Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 12-р сарын 3
Амьдралд хурдан, амархан ирсэн юмс яг тэгэж биднийг орхидог 
“I admire people who choose to shine even after all the storms they've been through.”

“Шуурган дундуур явсныхаа дараа гялалзсаар байдаг хүмүүсийг биширдэг шүү” — Jeremy McGilvrey
Instagram дээрх борлуулалтын суваг

Jeremy McGilvrey бол Instagram Expert, IGBook.com -ийн үүсгэн байгуулагч

Jeremy McGilvrey нь бизнес эрхлэгчдийн вэбсайт, газардах хуудас руу трафикийн урсгалыг оруулж, борлуулалт, ашгаа нэмэгдүүлэхэд нь тусалдаг бөгөөд түүний ид шидийн гэмээр чадвар нь маркетингийн ертөнцөд шуугиан тариад байгаа юм.

Jeremy - ийн инновоци бүхий техникүүд нь дөнгөж бизнесээ эхэлж буй стартапуудад маш хэрэгтэй байгаа бөгөөд бизнес эрхлэгчид хямд, дулаан трафикаар бизнесээ өргөжүүлж байна.

McGilvrey өөрийн нэрлэснээр “word of mouth marketing on steroids” буюу стеройд дах маркетингийн үгийг хүйтэн трафикт ашигладаг байна. McGilvrey -ийн шинэ аргаар хүйтэн трафик дулаан болж бүртгэлийн ажиллагаа, борлуулалт нь нэмэгддэг ажээ.

Huffington Post сонин McGilvrey - ийг “brilliant entrepreneur,” буюу гайхалтай бизнес эрхлэгч хэмээн нэрлэсэн хэдий ч тэрээр энэ шагналыг ганц шөнийн дотор авчихаагүй юм. Өнөөдрийн Jeremy -гийн байгаа газар ирэхэд олон жилийн өвдөлт, шаналал, бухимдлыг давсан бөгөөд одоо тэрээр бусад бизнес эрхлэгч нартаа энэхүү хэцүү байдлаас гарч, гайхалтай амжилтыг гаргахад нь тусалдаг юм.

Бүх зүйлээ алдсан гэв үү? Тийм ч том асуудал биш. Би үүнээс ч өмнө бүх зүйлээ алдаж байсан. 2009 онд $10 сая өөрийн хөрөнгө, хагас сая долларын хөрөнгө бүхий бизнесээ удирдаж байхдаа 40 жилийн хугацаатай шоронгийн ял авсан. Баялагын удирдлага компанид маань санхүүгийн алдаа гарснаас энэ бүхэн болсон юм (Азаар ид шид тохион надад 2 дах удаагаа эхлэх боломж олдсон). Одоо би өмнө байснаасаа илүү ирээдүйгээ харах цорын ганц боломжтой болсон.

Эхлээд аймаар зүйл тохиолдоход, бид чинь хүн учраас яахаа мэдэхээ байдаг. Хоёр дах удаагаа тохиолдоход энэ өвтгөх нь бага байдаг бөгөөд түүнийг хэрхэн давахаа ямар нэгэн байдлаар мэдэж байдаг.

Энийг хэзээ ч үзээгүй хүн бол эхний өдөр диван дээрээ хэвтээд Ben, Jerry, Hallmark үзээд эсвэл Jack Daniels - ийг лонх лонхоор нь уух биз. …. Харин би яаралтай үсэрч босоод шууд ямар нэгэн зүйл хийж эхэлнэ.

Өдөр 1

Эхлээд би емайл, Facebook, Instagram гм бүх платформуудын notification - ийг унтраана. Өөрийгөө ямар нэг донтох зүйлээр саатуулахыг хүсэхгүй байна. Jeff Hoffman онгоцны буудлын киоскуудыг нээсэн бөгөөд “хэрэв онгоцны буудлын киоск байхгүй бол бүтэн жилээр чалчия” гэж хэлээд алдаршиж байсан юм. Тэгэхээр буцаж бүхнээ авахын тулд энэ л миний төвлөрөх зүйл.

Дараа нь дараагийн 30 өдөрт яг хэр орлого олохоо зохицуулна. (жишээ нь $10,000 гм.)

Санхүүгийн зорилгоо нэгэнт гаргасан болохоор зах зээлийн niche буюу HCBA (hungry, capable, buying audience) -ээ сонгоно.

Hungry гэдэг нь маш том, даруй шийдэх өвдөлттэй, бас мөнгөтэй, шийдлийг авахад бэлэн хүмүүс байх юм. Миний маркетингийн туршлагаас харахад хэдэн мянган фитнесийн мэргэжилтнүүд Instagram (IG) дээр үйлчлүүлэгч олох гэж хичээж байгааг би мэдэх юм. Тэдгээр мэргэжилтнүүд мөнгөтэй, шийдлийн төлөө төлөх хүсэлтэй үйлчлүүлэгчийг хайж байгаа.

