Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 6-р сарын 13
Steve Larson зөвөлж байна...
The most successful people are very clear about where they want to go.

Ихэнх амжилттай хүмүүс хаашаа явахыг хүсч байгаагаа маш сайн мэдэж байдаг... Stephen Larson
Хоёр жилийн хугацаанд тэрээр ClickFunnels-ийн ахлах суваг бүтээгч болсон ба бөгөөд жилийн өмнөөс өөрийн бизнест анхаарах болсон байна. Түүний подкастууд, Борлуулалтын сувгийн радиод хамгийн ихээр шейрлэгдсэн байдаг ба хүмүүст дижитал маркетингийн гол асуудлуудыг хуваалцдаг байна. Хэрвээ та бүх зүйлээ алдвал эхний 30 хоногт юу хийх вэ гэсэн асуултад:

Хэрвээ би бүх зүйлээ алдвал би маш хэцүү байдалд орох нь тодорхой. Миний энэ байдал хүмүүсийн дунд ярианы сэдэв болох байхдаа. Би өөрийн давуу талаа ашигланаа. Чимээгүй байснаас би хамаагүй их дуутай байх болно. Өнөөдрөөс эхлээд хийсэн миний бүх зүйл өдөр тутмын podcast болж миний шинээр нээсэн Instagram, Facebook Group дээр тавигдах болно. Би өдөр бүр бизнес хэрхэн босгох болон хэвлэх, постлох талаар ярих болно. Эхлээд подкастуудаа цацахдаа төлбөргүй RSS (rich site summary) ашиглаж эхэлнэ. Яагаад гэвэл энд тавьсан зүйлс Auphonic дах iTunes дээр тавигддаг юм. Би дундаж үнэтэй мэдээлэл өгөх бүтээгдхүүнийг мөнгөтэй болох хүсэлтэй хүмүүст зориулж борлуулна. Үүнийг борлуулахад амархан байдагт би их дуртай.
Өдөр 1
Хамгийн эхний өдөр маш их судалгаа хийнэ. Ямар нэгэн зүйл хийж эхлэхээсээ өмнө мөнгө хийх талаар топ подкастуудыг хайж, хамгийн том болон тогтмол гаргадаг хүмүүсийн жагсаалтыг гаргана. Би ихээхэн яригдаж буй бүтээгдхүүний подкастууд болон яг одоогоор сурталчилгаа хийгдэж буй бүтээгдхүүнүүдийг мэдэхийг хүснэ. Google, YouTube,Facebook дээр бүтээгдхүүнүүдийг оруулан зарнуудыг харах болно.
Гол хайх үгнүүд маань “how to make money” буюу "хэрхэн мөнгө хийх вэ" юм. Энэ бол маш том улаан далай л гэсэн үг. Би бусад хүмүүсийн худалдан авч буй бүтээгдхүүнүүд болон одоо байгаа группуудыг харахыг хүсч байна.
Эхний өдөр мөнгө хэрхэн хийх талаар нэлээд хэдэн мэдээллийн бүтээгдхүүнийг олчихвол болох юм. Энэ бүтээгдхүүнүүдийн талаар нөлөө үзүүлдэг хүмүүсийн подкастууд байх ёстой. Үүний ард зарын төлбөр хийгддэг, идэвхтэй интернетийн группууд байдаг. Маргаашнаас подкастаа хийж эхэлнээ.

Өдөр 2
Гайхалтай бүтээгдхүүн зарахын тулд надад гайхалтай санаа хэрэгтэй. Би одоогоор байгаа мэдээллийн бүтээгдхүүний (info products) талаар хамгийн их яригдаж байгаа санал гомдлыг судлах болно. Энэ гомдол надад ч бас таалагдахгүй байгаа бөгөөд үүнийг өөрчлөх өөрийнхөө санааг тэр том улаан далай руу чулуу шидэх мэт оруулах болно.

Хүмүүс энэ бүтээгдхүүнээс болж надтай нэгдэх болно. Тэгээд би өөрийн подкаст хийх санаагаа сийрүүлэн танилцуулах подкастаа хийнэ. Энэ подкаст маань нөгөө улаан далайг өөрчлөх тухай байх болно.
Танилцуулах подкастдаа өөрийн хэцүү байдалд орсноо хэлээд миний дараагийн алхамыг харахын тулд намайг дагаарай хэмээн хэлнэ. Тэгээд би улаан далайгаас гарч явна. Би тэднийг миний Төлбөргүй Facebook Group-д нэгдэхийг урина.
Өнөөдрийн Episode: миний эхний дөрвөн Episode-ууд онлайн семинарын эхний хэсэг буюу сонирхолтой түүхийг хэрхэн хэлэх тухай байна. Тэгэхээр өнөөдөр би өөрийнхөө анхны түүхийг (origin story) оруулах болно.

