Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 7-р сарын 30
Таны Хандлага Өөрчлөлтийг Авчирна
You don't lack time. You just need to make time.

Та цагаар дутаагүй, та түүнийг зүгээр л бий болгох хэрэгтэй юм ... Peng Joon
Өөрийн компьютер тоглоомын бүтээгдхүүн зарж эхний 1 сая долларыг хийсний дараа үүнийгээ тэр бусад хүмүүст зааж өгөхөөр шийдсэн байна. Тэрээр өөрийн мэдлэг туршлагыг хэрхэн мөнгө болгохыг онлайнаар болон оффлайнаар зааж эхэлжээ. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд дэлхийн 20 гаран оронд өөрийнхөө араас хэдэн мянган саятнуудыг төрүүлжээ. 

Тэрээр тайзан дээр Richard Branson, Tony Robbins, Robert Kiyosaki нарын хамт бизнесийн арга хэмжээнүүдэд уригдсаар яваа юм байна.

Та бүх зүйлээ алдвал дараагийн 30 өдөр юу хийх вэ гэсэн асуултанд тэрээр ийнхүү хариулжээ.
Өдөр 1

Өнөөдөр шинэ брэнд нээх өдөр. Стратегаа гарган ажилдаа орох өдөр. Өнөөдрийн зорилго бол өөрийн төлөвлөгөөгөө тодорхой болгох түүнд хүрэхэд юу хийхээ тодорхойлно.

Зорилго 30 хоног дуусахад $150,000-ийн борлуулалт хийнэ гэсэн зорилго тавьсан.

Төсөөлөл:
1. $500 - ийг гоймон болон ramen-д зарцуулна.
2. Зээлийн картны лимит $5,000
3. Өдөрт 8 цаг ажиллана.

Стратеги:
Онлайн семинараа хийнэ, нэмээд бүтээгдхүүн санал болгох сувгаа хийнэ, мөн 28 дах өдөр лайв эвэнт зохион байгуулна.

Өнөөдрийн төлөвлөгөө: 
Санаанд байгаа төгсгөлөө төлөвлөгөөндөө оруулж хийнэ. Зорилгодоо хүрэх ($150,000) шаардлагатай тоонуудыг жагсаана. Үүнд :

1. Эвэнтийн $1,000 үнэтэй 50 билет борлуулна. Энэ маань $50,000. Болно.
2. Ирэх хүмүүсийн нэг зочин дагуулж ирэх Үнэгүй билет өгнө. 100 хүний өрөө байх ба 80% нь ирнэ гэдэгт итгэлтэй байна.
3. Арга хэмжээн дээр $10,000-ийн сургалтын санал өгөх ба үүнээс 12,5% нь авна гэвэл back-end борлуулалт $100,000 болно.
4. Лайв эвэнтийхээ 50 билетийг зарахын тулд би онлайн семинарын суваг хийнэ. Үүнтэй холбоотой тоонууд гэвэл:
5. Онлайн семинарын бүртгэл 50%-тай
6. Семинарт бүртгүүлсэн хүмүүсийн 80% нь оролцоно.
7. Онлайн семинараас билет авах хувь 10%
8. Бүтээгдхүүний нээлт дээрх худалдан авах хувь 3%.

Жич: Таргетийн тоо бодит биш байдаг. Би өндөр үнэтэй зах зээлд өндөр хувиар борлуулалт хийж байсан туршлагатай.
50 ширхэг билет зарахын тулд би өөрийн онлайн семинартаа 500 хүнийг оролцуулах хэрэгтэй. Ингэхийн тулд надад 625 хүн онлайн семинарт бүртгүүлэх ёстой юм.

Ингэхийн тулд 1250 хүн миний вэбсайтад зочлох хэрэгтэй. Миний туршлагаас харахад онлайн семинарт бүртгүүлэх нэг хүнийг олоход $10 зарцуулдаг. Энэ надад асуудал болоод байна учир нь миний кредит картны лимит $5000. Тэгэхээр би хэдэн билетийг маш хурдан зараад түүнийгээ дахин хөрөнгө оруулалт хийн, мөн кредит картаа төлнө.

Дараагийн хийх зүйл бол хийгдэх шаардлагатай ажлынхаа цар хэмжээг тодорхойлон жагсаах хэрэгтэй:

1. Онлайн семинарын суваг (бүртгэлийн хуудас, баярлалаа хуудас, лайв арга хэмжээний хуудас, түүнийг дахин ажиллуулах хуудсуудийг хийнэ)
2. Онлайн семинарын слайдууд
3. Бүтээгдхүүний нээлт хийх суваг
4. Лайв эвэнтийн бэлтгэл ажил
5. Сошиал дээр зараа тавих
6. Хэзээ ямар ажил хийгдэж дуусах талаар хуваариа гаргана:
7. Өдөр 7 гэхэд эхний онлайн семинарт (200 бүртгүүлнэ)
8. Өдөр 14 гэхэд хоёр дах онлайн семинар (250 хүн бүртгүүлнэ)
9. Өдөр 21 гэхэд гурав дах онлайн семинар (175 хүн бүртгүүлнэ)
10. Өдөр 28 анхны лайв эвентээ хийнэ
11. Өдөр 30 лайв эвент дээр $10K дараагийн борлуулалтыг хийнэ

Би өөрийн таргетийг тэдний хийх дургүй зүйлгүйгээр үр дүн гаргахыг зорих юм. “How To X In Y Without Z” буюу “Z-гүйгээр Y-хугацаанд хэрхэн Х үр дүнд хүрэх вэ”. Энд X бол үр дүн, Y - хугацаа (optional), Z бол тэдний үзэн яддаг зүйл.

Би бизнес эрхлэгчдэд ярих, ухаарах, борлуулалтын видео, онлайн семинар, лайв эвэнт хийхэд нь тусалж чадна гэдгээ мэдэж байгаа. Би дараа зүйлүүдийг бичих болно.

