Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 9-р сарын 24
ХОЖНО ГЭДЭГ АЛДАХААС АЙХГҮЙ БАЙХЫГ ХЭЛНЭ
“Winning means being unafraid to lose.“

Хожно гэдэг алдахаас айхгүй байхыг хэлнэ.  Robert Kiyosaki.
Баян аав ядуу аав, зохиогч нь Robert Kiyosaki. 

Энэ миний дуртай ном. Олон жилийн өмнө монгол хэл дээр орчуулагдахад нь авч уншиж билээ. Бизнес сонирхдог, санхүүгийн эрх чөлөөтэй амьдрах хүсэлтэй хүмүүс уншвал их зүгээр шүү. Маш энгийн хэлээр бичсэн ном байгаа юм. Олон жилийн өмнө уншаад мартчихсан байж. Хэдэн сарын өмнө англи хэл дээр санаандгүй уншаад бизнес хийх хэрэгтэй юм байна гэж бодож билээ. Миний амьдралын чухал үеүдэд гарч ирээд миний амьдралын замыг заагаад байна уудаа гэж.

Уг номын зохиогч нь 2 аавтай. Ядуу аав гээд байгаа нь өөрийнх нь аав Станфорд төгссөн профессор. Баян аав гээд байгаа нь найзынх нь аав бизнесмен. Хоёр аавынхаа сургаалаар хүмүүжсэн ч өөрийн амьдралаа баян аавынхаа зааснаар явахаар шийдсэн байдаг. Баян аавын заасныг сургуульд заадаггүй, сургууль бол ажилтан (employee) бэлтгэдэг газар тул сургуулиа төгсөөд олны жишгээр хэн нэгэнд ажиллах болж байгаа юм.
 
Би доктороо хийж байхдаа одоогийн ажиллаж байгаа компанидаа ажиллаж байсан юм. Төгсөөд юу хийх билээ гэж бодоод л явсан юм. Санамсаргүй энэ номыг уншсанаар шууд л хийх ажлаа олж билээ. Энэ маань бизнес хийх. Харин ямар бизнес хийх вэ гэдэг асуулт байлаа. Ямар ч бизнесийг эхлэхэд маш их хөрөнгө шаардана. Хамгийн гол юм хэрэглэгч. Тэгсэн санаадгүй энэ онлайн бизнесийн сургалтанд хамрагдсан юм. Санаандгүй ч биш юм билээ. Нягтлан бодох бүртгэл чинь бизнесийн хэл. FB-ээр ирж байгаа зарууд чинь хүний сонирхол дээр үндэслэн цацагддаг. Тийм болохоор энэ ном, сургалтууд л миний FB дээр л гарч ирээд байгаа хэрэг л дээ. Та анзаардаг болуу. Таныг FB-ээрээ үзээд Like дарсан посттэй чинь төстэй зүйлүүд л таны FB-ээр гарч байгааг. Хүү маань сагс сонирхдог тул дандаа сагсны холбогдолтой постууд байх жишээтэй.  

Би онлайн сургалтын материал сурталчилж борлуулж байгаа болохоороо Robert Kiyosaki –ийг FB-ийн зарынхаа сонирхол хэсэг дээр тавих дуртай. Энэ номыг уншсан хүмүүс бизнес хийх хэрэгтэй гэдгийг сайн ойлгосон байх ёстой гэж үзэж байгаа юм лдаа. Энэ хүнийг 8 сая хүн дэлхий даяар дагадаг юм билээ.  
Номын гол санаанууд
1. Ихэнх хүмүүсийн хувьд мэргэжил нь орлогын эх үүсвэр байдаг, тэд амьдралаа авч явахын тулд л ажил хийдэг. Баян хүмүүсийн хувьд, тэд нар өөрийн хөрөнгөтэй байдаг ба тэдний хөрөнгө оруулалт нь орлого авчирдаг.

2. Хэрвээ та ямар нэгэн юм худалдаж авахыг хүсвэл хамгийн эхлээд өдөр тутмын зардлаа дараад цаана нь үлдэх мөнгөн орлогоороо авах нь зүйтэй.  Өр тавьж авч болохгүй.Тансаг зүйлийг эхлээд биш хамгийн сүүлд л худалдаж авах хэрэгтэй шүү. 

3. Өөрийн хөрөнгө оруулалтаасаа орж ирсэн орлогыг дараагийн орлого авчрах зүйлд хөрөнгө оруулах хэрэгтэй. 