Өдөр 3
Өнөө өглөөг улаан далай (интернет) дахь A-, B-, C- төвшний нөлөө үзүүлдэг болон подкаст хийдэг хүмүүсийн жагсаалтыг гаргахад зарцуулна. Подкаст хийсэн өмнөх видео ярилцлагуудыг харах болно. Хамгийн багадаа 7-г авна. Өнөөдрийн Episode: нийтэд гаргахаас өмнө улаан далай дах Facebook Group-ууд болон форумуудыг уншина. Миний санал нийлдэггүй, тэхдээ олонхийн дагадаг амжилттай байх талаар өөр нэг гол итгэл үнэмшлийг олохыг хүсч байгаа. Би үүнийг бичихдээ Epiphany Bridge Script-ийг ашиглах ба энэ буруу итгэл үнэмшлийг дахин өөрөөр босгох тухай бичлэгээ хийн постлоно.

Өдөр 4
Өнөөдөр улаан далайн (интернэт) 3 эксперттэй ярилцлага хийнэ. (тэдгээр бол С ангилалын нөлөө үзүүлэгч нар байх болно). Гол яриа “Шинэ хүмүүсийн хувьд баялагыг бүтээхэд анхаарах 3 зүйл юу байх вэ?” “Шинэ хүний хувьд амжилтын хурдасгах ганц зүйл нь юу байх вэ?” сэдвээр явагдана. Эдгээрийг нийлүүлээд татаж авах боломжтой Төлбөргүй подкастаа хийнэ. Өнөөдрийн Episode: Epiphany Bridge Script ашиглаад бичих ба түүнийгээ бичээд постлоно. Улаан далайн хоёр дах буруу итгэл үнэмшлийг гаргаж тавина.
Өдөр 5
Өнөөдөр, өчигдрийн ярилцлагаас сурсан зүйлээрээ 3 видио хийнэ. Энэ гурвыг дараа ашигланаа. Мөн дөрөв дэх бичлэгээ хийн миний Төлбөргүй онлайн сургалтанд (webclass) суухыг уриална (call to action-CTA). Үүнийг хийхдээ Хэн, Юу, Яагаад, Яаж гэсэн Script-ийг ашиглана. Эдгээр видеонуудыг дараа ашиглах юм. Өнөөдрийн Episode: хүмүүсийн буруу итгэл үнэмшлийг өөрчлөх гурав дах түүхийг бичихдээ Epiphany Bridge Script-ийг ашиглах ба түүнийгээ постлоно.

Өдөр 6
Өнөөдөр ClickFunnels-ийн үнэгүй загваруудаас ашиглаад емайл цуглуулах суваг бэлтгэнэ. Хүмүүс миний эхний хуудас дээр орж ирээд нөгөө 3 экспертийн ярилцлага бүхий төлбөргүй 3 бичлэгийг авна.
Би түүнийг “The Hidden Pitfalls Of Wealth Creation.” буюу “Баялаг бүтээх нуугдмал арга мэх ” гэж нэрлэнэ. Би ингэж өөрийн хэрэглэгчийн жагсаалтыг босгож эхэлнэ. Дараагийн 3 өдөр дахиад 3 бичлэгийг хийх ба үүгээрээ нөгөө 3 экспэртүүдээс сурсан санаагаа гүнзгийрүүлэн тайлбарлана.
4 дэх бичлэг миний Төлбөргүй хичээлд бүртгүүлэхийг урина (гэхдээ би энэ хуудсаа хараахан хийгэээгүй байгаа). Өнөөдрийн Episode: намайг сонсож буй хүмүүст баярласнаа илэрхийлээд баялаг бүтээх нуугдмал арга мэхийг тайлбарлах миний онлайн хичээлд бүртгүүлэхийг санал болгоно. Би үүнд зориулан тусгай суваг бэлтгэх болно.