Төлбөргүй Онлайн Семинар Дараах мэдээллийг өгнө….Хэрхэн Бүтээгдхүүний Нээлтийг Хийх вэ, Хэрхэн Борлуулалт Хийх вэ, Хэрхэн Өндөр Үнэтэй Бүтээгдхүүн Үйлчилгээг Их Мөнгө Заралгүйгээр/Их Туршлагага Шаардахгүйгээр/Их Зүтгэлгүйгээр Борлуулах вэ...гм

Үзэгчид буюу audience онлайн семинарт оролцох гурван арга зам бий:

1. Онлайн семинарын бүртгэлийн хуудсаар дамжин орох
2. Баярлалаа хуудсаар дамжин орох
3. Онлайн семинарын домайн нэрээр
4. Fiverr дээр байгаа хүмүүсээр $5 төлөөд энгийн лого, дизайн хийлгээд авчихна.
5. ClickFunnels дээр онлайн семинараа хүргэх Zoom аккаунт нээлгэнэ.
6. FB-ийн хувийн profile-аа мэргэжлийн харагдах зургаар солино. Энэ маань онлайн семинарт хүмүүсийг уриалахад хэрэг болно. Энэ бүгдийг $5 төлөөд хэн нэгнээр хийлгэчихнэ.
7. Өөрийн хувийн пропайл дээрээ бүх зүйлээ алдсан гэдгээ бичээд буцаж хэвийн байдалдаа ороход би бэлэн байна гэдгээ хэн нэгэнд өрөвдөх сэтгэл төрүүлэхгүйгээр дэлхий дахинд зарлах болно.
8. Хамаарал бүхий FB Group-уудад очин лайв эвэнт, онлайн семинар, хаалт(closing), ярих гм-ээр хайлт хийнэ. Би аль болохоор өөрийн тусалж чадах хүмүүст коммент үлдээнэ. No lame “PM me” буюу та андуураагүй, мессаж бичээрэй. Хүмүүст өгөөмрөөр туслах болно. Энэ маань хүмүүс миний профайлыг шалгахад хүргэнэ. 

Энэ бүхэн миний Төлбөргүй онлайн семинарт оролцох free traffic юм. Би үүнийгээ өдөр бүр хийнэ.

100 хүн багтахаар лайв эвэнт зохион байгуулах 15 зочид буудал руу емайл илгээн үнийн саналыг сонирхоно. (Би өөрөө емайл бичиж байгаа мэтээр емайлаа илгээхгүй, яагаад гэвэл дараа зөвшилцөхөд хэцүү. Харин үүний оронд би өөр емайл хаягаас 3 дагч хүн болж бичнэ)
Netflix үзэж тайвширнаа. 

Заза тоглосон шүү. Зурагт үзэхгүй, Game of Thrones үзэхгүй, дараагийн 30 өдөрт Facebook эргүүлдэхгүй, ямар нэгэн байдлаар өөрийгөө сатаарах зүйлээс хол байлгана.

Өдөр 2

Өнөөдөр онлайн семинарынхаа сувгийг цацах зарыг хийх өдөр. Надад одоогоор хэрэглэгчийн жагсаалт, Facebook pixels байхгүй, иймээс өнөөдөр үүнийгээ хамгийн түрүүнд хийнэ.
Өнөөдрийн төлөвлөгөө:

1. Facebook pixel-ийг татан авч өөрийн сувагт оруулна.
2. Онлайн семинарын сувагт байж болох бүх хувилбар дах pixel дээр үндэслэн custom audience-аа хийнэ. Үүнд:
    - Бүртгэлийн хуудсан дээр очсон боловч бүртгүүлээгүй
    - Бүртгүүлсэн ч онлайн семинарт оролцоогүй
    - Онлайн семинарт ирсэн ч төлбөрийн хуудас руу ороогүй
    - Төлбөрийн хуудас дээр ирсэн ч худалдан авалт хийгээгүй
Эдгээр өөр өөр хэрэглэгчддээ өөр өөр зар явуулах ба үүнийг specific retargeting ads - тусгай дахин байлах зар гэдэг.
3. Худалдан авалт хийсэн хүмүүстээ “баярлалаа” болон түүнийг хэрхэн мөрдөхөө оруулна.
4. Миний Facebook-ийн audience хэсэгт дулаан (warm) хэрэглэгч байхгүй тул Facebook Audience үндэслэн layered audience-ийг хийнэ. Ихэнх хүмүүс зараа сонирхол дээр үндэслэн цацдаг, гэхдээ би үүнийг (маркитинг сонирходог 32 сая) арай нарийвчлан 3 төвшнөөр layered audience-аа хийнэ. Хамгийн багадаа дараах гуравт таарч байх ёстой. Үүнд: сонирхол, мэргэжил, манлайлал. Би эдгээр 3 төвшнөөр 10 орчим жагсаалтыг гаргана.

5. FB-ийн зардаа зориулаад өөр дэгээ, түүх, саналуудыг бодох хэрэгтэй. Дэгээ гэдэг нь хүмүүсийн анхаарлыг татаж, зар дээр зогсоох зүйл юм. Тэр дэгээндээ таарсан түүхийг холбож өгнө. Тэнд онлайн семинарт оролцох саналаа оруулна. Content Multiplier Formula стратегийг ашиглаад өнөөдр 5 видео хийнэ. Надад хангалттай цаг байхгүй болохоор бага зэрэг ялгаатай байдлаар л хийнэ. Ихэвчлэн би хүмүүст үнэ цэнэтэй видео хийж өгөөд түүнийг үзсэн хүмүүс рүү дахин таргет хийдэг юм. Гэхдээ энэ удаа видеонуудаа өөр өөр өнцгөөс өөрөөр хэлбэл өөрийн анхны түүх, боломж, аюулгүй байдал, одоогийн байгаа хүндрэл, зорилго зэрэгт үндэслэн хийнэ. Бичлэг болгон маань миний онлайн семинарт оролцохыг уриална.

6. Анхны зараа layered audience-даа явуулна. Өөр өөр audience-д өдрийн $200-ийг зарна.

7. Дараагийн 4 бичлэг дараагийн 4 өдөр явах ёстой.

8. Шоконд орчихсон мэтээр өөрийн зургийг авна.

9. Зурагтай зараа “бүртгэлийн хуудсан дээр очсон ч бүртгүүлээгүй” custom audience-д явуулна. Зурагны дээр “та онлайн семинарын хуудсанд очсон ч бүртгүүлээгүй байна! Ямар нэгэн зүйл болоо юу? Та миний дараагийн онлайн семинарт бүртгүүлээрэй гээд линкээ өгнө”.
10. Удахгүй болох онлайн семинарын шаардлагатай материал, зурагаа цуглуулна. Сошиал баталгаа, түүх, амжилт, бэрхшээл гээд семинарт хэрэг болох бүх зүйл байх юм.

11. Санал болгох зүйл болон Fiverr дээрээс авах (хийх зүйлсийн жагсаалт, үйлдэл хийх төлөвлөгөө, лайв эвентийн билет гм) зүйлсээ тодорхойлно. Энэ бүгдийг семинартаа ашиглах юм.

