Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 8-р сарын 25
Нөлөөтэй хүмүүс төрдөггүй, тэд бүтээгддэг юм...
“If you fail to plan, you are planning to fail.” — Benjamin Franklin

“Хэрэв та төлөвлөхдөө бүтэлгүйтэж байгаа бол бүтэлгүйтэхээ төлөвлөж буй хэрэг юмl.” — Benjamin Franklin
Төлбөргүй 7 өдрийн сорилт

Laptop Lifestyle Mentor

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд - Chiropractors thechiropracticphilanthropist.com

Бариа засалчдын лаптоп амьдралын стайлыг үүсгэн байгуулагч Dr. Ed Osburn.

Онлайнаар өгөөжтэй бизнесийг босгосон Ed бариа заслын мэргэжилд топ хувь нэмэр үзүүлсэн хүн юм.

2015 онд бариа заслын салбарын манлайлагч болох Maverick and Genius Icon хэмээх нэр хүндтэй шагналыг авчээ. Ed дэлхий даяар бариа заслын мэргэжилтнүүдийг дасгалжуулдаг байна.

Бариа заслын мэргэжилтнүүдийн #1 подкастаа (the chiropractic philanthropist) анх нээхдээ бариа засалчдыг дасгалжуулах онлайн сургалтын Academy (Laptop Lifestyle Academy) - аа 500 оюутантай эхлүүлсэн бөгөөд илүү ихийг хүсэх тэд нартайгаа ахан дүүс болцгоосон байдаг!

Ed эмч нарыг 6 оронтой бизнес босгоход нь нөлөө үзүүлэн дасгалжуулахад ихээхэн хүчин чармайлтаа зориулсан байдаг. Ed - ийн философи бол “МӨРӨӨДӨЛДӨӨ хүрэхийн тулд юунд ч дадлагажиж болно….АМЖИЛТ өөрийн амьдралд зардал гарган ирэх ёсгүй. ”

10 гаран мянган бизнес эрхлэгчидтэй хамтран ажилласны дараа хүн хэзээ паникт орж урагш хөдлөх чадвараа алддагийг нээсэн бөгөөд энэ нь нэг л зүйл байдаг: бүтэлгүйтлээс айх. Тэгэхээр надад нэг хэлэх зүйл байна.

Мухар үнэн юу вэ гэхээр та бүтэлгүйтэх нь тодорхой. Гэхдээ энэ таныг зогсоох ёсгүй юм. Бодит амьдрал дээр бүтэлгүйтэхээс айхад хүч байдаг…. мөн бүтэлгүйтэх өөрт нь хүч байдаг.

Бүтэлгүйтэх бүрт түүнийг засаад урагшаа явах боломж гарч ирдэг. Энэ процессийг давтаад л байвал та сайжраад л байна.

Энэ сайжралт чинь таныг амжилт руу хөтөлнө. Энэ сайжралт мөн айдсыг аажмаар багасгадаг болохыг би олж мэдсэн шүү. Анх удаа эхэлж байснаа бодвол хэдэн жилийн бизнес хийсний дараа би бүтэлгүйтэхээс маш бага айдаг болсныг та харж байна. Тиймээ, эрсдэл хийх олон зүйл гардаг.

Гэхдээ л хэрвээ би бүгдийг алдвал ямар ч эргэлзээгүйгээр дахин эхэлнэ. Тиймээс энэ номонд орсон хүмүүсийг таниас өөр хүмүүс гэж битгий бодоорой.

Та, хэдэн жилээр хоцорч яваа яг л бидэн шиг хүмүүс…. Миний FB бизнес хуудсанд Like дарсан ээжээс минь өөр хүнгүй, миний эхэлж байсан тэр үед яваа байж магад! Миний энэ төлөвлөгөөг уншаад нэг зүйлийг санаж яваарай: Би таньд итгэж байна! Та өөртөө итгэдэгээс чинь илүүгээр би танд итгэж байна. Та эргэлзсээр байсан ч би таныг хийж чадна гэдэгт итгэсээр л байна.

Миний доор оруулах хамгийн хүчтэй 4 суурь ойлголтыг хэрэгжүүлээд таныг амжилтанд хүрээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Эдгээр бол:

1 дэх долоо хоног: Төлөвлөх
2 дах долоо хоног: Тараах
3 дах долоо хоног: Бүтээх (Энгийн байдлаа хадгал)
4 дэх долоо хоног: Цэвэрлэгээ ба Томруулах

Эхлэхээс өмнө нэг зүйлийг хэлье. Таны амжилтанд хүргэх 2 маш чухал нууц бий.

Нэг. Өөрийн бизнесийн дотоодод домгийг бүтээх, 5 эсвэл 10, 15 жилээр үргэлжлэх ямар нэг зүйлийг бүтээх

Хоёр: Та амжилттай бизнес босгохын тулд гэр бүлийн харилцаа, эрүүл мэнд, оюуны болон сэтгэл санааны байдлыг үл харгалзан үүнийг хийнэ хэмээн өөртөө амлалт өгөх

Энэ хоёр элементийг зохицуулж чадах юм бол та онлайн бизнесд амжилт гаргана. Эхлэхэд бэлэн үү? Гүн лүү шумбацгаая!

Эхний долоо хоног: Төлөвлөх:

“Хэрэв та төлөвлөхдөө бүтэлгүйтсэн бол та бүтэлгүйтэхээ төлөвлөж буй хэрэг юм”

“If you fail to plan, you are planning to fail.” — Benjamin Franklin

Өдөр 1: Хувийн төлөвлөгөө

Ямар ч бизнес эрхлэгчийн хувьд яагаад бизнес босгохыг хүсч буй зарчмаа тодорхой болгох нь хамгийн чухал байдаг.

