Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 4-р сарын 20
Төлөвлөгөө чинь ажиллахгүй бол зорилгоо биш төлөвлөгөөгөө соль...
“You will never receive anything that you're not reaching for” 

“Та хүрч очоогүй бол юуг ч хэзээ ч хүлээн авахгүй”.... Trey Lewellen
Тийрэлтэт Start-up - Trey Lewellen

Гүйцэтгэх Захирал

Биет бүтээгдхүүний борлуулалт - ngoabuyersclub.com

Хүсч байсан гэж боддог ажлаа олон жил хийсний эцэст 2012 онд Trey-гийн бизнес аялал эхэлсэн байна. Өөрийн баялагийг бүтээх хэрэгтэйг нэгэн бизнес эрхлэгч ухааруулж өгснөөр ажлаасаа маш хурдан шилжилтийг хийсэн байна. Түүнээс хойш MronIt.com сайт дээрээ маш олон unstoppable cores, vlog, Таны сувгийг шүүмжлэх нь, Баасан гаригийн Суваг хөлслөх, Commerce Kings гм сургалтуудыг хийдэг болжээ.

Trey-гийн борлуулалтын амжилт тэрээр бусдад хэрхэн амжилтанд хүрэхэд нь, өөрийн дасгалжуулалтын бизнестэй болох, туслах, заах дуртайтай нь холбоотой бөгөөд Trey Lewellen Mastermind эндээс үүссэн байна. Тэрээр хичээлүүд, сургамжууд, өөрийн арга туршлагаа хуваалцан урт хугацаанд, тогтвортой онлайн бизнестэй болоход нь тусалдаг ажээ.

“Аз жаргалтай байхын тулд би үүнийг сурсан юм, юунд илүү сайн гэдгээ зохицуулах ёстой. … тэгээд түүнтэйгээ хамт урагшаа гүй! Таны чадвар их зүйлийг өгч чадна, түүнээс бага ямар ч зүйлд бүү тайвшир.” - Trey Lewellen

Тийрэлттэй Start-up: Онлайн бизнесээ босгох 30 хоногийн зураглал

Таны одоо унших гэж буй зүйл бол онол биш, харин үнэхээр батлагдсан стратеги шүү! Та эндээс бүрэн гүйцэд, бодитой, гүйцэтгэж болохуйц, давтаж болохуйц тийм зураглалыг олох болно. Та эндээс ямар нэгэн арга заль, тактик, супер хүч, мөн ямар нэгэн салбарт боловсрол олох, лизенз, диплом, сертификатыг авахгүй билээ.

Өмнө хэлсэнчлэн Онлайн бизнесээ амжилттай босгох “Tийрэлтэт Start-up гэж миний нэрлэсэн ”30 өдрийн зураглалыг би таньд өгөх болно. Анхны өдрийг эхлэхээс өмнө нэг зүйлийг маш тодорхой болгохыг хүсч байна: Надад бизнесийн ямар нэгэн холбоо сүлбээ байхгүй, зөвхөн ClickFunnels-ийн аккаунт, хамгийн чухал нь надад МӨНГӨ байхгүй!

Ийм нөхцөл байдалд амжилттайгаар онлайн бизнес босгох 30 өдрийн зураглал байх болно.

Өдөр 1 Үйл ажиллагаагаа бууруулах

Ажилдаа орох цаг. Миний өмнө урт өдөр байна. Дараагийн 30 өдрийн өглөөний хуваариа гаргана., тиймээс би САНУУЛАХ, ҮЙЛДЭХ, ЗАЛРУУЛАХ гэсэн гэсэн зарчмаар ажиллана. Тиймээ, хүн болгоноос эрт босно, мөн тэднээс өмнө унтана гэсэн үг. Эхний өдрийн өмнөх орой 4:15am дээр сэрүүлгээ тавиад, 9pm-д орондоо орно. Өглөөний хуваарь дараах байдалтай байх ба үүнийгээ дараагийн өдрүүдэд мөрдөнө:

4:15am: өглөө босох, шүршүүрт орох
4:30am: кофегоо бэлдээд жигнэмэгтэй иднэ (chocolate, almond-тай жигнэмэг)
4:45am: Tony Robbins-ийг сонсоно (Personal Power II)
5:30am: Урам зориг өгөх ном уншина (Crush It! by Gary Vaynerchuk)
6:00am: Бие халаалтын дасгалууд
6:40am: Tony Robbins -той хамт үндсэн дасгалуудыг хийнэ
7:00am: ӨГЛӨӨГ ЭХЛҮҮЛЭХЭД БЭЛЭН!

Өнөөдөр банк руу утасдаад бүх кредит картуудаа алдсан гэж хэлээд бүгдийг нь дахин захиална. Ингэх нь сар бүр гарах зардлуудыг (gym membership, magazine subscriptions, Netflix, newspapers, car wash, гм) бүгдийг нь автоматаа зогсооно гэсэн үг. Цахилгаан, утас, байрны зээл, бусад ахуйн зардлаа хамгийн багаар төлөхөөр тохироцоно (Үргэлж санах зүйл: бүх зүйлийг тохиролцож болно. Roger Dawson-ий хэлэлцээр хийх хүчний нууцууд номыг үзээрэй).

