Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2021 оны 7-р сарын 13
Баян хүн шиг бодож хөгж
2-р хэсэг
БҮЛЭГ 2. ХҮСЭЛ - Бүх ололт амжилтын эхлэлийн цэг

Эд баялагт хүрэх анхны алхам -  ХҮСЭЛ

Edwin C. Barnes гучаад жилийн өмнө Оранж дахь ачааны галт тэрэгнээс буухад тэр тэнэмэл хүнтэй төстэй байсан ч, түүний бодол хааных байсан юм!

Төмөр замаас Thomas A. Edison-ий ажлын өрөө рүү явахдаа түүний оюун ухаан хэдийн ажил дээрээ байв. Тэр өөрийгөө ноён Edison-ий дэргэд зогсож байгаагаар харж байлаа. Тэрээр ноён Edison-оос өөрийн АМЬДРАЛЫН ГАЛ ЭРМЭЛЗЛЭЛ болох ШАТАМ ХҮСЛЭЭ хийх боломж олгохыг хүсч байгаагаар өөрийгөө сонсов.

Агуу зохион бүтээгчийн бизнесийн хамтрагч болохыг хүсч байлаа. Barnes –ийн хүсэл нь найдвар биш байв! Энэ бол хүсэл төдий зүйл биш байлаа! Энэ бол бусад бүх зүйлийг давах, лугшсан их ХҮСЭЛ байлаа. Энэ бол МАШ ТОДОРХОЙ ХҮСЭЛ байсан юм.

Түүнийг Edison-д дөхөж очиход хүсэл нь шинэ зүйл хэдийн биш болжээ. Энэ бол Barnes-ийн хувьд удаан хугацаанд бий болсон хүсэл байв. Эхэндээ хүсэл нь түүний оюун ухаанд анх гарч ирэхэд энэ нь зөвхөн хүсэл төдий байсан байх, гэхдээ Edison –ий өмнө очиход энэ нь зүгээр л нэг хүсэл биш болсон байлаа.

Хэдэн жилийн дараа Edwin C. Barnes анх удаагаа Edison-той уулзаж байсан тэр өрөөндөө дахин зогсож байв. Энэ удаад түүний ХҮСЭЛ бодит болжээ. Тэрээр Edison –той хамт бизнес эрхэлж байлаа. Түүний амьдралд хамгийн ихээр ноёрхсон МӨРӨӨДӨЛ нь бодит болсон байв. Өнөөдөр Barnes-ийг мэддэг хүмүүс түүнд "атаархдаг". Тэд түүний амжилтанд хүрсэн өдрүүд, амжилтанд хүргэсэн шалтгааныг нь судлах гэдэг болж.

Barnes тодорхой зорилго сонгож, бүх эрч хүч, хүсэл эрмэлзэл, хүч чармайлтаараа энэ зорилгынхоо араас явсан тул амжилтанд хүрсэн. Тэр ирсэн өдрөө Edison-ий бизнесийн хамтрагч болоогүй. Тэрбээр энэ хамгийн эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд эхний алхамыг хийж, боломж олговол хамгийн хар бор ажлыг хийхэд ч бэлэн байв.

Түүний хайж байсан боломж гарч ирэх хүртэл таван жил өнгөрсөн байна. Энэ бүх хугацаанд түүнд нэг ч итгэл найдварын оч, ХҮСЛЭЭ гүйцээх амлалт нэг ч удаа тохиосонгүй. Түүнээс бусад бүх хүн Edison-ий бизнесийн эргүүлэгт эргэлдэж байхад харин тэрээр анх ажилд орсон өдрөөсөө хойш минут бүрийг өөрийгөө Edison –ийн бизнесийн хамтрагчаар төсөөлж байлаа.

Энэ бол МАШ ТОДОРХОЙ ХҮСЛИЙН хүчийг харуулсан гайхалтай жишээ юм. Barnes зорилгодоо хүрч чадсан, учир нь тэр бусад бүх зүйлээс илүүтэйгээр ноён Edison –ийн бизнес түнш байхыг хүсдэг байв. Тэр зорилгодоо хүрэх төлөвлөгөө боловсруулсан. Гэхдээ эргэж буцах бүх гүүрийг шатаажээ.

Тэрээр өөрийн хүсэл эрмэлзэлээ амьдрал болгохоор зогсож байлаа. Оранж дээр очихдоо тэрээр "Би Edison-оос ямар нэгэн хийх ажил асууна" гээгүй, харин "Би Edison-той уулзаж, түүнтэй хамт бизнес хийнэ." гэж хэлсэн юм.

Тэрбээр "Би тэнд хэдэн сар ажиллаад, ямар ч урам зориг авахгүй бол би ажлаасаа гарч өөр газар ажилд орох болно" гэж хэлээгүй. Тэрээр "Би хаанаас ч эхэлж болно. Edison –ий хэлсэн бүх зүйлийг хийх болно. Гэхдээ л би түүний бизнесийн хамтрагч болно." хэлсэн юм.

Тэрбээр Edison-ий компаниас хүссэнээ авч чадахгүй бол өөр боломж хайна гэж хэлээгүй. Тэрээр "Энэ дэлхий дээр миний хийхээр шийдсэн НЭГ л зүйл байгаа. Энэ бол Thomas A. Edison-ий бизнесийн хамтрагч болох. Би ардаа байгаа бүх гүүрнүүдийг шатаах болно. Би үүнийг л хүсч байна."

Тэрээр ухрах ямар ч боломжгүй арга замыг өөртөө үлдээв. Тэр ялах эсвэл мөхөх ёстой байлаа! Энэ бол Barnes-ийн амжилтын нууц билээ!
Олон жилийн өмнө агуу дайчин тулааны талбарт хүндхэн шийдвэр гаргах нөхцөл байдалтай тулгарчээ. Тэрээр хүчирхэг дайсны эсрэг цэргээ илгээх гэж байв, эсрэг талын эрчүүд өөрсдөөс нь тоогоор илүү байлаа. Тэрбээр цэргүүдээ завинд ачиж, дайсны улс руу хөвж, цэргүүд, техник хэрэгслээ буулгаж, дараа нь авч явсан хөлөг онгоцнуудаа шатаах тушаал өгчээ. Эхний тулааны өмнө өөрийн хүмүүст хандаж хэлэхдээ "Та нар утаан дунд бидний завь шатаж байгааг харж байна.

Энэ юу вэ гэхээр бид ялахгүй л бол энэ эргийг амьд орхиж чадахгүй гэсэн үг! Бидэнд одоо ямар ч сонголт байхгүй - бид ялна - эсвэл бид мөхөх болно! гэжээ.

Тэд ялсан байна.

Аливаа ажилд ялсан хүн бүр хөлөг онгоцоо шатааж, ухрах бүх эх үүсвэрийг таслахад бэлэн байх ёстой юм. Ингэж байж л амжилтанд хүрэхэд зайлшгүй шаардлагатай ЯЛАХ ШАТАМ ХҮСЭЛ гэж нэрлэгддэг сэтгэлийн төлөв байдлыг хадгалж үлддэг ажээ.

Чикагод их гал гарсны маргааш нь хэсэг худалдаачид мужийн гудамжинд тэдний дэлгүүрүүд байсан газарт шатсан нурмыг хараад зогсож байв. Тэд сэргээн босгох гэж оролдох уу, эсвэл Чикаго хотоос гарч, улсын аль нэг илүү ирээдүйтэй хэсэг рүү нүүн шинээр эхлэх үү гэдгээ шийдэхээр цуглажээ. Тэдний нэгээс бусад нь бүгд Чикагог орхин явах шийдэлд хүрчээ.

Үлдсэн худалдаачин дэлгүүрийнхээ үлдэгдэл рүү хуруугаараа заагаад "Ноёд оо, би яг энэ газарт дэлхийн хамгийн агуу их дэлгүүрийг барих болно, хэдэн удаа шатсан ч хамаагүй" гэж хэлжээ.

