Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 1-р сарын 02
5 Things You Have to Know Before Starting an Online Business
Who you are tomorrow begins with what you do today. 

Маргааш хэн байх чинь өнөөдөр та юу хийхтэй хамт эхэлдэг.  Tim Fargo
Бизнесийг өөрийн хүссэн хэмжээнд аваачихад урт хугацаа орно гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тодорхой хугацаанд сайн ажилласан мэт санагдавч бизнес хийх нь өөрөө байнгын тасралтгүй суралцах үйл ажиллагаа байдаг. Нэг зүйлийг үргэлж санаж явах хэрэгтэй. Та онлайн ажиллаж байгаа бол юмс маш хурдан өөрчлөгдөж байгааг гайхах болно. Тиймээс эргэн харж, тавьсан зорилгоо өөрчлөхөд ч хүрч болох юм. 

Гэхдээ бидэнд юу хэрэгтэйг энэ салбарт ажиллаж буй манлайлагчдаасаа сурах боломж үргэлж байдаг. Эцсийн дүндээ хамгийн сонгодог арга бол split testing хийж, аль нь ажиллаж байгааг шалгах нь үргэлж чухал байдаг. Заримдаа бид хэтрүүлж бодох зуршилдаа баригдан өөрсдийгөө хэцүү байдалд оруулах нь бий. Учир нь бид дэндүү их мэдээлэл дунд байгаагаас болоод байгаа юм. 
Та маш их мэдээлэлтэй болчихоод хаанаас эхлэхээ мэдэхгүй л байна уу? Хамгийн сүүлийн товчин дээр очоод л хойшлуулаад байна уу? Эхлэх гэхээр чинь таньд ямар нэгэн дэмжлэг дутаад байх шиг санагдаж байна уу? Их мэдээллийн талаар санаа зоволтгүй, би таньд анхаарах ёстой таван зүйлийн талаар л энд хэлэх гэж байна. Хийж байгаа зүйлүүдээ зогсоогоод миний өгөх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Энд хэлэх 5 зүйл их чухал шүү. За эхэлцгээе. Хэрвээ та өөрийн бодлыг хуваалцвал талархах болно. 
1. ҮРГЭЛЖ ТОМООР БОД.
Тиймээ, хэрвээ та онлайнаар блог эсвэл бизнес эхэлж байгаа бол та томоор бодох нь их чухал байдаг. Таны бизнес рүүгээ хийж байгаа бүх хүчин чармайлт болох маркетинг, сүлжээ, олж авсан бүхэн чинь том компанийг бүтээхэд хэрэг болох ёстой. Яагаад гэж үү? Онлайн маркетинг өөрийн бизнес болгоход хэцүү зүйлүүд байдаг, гэхдээ стратегийн хувьд том ч бай жижиг ч бай адилхан ажилладаг. Хэрвээ та бизнес хийхээр шийдсэн л бол бизнесээ дараагийн төвшинд ямр байх талаар өнөөдрөөс бодох хэрэгтэй. Илүү сайн бүтээгдхүүнийг бий болгох, түүнийгээ төрөлжүүлэх, эсвэл хэрэглэгчийгээ дахин худалдан авалт хийх арга замуудыг сайжруулах гм. Таны хэрэглэгч таньтай удаан байх тусмаа таны компанид үнэнчээр үлдэх магадлал өсч, таниас худалдан авалт хийх болно. Жишээ нь та Apple-ийн iPhone худалдаж авсан бол iPad болон бусад бүтээгдхүүнийг авах магадлал өндөр гэсэн үг. Түүнчлэн та онлайн бизнесээ эхэлж байгаа бол ирээдүйд таньд их хэмжээний орлого авчрах томоохон niche-ийг олох ёстой. Та niche хайх үедээ хүмүүст дандаа юу хэрэгтэй болох талаар бодох хэрэгтэй. Хүмүүсийн хайж явдаг гурван зүйл байдаг: баялаг, эрүүл мэнд, хайр дурлал. Энэ гурван niche дээр маш их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг тул энэ 3 дээр төвлөрч, бизнесээ эхлэх нь чухал. 