Яагаад надад хэрэгтэй билээ?

Юу нь тийм чухал гэж?

Миний туршлагаас харахад хариулт нь энэ нь дараах 2 зүйлийн аль нэг нь байдаг: НӨЛӨӨ, ОРЛОГО.

Эцэст нь хэлэхэд бидний амьдралд хамаатай зүйлс гэвэл бидний оршихуй, гэр бүлийн харилцааны чанар, эхнэр, хүүхэд, гэр бүлийн гүн гүнзгийн харилцаа чухал байдаг. Тиймээс эхний өдөр миний эн тэргүүнд тавих зүйлээ гаргаж ирэх ба дараагийн 30 өдрийн календарь дээр дараах зүйлсийг жагсаана:

Өдөр тутмын бясалгал, өөрийгөө халамжлах
Эхнэртэйгээ 2 долоо хоног тутамд болзох
2 хүүтэйгээ долоо хоног бүр болзох
Дасгалжуулагчтайгаа тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Ийнхүү эн тэргүүний зүйлсээ жагсаасны дараа сарын үлдсэн өдрүүдэд хийх зүйл рүүгээ ороход итгэлтэй болох юм.
Өдөр 2: Гол зүйлээ тодоор харах 

Өөрийн дургүй зүйлээ хийхэд амьдрал дэндүү богинохон. Тиймээс л би өнөөдөр энэ асуултад хариулж байгаа юм, “Би үнэхээр юуг хүсээд байгаан?” Үүнийг тодорхой болгохын тулд

“Би хэнтэй ажиллахыг хүсч байна?”

“Миний тэр үйлчлүүлэгч ямар байх вэ?”

“Тэр хүнтэй би ямар харилцааг бий болгохыг хүсч байна?”

“Би групп дасгалжуулалт, зөвлөх, тасралтгүй групп харилцааг хүсч байна уу?, ”

“Дижитал бүтээгдхүүн эсвэл онлайн сургалт хийхийг хүсч байна уу?”

Өөрийн хамтрах энэ идеал үйлчлүүлэгчийг тодорхойлоход гүн орох болно. Энэ хүн хэн байх билээ? Тэдний нэр хэн вэ? Тэд юуг хүсч байна? Тэдний хэрэгцээ юу байна? Тэдний асуудал юу байна? Энэ бүгдийг жагсаан бичээд, тэднийг илэрхийлэх зургийг нэмнэ.

Үүнийгээ хэвлээд ажлын өрөөний ханандаа өлгөнө. Энэ хүн - энэ аватар миний маркетингийн тест хийн мессэжээ хүргэхэд туслах юм.

Өдөр 3: Бэрхшээлүүд

Өнөөдөр өөрт тулгарах сорилтуудыг урьдчилан харах, амжилтанд хүрэх замд таарч болзошгүй бэрхшээлүүдийг арилгах өдөр. Дараагийн нэг сард хийх гэр бүлийн үүрэг хариуцлага, амралтын өдрүүд, онцгой арга хэмжээнүүд эсвэл миний төслөөс гадуурх амлалтуудаа урьдчилан харна.

Эдгээр амлалтуудыг гүйцэлдүүлэхэд орох цаг, өдрүүдээ тооцно, тэгээд энэ цагуудад бүтээлч байдлаа нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргана. Ингэж ирэх ажлуудаа төлөвлөснөөр амжилт гаргахаас өөр аргагүй байдалд орох юм.

Өдөр 4: Аватар

Өнөөдөр өөрийн аватар луу гүнзгий орох өдөр. Өөрийн идеал үйлчлүүлэгчээ харан тэдний өвдөлт нь яг юу вэ? Тэдэнд ямар асуудал байж болох вэ? Үндсэн асуудлаас ургаад ямар асуудлууд гарах вэ?

Тэдний асуудлууд, өвдөлтүүдийг жагсаасны дараа тэдгээрт хэрхэн хариулах дээр ажиллана - тэдэнтэй ярилцана. Эдгээр асуудлуудыг шийдэх ямар боломжит шийдлүүд байж болох вэ? Шийдлийг олсны дараа системээ бүтээх болно. Томьёолбол: АСУУДАЛ/ӨВДӨЛТ>> ШИЙДЭЛ>>СИСТЕМ

Асуудал: Эмнэлгийн бүх ажилтнуудад нэг түгээмэл асуудал байдаг. Энэ бол эмнэлгийн бизнесээ катализэд оруулах. Хэрэв эрүүл мэндийн мэргэжилтнүүд тэнд байхгүй бол мөнгө орж ирдэггүй. Асуудал нь тэд өөрсдийгөө бизнесээсээ хэрхэн тусгаарлах вэ?.

Өвдөлт: Тэд цаггүй болж хувийн амьдралынх нь чанар хэцүүддэг. Ихэнх эмч нар хувийн эмнэлэгтээ уягдчихдагаас болоод тэдний гэр бүл олон жилийн туршид тэднийг үгүйлдэг.

Шийдэл: тэдний орлогод болон нөлөөг аюулд оруулахгүйгээр тэднийг эмнэлгээс нь чөлөөлөх.

Систем: Онлайн сургалтууд, дижитал бүтээгдхүүнүүд, алсын зайн зөвөлгөө - эдгээр бол маш өндөр өгөөжтэй, маш их үнэ цэнийг агуулж байдаг. Энэ СИСТЕМ бол тэдний хүссэн үр дүнг авчрах гаргалгаа бүхий алхамуудтай байна.