Энэ бол тавин жилийн өмнө болсон явдал. Тэр дэлгүүрээ барьсан. Энэ бол ШАТАМ ХҮСЭЛ гэж нэрлэгддэг сэтгэлийн төлөв байдлын хүчийг харуулсан өндөр барилга болжээ. Marshal Field –ийн хувьд хийж болох амархан зүйл нь бусад худалдаачдын адил орхиж явах байсан. Хэцүү болонгуут, ирээдүй гунигтай харагдах үед тэд босч, хялбар газар луу явдаг.

Marshal Field болон бусад худалдаачдын хоорондох ялгааг эндээс харж болно, учир нь энэ бол Edwin C. Barnes-ийг Edison-ийн компанид ажиллаж байсан бусад мянга мянган залуу эрчүүдээс ялгаж өгдөг. Энэ бол бараг бүх амжилтанд хүрч байгаа хүмүүсийг бүтэлгүй хүмүүсээс ялгадаг гол зүйл юм.

Мөнгөний зорилгыг ойлгох насанд хүрсэн хүн бүр баялгийг хүсдэг. Зөвхөн хүсэх нь эд баялаг авчрахгүй. Сэтгэлийн хөөрлөөр баялгийг эхлээд хүс, дараа нь баялаг олж авах тодорхой арга, хэрэгслийг төлөвлөж, бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөрөн, төлөвлөгөөгөө тууштай барих нь эд баялгийг авчрах болно.

Баялагт хүрэх ХҮСЛИЙГ бодит байдалд шилжүүлэх нь маш тодорхой, практик зургаан алхамаас бүрдэнэ:

Нэгдүгээрт. Хүссэн мөнгөнийхөө яг хэмжээг оюун ухаандаа тогтоо. Зөвхөн "Би маш их мөнгө хүсч байна" гэж хэлэх нь хангалтгүй юм. Тоо хэмжээний талаар тодорхой байгаарай. (Тодорхой байдлын сэтгэлзүйн шалтгаан бий бөгөөд үүнийг дараагийн бүлэгт тайлбарлах болно).

Хоёрдугаарт. Хүссэн мөнгөнийхөө хариуд яг юу өгөх гэж байгаагаа тодорхойл. ("Хоосон зүйлийн төлөө ямар нэгэн зүйл гэж байдаггүй".)

Гуравдугаарт. Хүссэн мөнгөө олох тодорхой огноог тогтоо.

Дөрөвдүгээрт. Хүсэл зорилгоо хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө гаргаж, бэлэн байгаа эсэхээс үл хамааран энэ төлөвлөгөөгөө ажил хэрэг болгож эхэл.

Тавдугаарт. Авах гэж буй мөнгөнийхөө хэмжээг тодорхой бичээд, олж авах хугацааны хязгаарыг гарга, мөнгөний хариуд юу өгөх гэж байгаагаа болон хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө нарийн гарга.

Зургаа. Өдөрт хоёр удаа, орой унтахаас өмнө, өглөө босоод энэ бичвэрээ чангаар унш. УНШИЖ БАЙХДАА - ӨӨРИЙГӨӨ МӨНГӨ ОЛСОН БАЙГААГААР ХАР, МЭДЭР, ӨӨРТӨӨ ИТГЭ.

Эдгээр зургаан алхам дээр тайлбарласан зааврыг дагаж мөрдөх нь чухал. Ялангуяа зургаадугаар алхамыг. Та мөнгөтэй болохоосоо өмнө өөрийгөө "мөнгөтэй болсноор харах" боломжгүй гэж гомдоллож магадгүй л юм. Тэнд байгаа ШАТАМ ХҮСЭЛ танд туслах болно. Хэрэв та мөнгөө чин сэтгэлээсээ хүсч байгаа бол тийм хүсэл эрмэлзэлтэй болсноор та үүнийг олж авна гэдэгтээ өөртөө итгэх болно.Үүний зорилго нь мөнгийг хүсэх, үүнийг олж авна гэдэгтээ эрс шийдэмгий байх бөгөөд ингэснээр та өөрийгөө ятгаж чадна.

Зөвхөн "мөнгөний ухамсартай" хүмүүс л асар их баялгийг хуримтлуулдаг. "Мөнгөний ухамсар" гэдэг нь оюун санаа нь мөнгөний ХҮСЛЭЭР дүүрэн, түүнийг эзэмшиж байгаагаар өөрийгөө харж байгаа тэр хүн юм.

Оюун санаа нь энэ зарчмуудыг ойлгоогүй, энэ талаар мэдлэггүй хүмүүст эдгээр зааврууд нь ашиггүй мэт санагдаж магадгүй. Зургаан алхамын найдвартай байдлыг таньж мэдээгүй бүх хүмүүст хэлэхэд энэ бүх мэдээлэл гангийн үйлдвэрт жирийн ажилчин болж эхэлсэн Andrew Carnegie –ийн түүхээс авсан гэдгийг мэдэх нь тустай бизээ. Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлснээр тэрээр зуун сая гаруй долларын хөрөнгөтэй болсон юм.

Энд зөвлөсөн зургаан алхам Thomas A. Edison – д зөвхөн мөнгө хуримтлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй аливаа тодорхой зорилгыг гүйцэлдүүлэхэд зайлшгүй шаардлагатай алхамууд хэмээн батлагдсан байна.

Энэ алхамууд нь "хүнд хүчир ажил" хийхгүй байхад уриалдаг. Тэд золиос шаарддаггүй. Бүдүүлэг эсвэл гэнэн байхыг шаарддаггүй. Тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд маш их хэмжээний боловсролтой байх ч шаардлагагүй.

Гэхдээ эдгээр зургаан алхамыг амжилттай хэрэгжүүлснээр мөнгө хуримтлуулах нь санамсаргүй зүйл, аз хийморь, азанд найдах боломжгүй гэдгийг олж харах, ойлгох, хангалттай төсөөлөлтэй байхыг шаарддаг. Агуу их баялгийг хуримтлуулсан бүх хүмүүс эхлээд мөнгө олж авахаасаа өмнө тодорхой хэмжээгээр мөрөөддөг, найддаг, ХҮСДЭГ, ТӨЛӨВЛӨДӨГ байсныг хүн бүр ухаарах ёстой.

Соёл иргэншлийн эхэн үеэс өнөөдрийг хүртэл агуу удирдагч бүр мөрөөдөгч байсныг та бас мэдэх байх. Христэд итгэгч нар нь өнөөгийн дэлхийн хамгийн агуу хүчтэй нь, учир нь үүнийг үүсгэн байгуулагч нь бүхнийг бодит болохоос нь өмнө оюун ухаандаа бүтээсэн, алсын хараа, агуу төсөөлөлтэй мөрөөдөгч байсан юм.

Хэрэв та төсөөлөлдөө асар их баялгийг олж харахгүй бол та банкиндаа тэр мөнгийг хэзээ ч харахгүй.

Америкийн түүхэнд практик мөрөөдөгчдөд одоо байгаа шиг тийм том боломж хэзээ ч байгаагүй юм. Зургаан жилийн турш үргэлжилсэн эдийн засгийн уналт нь бүх эрчүүдийг ижил түвшинд аваачсан. Шинэ уралдаан болох гэж байлаа.

Бооцоо нь ойрын арван жилийн хугацаанд хуримтлагдах асар их хөрөнгийн дүн. Уралдааны дүрмүүд өөрчлөгдсөн, яагаад гэвэл өсөлт хөгжлийг зогсоох айдастай үед буюу сэтгэл санааны хямралын доор ялах боломжгүй, эсвэл боломж маш бага гэж үздэг масс бүхий ӨӨРЧЛӨГДСӨН ДЭЛХИЙД бид амьдарч байна.