12. FB-ийн профайлдаа удахгүй болох онлайн семинарын талаар постууд оруулна. Тэднийг коммент бичихийг уриална. Семинарын линкийг тусад нь явуулна.

13. FB группууд руу очин тодорхой үгүүдээр хайлт хийн, хүмүүсийн хариултыг шалгана, бусдад тусална, таргет хийсэн группуудээ өдөөлт (engage) хийхээ үргэлжлүүлнэ.

Өдөр 3. 

Өнөөдрийн миний зорилго бол өчигдрийн явуулсан зарын үр дүнгээ харж, амжилтгүй заруудыг унтраан шинэ audience-үүдийг бий болгоно. Мөн семинар дээр ярих зүйлээ бэлтгэнэ.

Өнөөдрийн төлөвлөгөө:

1. Ямар нэгэн шийдвэр гаргахаас өмнө 1,000 хүнд хүрсэн заруудыг л харна.

2. Аль зарууд сайжруулах хэрэгтэй байгааг тодорхойлно.

3. Сost per lead (CPL) дээр үндэслэн сайн яваа заруудын төсвийг 10%-иар нэмэгдүүлнэ, муу яваа заруудыг унтраана.

4. Engagement audience-ийг хийнэ. Миний зар, пост болон миний хамгийн сүүлийн видеог 50% хүртэл үзсэн хүмүүсээр байгуулна.

5. 1% Lookalike Audience-ийг хийнэ. Миний пейж дээр ирсэн, онлайн семниарт бүртгүүлсэн.

6. Өдрийн ихэнхийг слайдаа бэлтгэхэд зориулна. Өчигдрийн цуглуулсан зургуудаа сайжруулж янзална.

7. Янз бүрийн дэгээ, түүх, саналуудыг жагсаана. Эдгээр нь миний семинарын хэсэг байх юм.

8. Семинар маань дөрвөн хэсэгтэй байна: нээх, агуулга, санал, хаалт. Эдгээрийн зөвхөн 2 дээр нь л өнөөдөр ажиллана.

9. Нээлт. Үүнд надад итгэх итгэл, харилцан ойлголцлыг энд бүтээнэ.

10. Агуулга. Юу заахаа тодорхойлно. Боломж, аюулгүй байдал, шалтгаан тоочих тал дээр стратегитайгаар заах юм.

11. FB Groups-үүд очин тодорхой үгүүдээр хайлт хийн, хариултуудыг шалган, бусдад тусална. Группуудыг өдөөх ажиллагаагаа үргэлжлүүлнэ. 

12. Сошиалаар хүмүүстэй холбогдох амар болжээ. Үүнд хамгийн ихдээ 1 цагийг л зарна.

Өдөр 4

Яг өчигдөр шиг Facebook дээр үр дүнгүүдээ шалгаж өнөөдрийг эхлүүлнэ. Шаардлагатай өөрчлөлтүүдийг хийнэ. Тэгээд семинарын слайдууд дээрээ ажиллана.

Өнөөдрийн төлөвлөгөө:

1. FB заруудын үр дүнгээ шалган, сайн яваагийн төсөвийг нэмэн, муу байгааг унтраана.

2. Миний тавьсан видеог 50% хүртэл үзсэн хүмүүсээр custom audience хийнэ

3. Энэ өдөөгдсөн (engaged)хүмүүс рүүгээ зараа цацна, тэгэхдээ онлайн семинарт бүртгүүлсэн хүмүүийг оруулахгүй

4. Семинарын слайдууд дээрээ ажиллана.

5. Лайв эвент+бонусууд. Энэ арга хэмжээний үнэ 2К, тиймээс би тэдэнд 20К-ийн үнэ цэнийг нэмэх зүйлийг бүтээх ёстой.

6. Аль болохоор таны өмнөө хийчихлээ бүтээгдхүүний саналуудыг оруулахыг хүсч байгаа. (swipe files, cheat sheets, action plans, templates, etc.).

7. Хаалт. Слайдууд дээрээ өөр өөр хаалтуудыг оруулна.

8. Слайдуудаа чангаар ярьж бэлтгэл хийнэ

9. FB Groups дээр өдөөлт бүхий зурагтай постуудыг тавина. “ХХХ үр дүнд хүрэхэд таньд ямар хүндрэл учраад байна?” гэсэн бичгийг постууддаа оруулна. Туслах саналаа оруулна.
Өдөр 5

Онлайн семинар болтол 2 өдөр дутуу байна. Өнөөдөр давтах, бэлдэх их ажлууд байгаа, мөн өчигдрийн хийсэн зүйлээ дахин хийнэ. Зараа сайжруулж янзална, түүнийгээ олон хүнд цацна, онлайн семинартаа бэлдэнэ.
Өнөөдрийн төлөвлөгөө:

1. FB заруудынхаа үр дүнг шалгана (сайн яваагийн төсвийг нэмж, муугий нь зогсоно).

2. Сайн яваа заруудын багцыг 5 дахин өсгөнө.

3. Төсваа 10% иар нэмнэ

4. Миний хамгийн сүүлд тавьсан бичлэгийг 50% хүртэл үзсэн хүмүүсээр “engaged” буюу өдөөгдсөн custom audience хийнэ.

5. Энэ бэлдсэн таргетад audience-даа зараа явуулах ба онлайн семинарт бүртгүүлсэн хүмүүсийг зараас хасна.

6. Онлайн семинарийн бүртгэлийг шалгана. Би 200 хүн бүртгүүлэхийг зорьж байгаа. Тиймээс өдөрт 40 хүн бүртгүүлэх ёстой юм. Хэрэв энэ тооноос бага байвал би төсвөө нэмэх эсвэл арай өргөн audience-д зараа цацна.

7. Fiverr дээрээс олсон хүнээрээ лого болон бусад зурагнуудыг хийлгэж дуусгана.

8. Хүмүүс өөрсдийгөө юу гэж бодох магадлалтай талаар жагсаалт гаргана. Жишээ үүнийг хийхэд хэтэрхий залуу, хэтэрхий хөгшин, надад цаг байхгүй, би их дотогшоо хүн, энэ салбарт орвол бүтэх болоуу? Надад хөрөнгө алга, өгөөжөө хэзээ би хүртэх вэ? Гм

9. Энэ бүгдийг жагсааснаар семинарын дараа асуулт хариултын хэсэгт хаалт хийхдээ ашиглах юм. Энэ хэсэг 20 минут орчих болох байх.

10. Миний онлайн семинарын эхлэл, агуулга, санал, асуулт хариулт өнөөдөр хийгдэж дуусах ёстой.