Craigslist дээр машинаа зарахаар тавиад хямдхан машин худалдан авна, зээлгүйгээр. Эхний өдөр онцын шаардлагагүй үйл ажиллагаануудаас салах өдөр байх болно.
Өдөр 2 Niche -ээ сонгох 

Хэрэв би бизнес босгох гэж байгаа бол би дуртай зүйлээ хийх ёстой юм. Дуртай зүйлээ хийж байгаа хүмүүс хэзээ ч ажиллах шаардлагагүй байдаг. Тиймээс энэ намайг үнэхээр таалагддаг Niche-ээ сонгоход хүргэж байна. Niche -ээ сонгох нь хэцүү, шийдэл гаргахад өөртөө туслахын тулд ярих дуртай зүйлсээ бодох хэрэг гарна. Зарим хүмүүсийн хувьд хүүхдүүддээ цэцэг тарихад туслах, тоглож байсан спорт, онгоц алсаас удирдах, эсвэл гэрийн зоориндоо пиво эсгэх гм байж болох.

Эдгээр бүгд ашигтай Niche! Өөрийн бүх бодлыг гаргахад туслах зорилгоор цагаан самбар эсвэл 18” x 12” хуудас цаасыг ашиглах дуртай. Өөрийн санааг том цаасан дээр хадгалахын тулд Art1st Sketch Pads гэж нэрлэдэг цаасыг бөөнөөр нь худалдан авдаг юм.

Цэцэрлэгт хүрээлэн эсвэл кофе шоп руу очоод хэдэн цагаар суун өөрийн тархийг чөлөөлөн, дуртай зүйлүүдээ бодон яагаад үүнийг хийх дуртай байгаагаа эргэцүүлж тунгаана. Ингэх нь бизнесээ босгох niche-ийг надад гаргаж өгч тусална, зарим зүйлийг одоо болтол ухаараа ч үгүй байж болох юм. Энд өөрийн орж болох 46 Niche-ийг жагсаалаа:

Пиво исгэх
Дугуй унах
Бодибилдниг
Нум сумаар агнах,
Машин (тодорхой моделоор)
Муур (тодорхой моделоор)
Сигар тамхи
Кофе
Компьютер
Хоол хийх
Краны үйлчилгээ
Аав байх
Dirt Bikes
Нохой (тодорхой үйлдрээр)
Их бууны бэлтгэл
Eighteen Wheelers (truckers)
Түргэн тусламжийн текник бэлтгэх
Инженер
Хөдөө аж ахуй
Гал унтраах
Загасчлах
Фитнесс
Эрэгтэй эмэгтэйчүүдийн нийгэмлэг
Цэцэрлэгт хүрээлэн хийх
Өвөө эмээ байх
Ан
Жүүс бэлтгэх
Нүүр будах
Механик
Цэрэг арми
Ээж байх
Motorcycles (Harley)
Хөгжмийн зэмсэг (би гитар тоглодог)
Машины уралдаан
Хүүхэд асрах
Police
Хэрж оёх
Гэрээр ажжиллах
Оедол
Утах/BBQ хийх
Ээрмэл хийх
Спорт (тодорхой багийн спортоор)
Цай
Дамжуулж гүйх
Жин хасах
Вино

Өдөр 3 Barnes & Noble (Номын дэлгүүр)

Niche- ээ сонгочихлоо, одоо ойрхон номын дэлгүүр орноо. Magazine Subscriptions эсвэл Magazines.com бүртгүүлснээр Amazon-д зочилж болох юм. Barnes & Noble гэх номын дэлгүүр орно. Хамгийн сайн буюу 100% зарагддаг сэтгүүл номуудыг хамгийн эхний эгнээнд дараагийн түгээмэл 60% зарагддаг гм ээр өрсөн байгаа.

Миний niche-ийн талаар гарсан сэтгүүлүүдийг гаргаж ирнэ. Хэрэв би сигар тамхины niche-ийг сонгосон бол үүний талаар гарсан бүх сэтгүүлүүдийг авах болно. Өнөөдөр энэ талаар гарсан сэтгүүлүүдийг уншиж шалгах ба ингэснээр тэд нар ямар үг хэллэг ашиглан ярьж байгаатай танилцах юм. Сэтгүүлүүдийн дотор уншигчдад зориулсан шуудангийн картууд байх ёстой.

Сэтгүүлүүд ихэвчлэн сараар, сард 2 удаа, улирлаар, эсвэл хагас жилээр гардаг. Асуудал юу вэ гэхээр би эдгээр сэтгүүлд сурталчилгаагаа байрлуулвал хэн нэгэн үүнийг харах хүртэл жил хүлээх болоод байна. Тэгэхээр ямар шийдэл байна? Энэ карт дээр байгаа утсаар утасдаад өмнөх 12 сарын асуудлын талаарх материалыг худалдан авч болох юм. Бүгдээрээ биш ч зарим нь зөвшөөрөх байх. Тун удахгүй тэдний сэтгүүлд сурталчилгаа байрлуулна гэвэл төлбөргүйгээр өгч ч магадгүй.

Дараа нь өөрийн сонгосон niche-тэй ойролцоо паралель сэтгүүлүүдийг шалгана. Жишээ нь би сигар тамхи сонгосон гэвэл паралель сэтгүүлүүдэд виски, barbecue, үнэтэй цаг, yachts гээд л үргэлжилнэ дээ. Түүнчлэн би сэтгүүлүүдийг утасны дугааруудыг бичиж авна. Миний бүтээгдхүүн бэлэн болохоор би $50–$100 өртөг бүхий сэтгүүлүүдийг авч дөнгөх болно.

Өдөр 4 Суурь

Өнөөдрийн ажил бол сэтгүүлүүдээс авсан гол мэдээллээ цэгцлэн ханандаа өлгөх. Миний хийх дуртай зүйл бол мэдээлэл бүрийг нэг бүрчлэн хайчлаад цавуудан цаасан дээр наах ба энэ надад ямар зар ямар сэтгүүлд ямар давтамжтайгаар тавигдсаныг зааж өгдөг.

