Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 10-р сарын 02
СЭТГЭЛГЭЭНИЙ ЯЛГАА
Once your mindset changes, everything on the outside will change along with it.

Таны сэтгэлгээ өөрчлөгдөхөд л, үүнийг дагаад бүх зүйл чинь өөрчлөгдөх болно.  Steve Maraboli.
Бизнес хийдэг, хийдэггүй хүмүүсийн сэтгэлгээний ялгаа

Бизнес хийдэг /ажил олгогч/, хийдэггүй /ажилтан/хүмүүсийн хооронд сэтгэлгээ /mindset/-ний маш том ялгаа байдаг. Орчин үеийн бизнесийн онолоор бол ажил олгогч хүний сэтгэлгээ нь асуудлыг шийддэг, энэ нь түүний өдөр тутмын хийх ажил нь байдаг. Харин ажилтан хийх ёстой ажилаа хийчхээд л болоо, ажлын дараа элдэв янзын асуудлыг бодохгүй санаа амар амьдардаг. Энэ хэрээрээ амьдралаас авах өгөөж нь өөр өөр байдаг болуу гэж би боддог.

Олон жилийн өмнө бизнесээ эхэлж байхад их л хэцүү санагддаг байж билээ. Нарийн боовны цех маань өргөжихийн хэрээр олон ажилчид хөлсөлдөг тэднийхээ учрыг олох, түүхий эд материалын чанараас хамаараад бүтээгдхүүн маань муу гарах, зуны халуунд бүтээгдхүүн маань муудчих гээд санаа зовооно, дүүргийн хяналт шалгалт болон татвараас ирж дарамтлана. Хэзээ энэ асуудлууд дуусах юм болдоо гэж цөхөрдөг байж билээ. Тэр үед нөхөр бид 2 хорь гаран настай хуучин нийгмийн бүтээгдхүүн, бизнес хэрхэн хийхийг мэдэхгүй тул сэтгэлгээ нь нөгөө л аль нэг компанид ажиллаад тайван амьдрах юмсан гэсэн бодолтой хоёр. Эхлээд бид 2 энэ бизнесээ нийгмийн шилжилтийн хэцүү үеийг давахын тулд амьдралаа залгуулах түр зуурын ажил гэж ханддаг, гайгүй ажил олдвол больчих санаатай л явдаг байлаа. Нөхөр маань хуучин Зөвлөлт Холбоот улсын хуучнаар Ленинград хотод Техонлогийн Их сургууль төгссөн, өөрийгөө боовны бизнес хийнэ гэж төсөөлөө ч үгүй явсан биз. Гэвч боовны бизнесийх нь орлогоос нь давах цалин урамшуулалтай ажил гарч ирээгүй л учраас энэ бизнесдээ үлдсэн юм. Олон жил бизнес хийгээд бөөн асуудал дунд явсаар байгаад энэ нь манай хүний амьдралын өдөр тутмын хэвшил болоод үлдчихсэн юм.

Энд би юу хэлэх гээд байна вэ гэвэл онлайн бизнес ч бай, өөр бизнес ч бай асуудал, чадахгүй мэдэхгүй юмтай өдөр бүр л тулгарна. Энэ бүхэнд өвдөг сөгдчихгүй, энэ асуудлыг яаж шийдэх вэ гэж тайвнаар бодох хэрэгтэй. Аливаа асуудлыг шийдэх гарц заавал байдаг. Хугацааны хувьд өөр байж магадгүй, зарим асуудал богино хугацаандаа чамаас хамаарахгүй ч байж магадгүй, тийм бол орхичих хэрэгтэй. Цаг хугацаа энэ асуудлыг чинь шийдээд өгнө.

Сэтгэлгээний ялгаатай холбоотой бас нэг зүйл бол Resourceful байх. Овсгоотой гэж орчуулахаар утга нь сайн бууж өгөх нь үү сайн мэдэхгүй байна. Бизнес хийдэг хүн овсгоотой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ямар ч асуудал гарсан түүнийг шийдэж чаддаг гэсэн үг л дээ. Бизнес хийхээр шийднэ гэдэг нь өөрөө маш том хариуцлага. Хүнтэй суухтай л адил. Сууж буй хүнийхээ өмнө гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө ажиллах амьдрах болдогтой яг адил. Өөрийгөө санхүүгийн хувьд авч явахаас гадна ажилчдынхаа, хэрэглэгчдийнхээ, улсын өмнө маш том хариуцлага хүлээх болдог. Тийм болохоор бизнес хийхээр шийдэх нь маш том шийдвэр учраас тун сайн бодож байж шийдвэрээ гаргах хэрэгтэй байдаг. 
 