Үүний дараа хэрхэн $10,000 (бүтээгдхүүн, үнэ бүртгүүлэх хүмүүсийн тоо) олохоо тодорхойлно.

Миний мэдэх сард $5,000 to $10,000 олох бүтээгдхүүн маань DFY (done-for-you) буюу таны өмнөөс хийчихлээ борлуулалтын суваг байх ба үүгээрээ фитнесс мэргэжилтнүүд, болон энэ төрлийн бизнес эрхлэгчдэд туслах юм.

Энэ стратегийн ГАЙХАЛТАЙ хэсэг нь би өөрөө үүнийг ШИНЭ бизнесдээ ашиглах суваг байх юм. Миний хийх ажил гэвэл маркетинг мессэж болон follow-up емайлийг тэдний бизнесд тохируулах.

Тэгэхээр миний хийх зүйл бол зөвхөн ганцхан сувгийг бүр эхнээс нь хийх, тэгээд үүнийгээ өөрийн бизнесд ашиглахаас гадна үүнийгээ борлуулах юм.

Эцэст нь Russell - ийн DotComSecrets - оос сурснаар follow-up емайлүүдээ бичиж дуусгана.
Өдөр 2

Онлайн маркетинг хийх үед мөнгө олох хамгийн амархан, хурдан арга бол зар явуулахад мөнгө зарах. Гэтэл би энэ тал дээр надад асуудалтай байгаа, би чинь дампуурсан хүн. Тэгэхээр бүх энергээ Instagram дээр төвлөрөхөд зарцуулна.

Үүнийг хийснээр 100% төлбөргүй трафик, бүртгэл, борлуулалт хийнэ, гэхдээ бүх газарт боломжтой гэсэн үг биш лдээ. Ингэхээс өөр арга алга.

Өдөр 2 дараах алхамуудтай:
1. Instagram - ийнхаа username -ийг сонгоно, намайг дагаж буй хүмүүс намайг хэн гэдгийг юу санал болгож байгааг харах болно. FitnessFunnelPros (Funnels for Fitness Professionals) гм. * Pro Tip: Би мөн вэбсайтны домайн худалдан авах ба энэ маань миний IG нэртэй аль болохоор ижил байна (энийг бичиж байхад FitnessFunnels.com гээд авсан байгаа).

2. Instagram page - ээ нээх ба энэ миний төгс ирээдүй байх болно. Eye-catching буюу нүдэнд тусахаар дизайн бүхий зураг оруулах ба миний байр суурийг харуулах танилцуулга оруулна, сонирхол татахуйц байна, доор нь өөрийн вэбний линкийг оруулна. Миний дараагийн пост юу байх бол гэж сонирхохоор, хүмүүс үүнээс хоцрохгүй байхыг хүсэхээр контентуудыг хөгжүүлнэ.

Пейжэндээ ашиглах контентуудын энгийн процессд ашиглах 100% төлбөргүй эх сурвалжууд

• FreeImages
• Pexels
• Unsplash

Дараа нь, зургуудаа Canva руу оруулна. Text POP гаргахын тулд зургийн дээр цайвардуу хар дэвсгэр оруулна. Үүний дараа google - ээр “top fitness quotes” гэж хайх ба үүнийгээ зурагны дээр оруулна.

Эцэст нь пейж дээр 12 зураг бүхий ишлэлүүдээ постолно. Миний дагагчид эндээс үнэ цэнийг авах юм. Пейжээ аль болохоор хурдан мөнгө олдог болгохын тулд өдөр тутмын ажлынхаа checklist буюу жагсаалтыг гаргана. Instagram дээрх өсөлтийн арга техникүүдийг бичиж авах нь ямар нэгэн зүйлийг мартахгүй болох юм, учир нь удахгүй галзуу их ажилтай болно. Түүнчлэн энэ checklist -ээ дараа нь фитнесийн мэргэжилтнүүдэд өгөх done-for you сувагаа борлуулахдаа бонусаар нэмэх юм.
Өдөр 3 

Би маш тодорхой аватар буюу ирээдүйн хэрэглэгчээ олооогүй цагт Юу ч, бүр ЮУГ Ч хийхгүй.

Миний үйлчлүүлэгч яг хэн юм бэ, тэднийг "тиймээ" гэж хэлэхэд хүргэдэг зүйлс, тэдний зүрх сэтгэлийг эзэмдэж, оюун ухаанд нь автах үг, зураглал нь эцсийн эцэст миний амжилтыг тодорхойлох болно.

