Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 11-р сарын 20
Мөрөөдлөө бодит болгоорой....
“Allow yourself to be a beginner. No one starts off by being excellent” 

“Өөрийгөө анхлан сурагчаар хүлээн зөвшөөр. Хэн ч онцгой сайн байж эхэлдэггүй юм”.... Anissa Holmes

Dr. Anissa Holmes бол шүдний эмч, бизнесийг түргэтгэх дасгалжуулагч, Сошиао Медиа стратегич, шүдний салбарын манлайлагч, бэстселлинг зохиолч юм.

Dr. Holmes сая сая долларын шүдний эмнэлгийн эздийг болон гарааны бизнесүүдийг дасгалжуулдаг байна. Өөрийн гайхалтай амжилтад үндэслэн шүдний салбарын тэргүүлэгч хэвлэлүүд болох Dental Economics, Dentistry IQ, Dental Products Report зэрэгт бүтээлээ хэвлүүлэн шүдний салбарын топ 25 эмэгтэйн нэг болжээ. Түүнчлэн Social Owner / CEO гэдгээрээ алдартай.

Хэвлэл мэдээллийн маркетингийн ертөнцөд болон түүний Delivering WOW Dental Podcast нь дэлхийн 100 гаран оронд сонсогчидтой болжээ. Dr. Holmes нь Delivering WOW U-ийн үндэслэгч шүдний эмч нарыг онлайнаар дасгалжуулдаг байна. Мөн эмч нарт зориулан 10Х бизнесийн түргэвчилсэн сургалтыг зохион байгуулж, өөрийн гэсэн брэндийг бэхжүүлж чаджээ.

Өдөр 1

Өөрийн мөрөөдлийн 100 үйлчлүүлэгчийн жагсаалтыг гаргана. Миний зах зээлд ажиллаж буй топ нөлөө үзүүлдэг хүмүүсийн бүрэн жагсаалт байх юм. Үүнд:

Facebook Group admin-ууд
Podcast хийдэг хүмүүс
SAS нийлүүлэгч нар
Илтгэгч нар

FB Messenger-ээр тэд нартай холбогдон өөрийгөө танилцуулна (өөрийгөө подкаст хийх дуртай, ном бичсэн, болон өөрийн FB Group, website, оролцож байсан эвентүүдийн талаар дурьдах юм).

Өөрийн салбарт үр ашигтай чуулганыг бүтээхийг зорьж байгаа, тэднийг үүний нэг хэсэг байгаасай гэж хүсч байгаагаа дуулгах юм. Тэдний бүтээгдхүүн, үйл ажиллагаа хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчилж, үр өгөөжөө өгч байгаа талаар ярилцлагад урина. Үүнийгээ Facebook-ээр лайв хийх ба эндээс тэд бүтээгдхүүн үйлчилгээгээ олонд хүргэх боломжтой болох юм. Энэ эвент онлайнаар явагдана гэдгийг танилцуулаад үүнийг зорилго нь олон мянган хүмүүст хүрэх юм.

Түүнчлэн Instagram-аар өөрийн бүтээгдхүүн үйлчилгээгээ төлбөргүйгээр өгөх замаар өөрийн дагагчдын тоог нэмэгдүүлж болно. Хамгийн их сонирхож буй нэгэнтэй холбогдон би юу хийдэг болон надтай хамтардаг хувь хүн, компаниудыг танилцуулна. Үүний зорилго нь нөлөө үзүүлэгч нартай харилцаагаа сайжруулах, FB дээр тэдний үзэгчид руу дахин таркет хийх, Instagram-ийн дагагчдын тоогоо нэмэгдүүлэх гм.
Өдөр 2 

FB пейж болон FB Group-ээ нээнэ. Lead Magnet буюу хүмүүс бүртгүүлэхэд өгөх зүйлээ хийнэ. BUSINESS Facebook пейж болон FB Group-ээ бэлэн болгоно.  

Lead magnet-аа хийхдээ хүмүүст туслах 10 минутийн бичлэг хийнэ, мөн хурдан хожил гаргах, хэрэгжүүлэхэд амархан загварыг бас оруулна.

