Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 3-р сарын 10
Зорилго бол хугацаатай мөрөөдөл юм...
“What you think you become, what you feel you attract. what you imagine you create” 

“Юу бодно тийм болно, юу мэдэрнэ түүнийг татна, юу төсөөлнө түүнийгээ бүтээнэ”.... Caitlin Pyle
Caitlin Pyle

Мэдээллийн бүтээгдхүүн/гэрээсээ ажиллах/боловсрол - Proofreadanywhere.com

Caitlin Pyle өмнө нь хянан уншигч байсан бөгөөд үүнийгээ хэдэн сая долларын онлайн бизнесийн хаан улс болгон эргүүлжээ. Тэрээр хэдэн мянган хүнд өөрийн чадвараа ашиглан гэрээсээ онлайн бизнесээ босгоход нь тусалжээ. Хэрэв хүн ажиллахад бэлэн байгаа бол хүссэн амьдралаараа амьдрах боломжтой гэдэгт Caitlin итгэдэг. Owner, BCP Media, Inc. d/b/a Proofread anywhere гм олон хэвлэл мэдээллээрээ олонд танигдсан байдаг.

Өдөр 1

Эхний өдрийг бусад өдрийн адил эхлүүлнэ: босно, хувцаслана, тэгээд урагшилна даа. Ер нь бол өглөө бүр босонгуутаа өөрийн биеийг сэргээх 10-40 минутийн дасгал хийдэг. Netflix үзэнгээ дасгалын trampoline дээр хүчтэй үсрэлтүүдийг хийнэ. Дараагийн 30 өдөр өөрийн бизнесийг босгох хэдий ч өдөр бүр үүнийг хийх болно. Өглөө сэрэнгүүтээ ингэж өөртөө эерэг шилжилтийг авчрах нь миний өдөр хэрхэн өнгөрөхөд их чухал байдаг! Ингээд би хүнсний мухлаг орж (зээлийн картаа ашиглана) дараагийн 30 өдөрт хангалттай хүрэх хөлдөөсөн эрүүл хүнсийг авна. Хурдан амжилтад хүрэхэд өөртөө ямар нэгэн шалтгаан гарган сатаарах эсвэл амжилтгүй байгаадаа гомдоллохыг би хүсэхгүй байгаа юм.

Өдөр 2

Өнөөдөөр суугаад юунд, хэрхэн хүрэх талаараа товч төлөвлөгөө гаргана: үүнд ерөнхий хянан уншигчийн бизнесийг босгох сургалтдаа зориулаад автомат онлайн семинарын сувгийг бүтээнэ. Анх энийг хийхэд нэлээд олон сарыг зарсан ч онлайн сургалтыг дараагийн 30 өдөрт бүтээн нээлтээ хийхээр төлөвлөнө.

Өмнөх хэдэн жилд нь хамтарч ажиллаж байсан хүмүүстэйгээ холбогдож эхэлнэ, 2007 оноос хойш бизнест хамтарч байсан хүмүүстэйгээ видеогоор ярилцах хуваарийг гаргана. Calendly болон Zoom-ийг ашиглана учир нь тэд төлбөргүй байдаг (би чинь мөнгөгүй болчихсон шүү дээ).

Борлуулалтын хуудсан дээрээ хүмүүсийн сэтгэгдлийг оруулахын тулд өмнөх үйлчлүүлэгч нараасаа асууна. Би тэднийг Google Drive дээрээ хадгална. Надад нэр хүнд гээд байх зүйл байхгүй болохоор би өөртөө үүнийг бүтээх шаардлагатай.
Өдөр 3

Google Doc ашиглаад сургалтын програмныхаа агуулгыг гаргаж эхэлнэ. Үүнд тархиа ажиллуулж байхдаа оюутнуудынхаа асууж болох бүх асуултуудыг жагсаан бичнэ. Ихэнх нь өмнөх оюутнуудтай тулж ажиллах үед тавигдаж байсан асуултууд байх болно. Эдгээр асуултуудын хариулт нь миний сургалтын гол суурь байх юм.

Өдөр 4

Агуулгаа бүр дэлгэрүүлнэ, тухайн сэдвийн талаар мэддэг бүх зүйлээ оруулна, тэгээд түүнийгээ сургалтын хэсэгт ложик дарааллаар байрлуулна. Төлбөргүй дэлгэц бичдэг програм QuickTime Player ашиглаад MacBook Pro дээрээ өөрийн бичсэн агуулгын дагуу анхан шатны хичээлээ бэлдэж эхэлнэ. Би үүнийг боломжоороо хийх бөгөөд энэ миний бүтээгдхүүн болно. Би хийснээ дараа шалгахаар төлөвлөх ба анхны оюутнуудаасаа авсан сэтгэгдэл дээр үндэслэн нэмэх, засварлах ажлуудаа хийсээр байх юм.
Өдөр 5

Өнөөдрийг хүртэл ноорог байсан сургалтаа дуусгана, ClickFunnels-ийн гишүүнчлэлийн хэсэгт модул бүрээр хичээлүүдээ оруулна. Бэлэн загвар ашиглах ч дараа нь буцаж очоод гоё болгоноо.

