэ? Одоо би үл хөдлөхийн хөрөнгө оруулагчдад зориулсан маркетингийн талаархи мэдлэгээ ашиглаад өөртөө болон үйлчлүүлэгчдэдээ зориулж ШУУРХАЙ ҮР ДҮН гаргах зүйл болгон хувиргахаа бодох хэрэгтэй.

Энэ бол миний үйлчлүүлэгчдэд хамгийн хурдан бөгөөд хялбар аргаар үр дүнгээ өгөх явдал юм. Тиймээс би үйлчлүүлэгчдийнхээ хүсч болох бүх үр дүнг гаргаж өгөхийг хүсч байна. Тэдний үнэхээр хүсч байгаа зүйл бол илүү их наймаа хийх явдал. Тэд хурдан мөнгө хийхийг хүсдэг. Тэд ажлаасаа гарч, санхүүгийн эрх чөлөөг болохыг хүсдэг. Би тэдэнд илүү олон наймаа хийхэд хамгийн хурдан хугацаанд хэрхэн туслах вэ? Би тэдэнд илүү сайн маркетинг хийхэд нь тусалж чадна.

Энэ бол миний супер хүч. Тэдэнд туслахын тулд маркетинг хийхийг заахаас гадна олон зүйлийг хийх хэрэгтэй гэдгийг би мэднэ. Би тэдэнд үзүүлэх хэрэгтэй. Үнэндээ ... Би тэдэнтэй хамтрах эсвэл тэдний төлөө МАРКЕТИНГ хийх боломжийг тэдэнд санал болгож чадна. (Дараа нь энэ талаар дараа дэлгэрэнгүй яринаа)

Энгийн төлөвлөгөө эхлүүлэхэд таван зүйл байгаа. Энэ нь төгс биш байж магадгүй, гэхдээ энэ нь зүгээрээ. Сар өнгөрөх тусам зарим тохируулга, сайжруулалт хийгдэх болно гэдгийг би мэднэ. Гэхдээ энэ бол эхлэхэд тохиромжтой газар гэдгийг би бас мэднэ. Би үүнийг хэт задлан шинжлэх гэж байгаа юм биш. Дараагийн зураглах зүйл бол би энэ бүгдийг хэрхэн хийхэд байгаа юм.

Би үзэгчдээ хэрхэн бий болгох вэ?
Би үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагчдад өөрийн мессежийг хэрхэн хүргэх вэ?
Би хамгийн сайн тусалж чадах хамгийн сайн үйлчлүүлэгчдээ хэрхэн татах вэ?
Би ямар төрлийн бүтээгдэхүүн хийх гэж байна вэ?
Би эдгээр бүтээгдэхүүнийг яаж хамгийн хурдан аргаар бүтээх гэж байна вэ?

Анхаарлаа төвлөрүүлж болох сая сая зүйл бий, өөрийгөө мэддэг болохоор би энэ үед сэтгэлээр унах байх. Би "analysis paralysis" -д өртөн, юу ч бүтээж чадахгүй байх магадлалтай. Гэхдээ би бүх зүйлийг энгийн байлгаж, нэг зэрэг цөөн хэдэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхгүй л бол энэ бүрэн бүтэлгүйтэл болно гэдгийг би сайн мэднэ. Тиймээс би Таван Нэгийг өөрийн зураглал дээр буулгаж үзье гэж бодлоо. (Тэмдэглэл: Би үүнийг Taki Moore-с сурсан юм.)

Нэг хүн
Нэг бүтээгдхүүн
Нэг хөрвүүлэлт хийх зэмсэг
Нэг трафикийн эх сурвалж
Нэг жил (зөвхөн эдгээр таван нэг дээр төвлөрнө)

Толгойгоо ажиллуулсны дараа, дараах зүйлсийг жагсаана:

Нэг хүн: миний хамгийн сайн үйлчлүүлэгч бол үл хөдлөхөд дуртай, хамгийн багадаа сард $1,000-ийг маркетингт зарцуулах боломжтой хүн байна. Тэр хамтарч ажиллахад дасгалжуулалт авах, бас хөгжилтэй хүн байна.
Нэг бүтээгдхүүн: дасгалжуулалтын хөтөлбөр байна. Үл хөдлөхийн хүмүүст маркетинг хийхэд туслах
Нэг хөрвүүлэлтийн зэмсэг. Дасгалжуулалтын хөтөлбөрийн бүртгэлийг хийхэд ашиглах $7 -ийн сэтгэлгээний-зураглалын суваг
Нэг трафик эх сурвалж: үл хөдлөхийн хөрөнгө оруулагчийн маркетинг хийх контент хийх бичлэгийг өдөр бүр YouTube дээр оруулах ба үүнийгээ мөн Facebook Live постоор ашиглана.