ClickFunnels ашиглаад емайл авах сувгаа бүтээнэ. Үүгээр хүмүүс емайлаа бүртгүүлж орохоор миний төлбөргүй Lead magnet тэдний емайлаар очих юм. FB Group-ийн линкээ баярлалаа хуудсан дээр байрлуулна.

Онлайн чуулганд (virtual summit) оролцох хүмүүстэйгээ тохирох ажлаа дуусгана

Өдөр 3

FB пейж дээрээ өдөр бүр лайв хийж эхэлнэ, өөрийн таргетэд группдээ үнэ цэнэтэй мэдээллүүдийг өгөх ба түүнийгээ зараар цацна.

Лайвын төгсгөлд Төлбөргүй видео сургалт руугаа урина. Өөрийн таргет зах зээлд үнэ цэнэ өгч байгаагийн зорилго нь бичлэг үзсэн хүмүүс рүү дахин таргет хийх, FB өдөөлт (engagement) хийсэн, емайлын, chatbot жагсаалтаа нэмэгдүүлэлэх юм.

Өдөр 4

FB группууддээ үнэ цэнэ нэмж эхэлнэ. Хүмүүст хэрэг болох мэдээллүүдийг хайлт хийн, жагсаана. Ямар нэгэн зүйл сурталчлахгүй, зүгээр л постнууд дээрээ өдөөлт (engagement) хийлгүүлэх ба асуусан асуултанд нь хариулна.

Онлайн чуулганыхаа сурталчилгааны зургуудийг бэлтгэнэ. Ярилцлага хийх хүмүүсийнхээ зургийг авч сошиал дээр болон тэдний жагсаалт руу шейрлэх юм. Жилийн туршид явуулах бүх зүйлсийн жагсаалт бэлэн болсныг шалгана.

Сурталчилгаа хийхээс өмнө зургуудыг ярилцлага хийх хүмүүс рүү илгээнэ. Онлайн чуулганы FB зараа явуулж эхлэх ба 5 хоног үргэлжилнэ.

Зорилго нь үнэ цэнийг нэмэх, түүнчлэн тухайн сэдвээр арга хэмжээ зохион байгуулагч нь намайг гэдгийг мэдээсэй хүссэн юм. Чуулганд оролцогчсдын зургийг тэдэн лүү илгээж байгаа нь хэрэв тэд хүсвэл үүнийгээ сурталчилж болох ба илүү шейрлэгдэх магадлал өндөртэй.

Өдөр 5

Сургалтын материал бэлдэх сэпвүүдийн жагсаалтаа гаргах ба Шинэ Хичээл бэлдэх бичлэгүүдээ хийж эхэлнэ. ScreenFlow худалдан авах ба 7 бүлэг бүхий хичээлээ бэлдэж эхэлнэ. Бичлэгүүдээ янзлаад бичлэг бэлэн болонгуут Vimeo руу оруулан embed кодийг нь ClickFunnels руу оруулна.

Stripe эсвэл PayPal аккаунт нээх ба үүгээрээ дамжуулан төлбөрөө авах юм. Үүний зорилго нь мөрөөдлийн 100 үйлчлүүлэгсэдтэй хамт онлайн семинараа сурталчлах юм.
Өдөр 6

Хичээлийн загвар, бонусд өгөх checklists, эх сурвалж зэрэг сургалтад хэрэгтэй зүйлсийг бэлтгэнэ. Энэ бүхэн тэдэнд хэрэгжүүлэхэд амархан байх ёстой юм. Онлайн семинараа сурталчлахад хүмүүсийг зорилгодоо хүрэхэд нь толгой өвтгөхөөргүй байх ёстой юм. Ингэснээр олон хүн бүртгүүлэх болно.