4. Зүгээр л олон орлого бас биш шүү, илүү үнэ цэнэтэй хөрөнгөнд оруул. Энэ циклээ давтаад л бай.
 
5. Зардлаа бууруул, өр зээлээ багасга.

6. Хөрөнгөө хамгаалахын тулд компани байгуулж, татварын зардлаа багасга. Бизнес хийдэггүй хүмүүс цалин аваад, цалингаасаа татвар төлдөг.  Харин бизнес хийдэг хүмүүс орлогоосоо зардлаа хасаад үлдсэнээс нь татвар төлдөг. Зарчмын маш том ялгаа байгаа юм.
7. Их юмны талаар бага мэд. Нягтлан, хөрөнгө оруулалт, маркетинг, хууль, борлуулалт, манлайлал, бичих, ярих, хүмүүстэй харьцахыг сур. Бүх юмнаас багыг сур.

8. Сурах гэж ажилла, мөнгө олох гэж битгий ажилла. Дээрх чадваруудыг сурах тийм газарт л ажилла.

9. Зүгээр л хөрөнгө оруулалт битгий худалдаж ав. Эхлээд яаж хөрөнгө оруулахыг бусад хүмүүсээс илүү сур.

10. Чи юу сурна, тийм л хүн болно, тиймээс сурах зүйлээ болгоомжтой сонго, мөн маш их унш.

11. Баян хүн бүр ямар нэгэн хэмжээгээр мөнгөө алдсан байдаг, харин ядуу хүмүүс хэзээ ч мөнгө алддаггүй. Мөнгө алдахгүй байнаа гэдэг чинь та хэзээ ч мөнгө хийж чадахгүй гэсэн үг. "Хожно гэдэг чинь алдахаас айхгүй байхыг хэлдэг юм".

12. Алдаа ялагчийг ухаажуулдаг, бол ялагдагчийг сүйрүүлдэг. Алдахаас битгий ай, түүнийг хүлээн зөвшөөрөх хангалттай зоригтой бай, алдаанаасаа сур. Хэн ч төгс төрдөггүй.

13.Өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж сур. Олон түмний санаа бодол болон таны айдас таны үйлдлийг зогсоох ёсгүй шүү.

14. Аливаа зүйлийн байгаа үнэ цэнээс нь доогуур үнэ асуух нь их ховор байдаг. Асуугаад үз, алдах зүйл энд байхгүй.

15. Ялагч нараар өөрийгөө хүрээлүүл. Өөрөөсөө ухаантай хүмүүстэй хамтдаа байж тэд нараас суралц.

16. "Би авч дийлэхгүй юм байна" гэж хэлэхээр таны тархи шууд унтардаг. Харин "үүнийг яавал худалдаж авч дөнгөх бол?" гэж өөрөөсөө асуувал таны тархи ажиллаж эхэлнэ.

17. Өөртөө эхлээд төл. Сар бүр, элдэв зардлаа төлөхөөс өмнө тодорхой хэмжээний хөрөнгийг орлого олдог хөрөнгө рүү хий. Мөнгөний дутагдалтай байх нь таныг дарамтанд оруулснаар та бүр сайн ажиллах болно.

18. Том мөрөөд, өөртөө тодорхой төлөвлөгөөтэй бай. Үргэлж өөрөөсөө чухал асуултуудыг асууж бай. Жишээ нь яагаад чи нэмэлт орлого олох хэрэгтэй гэж? гм. Миний хувьд, би бүх насаараа ажил хийхийг хүсдэггүй. Би өөрийн цагийг хянаж байхыг хүсдэг юм. Түүнчлэн, би эцэг эхдээ санхүүгийн хувьд туслахыг хүсдэг учир нь тэд надад насаараа тусалсан шүү дээ.

19. Сонсох чадвараа хөгжүүл. Сонсох бол ярихаас илүү чухал байдаг. Битгий марга. Асуулт асуу, бусдаас чадахаараа мэдлэг авахыг хичээ.

20. Зах зээл дээр, битгий олныг дага. Ашиг бол таны таны худалдан авсан зүйлээс орж ирдэг болохоос, зарсан зүйлээс орж ирдэггүй. 
Энэ постоороо юу хэлэхийг хүссэн вэ гэвэл санхүүгийн эрх чөлөөтэй болохыг хүсдэг бол энэ номыг уншаарай. Энэ номыг энд дарж худалдаж аваарай. Хэрхэн Монголд авчрах талаар манай дэлгүүр дотор бичлэг байгаа. 

 Хүндэтгэсэн 
Чагнаадоржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс.
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com