Сэтгүүл бүрээр 3’ x 3’ хэмжээтэй бүх зарууд багтахаар хуудас бэлтгэнэ. Өөрийн niche-ийн өмнөх асуудлуудыг харж байгаа болохоор би тэднийг мөн хайчлан авч цаасандаа наана.

Эндээс маш олон зарууд давхардаж байгаа болон ямар зар нь зөвхөн ганцхан удаа явсныг харж болно. Өмнөх 12 сард олон удаа явсан заруудыг тэмдэглэж авна. 
Өдөр 5 Аялал 

Дараагийн 25 өдрийн зорилго маань 2 хэсэгтэй. 1-рт 10,000 - 30,000 хүмүүсийн бүртгэл (email хаяг) хийх төлбөргүй бүтээгхүүнийг бүтээнэ. Дараагийн хэсэг нь емайлаа авсаны дараа хийгдэх болно. Ямар дизайнтай Фудболка худалдан авах талаар санал асуулга хийнэ. Тэгээд дизайнаа гаргаад, нээлтээ хийн тэдэнд емайл явуулан, аль болохоор олныг борлуулах болно.

Өдөр 6-8 Хандив

Миний хамгийн түрүүнд хийх зүйл бол хананд өлгөөтэй байгаа бүтээгдхүүнүүдийн зар дээр байгаа бүх утасны дугааруудыг бичиж авна. Эдгээр бол миний хамгийн түрүүнд хандив асуух газрууд. Заруудаас тэд ямар бүтээгдхүүнийг сурталчлахыг оролдож байгаа болон ямар бараа материал эзэмшиж байгааг олж мэднэ.

Би тэдний маркетингийн хэсэг рүү залгах ба томоохон компани бол маркетингийн менежэртэй ярилцах хүсэлт гаргана. Энэ хүнд хангалттай эрх мэдэл байгаа тул хандив өгөх шийдвэр гаргаж дөнгөх болно.

Яагаад тэд надад хандив өгөх вэ гэжүү? Би хэдэн компанитай уулзахаас хамаараад 10000-30000 емайлын жагсаалтаа тайлбарлана. Тэд надад хандив өгснөөр ТӨЛБӨРГҮЙГЭЭР үүнийг надаас авах болно! Тэдний хувьд их зардал болохгүй, тэдний хийх зүйл бол зөвхөн бүтээгдхүүнээ бэлэглэх. (Бүтээгдхүүний хандив авах нь чиний бодож байгаагаас амархан. Та зөвхөн түүнд ямар давуу тал бий болохыг л үзүүлэх. )
Миний хүсээд байгаа хандивын жижиглэнгий үнэ $300 - $700. Би энэ үнэ надад хамгийн их емайлыг авчрах болно. Энэ нь тийм ч бага биш, бас тийм их биш бөгөөд scam биш, мөн хожих боломжтой гэдгийг харуулах юм.

Би үүнийг 3 өдөрт багтаан тараана. Бүтээгдхүүнийг гардуулах хүмүүс эзгүй байж таарч болох учраас би тэдэнд мессэж үлдээх, дараагийн өдөр нь утасдах зэргээр зохицуулах болно. Ямар ч байлаа гэсэн хандив 3 дах өдөртөө очно гэдгийг мэдэгдэнэ.

(Хэрэв компани хандив өгөхгүй гэвэл Өдөр 9 дээр өөр аргаар тэдэнтэй хамтарч ажиллах юм.)

Эцэст нь хэлэхэд, хэрэв миний утасдсан компанид $300 - $700 үнээр тараах бүтээгдхүүн байхгүй бол $300 - $700 хүргэхийн тулд нэлээд олон газар луу хандан дараах байдлаар хандана.

Хэлэх үг:

Сайн байна уу, <НЭР>,

<Миний нэр> <Миний компани>

<Сэтгүүлийн нэр> дээр танай сурталчилгаа байгааг харсан юмаа, тэгээд дараагийн 2 долоо хоногт төлбөргүй тараах бүтээгдхүүний талаар таньтай холбогдож байна. Танай бүтээгдхүүн үүнд яг тохирч байгаа!

Хамгийн гол нь та үүнд бүтээгдхүүнээ хандивлавал энэхүү тараалтаар олж авсан бүх нэр емайлын жагсаалтыг хүлээн авах болно. Та бүтээгдхүүнээ хандивлах уу?

(Жич: Мэдээж емайлын жагсаалтад бүртгүүлсэн хүмүүс хүссэн үедээ нэрээ хасуулах ёстойг зөвшөөрсөн байна)
Өдөр 9 Хамтарсан бизнес 

Өдөр 6-8д хандив асуун сурталчилгаа хийдэг хүмүүстэй нэлээд сайхан гэрээ хийсэн. Эдгээрийн дотор маш том емайлын жагсаалттай компаниуд байгаа гэхдээ тэд тэр болгон емайл бичээд байдаггүй байх. Хэрэв тэд бичдэг бол тэр тэдний өөрийнх нь дотооддоо гаргасан бүтээгдхүүн үйлчилгээ байгаа. Анх тэдэн лүү залгахдаа тэдний емайлын жагсаалт болон түүний хэмжээний талаар мэдсэн байгаа.