Хүмүүс амжилтанд хүргэх ид шидтэй маркетингийн тактик байдаг гэж боддогоос болж онлайнаар бүтэлгүйтдэг. Үнэндээ ИД ШИД нь мессэж дотор байдаг.

3 дах өдөрт хийх зүйлс:

1. Хүн ам зүй, сэтгэлзүйн нарийвчилсан профайл үүсгэх, үүнд миний дагаж мөрдөх амжилтай хүмүүс, тэд одоогоор ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож байгааг баримтжуулна

2. Энэ niche дээр өөр ямар шийдлүүдийг санал болгож байгаа болон аль нь ажиллаж, аль нь ажиллахгүй байна, ингэснээр өөрийн бизнесд хийх "ложик" сонголтоор өөрийн бүтэээгдхүүнийг хэрхэн өвөрмөц санал болгохоо тодорхойлно.

3. Өмнөх алхмуудаас сурч мэдсэн зүйл дээр үндэслэн, төгс төгөлдөр ирээдүйгээ бүтээхийн тулд ямар нэг Шүүслэг ТӨЛБӨРГҮЙ БАЙГ бодож олно.

4. БАЙГ бүтээхэд ZERO цаг зарцуулна, Master-Resale- Rights (өндөр чанартай, бэлэн эрхийг худалдаж авах боломжтой сайт) шиг private-label-rights (PLR) вэбсайт руу орох болно. 7 доллараас бага үнээр, ашиглахад бэлэн контент авах болно). Би найзаасаа 7 доллар зээлж үүнийг авна (учир нь би дампуурчихсан байгаа шүү дээ), тэгээд энэ е-номоо миний сувагт бүртгүүлсэн хүмүүст Төлбөргүй өгөхөд ашиглах юм. IG хуудсандаа трафик орж эхлэнгүүт би е-номоо ашиглан сувгаар бүртгэлээ хийж эхэлнэ.

Өдөр 4

Миний 2 Comma Club - д элсэхэд тусалсан тэр сувгийн алхам бүр яг ижил амжилтийг авчирна гэсэн үг биш л дээ.

Сувгийг бүтээх нь адал явдал; сувгийн мессэж бол бодит байдал юм. Хүчтэй бичвэртэй, муухан дизайнтай суваг нь муухан бичвэртэй гайхалтай сувгийг нам хийдэг.

Тиймээс 4 дэх өдрийг маркетинг мессэжээ хөгжүүлэхэд зориулах ба энэ маань миний идеал үйлчлүүлэгчийн анхаарлын амархан татах юм.

Миний хийх зүйлс:

1. Сонирхолтой байх, яаруулах, айлгах, өгөөж, баталгаа зэрэг сэтгэл судлалын оньсуудыг ашиглан гарчиг, дэд гарчиг хувилбаруудыг гаргана
2. Дараа нь үнэ цэнэ нэмэх, сонирхол төрүүлэхүйц болгохын тулд 3 дах өдөрт хийсэн байнд хамаатай bullets - үүдийг бичнэ. (Яагаад хүмүүс миний БАЙГ татаж авах ёстой талаарх эдгээр зүйлийг сүүлд мөн ашиглах болно.)

3. Миний өнгөрсөн түүхээ эргэцүүлэн, ирээдүйн үйлчлүүлэгтэйгээ сэтгэлийн холбоо тогтоох "баатар аяллын түүх" -ийг бүтээнэ. Түүнчлэн, би бусад бодит түүхүүдийг хайж олох ба эдгээр нь зөвхөн надад хамаатай байх албагүй.

4. Би 1-3-р алхам дахь бүх зүйлийг swipe file рүү оруулах ба эдгээрийг сувгаа бүтээхдээ ашиглаж болох юм.
Өдөр 5-6 

Энэ бол суваг хэрхэн ажилладаг бодит үнэн: хэрэглэгч буюу аватар, бичвэр, БАЙ - би ClickFunnels ашиглаад сувгаа (автомат емайл ороод) хийх бөгөөд үүгээр бүртгэл болон борлуулалтаа хийнэ, түүнчлэн өөрийн бүтээгдхүүнээ (таны өмнөөс хийчихлээ суваг) хийх юм.
Суваг иймэрхүү харагдах болно (Зурагт харуулав):
Газардах хуудас нь 100% ТӨЛБӨРГҮЙ (private-label-right ebook)-оор бүртгэлээ хийнэ. 

Баярлалаа хуудсанд богинохон мессэж байх ба тэднийг e-номоо татаж аваарай гэх ба энэ номноос ямар үнэ цэнэтэй мэдээлэл авахыг мөн тэдний дараа юу хийх ёстойг хэлнэ.

Тэд одоо дараа дараагийн емайлыг хүлээн авах ба үүгээр тэдэнтэй илүү дотно харилцааг бий болгоно.