Өдөр 7

Онлайн курсдаа зориулаад гишүүнчлэл бүхий сайт бэлдэнэ. Vimeo линкүүдээ хичээл рүүгээ холбоно. Шинэ емайл листийг борлуулалтын хуудасны хамт ClickFunnels дээр хийнэ. FB targeting pixel-ээ сургалтынхаа бүртгэлийн болон худалдан авалты хуудсуудад байрлуулна. Үүний зорилго нь хичээлээ бэлэн болгох, онлайн семинарын зар явахаар хичээлийн суваг бэлэн болсон байх юм.

Өдөр 8

Онлайн чуулганаа хийх ба дундуур нь өөрийн сургалтуудыг сурталчилна, онцгой үнийн саналыг эхний 25 хүнд үзүүлнэ. Тэдэнд хичээлийн борлуулалтыг хуудсыг нэмэлт бонусийн (онлайн чуулганы бичлэг) хамт илгээнэ.

Зорилго нь удахгүй бэлэн болох сургалтуудаа урьдчилан борлуулж буй хэрэг юм. Трафик авахын тулд борлуулалтын хуудсыг FB Ads-аар дахин таргет хийнэ.
Өдөр 9

Дахин таргет хийх Facebook зараа онлайн чуулганд оролцсон ч хичээл худалдан аваагүй хүмүүс рүү дахин явуулж, худалдан авалт хийх дахин нэг боломжийг өгнө. Энэ нь дахин таргет хийх үзэгчиддээ бий болгосноор хичээлийг урьдчилан худалдан авалт хийлгэх зорилготой.

Өдөр 10

Онлайн хичээлээ борлуулах онлайн семинарын слайдуудаа бэлтгэнэ. Онлайн семинарын сувгаа бэлтгэнэ. FB зараар онлайн семинараа сурталчлах ба хамтрагч нартайгаа онлайн семинарыг ашиглахаар бэлтгэнэ.

Өдөр 11

FB LIVE хийж пейждээ оруулна, үүнийгээ FB зараар таргет хийн цацна, мөн группуудэд өдөөлт хийнэ. Онлайн семинарт бүртгүүлэх лайваа хийнэ. Лайв чуулганд оролцуулах үзэгчид рүүгээ хандан лайвын бичлэгээ зараар цацна, гэхдээ худалдан авалт хийсэн хүмүүсийг оруулахгүй. Үүний зорилго нь намайг дагаж байгаа болон чуулганыг сонирхож байгаа, тэдэнтэй төстэй хүмүүсийг (lookalikes) олж авах.
Өдөр 12

Онлайн семинарт бүртгүүлэх Bot компайнийг бүртгүүлсэн хүмүүс рүүгээ таргет хийн явуулна. Instagram Stories-д онлайн семинарын мэдээллээ хуваалцаж эхэлнэ. 

Хэрэв 10К бүртгүүлэгч (subscribers) байгаа бол swipe-up link-ээ оруулсан эсэхээ шалгана. Зорилго нь онлайн семинартаа олон хүн бүртгүүлэх.

Өдөр 13

Анхны онлайн семинар эхлэхээс өмнө емайл болон FB bot илгээнэ. Намайг лайв хийж байхад худалдан авалт хийвэл нэмэлт бонусийг өгнө. Зорилго нь сургалтаа олон хүмүүст борлуулах.

Өдөр 14

Худалдан авалт хийгээгүй хүмүүс рүү дахин таргет хийн зар явуулах ба онлайн семинараа дахин үзэхээр емайлаар илгээнэ. Хичээлд бүртгүүлэхэд 3 өдөр үлдсэн, онцгой бонусыг алдахгүй байхыг сануулна. Actionetics-ээс худалдан авалт хийгээгүй хүмүүст емайл илгээнэ. Зорилго нь сургалтаа олон хүмүүст борлуулах. 

Өдөр 15
Мөрөөдлийн 100 болох хамтрагч нартайгаа холбогдох ба үүнд миний онлайн чуулганд оролцогчид болон FB Group admin-ууд байна. Тэд нарын үзэгчдэд онлайн семинар хийх саналаа хүргүүлнэ. Хамтрагч нарт онлайн семинарын FB зургуудыг шейрлэх ба тэд мөн үүнийг өөрсдийн листэд сурталчлах юм.