 2. ЭНГИЙН БОЛГОХ 
Тиймээ, юмыг маш амархан болгох хэрэгтэй, учир нь хүмүүс ямар нэг зүйлийг олж авахад их хүчин чармайлт гаргах дургүй байдаг. Apple-ийн стратегийг харья лдаа. Тэдний бүтээгдхүүнүүдийг хэрэглэснээр хүмүүсийн амьдрал илүү амар болсон, та энэ талаар бодох хэрэгтэй. Энийг яаж хийх вэ? Таны зарж байгаа зүйлийг ашиглахад амар болгох ямар арга байна, энэ талаар үнэлгээ хий. Хэрвээ та eBook  зарж байгаа бол энийг худалдан авснаар ямар үнэ цэнэ бий болохыг даруй хэл. Бидний олонх нь товчин дээр даруулах гэж хичээгээд маш их юм бичиж байхдаа гол хэлэх санаагаа алдчихдаг. Хэрвээ та ямар нэгэн бүтээгдхүүн бүтээх гэж байгаа бол ямар нэгэн давуу тал байх ёстойг санаарай. Өрсөлдөөнийг судал, тэгээд тэднээс илүү санал тавих боломжуудыг хай. Та өрсөлдөөнөөс маш ихийг сурах боломжтой, ялангуяа тэд энэ бизнесд олон жил ажиллаж байгаа бол шүү. Тэдний бүтээгдхүүний юу нь дутуу, эсвэл буруу байгааг судал, тэгснээр дутуу зүйлийг нь нэмэх эсвэл буруу зүйлийг нь засах замаар өөрийн бүтээгдхүүнийг сайжруул. Split test хийж, өөрийн бүтээгдхүүнийг өрсөлдөх чадварыг шалгаж бай. 

3. ТҮГЭЭМЭЛ АСУУДЛЫГ ШИЙД 
Онлайнаар судалгаа хийж байхдаа өөрийн niche  дотор байгаа түгээмэл асуудлыг хай. Хүмүүс онлайнаар юу хайж байгааг судлах юм бол тэд асуудлаа шийдэх мэдээлэл хайж байгааг анзаарах болно. Хэрвээ та түүнийг нь шийдэх бүтээгдхүүн бүтээх эсвэл шийдлийг нь олж өгч чадвал, та болчихлоо л гэсэн үг. Гэхдээ та үүнд маш их цаг зарцуулж судалгаа хйиснээр өөрийн niche-д байгаа асуудлыг гаргаж ирнэ. Асуудал нь том байх тусам олон хүн таньд татагдах болно. Дараах газруудаас та үүнийг олох боломжтой юм:
Forums
Search engines
Өрсөлдөгчид
Google хандлага
Дээрх эх сурвалжуудаас та хайж байгаа зүйлээ олох болно. Учир нь хүмүүс энэ талаар тасралтгүй бичиж байдаг. Хэрвээ хүмүүс түгээмэл асуулт асуугаад байвал эндээс та хийх зүйлийнхээ талаар санаа авч болох юм. Та тэдгээр хүмүүстэй холбоо тогтоон ямар бүтээгдхүүн хийвэл тэдний асуудлыг шийдэж болохыг асууж болно. Мөн өрсөлдөж байгаа хүмүүсээ судлах. Олон жил энэ бизнесийг хийсэн хүмүүс шаардлагатай ихэнх зүйлийг хийсэн байдаг. Тэдний бүтээгдхүүн үйлчилгээ дээр дутагдаж буй зүйлийг сайжруулах эсвэл авахаас аргагүй үнийг санал болгож болох юм. 