Хэд хоногийн дараа тэдэн лүү надтай хамт ТӨЛБӨРГҮЙ стратеги ярилцах application хуудсыг илгээнэ (Энд би done-for-you funnel буюу таны өмнөөс хийчихлээ сувгаа борлуулах юм).

Дараа нь application -ийг илгээх хуудас байх ба үүгээр тэд хийсэн үйлдэл болон дараа нь юу хийхээ ойлгож авна.

Эцэст нь хэрэв тэдний application зөвшөөрөгдвөл ярилцлага хийх free online scheduler - хуваарь тэдэнд очих болно. 

Өдөр 7-8

Хэдийгээр онлайн маркетингийн мөрөөдөл нь “унтаж байхдаа мөнгө хийх” гэдэг ч хойш суугаад, анхны борлуулалтаа хүлээх нь МАШ ТОМ алдаа болно. Тиймээс л би 7-8 дах өдрүүдэд төвлөрч байгаа бөгөөд хүлээхийн оронд анхны борлуулалтаа хийхэд оршино.

Миний хийх зүйлс:

1. Би бага дагагчтай фитнесс нөлөө үзүүлэгчдийн эзэмшдэг 50 инстаграм хуудсыг (10K – 20K дагагч) олж, тэдэн рүү шууд (DM) холбогдон яриагаа эхлэх болно. 

Илүү олон дагагчтай хүмүүс мессежийг хэзээ ч харахгүй эсвэл миний зарж буй зүйл хэрэггүй болно. Ярилцлагад үндэслэн (мөн хэрэглэгч - аватараа олж мэднэ) тэдэнд миний done-for-you суваг хэрэгтэй эсэхийг тодорхойлох болно.

2. Тэднийг боломжит худалдан авагч гэдгийг мэдсэний дараа би DotComSecrets дээрээс уншсан стратегиа ашиглах болно. Би "Сонсооч, би инстаграм ашиглан фитнессийн бизнес эрхлэх, үйлчлүүлэгч олохыг хүссэн хүнд зориулж энэхүү гайхалтай борлуулалтын сувгийг хийчихсэн. Үнэ нь 1500 доллар, тэд хоёр дахь төлбөрөө хийх боломжгүй, гэхдээ тэд хүсвэл хүсвэл би сувгаа 750 доллараар яг одоо өглөө.” гэж хэлнэ.

3. Энэ нь бонус өгөхөд цаг орох байх, хэрэв эхний хүн худалдан авалт хийхгүй бол нэлээд олон хүнтэй Skype -аар ярилцана, гэхдээ миний борлуулалтын туршлагаас харахад мессэж бичсэн 50 хүний 1 нь заавал авдаг юм.

4. BOOM! ! Би цаашид мөнгөгүй байхаа болилоо. (Би PLR цахим ном худалдаж авахын тулд зээлсэн 7 доллараа найздаа буцааж төлөх ёстой). Хамгийн сайн зүйл бол надад төлбөртэй сурталчилгаа хийх 743 доллар байна. Энэ нь надад хүн нэг бүртэй ярилгүйгээр суваг руугаа трафик оруулах боломжийг олгох юм.
Өдөр 9

9 дэх өдөр би 743 долларыг 2000 доллар болгох ажилд хурдан орох болно. Одоо надад жаахан бэлэн мөнгө, баттай ажиллах зарчим байгаа тул done-for-you сувгийн үнийг 750 доллараас 1000 доллар хүртэл өсгөнө. Би DM стратегиа зогсоох гэж байгаа юм биш шүү дээ (учир нь та ямар нэг ажилладаг зүйл хийж байга бол үүнийгээ бүүр их хийх хэрэгтэй, бага биш) гэхдээ би Instagram дээр нөлөөтэй хүмүүсээс Shoutouts худалдаж авахад $ ​​743-ийг ашиглах болно.

Нарийвчлан тайлбарлахгүйгээр IG Shoutout нь стероидууд дээр ам дамжсан сурталчилгаа хийхтэй адил юм. Алдартай Instagram хуудсыг дагагчид аль хэдийн хуудсыг (мөн ард нь байгаа хүмүүсийг) мэддэг, дуртай, итгэдэг болсон байдаг. Эдгээр хуудсууд "хашгирч" байвал Facebook-ийн төлбөртэй маркетингийн сурталчилгаа шиг найзынхаа амнаас ам дамжсан зөвлөмж шиг тардаг.

Би зорилтот үзэгчдэд хандсан Instagram хуудсуудыг олж, тэднээс Shoutouts худалдаж авах болно. (Хүчтэй, АШИГТАЙ хашгираануудыг тохиролцох, урлаг, шинжлэх ухаан байдаг, гэхдээ надад энэ талаар дэлгэрэнгүй ярих зай алга.)