Баялгийн төлөөх энэ уралдаанд оролцож буй бидний амьдарч буй энэхүү өөрчлөгдсөн ертөнц шинэ санаа, аливаа зүйлийг хийх шинэ арга барил, шинэ удирдагчид, шинэ бүтээл, шинэ заах аргууд, шинэ маркетингийн аргууд, шинэ ном, шинэ уран зохиол, радиогийн шинэ боломжууд, киноны шинэ санааг дэмжих ёстой болж байна.

Шинэ бөгөөд илүү сайн зүйлд шаардагдах энэ бүх эрэлт хэрэгцээний нэг нь ялахын тулд эзэмших ёстой нэг чанар байдаг бөгөөд энэ нь ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ, хүссэн зүйлийнхээ талаар мэдэх, түүнийг эзэмших ШАТАМ ХҮСЭЛ юм.
Бизнесийн хямрал нэг үеийг дуусган, нөгөө үеийг төрүүлдэг. Энэхүү өөрчлөгдсөн ертөнц нь мөрөөдлөө бодитоор хэрэгжүүлж чаддаг, бодит мөрөөдөгчдийг шаарддаг. Практик мөрөөдөгчид нь соёл иргэншлийн хэв загварыг бүтээсээр ирсэн билээ.

Баялаг хуримтлуулахыг хүсч буй бид дэлхийн жинхэнэ удирдагчдыг санах ёстой, төрөлхийн бус боломжит үл үзэгдэх хүчийг ашиглаж, бодлоо (эсвэл бодлын импульс) бодит амьдралд хөрвүүлсэн эрчүүд тэнгэр баганадсан барилга, хот, үйлдвэр, нисэх онгоц, автомашин, амьдралыг илүү таатай болгодог тохь тухтай бүхнийг бүтээсэн.

Тэвчээртэй байдал, нээлттэй сэтгэлгээ нь өнөө үеийн мөрөөдөгч хүний бодит хэрэгцээ юм. Шинэ санаанаас айдаг хүмүүс эхлэхээсээ өмнө устаж үгүй болдог. Эхлэгчдэд одоогийнхоос илүү тааламжтай үе хэзээ ч байгаагүй.

Бүрхүүлтэй Вагоны үеийнх шиг байлдан дагуулалт гэж үгүй болсон; харин шинэ, илүү сайн шугамаар өөрчлөгдөн чиглүүлэх асар том бизнес, санхүү, үйлдвэрлэлийн ертөнц гэж бий.

Баялгаас хувь хүртэх төлөвлөгөө гаргахдаа мөрөөдөгчдөд хэн ч нөлөөлөх ёсгүй юм. Энэ өөрчлөгдсөн ертөнцөд томоохон хувь нэмэр оруулахын тулд та соёл иргэншилд үнэ цэнэтэй бүхнээ өгсөн мөрөөдөл, эх орныхоо төлөө амин цусаар үйлчилдэг байсан агуу анхдагчдын сүнсийг барьж авах ёстой - Авъяас чадвараа хөгжүүлэн, зах зээлд гаргах боломж бол таны бас миний боломж билээ.

Колумб үл мэдэгдэх ертөнцийг мөрөөдөж, ийм ертөнцийг олохын төлөө амьдралаа зориулж, түүнийгээ нээсэн гэдгийг мартаж болохгүй!
Агуу их одон орон судлаач Коперник одон ертөнцийг мөрөөдөж, түүнийгээ олж илрүүлсэн! Түүнийг ялсны дараа хэн ч түүнийг "практик биш" гэж буруушаагаагүй. Харин оронд нь дэлхий түүнийг шүтэж, "АМЖИЛТАНД ШАЛТАГ ХЭРЭГГҮЙ, БҮТЭЛГҮЙТЭЛД ЗӨВШӨӨРӨЛ ХЭРЭГГҮЙ" гэдгийг дахин нэг удаа нотолсон байдаг.

Хэрэв таны хийхийг хүсч байгаа зүйл зөв бол та түүндээ итгэ, тэгээд түүнийгээ үргэлжлүүл! Мөрөөдлөө биелүүлж, түр зуурын ялагдал хүлээхэд "тэд" гэж юу гэж хэлэхийг битгий тоо, магадгүй "тэд" бүх алдаа нь амжилтын үрийг авчирдаг гэдгийг мэдэхгүй байж магад.

Ядуу, боловсролгүй Henry Ford морьгүй сүйх тэрэг мөрөөддөг байсан бөгөөд боломжийг хүлээлгүйгээр ажилдээ орсон, мөрөөдлөөсөө буцаж, түүнийг авахаас айгаагүй учраас л өмнө амьдарч байсан бүх эрчүүдээс илүү олон дугуйг ашиглалтад оруулсан шүү дээ.

Thomas Edison цахилгаан эрчим хүчээр ажилладаг чийдэнгийн тухай мөрөөдөж, мөрөөдлөө бодит ажил хэрэг болгохын тулд эхэлсэн газраасаа, арав гаруй мянган удаа бүтэлгүйтсэн ч түүнийг үл харгалзан энэ мөрөөдлөө бодит болгосон. Практик мөрөөдөлтэй хүмүүс ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГДӨГГҮЙ!

Whelan тамхины дэлгүүрүүдийн сүлжээг мөрөөдөж, мөрөөдлөө ажил хэрэг болгож, одоо АНУ-ын хамгийн байршил сайтай булан бүрийг тамхины дэлгүүрүүд эзэлжээ.

Lincoln хар боолуудын эрх чөлөөг мөрөөдөж, мөрөөдлөө бодит ажил хэрэг болгож, өмнөд, хойд гээд нэгнээ үздэггүй хоёр талыг нэгдэхийг харсан байна.

Ах дүү Wright-ууд агаарт нисэх төхөөрөмжийг мөрөөддөг байлаа. Одоо тэдний мөрөөдөл хүчтэйгээр агаарт хөөрөхийг дэлхийн өнцөг булан бүрт бид харж болно.

Marcon эфирийн биет бус хүчийг ашиглах системийг мөрөөддөг байв. Тэр дэмий мөрөөдөөгүйг дэлхийн бүх утасгүй утас, радио бүрээс харж болно. Түүгээр ч барахгүй Marconi-ийн мөрөөдөл нь айл бүрийг холбох байсан нь одоо дэлхий дээрх бүх үндэстнийг хөрш болгосон билээ.

Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Америкийн бүх хүмүүстэй нэгэн зэрэг богино хугацаанд ярилцаж болох радиог бүтээсэн. Marconi утасны тусламжгүйгээр агаарт мессеж илгээх зарчмыг олж мэдсэнээ хэлэхэд түүнийг "найзууд" нь хорьж, сэтгэцийн эмнэлэгт үзлэг хийлгэснийг мэдэх нь танд сонирхолтой байж магадгүй л юм.

Өнөө үеийн мөрөөдөгчид л илүү сайхан амьдарч байна.

Дэлхий ертөнц шинэ нээлтүүдэд хэдийн дасчээ. Үгүй дээ, харин дэлхий ертөнцөд шинэ санаа өгдөг мөрөөдөгч нар шагналаа авахыг хүсч байгаа.

"Хамгийн том амжилт бол хамгийн эхэнд, цаг хугацааны туршид танд байгаа мөрөөдөл юм."

"Царс модонд боргоцой ургадаг. Шувуу өндгөө хүлээдэг, сэтгэлийн дээд үзүүрт сэрүүн сахиусан тэнгэр өдөөгддөг. МӨРӨӨДӨЛ БОЛ БОДИТ ЗҮЙЛИЙН ҮР НЬ ЮМ."

Та дэлхийн мөрөөдөгч, тиймээс сэр, бос, өөрийгөө батал. Таны од тэнгэрт байна. Дэлхийн хямрал таны хүлээж байсан боломжийг авчирсан. Энэ нь хүмүүст даруу, хүлээцтэй, нээлттэй сэтгэлгээг сургасан юм.