(Жич: Энэ нь техникийн хувьд энэ "нэг трафикийн эх үүсвэр" биш лдээ, гэхдээ YouTube-ийн видеог подкаст болгож, дараа нь Facebook Live-д дамжуулахад маш хялбар байдаг. Би энэ видеог нэг удаа хийгээд дараа нь олон сувгаар дахин дамжуулах болно)

Төвлөрөх нэг жил: Надад ганцхан сарын хугацаа байгаа нь ойлгомжтой, гэхдээ би энэ сард хэт их төвлөрч, ихэнх хүмүүсийн нэг жилийн хугацаанд хийж бүтээснээс илүү их зүйлийг хийх болно. Энэ бол анхаарлын хүч юм!

Энэ бол сайн өдрийн ажил. Миний оюун санааны зураглал дээр бүх зүйл байдаг. Надад бэлэн мөнгө олох хамгийн хурдан зам бол үл хөдлөхийн хөрөнгийн хөрөнгө оруулагчдад илүү үр дүнтэй маркетинг хийхэд нь туслах явдал гэдгийг би олж мэдсэн. Би таван энгийн Нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүллээ.

Миний гол үйлчлүүлэгч хэн болохыг би мэднэ. Надад нэг бүтээгдэхүүн, мессэжээ түгээх нэг арга, бүтээгдэхүүнээ борлуулах нэг арга, зөвхөн үүнд анхаарлаа төвлөрүүлэх нэг сар бий. Гэхдээ хэрэв надад өдөрт илүү их цаг байсан бол (мөн би ... энэ бүгдийг хийхэд хэдэн цагаас илүү хугацаа шаардагдахгүй), би Russell Brunson-ий Expert Secrets эсвэл DotComSecrets-ийг дахин унших болно.
Өдөр 2: Контент бүтээх эсвэл худалдан авах 

Энгийн домайн авснаар контентоо бүтээж эхлэх цаг. Хэрэв та хараахан мэдэхгүй байгаа бол миний контентууд миний сэтгэлгээний зураглал байх болно. Mindmeister дээр хийх зүйл бол миний хийх ажлын суурь болох юм. Би энэ сэтгэлгээний зураглалаа хүмүүстэй хуваалцах ба үүнийг харах линкийг тэдэнд өгөх болно.

Тэд үүнийг засах эсвэл өөрчлөх боломжгүй. Миний бүх контентийн сэдэв нь (мөн миний оюун санааны зураглалын гарчиг) нь "Үл хөдлөхийн хөрөнгө оруулагчдын маркетингийн нууцууд: 30 өдөрт 100 урам зориг бүхий борлуулагч".

Дараа нь би зураглалаа өргөжүүлэн, 30 хэсэгт (эсвэл модуль) хувааж, 30 ба түүнээс бага хоногийн дотор 100 халуун, хүсэл эрмэлзэлтэй борлуулагчийн бүртгэл хийх алхамуудыг нарийвчлан баримтжуулж өгнө.

Зорилго нь үүнийг маш энгийн байлгах, технологийн хүндэрлээс зайлсхийх. Миний видеонуудыг үзэж, оюун санааны зураглалыг уншин, дагаад өөрсдөө хйихэд хурдан хэрэгжүүлэх боломжтой байна.

Оюун санааны зураглал дах хэсэг бүр 10-15 минутын видеогоор хангалттай контенттой байна. Энэ нь маш хялбар, үр дүнд чиглэсэн байна. Миний контент заах, хийх хоёрын холимог байх болно. Би хийж байгаа зүйлээ хүмүүст заахаас гадна яаж хийхийг нь хэлж өгөх болно. Бүх 30 видео оюун санааны зураглалын дагуу хйигдэнэ.

Оюун санааны зураглал нь бүх зүйлийн үндэс суурь болно. Энэ нь маш өндөр үнэ цэнэтэй. Оюун санааны зураг нь миний бүх чухал хүснэгтүүд, маркетингийн хэсгүүд, скриптүүд, хяналтын хуудас, санал болгож буй тооцоололууд, автомат емайлүүд, гэрээ, линкүүд, лавлагаа гэх мэтийг агуулсан болно.

Энэ яагаад ийм чухал болохыг та харж байна уу? Би онлайнаар оюун санааны зураглал дээрх бүх зүйлийг өгөх болно, ингэснээр энэ нь гайхалтай үнэ цэнэтэй байх ёстой. Тэд энэхүү оюун санааны зураглалыг ердөө 7 доллараар авах боломжтой. Энэ бол гайхалтай санал - толгой өвдөх зүйлгүй, амархан.