Өдөр 6

Ганцаарчилсан сургалт хийж байсан хүмүүсээ оруулаад богино хэмжээний (10–15 минут) кино хийнэ.

Надтай ажиллахаас өмнө амьдрал нь ямар байсан?
Надтай ажиллан амжилт гаргахын тулд ямар үйлдэл хийсэн?
Тэдгээр үйлдийг хийснээс хойш таны амьдрал хэр сайжрав?
Найзууд, гэр бүлийнхэн, хамтран ажиллагсаддаа намайг санал болгох уу?

Тэдний яг юу гэж хэлснийг өөрийн борлуулалтын захиандаа жагсаана.
Өдөр 7 

Жагсаалтаа ашиглаад борлуулалтын хуудсаа эцэслэн дуусгана. Хаана нь сэтгэгдэл бүхий бичлэгээ оруулах вэ гэдэгт итгэлтэй болох ёстой, учир нь өмнө хамтарч ажиллаж байсан хүмүүсээс сэтгэгдэл хүлээж аваад эхэлсэн, тэднийгээ борлуулалтын хуудсандаа мөн оруулах юм.

Өдөр 8
ClickFunnels -ийн төлбөргүй загваруудыг ашиглаад борлуулалтын хуудсаа хийнээ.
Өдөр 9

Төгс онлайн семинарын томьёог ашиглан онлайн семинарын агуулгаа гаргана. Миний онлайн семинар хэрхэн хянан уншигчийн чадвараа мөнгө болгох төлбөргүй workshop байх юм.
Өдөр 10

Онлайн семинарын агуулгаа дэлгэрүүлнэ, Perfect Webinar Formula-г болгоомжтойгоор дагана. Миний workshop дэх гол төвлөрөх зүйл бол өөрийн бүтээсэн зүйлүүд байх болно, нээх толгой шаардаад байх санал байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл workshop-оо нээлттэй, урамшуулалтай эхлээд төгсгөл хүртэл явна. Маш олон шүүслэг бонусуудыг үнэ цэнийн боолтдоо оруулна. Хамгийн гол нь онлайн семинарын дараа хүмүүсийг хурдан үйлдэл хийн, миний програмд хөрөнгө оруулалт хийхээр өгөөмөр зүйлсийг багтаах ёстой.

Өдөр 11

Google Slides ашиглаад онлайн семинарын саяхан бэлтгэсэн бичвэрээ слайд руугаа оруулах ба слайдуудаа хөгжүүлж эхэлнэ. Бичвэрээ чангаар уншина, үг бүр нь зөв сонсогдож, миний амнаас шууд гарч байгаад итгэлтэй болох ёстой. “аан”, “яагаав дээ” гм үгийг зарим газруудад оруулан бичвэрээ илүү амьд болгоно. 
Өдөр 12 

Онлайн семинарын бүртгэлийн хуудас болон бичвэр зэргээ бэлтгэнэ. Борлуулалтын хуудас болон онлайн семинарын бичвэрээсээ шууд авбал амархан байх болно. Энэ бүхнийг өөрийн ярилцлагадаа ярьчихсан болохоор дахин шинээр хийх шаардлагагүй. Би өөрийнхөө үйлчлүүлэгч юун дээр хэцүү байгааг мэдэж байгаа, тэдэнд ямар үйлдэл хийх хэрэгтэй байгаа болон тэд ямар үр дүнг хүсч байгаа мэдэж байгаа. Тэд илүү орлого, өндөр статус, уян хатан дураараа амьдрах гм зүйлүүдийг хүсч байгаа.

Өдөр 13

Загвар ашиглаад цаг бүхий онлайн семинарын болон семинарыг үзэх пейжүүдээ хийнэ. Онлайн семинарыг үзчихээд худалдан авалт хийгээгүй эсвэл бүртгүүлчихээд үзээгүй оролцогсдод зориулан 6 автомат емайлыг бэлдэнэ.

