Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 10-р сарын 10
Олон үйлчлүүлэгчтэй болмоор байна уу?
“Although Facebook changes in early 2018 somewhat decreased organic reach on pages, they still represent a great place to build an audience..” 

“Хэдийгээр Facebook 2018 оны эхээр өөрчлөлт хийн, пейж дээрх organic тархалтыг бууруулсан ч үзэгчдээ бүтээх хамгийн сайн газар хэвээрээ л байгаа” — Tyler Shaule
Tyler Shaule

Гүйцэтгэх захирал

Хүүхдийн зуны зуслангийн ашгийн бус байгууллага

www.summercampcoach.com

Tyler бол Forest Cliff Camp-ийн гүйцэтгэх захирал Канад улсын Southwestern Ontario -ийн хүүхдийн Кристиан зуслангийн гол хүн юм. Тэрээр боловсрол, ашгийн бус байгууллагад ажилласан туршлагатай бөгөөд саяхан дижитал маркетинг, онлайн fundraising-аар салбарын шагнал хүртсэн нь түүнийг Хойд америкийн ашгийн бус байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар нэлээд эрэлттэй илтгэгч болгоход хүргэсэн юм.

Дэлхийг өөрчилж буй ашгийн бус байгууллагын ашиг бүхий фондийг онлайнаар өсгөх 30 өдрийн төлөвлөгөө

Намайг Tyler Shaule гэдэг, би Канадын Ontario хотын Кристиан хүүхдүүдийн зуны зуслангийн гүйцэтгэх захирал байна. Би зуны хөтөлбөрт олон хүүхдүүдийн эцэг эхэд хүрэх сувгийг амжилттай хийснээр 2 Comma Club -ийн шагналаар шагнуулсан юм. Өнгөрсөн 4 жилд зусланд амрагсдын тоо 2 дахин нэмэгдэж жилийн орлого 3 дахин нэмэгдэн, бидний сард өгсөн хандив 10Х-д хүрсэн юм.

Ашгийн бус байгууллагын лидерийн хувьд байгууллагаа боломжоороо ашигтай ажиллуулах үүрэг хариуцлагатай билээ, учир нь мөнгөө хамгийн зөв газруудад байршуулах- ингэснээр би дэлхий ертөнцийг илүү сайхан болгоно.

Миний зорилго бол энгийн: би ашгийн бус байгууллагуудыг онлайнаар маш ашигтай мөнгө босгох сувгуулыг хийхэд нь туслах, ингэснээр тэднийг дэлхийг өөрчлөх санхүүжилтээ босгож чадах юм!

Энэ бол ашгийн бус байгууллага 30 өдрийн дотор ашигтай онлайн санхүүжилт босгох төлөвлөгөө - тэр ч бүү хэл тэдэнд вэбсайт, емайл лист, эсвэл тэдэнд fundraising төсөв ч байхгүй байхад.

Ашгийн бус байгууллага нь зорилгоор удирдуулсан (mission driven) хандив төвтэй (donor-centric) байх нь хамгийн зөв зам гэдгийг би мэддэг. Эдгээр 30 өдөрт ижил хүсэл мөрөөдөлтэй буюу нэг төрлийн асуудалтай онлайн үзэгчдийг бүтээх, ингэснээр тэд мөнгөөр солилцох саналыг бүтээнэ, тэд энэхүү туршлагаа өөрсдийн найзууддаа шейрлэх болно.

Би компаниудаас тэтгэмж авах өрөгдөл захиа бичихэд өөрийн цагийг барахгүй. 30 өдрийн төлөвлөгөөндөө ашгийн бус байгууллагынхаа зорилгыг сонгоно. Миний туршлагаар тэнд 3 гол шалтгаан байдаг. Маркетинг болон санхүүжилт босгох үед тус бүр өөрийн гэсэн сорилтуудтай тулгардаг.

Ашгийн бус 3 төрлийн шалтгаан

Нигүүлсэнгүй байх: эмзэг бүлгийг халамжлах бол эдгээр байгууллагуудын гол төвлөрөх зүйл. Голдуу хүүхэд эсвэл амьтан гээд өөрсөддөө үйлчилж чадахгүй цэгт төвлөрдөг .

