Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 1-р сарын 28
ОЮУН УХААНЫ ХУВЬД ХҮЧТЭЙ ХҮНИЙГ ХАРУУЛДАГ 5 ШИНЖ 
“Nothing can stop the man with the right mental attitude from achieving his goal; nothing on earth can help the man with the wrong mental attitude.”  

Зөв оюун ухааны хандлагатай хүнийг зорилгодоо хүрэхэд нь юу ч зогсоож чадахгүй, харин буруу оюун ухааны хандлагатай хүнд энэ дэлхий дээр хэн ч тусалж чадахгүй.  Thomas Jefferson. 
Хэсэг зуур анзаараад жаахан бодоцгооё. Бидний амьдралдаа хийж байгаа болон хийгээгүй бүх зүйл бидний оюун ухаанаас хамаарч байдаг. Мэдээж зарим нэг зүйл нөхцөл байдлаас хамаарна л даа гэхдээ их, бага хэмжээгээр бодит амьдрал болгодог бодлоо бид өөрсдөө хянаж байдаг. Оюун ухааны хувьд хүчтэй байх амархан биш, гэхдээ л хичээгээд, үзэхэд сурч болдог зүйл. 

Доктор Travis Bradberry "Оюун ухааны хувьд хүчтэй байх хэцүү, ялангуяа яахаа мэдэхгүй гацсан үед" гэжээ, гэхдээ бүх зүйл таны амьдралд хандах хандлага, итгэл үнэмшлээ хэрхэн өөрчлөхөөс ирдэг байна. Бидний зарим нь өөрсдийн сонгосон маш олон хэцүү зүйлийн дундуур гарч илүү хүчтэй болж байдаг.  Тиймээс зарим нэг түгээмэл байдаг дадал, үйлдлийг давсан зарим маань оюун ухааны хувьд хүчтэй болдог ажээ. 
ОЮУН УХААНЫ ХУВЬД ХҮЧТЭЙ ХҮМҮҮСИЙН 5 ШИНЖ:

1. ТЭД ГОМДОЛЛОДОГГҮЙ
Оюуны санааны хувьд хүчтэй хүмүүс өөрийн асуудлын талаар гомдоллодоггүй. Харин асуудлаа үнэлж цэгнэж  үзээд, түүнийхээ шийдэл дээр төвлөрдөг. Асуудалтайгаа үлдэх нь аливаа асуудлыг улам хүндрүүлдэг гэдгийг тэд мэддэг. Оюуны хувьд хүчтэй хүмүүс амьдрал бол үргэлж өөрчлөлт байдаг тул асуудалтайгаа нүүр тулах ёстойг тэд мэдсэн байдаг. Эерэг бодолтой хүнд өөрчлөлт хэрэггүй ч байж магад, амьдралын таагүй зүйлд тэд урсгалаараа даваад гардаг. Үндсэндээ  бол тэд өөрчлөгдөх бол өөрчлөөд, өөрчлөгдөхөөргүй бол мартаж орхидог байна. Өөрчилж чадахгүй зүйлийнхээ төлөө гомдоллох нь зөвхөн таныг л хямраадаг, энэ тал дээр тэд бодлоо удирдахдаа гаргуун ажээ.  