Өдөр 14

Автомат емайлүүдийн жагсаалтаа гарган тэднийг бичиж дуусгана. Тэднийг Actionetics-т байрлуулна. Бүртгүүлсэн хүмүүст эхний емайл очиж байгаа эсэхийг шалгана.
Өдөр 15

Захиалгын хуудас (нэг нь онлайн семинараас шууд худалдан авалт хийх, нөгөө нь ердийн худалдан авалтын хуудас байх юм.) болон миний программыг худалдан авсан хүмүүст очих баталгаажуулах хуудсыг хийнэ.

Гишүүнчлэл бүхий сувгаа хийж дуусгана, үүнд худалдан авагчийн хүлээн авах автомат емайлууд орно. Бүх зүйл хэвийн ажиллаж байгаа эсэхийг тестээр шалгана.

Өдөр 16

Слайдуудаа дахин шалган чанга дуугаар хэд хэдэн удаа уншина, шаардагатай газар нь нэмэлт оруулна. Найзыгаа миний онлайн семинарын слайдуудыг уншаад алдаа байгаа эсэхийг шалгаад өгөөч гэж асууна.

Өдөр 17

Бичлэг хийх өдөр! Слайдуудаа PDF болгоод iPad руугаа авна. Төлбөргүй дэлгэцээ бичдэг програм ашиглаад Apple-ийн чихэвчээ зүүгээд, Төгс Онлайн Семинарын бичвэрийг дагуу онлайн семинараа бичнэ. Түүнийгээ янзлаад Vimeo руу оруулна. Тэндээс линкээ аваад ClickFunnels руу холбоно.

Өдөр 18

ClickFunnels дээр affiliate төвөө үүсгэнэ. Программуудаа хүмүүст танилцуулах богино хэмжээний бичлэг хийн янзлаад пейж рүүгээ оруулна.

Өдөр 19

Миний сургалтуудыг сурталчлах 10–15 affiliate-үүдийг судлан жагсаалт гаргана. Тэдэнд тус бүрд нь зориулан емайл бичих ба надтай хамтарч ажиллахад тийм ч хэцүү биш гэдгийг ойлгуулна. Миний санал өгөөмөр урамшууллыг агуулах ба блогдоо миний сургалттай хамаарал бүхий контентийг оруулах ёстой юм. Энэ бол тэдний хувьд багахан ажил байх болно.
Өдөр 20

Шинэ affiliates-даа зориулаад шууд ашиглах 3 емайлыг бичнэ. Эдгээр емайлууд нь энгийн урилга байх ба тэдний үзэгчдэд зориулаад амархан янзлахаар байна. Емайл бүр нь уншигчдыг “Хянан уншигчийн чадвараа мөнгө болгох” 60 минутын Төлбөргүй workshop-д оролцох урилга байх юм.

Өдөр 21

 Affiliate- ууд маань вэбсайт дээрээ сурталчлах баннерийг нь Canva болон PicMonkey ашиглаад бэлдэнэ. 

Өдөр 22

Холбоо бариад блогдоо миний сургалтын талаар оруулахыг хүссэн хүмүүсээс ирсэн асуултуудад хариулна. Асуултууд нь төстэй байсан ч асуулт бүрт нямбай хариулна.

Өдөр 23

Fiverr дээр байгаа 10 хянан уншигчтай холбогдон миний хичээлийг үнэ төлбөргүй авах санал тавиад оронд нь сургалтын талаар санал хүсэлт, сэтгэгдлээ сошиал дээр болон миний борлуулалтын хуудсанд тавих хүсэлт гаргана. 

Хэдийгээр тэд хянан уншигчийн ажлаараа мөнгө хийдэг ч миний сургалтаар тэд идэвхтэй маркетинг ашиглаад бүүр их орлоготой болохыг заах юм. Зөвхөн Fiverr платформыг ашиглаад хүлээн суух хангалтгүй гэдгийг ойлгуулна. 

Өдөр 24

Оюутнууддаа зориулаад Facebook Group үүсгэнэ. Тавтай морил постоо оруулна, хэдэн аятайхан зураг хийнэ. Өмнө сургалт өгч байсан оюутнуудаа группдээ урина (ялангуяа надтай ярилцлага хийсэн оюутнууд) тэгээд хамаарал бүхий зарим нэг зүйлүүдийг хийнэ. Ингэснээр шинэ оюутнууд орж ирэнгүүтээ учраа олохоор байх ёстой.
Өдөр 25 

Худалдан авалт хийсэн оюутнууддаа тус болох автомат емайлуудыг бичнэ. Ингэх зуураа тэднээс сургалтаа сайжруулах илүү үр дүн өгөх тал дээр санал хүсэлтийг нь асуухаа мартахгүй.

