Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 10-р сарын 13
Төгс цаг гэж хэзээ ч байдаггүй, зүгээр л хий....
“If there is an audience willing to learn something for free, there will always be someone willing to pay for more. You only need 1% to become a millionaire and change the world at the same time.” 

“Хэрэв ямар нэгэн зүйлийг төлбөргүй сурахад бэлэн үзэгчид байгаа л бол, тэнд төлбөрөө хийх хүн үргэлж байдаг. Саятан болоход зөвхөн 1% л хангалттай, та дэлхийг өөрчилж чадна”.... Dan Henry
CEO / Online Entrepreneur - Facebook Ads DanHenry.org

Dan бол GetClients.com-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, мөн LeadOwl-ийн хамтрагч юм. Dan орон нутгийн бизнесүүдийн онлайн сурталчилгаа, дижитал бүтээгдхүүн, дасгалжуулалтаар мэргэшсэн байна. Бизнесээ эхэлсэн эхний жилээ 100% төлбөртэй трафикаар $3 сая долларын бизнесийг босгосон байна.

Өдөр 1

Надад бүх зүйлээ алдах тохиолдож байсан болохоор ClickFunnels-аар эхний сардаа $100,000-ийг хэрхэн хийсэн замаараа явах болно. Би үүнийгээ Sold-Out Courses Blueprint буюу зарагдсан хичээлүүд гэж нэрлэдэг юм. За эхэлцгэээе...

Надад зөвхөн 30 хоног байгаа, мөнгө байхгүй болохоор бясалгал хийж ямар нэгэн хөгжим сонсож цагаа алдахгүй. Шууд л ажилдаа орно. Өнөөдөр шийдвэр гаргах өдөр. Бусад хүмүүс сурахыг үнэхээр хүсэх ямар чадвар надад байгааг тодорхойлж эхэлнэ. Энэ жижигхээн эсвэл том байж болно, хамаагүй. Би үзэгчиддээ хүсэж байгаа зүйлийг нь хэрхэн хийхийг заах юм.

Би шууд л Facebook Group нээж заах гэж байгаа чадвараараа нэрлэнэ. Canva дээр байгаа төлбөргүй зурагнуудыг ашиглаад cover зургаа оруулна. Тэгээд өөрийн хувийн профайл руугаа очин линкийг нь пейж дэх групп руугаа нэмнэ. Үйлдэл хийхэд дуудах (CTA) зураг бүхий янзалсан cover зургаа хйинэ. Хүмүүсийн гар утас болон дэлгэц дээр харагдахуйцаар <......сурахыг хүсч байна уу?> Миний төлбөргүй Facebook Group-д нэгдээрэй гээд группийн нэрээ оруулна.

Би бэлэн боллоо. Хэн нэгэн миний хувийн профайл руу ирвэл тэд маш томоор бичсэн Миний Группд Нэгдээрэй бичгийг олж харах болно. (Жишээ нь Та “Dan Henry” гээд Facebook дээр хайн намайг харж болно.)

Дараа нь миний үзэгчид байж болох хүмүүс байгаа хэд хэдэн группд нэгдэнэ. Үндсэндээ Facebook Group-ийн орчинд миний чадваруудын талаар ярилцах хүмүүс байх юм.

Эдгээр миний өдрйин хоолноос өмнө хийгдэх ёстой. Хэрэв энэ үүнээс урт үргэлжлэх бол би зурганд хэтэрхий ач холбогдол өгсөн эсвэл залхуурснаас л болсон гэсэн үг. Тиймээс өдрийн хоолноос өмнө дуусгана. Хоолоо идлээ.

Одоо групп дээрээ тавих богино хэмжээний бичлэгийг гар утсаа ашиглаад хийчихнэ. Энэ бичлэг маань орж ирэх хүмүүсийг тавтай морил гэсэн утгатай байх ба энэ бичлэгээ хамгийн дээрэ pin-дэнэ. Үдээс хойш 100% группд нэгдсэн хүмүүстээ үнэ цэнэ өгөх тухай байна. Би хүмүүсд туслан, коммент үлдээхийг асууна. Хүмүүс үнэ цэнийг харах ба сониучирхан миний профайлыг шалгах ба дуудлага бүхий cover зургийг харна. Тэгээд миний группд нэгдэж эхэлнэ. Тэд над руу Friend request явуулах байх.