Видео бүрийн эхэнд ба төгсгөлд би хүмүүст зөвхөн оюун санааны зураглал дотор миний хуваалцдаг бүх үнэ цэнэ бүхий контентийг авахыг хүсч байвал 7 доллараар авах боломжтой гэж хүмүүст хэлнэ.

Энгийн, сайн домайныг худалдаж авах нь чухал юм. Миний оюун санааны зураглалыг авахын тулд хүмүүсийг видео руу илгээх домайн юм. Энэ нь үнэхээр энгийн бөгөөд санахад хялбар байх ёстой. Би MindmapJoe.com гэж авах байх. Энэ богинохон, аятайхан байх ёстой. Төгс домайныг хайж олоход би 15-20 минутаас илүү хугацаа зарцуулахгүй. Дуусгана гэдэг нь шинэ төгс. Үүнийг үсэглэхэд хялбар, хоёроос илүүгүй үгтэй байх хэрэгтэй.

Нийгмийн сүлжээнд зориулсан логонууд ба баннерууд. Эдгээрийг хийхэд хэдэн минут болдог ч үйлдвэрлэхэд хэдэн өдөр шаардагддаг тул би үүнийг даруй хийх болно. "Үл хөдлөхийн хөрөнгө оруулагчдын маркетингийн нууц" гэх мэт том хэмжээтэй текстэн дэвсгэр бүхий энгийн подкаст лого, YouTube-ийн баннер үүсгэх хүнийг Fiverr дээрээс хөлслөнө.

Би бас подкаст, видео бампер (нэвтрэлт ба гарц) бичих хүн хөлсөлж авах болно (танилцуулга, төгсгөл).

Дөрвөлжин подкаст лого (Fiverr-ээс “подкаст лого” хайх)
YouTube-ийн баннер (Fiverr дээр “YouTube banner” гэж хайх
Подкаст аудио бампер (Fiverr-ээс “podcast intro” хайх)
Видео бампер (Fiverr-ээс “видео танилцуулга” хайх)

YouTube-ийн баннер, аудио, видео бамперууд бүгд миний вэбсайт руу орж, оюун санааны зураглалыг татаж авахыг уриалах ёстой.

Энэ бүхэн нь 20 доллараас илүүгүй (тус бүр 5 доллар) үнэтэй байх ёстой. Мөн би дараа нь тэдгээрийг өөрчилж, мөнгө хийж эхэлсний дараа илүү сайн дизайнер авах боломжтой. Би одоогоор үүнд хэтэрхий их цаг зарцуулахгүй, зүгээр л хий.
Өдөр 3: Өөрийн контентийг бичих 

Дараа нь би оюун санааны зураглал дээрхийг алхам алхмаар бодит контент болгон бичиж эхэлнэ. Видео бүр 10-15 минутаас хэтрэхгүй урт байх ёстой. Би хэрэггүйгий нь тайрч зөв цэг дээр нь очно. Видео бүр нь хэн, юу, яагаад, хэрхэн гэсэн скриптээр эхлэх ёстой: Би энд байна. Надад байгаа юм энэ байна. Та яагаад энэ оюун санааны зураглалыг авах ёстой хийгээд үүгээр яах ёстойг хэлнэ. Үүнийг хэрхэн яаж олж авахыг энд харуулна. (Үүнд 60-90 секундээс илүү хугацаа шаардагдахгүй.)

Дараа нь би гайхалтай үнэ цэнийг заана. Би оюун санааны зураглалын дагуу агуулгаа харуулна. Миний үзүүлж буй зүйлс зөвхөн оюун санааны зураглал дээр байгаа, үүнийг MindmapJoe.com дээрээс ердөө 7 доллараар авах боломжтойг видеонуудаараа дамжуулан онцолно. Зарим зүйлийг илүү нарийвчлан хийх талаар оюун санааны зураглал дээр нэмэлт видео зааварчилгааг оруулснаа тэдэнд хэлнэ.

Контент хийхдээ юу ашиглах вэ? Би Telestream - ийн ScreenFlow ашигладаг, хямд үнэтэй сонголт гэвэл Screencast-O-Matic юм. Энэ нь ScreenFlow шиг олон функцгүй боловч үнэхээр сайн ажилладаг.

