Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 9-р сарын 26
Unstoppable Family - Зогсолтгүй Гэр Бүл
No matter how you feel get up, dress up, show up and never give up..

Ямар ч санагдсан босоод хувцасла, оч, хэзээ ч бүү бууж өг... Phonda Renee Swan
Өөрийгөө брэнджүүлэх/бизнесийн хөгжил/эрх чөлөө 

Таны адил дэлхийгээр аялагч, онлайн брэнд стратегич, сошиал медиа эксперт, бэссэллинг зохиолч Rhonda Swan нь сүүлийн 13 жилийн туршид онлайн ертөнц, дижитал эдийн засаг гм олон зүйл дээр туршлагажсан байна. Түүний ажлууд Forbes, Business Insider and The Huffington Post дээр хэвлэгджээ.

13 жилийн өмнө нөхрийн хамт компаний ажлаасаа гарч бүтэн цагаар дэлхийгээр аялагч болжээ. Өнгөрсөн 10 гаран жил “Unstoppable Family” буюу ”Зогсолтгүй гэр бүл” нэрийг авсан байна.

Тэдний бусдад өгдөг мессэж бол өөрийн төгс өдрөөр амьдрах, өдөр бүр бусдад ухаарал өгч холбогдох, эрх чөлөөтэй амьдрах, өөрөөрөө бахархах домог үлдээх брэндийг босгох.

Эхний 30 өдөрт $0-оос $30K-ийг хийх төлөвлөгөө

Сайн байна уу? Намайг Rhonda Swan гэдэг. Би Зогсолтгүй гэр бүлийн зогсолтгүй ээж байна! Би сүүлийн 13 жил онлайнаар ажиллаж байна. Би 13 жилийн өмнө компаний ажлаа орхисон юм яагаад гэвэл хүүхдээ хэн нэгэнд найдаж орхихыг хүсээгүй хэрэг.

Би эхний 90 өдөрт $36K-ийн орлого олсон юм. Би өмнө нь эмийн компаний захирал, нөхөр маань роботийн инженер байлаа.

Сошиал медиа байхгүй байхад маркетингид нэг ч доллар заралгүйгээр хэдэн сая долларын бизнес босгосон стратегиудаа би өнөөдөр ашигласаар явна...зөвхөн нэмээд сошиалыг ашигласан хэрэг!

“Дахиад эхнээс нь эхэлвэл та юу хийх вэ?” гэсэн асуулт миний зүрхэнд хүрч байна, учир нь ажлаасаа гарч бизнесээ эхлээд 3 жилийн дараа буруу үл хөдлөхөд хөрөнгөө оруулснаар бүх зүйлээ алдсан юм.

БҮХ ЗҮЙЛЭЭ гэдэг нь бид сарын $50K+ орлого хийдэг байснаа юу ч үгүй болсон хэрэг. Хагас сая доллар, 3 машин, $1.7 саяийн гэр орноо нэмээд зөндөө...

Тэр ч битгий хэл Skype-д төлбөр хийж чадахгүй болсон. Хамгийн гол нь миний охин Hanalei дөнгөж төрсөн байлаа.

Энэ бүлгээр бүх зүйлээ алдсаны дараа хэрхэн эхний 30 хоногт $30K-ийг босгож ЗОГСОЛТГҮЙ болсноо алхам бүрээр таньд хуваалцах юм.
Өдөр 1

Бүх зүйлээ алдсан тул бодитой, ухаантай байх шаардлагатай болно. Хамгийн эхлээд хийх зүйл бол надад хэрэггүй, үнэ хүрэх юу байгааг гэрээсээ хайна. Үүнд ТВ, видео тоглоомууд, гар утас, тавилга, гоёл зүүлт орно. Дараагийн 7 өдөр маркетинг хийх $5,000 хэрэгтэй, анхны бизнесээ босгох бөх бат суурь миний толгойд маш тодорхой байна!

Дараагийн 45 хоногт олох орлогын талаар томоохон зээлдүүлэгч нар луу 2 сарын хугацаатай зээлийн хүсэлт явуулна. Би энэ төлбөрийг 60 хоногт бүрэн төлж барагдуулна, тиймээс тэд надтай эргээд холбогдоно. Тэгээд амархаан 3 төлөвлөгөөг гаргана.

Оюун ухааны тоглоом
Онлайн тоглоом
Газар дээрх тоглоом

Оюун ухааны тоглоомоор өөрийн бүтээгдхүүн, бизнесийн нээлтийн тодорхой өдрүүдийг хуваарь дээрээ оруулах. Ирэх 30 өдөрт календар эсвэл гар утсан дээрээ сануулгуудыг оруулна Гэр бүл, ойрын хүмүүс биш бол найзуудтайгааа гадуур гарах, оройн хоолонд орох, хөнгөн хийсвэр үдэшлэг, Netflix үзэх цагуудыг хуваарьт оруулахгүй! Энэ бүхэн намайг оюун ухааны дараагийн төвшинд аваачихад туслах юм.

Би өглөө эрт босдог хүн. Өглөө бүр 3АМ босно, орой орондоо 9pm -д орно. Өөр дээрээ төвлөрөх, хүсч буй зүйлээ хэрэгжүүлэх, бизнесээ босгох бүхэл бүтэн 18 цаг надад байгаа. Би энэ 18 цагийг 6 цагаар 3 хуваана. Эхний 6 цаг өөрийгөө болон оюун ухаанаа хөгжүүлэхэд зарна.

Цаг1: 3 цагт босоод хийх зүйлээ зураглан, өөрийн тарниа ( mantra) хэлнэ. Өөрийгөө толинд харж, би хэн, юу хийж байгаа, яагаад хийж байгаа, гаргах үр дүнгээ өөртөө хэлнэ. Үндсэндээ би гайхалтай хүн шүү гэдгээ өөртөө сануулах юм.

Миний тарни бол:

Чи бол хүчтэй манлайлагч, бизнес бүсгүй. Чи бусдыг халамжилдаг, өгдөг, миний тус хэрэгтэй, үйлдэл хийхэд бэлэн хүмүүст үнэ цэнийг өгдөг. Чи охиноо хэн нэгнээр харуулахгүй гэж тангараг тавьсан. Өнөөдөр чи өчигдрөөсөө илүү байх болно. Чи бол ЗОГСОЛТГҮЙ!