Өнгөрсөн ертөнц мөрөөдөгчдийн мэддэггүй байсан, БОЛОМЖ дэлхий ертөнцөөр дүүрэн байна.

ШАТАМ ХҮСЭЛ бол мөрөөдөгч хүний эхлэх ёстой цэг. Мөрөөдөл нь хайхрамжгүй байдал, залхуурал, хүсэл эрмэлзэлгүй байхаас төрдөггүй.
Дэлхий ертөнц мөрөөдөгчийг шоолж, түүнийг ажил хэрэгч бус гэж нэрлэхээ больжээ. Хэрэв та тэгж бодож байгаа бол Tennessee рүү аялж, мөрөөдөгч Ерөнхийлөгч Америкийн усны хүчийг хэрхэн ашигласныг хараарай. Хэдэн жилийн өмнө энэ мөрөөдөл галзуу юм шиг санагдах байсан биз.

Хямралын үеэр та Та сэтгэлээр унаж, ялагдал амсаж, зүрх сэтгэлдээ цус хурахыг мэдэрсэн.
Зоригтой байгаарай, учир нь эдгээр туршлагууд нь таны бүтээсэн оюун санааг зөөлрүүлсэн бөгөөд энэ бол харьцуулшгүй үнэ цэнэтэй хөрөнгө юм.

Амьдралдаа амжилтанд хүрсэн бүх хүмүүс муугаар эхэлж "амжилт олохоосоо" өмнө зүрх шимшрэм олон зүйлийг даван туулдгийг санаарай. Амжилтанд хүрсэн хүмүүсийн амьдралын эргэлт ихэвчлэн хямралын үед ирсэн байдаг бөгөөд үүгээрээ дамжуулан тэд "өөрсдийгөө" танилцуулдаг.

John Bunyan шашны сэдвээр үзэл бодлоо илэрхийлснээс болж шоронд хоригдож, хатуу шийтгэгдсэний дараа Английн бүх уран зохиолын хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг болох "Пилигримийн дэвшил" номоо бичжээ.

O. Henry асар их азгүй явдал тохиолдсоны дараа Ohio -ийн Колумбус дахь шоронгийн өрөөнд хоригдож байхдаа тархиндаа унтсан суу ухааныг олж нээсэн юм. Зовлонгоор дамжуулж "өөртэйгээ" танилцан, ТӨСӨӨЛЛӨӨ ашигласнаар өрөвдөлтэй нэг гэмт хэрэгтэнээс агуу зохиолч болсон билээ.

Хачирхалтай нь олон янз байх нь амьдрах арга замууд ажээ, үл танигдсан хэн нэгэн өөрсдийн тархиа нээхээс өмнө янз бүрийн шийтгэл авч, аргагүй байдалд орсноор уран сэтгэмжээ хөгжүүлэн, түүгээр дамжуулан ашигтай санаа бодлыг бий болгох чадварыг эзэмшдэг байна.

Дэлхийн хамгийн агуу зохион бүтээгч, эрдэмтэн Edison бол "тэнэмэл" телеграфын оператор хүн байсан бөгөөд амжилт гаргах хүртлээ тоолж баршгүй олон удаа бүтэлгүйтсэн бөгөөд эцэст нь түүний тархинд нойрсож байсан суут ухаанаа олж нээжээ.

Charles Dickens хар саванд шошго наахаас эхэлжээ. Түүний анхны хайрын эмгэнэл нь түүний сэтгэлийн гүнд нэвтэрч, түүнийг дэлхийн жинхэнэ агуу зохиолчдын нэг болгосон юм.

Эмгэнэлт явдлаар эхэлсэн David Copperfield-ийн хийсэн бүтээлүүд хүмүүст илүү баялаг, илүү сайхан ертөнцийг авчирсан байдаг. Хайр дурлалын асуудалд сэтгэл дундуур байх нь ерөнхийдөө эрчүүдийг архи уух, эмэгтэйчүүдийг сүйтгэхэд хүргэдэг. Ихэнх хүмүүс өөрсдийн хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлөө бүтээлч шинж чанартай мөрөөдөл болгон хувиргах урлагт хэзээ ч сурдаггүй нь харамсалтай, энэ бол маш чухал.

Helen Keller төрснийхөө дараахан дүлий, сохор болжээ. Тэрээр энэхүү золгүй явдлаа үл харгалзан агуу их хүмүүсийн түүхийн хуудсанд нэрээ үлдээжээ. Түүний амьдрал бүхэлдээ ялагдлыг бодит байдал гэж хүлээн зөвшөөрөх хүртэл хэн ч хэзээ ч ялагдахгүй гэдгийг нотолжээ.

Robert Burns бол бичиг үсэггүй хөдөөний залуу байсан бөгөөд тун ядуу, архидалт нүүрлэсэн орчин өссөн нэгэн байлаа. Тэрээр яруу найргийн сайхан бодлоороо энэ ертөнцийг амьдрах хамгийн сайхан газар болгожээ.

Booker T. Washington боолчлолд төрсөн, хөгжлийн бэрхшээлтэй өнгөт арьстан байв. Тэрээр хүлээцтэй, бүхий л үед бүх сэдвээр нээлттэй оюун бүхий МӨРӨӨДӨГЧ байсан тул өөрийн бичээсийг бусдын сайн сайханд зориулан үлдээжээ.

Beethoven дүлий, Milton сохор байсан ч тэд мөрөөдлөө зохион байгуулалалт бүхий сэтгэлгээнд хөрвүүлсэн нь тэдний нэрийг үеэс үед дамжин үлдээжээ.

Дараагийн бүлэгт шилжихээс өмнө найдвар, итгэл үнэмшил, тэвчээрийн галыг оюун ухаандаа шинээр асаа. Хэрэв танд эдгээр сэтгэлзүйн төлөв байдал, тодорхой зарчмуудын талаарх мэдлэг байсан цагт та БЭЛЭН болох юм.

Аливаа зүйлийг ХҮСЭХ, түүнийг хүлээн авахад БЭЛЭН байх хоёрын ялгаа бий. Түүнийг олж авна гэдэгтээ итгэхгүй бол хэн ч үүнд бэлэн БИШ.

Сэтгэлийн оршихуй нь зөвхөн найдвар хүсэл биш, харин ИТГЭЛ ҮНЭМШИЛ байх ёстой. Итгэл үнэмшилд нээлттэй сэтгэлгээ зайлшгүй шаардлагатай. Хаалттай оюун ухаан нь зориг, итгэл үнэмшлийг төрүүлдэггүй.

Амьдралд өндөр зорилго тавихад тийм ч их хүчин чармайлт шаарддаггүй - энэ нь зовлон, ядуурлыг хүлээн авахаас илүүтэйгээр элбэг дэлбэг байдал, хөгжил цэцэглэлтийг шаарддагийг санаарай.

Агуу яруу найрагч эдгээр түгээмэл үнэнийг дараахь мөрүүдээр үнэхээр сайхан илэрхийлжээ:
Би Амьдралтай нэг центээр наймаалцсан,
Тэгээд амьдрал надад дахиж төлөөгүй
Гэсэн хэдий ч би үдэш нь гуйсан
Би дэлгүүр дээрээ тооцоо хийж байхыг...
Амьдрал бол шударга ажил олгогч,
Тэр таны асуусан зүйлийг л өгдөг,
Харин та цалингаа авсан бол,
Яагаад үүнийг тэвчих ёстой гэж.
Бухимдан байж хар ажил
Яагаад хийх ёстой гэж
Та амьдралаас үүнийг л хүссэн байна,
Амьдрал уг нь таны хүссэнийг төлөх байсан...