РС хэрэглэгчдэд зориулсан Camtasia бас бий. Би контентоо бичихдээ вэб камер маань намайг баруун доод буланд оруулсан байхад дуртай. Энэ нь миний видеог илүү хувийн болгодог гэж бодож байна. Тэднийг надтай танилцаж, таалагдаж, итгээсэй гэж хүсч байна. Би оюун санааны зураглалын агуулгынхаа дор хаяж хагасыг нэг өдрийн дотор авах боломжтой. Хэрэв чадахгүй бол зүгээр. Би үүнийг дараагийн хоёр өдрийн турш дуусгаж чадна.
Өдөр 4: Гол санал болон сувгийн хуудсуудаа хийх 

Үндсэн саналаа бүтээх: Дөрөв дэх өдөр Өндөр үнэ бүхий дасгалжуулалтын саналаа бүтээж эхэлнэ. Энд гол нь энгийн байх. Санал, суваг нь гоёмсог, нарийн ширийн байх шаардлагагүй. Миний хамгийн сайн хөрвүүлэлт хийдэг сувгуудийн зарим нь энгийн цагаан дээр, минималист дизайнтай, маш тодорхой үйлдэл хийхэд дуудсан байдаг. Би яг одоо энэ цэг дээр байна. Мэдээж, би энэ бүгдийг зураглал дээр оруулсан. Санал хийх явцад сонголт олон байх нь амархан будилуулдаг.

Тиймээс би хөнгөн бодож хялбаршуулах болно. Энэ бол 7 долларын үнэ бүхий оюун санааны зураглал биш. Энэ бол миний оюуны газрын зургийг худалдаж авсны дараа миний өндөр үнэ бүхий дасгалжуулалтын хөтөлбөр байх юм. Татгалзахын аргагүй саналыг бүтээхэл гурван чухал элемент байдагт би итгэдэг.

1. Таны санал анхаарал татахуйц байх ёстой. Энэ нь өөр нэг "би ч бас" бүтээгдэхүүн байж болохгүй. Танд өөр, өвөрмөц, хүчирхэг, гайхалтай, онцгой зүйл болох Том санаа хэрэгтэй.

2. Та яаруулах хэрэгтэй. Таны ирээдүйн үйлчлүүлэгч тантай хамт ажиллах шийдвэрийг өнөөдөр гаргах ёстой юм шиг санагдах хэрэгтэй. Хэрэв тэд өнөөдөр шийдвэр гаргахгүй бол зүгээрдээ. Гэхдээ таны санал маргааш боломжгүй болох магадлалтай юм. Энэ нь тэдэнд ямар ч хамаагүй байж болох.

3. Та айлгах хэрэгтэй. Таныг хүмүүст үүнийгээ хуваалцахад хязгаарлагдмал цаг хугацаа байгааг тэд мэдэж байх ёстой. Таны цаг хугацаа ховор, үнэхээр үнэ цэнэтэй юм. Та зөвхөн цөөн, сонгосон тооны хүмүүстэй ажиллах боломжтой. Та зөвхөн цөөн хэдэн сонгосон зах зээл дээр ажиллах боломжтой. Миний санал үнэхээр энгийн байх болно.

Миний саналаа гаргахын тулд би эдгээр үндсэн асуултад хариулна (Dean Jackson - ий заавраар):

"Хэрэв үйлчлүүлэгч үр дүнд хүрсэн тохиолдолд л би төлбөрөө авах бол яахуу?" Өөрөөр хэлбэл… "Хэрэв би үйлчлүүлэгчид хүссэн үр дүндээ хүрсний дараа төлбөрөө авна гэвэл би тэдэнд хэрхэн туслах вэ?" Хөөх. Ямар сайхан асуулт байна аа? Анх сонсоход бага зэрэг аймшигтай юм.

Гэхдээ тэвчээртэй сонсдоо. Энэ бол үнэндээ анх эхлэхдээ өөрөөсөө асуух ёстой асуулт. Хүмүүсийг хүссэн үр дүндээ хамгийн хурднаар хүргэх нь тэд намайг сонгох нэг хувилбар гэдгийг би сайн мэднэ. Гэхдээ би өөр нэг "би ч бас" маркетингийн үйлчилгээ үзүүлэхийг хүсэхгүй байна.

Би наймаа, заах, дасгалжуулалт хийх дуртай. Энэ бүхнийг нэг багцад хэрхэн нэгтгэх вэ? Би-тантай-хамт дасгалжуулалтын хөтөлбөр санал болгоноо. Энэ нь маш энгийн байх болно. Энэ миний өндөр үнэ бүхий санал.

Миний хөтөлбөр 10000 доллараас эхлэх болно. Эхний 2500 доллар нь миний тохируулах ёстой маркетинг, системд чиглэнэ. (Эдгээр нь миний оюун санааны зураглал дээр жагсаасан системүүд юм.) Үлдсэн 7500 доллар нь миний дасгалжуулагчийн хөлс байх бөгөөд тэд түншлэсэн эхний хоёр хэлэлцээрээс үүнийгээ олох боломжтой.