Гэхдээ зарим том компаниуд сайн гэсэн үг биш. Жишээ нь 50000 емайлын жагсаалттай компани байлаа гэхэд 1000 хүн л емайлыг онгойлгодог бол 7000 хүнтэй жагсаалтын 500 нь емайлээ нээдэг байж болно. Хоёулаа гайхалтай, гэхдээ жижиг компани нь илүү идэвхтэйг харуулж байгаа юм. Дараагийн 7 хоногт $300 - $700 -ийн хандив тарааснаар тэднийг идэвхжүүлэх болно гэдгийг хэлнэ.

Хандив тараахад их зардал гарахгүй, бөгөөд би тэднээд өөрсдийнх нь емайлын жагсаалтыг асууна. Эндээс 2 тал хоёулаа хожих бөгөөд тэд хандиваа тараана, эндээс компани бусад компаний үйлчлүүлэгчдийг татах болно! Энэ үнэхээр хөгжилтэй байх болно.

Би үүнийг нэг компанитай хийсэн бол “үгүй” гэж хэлсэн өмнөх компаниуд руу очин үр дүнг танилцуулах олно. Энэ бүхнийг бүтээхийн тулд тэдэн луу утсаар ярьсаар байх болно. Зорилго нь юу вэ гэхээр аль болохоор олон компанийг өөртөө элсүүлэх- олон хүмүүс миний жагсаалтад бүртгүүлэх бүрт би зардалгүйгээр емайлуудыг цуглуулах болно.

Өдөр 10 Емайл авах суваг

Емайл авахаасаа өмнө түүнийг цуглуулах пейжийг хийх хэрэгтэй. Онлайн бизнесийн салбарт үүнийг “opt-in page” гэдэг. Энэ хуудсыг маш энгийнээр хийнэ, гарчиг, энд бүртгүүлснээр юу хүлээн авах, хүлээн авах зүйлийн үнэ цэнэ, хэрхэн оролцох, тараалтын дуусах хугацаа, нөхцлүүдийг оруулна. (ямархуу гэрээний нөхцөл оруулах тал дээр өмгөөлөгчөөсөө зөвөлгөө авна.)

Ихэнх opt-in хуудас нэр, емайл авах хэсэгтэй байдаг. Утасны дугаараа оруулахын сонголттойгоор оруулна. Оролцогч талуудад утасны дугаарыг өгч болно, өгөхгүй байсан ч болно. Утасны дугаар сонголттой болохоор нийт бүртгүүлсэн хүмүүсийн 30% нь утасны дугаараа өгнө гэж бодож байна. ө/х 100 хүн бүртгүүлэхэд 30 нь утасны дугаараа өгнө. Пейж рүү орж ирсэн хүмүүсийн 80-90% нь емайлаа өгнө гэвэл 100 хүнээс 90 емайл цуглуулна. 
Өдөр 11 Баярлалаа хуудсаар мөнгө хийх 

Миний харсан ихэнх баярлалаа хуудас гарчиг, худалдан авалтын баталгаа эсвэл түүний нэг хэсэг байдаг. Би юмыг өөрөөр хийх дуртай. Бүртгэлийн дараах баярлалаа хуудсан дээр таарах affiliate линкийг оруулна.

Affiliate саналууд нь тухай компаний борлуулалтын орлогоос ихээхэн хэмжээний дүнг төлөх урамшуулалтай байдаг. Ийм affiliate саналыг олохын тулд би хэд хэдэн зүйлийг хийх ёстой. Тухайн <NICHE> дээрх affiliate программуудыг хайна. Жишээ нь хэрэв би гольфийн niche дээр байгаа бол “golf affiliate program” гээд хайхад олох боломжтой.

Түүнчлэн би ClickBank, A4D, W4,Tapstone сайтуудыг шалгана. Түүнчлэн тухай жилд зохион байгуулагдах “affiliate conference’ - уудыг гүүглэдэх ба эндээс ямар брокерууд оролцож байгааг харах болно.

Хэрэв бүртгүүлсэн хүмүүс саналыг авахгүй бол би өөр саналыг оролдох болно. 1000 хүн бүртгүүлсний дараа шийдвэрээ гаргана. Affiliate санал таарсан эсэхийг хэмжихдээ key performance indicator (KPI)-аа харна, нэг емайл $.10 байна.

Жишээ нь хэрэв affiliate санал $10 төлж байвал 100 емайл бүрт нэг борлуулалт хийнэ гэдэг нь болчихож байгаа юм ($10/100 emails = $.10/email). Өөр нэг жишээ гэвэл affiliate $5 төлсөн гэж үзье. Тэгэхээр 100 емайл бүрт 2 борлуулалт хийх хэрэгтэй. Бусад хамтарч ажиллаж буй компаниуддаа емайлын жагсаалтыг өгөөд харин олсон ашгаа өөртөө үлдээнэ. Нэг емайлыг $.10 гэвэл 1000 емайлаас $100 олно. Эндээс ашиг: $.10/email > $1,000 to $3,000+

Өдөр 12 Гэрээсээ хийсэн орлого

30000 гаран емайл хаяг цуглуулах хийгээд баярлалаа хуудсаар $3,000 хийх мөн дараагийн 20 өдөрт автомат емайлаар $12,000 хийж болдог процессоор явлаа. Хэрэв 30 өдрийн энэ ажлыг бүтэхгүй гэсэн эргэлзээ байгаа бол маргахын аргагүй баталгааг доор орууллаа.
Бид бэлэгтэй емайлаа 2 сая хүмүүс бүхий хуримлагдсан жагсаалт руу илгээхэд 33,431 хүн clicks хийн, 96% нь бүртгүүлсэн байв.

Эндээс баярлалаа хуудсан дээр яг таарсан бүтээгдхүүнийг нь санал болгосоноор $3,000-ийн affilaite орлогыг олох жишээтэй. Би бүртгүүлсэн хүн бүрийн ардаас өдөрт 1 емайл явуулснаар $12,000-ийг олох ба тухайн компанид 15000 емайлын жагсаалтыг гаргаж өгнө.