ХҮСЭЛ БАЙГАЛИЙН ХУУЛИЙГ Ч ДАВДАГ

Энэ бүлэгт урьд өмнө хэзээ ч байгаагүй ер бусын хүмүүсийн нэгийг танилцуулахыг хүсч байна. Хорин дөрвөн жилийн өмнө, түүнийг төрөөд хэдхэн минут болсны дараа би харсан юм. Тэрбээр энэ дэлхийд чих гэхээр зүйлгүй төрсөн бөгөөд эмч хүүхдийг сонсголгүй, насан туршдаа хэлгүй байж магадгүй гэж хэлэв.

Эмчийн хэлсэн үг надад хэцүү туслаа. Тэгэхээс ч аргагүй юм, би хүүхдийн аав нь юм шүү дээ, гэхдээ би өөртөө чимээгүйхэнээр нэгэн шийдвэрт хүрч, сэтгэл зүрхэндээ шивэгнэсэн билээ. Миний хүү сонсож, ярих болно. Байгаль эх надад чихгүй хүүхэд илгээж, гэхдээ байгаль намайг бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөд хүргэж чадахгүй.

Миний оюун ухаан миний хүү сонсож, ярих болно гэдгийг би мэдэж байлаа. Яаж? Ямар нэгэн арга байх л ёстой гэдэгт итгэж, түүнийг олно гэдгээ ч би мэдэж байлаа. Би үхэшгүй мөнх Emerson-ийн хэлснийг бодов. "Бүх зүйл бидэнд итгэл үнэмшлийг сургадаг. Бид зөвхөн дуулгавартай байх хэрэгтэй. Хүн бүрт заавар бий. Чимээгүй сонс, бид зөв үгсийг сонсох болно."

Зөв үгс? ХҮСЭЛ! Юунаас ч илүү хүүгээ хэлгүй дүлий болгохгүй байх ХҮСЭЛ. Энэ хүслээсээ би нэг ч хором ухраагүй юм. Олон жилийн өмнө би "Бидний цорын ганц хязгаар бол оюун ухаандаа бий болгосон бидний хязгаарлалтууд" гэж бичиж байсан. Энэ мэдэгдэл үнэн эсэх талаар анх удаагаа бодлоо. Миний урд орон дээр төрөлхийн сонсголгүй, дөнгөж төрсөн хүүхэд минь хэвтэж байв. Тэр сонсож, ярьж магадгүй ч, насан туршдаа гутаж амьдрах нь тодорхой байлаа. Энэ бол тэр хүүхдийн өөрийн оюун ухаандаа бодоогүй хязгаарлалт гэдэг нь мэдээж байв.

Би энэ тал дээр юу хийж чадах вэ? Би тэр хүүхдийн оюун санаанд чихний тусламжгүйгээр, тархинд нь дуу дамжуулах арга, хэрэгсэл болох ШАТАМ ХҮСЛИЙГ хэрхэн суулгах вэ?

Хүүхэд хамтран ажиллах насанд хүрмэгц би түүний оюун ухааныг сонсох ШАТАМ ХҮСЭЛ-ээр дүүргэх болно, ингэснээр би байгалийн өгөгдлийг өөрийн гэсэн аргаар бодит болгон хөрвүүлэх болно.

Энэ бүх бодол миний оюун ухаанд өрнөсөн хэдий ч би энэ тухай хэнд ч хэлээгүй юм. Хүүг дүлий хэлгүй хүн гэж хүлээн зөвшөөрөхгүй гэсэн амлалтаа өдөр бүр санаж байлаа.

Тэрээр өсч томрох тусам эргэн тойрныхоо зүйлийг анзаарч эхэлсэн ба бид түүнийг бага зэрэг сонсголтой болохыг ажигласан юм. Хүүхдүүдийн ихэвчлэн ярьж эхэлдэг насан дээр тэрээр ярихыг оролдохгүй байв, гэхдээ түүний үйл хөдлөлөөр тодорхой дуу чимээг бага зэрэг сонсож байгааг мэдэж байлаа.

Энэ бол миний мэдэхийг хүссэн зүйл байсан юм! Хэрэв тэр бага зэрэг ч гэсэн сонсож чадвал сонсголын чадварыг улам дээшлүүлж чадна гэдэгт би итгэлтэй байлаа. Дараа нь надад итгэл найдвар төрүүлсэн нэг зүйл болсон юм. Энэ нь огт санаанд оромгүй эх сурвалжаас ирж билээ.

Бид биктрул (хөгжим) худалдаж авсан юм. Хүү маань хөгжмийг анх удаа сонсоод хөөрөлд орж, тэр даруй түүнд дуртай болов. Удалгүй тэрээр "It's a Long Way to Tipperary " гэсэн бичлэгийг илүүд үзэж байгааг харав.

Нэг удаа тэр энэ биктрулийн өмнө зогсоод, шүдээрээ ирмэгийг хазлан бараг хоёр цаг шахам тоглож билээ. Түүний өөртөө бий болгосон энэхүү зуршлын ач холбогдол нь хэдэн жил өнгөртөл бидэнд тодорхой болоогүй юм, учир нь бид тухайн үед дууны "ясны дамжуулалт" хэрхэн ажилладаг зарчмыг сонсоогүй байлаа.

Тэрээр биктрулийг өмчилж авсны дараахан миний уруулаараа мастоид ясанд нь хүрч, эсвэл тархины сууриар ярихад тэр намайг маш тодорхой сонсож байгааг мэдсэн юм. Эдгээр нээлтүүд нь миний хүүгийн сонсгол, яриаг хөгжүүлэхэд нь туслах миний Шатам Хүслийг бодит болгох, түүнийг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай мэдээллийн хэрэгслийг миний гарт өгсөн юм. Тэр үед тэрээр тодорхой хэдхэн үг хэлж байв. Ирээдүй урам зориг хайрлахаар байгаагүй ч МИНИЙ ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ХҮСЭЛ маань боломжгүй гэдэг үгийг мэдэхгүй байлаа.
Тэр миний хоолойны дууг энгийн сонсдог гэж тодорхойлоод би тэр даруй сонсож, ярих хүслийг нь түүний оюун санаанд шилжүүлж эхлэв. Удалгүй хүүхэд маань унтахын өмнөх үлгэрт дуртайг олж мэдээд би түүнд бие даах чадвар, уран сэтгэмж, сонсох, хэвийн байх хүсэл эрмэлзлийг бий болгох зорилгоор үлгэр зохиох ажилдаа орж билээ.

Ялангуяа нэг түүх байсан бөгөөд үүнийг ярих болгондоо би шинэ гайхалтай өнгө өгч онцолдог байлаа. Энэ нь түүний зовлон шаналал нь өр төлбөр биш, харин асар их үнэ цэнэтэй хөрөнгө юм гэсэн бодлыг оюун ухаанд нь суулгах зорилготой байв. Миний судалж үзсэн бүх философи ХҮНД ХЭЦҮҮ ЗҮЙЛС ДАВУУ ТАЛЫН ҮРИЙГ авчирдаг гэдгийг тодорхой заасан байдаг, гэхдээ энэ зовлон нь хэзээ хөрөнгө болох талаар өчүүхэн ч төсөөлөлгүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой.

Гэсэн хэдий ч би энэ философи нь ямар нэгэн ашигтай зорилгод нийцсэн төлөвлөгөө болох цаг ирнэ хэмээн найдаж энэ философийг унтахын өмнөх түүхүүдээрээ хэрэгжүүлэх ажлаа үргэлжлүүлэв.

Шалтгаан нь надад төрөлхийн сонсголын дутагдалтай хүүдээ туслачихаар өөр сонголт үлдсэнгүй. ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭР дэмжлэг авсан ХҮСЭЛ намайг үргэлжлүүлэх урам зоригийг өгч байв.