11. Сошиал профайл болон группуудээ шалгана.

Өдөр 6 

НЭГ ӨДРИЙН ДАРАА ТОМ ӨДӨР БОЛОХ НЬ ЭЭ!

Өнөөдрийн төлөвлөгөө:

1. Өөр өөр зочид буудлаас ирсэн үнийн саналыг харьцуулж нэгийг сонгоно. Нуугдмал зардлуудыг тооцох ёстой. Үүнд прожектор, audiovisual төхөөрөмж гм, үнийн саналд эдгээр орсон эсэхийг харах хэрэгтэй

2. Өмнөх өдрийн адилаар FB заруудаа шалгана

3. Онлайн семинарт оролцох хүмүүстээ зориулан өөрийн саналд зориулсан төлбөр хийх пейжээ бэлдэнэ.

4. Энэ пейжээ төлбөр хийдэг компанид холбоно.

5. Өөрийн бүтээгдхүүнийг саналын хуудсандаа нэгтгэж янзална

6. Семинарынхаа бүх слайдуудыг шалган бүх зүйл бэлэн эсэхийг шалгана

7. Борлуулалтын сувгаа асуудалгүй ажиллаж байгаа эсэхийг шалгана

8. Маргаашийн онлайн семианрт бүртгүүлсэн хүмүүстээ сануулах видео хийж явуулна

9. FB Groups болон профайл руугаа очин хүмүүсийн асуултад хариулна

Өдөр 7

Өдрийн төлөвлөгөө:
 
1. Онлайн семинарт бүртгүүлсэн хүмүүсээ шалгана

2. Онлайн семинараа эхлэхээс өмнө нэг цагийн өмнө сануулах емайл явуулна

3. Баталгаатай болгох үүднээс 15 минутийн өмнө дахин емайл явуулна

4. Бүх линкүүд маань хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана

5. Онлайн семинар эхлэхээс 30 минутийн өмнө Whitney Houston-ний “One Moment in Time” -ийг дахин дахин явахаар тавина. (Мэдээж эхлээд би зөвшөөрөл авсан байгаа!)

6. Онлайн семинараа хийнэ

7. Үүнийгээ тэмдэглэн Overwatch тоглоно(миний дуртай видео тоглоом)

8. Онлайн семинарт ирсэн ч худалдан авалт хийгээгүй хүмүүс рүү емайл явуулж яагаад аваагүйг асууна.

9. Сувгуудийн алхам бүрийг шалган хаана гүйцэтгэл муутай байгааг шалгана. Бүртгэлийн хуудас, семинарт ирсэн хүмүүсийн хуудас, онлайн семинарын аль цэг дээр хүмүүс орхиж явсныг шалгана.

10. FB-ийнхээ зарууд руу очин “Бүртгүүлсэн ч семинарт оролцоогүй хүмүүс” рүү дахин зар явуулна. Ингэж хэлнэ. “Та семинарт бүртгүүлсэн ч ирээгүй байгааг анзаарлаа лдаа. Та зүгээр үү Дараагийн семинар болох гэж байна. Энд дарж нэгдээрэй <LINK>“

11. FB зар луугаа очин “Онлайн семинарт оролцсон ч худалдан авалт хийгээгүй” хүмүүст дараах зарыг явуулна. “Та одоог хүртэл <БҮТЭЭГДХҮҮН> авах хашааны хажууд зогссоор байна Би ойлгож байнаа. Би ч бас тань шиг мэдрэмжийг авч байсан. Гэхдээ би аргаа олсон юм.

12. Тэдний худалдан авалтад нөлөөлсөн байж болзошгүй шалтгаануудыг жагсаан бичнэ. Энэ бүгдэд хариулт хийсэн бичлэг хийн тэдэн лүү цацна.

13. Энэ бичлэг тийм өндөр чанартай байх шаардлагагүй, өөрийн сэтгэлээс өгсөн зөвөлгөө байна. Ингэж дахин зар явуулах хамгийн өндөр өгөөжтэй байдаг.

14. Хэрвээ надад миний бүтээгдхүүнийг худалдан авсан хүмүүсийн сэтгэгдэл бүхий бичлэг байгаа бол түүнийг хашааны хажууд байгаа хүмүүст явуулах нь тэднийг үйлдэл хийхэд түлхдэг.

 15. “Онлайн Семинарт оролцсон ч худалдан авалт хийгээгүй” хүмүүс рүү дахин зар явуулахдаа шууд төлбөрийн хуудсыг тэдний хүлээн авах зүйлсийн жагсаалттай явуулах хэрэгтэй.

16. FB группууд рүүгээ очин постоо тавина, амжилтаа тэмдэглэнэ, хүмүүсийг ухааруулна. Амьдрал өөр байж болох талаар өөрийн сурсан зүйлийг хуваалцана.

Өдөр 8

Айхтар шуурганы дараах нам гүм. Мэдээллээ цуглуулан, стратегаа боловсруулан, линкнийхээ хамгийн сул байгаа хэсгүүйдийг сайжруулах өдөр. Надад дахин 250 хүн дараагийн онлайн семинарт бүртгүүлэх хэрэгтэй байна. Нэг хүн бүртгүүлэхэд $10 зарах төсөвтэй. Долоо хоногийн зарын зарцуулалт$2,500 болно.

1. Борлуулалтаас орж ирсэн мөнгөөрөө кредит картны төлбөрөө хийнэ.

2. Над руу хувиараа емайл бичсэн хүмүүст хариулт өгнө. Сургалт худалдан аваагүй хүмүүсээс яагаад аваагүйг асууна. Шалтгааны мэдсэнээр түүнд хариултаа слайдандаа нэмнэ

3. Дараагийн долоо хоногийн онлайн семинарын мэдээллээ сайжруулна

4. Zoom-ээс онлайн семинарын бичлэгийг хэсэгчлэн авна

5. Онлайн семинараа дахин дахин ажилладаг моде дээр тавих ба түүнийг доор хичээл худалдан авах товчуудыг оруулна. Бичлэгээ янзална

6. Онлайн семинарт бүртгүүлсэн хүмүүстээ семинарыг дахин үзэх линкийг явуулна

7. FB заруудаа шалган, сайн яваагийн төсвийг нэмж, муугий нь зогсооно

8. Емайлаа өгсөн болон худалдан авалт хийсэн хүмүүсээр 1% lookalike audience-ийг хийнэ. Худалдан авалт хийсэн хүмүүс бага байгаа емайлаа бүртгүүлсэн хүмүүсээр хийж болж байна.

