Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 12-р сарын 09
Аз жаргал бол очих газар биш амьдрах арга зам юм....
“The greatest pleasure in life is doing what people say you cannot do” 

“Амьдралын хамгийн гоё таашаал бол хүмүүс намайг чадахгүй гэсэн зүйлийг нь хийх билээ”.... Rob Kosberg
Publishing and Media BestsellerPublishing.org

Rob Kosberg бол BestSellerPublishing.org-ийг үүсгэн байгуулагч, 3Х бэстсэллинг зохиолч юм.

Rob-ийн Хэвлэл, Сурталчилгаа, Ашиг системийг 10 гаран оронд хэдэн мянган хүмүүс ашигладаг байна.

Тэрээр бизнес эрхлэгчдэд өөрсдийн зах зээлд хэрхэн бичих, нээлт хийх, номоо зарж хэрхэн ашигтай ажиллах талаар үзүүлдэг байна. Rob болон түүний нэрийн систем нь ABC, NBC, CBS, Fox and Entrepreneur magazine болон хэдэн зуун подкаст, сэтгүүлүүд, өгүүллэгт орсон байдаг. 2010 оноос хойш Rob багш нар, зөвлөхүүд, бизнес эрхлэгчид рүү хандан өөрийн үйлчлүүлэгчийн тоогоо нэмсээр байна. Rob 7 оронтой орлого бүхий үйлчлүүлэгчидтэй хамтардаг ба тэднийг ном гаргуулан үйлчлүүлэгчийн нэр хүндийг өсгөх тал дээр ажилладаг ажээ.

Өдөр 1

Өнөөдөр чимээгүй зорилго дээр төвлөрөн эргэцүүлэх, бясалгах өдөр. Өмнө нь юу буруу болсон, эндээс би буруу зөв юу сурсанаа эргэцүүлнэ. Үүнийг хийхийн тулд энэ бүгдийгээ бичих ба найз нөхөд, дасгалжуулагчаас тусламж авах зүйлсээ хайх болно. Би өөрийгөө сэтгэлээр унахыг зөвшөөрөхгүй харин үүний оронд талархал дээр төвлөрнө. Миний бүх ахиц үнэнч байдалтай эхлэх ба дэмжих болон талархалыг өөртөө агуулсан байна. Надад маш чухал хэрэгтэй зүйлс байгаа: миний чадвар болон шаргуу байдал.
Өдөр 2

Өглөө бүрийг хүчтэй өглөөний дэглэмтэйгээр эхлүүлнэ. Санаа зовох, бухимдах зүйлүүд байх л болно, бүх сөрөг сэтгэл хөдлөлүүдийг зайлуулах хэрэгтэй. Өглөө бүр залбирах, бясалгах, суралцахад цаг зарах ба голдуу эдгээрийг ном эсвэл видеоноос авна.

Үүний дараа өдрийнхөө зорилгыг бичиж, хийх ажлынхаа гүн лүү орно. Өнөөдөр өртэй хүмүүс рүүгээ холбогдон надад тайван байх хэдэн сар өгөхийг асууна, ингэснээр би юу хийх хэрэгтэй байгаа дээрээ төвлөрч, өрөө бүрэн төлөх болно.

Би үүнийгээ нэг удаа хийх ба тэднийг зөвшөөрөх үед эргээд тэдэнтэй холбогдоно. Дараагийн 30 өдөрт зээлдүүлэгч нараас утасны нэг ч дуудлага авахгүй. Би зорилго дээрээ төвлөрөх хэрэгтэй байгаа юм.

Өдөр 3-4

Өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө яг юу босгохыг хүсч буйгаа шийдэх, арай гүн лүү нь орох цаг.

Өглөөний дэглэмээрээ яагаад би үүнийг өдрийн туршид хийж байгаагаа өөртөө сануулна. Намайг хөшүүрэгдэх хамгийн том зүйл энэ бөгөөд би үүндээ дуртай байх юм.

Би ингэж байж амжилтанд хүрэх ба хүмүүс надад найдах болно. Өнөөдөр, маргааш дараах 3 зүйлд их ойр байх болно.