Дараагийн 30 өдөрт хийх зорилго зорилтуудаа цувуулан бичнэ.

Мөнгөний зорилго: 30 өдөрт $30K. Яагаад? Хэдийгээр бүх зүйлээ алдсан ч охиноо өөр хүнээр харуулахгүй гэсэн тангарагтай, би энэ тангарагаа үргэлж санах болно.

Би бусад эмэгтэйчүүдийг өөрсдөө орлогоо олонгоо хүүхдүүдээ өсгөдөг болоход нь тэдний газарчлах гэрэл байхыг хүсч байгаа юм. Тэд өөртөө итгэлтэй, өөрсдийн авьяас чадвараа бусдад борлуулахад айхгүй байх ёстой. Энэ шагналыг авах, ялагч болоход төвлөрөх, шаргуу байх, айдсаа давахыг шаардана!

Яаж: би өөрийн шинэ үзэгчиддээ маш их үнэ цэнийг бүтээж, гол асуудлыг нь шийдэхэд тусална. Ирэх 30 өдөрт $997 (хараахан хийгээгүй байгаа) бүтээгдхүүнийг бүтээн түүнийгээ борлуулах юм. Би үүнийгээ нисэж байхдаа онгоцоо бүтээх гэж нэрлэнэ. Дараагийн $4,997-ийн, надтай 8 долоо хоног хамтдаа ажиллах саналыг бүтээнэ.

Юу: 21 дэх өдөр хийх онлайн семинараар энэ борлуулалтыг хийнэ. Хэрвээ би 21 хоногт надад бүртгүүлсэн хүмүүст хангалттай үнэ цэнийг өгвөл онлайн семинарт оролцогсдын 18%–28% нь энэ худалдан авалтыг хийнэ, би үүнийг өөрийн туршлагаар мэдэж байна. Миний зорилго бол тэдэнтэй лайваар тохиролцох. Миний

Миний тоонууд:
• 150 хүн бүртгүүлнэ
• 70 оролцоно
• 18% буюу: 12.6 худалдан авагч x $997 = $13,000
• 3% сагс хаахаас өмнө нэмэлт = $2,000
• $15K онлайн семинараас орж ирэх орлого
• дараагийн саналыг 3 хүн худалдан авна $5K = $15K

30 өдөрт $30K. Үүнийгээ дахин дахин хийсээр байх болно!

Цаг 1: Оюун ухааны зураглал үргэлжилж байна. Өнөөдөр хийж дуусгах 3 топ зүйлээ журналдаа бичнэ. Өглөөний тарни болон журналын ажлаа дуусгаад Napoleon Hill-ийн Think and Grow Rich номын нэг бүлгийг уншина. Бизнесийн ямар ч ажил эхлэхээс өмнө үүнийг унших нь чухал байдаг.
Одоо дасгалаа хийх цаг. Нэг цаг дасгал хийж байхдаа аудио ном сонсоно. Миний энэ сонсох номнууд миний орох niche-тэй холбоотой, тэдний сэтгэлгээнд үнэ цэнэ нэмэх номнууд байна. Gary Vaynerchuk-ийн Crushing It!, Deepak Chopra-ийн Super Brain гм.
Миний сэтгэлгээнд өөрчлөлтийг авчрахад туслах тийм номнуудыг сонгож уншина. Дасгал болон сэтгэлгээгээ сайжруулах ажлуудаа эхлэхээс өмнө гар утсаа airplane mode дээр тавих ба зөвхөн өөрийн авч буй мэдээлэл дээрээ төвлөрнө.

Дасгалаа дууссаны дараа СУПЕР ХҮНС иднэ, Jamu гэж нэрлэдэг жүүс, бид энд Балид амьдардаг учраас turmeric болон Bulletproof кофе ууна. Энэ кофе хурдан шийдвэр гаргах явцад төвлөрөхөд тусалдаг болохоор миний хамгийн дуртай кофе юм. Эхний 3 цаг миний хувьд хамгийн бүтээлч цагууд. (хэрвээ та Bulletproof кофений талаар мэдэхгүй бол David Asprey-ийн Bulletproof Diet-ийг санал болгох байна.)
Дараагийн 3 цагт өөрийн онлайн болон газар дээрх тоглоомуудаа үргэлжлүүлнэ.

Онлайн тоглоом. Би хамтарч ажиллах хүмүүс, мөн хүмүүсийн асуудлыг шийдэх бүтээгдхүүнийхээ зураглалыг гаргана.

Жагсаах зүйлс:
.... Тэд хэн байх вэ?: нас, юу уншдаг, юу хийдэг, тэдний айдас, асуудал
.....Миний бүтээгдхүүн үйлчилгээ, програм НЭГ ЗҮЙЛ-ийг шийдэж чадах юм
.....Тэр хүнд байж болох бүх асуудлуудыг жагсаана. Эсвэл YouTube-ийн хайлтуудыг шалгана. Үүндээ Google Keyword Planner-ийг ашиглана.

Энд хүмүүсийн YouTube-дээр хайлт хийдэг түлхүүр үгнүүд байдаг.

Энэ органик онлайн тоглоомыг босгоход тусална. Жишээ нь хэрэв Флоридагийн Daytona-д (газар зүйн байршлаар) машин засварын дэлгүүр ажиллуулдаг бол моторын засвар, dry-rotted tires, цөмрөл арилгах, цөмрөлт засах гм. Эдгээр бол жижигхэн жишээ. Тэд нарын хамгийн гол асуудал юу болох талаар бодно, тэгснээр надад маркетингийн маш нарийн мессэжүүд бий болно. Зах зээл маань мэссэжтэйгээ таарч байх ёстой!

Хамаарал бүхий Facebook Groups болон LinkedIn

Миний бүтээгдхүүн үйлчилгээтэй хамаарал бүхий Facebook Groups-үүдийг олох цаг. Би үнэ цэнэ нэмж тусалж чадах группуудэд пост тавих 21 өдрийн төлөвлөгөө гаргана.