Өдөр 7
Миний амрах бас эргэцүүлэх өдөр. Инээмсэглэнэ. Бусдад тусална. Бясалгана. Бүх зүйл аль хэдийн болчихсон мэтээр зорилгоо төсөөлнө.

Өдөр 8
Өнөөдөр илүү их мэдээлэл цуглуулах өдөр. Би үдээс өмнө баялаг бүтээхийн тулд интернет форум болон группуудэд ямар хүндрэл учирч байгааг асуух болно. Миний зорилго бол хаана үйлчилгээ авч чадахгүй байгааг тодорхойлох юм.
Дараагийн хагас өдрийг борлуулалтын хүмүүс болон номлогч нараас “таны хийж буй ажил хэр хэцүү байна, яагаад?” гэж асууна. Олон хүн үүнд хариулна гэдэгт би эргэлзэж байна, гэхдээ л борлуулалтын ажилтнуудын ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэхэд гарч буй хүндрэлийг мэдчих боломжтой.
Би үүнийг дараа нь борлуулалтын мессэж болон бүтээгдхүүний саналаа тавихдаа ашиглах юм. Энэ мэдээлэл хүмүүсийн сэтгэгдэл авахдаа дараа анхаарах зүйлийг надад өгөөд байгаа юм.
Өнөөдрийн Episode: баялаг бүтээхэд хэрэгтэй байгаа зүйлсийн талаар хүмүүсээс асуух. Би хүмүүс рүү Google Form илгээн хариултыг авах болно.
Өдөр 9
Өнөөдөр улаан далайгаас (интернет) цөөн тооны эрч хүчтэй, бодолтой, чанга дуутай хэрэглэгчдийг олохыг хүсч байна. Facebook Groups болон интернетийн бүтээгдхүүн хийдэг community-гаас хайнаа.
Би эдгээр хүмүүсийг олсноор өөртөө туслуулах бодолтой байгаа юм. Миний зорилго бол тэдэнд үнэ цэнийг өгөх, тэгснээр тэд үр дүнд хүрэх ёстой юм. Шаардлагатай гэвэл энэ үйлчилгээ төлбөргүй байх болно. Би тэднээс над руу залгаарай гэж асууна. Хэрвээ энэ ажиллахгүй бол би тэднээс дахин дахин асуусаар байх болно.
Надад цөөхөн хүн л хэрэгтэй. Өнөөдрийн Episode: би улаан далайд нөлөө үзүүлдэг хүмүүстэй баялаг бүтээх түгээмэл арга мэхүүдийн талаар ярилцлага хийх ба тэднээс энэ ярилцлагыг хүмүүст хуваалцаж болох эсэхийг асууна.

Өдөр 10
Өнөөдөр улаан далай дах хэрэглэгчдээсээ үр дүнг авах өдөр. Тэд нарын надаас хүлээж буй шаардлагыг би арай хангахгүй байх магадлалтай. Улаан далайгаас үр дүнд хүрэхийн тулд мэдлэгээ нэмэгдүүлэх эсвэл гадны эх сурвалж хэрэгтэй.
Нэгэнт би хүмүүст нэг нэгээр нь туслахаар оролдож байгаа тул хамгийн их тус хүргэж буй зүйлээ бичлэг хийн баримтжуулна. Энэ бүгд миний ирээдүйн бүтээгдхүүн болох сургалтын жагсаалтад орох юм. Би үүнийг хамгийн багадаа 10 хүнтэй хамт хийх болно. Миний зорилго бол “purple ocean” буюу чернилэн ягаан далайг олох. Учир нь хөх далай бол эрсдэл, улаан бол өрсөлдөөн. Энэ хоёрын дундуур чернилэн ягаан надад хэрэгтэй.
Хүн бүртэй хийх ярилцлага маань улаан далайгаас зайлсхийхэд их чухал. Өнөөдрийн Episode: би амжилттайгаар тусалж чадах хүмүүстэй ярилцлага хийн түүнийгээ постлох.
Өдөр 11
Өөрийн бүтээгдхүүнээ бүтээж эхлэхэд өөрийгөө шахах цаг болжээ. Өнөөдөр ирээдүйд гаргах бүтээгдхүүндээ бүртгэх хуудсаа бэлтгэх ба эрт бүртгүүлсэн хүмүүс хөнгөлттэй (early-bird access) талаар үнийн мэдээллээ оруулна. Энэ хуудсандаа сургалтаар сурах зүйлс болон өгөөжүүдийг жагсаан бичнэ (Яг одоогоор сургалтын материал хийх ноорог л байгаа ч). Мөн энэ хуудсан дээрээ надтай хамтарч ажиллаж буй хүмүүсийн сэтгэгдлийг оруулна. Өнөөдрийн Episode: би өөрийн улаан далайгаас уулзсан хүмүүстээ өөрийн түүхийг ярина. Энд мөн хүмүүсийг миний сургалтын материалын жагсаалтад бүртгүүлэх товчийг оруулах нь мэдээж.