Группд нэгдсэн хүн бүрт тавтай морил гэснээр оройг дуусгана. Тэр ч битгий хэл тэднийг илүү мэдэхийн тулд тавтай морил мессэжийг илгээнэ. Орондоо орохын өмнө Stripe-д аккаунт нээх ба үүгээр төлбөрөө хүлээн авах ёстой юм. Энэ бол зөвхөн эхний өдөр. Энэ бүхний бүтэн 1 долоо хоног хийвэл дараагийг сард гэр оронгүй болох биз.

Би нүүр лүүгээ алгадаад, ямар ч байсан болчихлоо, яг хамгийн сүүлд хийсэн шиг.
Өдөр 2-5

Дараагийн хэдэн өдөр бусад группууд болон сүлжээндээ үнэ цэнэ өгнө. Өөрийн группийг 200 хүнтэй болтол группуудэд үнэ цэнэ өгөх өжлаа үргэлжлүүлнэ. Энэ маш хурдан болдог гэдгийг би өөрийн туршлагаас мэднэ. Учир нь би ингэж л эхний 1 сая доллараа зөвхөн 5 сард хийсэн юм шүү дээ.

Өдөр 6

Өглөө сэрэнгүүтээ кофегоо ууна, шууд Google Forms дээр ажиллана. Үүн дээр Free Webinar Survey буюу Төлбөргүй Онлайн Семинарын талаар энгийн форм бэлдэнэ. Хүмүүсийн (миний группд нэгдсэн хүмүүс) сурахыг хүсч буй зүйл дээр үндэслэн хэдэн стратегийн асуулт бэлдэнэ.

Би тэднээс тэднийг хойш нь татдаг ямар зүйл байна, ө/х тэдний замд тулгарч буй бэрхшээл юу байгааг асууна, мөн цөөн хэдэн стратегийн асуултуудыг асууна. Би үүнийг өөрийн групп болон хувийн пейж дээрээ постлох ба тэдэнд төлбөргүй e-book эсвэл сургалт өгөх гэж байгаа талаараа хэлнэ.

Сургалтыг гайхалтай болгохын тулд энэ санал асуулгад хариулаарай гэж хэлнэ. Би таны асуултад онлайн семинараараа хариулахыг хүсч байна!

Үлдсэн өдрөө олон хариулттай байж болох постуудыг тавихад зориулна. Энэ бол өдөөлт (engagement) хийх нууц юм. Google Form-оороо хариултуудаа авч эхэлнэ. Энэ бол борлуулалтын эх, онлайн семинар, тэр бүү хэл өөрийн саналаа хийх бүх зүйл байх юм.
Өдөр 7-8

Өөрийн төлбөргүй хичээлээр заах зүйлээ жагсаан бичээд санал асуулгаа үргэлжлүүлэн сурталчилна.

Хүн бүрийн хүсч буй үр дүнг тодорхойлж эхэлнэ. Үр дүн гаргахад тэдэнд тохиолдож буй бэрхшээлүүдийг олж түүнийг давахад туслах юм.

Тэгээд үр дүнд хүрч болох сонголттой арга замуудыг олох болно. Жишээ нь ярьж сурах хүсэлтэй хүмүүс эхлээд хэвлэлийнхэн эсвэл агентаар дамжих ёстой гэж боддог, хэрэв тэдэнд ямар нэгэн агент байхгүй бол тэдний сайн илтгэгч болоход нь тусална.

Нэгэнт тэдний юу хүсч буйг мэдчихвэл зорилгодоо хүрэхэд нь тулагрч буй бэрхшээлээ давах өөр нэг аргыг заах болно. Би эндээс мөнгөтэй болно гэдгээ сайн мэдэж байгаа. Би 3 суурь зүйлийг л заах юм.

Эхнийх нь сонголтот арга байна. 2 дах нь тэднийг зогсоодог ямар нэгэн зүйл байсан ч яагаад энэ бүхэн тэдэнд ажиллах тухай. Сүүлийнх нь тэд чадахгүй санагдсан ч яагаад тэд хийх тухай нууцыг тайлбарлана.