• Хэрэв тэд миний өгч чадах хүмүүстэй ажиллавал дасгалжуулалтын төлбөрөө ашгаасаа буцаан авах боломжтой. Би хүмүүсийг хоосон үлдээдэг хүн биш.
• Би тэдний үндсэн системийг (хэрэглэгчийн харилцааны менежмент / CRM, вэбсайт, утасны систем) тохируулж, тэдний маркетингийг эхний хоёр сарын хугацаанд хуваарилах болно (онлайн маркетинг, шууд шуудан, виртуал туслахууд).
• Тэд орж ирэх хүмүүстэй ажиллах болно. Тэд худалдагч нартай ярилцах, байшинг үзэх, санал тавих, CRM-ийг шинэчлэх гэх мэт.
• Voxer, мессеж бичих, долоо хоног бүр төлөвлөсөн дуудлага хийх зэргээр тэдэнд туслах болно. Хэрэв тэд хүсвэл надтай хамт Сент-Луис дахь оффис дээр маань өдрийн хуваариар ирэхийг тэдэнд зөвшөөрнө.
Би хэрхэн win-win байгуулсныг хардаа? Би тэдний үзэн яддаг техникийн системийг тохируулж өгдөг. Би тэдэнтэй ганцаарчилж ажиллаж маркетинг хийх, наймаа хийх талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө. Хэрэв тэд миний заасан зүйлийг хийвэл ашгийн хуваагдалаас бүх мөнгөө буцааж авах боломжтой. Энэ маш сонирхолтой, анхаарал татахуйц санал. Одоо ... би яаруулах, хомсдолыг хэрхэн бий болгох вэ?

Үүнийг дараах байдлаар хийнэ:

• Би зөвхөн хоёр өөр зах зээл дээр ажиллана.
• Би нэг удаад зөвхөн хоёр хүнтэй л ажиллах боломжтой.
• Би яг одоо хайж эхэлнэ. Дараагийн 2 долоо хоногт нэг хүнийг сонгоно.
• Зах зээл дээр зөвхөн нэг хүнд л үйлчилнэ. Зах зээл авсан л бол энэ үүрд алга болдог гм. Дөрвөн хуудас бүхий сувгаа хийнэ:
1. 7 долларын оюун санааны зураглал Хоёр шаттай захиалгын хуудас
2. Захиалгын баталгаажуулалтын хуудас: Үүнд тантай хамт дасгалжуулж хийх өндөр үнэ бүхий сургалтыг борлуулах тусгай сургалтын видео бичлэг орно. Энэ видео нь Төгс Вэбинарын товчилсон хувилбар байх болно. Миний CTA бол хүмүүсийг надтай хамтран ажиллах хүсэлт гаргахад урих явдал юм.
3. Дасгалжуулагчийн өргөдлийн хуудас
4. Талархлын хуудас: Энэ нь дуудлагад юу болох, үүнд хэрхэн бэлтгэх талаар тайлбарлана.

Миний хуудсууд маш энгийн байх болно: цагаан дэвсгэр, тод гарчиг, үйлдэл хийх дуудлага, том товчлуурууд гэх мэт.

Дасгалжуулагчийн өргөдлийн хуудсан дээр би энгийн Google маягтыг ашиглах болно. Надад таваас зургаан асуулт л байх болно. Тэд Google Form өргөдлийг бөглөсний дараа (мөн надад утасны дугаараа өгнө үү), би тэр дор нь тэдэн рүү мессеж бичээд ярилцах цагаа товлоно. Дараагийн 12-24 цагийн дотор сэргэг байхад нь утсаар ярихын тулд би чадах бүхнээ хийх болно.

Хэрэв надад хэтэрхий олон өргөдөл ирж байгаа бол би худлаа хүмүүс миний цагийг үрэхээс хамгаалахын тулд 100 долларын өргөдлийн хураамжтай болно, энэ нь буцаагдах боломжтой. 100 долларын үнэтэй энэхүү бүтээгдэхүүнийг ClickFunnels програмын Stripe ашиглан бүтээхэд хэдхэн минут шаардлагатай болно. Би Facebook, Google Analytics пикселүүдээ бүх хуудсан дээрээ байрлуулсан эсэхээ баталгаажуулах хэрэгтэй бөгөөд ингэснээр дараа нь зочдыг зар сурталчилгаагаар дагах боломжтой болно.
Өдөр 5 Төгс Вэбинарынхаа бичлэгийг хийнэ 

Захиалга баталгаажуулах хуудсан дээр би өндөр үнэ бүхий дасгалжуулалтын хөтөлбөрөө борлуулах тусгай видео бичлэгийг хийх болно. Энэ нь зөвхөн 30-45 минутын хооронд байх болно. Би эхлээд Russell -ийн Төгс Вэбинар Скрипт дээрх хэсгүүдийг дахин унших болно. Би дор хаяж гурван сайн epiphany түүхийг сонгоно (өөрийн болон миний тусалсан хүмүүсийн заримыг нь).