Өөрчлөлт: эдгээр шалтгаан хүмүүсийн дунд шүүмж дагуулдаг. Энэ нь тэгш бус байдлыг гаргаж ирэх эсвэл бусдад үнэлэгдээгүйг хамгаалах
Соёл: эдгээр ашгийн бусууд ОНДООШИЛД суурилсан байдаг. Үндсэндээ бол та өгүүлбэрийг дуусгаарай. Би бол …. Хүн. Жишээ нь би “Christian,” “art lover,” “нягтлан,” эсвэл “авирагч.” Эдгээр сегмент бүрт хэн нэгний ондоошил байдаг учраас түүний эргэн тойронд ашгийн бус байгууллага бий болох үндэс тавигддаг.

Би эдгээрээс 2 төрлийн шалтгааныг авч зорилгоо гарган олонд хүргэх юм. Би нигүүлсэнгүй байх гэдгийг сонгоно, учир нь donor-centered fundraising campaign-ийг бүтээхэлд амархан. Ялангуяа орон нутгийн хүүхдэд төвлөрсөн шалтгаан дээр төвлөрнө, ингэснээр маш амархнаар зураг видео цуглуулан, хөтөлбөр гаргах боломжтой.

Би ашгийн бус байгууллагад ажиллах удирдлага болон хүмүүсээ сонгоно, тэгээд тэднийг дараагийн 30 өдөрт ашигтай fundraising campaign -ийг явуулахад хүчин чармайлтаа гаргах болно.
Өдөр 1

Өнөө өглөөг бүх шалтгаан, ө/х яагаад би үүнийг хийх болсон билээ гэдгээ цувуулан бичихэд зарцуулна. (Энэ бага зэрэг тэнэг санагдаж магад, гэхдээ өөрийн бодлыг хэрхэн хуваалцах талаар цаасан дээр бичиж харах хэрэгтэй байгаа юм). Google рүү очин надад байгаа асуулт бүрээр хайлт хийн, топ 10 хариугаа олно.

Үдээш хойш байгууллагын удирдлага, ажилтнууд, сайн дурынхан, хандивлагч нартай уулзах хуваарийг гаргана. Би тэднээс дараах асуултыг асууна (нэмээд Google -ийн хайлтаас олсныгоо).

Таны ашгийн бус байгууллагын хувьд юу цорын ганц вэ?
Маргааш ашгийн бус байгууллага тань хаагдвал маргааш нь юу хийх вэ?
Яагаад та өөрийн мөнгө, цаг, энергээ энэ ашгийн бус байгууллагын зорилгод өгч байгаа юм?

Хариултуудыг Google Doc дээр бичиж авна. Тэдгээрт байгаа давтагдсан үг, хэлц, түүхүүдийг харна (би эдгээрийг бусадтай хуваалцах юм).

Миний хийх зүйл бол тэдний хийсэн сайн ажлуудыг мессэж болгон онлайнаар өөрийн үзэгчдэд хүргэх. Маш олон ашгийн бусууд өөрсдийн зорилгын бүх талыг бусдад хүргэхийг зорьдог ч маркетер байж чаддаггүй. Харин би надад юу хэрэгтэйг мэднэ, хамгийн чухал нэг зүйл бол маш тодорхой, ойлгоход амархан мессэж байх ёстой. Миний анхны алхам бол тэр мессэжийг олох. 

Өдөр 2

Хамт ажиллах гол ажилтнуудтайгаа өглөөний уулзалт хийнэ. Төлөвлөгөөгөө жагсаана, тэдний асуултад хариулна:

Онлайнаар ашигтай Fundraising Campaign явуулах 30 хоногийн төлөвлөгөө:

Эхний 30 өдөрт хэр хэмжээний дүнг босгох зорилгоо гаргана
Аль нэг сошиал платформыг сонгон үзэгчдээ бүтээж эхэлнэ
Явуулах мессэжүүдээ шалгана, аль нь үзэгчдийг татаж байгааг харна
Fundraising саналаа бүтээнэ (нэг удаагийн бэлэг + сар бүрийн бэлэг)
ТЕСТ кампайныг явуулна, ирээдүйд олох мөнгөнийхөө “ҮР”-ийг тарина
Үзэгчид татагдах ямар нэг дижитал хөрөнгийг бүтээх ба үүнийг байнга явуулах зарын кампайндаа ашиглана
Үдээш хойш амарна. Дараагийн долоо хоногийн галзуу ажлуудаас өмнө сайн амарч бэлэн болох ёстой.
Өдөр 3 

Зорилгын цаг! Өнөөдөр өөрийн ашгийн бус байгууллагын эхний нэг сар хэдий хэр хөрөнгө босгох дээр ажиллах бөгөөд босгох хөрөнгийн дүн бодит байх ёстой. Дараах зорилгуудад нөлөөлж байгаад итгэлтэй байх ба амжилтаа өдрөөр хэмжинэ.

