Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 1-р сарын 03
2019 оны сургамжинд баярлалаа. 2020 он минь бид бэлээн!
2019: Thank you for the lessons. 2020: We are ready.

2019 оны сургамжинд баярлалаа. 2020 он минь бид бэлээн!..... www.oyuna-erca.com
Жил бүрийн уламжлалт аялал Шинэ Зеланд улсын Rotorua  хотод боллоо. Энэ хот нь галт уулын идэвхтэй бүсэд орших аялал жуучлалын хот бөгөөд хот руу ороход хүхрийн хүчтэй үнэр хамар цоргино. Хүн ам нь 50% нутгийн уугуул Maori-чууд, 40 % европчууд, үлдсэн 10% нь энэтхэг, хятад тэргүүтэй бусад үндэстнүүдээс бүрдэнэ.  

Энэ аялалд Тулгаагийнх (Ээж Туул, эхнэр Erica, Хүү Тэмүүжин, охин Цэлмүүн), Болдоогийнх (эхнэр Чимгээ, охин Минжин, хүү Хангай), Ганбатын гэр бүлийн эхнэр, бага хүү (Оюуна, Батаа) нэгдэв.

Эхний өдөр 2019 оны 12-р сарын 31

Өглөө нээх эрт биш 10 цагт (Тулгаа их эртэч болохоор тоглоод бид ингэж ярьдаг юм, эрт гээд хэлчихвэл өглөө 5 цагт хүрээд ирж магад😂😂😂) Auckland-аас хөдөллөө. Замдаа цайлаад 14 цагийн үед байрандаа ирэв.  4 унтлаганы өрөөтэй байранд Тулгаагийнх манайхан тухалсан бол 2 км-ийн зайтай байранд Болдоогийхон орлоо. Тус хотын галт уулын идэвхтэй бүсэд байрладаг тул айлууд нь гаднаа жижигхэн бассейнтай байх нь элбэг ажээ. Бидний буусан байрууд бүгд л гаднаа ийм усанд орох газартай байсан нь таалагдав.

Захиалсан арга хэмжээнүүд эхний өдөр өөр байснаас Болдоогийхон Maori Village буюу нутгийн уугуул иргэдийн тосгонд зочлохоор явлаа. Харин Тулгаагийхан, манайхан polynesian spa-д үдшийг өнгөрөөв. Энэ нь галт уулын доороос оргилох байгалийн халуун рашаан бөгөөд гадаа байгаль дотор байдгаараа онцлог ажээ. 1885 онд анх байгуулагдсан, зуу гаран жилийн түүхтэй рашаан гэдгийг олж мэдэв.

Оройн хоолонд Тулгаа маань гарын хоолоо хийснээр бүгдээрээ хуучин оны сүүлийн зоогоо хамтдаа барив. Оройн хоолонд Rotorua хотод амьдрах цөөхөн Монголчуудын нэг Заяа  бүсгүй том хүү Тогтууны хамт нэгдэж хол ойрын сонин ярилцлаа. Хоолны дараа хотын төв рүү очин 2020 оноо угтах ажиллагаанд оролцлоо. Хотынхон энд цуглан шинэ оноо угтдаг уламжлалтай ажээ. Концерт тоглон, янз бүрийн нүүдлийн хөдөлгөөнт тоглоомоор үйлчлэн, хүн их цугласан байлаа. Очоод удаагүй байтал 12:00 болж яг чанх толгой дээр салют буудан, үнэхээр сэтгэл хөдлөм агшныг бидэнд авчирсан юм. Шинэ Он 2020 маань энэ салют шиг гялалзан бадрах болтугай!
2020 оны 1-р арын 1

Урд орой оройтсон болохоор өглөө аажуухан бослоо. Өглөөний цайгаа уучихаад Skyline дээр тоглохоор хөдөлцгөөлөө.  Хүүхдүүд тоглоно гээд бөөн баяр. Дээшээ дүүжингээр очоод доошоо дугуйтай чаргаар гулгана. Том жижиггүй гулган үнэхээр кайфтай байлаа. Дараа нь гурван хүү, нэг охин skyswing-ээр савалсан нь бас хөгжилтэй байсан шүү. 

