Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 12-р сарын 16
The 6 Most Attractive Behaviors (And How to Have Them)
“When you have confidence, that’s what becomes attractive to other people and makes them want to work with you and spend time with you.” – 

Та өөртөө итгэлтэй болоход хүмүүс яагаад таньд татагддаг вэ гэхээр энэ чанар тань тэднийг таньтай ажиллах, цугтаа цагийг өнгөрөөхийг хүсэхэд хүргэдэг байна. Emmanuelle Chriqui.
Сэтгэл татам байх гэдэг нь харагдах байдлаас илүү өргөн утгатай ойлголт байдаг билээ. Нийгмийн сүүлийн үеийн хандлагаас хамаарч энэ ойлголт өөрчлөгдсөөр байдаг ч сэтгэл татам байх нь ихэнхдээ таны үйлдэл, зан чанар, өдөр тутамдаа хүмүүстэй харьцах харьцаанаас хамаардаг байна. Хэн нэгэн таны хувийн чанарт ухаангүй дурласан бол та тэгэж л харагдаж байгаа гэсэн үг. 
Эцсийн бүлэгтээ та алдаа дутагдал, сайн чанаруудтай нэг л бодгаль хүн байгаа. Та эр ч бай, эм ч бай хүнийг сэтгэл татам харагдуулдаг нэлээд хэдэн зан чанар байдаг байна. Эдгээр чанаруудыг өөртөө бий болгож сурах нь таныг илүү сэтгэл татам, эерэг, аз жаргалтай хүн болгодог байна.  
 
Хамгийн дур булаам 6 зан чанар (хэрхэн түүнийг өөртөө бий болгох вэ)

1. САЙН СОНСОГЧ
Хүмүүс өөрийг нь сонсох, ойлгоход дуртай байдаг. Сайн сонсогч байх нь хүнд байх сэтгэл татам чанаруудын нэг зайлшгүй мөн юм. Учир нь энэ нь хүмүүстэй холбоо тогтооход тусалдаг. Бусдын ярихыг сонсож чадвал энэ нь та зөвхөн өөрийн ярих ээлжийг хүлээж байгаа биш ярилцагч та хоёрын хооронд утга учиртай мөчүүдийг бүтээж байдаг. Сайн, идэвхтэй сонсогч байснаар ярилцагч хүнийхээ хэлж байгааг хүлээн авч, түүнд өөрийг нь сонсож ойлгож байгаа гэсэн мэдрэмжийг төрүүлдэг байна. Энэ бол үнэхээр сэтгэл татах чанар бөгөөд хүмүүсийн хоорондын харьцааг хүчтэй болгодог зан чанарын нэг хэлбэр ажээ.
2. ЭЕЛДЭГ БАЙХ
Эелдэг байхад гоц ухаан хэрэггүй бөгөөд хувь хүнд байх бас нэг сэтгэл татам чанар юм. Та эелдэг байхад хүмүүс таньд татагддаг байна, учир нь хүмүүсийн баярлан хүлээн авдаг, хайрлуулсан мэт сэтгэгдэл төрүүлэх эерэг сайхан энэргийг та түгээж байгаа болохоор. Харгис, бардам дээрэлхүү хүмүүсээс илүүтэйгээр эелдэг, халамжтай, амиа боддоггүй тийм хүмүүст илүү татагддаг байна. Та ойр тойрныхоо хүмүүст илүү эерэг, энэрэнгүй хандаад эхлэхэд гайхалтай зүйлүүд таньд тохиолдохыг анзаарах вий. 

3. ИНЭЭМСЭГЛЭХ
Энэ бол маш амархан, хэцүү өдрүүдэд таныг илүү сайхан болгох зүйл гэдэг нь батлагдсан шүү! Хүмүүсийг өөртөө татахад таны хийж чадах хамгийн энгийн, амархан зүйл билээ. Инээмсэглэхэд аз жаргалын гормон (endorphins) ялгарч, таныг илүү эерэг  болгон сэтгэл санааг тань өргөдөг ба илүү их инээмсэглэх шалтгаан болдог, энэ бол төгсгөлгүй цикл юм. Таны инээмсэглэж байгааг харсан хүмүүс мөн эерэг болж аз жаргалтай мэдрэмжээрээ таньтай нэгддэг байна. .  