Нэлээд хэдэн группуудийг сонгосны дараа LinkedIn дээр аккаунт нээн контентоор ханган ирээдүйд хамтран ажиллах хүмүүстээ хүрэх юм. Миний маркетингий төсөв $5K. Ийнхүү өөрийнөө оюун ухааны, газар дээрх, онлайн тоглоомоо зураглаж байгаа юм. Эдгээр бол миний өдөр тутамдаа хийх зүйлс. Онлайн болон газар дээрх тоглоомоо хэрэгжүүлэх төлөвлөгөө юм.

Онлайн тоглоомын хамгийн эхэнд хийх зүйл бол миний 21 өдрийн төлөвлөгөөг хийх. Эхний долоо хоног бэлтгэл ажил, дараагийн 7 хоног төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх. 9PM… одоо ор луугаа явлаа.

Өдөр 2

Өчигдөр юу хийх талаараа зохион байгуулалтын ажил хийсэн. Өнөөдөр (сар бүрийн эхний энэ өдөр) өглөө 3 АМ-д босоод, тарниа уншина, Think and Grow Rich номынхоо нэг бүлгийг уншина. Тэгээд энэ өдөр хийх топ 3 зүйлээ бичиж, төлөвлөнө. Миний зорилго, 30 дах өдөр юунд хүрэх ёстой гм.

Өдөр 2 бол 21 өдрийн төлөвлөгөөг хийх өдөр. Энэ төлөвлөгөө бол Facebook Live болон YouTube videos хийх ORGANIC бүтэц байх юм. Би аль хэдийн YouTube стратегиа гаргасан. Одоо харин Facebook Live хийх хуваариа гаргана.

Миний лайв бичлэгнүүд YouTube-тэй төстэй түлхүүр үгүүдийг ашиглана, гэхдээ эдгээр маань тодорхой дараалалтай байх юм. Pied-Piper нөлөө бүхий үнэ цэнийг Facebook пейж дээрээ өдөр бүр тавина. Энэ би асуудлыг нь шийдэж өгч чадах миний үйлчлүүлэгчдийг татах ёстой!

Үйлчлүүлэгчдийнхээ өдөр бүр тулгардаг асуудлыг нь амархнаар шийдэх бага зэрэг мэдээллүүдийг хүргэнэ. 21 өдрийн эцэст би 15 минут санаа бодлоо уралдуулах хэрэгтэй болно.

Өдөр бүр постлох сэдвүүдээ бэлдэнэ. Лайв хийх сэдвийн бүтэц дээр ажиллана. Лайв бүр дараа бүтцийг заавал багтаасан байна.

Санаа. Өнөөдөр ямар сэдвээр ярих вэ? Эхний 6 секундэд ярих сэдвээ танилцуулна. Энэ маань өнөөдрийн үзэгчдийн анхаарлыг татахад туслах юм. Миний лайвд хүмүүс ирэхгүй гэж санаа зовохгүй байгаа. Учир нь энэ бичлэг дараа нь миний маркетингд ашиглагдах юм.

Төлөөс. Төлөөс гэдэг нь агуулга юм. Энэ бол миний ярих 3 зүйлийн нэг эсвэл үзэгчдийн аль нэг асуудлыг шийдэх зүйл байна. Би тэдэнд хэрэгжүүлэх боломжтой хийчихээр зүйлийг өгнө эсвэл яг энэ агшинд бүтээх боломжтой зүйлийг өгнө. Энэ үйлдэл нь 10-15 минут л байх ёстой!

Үйлдэл хийхэд дуудах: эхний долоо хоногт ямар нэгэн үйлдэл хийхэд дуудахгүй. Ямар нэгэн линк өгөхгүй. Би зөвхөн зөөлнөөр сануулна. Жишээ нь маргааш уулзья. Би маргааш яг энэ цагтаа ….сэдвээр яриагаа үргэжлүүлнэ гм.

Гогцоо үлдээх. Маргааш миний лайвд оролцох гогцоог үлдээх ёстой. Жишээ нь маргааш надтай 6pm-д нэгдээрэй. Би …. сэдвээр ярина гм. Гэхдээ ингэж хэлнэ “өө бурхан минь, би маргааш энэ сэдвээр ярих хэрэгтэй юм байна даа!”

Facebook Live хийх 21 өдрийн төлөвлөгөөнийхөө бүтцийг гаргачихлаа, одоо үүнийгээ зурагланаа!

21 өдрийн төлөвлөгөөний эхний долоо хоногт хүмүүст хүрэх,тэднийг асуудлыг шийдэх гэхдээ миний niche-ийн сөрөг талууд руу хандсан байна. Эдгээр нь илүү тэдний айдасд суурилсан байх эсвэл айдсын эсрэг ложиктой сэдэвүүд байна. Дандаа аз жаргалтай, азтай байгаагаа хэлэх юм бол хэн ч үүнийг сонсохыг хүсэхгүй. Тэд хэний ч ярьж байгаагүй сорилттой, хэцүү байдлаас гарсан түүхүүдийг харахыг хүсдэг.

Долоо хоног 1: Үнэ цэнэ. Эхний долоо хоног ямар нэгэн линк санал болгохгүй, зөвхөн, дараагийн лайвд оролцохыг зөөлнөөр сануулах, постны доор комментоо үлдээхийг тэднээс хүснэ.

2 дахь долоо хоног илүү ложикт суурилна. Өмнө ярьсан бүтцээ ашиглах ч сэдвүүд маань илүү ложиктой болно. Энэ маань хүмүүс өөрсдөд нь тусалж чадах юм байна гэдгийг ухааруулна. Амархан аргаар тохиргоо, өөрчлөлтүүдийг хийх болно. Жишээ нь:

Хэрхэн 30 хоногт жингээ хасах вэ: энэ гурван алхамыг дагаарай!

Хэрхэн 30 хоногт $30K хийх вэ: таны бизнесд орлого авчрах алхам алхамаар хийх заавар гм

Би үзэгчдийнхээ хуучин итгэл үнэмшил, эсрэгээр хүсч буй зүйлээ авах эсвэл хүсэхгүй зүйлээсээ зайлсхийх нь хэрхэн амархан болох талаар тайлбарлах болно.

21 өдрийн төлөвлөгөө V-V-O Plan (value, value, offer) буюу Ү-Ү-С Plan (үнэ цэнэ, үнэ цэнэ, санал) эсвэл хэрэв та Gary Vaynerchuk бол “жав, жав, жав, зөв дэгээ!”