Эргэж хараад туршлагадаа дүн шинжилгээ хийж байхдаа хүүгийн минь надад итгэх итгэл нь гайхалтай үр дүнтэй маш их холбоотой байсныг одоо би хардаг юм. Тэр миний хэлсэн зүйлийн талаар асууж байсангүй. Би түүнийг ахаасаа ялгаатай давуу талтай бөгөөд энэ давуу тал нь олон талаар тусгалаа олно гэсэн санааг би түүнд шингээсэн байв. Жишээлбэл, сургуулийн багш нар түүнийг сонсголгүй болохыг ажиглаж, онцгой анхаарал тавин, ер бусын сайхан сэтгэлээр хандана гм.

Тэд үргэлж ингэдэг байсан. Ээж нь багш нар дээр нь очиж, хүүхдэд шаардлагатай нэмэлт анхаарал хандуулаарай хэмээн тэдэнтэй тохиролцсон байдаг. Түүнийг сонин зарах насанд хүрэхэд (ах нь аль хэдийн сонины худалдаачин болсон байлаа) ахаасаа илүү давуу байх болно гэсэн санааг би түүнд ойлгуулсан юм. Учир нь түүнийг чихгүй ч гэсэн сэргэлэн цовоо, ажилсаг хүү гэдгийг хүмүүс харж түүний бараа бүтээгдэхүүнд илүүг төлдөг байв.

Хүүхдийн сонсгол аажмаар сайжирч байгааг бид анзаарч байлаа. Түүнээс гадна түүнд зовлон шаналалаа ухаарах өчүүхэн ч хандлага байсангүй. Ойролцоогоор долоон настай байхдаа оюун ухаанд нь бидний арга үйлчилж үр дүнгээ өгч байгааг харуулсан анхны нотолгоог харуулсан юм. Тэрбээр хэдэн сарын турш сонин зарахыг хүсч, гуйсан боловч ээж нь түүнд зөвшөөрөөгүй юм. Гудамжинд ганцаараа явахдаа сонсохгүйгээсээ болж аюултай байдалд орохоос болгоомжилсон хэрэг.

Эцэст нь тэрээр бүх зүйлийг өөрийн аргаар шийдвэрлэв. Нэг үдэш түүнийг үйлчлэгчдийн хамт гэртээ үлдээхэд тэр гал тогооны өрөөний цонхоор гарч явсан байлаа. Тэрээр хөршийн гутал үйлдвэрлэгчээс зургаан цент зээлж, цаасанд хөрөнгө оруулалт хийж, түүнийгээ борлуулан дахин хөрөнгө оруулалт хийж, үүнийгээ орой болтол давтсан байв. Мөнгөө үржүүлсний дараа банкираасаа зээлсэн зургаан центээ буцааж төлөөд дөчин хоёр центийн цэвэр ашигтай ажилласан байлаа. Тэр орой биднийг гэртээ ирэхэд тэрээр хэдийн унтсан байв. Харин гартаа мөнгөө чангаар атгажээ.

Ээж гарыг нь дэлгэн зооснуудыг авахдаа уйлав. Бүхнээс түрүүнд! Хүүгийнхээ анхны ялалтыг хараад уйлах нь тийм ч зохимжтой биш санагдахаар. Харин миний үйлдэл үүний эсрэг байв. Өөртөө итгэх итгэлийг хүүхдийн оюун ухаанд суулгах гэсэн миний хүчин чармайлт амжилттай болсныг би мэдээд чин сэтгэлээсээ инээж билээ.

Гудамжинд гарч, анхны бизнесээ хийн мөнгө олохын тулд амь насаараа дэнчин тавьж буй бяцхан дүлий хүүгээ ээж нь харжээ. Харин би өөрийнхөө чадварыг зуун хувь өсгөсөн зоригтой, амбицтай, өөртөө итгэлтэй жижигхэн бизнес эрхлэгч, өөрийн санаачилгаар бизнес эрхэлж, ялсныг харсан юм.

Түүний энэ үйлдэл намайг баярлуулав, учир нь тэрээр насан туршдаа авхаалжтай амьдрахаа нотолсон байлаа. Дараа нь болсон үйл явдлууд үүнийг үнэн болохыг батлав. Ах нь ямар нэг зүйл хүсвэл шалан дээр хэвтэж, хөлөө агаарт өшигчин уйлдаг байсан. Харин "Бяцхан дүлий хүү" ямар нэг зүйлийг хүсч байвал тэр мөнгө олох арга замыг төлөвлөж, дараа нь өөрөө худалдаж авдаг байлаа. Тэр одоо ч гэсэн тэр төлөвлөгөөгөө дагаж мөрддөг!

Үнэхээр миний хүү хөгжлийн бэрхшээлийг саад гэж үзсэнгүй, үүнийгээ бэрхшээлийг давах гишгүүр болгон хувиргаж зорилго руугаа авирч байлаа.

Бяцхан дүлий хүү ойрхон зайнаас чангаар хашгирахаас бусад тохиолдолд багш нарынхаа үгийг сонсч чадалгүй бага, дунд сургууль, коллежоор дамжин өнгөрөв. Тэрээр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд сураагүй. БИД ТҮҮНИЙГ ДОХИОНЫ ХЭЛ СУРАХЫГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ. Түүнийг хэвийн амьдралаар амьдарч, энгийн хүүхдүүдтэй харьцах ёстой гэж бид шийдсэн бөгөөд энэ нь сургуулийн удирдлагуудтай маш олон халз мэтгэлцээн хийхэд хүргэсэн хэдий ч бид энэ шийдвэр дээрээ хатуу зогссон юм.

Тэрээр дунд сургуульд байхдаа сонсголын аппарат туршиж үзсэн боловч энэ нь түүнд ямар ч үнэ цэнэгүй байлаа; Чикаго хотын эмч J. Gordon Wilson хүүг зургаан настай байхад нь хүүгийн толгойн нэг талд мэс засал хийж байхдаа төрөлхийн сонсох шинж тэмдэг алга гэж тогтоосон юм.

Коллеж төгсөх сүүлийн долоо хоногт (мэс засал хийснээс хойш арван найман жилийн дараа) түүний амьдралд хамгийн чухал эргэлт болов. Жирийн л нэг тохиолдол мэт санагдах ч тэрээр өөр нэг сонсголын аппаратыг туршилтаар хүлээн авсан юм. Тэрбээр үүнтэй ижил төстэй аппарат үзчихсэн болохоор сэтгэл дундуур, туршихдаа ч хойрго байлаа.

Эцэст нь тэр аппаратыг аваад аваад хайхрамжгүйгээр толгой дээрээ тавиад зайгий нь залгав! Ид шид ирэх мэт түүний насан туршийн ХЭВИЙН ХҮН ШИГ СОНСОХ ХҮСЭЛ БОДИТ БОЛОХ НЬ ТЭР! Амьдралдаа анх удаа тэр ердийн сонсголтой болж бүхнийг хэвийн сонсов. "Бурхан нууцаар хөдөлдөг, түүний гайхамшгууд биелэлээ олдог."

Сонсголын аппаратаар дамжин ирсэн түүний Өөрчлөгдсөн Ертөнц түүнийг маш их баярлуулсан бөгөөд тэрээр утас руу гүйн очиж, ээж рүүгээ залгаж, түүний дуу хоолойг төгс сонсов. Маргааш нь тэр амьдралдаа анх удаа профессоруудынхаа дуу хоолойг бүрэн сонссон юм! Өмнө нь тэр тэднийг богино зайд хашгирах үед л сонсдог байлаа.

Тэр радио сонслоо. Тэр ярьж байгаа бичлэгүүдийг сонслоо. Амьдралдаа анх удаа тэд бусадтай чанга ярих шаардлагагүй, чөлөөтэй ярилцах боллоо. Үнэхээр тэр Өөрчлөгдсөн Ертөнцөд амьдарч байлаа. Бид Байгалийн алдааг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, ШАРГУУ ХҮСЭЛТЭЙ байсны улмаас байгалийн энэ алдааг засав.