Би энэ видеон дээр бараг ямар ч заах ажил хийхгүй бөгөөд энэ нь маш өндөр түвшинд байх болно. Би аль болох хурдан цэг дээр очно. Би гол асуудлын талаар ярилцах ба, яаруулах, хомс байгааг онцолж хэлнэ. Надад энэ вэбинарийг хийх бүтэн өдөр бий.

Би үүнийг хэтрүүлж бодохгүй хичээнэ. Үүнийг хийх хэрэгтэй. Би үүнийг өөрчилж, дараа нь сайжруулах боломжтой. Хэрэв өдрийн төгсгөлд надад илүү цаг байвал би оюун санааны зураглалд зориулан илүү их бичлэг хийнэ.

Өдөр 6: Сошиал медиа хуудсууд ба подкаст

Миний бүтээх шаардлагатай хэд хэдэн хуудас, профайл байгаа. Дахин хэлэхэд би үүнд хэтэрхий их цаг зарцуулах гэж санаа зовохгүй байна. Би өмнө нь захиалсан Fiverr-ийн лого, баннерыг ашиглах болно.

• Facebook Group
• Facebook хуудас
• Instagram профайл
• Libsyn podcast профайл
• YouTube хуудас Миний гол гарчиг: “Үл хөдлөхийн хөрөнгө оруулагчдын маркетингийн нууц”

Подкастын хувьд би зөвхөн Libsyn-ийн өөрөө байршуулах үйлчилгээг ашиглах болно. Миний подкаст хуудасны тухайд надад WordPress вэбсайт хараахан байхгүй. Би мөнгө хийж эхэлсний дараа үүнийг хийх хэн нэгнийг Upwork дээрээс хөлсөлж авах боломжтой. Одоохондоо би Libsyn - ийг ашиглах болно. (Дашрамд хэлэхэд, хэрэв та өөрийн подкастууд болон видеонуудаа засах хүн хөлслөхийг хүсвэл — Fiverr дээрээс хэн нэгэн олоорой. "Видео подкастуудыг засах" гэж хайгаарай.)
Өдөр 7: Бичвэр хийх 

Энэ өдөр би борлуулалтын хуудсууд болон автомат имэйлүүдээ бичих болно. Би сувгийн скриптийг ашиглах нь гарцаагүй. Хэрэв байхгүй бол Who, What, Why, How скриптийг л дагах болно. Би имэйлүүддээ аль болох олон түүхийг оруулахыг хичээх болно. Бичвэр хийхэд шаардлагатай зарим зүйлийг энд оруулав.

• 7 долларын оюун санааны зураглал худалдан авах гол борлуулалтын хуудас
• Дасгалжуулалтийн хөтөлбөр борлуулах тусгай сургалтын видео бичлэг бүхий талархлын хуудас
• Шуудангаар илгээх биет захидал, магадгүй 3-4 хуудас. Хэлэв тэд дасгалжуулалтын хөтөлбөрт бүртгүүлээгүй бол оюуны санааны зураглал худалдаж авснаас хойш нэг долоо хоногийн дараа үүнийг шуудангаар илгээх болно. Энэ захидал нь үл хөдлөхийн бизнесийг хэрхэн эхлүүлэх, мөн бүтэн цагаар хийдэг энэ ажлыг хийхэд олж авсан чадвар, миний epifhany түүхийг өгүүлэх болно - Би өмнө нь бичигдсэн сайн имэйлүүдийг загвар болгоно.
• Автоматаа илгээгдэх имэйлүүд (бүгд Actionetics дээр хийгдсэн)