Эдгээр бол 4 дэх өдөр төвлөрөх зүйлүүд бай юм.
Өдөр 5: Мэссэж 

Өнөөдөр олон нийтэд тест явуулах ажлыг хийх ба үүгээр өөрийн мессэжийг тодорхойлно. Сошиал дээр очоод - Facebook болон Instagram -д текст пост эсвэл лайв бичлэг хийнэ. Өөрийн аватартай ярилцан тэдний асуудлыг тодорхойлон, миний зах зээл дээр тэдний хүсч буй шийдлийг хөгжүүлснээ хэлнэ.

Түүнчлэн миний зах зээл дээрх төлбөргүй, хаалттай группүүдийг хайх болно. Би алгуур пост оруулан тэднээс асуулт асуун, engage хийлгээн, тэдгээр группийн хүмүүсийг цуглах боломжийг олгоно.

(“алгуур,” гэдэг нь ямар нэгэн бүтээгдхүүн үйлчилгээг сурталчлахгүй, харин тэдгээр хүмүүстэй харилцаа холбоогоо бүтээхийг оролдох болно.)

Хүмүүсийн хариулт дээр үндэслэн надад хэрэгтэй мэссэжүүдийг тодорхойлно. (Энэ нь нэлээд хэдэн оролдлогыг шаардах байх, гэхдээ л гэрийг даалгавраа юун түрүүнд сайн хийвэл би гайхалтай мэдээллийг цуглуулах болно!)

Өдөр 6: Брэнд ба бүтээгдхүүн

Өөрийн асуудал болон шийдэл дээр үндэслэн би өөрийн бүтээгдхүүн, бизнесийг бүтээх болно. Би өнөөдөр эхлэх хэрэгтэй, учир нь гайхалтай лого хийхэд 2-3 хонох байх, үүнийг хэн нэгнээр хийлгэнэ.

Нөөц бололцоо: хэрэв би график дизайнер хөлслөх бол Youzign, Fiverr, эсвэл DesignCrowd очоод 24 цагийн хугацаанд лого хийх хэн нэгнийг хайх болно, түүнийг засах янзлах хэрэг гарч болох тул хугацаагаа илүү авч байгаа юм.

Онлайнаар бизнес эрхэлдэг олон хүнийг харж байхад тэдний томоохон алдаануудын нэг бол эхний минутанд гацдаг явдал. Тиймээс миний хийх зүйл бол нээлтээ хийн, мөнгө аль болохоор хурдан хүлээн авах. Брэнд болон логог банкиндаа мөнгөтэй болсны дараа хийж болдог зүйл.

Логогоо хэрхэн амархан арга замаар бэлэн болгох вэ?

Би компанийхаа тухай, юунд нарийн мэргэшсэн талаараа дизайнертаа хэлнэ.
Би хамаарал бүхий, надад лавлагаа өгөх магадлалтай вэбсайтуудыг өгнө.
Хамгийн багадаа 2 өрсөлдөгч нарын лого, брэнд, вэбсайтыг олж өгнө.
Миний брэнд, лого яг ямар байхыг хэлнэ.
Мөн өнгөний palette-аа өгнө.
Боломжтой бол tagline-аа өгнө.

Хамгийн хурдан, үр дүнтэй, зах зээлд гаргаж болохуйц брэнд гаргахын тулд өрсөлдөгчийг судлах байдаг. Энэ 48 цагаас их хугацаа орохгүй дээ.

Өдөр 7: Төлөвлөгөө (Blueprint)

Өнөөдөр дараагийн 3 долоо хоногийг төлөвлөнө. Би юу бүтээхийг хүсч байгаагаас эхлэх ба дараа нь буцаж очоод ажиллана, тэгээд reverse-engineering буюу дахин сайжруулсаар 12 сарын дотор 7 оронтой орлого олох - зорилгодоо хүрнэ!

Жишээ нь хэрэв жилд $1 сая (сард $83,500), гэж төлөвлөсөн бол сарын төлөвлөгөөгөө хэрхэн хийхээ зохицуулна. Энэ 30 өдөрт 20 үйлчлүүлэгч $20,000 гэж төлөвлөсөн.

Хэрэв та хэзээ ч онлайнаар орлого олж байгаагүй бол их санагдах байх, гэхдээ миний туршлагаас энэ боломжтой зүйл. Би зөв чиглэлд оруулах мэдээлэл мөн баталгааг үйлчлүүлэгч нартаа өгнө.

Миний бүтээгдхүүний нээлт $99 bump (upsell) -тэй, сар бүрийн $99-ийн тасралтгүй сургалттай, high(er)-ticket offer буюу өндөр үнэтэй $4,000 хэрэгжүүлэх сургалт, $997-ийн гол санал байх болно.

2 дах долоо хоног: Тараах “ Imperfect action is better than perfect inaction - Төгс бус үйлдэл бол төгс үл үйлдэхээс дээр.” — Harry Тruman

Өдөр 8: Facebook

Өнөөдрөөс маркетингийн ажлаа эхлүүлнэ. Өөрийн бүтээгдхүүн эсвэл брэндээр бизнес пейж нээнэ, мөн хувийн профайлд нэгдэх хүсэлтүүдийг өөрийн үнэ цэнэ өгч чадах Facebook группүүдээс урина.