Өдөр 12
Би улаан далайн (internet) одоогийн байгаа групп болон коммунити-нууд болон номлогч (gurus) нартай илүү харилцаагаа нэмэгдүүлэн ажиллахыг хүсч байна, энэ маань ирээдүйд хамтарсан үйл ажиллагаа явуулах боломжийг надад өгөх юм. Өнөөдөр Facebook Live-аа хэд хэдэн группд тавина, юу сурснаараа хүмүүст тусална, өөр зүйл хийхгүй ээ. Миний заах зүйлүүд миний чадах хамгийн сайн зүйлүүд байх болно. Итгэл үнэмшил авахын тулд миний төлбөргүй хийсэн подсастаар холбогдсон хүмүүстэйгээ ажиллана. Өнөөдрийн Episode: улаан далайн номлогчтой ярилцлага хийн Facebook коммунити-даа үнэ цэнэ нэмнэ.

Өдөр 13
Сургалтын материалын нооргоо дахин харна, интернет орчинд хэрэгтэй байгаа зүйлсүүдийг оруулан тохиргоо хийнэ. Өөр нэг коммунити руу очиж хүмүүсийн асууж буй асуултад хариулна. Илүү олон Facebook Live хийх ба тэдэнд заах ажлаа үргэлжлүүлнэ.
Би хүмүүст үнэ цэнэ өгдөг хүн болж өөрийгөө таниулахыг оролдож байгаа юм. Өнөөдрийн Episode: Улаан далайн номлогч (gurus) -той ярилцлага хийнэ, өөрийн үнэ цэнэ нэмдэг Facebook community - гаас номлогчоо сонгоно.

Өдөр 14
Өнөөдөр амарч, эргэцүүлэх өдөр. Инээмсэглэх, бусдад туслах, бясалгах. Зорилгоо биелснээр төсөөөлнөө.

Өдөр 15
Өнөөдөр онлайн семинарынхаа гарчиг болон өөрийн амлалтыг бичнээ. Өөр нэг community руу очиж олон асуултад хариулнаа, мөн олон Facebook Lives хийж хүнд хэрэгтэй зүйлсийг заана. Дахин хэлэхэд би хүмүүст хэрэгтэй, үнэ цэнэ өгдөг нэгэн болж танигдахыг хүсч байгаа.
Өөр нэг өнөөдрийн хийх зүйл бол хүмүүсийн түгээмэл төлбөр хийж буй зүйлүүдийн үнүүдийг жагсаана. Сургалтын материалын үнээ арай илүү тогтооно, яагаад гэвэл миний сургалт арай ахисан төвшнийх байх болно.
Өнөөдрийн Episode улаан далайн номлогч (gurus) -той ярилцлага хийнэ, өөрийн үнэ цэнэ нэмдэг Facebook community - гаас номлогчоо сонгоно .
Өдөр 16
Онлайн семинараа хийхэд бэлдэх цаг нь болжээ. Өнөөдөрт онлайн семинарт бүртгүүлэх хуудсаа бэлтгэнэ. Надад нэгэнт мөнгө байхгүй тул YouTube дээр семинарын бичлэгээ оруулан ClickFunnels -ийн пейж дээр хүмүүс үзэж болохоор хийнэ. Би app tawk-ийг үзэж буй хүмүүстэй амьд чат хийхдээ ашиглана. Онлайн семинарын бүртгэлийн хуудас, баярлалаа хуудсуудыг хийх ба бүртгүүлсэн хүмүүс миний емайл лист руу орох юм. Би өөрийн үнэ цэнэ нэмдэг Facebook Group, Instagram руугаа очин өөрийн Төлбөргүй вэб хичээлээ сурталчилна.
Өнөөдрийн Episode: удахгүй эхлэх webclass-ийнхаа талаар сэтгэл хөдлөн ярих ба хүмүүсийг түүнд бүртгүүлээрэй гэж хэлнэ. Нэмээд Төлбөргүй, баялаг бүтээхэд зайлшгүй хэрэгтэй ClickFunnels-ийн суваг авахыг санал болгоно. Энэ нь мэдээж миний affiliate link байх болно.