Эхний 30 өдрийн Online Fundraising -ийн зорилгууд:

Сар бүрийн 10 донор (сард $50)
100 хувь хүний донор (дунджаар $50 бэлэг)
30 өдрийн нийт дүн = $5,500
Сар бүрийн байнгын орлого $500 (энэ бол алт юм!)

Эхний сарын fundraising-ийн маркетинг, сурталчилгааны зардалд $500 зарна.

Үнэн юу вэ гэхээр мөнгө мөнгөө хийдэг юм. Маш олон ашгийн бусууд айдасд сууриласан сэтгэлгээтэй (мөн төсөвтөө анхаарсан) байдаг. Өдрийн үлдсэн хэсэгт ажилтнуудтайгаа зорилгынхоо талаар ярилцана, fundraising хийх таргетийн талаар зөвшилцөнө.

Өдөр 4

Гол эх үүсвэр болох онлайн үзэгчдээ босгох цаг. Ашгийн бус байгууллагын маань зорилгыг дэмжих хүмүүсийн анхаарлыг татахын тулд сошиал пост, Facebook дээр Live video-нууд хийж эхэлнэ. Facebook бол үзэгчдийн анхаарлыг татахад хамгийн тохиоромжтой платформ.

Facebook дээр оруулах мессэжний категорийн талаар байгууллагынхаа ажилтнуудтай ярилцна. Өмнөхтэй адил Google Doc дээр санаануудын талаар жагсаалт гаргана. Бидний үйлчлэх хүмүүст тулгарч буй асуудлууд, түүнийх нь шийдэлтэй хамаатай категор бүрээр хамгийн багадаа 5 санааг бичиж дуусгана.

Myths: эдгээр санаанууд ойлгомжгүй эсвэл буруу бол хүмүүст зорилгыг ойлгоход хүндрэлтэй. Үзэгчдээсээ санаа оноогий нь авснаар категорио цаашид сайжруулсаар байна.

Аха агшин: энэ шалтгаан яагаад чухал болох талаар ажилтнуудын мэдлэг дээр үндэслэн эдгээр агшны жагсаалтыг гаргана. Эдгээр түүхийг аль болохоор дэлгэрэнгүй бичиж авна. Түүх дэлгэрэнгүй байх тусмаа манай үзэгчдийн ижил мэдрэмжийг сэргээх бөгөөд тэдний итгэл үнэмшлийг өөрчлөх магадлалыг нэмэгдүүлнэ.

“Kinda Like” Bridges (Төстэй гүүр): Зарим ашгийн бусуудын зорилго тодорхой өвчнийг анагаах эсвэл нийгмийн төвөгтэй харилцааг гаргаж ирэх, эсвэл ямар нэг техникал тайлбартай уялдсан байдаг. Бид өөрсдийн зорилгоо аль болохоор хурдан танилцуулах, ойлгуулах хэрэгтэй, ингэснээр гарч ирэх ижилэвтэр асуудлыг шийдэх ёстой юм. Бид бүтээлч, мөн асуудлын гүн лүү гүн орох болно.

Ялгаатай байдал: ашгийн бус байгууллагынхаа зорилгод төвлөрөх эсвэл цорын ганц өгөөжүүд болон онцгой зүйлсийг жагсаана. Энэ удаад өөрсөд рүүгээ чулуу шийдэх зүгээр. Хэрэв ашгийн бус байгууллага маань нэг шөнийн дотор хаалгаа барьвал бүх өгөөж алга болох талаар бодолцох юм.

Ёоох! Мөн ч их ажил байлаа, гэхдээ дараагийн долоо хоногийн сошиал дээр тавих постууд болон бичлэгнүүдийн бүх санаагаа олчихлоо.
Өдөр 5 

Хэдийгээр Facebook 2018 оны эхээр өөрчлөлт хийн, пейж дээрх organic тархалтыг бууруулсан ч үзэгчдээ бүтээх хамгийн сайн газар хэвээрээ л байгаа. Би Live videos хийн надтай ижил бодол санаатай хүмүүст өөрийн ашгийн бус байгууллагын мессэжийг хүргэн анхаарлыг нь татахыг оролдоно.

Өөр нэг, чанартай үзэгчдийг босгох гайхалтай арга бол Video View үзэгчдийг Facebook’s Ads Manager дээр бүтээх.

Өнөөдөр ашгийн бус байгууллагынхаа Facebook page -ийг нээхэд цаг гаргана. Өдрийн үлдсэн хугацааг шинэ пейждээ тавтай морил мессэжүүдийг Messenger chatbot дээр оруулна (ManyChat Төлбөргүй ашиглах эрх өгдөг).