 - Хэрэв тэд өргөдөл бөглөсөн бол талархлын имэйл явуулна. Үүнд зарим бэлтгэл ажил, болон тэдний хүлээн авах зүйлийн талаар тайлбарлах болно.
- Хэрэв тэд $ 7-ийн оюун санааны зураглалын 2 алхамын 1-р алхамыг бөглөсөн бол тэд гурван өдрийн турш өдөр бүр нэмэлт имэйл авах болно. Эдгээр имэйлүүд нь оюун ухааны зураглалыг худалдаж авахуулах зорилготой.
- Хэрэв тэд өргөдөл бөглөөгүй бол хоёроос гурван өдөр тутамд нэгээс гурван цуврал имэйл илгээнэ.
- Емэйлд бүртгүүлснээс хойш нэг долоо хоногийн дараанаас эхлээд 30 өдөр, өдөр тутамд емайл явуулна. “Үл хөдлөхийн бизнестээ илүү олон худалдан авагчтай болох талаар сурах сонирхолгүй байна уу Joe? ”
- “Таны маркетингийн ажилд зарим нэг тусламж хэрэгтэй хэвээр байна уу? Joe ”
- Линк явуулахгүй. Зөвхөн нэг өгүүлбэр бүхий энгийн асуултууд.
- Өргөдөл бөглөөгүй бүх хүмүүст дандаа асуугддаг асуултуудад хариулсан контент имэйлүүд
- Эдгээр нь үл хөдлөхийн хөрөнгө оруулалт, маркетингийн талаархи нийтлэг асуулт, тэдний эргэлзээг тайлах энгийн, нэг хуудас бүхий имэйл байна.
- Зарим имэйлд оюун санааны зураглалаас үүдсэн видео бичлэг бүхий энгийн контент оруулна.
- Би эдгээрийг дор хаяж 30-ыг нь хийн, өдөр бүр илгээхийг хичээх болно.
- Имэйл бүр эцэст энгийн байдлаар үйлдэл хийхэд дуудна.
Өдөр 8-30 Wow! Би маш ихийг хийчихлээ 

Энэ нь жаахан сэтгэлээр унасан ч үнэхээр үр дүнтэй. Би дөнгөж бэлэн мөнгөний урсгал орох хөрөнгийг бүтээлээ! Би мөнх ногоон, үнэхээр удаан хугацаанд үргэлжлэх ажил хийсэн.

Би емайлын жагсаалтаа өдөр бүр өргөжүүлсээр байх болно, бүгд автомат. Энэ бол сэтгэл хөдөлгөм, тэмдэглэх сайхан шалтгаан мөн! Өдөр бүр (бүгдийг автомат болгосны дараа) дараахь зүйлийг хийх болно.

1. YouTube дээр нэг контент видео нийтлэх.
2. Шинэ видео имэйлын жагсаалт руугаа илгээж, мессеж бичнэ.
3. Видеогоо iTunes дээр подкаст хэлбэрээр нийтлэх.
4. Урьдчилан бичсэн видеогоо Facebook Live дээр, хувийн профайл, бизнесийн FB хуудсандаа нийтлэнэ.
- Би үүнийг яаж хийх вэ? YouTube гэж вэбсайт байна. Тэнд хэдэн видео тавина. Би тийшээ очоод “Урьдчилан бичсэн видеогоо Facebook Live дээр яаж нийтлэх вэ?” гэж хайна.
5. Facebook дээр хүмүүстэй харьцана. Асуултад хариулна. Тэднээс асуулт асууна. Харилцан яриаг эхлүүлнэ.
6. Сошиал сувгууд дээр өдөр бүр шинэ зүйлс постолно.
7. Тусдаа таван минутын фэйсбүүк эсвэл инстаграмын шууд видео бичлэг хийж, хурдан, ажил хэрэгч зөвлөгөө эсвэл бусад зүйлийг зааж өгнө. - Бусад видеонуудаа үзэж, оюун санааныхаа зураглалыг татаж авахын тулд тэдэнд эхэнд нь болон төгсгөлд нь тодорхой үйлдэл хийхэд дуудна.
8. Бусад FB Group / форумд нэгдэж, хариуд нь юу ч шаардалгүйгээр үнэтэй маркетингийн зөвлөмжүүдийг хуваалцна. 
9. Оюун ухааны зураглалыг худалдаж авсан хүмүүс рүү мессеж бичээд зүгээр л мэндчилнэ. Тэднээс асуулт асууж, тусламж хэрэгтэй байгаа эсэхийг асууна.

Би үүнд Google Voice ашиглана. Миний асуух хэдэн жишээний асуултууд:
- Оюун ухааны зураглал, видео бичлэгийн талаар та юу гэж бодож байна?
  - Би танд тусалж болохоор асуулт байна уу?
- Өөрийнхөө тухай, бизнесийнхээ талаар надад илүү ихийг хэлнэ үү.
- Үл хөдлөхийн хөрөнгө оруулагчдад зориулсан маркетингийн талаар яагаад илүү ихийг мэдэх сонирхолтой байна вэ?
  - Яг одоо танд ямар тусламж хамгийн их хэрэгтэй байна вэ?
- Надад үүнийг шийдэх хөтөлбөр бий. Бид утсаар холбогдож энэ талаар яривал яаж байна?

Дасгалжуулалтын хөтөлбөр борлуулалтын дуудлага
Хүмүүсийг утсаар холбогдсоны дараа би түүнтэй ойрхон холбогдож, үнэхээр энгийн байлгах болно. Би зүгээр л олон асуулт асууж, түүнийг сонсох болно.