Өдөр 26

Help A Reporter Out (HARO) энд бүртгүүлээд хэрэгтэй мэдээллүүдийг үзэж эхэлнэ. Эндээс мэдээнийхэнд зориулсан бүх төрлийн мэдээллийн (блог, TV, сэтгүүлүүд гм) эх сурвалжууд байдаг ба мэдээнийхэн өгүүллэгээ энд оруулдаг юм. HARO бол мэдээнийхэнтэй холбоо тогтоох гайхалтай газар. Өөрийн вэбсайтад оруулах линкүүдийг эндээс авах боломжтой!

Өдөр 27

Zoom ашиглаад Fiverr дээрээс олсон хянан уншигч нараасаа сэтгэгдэл авна. Би яриагаа бичиж авах ба ярианы талаар тэмдэглэл хийнэ. Би одоохондоо бичвэр хийх хүн хөлслөх боломжгүй байгаа.

Өдөр 28

Fiverr-ээс танилцсан хянан уншигч нарын шүүмж сэтгэгдлийг ашиглаад сургалтынхаа агуулгыг сайжруулна. Үүнд зарим бичлэгийг дахин хийх, нэмэх, агуулгын дарааллыг өөрчлөх зэрэг орно.

Өдөр 29

Миний анхны емайлд хариу бичсэн 4-5 affiliate-ууд руу дахин емайл бичнэ, тэдний тавих постны өдрүүдийг тохирч, баталгаажуулна.

Өдөр 30

Маргааш сувгаа цацах тул бэлтгэл ажил болгон бүх зүйл хэвийн ажиллаж байгааг шалгана. Үүнд газардах хуудас болон борлуулалтын хуудсуудыг шалгах гм. ҮРГЭЛЖ ХЯНАЖ УНШ!!!!!

Төгсгөлийн үг

Миний анхны Proofread Anywhere буюу Хянах уншихийг хаа саагүй нэртэй автомат онлайн семинарын суваг 2017 оны 4-р сарын 25нд нээлтээ хийсэн бөгөөд 8 сарын дотор $1сая -ийн орлого олсон байдаг. Би хэзээ ч Лайв онлайн семинар хийж байгаагүй. Хэдийгээр Russell онлайн семинарыг автомат болгохоосоо өмнө маш олон удаа лайв хийхийг зөвлөдөг ч, би дүрмийг зөрчсөн юм.

Би хувьдаа энэ хүн бүрт үйлчлэхгүй гэж хэлнэ. Хэнд үйлчлэх юм бэ гэжүү? Хэрэв та олон хүмүүсийн өмнө ярих чадвар дутмаг бол Төгс Вэбинарын Томьёог (Perfect Webinar Formula) дагана гэвэл энэ боломжгүй. Би тэнэг биш! Онлайн семинараар та топ үнэ цэнийг өгөх нь чухал байдаг, тэгэж байж л таны бүтээгдхүүн ажиллана.

Хэрэв та залхуугаасаа эсвэл хурдан мөнгө хийх зорилгоор автомат вэбинар ашиглаж байгаа бол энэ чамайг торгох болно. Харин төрөлхийн ярих чадвар муутай бол бичлэг хийгээд болохгүй байгаа газар нь засаад явах хэрэгтэй. Вэбинар хийхэд маш их дасгал сургуулилт хэрэгтэй гэдгийг хэлэх хэрэгтэй.

Affiliate -уудийн хувьд надад хариу өгсөн 4-5 хүнтэйгээ хамтарч ажиллана. Энэ хүмүүстэй харилцаа тогтоох гэж их хүчин чармайлт гаргасан ч гайхалтай үр дүнг авах болно.

Тэгээд надад хариу өгөөгүй блоггеруудтай холбогдон надтай хамтарч ажиллаж буй блоггеруудын амжилтыг тэдэнд үлдээнэ. Сошиал баталгаа үйлчлүүлэгчийн хувьд мөн Affiliate-уудын хувьд маш чухал байдаг!

Эцэст нь өөрийгөө шагнах! 2014 онд би жилийн $45,000-ийн цалинтай, дижитал маркетинг, сургалт бэлдэх, борлуулалтын сувгийн талаар юу ч мэдэхгүй байлаа.

Хэрэв хүсэх л юм бол тэр тэр хэмжээний орлогыг нэг л өдөрт олох чадварыг олж эзэмшсэн юм. Та шинэ чадвар сураад түүнийг хэрэгжүүлэхэд л ид шид тохиодог. Би маркетинг болон сувгийг ашиглаж сурснаар миний амьдралд маш том шилжилтийг авчирсан. Таны ч амьдралыг өөрчлөх болно. Одоо таньд амжилтанд хүрэх бүх зүйл байна - зөвхөн түүнийг ашиглах л үлдлээ.

Орчуулсан: Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Зөвлөх Үйлчилгээний Бизнесийг Хэн ч Хийж Болно
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com