Shoutouts-д миний имэйлийн жагсаалтыг бүтээн, олон хүнийг миний суваг руу оруулах ба миний хамгийн их анхаарч буй зүйл бол Shoutouts худалдаж авснаар илүү их мөнгө олох явдал юм. Үүнээс болоод би бүртгүүлэх хувь болон бусад хэмжилтүүдэд хараахан санаа зовоогүй байгаа. Хэрэв би эцэст нь 2000 доллараа олчихвол ч цөөн хүн бүртгүүлсэндээ хамаагүй.

Түүнчлэн, миний сувгаар дамжин өнгөрч буй хүн надад бүртгүүлэн Skype -аар ярилцан худалдан авалт хийх хүртэл 14 дэх өдрийн хугацаа шаардагдана. DM стратеги ба Shoutouts ашигласнаар таван өдрийн дотор хамгийн багадаа 2 хүнийг тус бүр $1,000 -аар олох болно. Илүү ихийг ч хийж чадах байх.

Өдөр 10-11

10 дахь өдөр гэхэд фитнесс суваг нь зарим талаараа "бараг бэлэн" болно, учир нь өрөгдөл гаргах, стратеги хэсэг (борлуулалтын дуудлага) хийж дуусгахад гурван өдөр шаардагдана. Завсарлага авахын оронд би энэ удаа орлогын хоёр дахь урсгалыг эхлүүлнэ, фитнессийн салбарт ашиглаж байсантай ижил төстэй стратеги боловсруулах ба энэ нь инстаграм дээр урам зориг, зорилго тодорхойлох niche байх юм.

Зарим хүмүүс намайг фитнесс сувгийн дараагийн үнэ цэнийн шатыг бий болгох хэрэгтэй гэж маргаж магадгүй юм. Би бүрэн санал нийлэхгүй байна.

Би бүрэн оновчтой болоогүй суваг дээр шинэ суваг овоолох нь сайхан санаа гэдэгт би итгэдэггүй. Надад фитнесс сувгаас өгөгдөл хүлээхээс өөр сонголт байхгүй тул ШИНЭ бөгөөд ашигтай зүйлийг бүтээх нь миний хамгийн сайн сонголт юм.

Миний хийх зүйлс:

1. Урам зориг өгөх niche дээр шинэ Instagram хуудас нээнэ.
2. private-label-rights вэбсайт руу орж, үнэ цэнэтэй олон төрлийн цахим ном, видео контент худалдаж авна үүнийгээ төлбөргүй эсвэл төлбөртэй өгөх юм.
3. Бүртгэлээ явуулахын тулд ClickFunnels-ийг ашиглах ба “Баярлалаа” хуудсан дээр төлбөртэй бүтээгдэхүүнийг санал болгоно, мөн follow-ups емайлээ явуулна.
4. Суваг болон follow-ups емайл бэлэн болоохоор би Shoutouts-ийг энэхүү ШИНЭ сувагтаа зориулан худалдан авах ба, имэйлийнхээ жагсаалтыг босгон, шинэ niche дээрээ борлуулалт хийж эхлэх болно.

Тийм ээ, таны зөв, ердөө хоёрхон хоногийн дотор би хоёр янзаар орлого олох сувгаа бүтээчихлээ (өөрийн бүтээгдэхүүн, сурталчилгааны хөрөнгийг бий болгохгүйгээр), би үүнийг бизнесдээ дахин хөрөнгө оруулахад ашиглаж болно. Энэ бол миний суваг:
Өдөр 12

Одоо миний урам зориг өгөх эхний суваг ажиллаж байгаа, миний емайлын жагсаалт өсөж, төгсгөлд нь ашиг орлогоо өгнө гэдэгт итгэлтэй байхыг хүсч байна.

Үүнийг хийхийн тулд “goal-setting tips” буюу зорилгоо олох зөвлөгөө, “common entrepreneur mistakes” буюу бизнес эрхлэгчдийн түгээмэл алдаа гэж google -ээр хайн, гайхалтай мөртөө төлбөргүй контентуудыг олно.

Энэ нь миний емайлын жагсаалтад үнэ цэнийг өгөх контент болох юм, долоо хоногтоо 2-3 емайл бичихээр төлөвлөн хуваариа гаргана.

Тэгээд миний хийх зүйл бол ClickBank руу очоод манай үзэгчдэд хамаатай affiliate линкүүдийг долоо хоногтоо нэг удаа илгээнэ (үнэ цэнийн емайлын дараа). Надад цаг гарвал 12 дах өдөр гаргах хуваарьтаа оруулж болно.

Бүх зүйл байрандаа орсны дараа урам зориг өгөх суваг болон Instagram дах нөлөө бүхий Shoutouts - тай хамтран суваг руугаа трафик оруулах ажлыг хийх хэрэгтэй. Энэ стратеги $1,000 - ийн 30 өдөр тутамд амархан авчрах болно.