Би хэнтэй ажиллах?
Юу хийвэл надад таалагддаг вэ?
Зах зээл юуг хүсч, тэдэнд юу хэрэгтэй байна?

Дээрх 3 зүйлийн огтолцол дээр би хайж байгаа зүйлээ олох ба урт хугацаанд түүнийгээ хэрэгжүүлэх юм.

Өдөр 5

Надад хийхэд маш их таалагддаг зүйлүүд дээрээ төвлөрөхөөр шийдсэн бөгөөд үүнийг сонирхох зах зээлийг хайх болно. Би хүмүүстэй тулж ажиллахдаа сайн бөгөөд үүнийгээ ашиглан гайхалтай зүйлийг тэдэнд санал болгоно.

Би үүндээ сайн бас надад маш их таалагддаг, тиймээс энэ нь урт хугацаанд миний бүтээх модел болох ба үүгээрээ бизнесээ босгох юм. Өнгөрсөн хугацаанд намайг амжилтанд хүргэж байсан чадваруудаа анхаарч үзэх ба хүмүүсийг хэвлэл мэдээллийн анхаарлыг татах, тэгснээр өөрсдийн бизнесээ өргөжүүлэхэд нь тусална. Би үүнийг өмнө нь өөртөө болон бусдын төлөө хийж байсан юм.

Миний зах зээл бизнесийн орлогоо нэмэгдүүлж, зах зээлд өөрсдийн байр суурийг бэхжүүлэхийг ихээр хүсч буй бизнесийн эзэд байх юм.
Өдөр 6 

Өнөөдөр өөрийн бизнесийн бүрэн моделийг тодорхойлох хэрэгтэй. Би дараах тусгай 3 зүйлийг жагсаана:

Төлөвлөгөө: зах зээлд гарах миний санал
Платформ: Үйлчлүүлэгчдээ олох газар
Процесс: Тэднийг хэрхэн авчрах

Төлөвлөөний хувьд би томоохон харилцагч нартай шууд харьцах тул миний санал өндөр үнэ бүхий ($3,000 - $10,000) ямар нэгэн зүйл байна. Мөн томоохон харилцагчид үнэ цэнэ өгөх ямар нэгэн Төлбөргүй санал (lead magnet) болгох зүйлийг хийхээр шийдсэн. Энэ нь эхлээд томоохон үйлчлүүлэгчтэй холбогдох, шинэ боломжийн талаар мэдээлэл өгөх зорилготой юм.

Платформийн хувьд би сошиал мэдиа дээр төвлөрнө. LinkedIn бол бизнесийн эздийг олох шууд биечлэн холбогдох боломжтой газар. Би Facebook-ийг ашиглана, нэгэнт үүнийг ашиглаж байгаа тул үзэгчидтэйгээ холбоотой байхын тулд FB Lives, video хийнэ.

Хамгийн сүүлд процесс. Үүгээр үйлчлүүлэгчээ биечлэн авчрах, дараагийн алхам юу болох, үнэ цэнэ болон шинэ боломжийн талаар зөвөлгөө өгч утсаар ярих зэрэг орно.

Өдөр 7

Хүн бүрт амралт хэрэгтэй, гэхдээ энэ цаг үед хэзээ ч байгаагүй их зүйл намайг хөшүүрэгдэж байгаа. Өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөн тэднийг хайрлана, тэгснээр яагаад би энэ бүхнийг хийж байгаагаа өөртөө сануулах юм.

Өдөр 8

Би төлөвлөгөө, платформ, процесоо зураглачихлаа, одоо томоохон үйлчлүүлэгчдээ санал болгох Төлбөргүй lead magnet-аа хийж эхэлнэ. Үүнийг хийхдээ хэвлэл мэдээллийн өгөөж, болон PR дээр төвлөрөх ба бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэхийн тулд үүнийг хэрхэн ашиглах тухай байх юм.

Түүнчлэн би анхны санал болон үйлчлүүлэгчдээ өгөх баталгаатай үр дүнг хөгжүүлэх ба энэ нь тэднийг эрсдлээс бүрэн хамгаалах юм.