Сhatbot opt-in -ийг нэмэх ба үүгээрээ удахгүй болох Live бичлэгүүдийн талаар мессэж явуулна. Actionetics дээр шинээр хэрэглэгчийн жагсаалт үүсгэх ба ClickFunnels дах емайлын жагсаалтаа өсгөх боломжтой.

Өдөр 6-7
“Dadurday” буюу сүм явж, амралтын өдрийг гэр бүлтэйгээ өнгөрөөнө.

Өдөр 8

Өнөөдөр миний хувийн Facebook profiles дээр хэрхэн пост оруулах талаар өөрийн 2 ажилтнуудыг дасгалжуулна.

Эхлээд хувийн профайл дээр пост оруулж эхлэнэ, учир нь энэ ашгийн бус байгууллага онлайнаар харагдахгүй байх ёстой. Хувийн сошиал сүлжээгээ өргөжүүлэх нь ашгийн бус байгууллагын үзэгчдийн хурдан өргөжүүлэх тохиромжтой арга юм.

Бид 8 контент санааг (категори бүрээр 2) бүтээх ба shared Google Doc дээр жагсаалт гаргана. Пост бүр ШИНЭ Facebook пейжэд нэгдэхийг хүчтэй дуудна. Долоо хоногийн үлдсэн өдрүүдэд өдөр бүр 2 пост оруулж, шинэ постны таралтыг нэмэгдүүлэх болно.

Мөн хүмүүсийг хувиараа мессэнжэрээр холбогдохыг уриална, тэд өөрсдийн найзуудыг миний шинэ пейжэд урих болно.

Хувийн харилцаа тогтоосны дараа болон профайл постны дараа миний пейжэд 100 page Likes нэмэгдэх нь боломжийн тоо.

Ихэнх ашгийн бусууд Facebook дээр хий мөрөөдөлд автан Likes - д анхаардаг. Онлайнаар үзэгчдийг босгоход таны зорилгыг үнэхээр дэмждэг, таны бичлэгийг үздэг, шейрлэдэг, коммент бичдэг хүмүүс байх нь их чухал байдаг.

Чанар бүхий Likes - ийн цуглуулж чадвал түүнийг бүүр олон хүнд хүргэхийн тулд Boost Post хийхэд тохиромжтой.
Өдөр 9-14 (Тиймээ, амралтын өдөр ороод) 

Ашгийн бус байгууллагын нэг ажилтан өдөр бүр пейж дээрээсээ Facebook Live хийнэ. Энэ нь 10-15 минутийн broadcast байх ба бидний Өдөр 4 дээр саналаа уралдуулснаас гарч ирсэн хамгийн сайн контентуудын нэг байна.

Онлайн Fundraising Дүрэм #1: Хүмүүс хүмүүстээ өгдөг. Ажилтнуудаасаа хамгийн сайн харилцааг бий болгодог нэг хүнээ дасгалжуулах ба түүнийг ахлах ажилтны местэнд тавьж Live videos -уудыг хийлгэнэ. Энэ бол Russell -ийн ном болон сургалтууддаа ярьдаг дур булаам хүн байх юм. Тэд үзэгчидтэй холбогдон хүмүүсийн үйлдэл хийлгэхийн тулд итгэлийг бүтээх ба манай байгууллагын бүрэн төлөөлөл байх юм.

Бичлэг бүрт бидний сонгсосон 4 категориос цорын ганц контентод суурилах ба ярилцлага хийн, харилцаа холбоог үүсгэх болно, гэхдээ бүгд төстэй форматаар хийгдэнэ. Энд санаанд байгаа зарим зүйлсийг орууллаа:

Бичлэг хийхээсээ өмнө пейж дээрээ сануулга хийх 4 бичлэг хийхээр хуваарь гаргана.
Бичлэгээ шууд хийж эхлэх ба эргэн тойрны хүмүүсээ хүлээхгүй. Facebook бичлэгийг 24 цаг сурталчлах ба ихэнх хүмүүс replay буюу дахин үздэг.

Хүмүүсээс engagement хийхийг асууна
Таван минут тутамд үзэж буй хүмүүсээ Facebook найзууддаа үзүүлэхээр шейрлэхийг асууна.
Бичлэгийн төгсгөлд дараагийн бичлэгийн талаар богино мэдээлэл өгөх ба үзэж буй хүмүүст пейж дээр Like даран ирээдүйд хийх бичлэгнүүдээс хоцроохгүйн тулд notifications - оо асаагаарай хэмээн сануулна.
Эцэст нь үзэж буй хүмүүст асуулт байгаа бол, илүү мэдээлэл авахыг хүсвэл Messenger-т холбогдохыг асууна.
Бичлэгийг үзэлтэд шинжилгээ хийхийн тул гол metrics - ийг тогтмол шалгана.