Дөнгөж эхэлж байгаа болохоор Өдөр 8 миний домог болох төслийн суурь болох ба миний хурдан амжилтанд хүрэх маркетингийн хүчин чармайлтын эхлэх цэг юм. Хамаарал бүхий группүүдэд үнэ цэнэ өгөхдөө үргэлж санаж байх зүйлс:

Группүүдийн дүрэм журмыг шалган үзсэнээр тэднийг ойлгох
Группийн moderators-оос пост оруулах зөвшөөрөл авна.
Бусдын постонд коммент бичин feedback-аар хангана
Сайн дураар ТӨЛБӨРГҮЙ үнэ цэнийн нэмнэ.
Энд өөртөө үйлчлэхгүй

5 минутийн үнэ цэнэ өгөх постуудыг бэлдэн сошиал сайтуудаар тараана (Facebook, Instagram, LinkedIn, YouTube). Үзсэн хүмүүсийг шейр, engage, follow хийхийг асууна.

Энд би хамгийн сайн зүйлсээ хуваалцах ба өөрийн эксперт гэдгийг энд харуулахаар гайхалтай үнэ цэнийг өгөх болно. Яг үнэндээ энэ бол үнэхээр хүчтэй, үүнийг дараагийн 10 өдөрт хийх болно. ХҮЧТЭЙ болгохын тулд BuzzSumo-оос хамгийн тренд болж байгаа сэдэв болон гарчгуудыг хайх болно.
Өдөр 9: Facebook группийн сорилт (Challenge) 

Өнөөдөр трафикийг хянаж, анхааралыг нь татаж эхэлнэ! 9 дэх өдөрт миний тодорхойлсон ГОЛ асуудлын (Хэрэв фитнесийн niche дээр жин хасах гол асуудал бол 7 хоногийн Төлбөргүй Beach Fit Challengе нь салбар асуудлыг шийдэх) салбар асуудлыг шийдэх 7 хоногийн ТӨЛБӨРГҮЙ чэллэнжийг хаалттай Facebook community - даа хийнэ.

Төлбөргүй 7 хоногийн чэллэнжийн зорилго нь өөрийн давуу байдал, итгэлийг өсгөх, кейс-тэй болох (үр дүнг харуулах), миний тодорхойлсон аватарийн гол асуудлыг баталгаатай болгоход оршино. Хаалттай группийн дотор группийн дүрэм, ЗОРИЛГО, чэллэнжийн хүссэн үр дүнг постолно.

Үүнийг пейжний дээд талд pin-дэнэ. Энэ чэллэнжийг амжилттай болгохын тулд үүний эргэн тойронд маш их үйлдэл хийх хөдөлгөөнүүдийг зохион байгуулах нь чухал. Түүнчлэн хүчтэй соёлыг бүтээх хэрэгтэй. Төлбөргүй чэллэнжэд оролцогсдод миний өдөр тутмын пост, бичлэгнүүдийг харж байх нь гишүүдэд маш чухал. Тэднийг сэтгэлийг хөдөлгөхийг хүсч байна. Хэрхэн хийх вэ:

Группийн дүрэм журмыг постолно
Богино хугацаанд гайхалтай үр дүнг авах талаар ярилцана.
Группээ амархан тогтоох нэрээр нэрлэнэ (Beach Fit Crew гм).
Шинэ гишүүдийг tag - лан энэ хөдөлгөөнд нэгдсэнд нь баяр хүргэнэ.

5 минутийн үнэ цэнэ өгөх постуудыг бэлдэн сошиал сайтуудаар тараана (Facebook, Instagram, LinkedIn, YouTube). Үзсэн хүмүүсийг шейр, engage, follow хийхийг асууна.

Өдөр 10: Хүчин чармайлтыг бүтээх

Өнөөдрөөс эхлээд группдээ пост оруулан юу хийж байгаагаа үзүүлэн, маш их үнэ цэнийг өгөх, чэллэнж дах хүмүүсийн хүчин чармайлтыг бүтээнэ. Түүнчлэн жинхэнэ чэллэнжийн нээлт удахгүй эхлэх гэж байгааг өдөр өдрөөр цаг урсаж байгаагаар урьдчилан харуулах болно.

Миний бизнес пейж, хувийн профайл зэрэг хамаарах Төлбөргүй группдээ Facebook Live хийн чэллэнжэд нэгдэхийг урих ба Төлбөргүй чэллэнжээр трафикийг авах болно.

Үүнийгээ цаашид үргэлжлүүлэн сурталчлах ба одоогоор группд байгаа хүмүүсээс шейр хийн, найзуудаа нэмэхийг асуух болно.

Гэхдээ би тэнд зогсохгүй. Нэмэх болон шейр хийхэд дараах дүрмийг баримтлана:

7 өдрийн чэллэнжэд шинээр хүн нэмсэн гишүүдийг тэдний постонд tag-лана
Tag-ласан постны дотор яагаад тэд нар группд нэмэгдсэнийг оруулна
ЯАГААД? Энэ тохиргоо нь шинэ гишүүд чэллэнжийн талаарх постуудыг харах ба тэднийг группд идэвхжүүлэх зорилготой. Хэн ч тэдний зөвшөөрөлгүйгээр хаалттай болон нээлттэй группд тэдний зөвшөөрөлгүйгээр нэмэгдэхэд дургүй байдаг.

Миний таргет бол 7 хоногийн Төлбөргүй чэллэнжэд 200 хүнийг бүртгүүлэх.

Өдөр 11: Сорилтын төлөвлөгөө - Blueprint The Challenge

Өнөөдрийн хийх зүйл бол чэллэнжийн 1-7 өдрүүдийн төлөвлөгөөг гаргана.

Анхааруулга: 7 өдрийн чэллэнж нь private Facebook community дотор лайв хийгдэнэ.
Үргэлжлэх хугацаа: 90 минут
Даалгавар: заавар болон ашиглах материалыг нэмж өгөх ба 24 цагийн дотор гүйцэтгэх даалгаврыг өгнө.