2 дах долоо хоног: Үнэ цэнэ (Ү). Эндээс эхлэн линкүүдээ өгч эхэлнэ. Анхны санал болгох зүйлээ өгч ( lead magnet) эхэлнэ.үүнд е-ном, асуулт хариулт, эсвэл Facebook Group-д орох гм. Үүнийг эхний долоо хоногт хийгээгүй шалтгаан нь намайг мэдэхгүй шинэ үзэгчиддээ итгэл өгөхийг зорьсон юм.

Санамж: би одоог хүртэл төлөвлөгөөнийхөө моде дээр байгаа, надад одоохондоо е-ном алга байна. Гэхдээ би түүнийгээ удахгүй бэлэн болгоод бүтээгдхүүний нээлтээс өмнө танилцуулна.

3 дах долоо хоног: Санал (С). Би хүмүүсийг өөрийн лайв вэбинарт эсвэл мастер хичээлдээ дагуулж авчирна. Энд надтай хамтарч ажиллах боломж эсвэл өөрийн бүтээгдхүүн үйлчилгээг санал болгох юм.

Өдөр 8-аас хэрэгжүүлж эхлэх учраас төлөвлөгөөний 2 дах өдөр маш чухал! Эхний долоо хоног төлөвлөгөө гаргах, түүнийгээ бэлэн болгох, үүнийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр ажилласан. Одоо эхний 21 хоногийн төлөвлөгөөгөө зурагласан учраас үүнийгээ одоо эхлэх цаг.

Өдөр 2,5. ХЭН. Миний дараагийн хийх зүйл бол миний бүтээгдхүүн үйлчилгээнээс өгөөж авах хүмүүсийг жагсааж бичнэ. Тэд бол миний найзууд, гэр бүлийнхэн биш харин ямар бизнес хувь хүмүүс байх вэ? (энд би илүү бүтээлч байх ёстой.) Үүнийгээ дуусангуут миний салбартай хамаарал бүхий оролцож болохоор ямар эвент семинарууд байгааг судална.

Дараагийн 30 өдөрт болох хэдэн эвентүүд байна? Энэ бол миний газар дээрх тоглоомын нэг хэсэг юм. Одоо миний affiliate бүтээгдхүүн үйлчилээг авах хэнийг мэдэх билээ? Би хэний бизнесд үнэ цэнэ нэмж чадах вэ? Хэн намайг вэбинартаа зочноор урьж чадах вэ? Хэн миний бүтээгдхүүн үйлчилгээг өөрсдийн үзэгчдэд сурталчлахыг зөвшөөрөх вэ? Хамгийн багадаа би 10 хүнийг бичнэ. Энэ бол онлайн тоглоомын нэг хэсэг юм.

9 РМ, унтахаас өмнө өөрийгөө нэг жүнз дарс сайхан хоолоор шагнанаа. Энэ намайг өөрийн төлөвлөгөөндөө сэтгэл хангалуун байхад минь туслах юм (Зөвхөн нэг жүнз дарс шүү…үүнийгээ итали маягаар хийнээ. LOL) . Хэвтэхээсээ өмнө 30 хоногт $30K хийх зорилгоо төсөөлж, тарниа хэлнэ. Борооны ая сонсон тайвнаар гүн нойрондоо орно. Би Relax Melodies апп-ийг ашигладаг юм.
Өдөр 3 

Хүмүүсийг татах - Lead Magnet
3 дах өдөр өөрийн санал болгох бүтээгдхүүн үйлчилгээгээ хийнэ. Хүмүүсийг татах зүйлээ бүгдийг нь зураглана. Е-ном, асуулга, төлбөргүй өгөх зүйл, Facebook Group-д нэгдэх зэрэг байж болно. Миний бүтээгдхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авах видео бичлэгнүүдийг хийнэ.
Энэ бичлэг видеонууд миний үйлчлүүлэгчдийн асуудлыг шийдэхээр хийгдэнэ. Сургалтууд маань өндөр чанартай экспертийн хувиар намайг мэдэх, итгэх боломжуудыг бичлэгээрээ олгох юм. Энэ видеонууд 12-15 минутийн урттай байна. Энэ хуудсан дээр миний tripwire санал үсэрч гарч ирэх ёстой.

Миний хийж байгаа сувгийн 12 дах минутанд санал үсэрч гарч ирэхээр хийнэ. Би юу санал болгох вэ гэж үү? Энэ 30 өдөрт юу борлуулахаа бага багаар босгоно. Санал дээр нэмээд 3 бонусууд байгаа. Энэ бонусууд өндөр үнэ цэнэтэй бага өртөгтэй зүйлийг өгөх эсвэл бага үнэтэй билет зарна.

Энэ бол миний хийх бизнес юм! Нэгэнт бизнесээ босгох гэж байгаа болохоор би өөрөөсөө хэдэн асуулт асууна. Цаас аваад тэднийг цувуулан бичнэ. “Хичээлдээ оруулах ямар чадвар надад байна вэ? Үүнийг бүтээгдхүүн болгон хэн нэгний асуудлыг шийдэхэд ашиглаж болох уу?”

Үүний дараа маш том “T” үсгийг зурна. Зүүн талд нь “миний өдөр ямар байхыг хүсч байгаагаа”, баруун талд нь “миний өдөр ямар байхыг хүсэхгүй байгаагаа” бичнэ. Би үүнийг өөрийг хүсч байгаа өдрийн бүтцийг гаргахын тулд хийж байгаа юм. Жишээ нь Хэн нэгнийг дасгалжуулах, гэхдээ би хүн бүртэй өдөр бүр ажиллахыг хүсэхгүй байгаа юм, тиймээс дасгалжуулалт бол миний хийх ажил биш.

Дараа нь хамгийн сүүлийн “T’-г зурна. Зүүн талд нь хэнтэй ажиллахыг хүсч байгаагаа, баруун талд нь хэнтэй ажиллахыг хүсэхгүй байгаагаа бичнэ. Энэ надад хамтарч ажиллах миний бизнесийн зөв хүнээ таргет хийхэд туслах юм. Түүнчлэн энэ тохирохгүй хүмүүстэй ажиллан цаг, энергийг барахаас хамгаална.