Сануулга: хэрэглэгч-аватартай хэрхэн ажиллах ажлыг энд оруулаагүй болно, учир нь энэ тал дээр маш олон affiliate бүтээгдхүүнүүд таньд зориулаад хийгдсэн байгаа. Би үүнийг fitness niche дээр хийж болох байсан ч би илүү зөв болгох хэрэгтэй гэж үзсэн билээ.

Өдөр 13

Хачирхалтай сонсогдож байгаа ч Facebook-ийн ХҮЧТЭЙ бүрэлдэхүүн хэсэггүйгээр Instagram-ийн сайн стратеги хэрэгжихгүй. Инстаграм нь илүү хувийн шинж чанартай бөгөөд харилцан бие биентэйгээ харилцаа холбоо тогтооход тохиромжтой байдаг бол Фэйсбүүк нь таны ТОМ санааны эргэн тойронд коммунити бий болгоход тохиромжтой юм.

Тиймээс 13 дахь өдөр би имэйлийн жагсаалтад багтсан фитнессийн мэргэжилтнүүдтэй "зугаалах" боломжтой Facebook Group-ийг бий болгоно.

Би имэйлийн жагсаалтад байгаа бүх хүмүүсийг энэ бүлэгт нэгдэхийг урина. Групп бий болгохоос гадна би инстаграмд ​​нэр хүндтэй хүмүүсийн заримыг онцолж хэлнэ.

Энэ нь шинэхэн хүмүүст урам зориг өгөхөөс гадна фитнесс influencers - үүдийн анхаарлыг DM-ээр авч чадаагүй бол энд тэдний анхаарлыг татах болно.

Хүмүүс өөрсдийгөө ХАМГИЙН ихээр халамжилдаг, тиймээс тэд миний бүлэгт багтсанаар миний гэрт орж ирсэн гэсэн үг.
Өдөр 14-20 

Миний 30 хоногийн эхний хоёр долоо хоног нь аль болох хурдан, үйлчлүүлэгч олох, борлуулалт (мөнгө) хийх системийг хурдан бүтээхэд чиглэсэн байв.

14-20 дахь өдрүүд бол 1-13-ны өдрүүдэд миний тавьсан системийг бүрэн ажиллуулахад чиглэгдэх болно.

Миний Инстаграм дээр хийх зүйлс бол DM-д хариулах, пост оруулах, хариу бичих, Instagram дээрх нөлөө бүхий хүмүүстэй Shoutout-ийн үнэ дээр тохиролцох зэрэг орно.

Фэйсбүүк дээр би өдөрт нэг үнэ цэнэд суурилсан эсвэл харилцан яриа эхлүүлсэн бичлэг, пост оруулах болно. Миний емайлын листэд байгаа фитнессийн мэргэжилтнүүдэд done-for-you сувгийнхөө давуу талуудыг үргэлжлүүлэн онцлох болно

Энэ долоон өдрийн хугацаанд, миний зорилго бол Shoutouts-т 22-28-ны өдрүүдэд аль болох их мөнгө зарцуулах боломжийг олгохын тулд хангалттай мөнгө гаргаж, миний 30 хоногийн зорилго болох 10,000 доллар олохдоо итгэлтэй болно.

Анхааруулга: Та туршлагатай маркетинг эрхлэгчид миний бүртгэл 65% - тай байгааг хараад итгэхгүй байх, гэхдээ Shoutouts нь бол Facebook-ийн халуун трафик дах сурталчилгаа, хүйтэн урсгал биш гэдгийг санаарай.

Миний хандалтын үл итгэх байдал, эргэлзээтэй байдал нь бага байгаа, учир нь Instagram-ийн influencer - т итгэх итгэл өндөр тул миний бүртгэлийн хувь маш өндөр байна. Зурагт тоонуудыг харууллаа:

Ихэнх процессоо автоматжуулсан тул фитнесс болон урам зориг өгөх сувгийн емайл дээр ажиллах, төвлөрөх цаг хугацааг надад олгох болно.

Түүнчлэн, би энэ хугацааг стратеги хичээлийн үеэр ашиглах борлуулалтын бичвэр дээр ажиллах болно. Би үнээ өсгөх тул зардлыг зөвтгөхийн тулд илүү их үнэ цэнэ нэмэх хэрэгтэй болно. Энэ нь Russell-ийн Экспертийн нууцад заадаг шиг, татгалзахын аргагүй БООЛТЫГ бүтээхэд оршино.
Өдөр 21

Эхэндээ онлайнаар TON мөнгө хийх нь үнэхээр сэтгэл хөдөлгөм юм. Удалгүй та газардаж эдгээр захиалгуудыг гүйцэлдүүлэхэд ёстой хэцүү болж ирнэ.