9. lookalike audience-руугаа хандсан зарын хэмжээг нэмнэ.

10. Түргэн хоолны газар болон гоймонгоос арай аятайхан хоол иднээ.
Өдөр 9

Өнөөдөр их хүнд өдөр болно. Өнөөдрийн зорилт бол бүтээгдхүүний нээлтэд зориулсан бичлэгнүүдийг хийх өдөр (үнэ цэнэ нэмэх 3 бичлэг + нэг борлуулалтын бичлэг). Эдгээрийг онлайн семинарийн сувагтай холбох ба хашааны хажууд байгаа хүмүүст зориулсан юм. Хамгийн багадаа 3% нь худалдан авалт хийнэ гэж бодож байна.

Өнөөдрийн төлөвлөгөө :

1. Ердийн Facebook-ийн ажлуудаа амжуулна. Өдрийн зарын төсөв $350 байх болно. Гол хийх зүйл бол өнгөрсөн долоо хоногт гарсан асуудлуудыг шалгана. Ямар нэгэн зүйл байгаа бол дахин хийж сайжруулна.

2. Хамгийн эхний бичлэгний агуулга болон үндсэн санаануудыг жагсаана. Үүнд миний түүх (origin story) болон боломжуудыг тайлбарласан агуулгуудыг оруулна. Бичлэгний доор үйлдэл хийхэд бэлэн товчнуудыг оруулна

3. Хоёр дах бичлэгт орох агуулгуудыг жагсаана. Үүнд миний case study буюу 1-р бичлэгт оруулсан тухайн хүний хийж чадахгүй байх гэж бодсон байж болох асуултуудад хариулна.

4. Гурав дах бичлэгт орох агуулгуудыг жагсаана. Үүнд тухайн хүний завгүй гм гадаад хүчин зүйлүүдэд хариулсан бичлэг байна.

5. Борлуулалтын хуудсан дахь бичлэгийн агуулгыг гаргана. Хамгийн сүүлд хийсэн 3 бичлэгээс гол санаануудыг дахин оруулна.

6. Flipchart, олон өнгийн маркерууд, өнгийн цааснуудыг бичлэг хийхдээ зориулан худалдан авна.

Flipchart-аа бичнэ

7. Хийсэн 4 бичлэгээ нэг болгоно

8. Хийсэн бичлэгнүүдээ ClickFunnels-ийн бүтээгдхүүний нээлт хийдэг сувагт оруулна.

9. Онлайн семинараа дахин ажилладаг дээр нь тавих ба жагсаалтанд байгаа хүмүүстээ емайл бичнэ. Емайлдаа бага зэргийн яаруулах элементийг оруулна.

10. Ажлын үр дүнгээ статистикийн хамт баримтжуулна. FB группүүдэд очин өөрийн сурсан зүйлүүдээ болон өөрөөр бодох ёстой талаар туршлагаас хуваалцана.

11. Борлуулалтын бичлэгээ Rev рүү яриаг оруулахаар илгээнэ.

(Жич: хэрвээ та ийм зүйлсийг өмнө нь хийж байгаагүй бол хэцүү сонсогдож байж болох юм, гэхдээ би яг ижил зүйлсийг оюутнуудынхаа өмнө хагас өдөрт л хийдэг юм. Бичлэг хийх нь таны хувьд шинэ зүйл бол үүнийг 4 өдөрт хуваагаад хийж болно.)

Өдөр 10

Өнөөдрийн зорилго бол бүтээгдхүүний нээлтдээ зориулсан хамгийн анхны бичлэгийг хийж, онлайн семинарт бүртгүүлсэн ч худалдан авалт хийгээгүй хүмүүстэйгээ дахин холбогдох өдөр
1. Арав дах өдрийн төлөвлөгөө

2. FB-ийн заруудаа шалгана.

3. Бичлэг #1-ээ сурталчлах эхээ бичин, автомат емайлдаа оруулна

4. Бичлэг #1-ээ мөн бүтээгдхүүний нээлтийн сувгийнхаа автомат емайлд оруулна. Энэ нь дахин явуулсан онлайн семинарийг үзсэний дараа худалдан авалт хийгээгүй хүмүүст очно

5. FB-ийн зараа өдөрт $350 гэсэн төсөвөөрөө явуулна. Нэг емайлыг $10-оор авна гэсэн төсөвөө хадгална.

6. FB Group-үүд болон хайлт хийдэг ердийн үгүүдийг ашиглаад бусдад тусална.

7. Бичлэг #1-ээ өөрийн хувийн FB профайл дээрээ постолно. Энэ бичлэг хүмүүсийг өдөөх зорилготой (яагаад ихэнх хүмүүс буруу хийдэг талаар гм).
Өдөр 11

Өнөөдрийн зорилт бол бүтээгдхүүний нээлтэд зориулсан 2 дах бичлэгээ хийх өдөр.

Өнөөдрийн төлөвлөгөө:

1. FB Live хийж дараагийн онлайн семинартаа урина

2. FB Live бичлэгээ миний хамгийн сүүлд хийсэн бичлэгийг 25% хүртэл үзсэн үзэгчид рүүгээ цацна

3. ClickFunnels хуудас руу хоёр дах бичлэгээ оруулна

4. Хоёр дах бичлэгээ автомат емайл рүүгээ оруулна

5. FB группүүдэд пост тавих ба хайлт хийдэг ердийн үгүүдийг ашиглаад бусдад тусална.

6. Хоёр дах бичлэгээ өөрийн хувийн FB профайл дээрээ постолно.

Өдөр 12

Өнөөдрийн гол ажил бүтээгдхүүний нээлтэд зориулсан 3 дах бичлэгээ хийх

Өнөөдрийн төлөвлөгөө:

1. FB заруудаа шалгаж сайжруулна. Өдөрт 35 хүн шинээр бүртгүүлэх хэрэгтэй байгаа. Хэрэв тэгэж чадахгүй бол зараа нэмэгдүүлнэ.

2. ClickFunnels-ийн хуудсандаа 3 дах бичлэгээ оруулна.

3. Автомат емайлынхаа цувралд бичлэг 3-аа оруулна. Маргааш нээгдэх худалдан авалтын сагсанд туслах үүрэгтэй юм

4. FB группүүдэд пост тавих ба хайлт хийдэг ердийн үгүүдийг ашиглаад бусдад тусална.

5. Юун дээр ажиллаж байгаа талаараа хувийн FB профайл дээрээ мэдээлэл оруулах ба сонирхож байвал коммент үлдээхийг асууна

6. 2 өдрийн дараа болох онлайн семинарын стат-уудыг шалгана

Өдөр 13

Бүтээгдхүүний сагсаа нээх өдөр. Борлуулалтын бичлэгүүдээ цацна. Нэмэлт $ орж ирнэ.