4. ҮНЭ ЧУХАЛ
Өрсөлдөх чадвар сайтай байхыг тулд үнээ бууруулах их чухал байдаг. Хэрвээ та их өндөр үнэ тавиад байвал хэрэглэгч таны өрсөлдөгч рүү явчихна шүү дээ. Гэхдээ хэтэрхий бага үнэтэй байвал хүмүүс бүтээгдхүүний чинь чанарын талаар асуугаад эхэлнэ. Өөрөөр хэлбэл бага үнээр чанартай бүтээгдхүүн авах хэцүү шүү дээ. Тиймээс өрсөлдөх чадвараа хадгалахын тулд зах зээлээ сайн судлах хэрэгтэй болдог юм. Зах зээлээ хэрхэн судлах вэ? Эхлээд бусад блог бичдэг хүмүүс ямар санал тавьж байгааг судал. Тэдний бүтээгдхүүн рүү орж өөрийхтэйгөө харьцуул. Энэ үнээ тогтооход чинь туслах болно. Та үнээ нэмэх эсвэл бууруулж болох учраас дунджаар үнээ тогтоогоорой. Гэхдээ үнээ доогуур тогтоосон бол өсгөх нь хэцүү гэдгийг санаарай. Хэтэрхий доогуур үнэтэй бол таны бүтээгдхүүний үнэ цэнэ унах аюултай. Тест үргэлж хийж бай, юу ажиллаж, юу болохгүй байгааг мэдсэнээр шаардлагатай өөрчлөлтийг хийх боломжтой болдог. 

 5 . ӨӨР ӨӨР МАРКЕТИНГ БАЙДГИЙГ ОЙЛГОХ 
Интернэтийн хэрэглээ өсөж байгаагаас та өөрийн бүтээгдхүүнийг олон арга замаар зах зээлд гаргах боломжтой болж байгаа. Таньд social, banner, PPC, PPV, video, podcasts, гээд л олон. Хэрвээ та тэдгээрийг ашиглаж байгаа бол өөрийн бүтээгдхүүнийг сурталчлах боломжтой. Гэхдээ олон хүмүүс тест хийхэд цаг гаргадаггүй, энэ аргуудыг шалгаж үзээд аль нь болж байгааг мэдэх их чухал. Та маркетингий сувгуудаа шалгаж байх ёстой шүү. Та аль суваг нь илүү хэрэглэгчийг таньд авчрахыг мэдэхгүй шүү дээ. Дараах зүйлүүдийг хийх чухал:
- Дээрх нэрлэсэн аргуудаас аль нь таньд боломжтойг судал. Зарим маркетингийн сувгууд таньд ашиг авчрах хэрэглэгчид рүү ханддаг бол зарим нь үгүй. Ашиг авчрахааргүй бол цаашдаа үүнээс зайлсхийх хэрэгтэй. Гол санаа нь та тест хийхгүй л бол мэдэхгүй шүү дээ. 
- Тест хийгээд бүтээгдхүүнээ хаашаа суртчалтчлахаа мэдсэн бол төсөвөө тооцон, сурталчилгаагаа хийх хэрэгтэй. Үр дүн авчрах зэх зээл рүүгээ сурталчилгаагаа цац. Ихэнх маркетингийн сувагууд өдөрт зарцуулах төсөвөө хянаж болохоор хийгдсэн байдаг. 
- Нэгэнт та аль нь ажиллаж байгааг харах мэдээлэлтэй болчихоор маркетингийн сувгуудаа багасган, үр дүн авчирдаг сувгуудаа авч үлдэх хэрэгтэй. Олон хүнтэй (traffic) болохоос илүү ямар маркетингийн суваг таньд бага зардал, илүү орлого авчрахыг мэдэх чухал. Дараах маркетингийн сувгуудаас бизнесдээ ашиглах боломжтой: 
Social marketing
Video marketing
PPV
PPC
Media buys
Solo ads
CPM
Forum marketing
Podcasts
Эдгээр сувгууд бүгд л өөр өөр програм хангамжыг ашиглах хэрэгтэй болдог. PPC-ийн жишээ гэвэл Facebook, Google AdWords, Bing Ads байна. .
Төгсгөлд нь хэлэхэд дээр ярилцсан 5 чухал зүйлийг онлайн бизнесээ эхлэхээс өмнө мэдээсэй гэж хүсэх байна. Уншаад ойлгосон бол хамгийн гол хийх зүйл чинь тест хийнгээ хэрэгжүүлэх байдаг. Аль нь таньд ажиллаж байгааг мэдэж авах хамгийн чухал. Цоо шинээр бизнес эхлэх хэцүү байдгийг мэдэх учраас бууж өгч болохгүй шүү. Нэгэнт та стратегуудаа хэрэгжүүлээд мэдээлэлээ цуглуулаад авчихаар юу хийхээ мэддэг болчихно. Амжилт хүсье! 

Хүндэтгэсэн Чагнаадаржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com