Өдөр 17
Онлайн семинартаа( webinar) ярих зүйлсээ сийрүүлэн, слайдуудаа бэлтгэж дуусгах үе. Perfect Webinar Script-ийг ашиглах бөгөөд үүнийг хийхэд бүтэн өдрийн ажил болно.
Мэдээж ярих зүйл дээрээ дадлага хийх хэрэгтэй. Онлайн семинар явуулах бүртгэлийн хуудсаа емайл, Facebook Live, Instagram- аар сурталчилна.
Өнөөдрийн Episode: улаан далайн guru-тай ярилцлага хийнэ (ярилцлагын дараа түүнтэй хамтарч ажиллах талаар ярилцана).Мөн шинэ сургалтын материал гарах гэж байгаа талаар дурьдана.

Өдөр 18
Захиалга авах болон баталгаажуулах хуудсаа бэлтгэнэ. Өөрийн тусалж буй хүмүүсээсээ бичлэгээр сэтгэгдэл хийлгэж авах ба түүнийгээ захиалгын хуудсан дээрээ тавина. Түүнчлэн affiliate програм хэрэгжүүлэн, түүндээ уралдаан зарлана. Надтай ярилцлага хийн хамтарч ажиллахаар (50/50) болсон хүмүүсээ бүтээгдхүүний нээлтдээ урина. Удахгүй болох онлайн семинараа сурталчилна. Өнөөдрийн Episode: улаан далайн guru-тай ярилцлага хийнэ. Мөн шинэ сургалтын материал гарах гэж байгаа талаар дурьдана.

Өдөр 19
Онлайн семинар (webinar) маань удахгүй болох гэж байна. Онлайн сургалтаа оруулах гишүүнлэлийн хуудсаа бэлтгэнэ. Интернэт дээр асуудал болоод байгаа 6 асуудал бүхий өмнө олсон сэдвүүдээр 6 модул бүхий сургалтын материал бэлтгэнэ. Энэ 6 асуудал бол миний хүмүүсээс олж мэдсэн зүйлс юм. Энгийн Google Form дээр бэлтгэсэн санал асуулгаар эдгээрийг олж мэдсэн. Би одоо модул болгоноо янзалж бэлтгэнэ.
Сургалтын материал дуусахад энэ л үлдээд байсан юм. “Би таньд тусгай санал тавьж чадаж байна уу?” гэвэл. Одоогоор сургалтын материал хараахан дуусаагүй байна лдаа. Модул 1-ийг дараагийн 2 долоо хоногт гаргана. Эхэлж бүртгүүлсэн хүмүүст зориулсан үнээ оруулсан байгаа. Энэ миний санаа баталгаатай ажиллах эсэхийг харуулна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зарагдахгүй зүйлд дэмий цагаа зарцуулахаас намайг хамгаалж байгаа юм.
Гишүүнчлэлийн эхний хуудсан дээр модул бүрийнхээ сэдвийг оруулсан байгаа. Бүртгэлийн хуудсаа бүх л сувгаар сурталчлах болно. Өнөөдрийн Episode: Сургалтын материалын хамгийн их яригддаг сэдвүүдээр ярилцана. Хамтарч ажиллахаар тохирсон хүмүүстэйгээ ярилцана.

Өдөр 20
ӨНӨӨДӨР ОНЛАЙН СЕМИНАРАА ХИЙХ ӨДӨР. Маш завгүй өдөр байх болно. Миний лайваар өмнө хийсэн зүйлүүдээ нэгтгээд гаргах өдөр. Бүх санаагаа оруулах хэрэгтэй (энэ маш чухал)! Би үүнийгээ дахин дахин үзэж болохоор пейжэндээ оруулна. Үнэндээ бол би бүртгүүлсэн хүмүүст Funnel Scripts-ээ үнэгүй өгнө. Энэ талаараа бүртгүүлсэн хүмүүст очих автомат емайлдаа оруулах юм. Мөн хамтран ажиллаж байгаа хүмүүстээ тэдний хүртэх хувийг өгөх нь чухал. Дараагийн долоо хоногт тэдний дагагчдад онлайн семинараа хийхээр хуваарь гаргана. Өнөөдрийн Episode: худалдан авалт хийсэн хүмүүстэй ярилцана. Онлайн семианрыг сонссон хүмүүсийг дараагийн долоо хоногийн төлбөргүй хичээлд урина.
Өдөр 21
Өнөөдөр амрах өдөр. Инээмсэглэх, бусдад туслах, бясалгах. Өөрийн зорилгоо аль хэдийн биелсэн мэтээр төсөөлөх.