Өнөөдрийн төлөвлөгөө:

1. Борлуулалтын бичлэгээ оруулж,цацна

2. Rev-ээс яриаг гарган авч, урт форм бүхий борлуулалтын эх бичнэ

3. Борлуулалтын бичлэгний доор борлуулалтын эхдээ тохирсон гарчиг өгнө

4. Бүтээгдхүүний сагс нээсэн талаарх борлуулалтын бичлэгээ сурталчлах автомөт емайлуудыг бичнэ

5. Сонирхсон FB-ийн бүх комментуудада хариулт бичнэ, түүндээ борлуулалтын бичлэг бүхий линкээ өгнө

6. FB дээрээ бүх сагс нээгдсэн талаар пост оруулна. Энэ тийм ч урт биш пост байх ба дараа нь pin-дэнэ.

7. Маргаашийн онлайн семинарын стат-аа шалгана

8. Лайв семинарын буудал захиарах ажлыг дуусгана. Шаардлагатай төлбөрийг хийнэ.

9. FB-ийн зарыг дахин таргет хийн цацна. Үзэгчид маань “борлуулалтын хуудсанд очсон ч төлбөр хийгээгүй хүмүүс” байх юм. Зарын зорилго нь тэдний төлбөр хийгээгүй шалтгаануудад хариулсан байх ба төлбөр хийх хуудас руу хөтөлнө.

Өдөр 14

Хоёр дах онлайн семинар

Өнөөдрийн төлөвлөгөө5

1. Өнөөдрийн онлайн семинарт бүртгүүлсэн хүмүүсээ шалгана, ойлролцоогоор 250 хүн байх ёстой.

2. Семинар эхлэхээс 1 цагийн өмнө тэдний сэтгэлд хүрэх гоё емайл явуулна.

3. Мөн 15 минутийн өмнө дахин нэг емайл явуулахаар тохируулна.

4. Бүх линкүүд маань ажиллаж байгаа эсэхийг шалгана.

5. Онлайн семинар эхлэхээс 10 минутийн өмнө Whitney Houston-ий “One Moment in Time” дууг дахин дахин давтагдахаар тааруулна.

6. Онлайн семинараа хийнэ.

7. Үүнийгээ Overwatch-тай хамтдаа 2 цаг тэмдэглнээ.

8. FB группууд рүү очин бусдыг ухааруулах пост тавина. Өөрийн сурсан зүйлээ хуваалцан амьдрал өөр байж болох талаар ярина.

9. Өнгөрсөн 2 долоо хоногт өөрчлөлт хэрхэн явагдаж байгаа талаар өөрийн профайлдаа оруулна.

Өдөр 15

Хамгийн сүүлийн онлайн семинарт түлхэц өгөх боломж. 2 долоо хоногийн дараа лайв эвент болно. Энэ долоо хоногт 175 хүний бүртгэл авахыг зорьж байгаа. Өдөрт 25. Лайв эвент ойртож байгаа тул онлайн семинарт бүртгүүлэх нь багасна гэж үзэж байна. 2 өдрийн өмнөөс лйав эвентээ сурталчилна, гэхдээ хүмүүс үүнд бүртгүүлсээр байгаа. Тиймээс энэ амжилттай болно гэж мэдэж байна.

Өнөөдрийн төлөвлөгөө:

1. Борлуулалтаас орж ирсан мөнгөөрөө кредит картны өрөө төлнө.

2. Сул ажиилаж буй линкүүдийн мэдээлэлд үндэслэн сувгаа сайжруулна.

3. Худалдан авалт хийгээгүй хүмүүстэй хувиараа холбоо барьж шалтгааныг асууна.

4. Дараагийн долоо хоногт хийх онлайн семинарыг хуудсаа сайжруулна.

5. Zoom-ээс онлайн семинарын бичлэгийг гаргаж авна.

6. Онлайн семинараа дахин ажилладаг моде дээр тавина. Мөн бичлэгний доор дараагийн үйлдэл хийх товчийг оруулна. Бичлэгээ цэвэрлэж янзална.

7. Онлайн семинарт Бүртгүүлсэн хүмүүст дахин үзэх боломжтой семинарын линкийг явуулна.

8. FB заруудаа шалган, сайн яваагийн төсвийг нэмэн, муу яваагий нь унтраана.

9. Лайв эвентэд бүртгүүлж төлбөрөө хийсэн хүмүүстээ бичлэг хийж явуулна. Яагаад тэд энэ эвэнтэд оролцох хэрэгтэй талаар урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх зорилготой. Арга хэмжээнд 1 хүн дагуулж ирэхийг сануулна.

10. Хаан шиг жарганаа өнөөдөр.
Өдөр 16

Лайв эвентээ төлөвлөх өдөр. Арын алба бэлэн. Тарааж өгөх материал, бонусууд- гайхалтайгаар хийнэ!

Өнөөдрийн төлөвлөгөө :

1. Эвентийн гол үзэл баримтлалаа гаргана .

2. Слайдууд болон тарааж өгөх материал дээр ажиллана .

3. Давталттай явагдах онлайн семинарт бүртгүүлсэн шинэ хүмүүстээ емайл явуулна .

4. Яагаад худалдан авалт хийгээгүй талаар асуусан хүмүүстээ тус бүрт нь түлхэц өгсөн емайл бичнэ. Тэднийг худалдан авалт хийх тал дээр ажиллана. Тэдний тавьсан комментэд хариулснаа слайдандаа оруулна .

5. Сувгуудийнхаа гүйцэтгэлийг шалган аль пейжний линкүүд муу ажиллаж байгааг харна .

Онлайн семинарт бүртгүүлсэн бүх шинэ хүмүүс ClickFunnels дээр хийж болох дараах процессийг дагах ёстой:
    - Автомат Онлайн Бүртгэлийн хуудас
    - Онлайн семинарын баталгаажуулах хуудас
    - Онлайн семинарын өрөө
    - Онлайн семинарыг давтах өрөө
    - Төлбөр хийх хэсэг 
    - Баталгаажуулалт
    - Үнэ цэнэ нэмэх бичлэг 1
    - Үнэ цэнэ нэмэх бичлэг 2
    - Үнэ цэнэ нэмэх бичлэг 3
    - Борлуулалтын хуудас

Өдөр 17

Өнөөдрийн гол хийх ажил бол тараах материал, слайдууд, бонусаа дуусгах өдөр.Маргааш хэвлэхэд бэлдэнэ.
Өнөөдрийн төлөвлөгөө :

1. Тараах материал, слайдууд дээрээ ажиллана.