Энэ бүхнийг хийн ухаан санаагаа уралдуулсны дараа юу хийх, санал болгох зүйлээ зохицуулах ажилдаа орно. Суваг хийх ажлаа төлөвлөх цаг нь болжээ. Миний хийх зүйлс :

Хүмүүсийг татах - Lead Magnet
Хамгийн дур булаам санал
Борлуулалтын хуудас
Баярлалаа хуудас
Баярлалаа бичлэг
Tripwire offer ($7–$47; энэ бол просессийг мөнгө болгох ажиллагаа)
Онлайн семинар
Энэ шатанд би бүх төлөвлөх ажлаа хийж байгаа. Бүтээгдхүүнээ борлуулах хүртэл би бүтээгдхүүнээ хийхгүй! Үүнийг build-the-plane-while-you-fly-it буюу нисэж явахдаа онгоцоо бүтээх арга гэдэг юм. Маргаашнаа бичлэгнүүдээ хийж эхэлнэ. 5 дах өдрөөс ClickFunnels дээр борлуулалтын системээ босгоно.

Өдөр 4 

Хэрэгжүүлэх өдөр

Бүх зүйлийг хамтад нь эхэлж байна! Эхний алхамууд хамгийн чухал...тэгээд үүнийгээ үргэлжлүүлэх. Өнөөдрийн хийх зүйл:
YouTube дээр видео хийнэ (бүх сэдвээрээ бичлэг хийх)
Аль болохоор олон хүн бизнесүүдэд хүрнэ (газар дээрх тоглоом)
Емайл, мэссэнжэрээр томоохон affiliate -уудад хүрнэ (онлайн тоглоом).

YouTube -ийн бичлэгнүүд маань 3-5 минут байна. Өөрийн хүрэхийг хүсч буй зах зээлдээ хамгийн хэрэгтэй зөв үг ашиглаж байгаадаа итгэлтэй болох ёстой юм. Тэгээд бага зэргийн контент өгөөд илүү сурахыг хүсвэл дараах линкээр ороорой хэмээн урих болно.

Эдгээр бичлэгнүүдийн зорилго нь хүмүүсийн YouTube-ээр хайж буй асуудлыг аль болохоор хурдан шийдэх! Энэ аливаа саадыг багасгах зорилготой. Бичлэг бүр е-ном, Facebook Group, онлайн семинарийн бүртгэл руу хөтөлнө. Бүх бичлэгнүүдийг хийж дууссаны дараа миний хүмүүст туслах бүтээгдхүүний талаарх мэдээллээ emails/messages -ээр явуулахаар тохируулна. Эдгээр нь тэднийг миний санал руу хөтлөх юм. Саналын доор “Call me” эсвэл Click here- г байрлуулна.

Affiliates болон JV (Хамтрах)

Одоо affiliates-уудад хүрэх цаг болжээ. Эдгээр хүмүүс миний онлайн семинарыг өөрсдийн community-дээр тавьснаар нэг борлуулалтаас 30%–50%-ийг авах юм. Эсвэл миний бүтээгдхүүнийг сурталчилж миний affiliate болохыг сонирхолтой хүмүүсд хүрнэ. Би өөрийн niche-д байгаа хүмүүс рүү хүрч, өөрийн санал болгож буй бүтээгдхүүн үйлчилгээ, үүнийг авснаар хэрхэн амжилттай урагшлах талаар тайлбарлах болно! 

Өдөр 4 бол 1-3 дах өдрүүдэд төлөвлөсөн зүйлүүдээ хэрэгжүүлэх өдөр. Миний бүтээгдхүүний талаарх emails эсвэл messages явуулахдаа бэлэн загваруудыг ашиглах болно.

Өдөр 5

Өнөөдөр өөрийн борлуулалтын систем болон бүтээгдхүүний нээлт хийх сувгаа хийнэ. Энэ маш их ажил санагдаж байна. Тиймээ, энэ их ажилтай. Гэхдээ процесс нь цаасан дээр хийхээс хамаагүй амархан бас хурдан.

Алхам 1
Aweber-ийг авна.
Суурь аккаунтаа нээнэ
Хэрэглэгчийн жагсаалтаа нээнэ.
Эдгээрийг хйихэд ямар ч асуудалгүй. Миний төлбөргүй зүйлээр солилцсон емайлуудын лист хэрэгтэй. Би тэгээд худалдан авагчдын листийг бас гаргана. Тэгэхээр надад 2-р алххамаа хийж байхдаа 2 листийг нээх хэрэгтэй.

Алхам 2
ClickFunnels-ийг авна
Суурь аккаунта нээнэ
PayPal-тай холбоно
Aweber-ийн листүүдтэйгээ холбоно.

Энийг ч бас асуудалгүй хийчихнэ. ClickFunnels-ийн аккаунт бүх ажлыг зохицуулна. Энэ системгүйгээр миний ажил ажиллах ямар ч боломжгүй. Эхлээд л бүх зүйлээ зөв хийх маш чухал. Ингэснээр би буцаж очин дахин хийх шаардлагагүй юм.

Алхам 3
Төлбөргүй зүйлийнхээ ( lead magnet) сувгийг бэлтгэнэ.
Бүтээгдхүүний захиалга авах формыг хийнэ
Онлайн семинарын сувгаа хийнэ.

ClickFunnels-аас төлбөргүй өгөх зүйлийн загвараа (lead magnet) татаж авна. Энэ маань е-ном эсвэл бичлэгийн загварууд байна. Энгийн амархан суваг татаж авснаар, үүгээрээ хэрэглэгчийн жагсаалтаа өсгөнө, мөн захиалга авах формоо хийнэ. PayPal -аар төлбөр хийх хэсгийг ClickFunnels-д оруулна. Энэ надад average order value (AOV) буюу дундаж захиалгын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тусална. Эхний худалдан авалтыг хийсэн хүнд “order bumps.”-ийг нэмж байрлуулна.

Одоо онлайн семинарын сувгаа хийнэ. Миний бүтээгдхүүн үйлчилгээг авсан оролцогсоддоо үр дүнг өгөхийн тулд заах сэдвүүдээрээ онлайн семинар хийх юм. Энэ цэг дээр өөрийн борлуулалтын системийг бараг хийчихсэн. Энэ дуусахад надад мөнгө хийдэг машинууд маань ажиллаж эхэлнэ. Машинаа ажиллуулахын тулд үнэ цэнэ өгөх 21 өдрийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх болно.