7 өдрийн чэллэнжэд оролцож буй гишүүд шууд хариулах live-stream video-г санал болгоно. Энэ нь бусад гишүүд хариуцлагатай байж хамт олныг босгохыг зорино. Багын бүрэлдхүүнийг бага зэрэг хариуцлагатай болгож буй хэрэг.

Багийн гишүүдийн хүсч буй ҮР ДҮНТЭЙ нүүр тулах хэрэгтэй. Хэрэв би тэдэнд үр дүнг өгч чадвал тэд надад итгэн хөрөнгө оруулах юм.

Өдөр 1: Ложистик, эхний сургалт нь 7 хоногийн чэллэнжийн хамгийн сайн үр дүнг хэрхэн авах вэ… энэ талаар мэдээлэл өгөх.
Өдөр 2: Ашиглах материал, бэлтгэл. Миний гишүүд тэдний хүссэн үр дүнд хүрэхийн тулд юу хэрэгтэй вэ?
Өдөр 3: Үнэ цэнэ ба систем. Одоогийн байгаагаас нь өндөр төвшний чэллэнж байх ба тэд хийж чадна хэмээн өөрсдөөр нь зөвшөөрүүлэх ёстой!
Өдөр 4: Тойм. 1-3 дах өдрүүдээ тоймлон, тэд зөв зам дээрээ байгааг шалгах
Өдөр 5: Үнэ цэнийн сургалт, онлайн семинараар борлуулалт хийх (Russell Brunson - ий төгс семинар зааврыг ашиглах)
Өдөр 6: Яаруулах, сурталчилгаа, асуулт хариултын лайв
Өдөр 7: Яаруулах, сагсаа хаах

Би маш их үнэ цэнийг хүргэж чадахгүй гэдгээ мэднэ. Гол шийдэл/систем рүүгээ анхаарах ба үүнийг 5 дах өдрийн вэбинараар харуулах юм. Би үүнийг үргэлж хамгийн түрүүнд санаж явах болно.
Өдөр 12: Ам нээх 

12 дах өдөртөө Challenge Facebook группд холбогдосон хамгийн багадаа 10 хүнтэй хувийн мессэж явуулна. (Тиймээ, та зөв уншсан - чэллэнжэд оролцож буй хувь хүн бүрт мессэж явуулна)

Тэднээс, хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээллийг найзууддаа шейрлэхийг асууна. Энэ нь группийн гишүүдтэйгээ гүн харилцаанд орох, маркетингаа хийхэд надад мэдээлэл цуглуулах боломжийг өгөх юм.

Энэ процессд жаахан цаг орох ба урт хугацаандаа ашиглах арга биш гэхдээ өгөөж нь маш их байдаг. Энэ нь бүтээгдхүүнээ хийх маш их стрэссээс хамгаалах, байж болох алхамуудаа зөв болгоход тустай! Нэмээд группийн гишүүдээсээ хэрхэн үйлчилгээ үзүүлвэл хамгийн сайн байх талаар судалгаа авснаар нэмэлт мэдээллийг цуглуулах болно.

Facebook пейжний events feature - ашиглаад 7 хоногийн чэллэнж эвентүүдийг бүтээнэ. Энд эвент болон өдрүүд, цаг, сэдвүүдийг зарлана. Тэгээд лайв сургалтанд бүх гишүүдээ урих юм.

Өдөр 13: Группд төвлөрөх

Өнөөдөр Төлбөргүй 7 хоногийн чэллэнж эхлүүлсэн группдээ төвлөрөх ба бусад хамаарал бүхий Facebook группүүд болон мэдээллийн сувгуудад мэдээлээ шейрлэнэ. Би өөрийн төлөвлөгөө (200 Төлбөргүй чэллэнжийн гишүүдтэй байх) болон тэдний хүсч буй үр дүнд хүрэхэд юу хэрэгтэй байгааг анхааралдаа авна.

Ямар тохиргоо тэдэнд хэрэгтэй байна? Би ичихгүйгээр өөрийгөө зах зээлд сурталчилна. Түүнчлэн долоо хоногийн контент бүтээх чэллэнжийг өөртөө эхлүүлнэ. Эхний өдрийн лайв хийх сургалтын слайд дээрээ ажиллана (Zoom дээр хийнэ).

Өдөр 1: Logistics: “7 хоногийн чэллэнжээс хэрхэн хамгийн их үр дүнг авах вэ… үүнийг хэрхэн хийх вэ”, Слайд бэлтгэхэд анхаарах зүйлс:

 PowerPoint эсвэл Keynote дээр слайдаа бэлтгэнэ.
 Fiverr дээрээс мэргэжлийн дизайнер хөлслөн брэнд болон өөрийн слайд дээр зөвлөгөө авна.
Слайдууд дараах дараалалтай байх ёстой:
Одоогийн байдал хүрэхэд өөрт тааралдсан сорилтуудын талаарх түүх
Өмнөх сургалтуудын талаар
Зохион байгуулах сургалтын талаар
Сургалтууд (Өндөр төвшнийl)
Даалгавар

4. Нэг слайдад 1-2 минут зарна (60 слайд = 90 minutes).
5. Слайд бүрт нэг зураг, 1-2 үгнүүдийг оруулна.

Чэллэнжийн сургалтуудыг бичлэг хийн Facebook Challenge grouр-ийн дотоодод постолохоор зохицуулна. Эдгээрийг дараа нь Төгс Вэбинар хийхдээ, мөн жинхэнэ дижитал сургалтаа зах зээлд гарган борлуулахдаа вонусаар өгөх юм!