2. FB-ийн хувийн профайл дээрээ лайв хийнэ. Үүгээрээ эвент зохион байгуулахын өмнөх процесс болон яагаад би сэтгэл их хөдөлж байгаагаа харуулах болно

3. Онлайн семинарт 25 оролцогчийг бүртгэхийг зорьж байгаа ба шаардлагатай бол тохиргоонуудыг хийнэ.

Өдөр 18

Лайв эвентэд шаардлагатай бүх зүйлсийг дуусган принтэрлэхээр илгээнэ.
Өнөөдрийн төлөвлөгөө :

1. Тараах материал, слайдуудыг дуусгана.

2. Бүх матераилыг 100 хувь хэвлэн хавтаснуудад хийнэ. Энэ ажил ихэвлчлэн 5 хоног болдог.

3. Өөрийн хувийн FB профайл дээр FB Live хийх ба үүгээр эвент болохын өмнө тайзны ард ямар ажиллагаанууд хийгдсэн болон хийгдэхээр үлдээд байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөх юм.

Өдөр 19

FB Live - аар бүрэн онлайн семинараа хийх ба түүнийгээ boost-лэнэ.

Өнөөдрийн төлөвлөгөө :

1. Онлайн семинарын агуулгуудыг жижиг цааснуудад хувааж бичнэ.

2. Найзаараа бичлэг хийж өгөхийг гуйна .

3. Онлайн семинарын агуулгуудыг (open, content, stack, close) FB Live-аар явуулна .

4. Энэ бичлэгээ бүх үзэгчиддээ boost-лэх ба энэ бичлэгийг 25% хүртэл үзсэн хүмүүс рүү сургалтын материалын худалдан авалтын сувгийг илгээнэ.

5. Энэ үзэгчдийн тооноос өмнө худалдан авалт хийсэн хүмүүсийг хасна.

6. Бичлэгний талаарх танилцуулыг хийж төлбөр төлбөх хуудсанд байрлуулна .

(Жич: энэ бичлэг дээр гоё хувцаслах шаардлагагүй, эвэнтийн өмнө ярьж байгаагаар бичлэг хийнэ. Ихэнх бичлэгүүд төлбөртэй цацагдаж байгаа гэдгийг анзаараарай.) Одоогоор надад олон дагагчтай пейж байхгүй нь асуудал биш. Би энэ бичлэгээ намайг мэддэг дулаан хэрэглэгчид рүүгээ цацна.

7. Энэ бичлэгээ мөн FB-ийн хувийн профайл дээрээ постолно.

Өдөр 20

Сүүлийн онлайн семинар хийхэд нэг хоног үлдсэн байна.

Өнөөдрийн төлөвлөгөө:

1. FB Live video-нийхоо стат-уудыг шалгана, бичлэгийг 50% хүртэл үзсэн үзэгчдээр custom audience хийнэ.

2. Энэ custom audience-даа зурагтай зар илгээнэ. Үүндээ “Та миний ….. Нэртэй бичлэгийг үзсэн гэдгийг олж мэдлээ. Гэхдээ ямар нэгэн үйлдэл хараахан хийгээгүй байна”. Аваагүй байж болох шалтгаанд нь хариулсан зарыг илгээнэ. Мөн түүний хамт төлбөр хийх хуудсыг явуулна.

3. Бүх комментуудада хариулна. Дараагийн 7 хоногт болох эвентийг онирхсон хүмүүстэй PM-ээр холбогдоно.

4. Онлайн семинарын бүртгэлийн ажиллагааг мөрдөж шалгана.

5. Дараагийн долооо хоногт болох эвентийн талаар емайл явуулна. Бүртгэл удахгүй дуусан гэж байгаа талаар сануулна.

6. Эвент дээр бичлэг хийх хүнтэй холбогдон бэлэн эсэхийг лавлана.
Өдөр 21 

Сүүлийн онлайн семинар

Өнөөдрийн төлөвлөгөө:

1. Онлайн семинарт бүртгүүлсэн хүмүүсээ шалгана, ойролцоогоор 175 хүн байх ёстой.

2. Бүх линкүүд хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана, ялангуяа төлбөрийг хуудсыг!

3. Онлайн семинараа хийнэ.

4. Үүнийгээ тэмдэглэн Overwatch хоёр цаг үзнээ.

5. FB Group-ууд рүү очин пост тавина, ялалтаа тэмдэглэнэ, бусдыг ухааруулна, өнгөрсөн 3 долоо хоног ямар их ачаалалтай байснаа дурьдана.

6. Өнгөрсөн 3 долоо хоногт гарсан өөрчлөлтүүдийн талаар өөрийн FB-ийн хувийн профайлдаа оруулна.

7. Онлайн семинарын сувгаа түр зогсооно.

8. Сайхан газар орж хооллоноо.

Өдөр 22

Лайв эвент болоход нэг долоо хоног үлджээ. Сүүлийн бэлтгэл ажлууд. 
Өнөөдрийн төлөвлөгөө :

1. Борлуулалтаас орж ирсэн мөнгөөрөө кредит картны өрөө төлнө.

 2. Zoom-ээс онлайн семинараа гаргаж авна.

3. Онлайн семинараа давтан ажиллах моде дээр тавих ба бичлэгний доор үйлдэл хийх товчийг оруулна. Бичлэгээ цэвэрлэж янзална.

4. Хамгийн сүүлийн бичлэг дээрээ үндэслэн автомат онлайн семинараа оруулна. Нэлээд хугацаанд дахин онлайн семинар хийхгүй.

5. Онлайн семинарт бүртгүүлсэн хүмүүст емайл бичнэ. Лайв семинарын бүртгэл маргааш хаагдахыг сануулна.

6. Бүх оролцогчиддоо зориулаад бичлэг хийн илгээнэ “1 долоо хоногийн дараах эвент амьдралыг нь хэрхэн өөрчлөх талаар бичлэгээ хийх юм.” Жич: тэд төлбөрөө хийсэн ч ирнэ гэсэн баталгаа биш юм. Лайв семинарт бүртгүүлсэн нь гайхалтай шийдвэр байсан талаар байнга сануулж байх хэрэгтэй байдаг.

7. FB Live-аар маргааш бүртгэл хаагдах талаар мэдэгдэнэ. Өнгөрсөн 21 хоногт миний сувгуудаар зочилсон үзэгчиддээ үүнийгээ boost-лэнэ. Энэ бол семинарт нэгдэх сүүлийн боломж гэдгийг хэлэх юм.