Russell Brunson-ийн Perfect Webinar formula-г дагана. Өөрийн онлайн семинараа хийхдээ үүнийг маш сайн дагах болно, гэхдээ одоо хамгийн хэцүүг хийнэ. Жишээ $3 сая долларын орлого авчирсан сургалтын маань нэг л дээ.

✔Хэрхэн дижитал маркетингийн үйллчлүүлэгчээ олох вэ, та ямар ч үр дүн үзүүлээгүй байсан ч (бэрхшээл = бүтээгдхүүн үйлчилгээгээ зарах ямар ч үйлчлүүлэгч олоогүй байгаа)

✔Хэрхэн олон үйлчлүүлэгчтэй болох вэ, хэзээ ч зар явуулж үзээгүй байсан ч (бэрхшээл = дотооддоо хангалттай туршлага байхгүй)

✔Хэрхэн олон үйлчлүүлэгчтэй болох вэ, маркетингингийн төсөв байхгүй ч (бэрхшээл = гадагшаа маркетинг явуулах мөнгөгүй)
Би том түүх эсвэл гоё хаалтанд санаа зовохгүй байна. Би зүгээр л Google Slides дээр царай муутай хэдэн слайд бэлтгэчихнэ. Өдөр 9 дээр семинараа хийхэд бэлэн болно .
Өдөр 9

Онлайн семинараа удахгүй болно гэж зарлана. ClickFunnels-ийн webinar funnel-ийг ашиглаад маш энгийн лайв семинарыг бэлдэнэ. YouTube Live-ийг нэвтрүүлэх програм хангамжаар ашиглана. Бүртгэл авах линкээ өөрийн групп руу илгээж эхэлнэ. “Хэн онлайн семинарт нэгдэхийг хүсч байна” гэсэн постоо таввж эхлэх юм. Ингэснээр хүмүүс “би орноо” комментийг оруулах ба энэ нь feed-ийн топ руу аваачна. 3 өдрийн өмнөөс сурталчилгааг явуулж эхэлнэ. Эхний өдөр Лайв бичлэгээр Нууц #1-ийг заах бичлэг хийнэ.

Өдөр 10

Нууц #2-ийг заах бас нэг бичлэгийг группдээ зориулж хийнэ. Онлайн семинараа үргэлжлүүлэн сурталчлах болно.

Өдөр 11

Нууц #3-ийг заах бас нэг бичлэгийг группдээ зориулж хийнэ. Онлайн семинараа үргэлжлүүлэн сурталчлах болно.
Өдөр 12

Өнөөдөр онлайн семинарын өдөр. Хамгийн сүүлийн минутийг хүртэл семинараа сурталчилсаар байх болно. Семинараа YouTube Live - аар хийх ба үүнийгээ өөрийн суваг руу холбоно. 3 нууцаараа маш богинохон бичлэг бэлтгэнэ. Семинар маань 3 нууцтай холбоотой байна. Хэрэв надад цаг байвал аятайхан түүх оруулна, байхгүй бол оруулахгүй, энэ талаар нээх санаа зовохгүй байна.

2-3 минут өөрийгөө танилцуулах ба 40-45 минутад заагаад өөрийн саналыг оруулна. Санал маш энгийн байна. Энэ бүх детайлуудыг оруулаад онлайн хичээл хийх гэж байгаагаа зарлах юм. Гэхдээ яг одоо маш онцгой нэг удаагийн санал тавьж байгаагаа хэлнэ. Яг одоо авна гэвэл хичээлийг хагас үнээр аваад зогсохгүй групп дасгалжуулалт үнэнд орсныг танилцуулах болно.

“Яг өөрийн биеэр зааж, та бүхний асуултад Лайв хариулах болно, бүх зүйлийг ойлгосон гэдэгт итгэлтэй болох хэрэгтэй!” гэдгээ хэлнэ. Хүмүүс намайг мэдэхгүй эсвэл итгэхгүй байж магад, мөнгөө буцаан авахгүй байхаар таньд хамаагүй дээр санал тавих болно гэж хэлнэ. Би энэ өдөр зөвхөн $1 авах ба үлдсэн үнийг дасгалжуулалт эхлэхээр буюу 48 цагийн дараа авна. Ингэвэл худалдан авалт хийхээс өмнө тэд оролдохоор шийднэ.