Тэндээсээ гараад бүгд хооллоод байрандаа ирж амарцгаалаа. Заяа хоёр хүүтэйгээ зочлон ирснээр бид жаал ярьж сууцгаав. 

2020 оны 1-р арын 2

Сүүлийн өдөр. Өглөөний цайгаа уучихаад Wai O Tapu  хэмээх олон өнгөөр солонгорон уур савсах өвөрмөц сонин нуурыг үзэхээр хөдөлцгөөлөө. Хотоос 30 минут орчим явж хүрэх ба1,5-2 цаг нуурыг тойрон алхах жуулчидтай нэгдлээ. Амралтын цаг таарсан тул хүн ихтэй. Газар доороос халуун ус буцлан уур савсаад сүртэй ажээ. Нутгийн уугуул хүмүүс эрт дээр үед барьсан олзоо эдгээр халуун усанд дүрэн болгож иддэг байсан түүхийг Тулгаа маань сонирхуулан ярьсан юм.Тэндээсээ гараад нуурын эрэг дээр өдрийн хоолоо идчихээд гэрийн зүг хөдөлсөн билээ. 2019 оны сүүл, 2020 оны эхний өдрүүдийг найзуудтайгаа сайхан аялж өнгөрөөлөө. 

2020 ондоо санасан бүхэн нь биелж, од хийморьтой, аз жаргалтай амьдрахыг та бүхэндээ хүсэн ерөөе өө!
2020 оны 1-р арын 3
Өглөө эртлэн босч өнгөрснөө эргэж харж, 2020 ондоо хийж бүтээх ажлынхаа төлөвлөгөөг гаргалаа. Онлайн бизнесээ 2018 оны 2 сард эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил гаранд олон зүйлийг хийж бүтээжээ. Ганцаарчилсан болон хамтарч гаргасан сургалтын материал, семинарууд:

1. Онлайн Бизнесийн Сургалт
2. Дижитал Сургалт Бэлдэх
3. Онлайн Бизнесийн амжилтын нууцууд - Уулзалт Семинар 2019
4. Экспертийн нууцууд - Workshop 2019
5. Анхан шатны нягтлан бодох бүртгэлийн сургалт
6. Дунд шатны нягтлан бодох бүртгэлийн сургалт I
7. Дунд шатны нягтлан бодох бүртгэлийн сургалт II
8. Анхан шатны англи хэл
9. Дунд шатны англи хэл
10. Хүүхдийн англи хэл I
11. Хүүхдийн англи хэл II
12. Анхан шатны шатар
13. Анхан шатны Герман хэл I
14.  Анхан шатны Герман хэл II

Түүнчлэн байгууллагуудын вэбсайт хийх, Шинэ Зеландын аялал, онлайн худалдааны бизнес эхлүүлэн, амжилттай үргэлжлүүлжээ.

2020 онд хийх ажлын төлөвлөгөө. Ганцаарчилсан болон хамтарсан сургалтын материалууд:

1. Ахисан шатны англи хэл 
2. Хүүхдийн англи хэл III
3. Хүүхдийн англи хэл IV
4. Трафикийн нууцууд - Уулзалт Семинар 2020
5. Masterclass (англи хэл дээрх сургалт)
6. Дунд шатны Герман хэл I (Dr. Baasanjav G)
7. Дунд шатны Герман хэл II (Dr. Baasanjav G)
8. Санхүүгийн тайлангийн шинжилгээ (Dr. prof. Naranchimeg L)
9. Ахисан шатны нягтлан бодох бүртгэл (Dr. prof. Nyamaa D)
10. Зардал удирдлагын бүртгэл (Dr Oyuntsetseg)
11. Код бичих сургалтууд (Dr Oyuntungalag Ch)

Та 2020 онд юу сурч өөрийгөө хөгжүүлэхээр төлөвлөсөн бэ? Манай сургалтуудаас өөрт хэрэгтэйг сонгон суралцаарай. Түүнчлэн өөр сургалт сонирхож байгаа бол info@oyuna-erica.com емайлаар илгээх эсвэл FB-ийн Online Business Mongolia - ийн мэссэнжэрт холбогдоорой. 

Таны 2020 оны сурах их үйлсд өндрөөс өндөр амжилтыг хүсье! www.oyuna-erica.com

Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com