2. ӨӨРСДИЙН АМЬДРАЛАА ӨӨРСДӨӨ ХАРИУЦДАГ
Оюун санааны хувьд хүчтэй хүмүүс өөрийн азгүйд хэн нэгнийг буруутгадаггүй, эсвэл хэн нэгэн ирж тэдниг аварна гэж хүлээдэггүй. Тэдний хэцүү үед нь гараа сунгах туслах систем байж магадгүй гэхдээ тэд зүгээр суугаад хэн нэгэн ирж тэдний амьдралыг засч залруулна гэж хүлээдэггүй. Тэд хариуцлагаа ухамсарлан хийгдэх ёстой өөрчлөлтүүдийг хийснээр тэд амьдралдаа гаднаа ч, дотроо ч сэтгэл хангалуун байдаг. Амьдралдаа заавал хийх ёстой зүйлүүдийг тэд хойшлуулдаггүй. Амьдралынхаа төлөө, өөрсдийнхөө төлөө хийх ёстой зүйл, хүсч буй амьдралаа бүтээх үйлдлүүдийг шууд л хийж эхэлдэг. 
3. ТЭД БОРООНД БҮЖИГЛЭДЭГ
Оюуны хүчтэй хүмүүс амьдралд ямар нэгэн гарын авлага байдаггүй бөгөөд түүнийг өөрсдөө бичих ёстой гэдгээ мэднэ. Өөрийн дурлаж буй амьдралыг босгох нь тийм ч амархан байдаггүй ч мэднэ. Хэцүү зүйлстэй нүүр тулна, түүнийгээ давснаар амьдралдаа гүн гүнзгийгээр талархдаг. Муу зүйлийг сайн болгож сурсан байх ба бороо тэдний баярын жагсаалыг бусниулахыг хэзээ ч зөвшөөрдөггүй гэсэн үг. Бусад хүмүүс замын чулууг харж байхад тэд түүнийг тойроод гарах замыг харж байдаг.

4. БУРУУ ДАДЛАА ГЭЭДЭГ
Тэдний амьдралд нэмэргүй аливаа зүйлийг явуулдаг. Өөрсдийн сайн сайханд үйлчлэхээ болисон аливаа зүйлийг явуулснаар л тэдний амьдралаа, өөрсдийгөө хамгийн сайнаараа байлгах боломж бүрдэнэ гэдгийг тэд мэддэг. Хортой нөлөө бүхий гэр бүлийн харилцаа, архи тамхи, буруу хооллолт аль ч байсан оюуны хүчтэй хүмүүс тэдгээрээс өөрийгөө хол байлгахад суралцсан байдаг. Тэд амьдралдаа тэдгээртэй орооцолдсон байж болох ч тэд буцаж зөв зам дээрээ гарч, өөрсдийн амьдралд үнэ цэнэ нэмэх дадлуудаа дагадаг байна.

5. ӨӨРСДИЙН БАЙРЬ СУУРИНДАА БАТТАЙ ЗОГСДОГ
Өөрсдөд нь буруу санагдах юм бол "Үгүй" гэж хэлдэг. Бусадтай харьцахдаа өөрийн гэсэн хил хязгаартай байх ба бусдыг түүн дээгүүр алхуулдаггүй. Хэрвээ ямар нэгэн зүйл өөрсдийнх нь цагийн хуваарьт таарахгүй бол үүнийгээ хэлэхдээ ямар ч асуудалгүй байж чаддаг. Тэд өөрсдийгөө хүндэлдэг ба өөрсдийг нь хөлийн алчуур шиг хандахаыг хэзээ ч зөвшөөрдөггүй. Оюуны санааны хувьд хүчтэй хүмүүс өөрсдийн итгэл үнэмшилдээ баттай зогсдог тул амьдралд ганцаардахаас ердөө ч эмээдэггүй байна.

Эцэст нь хэлэхэд  ганц шөнийн дотор оюуны хувьд хүчтэй болно гэж байхгүй, үүнийг өдөр бүр хийх дадлуудаасаа олж авдаг. Хүчтэй хүмүүс хил хязгаараа тавьж, өөрсдийгөө хүндэлж, бусад хүмүүс өөрсдийнх амьдралыг авч явна гэж огтхон ч хүлээж найдахгүйгээр бүхнийг хийдэг. Юу ч байхгүйгээс өөрсдийн хүссэн амьдралаа зөвхөн өөрөө л босгох ёстой гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Заримдаа жаахан хэтрүүлдэг байж магад, гэхдээ хийж байгаа зүйлээ өөрсдийн чадварыг сорих, хөгжүүлэх боломж гэж үздэг байна. 

Хүндэтгэсэн Чагнаадаржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com