Би онлайн бизнесийн танилцуулаад, сургалтын материалыг нь монгол хэл дээр болгоод Монголчууддаа танилцуулаад удаагүй байна. Зарим хүмүүсийн зүгээс сургалтын материалыг үнэтэй байна гэсэн шүүмж ирсэн болохоор өөрийн байр суурийг бичмээр санагдсан юм. FB Монголд нэвтрээд удаагүй байгаа ч манай Монголчуудын ихэнх нь өөрийн өдөр тутмын хэрэглээ болгожээ. Тиймээс сошиал медиа ашиглаад бизнесээ өргөжүүлэх маш их боломж байдаг юм байна гэдгийг би хэдхээн сарын өмнө л олж мэдсэн. Би энийг сурахад нэлээдгүй олон сарын хөдөлмөр болон ихэээхэн хэмжээний мөнгө зарж байж сурсан бөгөөд энийгээ сургалтын материал болгоод монгол хэл дээр бэлтгээд тавин доллараар л үнэлсэн байгаа. Эндээс сурах зүйлийн хажууд энэ төлбөр тийм ч их үнэтэй гэж би бодохгүй байгаа юм. Ямар ч бизнесийг тавин доллораар эхлэхгүй болуу. Сургалтын материалынхаа эхний пейжний зургийг орууллаа. Олон хүний амьдралыг өөрчлөнө гэдэгт итгэлтэй байгаа.
Resourceful байх хэрэгтэй лдээ. Тавин доллор олоод сургалтын материал авч чадахгүй байгаа хүн цаашдаа бизнес хийж орлоготой болно гэдэг юу л бол. Тиймээс бодох л хэрэгтэй. Нээрээ үнэхээр тавин доллар таны хувьд энэ чухал чадварыг сураад, онлайн бизнесээ эхлүүлэхэд үнэтэй санагдаад байгаа бол та бизнес хийж чадахгүй гэж би бодож байна.

Бизнес хийдэггүй хүмүүс (employee) мөнгө зарж байж мөнгө орж ирдэг гэдэгтэй эвлэрч чаддаггүй. Яагаад гэвэл тэд нар өөрийн хөдөлмөрийг зарж, цалин хэлбэрээр орлого олдог энэ сэтгэлгээнээсээ гарч чаддагүй. Харин бизнес хийдэг хүмүүс (Employer) мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулж, орлого олж амьдардаг. Энд л сэтгэлгээний маш том ялгаа байгаа юм. 

Энэ постоороо юу хэлэхийг зорьсон бэ гэвэл бизнес хийх шийдвэр бол тоглоом биш гэдгийг хэлэх гэсэн юм. Энэ таны хобби төдий зүйл байх юм бол амжилтанд хүрэх нь юу л бол. Харин энэ таны хувьд амжилттай бизнес хийнэ гэсэн амлалт байх ёстой ба нэгэнт шийдсэн бол та овсгоотой өөрөөр хэлбэл Resourceful байх ёстой гэдгийг л зөвлөх байна.

Бизнест хөрөнгө оруулахаасаа өмнө юу хийхээ сурах нь үргэлж зөв шийдэл байдаг. Би энэ онлайн бизнесийг хийхийг сурахад нэлээдгүй цаг, хөдөлмөр, мөнгө зарцуулсан, одоо ч зарцуулсаар байна. Бизнес хийж амьдралаа өөрчлөх хүсэлтэй хүмүүс сургалтын материалыг авч хэрхэн хийхээ сурахад цаг зав, хөдөлмөр, мөнгө зарцуулах нь зайлшгүй гэдгийг хэлэх байна.  
 Хүндэтгэсэн
Чагнаадоржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс.
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com