Хэрэв тэд дургүй байвал сургалт эхэлсний дараа тэд 48 цагаас өмнө емайл бичин сургалтыг буцааж болно. Би төлбөрийг буцаан тэд төлбөр хийх шаардлагагүй болно гэсэн үг.

Би тэгээд дараагийн саналыг хийнэ. Хэрэв тэд 100% орвол төлбөр буцаагдахгүй, харин нэмэлт хөнгөлөлтийг авах болно. Эхний 10 хүн $300-гийн саналыг авлаа гэхэд надад $3,000 миний халаасанд орно. Хэрэв би нэгийг ч зарж чадахгүй бол миний niche эсвэл санал сууриараа буруу байна гэдгийг харуулах юм.

Маш их цаг зарахаас өмнөх замын талд ирээд байна. Энэ програмыг хийхэд бүх л цагаа зарчихаад хэн ч авахгүй бол би шатах болно. Тиймээс байж болох хамгийн том асуудлыг тодорхойлж чадвал би түүнийг эрт засах боломжтой.

Өдөр 13-15

Өөрийн туршлагаас харахад би энэ бүгдийг маш амжилттай хийсэн байгаа. Би хамгийн багадаа 10 хүнд борлуулалт хийж $3,000 олно гэдгээ мэднэ. Дасгалжуулалт цөөн хэдэн өдрийн дараа эхэлнэ. Хүмүүст заах хичээлийн слайдуудаа бэлтгэхэд дараагийн өдрүүдийг зориулна.

Өдөр 16

Групп дасгалжуулалтаа хийх цаг. Хувиараа YouTube Live хийх линкээрээ хийнэ, би энд тэдний асуултыг харах боломжтой. Өөрийн зааж байгаа зүйлийг өөрийн чадахаар маш тодорхой зааж эхэлнэ. Хичээлийн төгсгөлд асуулт асууна. Асуулт бүрт бүрэн хариулна.
Миний зааж буй зүйлийг хүмүүс сайн ойлгоогүй санагдвал тэр хичээлийг сайжруулах хэрэгтэй гэж тэмдэглэнэ. Тэдэнд таалагдсан эсэхийг дахин шалгахын тулд энэ хичээлийг төлбөргүйгээр өөр нэг өдөр дахин заана.
Групп дасгалжуулалтаа дуусгасны дараа хичээлийн талаар судалгаа авна. Хэрэв хичээлийн талаар суралцагчид эерэг сэтгэгдэл өгвөл би камераа асаан сэтгэгдлийг нь бичиж авна. Тэд супер магтвал сэтгэгдэл авах бичлэг сайн болно. БООМ. Одоо би сошиал баталгаатай болчихлоо. Зөвхөн 2 долоо хонож байна шүү дээ.
Өдөр 17-18

Дасгалжуулалт хиййсэн өдрөөс хойш одоо надад 5-8 цагийн бичлэг бэлэн болсон. Дараагийн 2 өдөр хичээл хаанаас эхлээд хаана дуусахыг тэмдэглэнэ, алдааг тасалж авна. Төлбөрийн өдрөөр хүн бүрийн төлбөр орж байгаа эсэхийг шалгана.

Хэрэв хэн нэгэн авахаа больсон бол яагаад ингэсэн талаар асууна. Хэрэв би зөв хийсэн бол цөөн хүний хүсэлт хүлээн авах байх. Өнгөрсөн хугацаанд зөвхөн 1 л хүний буцаасан байдаг, шалтгаан нь тэр залуу мөнгөгүй байсан юм.

Энэ цэг дээр би халаасандаа $2,600-той болно. Гэхдээ эхний удаа би хийхдээ $4,000-ийн хаалт хийж байсан. Орондоо орохын өмнө Fiverr эсвэл Upwork дээр акkаунт нээх ба хэн нэгнийг миний хичээлүүдийг засаж, янзлуулахаар хөлсөлнө.
Би тэдэнд засвар хийх баримтуудаа илгээх ба тэд үүнийг эцсийн байдлаар бэлэн болгоно. Үүнд би $500 төлөх байх. Өөрийн групп дээр сурталчилгаагаа үргэлжлүүлнэ.