Өдөр 14: Трафикийн хяналт

Төлбөргүй 7 хоногийн чэллэнжэд оролцож буй зарим хүмүүсээ (трафик) хянаж эхлэхийг хүсч байна. Үүнийг хийхийн тулд надад емайлыг нь бүртгэх газардах хуудас хэрэгтэй. Өнөөдөр ClickFunnels руу очин аккаунт нээн энгийн газардах хуудас бэлтгэнэ. Энд өөрийн брэнд болон мессэжийг хүргэх энгийн бэлэн загварууд байдаг.

Зорилго бол чэллэнжэд оролцож буй гишүүддэйгээ холбогдох, өөрийн саналыг шууд хүргэх юм. Би тэднийг миний емайл листэд бүртүүлэхийг асуух ба хэрэв тэд миний хүссэнээр хийх юм бол би өдөр тутмын сургалт болон мэдээллээ шууд тэдэнд илгээх боломжтой болох юм. Учир нь заримдаа Facebook Challenge группийн дотоодод тавьсан мэдээлэл тэдэнд очоогүй байдаг.

Өнөөдөр миний емайл листэд бүртгүүлсэн хүмүүст очих автомат емайлүүдийг бүтээх болно. Би гар утсан дээрээ Nuance speech-to-text app - ийг ашиглах ба емайлүүдээ энд засварлан илгээх юм.

Эцэст нь чэллэнжийн 2 дах өдрийн сургалтын слайдуудыг бүтээх ажилдаа орно.

3 дах долоо хоног: Бүтээх (энгийн байдлаа хадгал) “ Knowledge is a process of piling up facts; wisdom lies in their simplification - Мэдлэг бол баримтуудыг цуглуулах процесс юм; ухаарал тэднийг энгийн болгоход оршдог..” — Martin H. Fischer

Өдөр 15: Сургалт

Өнөөдөр Төлбөргүй 7 хоногийн чэллэнжийн эхний өдөр. Хаалттай Facebook группийн дотоодод анхны лайв сургалтаа хийнэ. Үүгээр чэллэнжийн танилцуулгыг хийх ба 30 минутын цэвэр үнэ цэнийн хамт, нийтдээ нэг цаг орчим үргэлжилнэ.

Миний тодорхойлсон өвдөлт, болон асуудлын эргэн тойронд тэдний итгэл үнэмшлийг өөрчлөх, асуудлыг даван, амжилтанд хүрч болохыг нотлон харуулна. Би тэдэнд итгэж байгаа.

Түүнчлэн Төлбөргүй чэллэнжийн 3 дах өдрийн слайлаа бэлтгэнэ. Төлбөргүй 7 хоногийн чэллэнжээ томруулах, сурталчлахаа хэзээ ч зогсоохгүй.

Өдөр 16: Сургалт ба үнэ цэнэ

Төлбөргүй чэллэнжийн 2 дах өдөр! Энэ сургалт нь ашиглах материал болон бэлтгэх талаар 1 цагийн сургалт байна. 2 дах өдөрт хүргэх мэдээллүүд:

Вэбсайтууд, downloads, заавар, лавлагаа зэрэг гол үйлчлүүлэгчийг амжилтанд хүргэхэд дэмжих материалууд
Түүхүүд, хүмүүсийг үйлдэл хийлгэх хөгжилтэй уур амьсгал
Чэллэнж бүр таарсан урттай байх ёстой, бүх контентуудыг онлайнаар бүгдийг нь нь авах боломжгүй. Онлайнаар 2-3 сургалтыг өдөр бүр явуулах ба группдээ маш их үнэ цэнийг нэмэх болно.

Хэрэв миний төлбөргүй чэллэнж группийн гишүүд бүх сургалт, заавар, ашиглах материалыг хэрэглэж чадахгүй бол 5-7 дах өдрүүдэд бонус болгон нэмэлтээр гацаа гаргах (Жинхэнэ үнэ цэнэ бүхий бонус!) бичлэгүүдийг хийж тусална.

Өнөөдөр чэллэнжийн 4 дэх өдрийн сургалтын чэллэнжийг бүтээнэ. Хэрэв та анзаарсан бол би одоохондоо бүтээгдхүүнээ хийгээгүй байгаа. Тиймээс өнөөдөр бүтээгдхүүний агуулгаа гарган, жагсаана.
Өдөр 17: Сургалт ба Үнэ Цэнийг Бүтээх 

Төлбөргүй 7 өдрийн чэллэнжийн 3 дах өдөр! Сургалтаа Facebook чэллэнж группийн дотооддоо хийнэ. Энэ сургалт нь үнэ цэнийг бүтээх, ингэснээр тэдний анхны асуудал болон сорилтын эхний хэсгийг өндөр төвшний шийдлээр хангана.

Өөрөөр хэлбэл, энэ нь өндөр төвшний заавар байх юм. Түүнчлэн тэдний одоогийн итгэл үнэмшлийг сорин, амжилтанд хүргэх тэдний чадварыг нотолж харуулна. Мөн чэллэнжийн 5 дах өдөр хийх төгс вэбинараар танилцуулах санал болон боломжоо оруулан слайдуудаа бүтээнэ.

ClickFunnels - ийн дотоодод энгийн газардах хуудсыг бүтээх ба хэн нэгэн энд газардсанаар миний хөтөлбөрт (SYSTEM) төлбөр хийх хуудсууд байх юм. Энэ хөтөлбөр нь $997 үнэтэй, 3 хувааж төлбөл $399 байх бөгөөд нээлтээс өмнө онцгой хямдралыг зарлах юм.

Бонусд нь Төлбөргүй 5 хоногийн чэллэнжийг багтаана. Энэ бонус үнэхээр үнэ цэнэтэй байх болно учир нь чэллэнжийн өдөр тус бүрийн сургалт 48 цагийн дараа устгагдана. Бүх сургалт, ашиглах материалуудыг зөвхөн төгс вэбинараар авах боломжтойгоор зохицуулна.