Өдөр 22
Энэ долоо хоног бүхэлдээ өөрийн сургалтын материалаа аль болохоор хурдан хийх байгаа. Үүнийгээ би сайжруулахаа хэзээ ч зогсоохгүй. Миний өөр нэг амлах зүйл бол сургалтын материалыг хийх явцад ороогүй зүйлсийг долоо хоног бүр хийх лайвынхаа асуулт хариултын хэсгээс авч түүнийг нөхөж оруулах. Модул 1-ийг хийхдээ өөрийхөө утас эсвэл компьютер дээр байгаа худалдан авагчдын хариултыг ашиглан хийнэ.
Өнөөдөр өөр нэг хамтран ажиллагчтайгаа онлайн семинараа хийнэ. Сургалтыг хараахан худалдан аваагүй хүмүүст сургалтын бүртгэл хаагдах талаар хэлнэ. Өнөөдрийн Episode: сургалтыг худалдан авсан сэтгэл хангалуун байгаа оюутантай ярилцан, сургалтын талаарх сэтгэгдэл авна.

Өдөр 23
Илүү их бичлэг хийх өдөр. Гар утсаа эсвэл компьютернийхээ камерийг ашиглаад хүмүүст хариулсан хариултуудаа үндэслэн Модул 2-оо хийнэ. Өмнө ярилцлага хийсэн нэгэнтэй дахиад онлайн семинараа хийнэ. Бичлэгээ засварлах амархан. Өнөөдрийн Episode: сургалтыг худалдан авсан сэтгэл хангалуун байгаа оюутантай сургалтын материалын ач холбогдлын талаар ярилцана.

Өдөр 24
Өөрийн гар утас болон компьютерийн камераар хийгдсэн хүмүүсийн асуултад үндэслэн сургалтын материалын Module 3-аа хийнэ. Өөр нэг хамтран ажиллагчтайгаа онлайн семинараа хийнэ. Өнөөдөр миний онлайн семианрыг үзсэн ч сургалтын материал худалдан аваагүй хүмүүстэйгээ холбогдоно. Би тэдний яагаад худалдан аваагүйг мэдэхийг хүсч байна.
Энэ маань дараагийн script-ээ янзлахад их чухал мэдээлэл болно. Өнөөдрийн Episode: сүүлд хийгээд байгаа 3 модулийнхаа тухай товч ярина. Эдгээр маань интернетийн ертөнцөд байгаа 3 том асуудлыг шийдэх тухай учраас их сонирхолтой байх болно. Тэгээд би хүмүүсийг миний дараагийн дахиад болох Төлбөргүй онлайн хичээлд суухийг урина.

Өдөр 25
Өөрийн гар утас болон компьютерийн камераар хийгдсэн хүмүүсийн асуултад үндэслэн сургалтын материалын Module 4-өө хийнэ. Өөрийн хамаарал бүхий Facebook Group рүү очин өөрийн сургалтын материалын Модулуудыг жагсаана. Би мөн эдгээрийг ирээдүйн худалдан авагч нар луугаа илгээнэ. Өмнөх борлуулалтаас олсон орлогынхоо талаар энд ба хэлэх болно. Өнөөдрийн Episode: affiliate проаграмын талаар ярина. Удахгүй болох $5K үнэ бүхий хоёр өдрийн workshop-д оролцох шагналтай.
Өдөр 26
Өөрийн гар утас болон компьютерийн камераар хийгдсэн хүмүүсийн асуултад үндэслэн сургалтын материалын Module 5-аа хийнэ.
Онлайн семинарынхаа гарчиг, түүхүүд, саналуудаа дараагийн онлайн хичээлээс өмнө солиноо. Хийсэн зүйлээ эргэн харж, шаардлагатай зүйлсийг дахин өөрчилж бичнэ. Өнөөдрийн Episode: тохиргоо хийснээ хэлнэ. Энэ талаар өөрийн мэдрэмжээ хуваалцах ба миний сургалтын материал энэ хэцүү улаан далайгаас (интернет) хүмүүсийг хэрхэн аврах талаар танилцуулах юм.