Өдөр 19

Хүмүүсийн асуултууд, өвдөлтүүд, саналуудыг өөрийн дасгалжуулалтад ашиглах ба үүгээрээ төлбөргүй PDF боршур бэлтгэнэ. Түүнчлэн лайв онлайн семинарын суваг дээр ажиллана. Миний бичлэгнүүд засварлагдаад ирэхээр түүнийгээ ClickFunnels-ийн гишүүнчлэлтэй сайт руугаа оруулна. Мөн дасгалжуулалтын дараа өгсөн хүмүүсийн сэтгэгдэл бүхий бичлэгийг YouTube рүү оруулна. 
Өдөр 20-24

Одоо би мөнгөтэй болсон болохоор анхны Facebook зараа явуулах ба үүгээрээ төлбөргүй cheat sheet-ээ санал болгох юм. Тэднийг Facebook Group-руу сувгаар дамжуулан оруулах ба тавтай морил гэх емайлаа явуулна. $1,000-ийг зар явуулахад зарцуулна. Миний емайл лист болон группд 800-1000 нэмэгдэнэ. Дараагийн өдрүүдэд өөрийн группд зориулан бичлэгнүүд бэлтгэнэ. Энэ бичлэгнүүд миний онлайн семинарын бүртгэлийн хуудас руу чиглүүлнэ. Энэхүү онлайн семинараар захиалгын хуудас бүхий өөрийн саналуудаар боолт хийнэ.

Өдөр 25

Онлайн семинараа хийнэ, өөрийн саналаа хэлнэ. Би тэднийг миний хувийн группд нэгдэхийг хүсч байвал группд пост бичээрэй гэж хэлнэ. Жишээ нь “Сайн уу? Dan би саяхан хичээл худалдан авлаа, намайг оюутны группдээ нэмээрэй” гм.

Би эдгээр хүмүүстэй групп ярилцлагын үеэр дэлгэцээ хуваалцах ба “Би худалдан авсан!” гэсэн постууд лайв болох юм.
Энэ пост бусад хүмүүсийг худалдан авалт хийлгэх маш хүчтэй түлхэц болдог юм. Энэ бол би анхны онлайн семинараар $50,000 хийсэн арга юм. Хэдийгээр би ямар ч үйлчлүүлэгчийн жагсаалтгүй байсан ч mob mentality буюу бөөнөөр дайрах сэтгэлгээг бүтээсэн юм.
Өдөр 26-28

Дараагийн онлайн семинар хийх хуваариа гаргаж түүнийгээ сурталчилна. Сheat sheet бүхий зараа үргэлжлүүлэн цацна.

Өдөр 29

Би анхны онлайн семинараар $30,000–$50,000 хийх ба дараагийн долоо хоногт дараагийн $30,000–$50,000 хийнэ.
Энэ бүхэн нолиос эхлээд сард 6 оронтой орлого олох бизнесийг надад авчирсан юм. ClickFunnels-тай эхэлсэн эхний сараа $100,000 хийсэн болохоор энэ бүхэн боломжтой гэдгийг би мэддэг юм.

Өдөр 30

2 жилийн өмнөх тэр нэгэн өдөр архи болон олон асуудлуудтай миний хувьд энэ ном төсөөлөлд ч байхгүй зүйл байв. Гэхдээ өнөөдөр би эхнэр, саяхан төрсөн хүүтэйгээ хувийн завиариа аялан хийсэн ажлынхаа үр шимийг хүртэж явна.
Хэдэн сая долларын онлайн сургалтын бизнесийг бүтээсний хувьд надтай ижил зорилго бүхий бусад бизнес эрхлэгчдээ дасгалжуулах ажлаа саяхан эхэлсэн байгаа.

Миний хүмүүст хэлэх номер нэг зүйл бол “хэрэв ямар нэгэн зүйлийг төлбөргүй сурахад бэлэн үзэгчид байгаа л бол, тэнд төлбөрөө хийх хүн үргэлж байдаг. Саятан болоход зөвхөн 1% л хангалттай, та дэлхийг өөрчилж чадна”. Dan Henry

Хүндэтгэсэн Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Зөвлөх Үйлчилгээний Бизнесийг Хэн ч Хийж Болно
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Powered By ClickFunnels.com