Үүнээс үүдэн 21-дэх өдрийн ЭХНИЙ хагаст миний танд done-for-you сувгийн үйлчлүүлэгчид болон, урам зориг өгөх үйлчлүүлэгчид төлсөн мөнгөнийхөө дүнд авсан амжилтанд хүрэхэд шаардлагатай бүх зүйл байгаа эсэхэд итгэлтэй болох ёстой.

Энэ үед хэн нэгнийг хөлсөлж ажиллуулах ХЭРЭГТЭЙ болох нь тодорхой болж байна, гэхдээ хэн нэгнийг дасгалжуулах цаг алга, би БҮХ ЮМЫГ өөрөө хийсээр байна.

Өдрийн хоёр дахь хагас нь done-for you сувгаа танилцуулах, дараагийн 10 хоногт 2500 доллараар хаахад ашиглах scripts and presentation төгс болгох дээр ажиллана болно.

Үүнийг хийхийн тулд би Russell -ийн экспертийн нууцад заадаг Төгс Вэбинарыг өөрчилсөн хувилбарыг ашиглахаас гадна бүр ч үнэ цэнэтэй бөгөөд татгалзахын аргагүй БООЛТ (түүний номонд заадаг) бүтээх болно, энэ нь өндөр үнэ бүхий борлуулалт хийхэд чухал байдаг.
Өдөр 22-28 

"Би нэг удаа 10000 удаа өшиглөж байсан хүнээс биш харин 10000 удаа нэг өшиглөж байсан хүнээс айдаг." — Bruce Lee

Хэрэв та "ямар ч гэсэн" ажиллаж байгаа сувагтай болвол шинэ зүйл рүү шилжих, эсвэл үнэ цэнэтэй шатныхаа дараагийн шатыг барьж, зүгээр л сувгаа ажиллахыг нь зөвшөөр, гэхдээ миний туршлагаас харахад ашигтай байхын тулд түүний доторх ойлголт, оновчтой байдлаа үргэлж шалгах хэрэгтэй.

Тиймээс л өнгөрсөн бүтэн долоо хоногт буюу 14-20 дахь өдрүүдэд хийсэн зүйлээ давтаж байсан, гэхдээ энэ удаад бүх суваг, систем, процессууд илүү оновчтой байх болно.

Энэ нь надад Instagram-ийн influencer Shoutout-ийн зардлыг нэмэгдүүлэх боломжийг олгоно. Учир нь суваг ажилладаг гэдгийг МЭДЭХ болсон эсвэл ижил хэмжээний мөнгө зарцуулах боловч ашиг нь өмнөхөөсөө илүү их байх болно гэдгийг мэдэж байх болно.

14-20 дахь өдрүүдэд (мөн түүнээс хойш өдөр бүр) Instagram, Facebook-ийн ажлаа үргэлжлүүлэн хийхийн зэрэгцээ 22–28-р өдрүүдэд би MASSIVE трафикийг суваг руугээ оруулахын тулд дараагийн Shoutouts явуулна.

Энэ үед би ойролцоогоор $ 4800-тэй ажиллах болно. Миний суваг болон борлуулалтын скриптүүд оновчтой болсон тул би Shoutouts-д 1500 долларын хөрөнгө оруулалт хийхээр болж, надад 3300 доллар үлдээх болно. Энэ нь миний 10,000 долларын зорилгод хүрэхийн тулд энэ удаа цэвэр 6700 цэвэр шаардлагатай гэсэн үг юм.

Миний тоонууд:
Өмнө нь олсон $3,300 байгаа, done-for-you сувгаа борлуулаад 4000 доллар цэвэр олох бөгөөд, урам зориг өгөх сувгаас $2,022, нийтдээ $9,322 доллартай болно.

Та одоо бодож байгаа байх, $10,000 -ийг олоогүй л байна шдээ. Таны зөв. Гэхдээ урам зориг өгөх емайлын лист рүүгээ affiliate бүтээгдхүүнүүдийг борлуулж байгаа, мөн done-for-you сувгаа нэгний нэмж борлуулах 2 өдөр надад үлдсэн!

Миний Нууц Бөмбөг: туршлагагүй маркетерүүд эхлээд борлуулалт хийхэд төвлөрдөг, тэд хөрөнгө оруулалтын өгөөжөө үргэлж эерэг байлгахыг зорьдог, тэд урт хугацааны үнэ цэнэ болох емайл цуглуулахаа тооцдоггүй.