Бичлэгний өдрөө эхлэхээр шийдсэн ба Facebook Live-аар зарим нэг сургалт хийх ба төгсгөлд нь өөрийн саналыг lead magnet-ийн хамт тэдэнд санал болгоно. Холбогдсон хүмүүстэй FB Messenger дээр биечлэн ярилцана.
Өдөр 9

Дахин таргет хийх Facebook зараа онлайн чуулганд оролцсон ч хичээл худалдан аваагүй хүмүүс рүү дахин явуулж, худалдан авалт хийх дахин нэг боломжийг өгнө. Энэ нь дахин таргет хийх үзэгчиддээ бий болгосноор хичээлийг урьдчилан худалдан авалт хийлгэх зорилготой.

Өдөр 10

Онлайн хичээлээ борлуулах онлайн семинарын слайдуудаа бэлтгэнэ. Онлайн семинарын сувгаа бэлтгэнэ. FB зараар онлайн семинараа сурталчлах ба хамтрагч нартайгаа онлайн семинарыг ашиглахаар бэлтгэнэ.

Өдөр 11

FB LIVE хийж пейждээ оруулна, үүнийгээ FB зараар таргет хийн цацна, мөн группуудэд өдөөлт хийнэ. Онлайн семинарт бүртгүүлэх лайваа хийнэ. Лайв чуулганд оролцуулах үзэгчид рүүгээ хандан лайвын бичлэгээ зараар цацна, гэхдээ худалдан авалт хийсэн хүмүүсийг оруулахгүй. Үүний зорилго нь намайг дагаж байгаа болон чуулганыг сонирхож байгаа, тэдэнтэй төстэй хүмүүсийг (lookalikes) олж авах.
Өдөр 9-13

Би дараагийн таван өдөрт дараах 3 зүйлийг тогтмол хийх болно
Өдөр бүр FB Live хийн, миний Төлбөргүй lead magnet- руу очих мэссэж өгнө.
Өдөр бүр LinkedIn рүү очин миний санал тохирох бизнес эрхлэгчидтэй холбогдоно. Эхлээд би тэдэнд зүгээр л үнэ цэнийг өгч холбогдоно, гэхдээ тэднийг асуувал би юу хийдэгээ хэлнэ, мөн тэдэнд үнэ цэнэ өгнө, тэгээд төлбөргүй lead magnet- аа санал болгоно.

Өдөр бүр бизнес, хэвлэл мэдээлэл, PR-ийн FB Group-үүдэд төвлөрнө. Эхлээд үйлчилнэ, тэгээд өөрийн төлбөргүй lead magnet- аа санал болгох боломжуудыг хайна.

Өдөр 14

Гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрөөнө, зарим нэг эхний амжилтуудаа хуваалцана. Орой долоо хоногийн үр дүнгүүдээ эргэн харахад цаг зарна. Төлбөргүй lead magnet -ийг авах хүсэлт хэр гаргаж байна? Гарчиг нь сонирхол татахуйц, үр дүнтэй байна уу? Энэ хэрхэн тэдэнд хүрч байна, сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө гарган буруудсан зүйлсээ засаж залруулна.

Өдөр 15

Би Facebook, LinkedIn дээрх ажлаа үргэлжлүүлэх ба үр дүн дээрээ үндэслэн шаардлагатай өөрчлөлтүүдийг хийнэ. Өнөөдөр дахиад нэг нэмэлт пост оруулна. Өнгөрсөн долоо хоногт группүүд болон FB лайваараа үнэ цэнийг өгсөн болохоор томоохон үйлчүүлэгч нараасаа өөрийн саналын талаар асуух пост оруулах юм.