Подкаст хийдэг хүмүүсийн хувьд онлайн семинараа сурталчлахдаа мөн подкастийн episode хийх хуваариа гаргана. Зорилго нь хамтрагч нарын листэд өөрийн онлайн семинараа сурталчлах.

Энэ нь хэдэн мянган трафикийг миний бүртгэлийн хуудас руу авчрах болно. Би тэднийг pixel-дэх ба ирээдүйд өөрийн сурталчилгаанд ашиглах юм. Түүнчлэн энэ нь хэдэн мянган хүмүүсийг миний онлайн семинарт оролцуулах ба ингэснээр миний борлуулалт өснө.

Өдөр 16

FB Group-ууд дээр лайв хийнэ. Энэ талаар группийн админуудтай ярилцсан байна. Онлайн семинараас хүмүүс маш олон түүхийг хүлээж байдаг, би онлайн семинар дээр ярьсан гурван нууцаа ярилцах болно. Зорилго нь онлайн семинартаа олон хүмүүсийг бүртгүүлэх, группийн админаас тэдний үзэгчдэд миний талаар сошиал баталгаа авах.
Өдөр 17

Миний мөрөөдлийн 100 хамтрагч нар өөрсдийн үзэгчдэд миний зарыг явуулсан эсэх талаар холбогдоно. Тэд өөрийн жагсаалтад миний онлайн семинарыг сурталчилснаар би тэдний үзэгчдэд өөрийн бүтээгдхүүн үйлчилгээг санал болгох боломжтой болох юм. Түүнчлэн би ирээдүйд тэдний үзэгчдийг дахин таргет хийх болно. Би тэдний жагсаалтыг өөр зүйл ашиглахгүй гэсэн гэрээ хийн гарын үсэг зурна. Зорилго нь мөрөөдлийн 100 хамтрагч нараа ашиглан аль болохоор их үнэгүй трафикийг онланй семинартаа авчрах.

Өдөр 18

Шинэээр Lead magnets болох сонирхол татахуйц төлбөргүй зүйлийг бэлтгэн ClickFunnels-ийнхаа емайл авах пейжэнд оруулна. Мөн үүнийгээ auto-webinar болон баярлалаа хуудсандаа нэмнэ. Зорилго нь суваг руугаа олон трафик оруулах.

Өдөр 19

Lead Magnets буюу төлбөргүй зүйл бүхий FB зараа хийнэ. Үүнд бүртгүүлсэн хүмүүсийг шууд Auto-Webinars буюу автомат онлайн семинартаа оруулахаар FB заруудыг тохируулна. Видео бичлэг үзсэн, постуудад өдөөлт хийсэн, pixel-тэй хуудсанд очсон ч онлайн семинарыг үзээгүй хүмүүс рүү таргет хийнэ. Өөрийн bot үзэгчиддээ lead magnet-аа санал болгоно. Зорилго нь онлайн семинар луу илүү трафик оруулахыг зорьж байгаа.
Өдөр 20

Салбарынхаа сэтгүүлүүдэд өгүүллэг бичиж эхэлнэ, түүнийгээ хэвлэлийн газруудад илгээнэ. Миний вэбсайт болон блог мөрөөдлийн 100 хамтрагчдад маань байгаа эсэхийг асуун холбогдоно. Зорилго нь өөрийн орон зайг нэмэгдүүлэх.

Төлбөргүй lead magnet болгоход ашиглах е-ном бичнэ. Е-номоо оруулаад суваг бэлтгэх ба баярлалаа хуудсан дээр автомат онлайн семинар луу орох линкийг холбоно. FB группуудэд үнэ цэнэ нэмж эхэлнэ. Зорилго нь өөрийн нөлөөг нэмэгдүүлэх, мөн өөр эх сурвалжаас трафикийг нэмэгдүүлэх.

Өдөр 21

Instagram Stories болон FB Live ашиглаад E-номоо Төлбөргүйгээр сурталчилж эхэлнэ. Зорилго нь өөрийн суваг руу олон хүн авчрах.