• Views (after 24 hours)
• Engagement (Likes, Comments, Shares)
• Minutes of video watched)

Хэрэв бичлэгийн хариу үйлдэл бага байвал энэ нь миний мессэж үзэгчдэд хангалттай цуурай болоогүйг харуулна. Хэрэв бичлэгийн тархалт сайн байвал энэ сэдвээр олон бичлэг хийх хэрэгтэй, учир нь дараагийн долоо хоногт fundraising саналаа бүтээх ажилд орох учраас энэ надад туслах юм.

Хэн нэгэн миний бичлэгт engage хийвэл тэр хүнийг ашгийн бус байгууллагын пейж дээр Like дарахыг урих болно. Зорилго бол бичлэг бүрт 200–300 views, 6 өдрийн төгсгөлд 300 page Like -тай болох.
Өдөр 15 

Өнөөдөр ашгийн бус байгууллагадаа зориулаад Facebook Ads Manager нээх ба бичлэгнүүдийг 50%-ээс дээш үзсэн үзэгчдээр custom audience босгоно. (тодорхой бичлэгийг тодорхой хугацаанд үзсэн хүмүүсээр үзэгчдээ бүтээж болдог)

Зорилго бол үзэгчдийн тоог хамгийн багадаа 400 болгох. Хараахан тэгэж чадаагүй бол дахиад хэдэн бичлэг хийх эсвэл Connections feature (пейж дээр Like дарсан) хамт бүүстлэнэ. 200–400 views авахад зөвхөн $10 зарна,

Custom Video View audience 400 болонгуут Lookalike Audience (аль нэг улс, эсвэл state, аль алинаар нь 1%) хамгийн багадаа 100,000 бүтээнэ.

Wow—ашгийн бус байгууллагын мессэжтэй ижил бодолтой 100,000 хүнд хүрнэ гээд төсөөлдөө. Солиотой шүү!

Ингэснээр эхний campaign-ийг явуулахад бараг бэлэн боллоо. Гэхдээ эхлээд хийх зүйлс:

Сурталчилгаа явуулах мөнгө
Fundraising санал
Донорууд онлайнаар хандиваа өгөх арга замууд

Үдээш хойш бичлэг үзэн engage хийсэн хүмүүсийг судална. Зорилго бол бичлэгийг идэвхтэйгээр үзсэн хүмүүсээс хамгийн багадаа 5 донор олох ба тэдэнд зорилгоо танилцуулан дараагийн долоо хоногийн онлайн campaign-ий $5,000 босгоно.

Хэрэв би эдгээр группүүдийг бүтээж чадахгүй бол хандив өгөх өндөр магадлалтай 5 донороор опплайнаар асуух болно.
Танилцуулга их энгийн. Тэдэнд 30 өдөрт онлайнаар $5,500 -г босгох зорилготой гэдгээ хуваалцаад “энэ зорилгыг биелүүлэхэд нэг удаа $100 эсвэл сар бүр $50 өгөхөөр амалж чадах уу?” гээд л болоо. Төгсгөлд нь тэдэнд баярласнаа илэрхийлээд энэ долоо хоногийн Facebook Live video -д оролцохыг урина. Хамгийн багадаа 2 донортой ярилцлага хийнэ.

Шууд нүүр тулан уулзах эсвэл утсаар ярихад бүтээмж өндөртэй байдаг. 20% нь амжилттай төгсдөг. Одоо эхний fundraising campaign хийх $100 -той болсон.

Өдөр 16-18

Донортой хийх ярилцлагыг аль болохоор хурдан Facebook Live бичлэгээр хийхээр хуваарь гаргана. Донор яагаад мөнгөө бидэнд өгөх болсон шалтгаан, болон тэндээс гарах үр дүнг сэтгэл хөдлөн ярих нь маш чухал юм.

Эдгээр бичлэгнүүд гайхалтай сошиал баталгаа болох ба ингэснээр тэднийг хадгалан ирээдүйд маш олон зүйлд ашиглах боломжтой. Ярилцлага хийх Лайв бичлэгээрээ дараагийн fundraising campaign-аа сурталчилна. Үлдсэн 3 өдөртөө fundraising санал, дараагийн зорилгоо биелүүлэхэд хэрэгтэй санхүүжилтээ босгох дээр ажиллана.