4. ИНЭЭХ
Инээмсэглэхтэй адил, инээж байгаа хүн хүмүүсийг уруу татдаг ба тэдний хувьд та илүү сэтгэл татам харагддаг байна. Инээд нь аз жаргалын гормоныг ялгаруулдэг бас нэг үйлдэл бөгөөд энэ нь сэтгэл санаа, бие махбодийн хувьд эрүүл байхад тусалдаг байна. Стрессийн төвшин буурч, энэ нь таныг илүү сайхан ааш зантай болгоно. Хүмүүс инээж байгаа хүнд уруу татагдан инээх ба эргээд тэд таныг инээлгэнэ. Инээх нь сайхан мэдрэмжийг авчрах ба өөрт нь сайхан мэдрэмж авчирсан тэр хүндээ хүмүүс илүү татагддаг байх нь. 

5. ИТГЭЛТЭЙ БАЙХ
Өмнө хэлсэнчлэн итгэлтэй байх бол гол түлхүүр! Итгэлтэй байх нь сэтгэл татам байх түүнчлэн өөрт маш сайхан мэдрэмжийг авчирдаг байна. Өөртөө, өөрийн гаднах үзэмжиндээ, өөрийн чадвартаа, ажилдаа итгэлтэй байх нь хүмүүсийг уруу татдаг байна. Хэрвээ та өөрөөсөө ичдэг, өөртөө дургүй байх нь хүмүүсийг таньтай харьцахаас зайлсхийхэд хүргэнэ. Харин эсрэгээр, өөрийнхөөрөө байж чадвал бусдыг сайхан мэдрэмж, өөрсөддөө итгэлтэй болгоход туслах боломжтой. Өөртөө итгэлтэй байдлаа харуулсан хүмүүс дур булаам харагддаг. 

6. ДОХИО ЗАНГААГ ОЙЛГОХ 
Сайн сонсогч байх чухал, гэхдээ хүмүүст хэлэхгүй зүйл гэж байдаг? Хэн нэгний биеийн хэлийг уншиж сурах чадвар таныг бүр ч сайн сонсогч болгоход тусална. Өөрөөр хэлбэл хүмүүсээр хэлүүлэлгүйгээр тэднийг мэдэрч, ойлгох чадвартай байх. Санаа тавих бол сэтгэл татам чанарын нэг бөгөөд аман бус дохио зангааг ойлгох чадвар юм. Хэн нэгний дохио зангааг унших чадвартай байснаар та тэднээс асуухгүйгээр тэдэнд хэрэгтэй зүйлийг ойлгон, энэ нь таньд бусадтай харьцах эрүүл, эерэг, урт хугацааны харилцааг авчрах юм. 

Та эндээс гоо үзэсгэлэн нүдийг, зан чанар бүхэл ертөнцийг өөртөө татаж байгааг харж байна. Өөрийн зуршил, сонголтондоо цаг гаргаад өөрийн зан чанарыг бусдыг татах зан чанараар өөрчилж, өөрийн амьдрал дах нийгмийн харилцаагаа гайхалтай болгоорой. Энэ зөвхөн таны хайр дурлалын асуудалтай холбоотой зүйл биш таны насан үүрдийн нөхөрлөлийг бий болгоход хамаатай юм. Хүнийг хайрладаг, эелдэг, энэрэнгүй байх эдгээр зан чанарыг өөртөө төлөвшүүлснээр таны амьдрал эерэг, илүү сайхан болохыг та олж харах болно. 

Хүндэтгэсэн Чагнаадаржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com