ХҮСЭЛ нь ашгаа өгч эхэлсэн хэдий ч ялалт хараахан дуусаагүй байлаа. Хүү өөрийн хөгжлийн бэрхшээлийг түүнтэй дүйцэхүйц хөрөнгө болгон хувиргах тодорхой бөгөөд практик аргыг хайж олох хэрэгтэй байв.

Нэгэнт хэрэгжсэн зүйлийн ач холбогдлыг сайн ухаараагүй байсан хэдий ч саяхан нээгдсэн дууны ертөнц дэх баяр баясгаландаа мансуурч, сонсголын аппарат үйлдвэрлэгчид захидал бичиж, өөрийн туршлагыг урам зоригтойгоор дүрсэлжээ. Түүний захидал дах нэг зүйл нь компани түүнийг Нью-Йоркт урихад хүргэсэн юм.

Түүнийг ирмэгц тэд үйлдвэрээрээ дагуулж явсан бөгөөд ерөнхий инженертэй ярилцаж байхдаа өөрчлөгдсөн ертөнц, зангирсан санаа бодол, урам зоригоо ярьжээ, та үүнийг хүссэнээрээ нэрлэж болно. Чухам энэ бодлын түлхэлт нь түүний зовлон зүдгүүрийг хөрөнгө болгон хувиргаж, мөнгө, аз жаргалын аль алиныг нь бүх цаг үед мянга мянган хүнд өгөх хувь тавилантай нэгэн болгосон юм.

Бодлын тэрхүү түлхэцийн нийлбэр болон агуулга: Хэрэв тэр Өөрчлөгдсөн Ертөнцийн тухай өөрийн түүхээ ярих аргаа олж чадвал сонсголын аппаратны ашиг тусийг мэдэхгүй яваа сая сая дүлий хүмүүст тусалж болох нь гэсэн бодол түүний толгойд буув. Дараа нь тэрээр амьдралынхаа үлдсэн хугацааг сонсголын бэрхшээлтэй хүмүүст ашигтай үйлчилгээ үзүүлэхэд зориулахаар шийдсэн юм.

Бүтэн сарын турш тэрээр эрчимтэй судалгаа хийж, сонсголын аппарат үйлдвэрлэгчийн бүх маркетингийн системд дүн шинжилгээ хийж, өөрийн "Өөрчлөгдсөн ертөнц" –ийн хамт дэлхий даяар сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй харилцах арга, хэрэгслийг бий болгох арга замуудыг хайв.

Үүнийг хийснийхээ дараа тэрээр олж мэдсэн зүйл дээрээ үндэслэн хоёр жилийн төлөвлөгөө гаргав. Төлөвлөгөөгөө компанид танилцуулахад түүний амбицийг хэрэгжүүлэхийн тулд тэр даруй түүнд албан тушаал өгсөн юм. Тэрээр энэ ажилд орохдоо түүний тусламжгүйгээр дүлий, чимээгүйгээр үүрд үлдэх байсан мянга мянган хүмүүст итгэл найдвар, бодит тусламж авчрах тавилантай гэдгээ зүүдэлсэн ч үгүй.

Тэрээр сонсголын аппарат үйлдвэрлэгчтэй холбоо тогтоосныхоо дараахан намайг дүлий хэлгүй хүмүүст сонсгох, ярихыг заах зорилготой компанийхаа явуулсан хичээлд урьсан юм. Би ийм боловсролын хэлбэрийн талаар хэзээ ч сонсож байгаагүй тул тэнд зочлохдоо эргэлзэж байсан ба цаг хугацаагаа дэмий үрэхгүй гэдэгт л найдаж байлаа. Энд би хүүгийнхээ оюун санаанд хэвийн сонсголтой болох ХҮСЛИЙГ нь сэрээж, амьдруулахын тулд юу хийснээ маш томоор харсан юм.
Хорь гаруй жилийн өмнө хүүгээ дүлий хэлгүйгээс аврахад ашиглаж байсан яг ижил зарчмыг хэрэгжүүлэн дүлий хэлгүй хүмүүст сонсох, ярихыг зааж байгааг би харсан юм.

Ийнхүү хувь тавилангийн хүрдний хачирхалтай эргэлтээр миний хүү Blair бид хоёр дүлий хэлгүй хүмүүст түүнийгээ засахад нь туслах хувь тавилантай болсон, учир нь бид бол үүнийг мэдэх цорын ганц амьд хүмүүс юм. Дүлий хэлгүйн энэ зовлонгоор шаналж буй хүмүүсийг хэвийн амьдралд нь оруулах хэмжээнд хүртэл засч залруулах боломжтой гэдгийг бид баттай нотолсон. Хүүдээ зориулж үүнийг хийсэн; одоо бусдын төлөө хийх боллоо.

Хэрэв түүний ээж бид хоёр түүний оюун ухаанд үүнийг суулгаагүй бол Blair насан туршдаа дүлий хэлгүй болоход эргэлзэх зүйл байгаагүй. Түүний төрөх үед эмч бидэнд хүүхэд хэзээ ч сонсохгүй, ярихгүй байж магадгүй гэж нууцаар хэлсэн юм.

Хэдэн долоо хоногийн дараа ийм тохиолдлын талаар нэрд гарсан мэргэжилтэн, доктор Irving Voorhees Blair –ийг маш сайн шалгаж билээ. Тэрээр миний хүү одоо сайн сонсдог, ярьдаг болохыг мэдээд ихэд гайхаж, шалгалтаар "онолын хувьд хүү огт сонсохгүй байх ёстой" гэж хэлж билээ. Рентген зурагнаас харахад гавлын ясны нүх нь тархи руугаа чиглэсэн ямар ч нүх байхгүйг харуулсан ч хүү сонсдог.

Би түүний оюун ухаанд сонсох, ярих, энгийн хүн шиг амьдрах ХҮСЛИЙГ суулгаж өгөхдөө байгаль эхээс өгөөгүйг бүтээж, түүний тархи ба гадаад ертөнц хоёрын хоорондох нам гүмийн ангалыг тэрхүү түлхэлтээр олж авсан юм. Эмнэлгийн хамгийн нарийн мэргэжилтнүүд ч үүнийг тайлбарлаж чадаагүй билээ.

Байгаль дэлхий энэ гайхамшгийг хэрхэн бүтээснийг таамаглах нь миний хувьд ариун явдал билээ. Хачирхалтай энэ туршлагаас олж мэдсэн зүйлийнхээ талаар дэлхий ертөнцөд мэдэгдэхгүй бол уучлашгүй алдаа болох биз. ХҮСЛИЙГ тэвчээртэй ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭР дагаж байгаа хүнд боломжгүй зүйл гэж байдаггүй, үүнийг дамжуулах нь миний нэр төрийн хэрэг юм.

ШАТАМ ХҮСЭЛ нь өөрийгөө физик эквивалент болгон хувиргах үл үзэгдэх аргуудтай байдаг. Би Blair-ийг ердийн сонсголтой байлгахыг хүссэн; одоо энэ нь түүнд байна!

Тэрбээр төрөлхийн гажигтай төрсөн, энэ нь тодорхой ХҮСЭЛГҮЙ нэгнийг бол гудамжинд боодолтой харандаа, аяга бариулаад зогсоочихож болох байлаа.

Ийнхүү тахир дутуу болсон нь сая сая сонсголын бэрхшээлтэй хүмүүст ашигтай үйлчилгээ үзүүлэх, түүний амьдралын үлдсэн хугацаанд хангалттай санхүүтэй байх, ашигтай ажил эрхлэх хэрэгсэл болгосон байдаг.