Бүх Shoutouts -уудын дараа би 4000 хүнтэй емайлын жагсаалттай болно. Russell -ийн зааснаар емайлын жагсаалт тань нэг хүнээс $1 олох ёстой гэдэг. Энэ бол 29 дэх өдөр $675 дутаж байгаа бас нэг шалтгаан. 4000 хүнтэй емайлын жагсаалттай хүний хувьд $675 -ийг 2 өдөрт олох амархан ажил. Subscriber бүрээс үүнийг олох тооцоо хийгээд үзэхээр нэг хүнд зөвхөн $.17 болж байна.

Өдөр 29 

Миний 30 хоногийн сүүлийн хоёр өдөр 10000 долларын зорилгодоо хүрэхийн тулд done-for-you сувгаа борлуулахад бүх хүч чармайлтаа 100% зориулах болно. Би DM явуулна, емайлын жагсаалт руугаа яаруулах емайл бичнэ, Facebook Group-дээ зар тараана.

Үнэхээр бодитой яаруулсан эсэхээ баталгаажуулахын тулд ШӨНӨ ДУНД-ийн дараа миний done-for-you сувгийн үнэ тус бүр нь 10,000 доллар хүртэл өсөх болно гэдгийг бүгдэд ойлгуулж, тэрнээс өмнө 2500 доллараар авч болохыг сануулна.

Миний туршлагаас харахад энэ төрлийн БОДИТ хомсдол, яаралтай байдал ҮРГЭЛЖ борлуулалт (заримдаа МАШ ИХ орлого) хийлгэдэг, тиймээс 29-ний өдөр сүүлчийн done-for-you funnel сувгаа зарах нь гарцаагүй юм.

Өдөр 30

30 дахь өдөр би үнэ цэнийн шатныхаа дараагийн шатны ажлыг эхлүүлнэ. 29-ний өдөр би done-for- you сувгийн үнээ бүрийг нь $ 10,000 болгон өсгөнө гэж онлайн хамт олондоо хэлсэн, учир нь би үйлчлүүлэгдээ зориулан $10,000 -ийн сувгийг бүтээхийг хүссэн юм. Үнэ цэнийн дараагийн шат нь done-WITH-you суваг байх юм. Энэ дасгалжуулалтын хөтөлбөр нь $2,500 болно. Ингэсэн нь хоёр шалтгаантай:

1. Бизнес эрхлэгчийн хувьд бизнесийн  VISIONARY буюу алсын хараатай ойр байх нь миний зорилго байх болно. Би суваг бүтээх дуртай ч, өөр хүнд ажиллаад завгүй бол хувийн бизнесээ босгоход анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Эхэндээ би дасгалжуулагчийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, энэ нь миний цагийг үр дүнтэй болгоход туслах болно. Гэхдээ үүний дараа багийн гишүүдийг хөлсөлж сургаснаар дасгалжуулалтын утсаар ярьдаг багтай болно.

2. "done-with-you" хөтөлбөрийн утгыг зөв гаргахын тулд "done-for-you" суваг нь илүү үнэтэй байх шаардлагатай. Үүнтэй ижил үнээр "done-for-you" сувгийг авч чадвал хэн ч 2500 долларын үнэтэй " done-with-you" хөтөлбөрт хамрагдахгүй. Энэхүү дараагийн шат нь дараагийн 30 хоногт дахиад 10,000 доллар олох боломжийг олгох боловч хамаагүй бага цаг хугацаа шаардана.

Төгсгөлийн үг

30 хоногийн дотор ZERO-оос 10K долларт хүрэхийн тулд миний хийсэн ямар ч зүйл шинэ нээлт эсвэл ямар нэгэн гялалзсан "ninja хакер" БИШ байсан гэдгийг онцлох байна.

Миний хийсэн бүх зүйл бол миний өмнө үүнийг хийсэн хүмүүсээс сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлж, амжилттай бизнесийн болон байгалийн хуулиудтай хослуулсан явдал юм - үйлчлүүлэгчийн тодорхой аватар, худалдан авалт хийхээр өлсөж буй үзэгчид, зах зээл дээрх хүнд хэцүү хэрэгцээг засах зэрэг болно.

ClickFunnels-дах ид шид бүхий сувгийн бүтэц эсвэл Facebook зар дотор "хялбар товчлуур" гэнэт гарч ирээд гэнэт таны дансанд олон сая доллар оруулаагүй гэдгийг санаарай.

Багшаа ол, төлөвлөгөөгөө дагаж мөрд, асуудал хэцүү үед хэзээ ч бүү бууж өг, толгойгоо өргөх хүртэл амжилт маш олон бүтэлгүйтлийг мэдэрнэ гэдгийг ухаар, эргэн тойрноо хар, таны хэзээ ч төсөөлж байгаагүйгээс илүү сайхан зүйл хаа нэгтээ байгаа гэдгийг ухаар.

Орчуулсан: Чагнаадаржийн Оюунцэнд - Шинэ Зеланд улс.
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com