Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 12-р сарын 27
10 Bedtime Habits of the Most Successful People
A well spent day brings happy sleep.

Сайхан өнгөрөөсөн өдөр аз жаргалтай унтахыг авчирдаг. Leonardo De Vinci.
Бидний олонх нь амжилттай байхыг хүсдэг шүү дээ. Бид амжилттай хүмүүсийн түүхийг, ярилцлагыг уншиж, хэрхэн өөрсдөө амжилттай болох талаар суралцаж байдаг. Ялангуяа бид амжилтанд хүрэх арга замуудад дуртай. Амжилттай яваа хүмүүсийн талаар ялангуяа хэрхэн баян чинээлэг болсон талаар ном, хэвлэл, CDs, DVD, хичээлүүд, хурал цуглаан гээд л жагсаалт хөвөрнө. Дэлхийд хамгийн алдартай, амжилт гаргахад хэрхэн өөртөө туслах талаар номлодог Tony Robbins-ийн сургаал хичээлүүд гм.  

Амжилттай яваа хүмүүсийн талаар хүмүүс бүхнийг мэдэхийг хүсдэг. Жишээ нь "Өглөө та юу хийдэг вэ?, "Та юу иддэг вэ?, "Ажил амьдралаа яаж зохицуулдаг вэ?, "Хэр удаан ажилладаг вэ?" .... гээд л асуултууд явж өгнө дөө. Унтахаасаа өмнө харин юу хийдэг талаар сонирхож байсан болуу? Энэ асуултуудыг тавьснаар маш сонирхолтой зарим хариултуудыг (зуршлуудыг) олсон байх юм. 
АМЖИЛТТАЙ ХҮМҮҮСИЙН УНТАХААСАА ӨМНӨ ХИЙДЭГ 10 ЗҮЙЛС:

 1. ТЭД УНШДАГ 
Хүний зан төлөвийг судлаачдын олж мэдсэн нэг зүйл бол амжилттай хүмүүсийн унтахаасаа өмнө уншдаг байна. Бизнесийн магнет Bill Gates, АНУ-ын экс ерөнхийлөгч  Barack Obama, хувцасны алдартай дизайнер Vera Wang гээд бүгд л унших бол хувь хүн амжилттай явахад маргахын аргагүй хэрэгтэй зүйл гэж үзсэн байдаг. 

2. ТЭД ТАЙВШРАХ ЗҮЙЛ ХИЙДЭГ
Амжилттай яваа хүмүүсийн бас нэг унтахын өмнө хийдэггүй зүйл бол ажиллах байна. Мэдээж, зарим амжилттай хүмүүс “workaholics” буюу ажиллах дуртай бол оройтож ажлаа дуусгах нь байдаг ч энэ бол дүрмээс гадуур юм. Унтахын өмнө тайван байх нь мөн маргахын аргагүй чухал дадал бөгөөд тайвшрах маш олон арга замууд байдаг байна. 
3. ТЭД ДУРСАМЖАА САНАДАГ. 
Зарим амжилттай хүмүүс “өнгөрснөөрөө аялах” дуртай байдаг. Энэ нь хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэхэд нь өөрөөр хэлбэл амьдралд юу хамгийн чухал болох талаар эргэн санахад нь тусалдаг байна.  Амжилтын нэг хэсэг нь оюун ухааны хувьд завсарлага авах хэрэгтэй байгаагаа ухаарах байдаг. Бие сэтгэл нь ажлаас өөр зүйл шаардаад байгааг мэддэг гэсэн үг л дээ. 

4. ТЭД ӨДРӨӨР МӨРӨӨДДӨГ. 
Нэг их гайхаад байх зүйл биш л дээ. Амжилттай яваа олон хүмүүс өдрөөр зүүдлэх (daydreaming) буюу оюун ухааны хувьд тэнүүчилдэг байна. Энэ нь тэд нарт дараагийн амжилтанд хүрэх санааг авчирдаг. Ялангуяа шинийг санаачлагчид, урлагыхан, бүтээлч хүмүүс өдрөөр зүүдлэх буюу мөрөөдөхөд их ач холбогдол өгч, үүндээ ч  талархдаг байна. Зарим амжилттай хүмүүсийн хувьд ингэж мөрөөдөх нь амралт болдог ба оюун ухаанаа тэлэх эсвэл томоохон зорилгуудыг хөгжүүлэх сэдлийг өгдөг байх нь. 