Энэ талаар оролцогчиддоо мэдэгдэнэ. (энэ дүрмийг Facebook page-ийн дээд талд pin-дэнэ). Яагаад сургалтыг 48 цагийн дотор устгаж байгаагаа тайлбарлана. Энэ чэллэнж тэднийг хариуцлагатай байлгах, ингэснээр хүмүүсийг ажиллуулах зорилготой! Санал дараах байдалтай:

Гол санал: $997 SYSTEM нэмээд бонус сургалт (7-хоногийн төлбөргүй чэллэнж)
BUMP (upsell): 30 минутийн утсаар ярих дасгалжуулалт $99 (Энэ төлбөртэй ярицлага бөгөөд өндөр төлбөртэй дасгалжуулалтын хөтөлбөрт шилжүүлэх).
OTO #1 (one-time offer - нэг удаагийн санал): төлбөргүй 7 хоногийн группээ үргэлжлүүлэх сарын $99-ийн дасгалжуулалт
OTO #2 (өндөр төлбөртэй дасгалжуулалт): хурдан үр дүнд хүрэх дасгалжуулалтын группд нэгдэх - төлбөр $4,000. Дундаж сагсны $1,200 ба 20 борлуулалт хийхээр төлөвллөсөн.

Би үндсэн бүтээгдхүүнийхээ төлөвлөгөөг тодорхойлно (долоо хоногийн сургалтууд, тусгай болон хэмжиж болохуйц үр дүнгүүд). 5 дах өдрийн вэбинараар борлуулах дижитал бүтээгдхүүнийхээ график дизайныг гүйцэтгэх хүнийг Fiverr дээрээс олно.

Өдөр 18: Сургалт ба давтлага

Төлбөргүй чэллэнжийн 4 дэх өдөр! Facebook - ийн группийн дотоодод хуваарьт сургалтаа явуулах ба асуулт хариултанд болгоомжтой хариулна. 1-2 дэх өдрүүдийн контентуудаа шалган үзэх ба 5 дах өдрийн сургалтдаа бэлдэнэ.

Чэллэнжэд оролцож буй хүмүүсийнхээ юу хийж байгаа болон хүссэн үр дүндээ хүрч байгаа эсэхийг байнга харж шалгаж явах хэрэгтэй. Тэднийг амжилтанд хүрэхэд юу хэрэгтэйг эндээс олох болно.

4 дэх өдөр тэднийг дэмжих, ирэх өдрүүдэд өгөх боломждоо бэлдэх болно. Жишээ нь тэднийг хүссэн үр дүнгээ гаргахад туслах маш их заавар зааварчилгаа байгаа, тиймээс чэллэнждээ үлдэх ёстой - дараагийн төвшний сургалтууд төлбөртэй гэдгийг хэлнэ.

5 дах өдөр дараагийн төлбөртэй сургалтад зөвхөн эхний 20 хүнийг авах боломжтой гэдгээ зарлана… гишүүдээ маргаашийн лайвд оролцохыг санал болгоно! Би тэдний одоогийн итгэл үнэмшлийг өөрчлөн, тэдэнд хүссэн үр дүндээ хүрэх чадвар байгааг нотлохыг хичээх болно.

Өнөөдөр Russell Brunson - ий төгс семинарын сургалтыг үзэн 5 дах өдрийн Төгс Вэбинартаа (хамгийн багадаа 3 удаа) бэлдэнэ.

Өдөр 19: Вэбинар

Долоо хоногийн Төлбөргүй чэллэнжийн 5 дах өдөр! Өгөөдөр 5 дах өдрийн сургалтаа явуулах ба Төгс Вэбинар луу шилжинэ. 30 минутийн турш үнэ цэнийг өгөх ба Төгс Вэбинараар гишүүдээ өөрийн бүтээсэн систем руу хөтөлнө.

Энд яаруулах хүчин зүйлийг оруулах ба бонус, хаалтыг хийнэ - зөвхөн 20 хүн авах боломжтой! Чэллэнжийн бүх өдрүүдэд оролцогсдын итгэл үнэмшил, чадвао дээр ажиллах болно.

Өдөр 20: Яаруулах

Чэллэнжийн 6 дах өдөр! Өнөөдөр яаруулах зүйлийг бүтээнэ.

Төлбөргүй Facebook community-ийн дотоодод худалдан авалт хийсэн гишүүддээ баяр хүргээд, бонусууд удахгүй хүчингүй болох талаар хүмүүст мэдээлнэ. Хэдэн суудал зарагдаад хэд үлдсэн талаар болон бонус хүчингүй болж, худалдан авалтын сагс хаагдах талаар мэдээлнэ.

Төлбөргүй 7 хоногийн чэллэнжийн группдээ 30 минут лайв хийн асуултуудад хариулна. Үүний зорилго нь хараахан худалдан авалт хийгээгүй хүмүүсийг үйлдэл хийлгэх.
Өдөр 21: Чэллэнжийн 7 дах өдөр, яаруулах 

Өнөөдөр яаруулах постуудыг оруулан худалдан авалтыг хойшлуулж буй хашааны хаалган дээр зогсож буй гишүүдийг худалдан авалт хийхэд түлхэнэ.

Сагс хаалтаа хийх гэж байгаа болон нээлтийн өмнөх хамгийн сүүлийн боломж гэдгийг хүмүүст сануулсаар байна. 7 хоногийн сургалтын дараах 21 хоногийн сургалтын гол бүтээгдхүүнээ босгох ажлаа эхлүүлнэ.