8. Upwork-рүү очин VA (virtual assistant - онлайн туслах) хөлсөлнө. Туслахын хийх ажил гэвэл 100 хүн лүү утасдан семинарт оролцох болсонд баяр хүргээд, семинартаа заавал ирэхийг, мөн нэг хүн дагуулж ирэхийг сануулах юм.

9. Өнөөдөр хаан шиг тансагланаа.

Өдөр 23

Худалдан авалтын сагс хаагдаж байгааг хэлж яаруулах, хамгийн сүүлийн оролдлого.

Өнөөдрийн төлөвлөгөө:

1. “Сүүлийн сануулга— Лайв семианрт бүртгүүлэх хамгингйисүүлийн өдөр!” гэдгийг сануулан емайл бичнэ.

2. Энэ талаар FB профайл дээрээ зарлана.

3. FB Live-ийн пейж дээрээ оруулна.

4. Олон хүмүүс хамгийн сүүлийн минутанд хийдэг гэхдээ энэ борлуулалтын орлогыг дутуу үнэлж болохгүй гэдгийг би мэддэг юм. Лайв эвэнтэд оролцохоор бүртгүүлсэн хүмүүстээ үнэ цэнэ нэмэх, урьдчилсан имаж бүрдүүлэх, мөн семинартаа өөр нэг хүн дагуулж ирэх талаар сануулна.

5. Тараах материал, слайдуудаа хүлээж авна.

Өдөр 24

Худалдан авалтын сагсаа хаана. Лайв эвентийн хамгийн сүүлийн бэлтгэл ажлууд

Өнөөдрийн төлөвлөгөө:

1. Сагсаа хаана. Худалдан авалтын хуудас дээр “Билет зарагдаж дууссан! Емайл авах хэсэгт хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх хуудсыг оруулна.”
2. Бүх оролцогсдын бүртгэлийн ажиллагааг дуусгана.

3. Бүртгэлийн хуудсан дээр гол оролцогсдын нэр дээр нэмээд дагуулж ирэх зочдын нэрийг оруулна

4. Онлайн туслах хөлсөлнө. Энэ хүн маань хүн бүр лүү утсаар ярих, дагуулж ирэх зрчдын нэр, емайл хаягийг авч Excel дээр оруулна.

Өдөр 25 

Гурван өдрийн дараа Лайв эвент болно
1. Өнөөдрийн төлөвлөгөө :

2. Лайв эвентийнхээ слайдуудыг үзэж шалгана .

3. Лайв эвентээр борлуулах сургалтуудаа тодорхойлно. Эдгээр сургалтууд маань лайв эвентийн дараах ложик дараалалтай, тэдний хийх зүйлүүд байх юм.
4. Бүртгэлийн болон дараагийн худалдан авалт хийх захиалгын хуудсуудыг бэлтгэнэ .

5. Лайв эвентээс 3 хоногийн өмнө бүх худалдан авалт хийсэн хүмүүстээ емайл явуулж дэлгэрэнгүй мэдээллийг өгнө .
Өдөр 26 

Лайв эвент болоход 2 хоног үлдлээ. Өнөөдөр хийх зүйл байхгүй. Өнөөдрийг ганцаараа өнгөрөөнө. Лайв семинарт ирэх хүмүүстээ яавал хамгийн өндөр өгөөж өгөх талаар тунгаах өдөр.

Өдөр 27 

Эвент болоход нэг өдөо

Өнөөдрийн төлөвлөгөө :

Эвент болох газар машинаар эсвэл онгоцоор очно .

Өрөөгөө шалгана. Мөн бүртгэлийн ширээ, тараах материал, нэрийн хуудсууд байх ёстой газраа байгаа эсэхийг шалгана .

Арга хэмжээ болж байгаа буудлын ажилтнуудтай уулзан микрофон, хөгжим ажиллаж байгаа эсэхийг шалгана. (Амжилттай эвент хийхийн тулд хүмүүс эргэн тойронд замбараагүй байх нь надад тун таагүй мэдрэмжийг өгдөг юм) .

“Маргааш уулзья” хэмээн эвент болох газраас бичлэг хийн оролцох хүмүүст явуулна. Энэ нь эвентийн талаарх мэдээллийг урьдчилан өгөх зорилготой юм.

Өдөр 28

Эвентийн өдөр

Өнөөдрийн төлөвлөгөө:

1. Эвентийн агуулга, хүлээлт, юуг үзэгчиддээ хэлэхээ гаргаж ирнэ.

2. Тэднийг гайхалтайгаар үзүүлнэ.

3. Бичлэг хийх хүнийг хөлслөх ба үүнийгээ дижитал хөрөнгө болгон ашиглана. Энэ нь бүтээгдхүүний нэг хэсэг эсвэл маркетингийн хэрэгсэл болох юм.

Өдөр 29

Эвентийн 2 дах өдөр

Өнөөдрийн төлөвлөгөө:

1. Эвентийг гайхалтайгаар үргэлжлүүлнэ.

2. Сургалтанд оролцогсдод зөөлөн хөөлт хийнэ.

Өдөр 30 

Эвентийн сүүлчийн өдөр

Өнөөдрийн төлөвлөгөө:

1. Оролцогчиддоо бүгдийг өгнө.

2. Надтай цаашид хамтран ажиллах хүмүүс эдгээр хүмүүс бүгдийг хийх болно. Энэ нь $10K болно.

3. Тэд асуултандаа хариулт авсан байх ёстой, дараагийн төвшинд хөрөнгө оруулахгүй байсан ч

4. Тэдний сэтгэгдлийг авна. Энэ нь ирээдүйд зар явуулах нэг номерийн хөрөнгө болох юм. Үүгээр дахин таргет хийх ба маркетингийн маш сайн материал болдог. Гурав хоногт маш үнэ цэнэ бүхий мэдээллээр хангасны дараа оролцогсдын 10% нь $10K-ийн саналыг хүлээн авна. Хэрвээ би зөв хүмүүстэй байгаа бол энэ бол бодит тоо юм.

5. Өрөөндөө орж мөхөөлдөс идэн Netflix үзнээ.

Энэ бүхнийг дахин дахин давтсаар байх болно. Та зөвхөн нэг л Лайв эвентийг дуусгасан гэдгийг санаарай!

Хүндэтгэсэн Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Зөвлөх Үйлчилгээний Бизнесийг Хэн ч Хийж Болно
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com