Хамгийн гоё хэсэг нь хараахан хийгдээгүй байна. Бид одоогоор худалдан авалт хийдэг үзэгчдээ мэдэж байгаа, тиймээс бидний ажил бол тэдний дурлах саналуудыг өгсөөр байх явдал юм!
Өдөр 13 Тавтай морил кампайн 

Миний емайл жагсаалтанд бүртгүүлсэн хүн бүрт өдөр бүр очих емайл кампайныг зохион байгуулна. Энэ нь тодорхой niche дээр би хэн болох, хэр их баяртай байгаа талаараа бичих юм. ClickFunnels Actionetics ашиглаад автомат емайлын хэсэгт оруулна.

Емайл 1 бол тавтай морил гэсэн миний анхны емайл байх ба өөрийн сонгосон, дуртай niche дээр зорилгоо тайлбарлах юм. Мөн “ямар мужид байдаг?” эсвэл “Дуртай <NICHE> -ийн бүтээгдхүүн нь юу болох?” эсвэл “яагаад <NICHE>-д дуртай талаар?” гм асуултуудыг асуувал зүгээр. Асуулт асуух нь тухайн хүнийг емайлд хариу бичихэд хүргэнэ. Ингэх нь би spammer биш, емайлын жагсаалтынхаа хүн бүртэй ярилцаж байгааг харуулах болно.

Емайл 2-ийн хувьд миний емайлын жагсаалтад байгаа хүмүүсээс судалгаа авах юм. Энэ нь avatar-ийнхаа талаар илүү мэдээлэл авах боломжийг олгоно. Жишээ нь тэд юу хүсч байгаа? Тэдэнд юу хэрэгтэй байгаа, тэдний айдас гм. Сана асуулгаа SurveyMonkey эсвэл Google Forms ашиглаад явуулчихна.

Миний хамгийн дуртай асуулт бол “Хэрвээ таны хамгийн их өвддөг асуудлыг шийдэх шидэт дохиур байгаа бол юуг арилгахыг хүсч байна вэ?”. Үүнийг миний сайн найз Sid Mylavarapu өгсөн юм.

Perry Marshall-ийн “80/20 Sales and Marketing” номноос авсан зарим нэг асуултууд гэвэл

<NICHE> -ийн талаар саявтар юу гүүглэдсэн вэ?
Энэ асуултанд хариу олох нь чамд хэр чухал вэ? бага/ дунд/өндөр
Хайж явсан асуултаа олсон уу? тийм/үгүй

Эндээс асуудлыг ил гаргаж ирж байгаа юм. Бүх ӨНДӨР болон ҮГҮЙ нүүдэд хариулах хэрэгтэй.

Эцэст нь 30 өдрийн кампайны хамгийн чухал асуулт бол <nIcHE>-ийн талаар хамгийн дуртай хэлэх үг, ишлэл, хэлц үг юу вэ? Би үүний хариултыг Өдөр 15 дээр ашиглах юм.

Емайл 3-6 -үүдэд, өдөр 11-ээс олсон affiliate саналуудыг илгээнэ. Сайн affiliate саналууд нэг емайлаас $.02 олдог. Жишээ нь 1000 емайл явууллаа гэхэд $20 олдог. Дараагийн 3 емайлуудыг 30,000 хүнд явуулахад $1,800 олох ба ашиг нь: $1,000 (10,000 emails at $.10/email) - $12,000 (30,000 emails at $.20/email)

Емайл 7-гийн хувьд би тэднээс өмсөх дуртай, сайхан санагддаг футболкны тухай асууна. Үүнийг асууж байгаагийн шалтгаан нь тэд ямар өнгөтэй, ямар дизайнтай, ямар брэндийн фэтболканд дуртайг мэдэх юм. Хэд хоногийн дараа тэдний хувцасны шүүгэнд өлгөөтэй байх футболкны дизайныг гаргах болно. Емайл маань дараах байдлаар бичигдэнэ:

Гарчиг: Хувцасны шүүгээгээ надад үзүүлнэ үү
Сайн байна уу <нэр>,

Би нэг сонирхолтой бүтээлч ажил хийх гээд таниас тусламж асууж байгаа юмаа. Таныг сайхан харагдуулах, үүнийг өмссөнөөрөө та бид <nIcHE> бахархах тийм футболкны дизайн гаргах гаргах гэж байна.

Надад таны тусламж хэрэгтэй байна! Та хувцасны шүүгээ рүүгээ очоод хамгийн дуртай <nIcHE> дээрх футболкны зургаа аваад явуулна уу - та үүнийгээ мэдэж байгаа шүү дээ.

Энэ футболка үнэр орсон, эсвэл заваан байсан ч өмсчихдөг футболка чинь байна шүү! Миний зорилго бол 100-аас дээш санал хүлээн авах, тэгснээр энэ <nIcHE>-ийнхээ трендийг олох, тэгснээр хүн бүр харах тийм футболкийг бүтээх юм!

Хурдхан шүүгээ рүүгээ очоод <nIcHE> дээрх хамгийн дуртай футболкны зургаа аваад энэ емайлд хариу явуулаарай, би тэсэн ядан хүлээх болно!

Өдөр 14 Тэг эрсдэл

Хурдан зарагдах хамгийн амархан бүтээгдхүүний нэг бол футболка гэдгийг би олж мэдсэн. Тэднийг амархан борлуулна, тэднийг дүрслэх хэрэггүй, бүх худалдан авагчид ямар дизайныг сонирхдогийг мэдсэн. Дизайнаа зөв гаргасан бол 6 оронтой тоо бүхий борлуулалт хийхэд бэлэн болно.