Fundraising хийхэд миний санал гол түлхүүр гэдгийг мэдэж байгаа, тэр ч бүү хэл онлайнаар мөнгө босгоход бүр чухал. Үүнийг яаран муу хийж болохгүй, маш олон дахин шалгах хэрэгтэй. Гэхдээ үүнийг үзэгчиддээ барихад бэлэн болчихвол үүнийг тараах ба ашгийн бус байгууллага маань зорилгоо хэрэгжүүлэх ихээхэн хөрөнгийг босгож чадна. Энэ бол миний зорилго бөгөөд үүн дээр үлдсэн долоо хоногийг зарцуулна.

Ялгарахуйц хөрөнгө босгох саналын 4 гол түлхүүр:
Донорын хэмжээнд таарах асуудал (жмшээ нь бид дэлхийн өлсгөлөнг шийдэж чадахгүй, гэхдээ нэг хүүхдийг хооллож чадна)
Асуудлыг шийдэхийн тулд түүнд таарах үнээ тогтоох
ОДОО өгөх шалтгаан (яаруулах хамгийн зөв)
CAPE өгсөнд баярласнаа илэрхийлэх (энэ зарчмыг 2018 оны Funnel Hacking дээр Kaelin Poulin-ий илтгэлээс олж мэдсэн. Супер баатрууд дэлхийг аварч байхдаа саравчтай малгай өмсдөг, хөрөнгө босгогч байгууллагууд ашгийн бус байгууллагад хандивлагч нарыг мөнгө өгсөн баатрууд гэдгийг сануулах)

Fundraising саналын хамгийн сүүлийн хийх зүйл бол дэгээ, түүхээ үзэгчид сэтгэл хөдлөхөөр саналтайгаа холбох. Live videos-той хамт түүхүүд болон мессэжүүдийг шалгана, ингэснээр миний түүхүүд сэтгэл хөдлөлийг бий болгон, итгэлийг бүтээн үзэгчдийн ашгийн бус байгууллагын бүтээсэн шийдэлд туслах хөрөнгийг босгоно.

Түүх бүрийн сайн муу талуудаар жагсаалт гарган engagement -ээ хэмжинэ. Нэлээд олон талаас нь хэмжих нь зүйтэй, бүх ажилтнуудаасаа санал болон түүхүүд дээр санаа оноогий нь асууна. Өдөр 18-ийн төгсгөлд саналаа, дэгээ, түүхийн хамт дуусгана. Санал маань 2 хэсэгтэй байна: нэг удаагийн бэлэг $100 (Хандивийн дүн яг хэд байх дээр тодорхой байх хэрэгтэй) эсвэл сар бүр $50.

Өдөр 19

Хандив авах хуудсаа бэлдэнэ, дараагийн долоо хоногт нээлтээ хийх кампайны техник ажлууд сайн хийгдсэн эсэхэд итгэлтэй болох ёстой

Өнөөдөр ClickFunnels дээр цагийг өнгөрөөнө:
Донорууд хандив өгөх газардах хуудсыг бэлтгэнэ
Баярлалаа хуудсаа бэлдэнэ (Илт харагдахуйц SHARE товчны хамт донорын хуудсаа хийх ба донорууд мөн өөрсдийн найзуудад харуулахаар шейрлэх болно).
5 өдөр үргэлжлэх автомат емайлүүдээ бичнэ (нэг емайл нэг өдөр).

Нэг хандивлагчтай хийсэн ярилцлагыг хандивын хуудсанд оруулах ба мөн ашгийн бус байгууллагын шийдэх асуудлыг маш тодоор дүрслэн, шийдэл болон гарах үр дүнд тэд хандиваа өгөхөд ямар болох талаар бичнэ. (доноруудад үйлдэл хийгээгүйгээс гарч болох сөрөг үр дагаврыг мөн сануулах хэрэгтэй)

Тэдний өгөх хандив бүрт radio button оруулах ба аль болохоор цөөхөн мэдээлэл авахаар хийнэ. (утасны дугаарыг нь асуухгүй)

Эхний емайл #1 нэг удаагийн хандив өгсөн хүнд баярласнаа илэрхийлээд хандивын өгөөжийг харуулах болно, дараагийн алхам бол сар бүрийн хандивийн хувилбар байгааг харуулна.

Емайл #2 нь сар бүрийн хандив өгөх хүмүүст зориулсан байна. Энэ мөн баярласнаа илэрхийлээд тэдний өгсөн хандивийн өгөөжийг мэдээлэх болно.