“Хэрэв та бизнес эрхлэгч бол би таниас санал авахдаа дуртай байх болно. Энэ таньд сонирхолтой санагдав уу? Телевиз эсвэл хэвлэлийнхэн зөвхөн та захиалга өгсөн үед л боломжтой байдаг! Харин миний санал бизнес эрхлэгч таны хувьд сонирхол татахайц зүйл байх нь уу? Саналаа хуваалцаж буйд баярлалаа”

Энэ хүмүүсийн сонирхлыг өдөөх ба энэ боломжуудын талаар надтай саналаа хуваалцах юм. Одоогоор борлуулалтын талаар утсаар ярьж, саналын талаар сэтгэгдэл авч эхэлнэ. Холбогдох ажиллагааны үеэр 3 хүний 1-д нь $3,000 and $10,000 үнэ бүхий өндөр үнэтэй сургалтын програмаа борлуулна гэж найдаж байна. Өөрийн саналыг ярианы явцад хүргэснээр борлуулалтаа хийж би аз жаргалтай байх болно. 
Өдөр 16-20 

Дараагийн 5 өдөр хийх зүйлс:

Өдөр бүр FB Live хийж төлбөргүй lead magnet-руугаа хүрэх мессэжийг өгсөөр байна.

LinkedIn дээр миний саналд тохирох бизнес эрхлэгчидтэй холбогдоно. Эхлээд тэдэнд үнэ цэнийг өгч холбогдоно, тэгээд юу хийдэг болон lead magnet-аа санал болгоно.

Өдөр бүр бизнес, media and PR-ийн FB группууд дээр очно. Эхлээд тэдэнд үйлчилнэ, тэгээд lead magnet-аа санал болгох боломжуудыг хайна.

Lead magnet-ийг авсан ч утсаар холбогдоогүй хүмүүстэй FB chat болон LinkedIn дээр араас нь асуух ажлаа үргэлжлүүлнэ.

Өдөрт хамгийн багадаа утсаар 3 удаа ярих гэсэн зорилго тавьсан. Энэ нь хамгийн багадаа 1 юмуу эсвэл 2 борлуулалтыг долоо хоногт хийх боломжийг олгоно.
Өдөр 21

Гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөн зарим нэг эхлэлтийн амжилтуудаа хуваалцана. Орой тийшээ өнгөрсөн долоо хоногийнхоо үр дүнг харахад цаг гаргана. Миний гадагшаа хийсэн үйлдлүүд хэр байна, хэрхэн үүнийг илүү болгох вэ? Миний утсаар ярих оролдлогууд хэр амжилттай байв, хэрхэн олон хаалт хийх вэ? Дараа долоо хоногийн төлөвлөгөөгөө гарган, хэрэгтэй газруудад засвар оруулна.

Өдөр 22

Одоогоор би 1 эсвэл 2 борлуулалт хйисэн бөгөөд үйлчлүүлэгчдээ хурдан гайхалтай үр дүн гаргах дээр анхаарна.

Эхлээд төслийг удирдах утсаар ярих ажлыг хийх ба аль хэвлэл мэдээлэл тэдний хувьд хамгийн сайн дэгээ болохыг үнэлнэ. Хүн бүрээр сегментийн төлөвлөгөө гаргах ба түүнийгээ хэрэгжүүлж эхэлнэ. Надад нэгэнт хэвлэл мэдээлэлд хурдан захиалга өгөх процесс байгаа болохоор эхний 2 өдөрт л тэднийг хуваарьт оруулна гэж найдаж байна.

Тэгээд утсаар залган тэдэнд сайн мэдээг хүргэнэ. Энэ хурдан үр дүнд тэд баярлах ба үүнийг нь Zoom ашиглаад маш хурднаар бичлэг хийж авах ба дараа testimonial/case study-д ашиглана.

Үүний дараа тэднээс ийм хурдан амжилтанд хүрэх хүсэлтэй хэн байгааг болон тэдэн лүү холбоо барин миний lead magnet-ийг илгээхийг асуугаад талархаж буйгаа хэлнэ. Түүнчлэн өдөр бүрийн FB, LinkedIn дээрх ажлууд, утсаар ярих ажлуудаа үргэлжлүүлнэ.
Өдөр 23-27

Дараагийн таван өдөр дараах зүйлсийг өдөр бүр хийнэ:

Өдөр бүр FB Live хийж төлбөргүй lead magnet-руугаа хүрэх мессэжийг өгсөөр байна.