Дээрх стратегийг ашиглан 2018 оны 4-р сард 2 долооо хоногийн дотор 5571 футболкыг нэгжийг нь $21-оор борлуулан $117,000 орлого олсон юм! Футболка борлуулах хамгийн гоё нь эхлээд ямар ч зардал гардаггүй, хөрөнгө оруулалт шаарддаггүй, эрсдэлгүй гэсэн үг.

Маш олон компаниуд агуулахдаа дүүрэн футболкатай байдаг. Үнэндээ би Printex (Hannibal, Missouri-д байрладаг) -ийг футболкааа борлуулахдаа хэвлэх ажлыг нь хийсэн юм. Printex нь мөн drop-ship хийдэг болохоор би хэзээ ч бүтээгдхүүнийг эцсийн хэрэглэгчид очих ажилд оролцож байгаагүй.

Printex -ийг ашигласан гол шалтгаан нь тэдний байрлал буюу яг АНУ-ын төвд байсан юм. Түүнчлэн би шуудангийн хайрцагнаас зөвхөн 2-3 бүсийн зайд байсан. Хэрэв би Флоридагаас ирсан захиалгыг Калифорниагаас хүргэнэ гэвэл шуудангийн зардал дахин ихсэх үед би 2 дахин төлөх болно.  
Өдөр 15 Дизайн 

Би өөрийгөө юуг давуулан хийдэг болон юунд бүтэлгүйтдэгээ мэддэг юм. Миний бүтэлгүйтлүүдийн нэг бол футболкны дизайн гаргах. Азаар өөр бизнес эрхлэгчид энэ сул талыг нөхөх 99designs -ийг бүтээчихсэн байна. Энэ бол 40+ дээш насны мэргэжлинй дизайнаруудын футболканд зориулан хийсэн маш гоё дизайнуудыг ашиглаж болох вэбсайт юм.

“Guaranteed” буюу баталгаатай гэсэн үгийг төслийнхөө гарчгаар оруулна. Ингэснээр дизайнаруудад энэ бизнес гэдгийг ойлгуулах болно. Баталгаатай гэдэг нь миний сонгосон дизайныг бүтээсэн хүн надаас төлбөр хүлээн авах юм. Энэ нь 99designs дээр байгаа топ дизайнеруудыг гарган ирж, тэгснээр сайн дизайн гарган авах, тэд төлбөрөө авах боломжийг олгодог. Би хамгийн бага төлбөр болох $199 -ийг тавьдаг. Дээрх зааврыг дагах нь топ дизайнеруудыг гарган ирж, надад маш гоё футболкны дизайн гаргаж өгөх болно.
Өдөр 16-19 Дизайнаа шалгах 

Нэгэнт хүсэлтээ гаргасан бол бүх дизайнерүүд зарыг хараад ажлаа гүйцэтгэн надаар шалгуулах хүртэл 5 өдөр болно. Дизайн гарч ирэхийг хүлээх зуураа дараах сургамжуудыг өөртөө сануулна:

Сургамж #1: 4 болон түүнээс од өгөх. Хэрэв би хэн нэгэнд 5-star review өгвөл бусад дизайнерууд хэнийг сонгосныг минь тэмцээн дуусахаас өмнө харах болно. Надад үнэхээр таалагдсан байсан ч би зөвхөн 4-star reviews - д дуртай.

Сургамж #2: Төслөө баталгаажуулах. Юу ч болсон бай эцсийн бүлэгт ялагчийг сонгоно.

Сургамж #3: Сандрах хэрэггүй. Энэ хэзээ ч бүтэлгүйтэж байгаагүй. Хамгийн муу дизайнерууд эхний өдөр өгдөг бол топ дизайнерууд өөрийн урлагын бүтээлээ дараагийн хэдэн өдөрт бэлэн болгодог. Би тэвчээртэй байх ёстой - хамгийн сайн дизайнууд кампайны төгсгөлд л орж ирнэ.

Сургамж #4: Бүх дизайнерууд бусдынхаа бүтээлийг харах болно. Энэ бол 99designs сайтын хүч юм. Дизайнерууд кампайны хананд бүтээлүүдээ байрлуулан бусад дизайнерууд харж, тэднээс суралцан, надад юу таалагдсан хийгээд таалагдаагүйг харах юм. Эндээс тэд намайг юунд дуртай мэдэх боломжтой.

Сургамж #5: санал сэтгэгдлээ өгөх. 4 болон түүнээс доош од өгөхдөө би дизайнеруудтай ярилцан өөрийн таалагдаагүй зүйлс болон өөрчлөх хэрэгтэй зүйлсийг хэлэх юм. Тэд намайг юу бодож байгааг мэдэхгүй, тиймээс миний хэрэгцээнд тааруулахын тулд тэдний дизайныг сайжруулахад тусална.

Өдөр 20 99designs төсөл дууслаа

Хүссэн өдөр минь ирлээ! Ялагчаа тодруулан үнэхээр гоё харагдах дизайнтай болсон ба дизайнаа сонгох үнэхээр хэцүү байлаа. Гэхдээ хараахан эцсийн шийдээ гаргаагүй, энэ хооронд шинэ үзэгчид байгаа ихээр нэмэгдэсэн.

Миний багадаа сурсан нэг сургамж бол хүмүүс над шиг боддоггүй, мөн миний гоё гэж бодсон зүйлийг тэд худалдан авдаггүй. Би нэг гоё зүйлийг олоод түүнийгээ борлуулахаар болоход тэр маань сайн явдаггүй.