Өөр нэг донортой хийсэн ярилцлагыг оруулах ба донорын өгсөн хандив үр өгөөжтэй зүйл байна гэдгийг батлан харуулна.

Хандивийн вэбхуудас маш олон талаараа онцгой байх ба кампайны амжилтад маш чухал нөлөөтэй. Facebook pixel - ийг ClickFunnels дах хандивийн хуудас дээр нэмэх ба хэн хуудас дээр зочилснийг мөрдөхөд чухал хэрэгтэй.
Өдөр 20-21 

Кампайнаа эхлүүлэхээс өмнөх амрах цаг

Өдөр 22

Энэ долоо хоногт явуулах сурталчилгааны төлөвлөгөөг ажилтнууддаа ойлгуулах нэг цагийн цуглаан хийнэ.

Тэд үлдсэн өдрийг кампайн контент дээр ажиллана. Бүх контентууд үзэгчид болон бидний хөрөнгө босгосноос үүсэх өгөөж хоёрыг холбосон сэтгэл хөдлөлтэйгээр бүтээгдэх ёстой. Үйлдэл хийх товч нь Facebook page эсвэл хандивийн хуудас руу аваачна.

Хувийн профайл постууд (өдөр бүр 4 өдрийн туршид ажилтан бүр - тэдний нөхөрлөлөөр онлайнаар хандив цуглуулах)
Пейжний пост (өдөр бүр 6 өдөр)
Live videos (сарын хамгийн сайн боломжит цагт хийнэ. Маш олон түүхүүдийг ашиглана: өөр байршилд, ярилцлага хийх, сүүлийн үеийн мэдээлэл өгөх, зорилгодоо хүрэх явцын талаар мэдээлэл өгөх)
Messenger broadcasts (дөрвөн удаа)
Email broadcasts (дөрвөн удаа)

Кампайны дараагийн 6 өдөр эдгээр контентуудыг хийх ажилтнуудтай хамт ажиллана. Эцсийн байдлаар бүх техникийн асуудлуудыг шалгана, хандив орж ирэхэд төлбөрийн процесс саадгүй хийгдсэн байх ёстой, мөн илгээх емайлүүдээ бэлдэнэ.

Өдөр 23-25

Эдгээр өдрүүдэд анхаарал татахын тул органикаар хичээнгүй ажиллах ба хөрөнгө босгох сошиал постуудаа оруулна. Ирээдүйн донорын залгасан дугаар бүрт хариулах эсвэл Facebook Messenger -ийн асуултад хариулах хүмүүсээ бэлэн байлгана.

Кампайны эхний өдрүүдэд гол өдрүүд байх болно. Анхны шаардлагатай мөнгөө босгосноор илүү олон хүмүүс анзаарах төлбөртэй зарыг амархан явуулах болно.

Бидэнд $100 -ийн 25 хүнээс буюу нийт $2,500 орж ирнэ хэмээн найдаж байгаа.
Өдөр 26 

Өнгөрсөн хэдэн өдрийн кампайнаар өөрсдийн зорилгод хүрэхэд хэр ойрхон болсноо, мөн дараагийн 2 өдөрт босгох ёстой мөнгөний дүнг хуваалцана. Энийг хийснээр үнэнч доноруудаас анхны мөнгөн дүнг босгосоноо дараагийн үзэгчдэд танилцуулан нэмэлт хөрөнгийг босгох юм.

Өнөөдөр video зарыг (өмнө хийсэн хамгийн сайн Facebook Live videos засварлаад) хийнэ, үүнд ашгийн бус байгууллагын шалтгаан, болон саналыг түүхээр өгүүлэх юм.

Зараа явуулахаас гадна дараах 3 төрлийн үзэгчдэд таргет хийнэ:

Facebook fans болон тэдний найзууд
Бичлэгийг үзсэн Custom үзэгчдэд
Lookalike audience

Өдөр 15 дээр Lookalike audience -ийг бүтээсэн, хамгийн сайн 2 Live video-нуудаа эдгээр үзэгчдэдээ үзүүлэх ба энэ манай сошиал стратегийн нэг хэсэг юм.

Миний сошиал үзэгчдийн стратегийн хамгийн том давуу тал нь хүн ам, сонирхолыг таамгаар хийн, мөнгө цагаа үрэх шаардлагагүйд оршдог. Харин оронд нь Facebook-ийн сошиал хэрэгслийг ашиглаад анхааралд суурилсан үзэгчдийг бүтээдэг, хамгийн багадаа 100000 - 1 сая үзэгчид баталгаатай, эдгээр хүмүүс жижиг ашгийн бус байгууллагын хөрөнгө босгох саналыг анхаардаг хүмүүс юм, тэр ч бүү хэл надад вэбсайт байхгүй байхад.