Би яагаад тэдэнтэй ажиллахыг хүсч байгаагаа хэлнэ. Эдгээр дуудлагад би асуух зарим асуултыг энд орууллаа (дарааллар биш):

• Та өөрийнхөө тухай, бизнесийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
• Тэгэхээр та яагаад над руу залгаж байгаа юм, яг одоо яагаад над руу залгаж байгаа юм?
• Та юуг амжуулна гэж найдаж байна вэ? Өөр юу байна?
• Та юу хийдэг вэ, одоогоор мөнгө олохын тулд юу хийж байна вэ?
• Та одоог хүртэл юу туршиж үзсэн бэ?
• Энэ яагаад болохгүй байна гэж та бодож байна вэ?
• Дараа нь та юуг туршиж үзэх гэж байна вэ?
• Үүнийг яг одоо бие даан биелүүлэхэд юу саад болж байна вэ?
• Яг одоо танд ямар тусламж хамгийн их хэрэгтэй байна вэ?
• Та эндээс хаашаа явахыг хүсч байна вэ?
• Илүү их наймаа хийхийг сурах өөрийн сонирхолоо 1-10 хэмжээсээр хэлвэл?
• Хэрэв та энэ бизнест амжилтанд хүрэхийг хүсч байвал энэ нь цаг хугацаа, мөнгө хөрөнгө оруулалт шаарддаг гэдгийг та ойлгож байна уу?
• Та энэ зүйлийг ямар байгаасай гэж хүсч байна?
• Энэ таны хувьд ОДОО юм уу эсвэл урт хугацааны зүйл үү?
• Энэ бол яг одоо таны байгаа газар, энэ бол таны очихыг хүсч буй газар. Та яагаад одоо тэнд байхгүй байгаан?
• Намайг яагаад танд тусалж чадна гэж бодож байна вэ?
• Хэрэв юу ч өөрчлөгдөхгүй бол танд болон таны бизнест ямар нөлөө үзүүлэх вэ?
• Хэрэв та зорилгодоо хүрэхгүй бол юу болох вэ?
• Эдгээр үр дүнг хэр хурдан авахыг хүсч байна вэ?
• Дасгалжуулалт таны төлөө юу хийж чадна гэж найдаж байна вэ?
• Тэгэхээр та XYZ хийж, долоо хоногт таван цаг л ажиллах боломжтой бизнесийг хэрхэн бүтээхээ мэддэг байсан бол та үүнийг хийх байсан уу?
• Хэрэв бид хамтран ажиллаж чадвал та амжилтанд хүрнэ гэж бодож байна уу? Яагаад?
• Тэгэхээр та дараа нь юу хийхийг хүсч байна вэ?
• Хэрэв та намайг тусална гэж бодож байгаа бол бид эндээс хаашаа явах ёстой гэж бодож байна?
• Миний дасгалжуулагчийн хөтөлбөр хэдэн төгрөгний үнэтэй байх ёстой гэж бодож байна вэ?
Өдөр 31 Номоо бүтээх 

Контент бүтээх миний 30 хоногийн сорилт дуусч, оюутнуудтай гэрээ хийж, дасгалжуулалтаас мөнгө олох ажлаа эхлүүлж байна.

Одоо яах билээ?

Оюун санааны зураглал, видеон дээр энэ бүх гайхалтай контент байгаа тул би далдаас бичдэг хүн хөлсөлж аваад бүгдийг нь ном болгон хувиргах болно. Би уг номонд зориулж үнэгүй + хүргэлт суваг хийх ба Facebook зараар маш их сурталчилгаа хийж эхэлнэ.

Би Facebook Custom үзэгчид болон Lookalike үзэгчид рүү сурталчилгаагаа чиглүүлэх болно. Би бас номоо Amazon дээр тавина. Миний нэг удаагийн захиалга, нэг товшилтоор upsell борлуулалт хийх нь видеонууд мөн оюун санааны зураглалд туссан байгаа.

Boom! Bada bing! Би зүгээр л контентуудаа дахин ашиглах болно. Надад одоо ном, подкаст, YouTube суваг, фэйсбүүк, инстаграм хуудсууд, имэйлийн жагсаалт, туслаж байсан оюутнуудын сэтгэгдлүүд байна!

Үүнийг үргэлж ногооноороо байх агуулгаа сурталчилж эхлэх цаг. Магадгүй би үүнийг бусад бүтээгдэхүүнтэй хамт хийж болох юм. Хэрэв танд асуулт байвал 30DayMindmap@joemccall.com хаягаар над руу имэйл илгээнэ үү. (Эсвэл MindmapFunnel.com руу ороод үүнийг авч хэрэгжүүлээрэй.)

Орчуулсан: Чагнаадаржийн Оюунцэнд - Шинэ Зеланд улс.
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com