5. ТЭД МАРГААШАА ТӨЛӨВЛӨДӨГ. 
Өндөр амжилтанд хүрсэн хүмүүс гайхмаар ажлын этиктэй байдаг. Тэд 9-5 хэвийн ажлын цагт хийх зүйлээс ихийг хийдэг. Унтахаасаа тийм ч их зүйлийг хийгээд байхгүй ч ямар ч байсан маргааш юу хийхээ төлөвлөдөг байна. Амжилттай хүмүүс багахан цагийг төлөвлөхөд зарцуулах нь маргааш юу хийхийг нь тодорхой болгож янз бүрийн стресс үүсгэдэггүй гэдгийг ойлгодог байна. 

6. ТЭД БҮХ ЗҮЙЛЭЭС ӨӨРСДИЙГӨӨ ТУСГААРЛАДАГ.
Хүнд ажлаас зайлсхийх, амрах, өөрийгөө дахин цэнэглэхийн тулд утас, комьпютер  зэрэг дижитал зүйлээс өөрийгөө тусгаарладаг. Унтахын өмнө электрон хэрэгсэл ашиглах нь гүн нойрсоход муу нөлөөтэй болохыг судлаачид олж илрүүлсэн байдаг. Сайн унтах нь амжилттай хүний амьдралынх нь салшгүй хэсэг байдаг. 

7. ТЭД ГЭР БҮЛЭЭ БҮХНИЙ ТҮРҮҮНД ТАВЬДАГ 
Ажил-амьдралаа тэнцвэртэй авч явах гэдгийг ажил-гэр бүлээ тэнцвэртэй авч явах гэж ойлгож болно. Олон хүний хувьд хамгийн том амжилт бол гэр бүлээ 1-т тавих байдаг. Өндөр ажлын ачаалалаа, гэр бүл үр хүүхдэдээ зарцуулах цагтай хослуулах нь ихэнх тохиолдолд хамгийн хэцүү ажил байдаг, гэхдээ энэ бол маргахын аргагүй хийх зүйлийн нэг мөн билээ.  Гэр бүлдээ зарцуулах цагаа төлөвлөсөн ч бай үгүй ч бай, тэд үргэлж гэр бүлдээ тусалж тэднээсээ хайр хүндлэлийг авч байдаг. 

8. ТЭД ТАЛАРХДАГ 
Ихэнх амжилттай хүмүүс өөрийн амьдралд болон бусдад талархах ба энэ талаар бичихдээ цаг гаргадаг. Зарим нь талархах дэвтэртэй байдаг бөгөөд өөрсдийн амьдралын янз бүрийн дэвшилттэй үйл явдлуудаа өөрсөддөө сануулах зорилгоор энэ дэвтрээ хөтөлдөг. Энэ нь тэдний хувьд өөрсдийн стресстэй асуудлыг тунгаах чухал зуршил болдог. Амжилттай хүмүүс стресстэй, өөдрөг бус байдлыг өөртөө зөвшөөрдөггүй байна. 

9. ТЭД ДАРАМТАА БАГАСГАДАГ
Өмнө хэлсэнчлэн амжилттай хүмүүс стресстэй асуудлыг зохицуулахдаа гаргуун байдаг. Урт хугацаанд, их стресстэй ажилладаг ямар ч хүн тайвшрахад тодорхой цаг гаргах шаардлагатай байдаг. Амжилттай хүмүүсийн зарим нь gym-д явдаг бол бусад нь хөгжим сонсох, халуун ваннд орох, эсвэл бясалгадаг. Энэ жагсаалт төгсгөлгүй юм, гэхдээ  аль нь ч байсан зорилго нь тайвшрах л байдаг. 

10. ТЭД АРХИДАХЫГ ЦЭЭРЛЭДЭГ
Бүгд биш ч ихэнх амжилттай хүмүүс оронд орохоосоо өмнө архины төрлийн ундаа хэрэглэхээсээ татгалздаг. Чанартай сайн нойр авахын тулд оронд орохоосоо өмнө согтууруулах ундаа хэрэглэхийг цээрлэдэг байна. Америкийн үндэсний эрүүд мэндийн байгууллагаас унтахаасаа өмнө согтууруулах ундаа хэрэглэх нь гүн нойрсолтыг хулгайлж, унталтын хөнгөн төвшинд аваачдаг гэжээ. 

Хүндэтгэсэн Чагнаадаржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com