Хамгийн сүүлд хийх зүйл бол онлайн семинарын програм хангамжаа холбох. Бүх зүйлээ хийгээд дууссаны дараа үдэш өөртөө амрах цаг өгнө. Нэг жүнз дарс, бүлээн баннд хэвтэнээ.
Өдөр 6

Өнөөдрийн ажлууд маш энгийн.
WebinarJam дээр аккаунт авна.
Суурь аккаунт сонгон нээнэ.
Үүнийгээ ClickFunnels-тай холбоно
Эвентээ хийхэд бэлэн болно. 
Ингээд л болоо! Өчигдөр вэбинарийнхээ сувгийг хийчихсэн. Одоо хийх зүйл маань энэ хоёр програм хангамж нийлээд зөв ажиллаж байгаа эсэхэд анхаарна. 

Өдөр 7

Өнөөдөр компьюероос хол завсарлага авч сайхан амарнаа.

Өдөр 8-14

8 дах өдөр 21 өдрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлнэ! Эхний 7 хоногт ЦЭВЭР КОНТЕНТ явна. Ямар ч линкь санал тавихгүй…. Зүгээр л маш хурдан. 
Хүмүүсийн асуудлыг шийдэх жижигхэн Лайв бичлэгнүүд байна. Facebook Live бичлэгний бүтэц:
Эхний 60 секундэд сэдвээ танилцуулна
Контент 15-20 минут
Дараагийн хийх зүйлийн талаар
Дараагийн лайвийн талаар гогцоо үлдээнэ

Бичлэг болгоны төгсгөлд дараагийн “episode”-ийг үзэх гогцоог үлдээнэ. Голдуу маргаашийн Лайваар сурах сэдвийн талаар эсвэл өнөөдрийн бичлэгний үргэлжлэл байхаар хийнэ. 
Эхлээд төлөвлөхөд маш их хугацааг зарцуулсан, одоо үүнийг ажил болгох цаг, бүх зүйл байрандаа орсон. Долоо хоногийн өдөр бүр ямар сэдвээр бичлэг хийх вэ гэдгээ би мэдэж байгаа.

Жич: төлөвлөгөөний эхний гүйцэтгэл хийгдэж байгаа ба энэ бүгд ирээдүйд хийгдэх webinar/mastermind/event рүү хөтлөх юм. Гэхдээ ямар нэгэн зүйл гараад ирвэл эсвэл би 1, 2 өдрөөр амрах болбол 7 өдрийн контентоо 7 биш 5 өдрөөр гаргана. Даваа гаригаас Баасан хүртэл ямар ч байсан хийнэ. Эхний 21 өдөр өдөр бүр пост тавина. 

Циклийн хувьд….

Энэ төлөвлөгөөгөө 3 эсвэл 4 удаа дахин давтана гэж бодож байна. Би өөрийн дагагчдын тоог нэмэхийг хүсч байгаа, түүгээрээ өөрийн бүтээдхүүн үйлчилгээг санал болгоно. Тэгэхээр миний 21 өдрийн төлөвлөгөө 62 өдрийн зуршил болно гэсэн үг. Ингэснээр энэ миний амьдралын хэсэг буюу DNA болох юм! 
Өдөр 15-21 

Органик болон төлбөртэй трафик

2 дах долоо хоногийнхоо бичлэгүүдийг хийх цаг. Өмнөх долоо хоногт ашигласан дүрэмээ яг барина - ҮНЭ ЦЭНЭ нэмэх. Ганцхан ялгаа байгаа нь өөрийн линкүүдээ танилцуулж эхэлнэ. Одоог хүртэл үнэ цэнэ нэмсээр байгаа, үзэгчдээсээ худалдан авалт хийхийг арай асуугаагүй л байна.

15 дах өдрөөс эхлээд үзэгчдээсээ миний төлбөргүй ном, бичлэгийг татаж авах эсвэл манай группд нэгдэх саналыг тэдний емайлээр солихыг асууна. Энэ бол үйлчлүүлэгчийн жагсаалтаа нэмэхийн тулд “боловсон хахууль” ашиглаж байгаа ба удахгүй нээх бүтээгдхүүний нээлтдээ бэлдэж байгаа хэрэг!

Миний линкэн дээр дарахыг гуйхын оронд зөөлнөөр үйлдэл хийхэд дуудах болно. Төлбөргүй санал байгаа гэдгийг дурьдаад “үүнийг авахын тулд дараах линкэн дээр дарна уу.” гэж зүгээр л хэлэх юм.

Би үргэлж дараагийн бичлэг байгааг сануулах ёстой, учир нь хүмүүсд дахин үзэх шалтгаан хэрэгтэй байдаг.

18 дах өдөр жаахан өөрчлөлт бий. Хүмүүсд үнэ цэнэ өгч, асуудлыг нь шийдэх жижигхэн бичлэгнүүдээ өгсөөр байна, бичлэгний төгсгөлд гогцоо үлдээнэ. Одоо лайв арга хэмжээ болох гэж байгаа талаар “үрээ” суулгах цаг болж байна. Төвөгтэй биш энгийн байдлаар лайв эвент болох гэж байгааг хэлэх ба илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах бичлэгээр хэлэхээ амлана.

Энэ 21 дэх өдөр хүртэл үргэлжилнэ.

Жич: 2 дах долоо хоног бусдыг пейждээ нэгтгэх контентоо эхэлнэ. YouTube бичлэгнүүд хийх бө өдөр бүр өөр өөр платформ дээр постолно. Нэгийг нь фэн пейж дээрээ постлоод, боостлэнэ. Өөр нэг бичлэгийг емайлийн жагсаалт руугаа цацна гм.

21 өдрийн төлөвлөгөөн дэх YouTube-ийн бичлэгүүдээ өдөрт нэгийг оруулна. Энэ бол миний органик төлөвлөгөө юм. Энэ шаардлага биш лдээ гэхдээ энэ надад органик трафик авчирч бизнесээ босгоход туслах нь гарцаагүй.

Төлбөртэй трафик/боост

Эхний долоо хоногийн Лайв болон органик нэгдлийн дараа Facebook Audience Insight ашиглан өөрийн үзэгчдийн өмнө төлбөртэй маркетинг хийх цаг нь болжээ. Бичлэгийг үзсэн болон постонд engage Likes дарсан үзэгчид рүүгээ воост хийнэ.