Гэхдээ би өөрийн харилцагч нараас тэдний худалдан авах зүйлийг асуучихсан болохоор энэ фестивал дээр шарсан Oreos байгаа мэт зарагддаг юм!

Зах зээлд гаргахаас өмнө үзэгчдээсээ футболкныхоо дизайныг асуучихсан болохоор санаа зовохгүй байна. Эхний алхам бол 99designs-аас 3 дизайныг сонгох. Дараа нь дизайнеруудын артыг футболк дээр буулгах, би голдуу хар өнгөтэй футболк сонгодог.

Футболк ямар ч зураггүй байх ёстой. Зураг буулгах дэвсгэр цагаан байхыг би хүсч байна. Шалтгаан нь үзэгчид маань дуртай футболкаа сонгоход нь амархан байх болно. Би 3 футболкийг үзэгчиддээ үзүүлэх ба тэд зөвхөн зургаараа л ялгаатай байх юм.

Одоо надад 3 дизайнтай футболкнууд байгаа. Би тэдгээрийг A, B, C зэрэгцүүлэн тавина, үзэгчид алийг нь худалдан авахаа шууд хэлэхээр байх ёстой. Хамгийн сүүлд хийх зүйл бол емайлын жагсаалт руугаа емайл явуулах ба 1 өдрийн дараа футболкний нээлтээ хийх гэж байгааг дуулгана. Би тэдний санаа оноог мэдэхийг хүссэн юм. 

Емайл дотроо A, B, C гэх 3 футболкны зурагаа оруулна. Үзэгчдээсээ алийг нь шууд худалдан авах вэ гэж асууна. Ямар үг ашиглах вэ гэдэг маш чухал. Дуртай юу эсвэл өмсөх үү гэсэн үг ашиглавал тодорхой бус хариултыг авах болно. Худалдан авах гэсэн үгийг ашиглавал, хүмүүс гүйлгээ хийх гэж байгаа болохоор хариулт хэлэхдээ нухацтай ханддаг.

Өдөр 21 Футболканы борлуулалтын суваг

Маргааш нээлтээ хийхээс өмнө футболк зарах борлуулалтын сувгаа хийнэ. Энэ 2 хуудастай суваг байна. Нэг нь захиалгын хуудас нөгөө нь баталгаажуулах хуудас байна.

Захиалын хуудас дээр хэдэн зүйл оруулах ёстой: футболкны талаарх гарчиг, зураг, өнгө брэндийг дүрсэлсэн бичвэр, байгаа размерууд (худалдан авагчид таарах размераа сонгоход туслах хүснэгт). Энэ хуудсанд кредит картаар худалдан авалт хийх формыг оруулсан байна.
Өдөр 22-28 Нээлт 

Цаг нь болжээ! Футболкныхоо нээлтийг хийх цаг. Би өөрийн емайлын жагсаалтад байгаа хүмүүсдээ саналаа хүргүүлэх ба нээлт 7 өдөр үргэлжилнэ. Ингэх нь хамгийн их борлуулалт хийх болно. Эхний хоёр өдөр гайхалтай борлуулалт хийнэ, тэгээд дараагийн 3 өдөр борлуулалт багасна, сүүлийн 2 өдөрт таг зогсоно. Үүнийг борлуулалтын 7 өдрийн цикл гэдэг - би үүнд дуртай шүү!

Дараах байдлаар емайлүүдээ явуулна.

Өдөр 1: Хоёр удаа емайл явуулна
Өдөр 2: Хоёр удаа емайл явуулна
Өдөр 3–5: Нэг удаа явуулна
Өдөр 6: Хоёр удаа явуулна.
Өдөр 7: Гурван удаа явуулна

Өдөр 1 болон 2 нь шинэ футболк гаргах нээлтийн талаар байх болно
Өдөр 3-5 футболка одоо хүртэл зарагдаж байгааг сануулна
Өдөр 6 Футболканы худалдаа 48 цагийн дараа зогсох талаар сануулна
Өдөр 7 цаг явж байгааг сануулсан емайлүүд байна. Өглөөний 10am цагт тэдэнд зөвхөн 10 цаг үлдээд байгаа талаар емайл явуулна. Дараагийн емайл үдээш хойш 6pm, түүний дараа 10pm явуулах ба шөнө дунд худалдаа дуусахыг сануулна.

Маш олон емайл явуулж байгаа мэт санагдах байх лдаа, гэхдээ 7 өдөрт хуваагаад үзэх юм бол тийм ч их биш лдээ. Миний хийх ёстой хамгийн том зүйл бол эхний 2 өдөр худалдан авалт хийлгэхэд ЯАРУУЛАХ, тэгээд дараагийн 2 өдөрт дахиад үүнийгээ хийх. Ихэнх хүмүүс эхний өдрүүдэд авах ба дараагийн өдрүүдэд алдахаас айсан хүмүүс худалдан авалт хийдэг.

Өдөр 29

Емайл цуглуулах хийгээд футболка зарах ажлаа дахин давтана. Юугаар емайл цуглуулах вэ? Гарчигаа сольвол емайл цуглуулах ажил сайжрах уу? $.10-ээр нэг емайл олох боломжтой юу эсвэл affiliate саналыг баярлалаа хуудсан дээр байрлуулах ашигтай юу? Өдөр 6-29 ийн хооронд миний хийснийг сайжруулаад л давтаад бай.