Day 27
Өнөөдөр WEBINAR (онлайн семинар хийх) хийх, мөн түүнийгээ хүмүүст хүргэх өдөр! Онлайн семнар дуусахад миний сургалтын материалыг худалдан аваагүй хүмүүстэй асуулт хариултын Лайв хийнэ. Өнөөдрийн Episode: миний хичээлд тун сэтгэл хангалуун байгаа хэрэглэгч/оюутантай ярилцлага хийнэ.

Өдөр 28
Өнөөдөр амарч хүчээ сэлбэх өдөр. Инээмсэглэнэ. Бусдад тусална. Зорилгоо аль хэдийн биелсэн мэтээр төсөөлнө.

Өдөр 29
Өөрийн гар утас болон компьютерийн камераар хийгдсэн хүмүүсийн асуултад үндэслэн сургалтын материалын Module 6-аа хийнэ. Улаан далайн (Интернет) харилцаа холбоогоо сайжруулах цаг болжээ. Хүмүүсээс тэдний workshop дээр очиж ярьж болох эсэхийг асууна. Өнөөдрин Episode: энэ салбар дах өөрийн хувийн аялалын талаар ярина. Мэдлэг болон гүйцэтгэлтэй байх нь хамгийн чухал байдаг талаар ярина (энэ маань ирээдүйд хийх workshop-ийн бэлтгэл юм).

Өдөр 30
ClickFunnels-аас төлбөргүй event сувгийг татаж авна. Өөрийн емайлын жагсаалт, Facebook Group аль боломжтой бүх газарт $5K-ийн үнэтэй хоёр өдрийн workshop-ийн билетээ зарж эхэлнэ. Өнөөдрийн Episode: миний мэдлэг, туршлагаас илүү ихийг суралцах хүсэлтэй хүмүүст удахгүй болох workshop-оо зарлана. Тэд нарыг энэ workshop-доо оролцохыг урина.

Төгсгөлийн үг
Хамгийн инээдэмтэй нь ядуу байдлаас гарахад боломж байхгүй гэдэг нь хэзээ ч асуудал байдаггүй юм. Асуудал юунаас эхэлдэг вэ гэхээр бизнес хийдэг хүмүүсийн хувьд үгүй гэж хэлж сураагүйгээс болдог. Би хэзээ ч өөрийн санааг хэрэгжүүлэхэд хугацаа зарцуулаагүй амжилттай хүнтэй таарч байгаагүй. Өөрийн хэвийн амьдралаа өөрчлөх сэтгэл хөдөлгөм зүйлийг олж, түүндээ дурлах нь амжилтын гол түлхүүр гэж би боддог.
Түүнчлэн миний стратеги бол их хэмжээний зүйлийг постлох (publishing) байдаг. Яагаад гэвэл хэн контентийг хянаж байна, тэр хүнд санаа, итгэл үнэмшил байдаг. Нэмж хэлэхэд өөрийн хэрэглэгчийн жагсаалтаа нэм. Түүнийг тэдэнд хэрэгтэй зүйлээр соль( barter). Би үүнийг хийхдээ бусад нөлөө үзүүлдэг хүмүүстэй хийх ярилцлагаараа хийдэг.

Би бүх зүйлийг нэг бүтээгдхүүнд бүгдэд нь оруулж байж борлуулна гэж цаг алдахыг хүсэхгүй. Би санал болгож буй зүйлээ подкасттаа оруулж шалгадаг.

Хамгийн сүүлд хэлэхэд би үүнийг Joe Polish-оос сурсан юм. Хамгийн сайн байх болон мөнгө олох хоёрт ямар ч хамаарал байдаггүй юм. Харин хамгийн сайн маркетинг болон мөнгө олох хоёрт хамгийн хамгийн их хамаарал байдаг юм.

Хамгийн сайн маркетерт түүхийг ярихаас илүү өндөр чадварууд байдаггүй. Хүмүүст ертөнцийг өөрөөр харахад нөлөөлөхийг сур. Энэ бол супер хүч юм. BOOM!

Хүндэтгэсэн Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Зөвлөх Үйлчилгээний Бизнесийг Хэн ч Хийж Болно
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com