Facebook Audience Insights

Органикаар нэгдсэн хүмүүс надад бий. 1 дэх долоо хоногт Audience Insights болон FB зараа ашиглаад $5K -аараа зар явуулна. Facebook зарын хамгийн сайхан зүйл нь маш тодорхой үзэгч рүү хүрч болдогт байгаа юм. Би байрлал, нас, хүйс, боловсрол, гэр бүлийн байдал, лайв эвент, мөн мянга мянган сонирхол, хийдэг үйлдлээр нь нарийвчилж болно.

Зар явуулдаг хүмүүс хэтэрхий ерөнхий үзэгчид рүү хандаж сурталчилгааны маш их мөнгөө үрдэг. Энэ асуудлыг Audience Insights яг шийдэж өгдөг.

Өөрийн бичлэгийг сурталчлахын оронд яг над шиг сонирхолтой (АНУ-д гэхэд 46 сая хүн байна) хүмүүсийг олох энэ хэрэгслийг ашиглах болно.

Хэдийгээр үзэгчдээ олсон ч Audience Insights-ийг ашигласнаар миний бичлэгийг үзэх хүмүүст зараа хүргэн өөрийн онлайн семинарт бүртгүүлснээр илүү борлуулалтыг хийх боломжтой болох юм.

Хэрхэн таргет хийхийг ойлгох нь миний 21 өдрийн төлөвлөгөөнөөс авах өгөөжийг өсгөнө. Би $10–$20 - ийг бичлэг бүрт (эхний 2 долоо хоногт), долоо хоногтоо $100–$150-ийг зарцуулах юм.
Өдөр 22-27

Удахгүй болох онлайн семинарийн бүртгэлд урих бичлэгээ хийнэ.
Бүх бичлэгнүүддээ онлайн семинарын бүртгэлийн линкүүдийг холбоно
Онлайн семинарт бүртгүүлэх зар явуулахдаа $300–$500-ийг зарцуулна.
Саналаа бүтээнэ
Слайдуудаа бэлтгэнэ

Өдөр 22

Чухал өдөр ирлээ! Бүх зүйл event/webinar-ийн бүртгэл байна. Сүүлд хийсэн бичлэгнүүдээ эргэн харж webinar-аар хийх жинхэнэ сэдвээ гаргана, тэгээд webinar-ийнхээ өдөр цагийг тогтон, яагаад энд оролцох зайлшгүй талаар тайлбарлана. Аль болохоор олон хүн оролцуулахыг хүсч байгаа. Тиймээс үзэгчиддээ эрт бүртгэхийг зорьж байгаа. Надад нэг чухал санаа байгаа юм. Мэдээж дараагийн өдөрт гогцоо орхихоо мартахгүй. Webinar -ийн сурталчилгааны бичлэгээ $300–$500-оор маш тодорхой үзэгчид рүү цацна.

Өдөр 23

Өнөөдрийн бичлэг хэрхэн онлайн семинарын сэдэвээ олох, түүнийг хэрхэн зохицуулдагаа үзүүлнэ. Би 2-3 гол санаанууд болон энэ бүхнийг давсаны дараа миний амьдрал хэрхэн амар болж байгааг дурьдах юм.

Онлайн семинартаа бүртгүүлэхийг урина. Семинарын агуулгаа бүтээнэ.

Жагсаалтаа гаргах нь онлайн семинараа хэрхэн зохион байгуулахад тусална. Хамгийн сайн арга бол түүхийг өгүүлэх. Миний mentor Lisa “Онгоц бус очих газрыг нь зар.” гэж үргэлж хэлдэг юм. Үүгээрээ өөрийг бүтээгдхүүн үйлчилгээг авахаас аргагүй болгохыг хүсч байгаа юм.

Өдөр 24

Өнөөдөр үзэгчдээ өдөөх (engagement) лайв бичлэг хийнэ. Энэ процессоор өмнөх бичлэгний талаар коммент, асуултуудыг хангалттай авах ёстой юм. Удахгүй болох эвентэд холбоотой хамгийн түгээмэл байдаг асуудлуудын талаар ярих юм. Бичлэг үзсэн хүмүүсийг асуултаа үлдээхийг урих ба маргаашийн шоун дээр хариулна гэдгээ хэлнэ.

Энэ миний сүүлчинй бичлэгнүүдээр хийлгэх зүйлс маань хэцүү бас шулуухан байх болно. Хэтэрхий оройтолгүй бүртгүүлэх тал дээр би төвлөрөх юм. Онлайн семинар болно гэж үзэгчдийн сэтгэл нь хөдлөх хэрэгтэй!

Онлайн семинартаа бүртгүүлээрэй! Миний бичлэг хүмүүсийг семинарт нэгтгэх ёстой. (Онлайн семинар бэлтгэх эх сурвалжийг ашиглана.)

Өдөр 25

Өнөөдрийн бичлэгээр хамгийн түгээмэл байдаг асуултуудад хариулах ба үүнийгээ удахгүй болохгүй эвенттэйгээ холбоно. Тэгээд бүртгүүлэх түлхэлтийг өгнө. Онлайн семинартаа бүртгүүлээрэй. Санал болгох зүйлээ нэлээн зохион байгуулалтад оруулна. Онлайн семинараар ямар саналаа өгөхаа шийднэ.

Өдөр 26

Өнөөдрийн бичлэг өмнөх бичлэгнүүдэд ирсэн асуултуудад хариулна, үүнийгээ эвент рүүгээ уяж өгнө. Яаруулсан сануулга өгнө. “Таны суудлыг авч үлдэхэд 48 цаг үлдлээ, суудал бараг дууссан!”

Энэ нь таньд зай байхгүйгээс оролцож чадахгүй болох нь гэсэн санаа юм.

Үнэ цэнийн бичлэг: бүртгүүлсэн хүмүүстээ сануулан “үнэ цэнийн бичлэгээ” явуулна. Би 15-20 минутийн халаах бичлэгийг ClickFunnels-ийн хуудас дээрээ байрлуулан, татаж авах PDF-ийн хамт явуулна.