Өдөр 22

Хамтрагчид болон бизнес партнерууддаа зориулан онлайн семинарыг хийж эхэлнэ.

Онлайн семинар дуусангуут сувгаа хийх ба автомат онлайн семинараа тэдний affilaite дугаартай нь хамт сурталчлах ажлаа үргэлжлүүлнэ. Зорилго нь өөрийн онлайн семинар луу их хэмжээний трафик оруулах.

Өдөр 23

Мөрөөдлийн 100 хамтрагч нартаа чуулганд оролцсон болон сурталчилгааг сайн хийснийх нь төлөө “баярлалаа” бэлгийг илгээнэ. Зорилго нь мөрөөдлийн 100 хамтрагч нартайгаа харилцаагаа амжилттай үргэлжлүүлэх

Өдөр 24

Подкаст хийдэг хүмүүстэй холбогдон тэдний шоунд саналаа хэлнэ. ClickFunnels Backpack ашиглаад өөрийн Төлбөргүй номныхоо линкийг илгээнэ. Зорилго нь олон хүмүүсийг өөрийн ертөнцөд авчрах, харилцаа холбоогоо өргөжүүлэх

Өдөр 25

Бусад хүмүүсийн хийсэн подкастууд дээр ярилцлага хийхээ үргэлжлүүлэх ба тэдэнд өөрийн е-номны линкийг (онлайн семинар баярлалаа пейж дээр байгаа) өгнө. Зорилго нь онлайн семинар луугаа орох трафикийг нэмэгдүүлэх.
Өдөр 26

Instagram, FB, Instagram Stories-д зориулан контент бэлтгэн богино видеонууд хийх ба би өөрийгөө хүмүүст хэрхэн туслах талаар ярих юм. Үүнийгээ хийгээд 60 секундийн бичлэг болгон янзлах ба Planoly, Buffer, эсвэл Hootsuite ашиглан хуваарьт оруулна. Зорилго нь сошиал дээр өөрийн байр суурийг нэмэгдүүлэх.

Өдөр 27

Подкаст ярилцлагуудаа бичихдээ Zoom ашиглах ба видео подкастаа хийж эхэлнэ. Видеонууд бэлэн болонгуут FB Group болон YouTube дээрээ нэмнэ. Подкастдаа зориулаад аудио болгон хуулна. Зорилго нь е-ном руугаа их трафик оруулах.

Өдөр 28
Өөрийн емайлын жагсаалтад байгаа хүмүүстээ өөрийн подкастаа эхэлж байгаагаа мэдэгдэн Chatbot Message явуулах ба түүнийг авах линкийг илгээнэ. Мөн Instagram Stories дээр нэмнэ.

Өдөр 29

Миний видео болон подкастыг хүмүүс хаа явсан газраа сонсох, миний хичээлүүд рүү ороод үзэж болохоор гар утасны авсаархан Mobile App хийнэ. Үүнийгээ өөрийн FB Group руу холбоно. Өөрийн хичээлдээ шинэ подкаст болон контент нэмсэн талаараа мэдээлэл өгөх notifications-ийг асаана.

Өдөр 30

Амжилтаа тэмдэглэнэ, 30 өдрийн ажлаа дүгнэнэ, дараагийн 90 өдрийн ажлын төлөвлөгөөгөө зураглана. Өмнөхөө эргэн харж юу нь болсон, юу нь болохгүй байгаад шинжилгээ хийн хамгийн хурдан, хамгийн сайн үр дүнд хүрэх зүйлсүүд дээр төвлөрнө. 90 өдрийн хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаад дараагийн 30 өдөрт юу хийхээ шийднэ!

Төгсгөлд нь хэлэхэд
Хэрэв та энэ процесийг дагах эсвэл заримыг нь хийсэн ч таньд маш ТОМ амжилтыг авчрах болно! Таньд амжилт хүсье!

Орчуулсан: Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Зөвлөх Үйлчилгээний Бизнесийг Хэн ч Хийж Болно
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Powered By ClickFunnels.com