Бага байхад нь түүний оюун ухаанд суулгасан бяцхан "цагаан худлаа" нь түүний зовлон шаналалаа капиталжуулж, том хөрөнгө болно гэсэн ИТГЭЛ -ийг дагуулжээ. Үнэн хэрэгтээ, ИТГЭЛ, дээр нь ШАТАМ ХҮСЛЭЭ бодит болгоход зөв эсвэл буруу гэж үгүй билээ.

Эдгээр чанарууд нь хүн бүрт үнэ төлбөргүй байдаг. Хувийн асуудалтай эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй харьцсан туршлагаасаа харахад ХҮСЛИЙН хүч чадлыг илүү баттай харуулсан ганц ч хэргийг харж байсангүй. Зохиолчид заримдаа сэдэвчилсэн сэдвүүдээр бичдэг ч өнгөц, эсвэл маш бага мэдлэгтэй байдаг. Харин би хүүгийнхээ зовлонгоор ХҮСЛИЙН ХҮЧ чадлын найдвартай байдлыг туршиж үзсэн нь надад тохиосон миний аз байлаа.

Энэ туршилт бодит болсон зүйл, хэн ч миний хүү шиг илүү сайн бэлтгэгдээгүй, ХҮСЛИЙГ туршиж үзэхэд юу болох талаар тэр үлгэр жишээ үзүүлж чадсан. Хэрэв Байгаль эх ХҮСЛИЙГ бөхөөсөн бол зөвхөн цөөн эрчүүд л ШАТАМ хүслээ авч үлдэнэ гэдэг нь логик гэж үү?

Хачирхалтай нь энэ хүний оюун санааны хүч юм! Ямар ч нөхцөлд энэ арга ашиглагдаж байдгийг бид ойлгодоггүй, хүн бүр Хүсэл эрмэлзлэлээ бодит болгон хөрвүүлж болно. Харин шинжлэх ухаан энэ нууцыг нээгээгүй л байна.

Би хүүгийнхээ оюун ухаанд жирийн хүн шиг сонсож ярих ХҮСЛИЙГ суулгасан. Тэр ХҮСЭЛ одоо бодит болсон. Би түүний оюун санаанд хамгийн том бэрхшээлээ хамгийн том хөрөнгө болгох хүслийг суулгасан. Тэр ХҮСЭЛ биелсэн.

Энэхүү гайхалтай үр дүнд хүрсэн горимыг тайлбарлахад хэцүү биш лдээ. Энэ нь маш тодорхой гурван зүйлээс бүрддэг;

Нэгдүгээрт, би хүүгээ ердийн сонсголтой болгох ХҮСЛЭЭ ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ нийлүүлсэн, үүнийгээ хүүдээ дамжуулсан.

Хоёрдугаарт, би хэдэн жилийн турш тууштай, тасралтгүй хүчин чармайлт гарган түүнд хүслээ бүх боломжит байдлаар дамжуулж хэлсэн.

Гуравдугаарт, тэр надад итгэсэн! Энэ бүлгийг бичиж дуусах үед Mme. Schuman-Heink нас барсан тухай мэдээ ирэв. Мэдээний нэг жижигхэн хэсэг нь энэ ер бусын эмэгтэйн дуучны гайхалтай амжилтын талаар байлаа. Үүний гол агуулга нь ХҮСЛЭЭС өөр юу ч биш байв.

Карьерийнхаа эхэн үед Mme. Schuman-Heink Вена хотын Дуурийн дуурийн найруулагч дээр очиж дуу хоолойгоо шалгуулахыг хүсчээ. Гэтэл тэр түүнийг шалгасангүй.

Эвгүй, хувцас муутай охиныг харсан даруйдаа тэрээр "Ийм царайтай, өөрийн гэх зүйлгүй энэ охин дуурьт хэзээ ч амжилтанд хүрэхгүй гэж чангаар хэлжээ. Охин минь, энэ бодлоосоо татгалз. Оёдлын машин худалдаж аваад ажилдаа яв. ЧИ ХЭЗЭЭ Ч ДУУЧИН БОЛОХГҮЙ." гэсэн байна.

Хэзээ ч гэдэг нь урт биш ажээ! Венийн дуурийн найруулагч дуулах техникийг сайн мэддэг хэдий ч Хүсэл тэмүүлэл, түүний хүчийг бага мэддэг ажээ. Хэрэв тэр энэ хүчийг сайн мэддэг байсан бол суут ухаантнуудад боломж олгохгүйгээр буруушаан алдаа гаргахгүй байлаа.

Хэдэн жилийн өмнө миний бизнесийн нэг түнш өвдсөн юм. Хэсэг хугацааны дараа тэр улам дордож, эцэст нь эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орж билээ. Түүнийг хагалгааны өрөөнд оруулахаас өмнөхөн би түүн рүү харахад тэрээр маш турсан байлаа, ийм туранхай хүн яаж энэ хүнд хагалгааг амжилттай давах юм болдоо?

Түүнийг дахин эсэн мэнд харах боломж надад бараг байхгүй гэж эмч надад анхааруулсан байлаа. Гэхдээ энэ бол ЭМЧИЙН БОДОЛ байсан юм. Харин энэ өвчтөний бодол биш байсан. Түүнийг тэргэнцэрт түрэн явахад "Санаа зовох хэрэггүй дээ дарга минь, би хэд хоногийн дараа эндээс гарна" гэж надад сулхан шивнэлээ. Эмнэлэгийн сувилагч над руу өрөвдөнгүй харав. Харин өвчтөн ямар ч айсан шинжгүй байсан юм.

Бүх зүйл дууссаны дараа түүний эмч "Амьдрах гэсэн түүний хүсэл эрмэлзлээс өөр юу ч түүнийг авраагүй. Хэрэв тэр үхэхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаагүй бол тэр хэзээ ч үүнийг давахгүй байсан" гэж билээ.

Би ИТГЭЛЭЭР дэмжигдсэн ХҮСЛИЙН хүч чадалд итгэдэг, учир нь энэ хүч хүмүүсийг юу ч үгүйгээс эрх мэдэл, эд баялаг руу өргөж байгааг харсан юм. Энэ хүч хохирогчдыг булшинд орохоос аврахыг харсан. Энэ хүч эрчүүдийг хэдэн зуун өөр аргаар ялагдсаны дараа эргэн ирэх арга хэрэгсэл болж байгааг би харсан юм. Байгаль дэлхий чихгүй хүүг ертөнцөд илгээсэн хэдий ч энэ нь миний хүүг хэвийн, аз жаргалтай, амжилттай амьдралаар хангаж байгааг би харсан билээ.

Хүсэл тэмүүллийн хүчийг хэрхэн ашиглах вэ? Үүнд энэ номын дараагийн бүлгүүдээр дамжуулан хариулт өгнө. Энэхүү мессеж нь Америкийн урьд өмнө хэзээ ч байгаагүй хамгийн удаан үргэлжилсэн, магадгүй хамгийн аймшигтай хямралаас гаргах болно.

Сэтгэлийн хямралд нэрвэгдсэн, азгүй, албан тушаалаа алдсан, эргэлт хийх ёстой олон хүмүүсийн анхаарлыг энэ мессеж татаж, төлөвлөгөөгөө өөрчлөн, тайзан дээр гарч ирнэ хэмээн найдаж байна.

Ололт амжилт, түүний шинж чанар, зорилго нь ямар байхаас үл хамааран тодорхой нэг зүйлийн төлөө ШАТАМ ХҮСЛЭЭР эхлэх ёстой гэсэн бодлыг дамжуулахыг хүсч байна. Хэзээ ч дэлгэж байгаагүй "сэтгэцийн хими" хэмээх энэ хачин бөгөөд хүчирхэг зарчмаар дамжуулан боломжгүй гэх үгийг хүлээн авахгүй, бүтэлгүйтэхийг үл зөвшөөрөх "ХҮЧТЭЙ ХҮСЭЛТЭЙ" байх ёстой ажээ.

 Орчуулсан: Др. Чагнаадаржийн Оюунцэнд
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com