Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 11-р сарын 01
ЭНГИЙН МӨРТЛӨӨ ХҮЧТЭЙ
Simple but Strong

Энгийн мөртлөө Хүчтэй.
Надад энэ үг их таалагддаг юм. Олон жилийн өмнө 2007 онд Америкт мастер хамгаалахаар очиход программын удирдагч нь энэ үгийг хэлж байсан нь миний амьдралдаа мөрддөг зарчмуудын нэг болоод үлдчихэж. Миний амьдралд таарч байсан хүчтэй хүмүүс маш энгийн байхыг би үргэлж анзаардаг. 

Энд нэг түүхийг оруулья. Анх Шинэ Зеландад докторт ирээд академик англи хэл гэдэг хичээл авлаа. Мэргэжлийн сэтгүүлд материал хэвлүүлэхээр бол энэ хэлээр бичихийг шаарддаг байгаа. Та мэргэжлийн сэтгүүл унших юм бол ойлгоход хэцүү болохыг анзаарна. Эхлээд уншихад их л хэцүү санагддаг байж билээ. Олон уншаад байхаар энгийн мэт болчихдог юм билээ. За тэгээд энэ хичээлээр баахан том том үг ашиглаж бичихийг заалгаж байгаа юм. Доктор удирдсан профессортоо дипломныхоо анхны ноорогоо явууллаа. Нөгөө заалгасан том том үгээ ашиглаад л бичнэ биздээ. Дипломын удирдагч маань нөгөөдөхийг чинь их энгийн үгүүдээр засаад явуулчихсан байсан. Тэгээд хэлж байгаан. Бичих юмны чинь санаа нь том, хүн уншаад ойлгоход хялбар байх хэрэгтэй гэж хэлж билээ. Хэлсэнтэйгээ адилхан удирдагч маань мэргэжлийнхээ хүрээлэлд их том хүн боловч харин байгаа нь их энгийн хүн лдээ. Эрдэмтэй хүн дөлгөөн гэж.

Өчигдөр хүүгээрээ бахархсан сайхан өдөр байлаа. Жил бүр хичээлийн жилийн төгсгөлд тухайн жилд амжилттай сурсан сурагчиддаа шагнал гардуулах ёслол болдог юм. Хүү маань жил бүр л шагнал авна, тэр бүрт нь баярлана, бахархана, пост тавьж хамгийн гоё уран бүтээлээрээ гайхуулна. Би хоёр хүүдээ хэлдэг юм. Та хоёр бол миний амьдралдаа хийсэн хамгийн гоё, хамгийн үнэтэй уран бүтээл гэж. Эцэг эх бүхэн л ингэж боддог бизээ. Бага хүү маань их нээлттэй хүүхэд байгаа юм. Сургууль, олон нийтийн ажилд идэвхтэй оролцоно, сургууль нь ч энэ тал дээр сайн дэмжинэ.

Хүүгийнхээ нэг хөөрхөн дурсамжаас хуваалцья гэж бодлоо. Хүү маань энд ирээд удалгүй дунд сургууль орж байгаа юм. Сургууль нь манайхааас нэлээд зайтай, хүүгээ жаахан бондгор болохоор сургууль, гэр 2-ын хооронд алхаад зүгээр юм гээд машинаар очиж авдаггүй байсан юм. Хүү маань удаан алхдагтаа дурамжхан байхыг би анзаарсан ч мэдээгүй царайлаад явдаг байлаа. Тэгсэн хичээл тараад л нээх удалгүй ирээд байхаар нь асуусан чинь хүүхдээ авах гээд очсон эцэг эхчүүдийн машинд дайгдаад ирдэг болсныг нь мэдэж билээ. Нэг өдөр тийм маягаар нэг машинд дайгдсан байгаа юм. Машинд хүүхдүүд нэгнийхээ төрсөн өдөрт очих тухайгаа ярилцаж байж. Манай хүн тэр төрсөн өдөрт нь уригдаагүй байж лдээ. Тэр хүүхдүүд нь цагаан хүүхдүүд /манайхаар бол шар толгойтнууд л даа/. Хэдийгээр сургууль нь арьс өнгөөр нэг нэгийгээ гадуурхахын эсрэг байдаг ч хүүхдүүд гэдэг чинь шударга хүмүүс. Хэн дуртайтайгаа л найзална. Манай хүн ирээд удаагүй Монгол нөхөр жинхэнэ тойрогт орж амжаагүй байсан юм бол уу даа.
 
За тэгээд манай хүн машинд нь ороод л аавтай нь хууч хөөрөөд танилцаж. Тэгсэн аав нь хүүгээсээ энэ найзыгаа төрсөн өдөртөө уриач гээд манай хүн төрсөн өдөрт уригдчихаад орж ирлээ. Бөөн баяр. Би жаахан санаа зовоостой. Хүүгий минь гадуурхах вий дээ гээд. Манай хүн өөрийхөөрөө хүнээс санаа зовох энэ тэр байхгүй. Тийм болохоор их хурдан учраа олж байгаа юм. За тэгээд тэр тойрогт нь орохоор барах уу, одоо бол гол дүр. Энэ болгоныг бичсэн нь энгийн ойлгомжтой байх хүүхдэд ч, насанд хүрсэн хүмүүст учир зүйгээ олоод явахад нь амар юмдаа гэж. Би хөвгүүдээ энгийн мөртлөө хүчтэй байгаасай гэж хүсдэг билээ.

Хүү маань өчигдрийн арга хэмжээг хөтөлж, явуулсан юм. Богинохон бичлэг хийснээ орууллаа. Арга хэмжээн дээр хүүхдүүдийн дуу дуулсан бичлэгийг бас сонин болуу гээд оруулчлаа.
Хүүгээ дунд сургуулиа төгсөөд хүссэн мэргэжлээрээ, хүссэн сургуульдаа сураасай гэж би боддог. Тэр үед нь сургалтын төлбөрийг нь төлөх боломжтой байх хэрэгтэй л дээ. Гадны өндөр хөгжилтэй улсуудын Их сургуулиуд өндөр төлбөртэй байдаг. Төлбөрийг нь дийлэхгүй нь ээ гээд сууж байлтай нь биш, эцэг эх болсон хариуцлагынхаа хүрээнд чадахаараа л хичээх хэрэгтэй гэж боддог. Хүүхдүүдээ гайгүй сургуульд явуулах хүсэлтэй ч төлбөр мөнгийг нь дийлэхгүй хүмүүс их л байгаа байх. Бизнес хийх л хамгийн зөв сонголт шүү гэдгийг хэлэх байна. Бизнес бол тууштай байж л өгөөжөө өгдөг ажил. Хэн нэгэнд цагаар ажиллаад, цалингаа аваад явдаг шигээ хандаж болохгүй.

Хэрвээ та хүүхдүүдээ сайн сургуульд яваасай гэж үнэхээр хүсч байгаа бол түүнийг өөрийн зорилго болгоод, манай сургалтын материалыг аваад, бизнесээ эхэлж болох юм. Зорилготой монгол хүн манай уралдаант аянд дараах бичлэгийг үзээд нэгдээрэй. Таньд амжилт хүсье. 
Хүндэтгэсэн, Чагнаадоржийн Оюунцэнд. Шинэ Зеланд улс.
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com