Дараагийн цөөн хэдэн өдөрт сурталчилгаандаа $100 зарахаар төлөвлөнө.

Өдөр 27-28

Эдгээр өдрүүдэд зарын зарцуулалт, нийт дүнг ажиглах, хандивийн хуудсанд зочилсон хүмүүстэй утсаар ярина. Ашгийн бус байгууллагаа шаардлагатайгаас илүүтэйгээр сурталчлахыг ажиллагсаддаа сануулна.

Ихэнх ашгийн бус хүмүүс ичимхий хүмүүст төвөг болохыг хүсдэггүй хүмүүс гэхдээ үнэн юу гэхээр сошиалын энэ их чимээнд хүмүүст хүрэхийн тулд маш их харилцааг шаарддаг.

Хангалттай сурталчилгаа хийхгүй байх эсвэл амархан бууж өгөх нь ашгийн бусуудад түгээмэл байдаг алдаа, тиймээс бидэнд ийм зүйл болохыг би яав ч зөвшөөрөхгүй.

Харин үүний оронд өөр бичлэг хийн емайлээр илгээнэ, өөр нэг пост оруулна, биднийг зорилгодоо хүргэх, өөрчлөлтийг хийх хүчтэй үйлдэл хийхэд дуудна.

Өдөр 29

Whew! Кампайн дууслаа, бид зорилгоо давуулан биелүүлжээ. Одоо бүжиглэх цаг, ашгийн бус байгууллагынхаа зорилгыг хангах хөрөнгө босгож чадсандаа үнэхээр сэтгэл хөдөлж байна!

Сошиалаар 100000 үзэгчтэй болсон бөгөөд энэ нь мөнгө босгоход амархан боллоо. Ашгийн бус байгууллагууд онлайнаар хөрөнгө босгохдоо бүтэлгүйтдэг гол шалтгаан нь тэдэнд том эсвэл үнэнч онлайн үзэгч байхгүй байдаг, тэдний хэрэглэж буй техонлоги хуучин, онлайн гүйлгээ хийхэд хоцрогдсон байдаг.

Миний стратеги гэвэл дэлхийн хамгийн сүүлийн үеийн ашиглахад амархан, борлуулалт, маркетингийн програм хангамж болох ClickFunnels - ийг (ямар ч програмын код бичих болон хөгжүүлэх чадваргүй хүн ашиглах боломжтой) ашиглан, ашгийн бус байгууллагынхаа мессэжийг ижил бодол санаатай хүмүүст хүргэдэг явдал юм.

Хэдийгээр кампайн дууссан ч ашгийн бус байгууллагын ажил дуусаагүй байна. Дараагийн 2 өдөрт доноруудаа баярласнаа илэрхийлэн емайл, мессэжийг бичих ба дараагийн кампайндаа бэлтгэнэ.

Өдөр 30

Онлайнаар явуулсан кампайн маань амжилттай болсон болохоор хөрөнгө босгохоор өнгөрсөн 30 өдөр явуулсан саналаа evergreen буюу зар дандаа явж байхаар тохируулна. Ингэхийн тул автомат донорын сувгийг хийн хүмүүсд итгэл төрүүлэх, итгэл үнэмшилд нь нөлөөлөх, манай донор болох ажиллагааг үргэлжлүүлнэ.

Анхны кампайны гол хэмжилтүүдийг мэдсэн болохоор ашгийн бус байгууллагынхаа зар сурталчилгаанд сард $500–$1,000 төлөвлөнө. Энэ хөрөнгө босгох суваг сард $5,000 орлого авчрах юм!

Автомат кампайнаа болгоомжтойгоор ажиглах ба донор авчрах мөнгөний машин зөв ажиллаж байгаад итгэлтэй болох ёстой.

Төгсгөлийн үг
Ашгийн бус байгууллагынхаа анхны ашигтай хөрөнгө босгох ажиллагааг нээсний дараа донор олох энэ сувгаараа шинэ доноруудыг өөртөө татсаар байх болно.

Донор суваг ажиллуулахын гайхамшиг нь дунджаар олох мөнгөний хэмжээг өсгөдөг, мөн сар бүр орж ирэх хандивийн давталтыг нэмэгдүүлдэг сайн талтай. 

Шинэ Зеланд улс. Чагнаадаржийн Оюунцэнд.
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com