Өдөр 30 Тийрэлтэт өсөлт

Өөрийн компаний хувьд өгөгдлийн сан бий болгох нь миний хийж байгаагүй хамгийн гайхалтай зүйл юм. 30,000+ гаруй емайлын жагсаалттай болсон болохоор би илүү их ашиг хийх боломжтой! Дараагийн 90 өдөрт би дараах зүйлсд анхаарна:

Тэдэнд олон емайл явуулах болно. Өдөрт 2-3 емайл явуулах ёстой. Одоо байгаа гайхалтай affiliates программуудыг судална, брокеруудтай хамтарна, тэдэнд емайлын жагсаалтаа түрээслүүлнэ, заримд нь зарна, мөн өөрийн саналуудыг явуулна. Миний өгөгдлийн санд байгаа емайл бүрээс дунджаар $.30 орлого олно. Жишээ нь та 100,000 емайлын жагсаалттай бол жилд $360,000 -ийн орлого олно. (100,000 emails x.30/email x 12 months).
Тэдэн лүү утасдана. Миний болон бусад affiliate саналуудыг өгөх утсаар ярих кампайныг бүтээнэ. 30,000 емайл цуглуулсан болохоор түүний 30% нь утсаа өгсөн гэвэл миний niche дэх бүтээгдхүүний талаар ярилцах 9,000 орчим утасны дугаар надад бий! 9,000 утасны дугаар нь нэгжээс $2 -ийн орлого авчирна. 3 сар тутамд нэг удаа тэдэн лүү ярина. Дараагийн жилд 9,000 утасны дугаараар миний хийх цорын ганц зүйл гэвэл $72,000 -ын орлого олох юм. (9,000 утасны дугаар x $2x 4 жилд 4 удаа).
Шууд емайл явуулах. Үйлчлүүлэгчийнхээ утасны дугаар болон емайлыг олж авсан ч тэдний 70% -ийг нь одоо хэрэглэж байгаа, бодитой емайл гэж үзнэ. Хэрэв надад 30,000 емайл байлаа гэхэд ойролцоогоор 21,000 нь хүчинтэй. Би дараах саналыг илгээнэ. Сургалтын програм $997, эсвэл 3 хувааж төлөх $397-аар 3 удаа. 05% - 1% нь худалдан авалт авна. 21,000 хүмүүс рүү емайл явуулахад 1% нь худалдан авалт хийлээ гэхэд 210 хүнд $997-ээр сургалтаа зарах ба $210,000.
Надтай яг таарах хамтарч ажиллах хүмүүсийг олох ба тэдэнд өөрийн саналыг емайлаар, утсаар хүргүүлнэ, ингэх нь шинэ үзэгчдийг өөртөө бэлдэж буй хэрэг юм. Энэ зарчмыг харилцааны капитал гэх ба үүнийг би Jay Abraham-аас сурсан юм. Түүний хэлснээр таны асуудал хэн нэгний асуудлын шийдэл байдагаа гэж. Жишээ нь хэрэв би цэцэрлэгт хүрээлэнгийн niche дээр футболка зардаг бол миний үйлчлүүлэгч нар өөрийн цэцэрлэгт хүрээлэнд зориулан хөрс худалдан авч байгаа. Тэгэхээр би хөрс боловсруулах компани байгуулахын оронд ийм үйлчилгээ үзүүлдэг компанитай хамтарч ажиллах ёстой юм. Энэ надад миний хэрэглэгчид юу хэрэг болж байгааг олж мэдээд нийлүүлэх, эндээс би өөрийн орлогоо нэмэгдүүлэх ёстой гэсэн үг!
Сар бүр орлого авчрах үргэлжилсэн хөтөлбөрийг бүтээх. Миний бизнес өргөжихийн хэрээр үйлчлүүлэгч нартаа тасралтгүй үргэлжлэх саналыг хүргүүлэх ба ингэснээр тэд сар бүр үнэ цэнийг хүлээн авч надад байнгын орлого авчрах болно. Google -ээр хурдхан хайлт хийгээд миний сонгосон зах зээл дээр тасралтгүй үйлчилгээ үзүүлдэг компаниудыг олох ба тэднийг модел болгон түүнээс арай дээр нэг зүйлийг бүтээхэд анхаарах болно.

Төгсгөлийн үг

Юуны өмнө миний төлөвлөгөөг уншиж дуусгасанд баяр хүргэе! Таны уншиж мэдсэнээр эхнээсээ төгсгөл хүртлээ ямар нэгэн арга заль, тактик, супер хүчийг, мөн бизнес босгох ямар нэгэн лизенз, диплом авах сургалтыг та эндээс эзэмших шаардлагагүйг харсан байх.

Олон бизнес эрхлэгчид бизнес эхлэхийн тулд маш их мөнгө, цаг, төвөгтэй систем байх ёстой гэж бодоод эхэлдэг. Яг үнэндээ бол үүний яг эсрэгээр энгийн, маш үр дүнтэй систем л таньд орлого авчирдаг гэдгийг би өөрийн амьдралаараа баталсан.

Энд байгаа миний төлөвлөгөөний гол түлхүүр нь “Арлыг эзлэхээсээ өмнө завиа шатаа”. Дуустал нь хий. Энэ төлөвлөгөө шиг амархан, хүндрэл багатай нь олдохгүй байх, бүгд л хүнд сорилтуудтай тулгардаг.

Эцэст нь хэлэхэд мөнгө амархан ирдэггүй, хэрвээ амархан байсан бол бүгд л хийх байсан биз гэдэг үгийг бүү анхаар!

Орчуулсан: Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Зөвлөх Үйлчилгээний Бизнесийг Хэн ч Хийж Болно
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com