LinkedIn дээр миний саналд тохирох бизнес эрхлэгчидтэй холбогдоно. Эхлээд тэдэнд үнэ цэнийг өгч холбогдоно, тэгээд юу хийдэг болон lead magnet-аа санал болгоно.

Өдөр бүр бизнес, media and PR-ийн FB группууд дээр очно. Эхлээд тэдэнд үйлчилнэ, тэгээд lead magnet-аа санал болгох боломжуудыг хайна.

Lead magnet-ийг авсан ч утсаар холбогдоогүй хүмүүстэй FB chat болон LinkedIn дээр араас нь асуух ажлаа үргэлжлүүлнэ. Худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдээ зохицуулан, тэднийг үр дүн гаргахад анхаарч ажиллана.

Өдөр 28

Бас нэг гэр бүлийн өдөр. Нэлээд олон үйлчлүүлэгчтэй болсон тул өөрийнхөө боломжийг эргэцүүлж, чадвартаа төвлөрнө. Долоо хоногийн төлөвлөгөөгөө гаргана, хэрэгтэй газарт засвар оруулна.

Өдөр 29

Одоо би амжилт гаргаад буй үйлчлүүлэгчтэй болсон болохоор тэд намайг хүмүүст санал болгох, мөн тэдний сэтгэгдлүүд намайг хүмүүст танилцуулах юм.

Одоо үнээ нэмэх тухай бодох цаг бөгөөд илүү олон саналыг тэдэнд өгөх болно. Үргэлжлэх ямар саналуудыг би тэдэнд өгч чадах вэ? Тэдэнд туслах ямар бүтээгдхүүн байхуу?

Эдгээр зүйлсийн талаар бодохоос гадна FB, LinkedIn дээр зөвлөх болон бусад ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Өдөр 30

Үйлчлүүлэгчдийнхээ тусламжтайгаар орлого орж ирнэ, процесс маань ажилласаар байна. Би аюулын зоноос гарч байна. Гүн амьсгаа авч, одоо зөвхөн өөртөө төвлөрөхгүйгээр бизнесээ хэрхэн томруулахаа бодож эхэлнэ. Энэ бол нэлээд олон бизнесээ сая долларын орлоготой болгосон арга маань юм. Би хаана тус болж, хэрхэн бизнесээ өргөжүүлэх вэ гэдэг дээр цаг гарган эргэцүүлнэ, аль болохоор ашигтай бас хөгжилтэй байхаар хийнэ.

Төгсгөлд хэлэх үг

Ийм зүйлийг бичих нь ямар амархан вэ гэдгийг мэдээсэй гэж хүсч байна - яг үнэндээ хийхээс амархан! Гэхдээ энэ миний өнгөрсөнд болсон зүйл шүү гэдгийг би баталж чадна. Хамгийн гол 2 зүйл бол:

1. Таньд ямар чадвар байна, энэ чинь зах зээлийн хүсч байгаатай хэрхэн холбогдож байна. Жишээ нь хэрэв чи хүмүүстэй харьцахдаа, борлуулалт хийхдээ сайн бол таны амжилт богино хгацаанд ирнэ. Түүнчлэн тэдний үйлээ үзэж олсон мөнгөөр солих гайхалтай зүйлийг хүргэх чадвар чухал шүү.

2. Эдгээрийн аль нь ч тийм амархан биш, тийм ч байх ёсгүй юм. Миний жагсаасан зүйлс үнэхээр хэцүү мэт үнэртэж, харагдаж байгаа байх, учир нь угаасаа тийм! Өдөр бүр хийх зүйл чинь шаргуу чармайлт, сахилга бат шаардана, ингэж л шагналыг авч амжилтанд хүрдэг билээ.

Хурдан баян болох аргыг битгий хай, ийм юм гэж байдаггүй юм. Харин үүний оронд чадвараа хурцал, үүнийгээ ажилдаа ашигла. Ганц шөнийн амжилтанд хүрэхэд маш олон жилийг зарцуулсан олон хүн шиг та ч ба тэдний нэг болох нь гарцаагүй.

Орчуулсан: Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Зөвлөх Үйлчилгээний Бизнесийг Хэн ч Хийж Болно
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com