Өдөр 27

Өнөөдрийн бичлэгт өчигдрийн бичлэгээр асуусан асуултад хариулна, түүнийгээ удахгүй болох эвентэд уяж өгнө, бүртгүүлэх тал дээр нухацтайгаар сануулна. Удахгүй хаалга хаагдах гэж байгаа тухай сануулна. Эвент болоход 24 цаг үлдлээ! Энэ бол маргаашаас өмнө бүртгүүлэх сүүлийн боломж шүү!

Сүүлийн минутад бүртгүүлдэг хүмүүс байдаг. Зарим шалтгаанаар ямар нэгэн юмнаас хоцрох гэж байгаа айдас төрүүлэх хүртэл үйлдэл хийдэггүй хүмүүс байна. Тиймээс би эвентэд оролцох хүмүүсийн тоонд лимит байгааг үргэлж сануулдаг юм.

Миний сүүлийн бичлэгнүүд тэдний асуудлыг шийдэх шийдлийн талаар байх ба онлайн семинарт оролцох сэдлийг өгөх тухай байна. Хэрэв би ажлаа зөв хийсэн бол 200-500 хүнийг маргаашийн арга хэмжээнд бүртгүүлэх ёстой!
Өдөр 28

За эхэллээ дээ. Өнөөдөр онлайн семинараа хийнэ, оролцогсоддоо үнэ цэнийг өгнө, асуудлыг нь шийднэ, өөрийн брэндийг бүтээнэ, хамгийн чухал нь орлоготой болно!

Нээлтээ хийхээс өмнө өөрийн системээ шалгана. Дараа зүйлс хэвийн ажиллаж байгаа эсэхэд итгэлтэй болох ёстой.

ClickFunnels болон Stripe зөв холбогдсон эсэх
Дараах зүйлүүд хэвийн эсэх…
Захиалга авах хэсэг төлбөрөө хэвийн хүлээн авч байнауу
Аweber болон WebinarJam ClickFunnels -тай хэвийн холбогдсон эсэх

Нээлтээ хийснээр би мөнгө хүлээн авах боломжтой болно. Миний саналаар мөнгө орж ирэхээс өмнө PayPal-той утсаар холбогдоно. Би өөрийн бүтээгдхүүнийг сурталчлан тодорхой хэмжээний төлбөрүүдийг хүлээн авах болсон талаар дуулгах юм. 

Их олон тоогоор худалдан авалт хийгдэнэ гэж найдахаас. Яагаад үүнийг хийж байгаан гэж үү?

Учир нь хэрэв миний дансаар ихээхэн дүнгүүд гэнэт орж ирэхээр PayPal дансыг маань хаачихаж магадгүй. Хэрэв ийм зүйл болвол би мөнгөө авч чадахгүй болно! Лайв хийхээс өмнө миний анхны автомат емайл хүмүүст очин, удахгүй семинар эхлэх гэж байгааг сануулна.

Нээлтээс 15 минутийн өмнө сүүлийн сануулга явна. Энэ бол миний үйл ажиллагаа эхэлж байгаа агшин юм. Бүх зүйл энэ чухал агшинд бэлтгэгдсэн шүү дээ! Одоо миний хийх ёстой зүйл бол оролцогчдоо өдөөх, мэдээлэл өгөх, хөгжилтэй байх, худалдан авалт хийх линкээ өгөх, эвентийн хаалтаа нухацтайгаар хийх, үлдсэн нь тааллаараа л болог доо.

Бүлээн банндаа хэвтэн, улаан дарсаа шимэн, шинэ худалдан авагчдын жагсаалт болон банкин дах мөнгөний хамт өнөөдрийг үднэ дээ!
Өдөр 29

21 өдрийн сурталчилгааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх. Өчигдрийн онлайн семинар бол амжилт байлаа! Би 30К хийнэ гэсэн зорилгодоо хүрсэн!

150 өндөр чанартай бүртгүүлэгчид
70 нь семинарт ирсэн
18% нь буюу 12.6 худалдан авагч x $997 = $13,000
3% сагс хаахаас өмнө $2,000
Онлайн семинараар $15K
Дараагийн өндөр үнэтэй бүтээгдхүүнээс $5K > $15K

Нийт: 30 хоногт $30K

Одоо нисэж явахдаа онгоцоо бүтээх цаг боллоо. Энэ талаар анх эхлэхдээ хэлж байсандаа. Онлайн семинараар урьдчилан борлуулсан сургалтын материалын бүтэц болон бүрэлдхүүнийг гаргана. Мөн өндөр үнэтэй бүтээгдхүүнээ хийх ажилдаа шууд орно.

Өчигдрийн үйл ажиллагааны линкээ өөрийн емайлын жагсаалтад байгаа хүмүүстээ илгээнэ. Ямар нэгэн шалтгаанаар үйл ажиллагаанд оролцож чадаагүй хүмүүсдээ үзүүлэх зорилготой. Энэ нь тэд юунаас хоцорсноо мэдэх, шинэ мэдээллээс суралцах, миний $997-ийн сургалтыг хаагдахаас өмнө худалдан авах боломжийг олгож байгаа юм! Эхний хичээл 21/7 (3 долоо хоног/1 долоо хоног) сурталчилгааны цикл бүхий 8 долоо хоногийн програм байх юм. 

Өдөр 30

Өглөө 3:00-д сэрнэ, тарниа давтана.
Өнөөдөр хийх 3 зүйлээ жагсаан бичнэ.
Үйлчлүүлэгчидтэйгээ програмаа эхэлнэ

Дахин хэлэхэд би нисэж явахдаа онгоцоо бүтээнэ. Би үйлчлүүлэгчидтэйгээ ажиллангаа програмаа хийгээд явна. Эхний долоо хоногийн материалууд бэлэн болсон ба үүнийгээ гишүүнчлэлийн сайт руугаа оруулна.

Долоо хоног бүр үйлчлүүлэгчиддээ хичээл болон бичлэгүүдийг бэлдэнэ. 8 дах долоо хоногт миний сургалт дуусах ба үүнийгээ сурталчлах 2 хоногийн төлөвлөгөө бэлэн болно. Энэ бол миний төлөвлөгөө. Би үүнийгээ хэрэгжүүлэхдээ үнэхээр сэтгэл хөдөлж байна шүү!

Орчуулсан: Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Зөвлөх Үйлчилгээний Бизнесийг Хэн ч Хийж Болно
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Powered By ClickFunnels.com