Бүтээгдхүүний хүргэлтээ хийхдээ ClickFunnels-ийг ашиглах ба энэ бол гишүүдийн сургалтаа авах сайт болох юм.

4 дэх долоо хоног: цэвэрлэгээ ба томруулах

“Greatness is not a function of circumstance. Greatness, it turns out, is largely a matter of conscious choice and discipline. - Агуу байдал бол нөхцөл байдлын үүрэг бус, харин маш том ухамсартай сонголт, сахилга батаас бий болдог.” — Jim Collins

Өдөр 22: Татаж авах, засварлах

Өнөөдөр Төлбөргүй 7 хоногийн чэллэнжийн группээс контентуудаа болон хүмүүсийн өгсөн санаа оноог татаж авна.

Бүх бичлэг бүхий сургалтуудаа татаж авна (1-5 дах өдрүүд).
Бүх сургалтын материал, заавруудаа Төлбөргүй сургалтанд зориулан хөрвүүлнэ
Шууд мессэжүүд, гишүүдийн амжилттай үр дүнгүүд, эерэг комментуудыг цуглуулна.

Энэ контентуудаа нийлүүлээд нэг хавтсанд (folder) хийнэ. Facebook -ийн төлбөргүй чэллэнжээс авсан контентуудаараа шинэ сургалтаа хийж эхэлнэ. Тэднийг засварлан видео сургалт болгох ба хийж дуусаад YouTube дээр unlisted оруулна. ClickFunnels дээр гишүүнчлэлтэй хэсгийг бэлтгэнэ. Энэ бол Үнэ Цэнийн боолтод орох юм!

Өдөр 23: Гол суваг

23 дах өдөр хөгжилтэй өдөр байх болно! Энэ өдөр өөрийн бүтээж буй системд таарах борлуулалтын хуудсыг бүтээнэ. Үүнд таарсан борлуулалтын бичвэр, захиалга авах хуудас, bump захиалга, 2 нэг удаагийн саналуудтай байна.  

Одоогоор нэлээд борлуулалт хийсэн болохоор мөнгө орж ирнэ, эвлүүлэгч хөлсөлнөө (би Integrator and Co -ийг ашигладаг.). Энэ хүнээр борлуулалтын хуудас, шинэ сувгийг миний өмнөөс хийж өгнө эсвэл өөрөө хийнэ. Боломжтой бол аль болохоор outsource ашиглахыг хичээдэг, үүнд бас миний борлуулалтын бичвэр орно (Lain Ehmann хамгийн сайн нь!).

Би ClickFunnels -ийг сайн ойлгоогүй бол сайн суваг гаргахад хэдэн долоо хоног шаардах байх, маш их зүйл хийх хэрэгтэй, тиймээс үнэт цагаа хамгийн сайн зүйлд л зарах хэрэгтэй юм.

Өдөр 24: Үргэлжлэх групп

24 дэх өдөр 7 хоногийн төлбөргүй группээс сонгогдон худалдан авалт хийсэн (сарын $99) үндсэн группдээ дэмжлэг үзүүлэн тасралтгүй сургалтыг бүтээх болно.

Нэг удаагийн санал OTO #1-ийг авсан хүмүүст гол санал болох үргэлжлэх группдээ нэмнэ. Энэ группдээ үнэ цэнийг нэмж эхэлнэ (цэвэрлээд л давтаад байна!). Хүмүүсээ хэрэгтэй, тасралтгүй контентоор хангах хуваарь гаргана:

Даваа гаригуудад лайв сургалт
Лхавга гаригуудад оффис цаг
Баасан гаригуудад асуулт хариултын цаг

Би хүмүүсээ сайн мэдэж байх ёстой - тэдний нэр, хувийн зан чанар гм!
Өдөр 25: Чэллэнжийг дахин эхлүүлэх 

Өнөөдөр чэллэнжийн нээлтийг дахин давтана. Ийм хурдан гэж үү? Үгүй ээ. Энэ шинэ нээлт бөгөөд томруулах тоглоом болох юм. Энэ дахин нээлт нь Facebook Messenger дээр бүрэн хийгдэнэ (ашиглах апп: ManyChat). .

Гол бүтээгдхүүнийг худалдан авах боломж гараагүй хүмүүс болон Төлбөргүй 7 хоногийн сургалт болон ашиглах материалыг авч чадаагүй хүмүүст зориулаад энэ чэллэнжийг дахиад нэг хийх боломжийг олгох юм. Энэ удаад Facebook Messenger болон ManyChat software -аар саналаа явуулна.

Нээлт хийх өдрийг товлон нээлтээс өмнө 7 хоног маркетинг (4-14 дэх өдрүүдийг хараарай) явуулна, энэ нь анхны нээлт(Facebook Live хийн трафикийг удирдах) хийсэнтэй ижил гэхдээ солиод л болоо. Энэ удаа өөрийн брэнд бизнесээ зах зээлд гаргах ба bot list -ээ томруулна.

Facebook Live -ийн комментууд нь Messenger bot - ийг эхлүүлэх ба ManyChat notification -аар чэллэнжийн талаар мэдээлнэ. Чэллэнж нь 7 өдрийн сургалт байх юм. Kaboom!

Яагаад би Messenger bots-оор бизнесээ өргөжүүлж байгаа билээ?

Messenger -ээр өөр төвшинд бүрэн харилцах боломжтой. Хувиараа болон автомат аль нь ч байсан.

Messenger - онгойлгон үзэх хувь үнэхээр өндөр магадлалтай байдаг!

Анхны чэллэнжд бүтээсэн бүх контент болон бичлэгүүдээ бүгдийг нь ManyChat-д оруулах ба 7 өдрийн чэллэнжэд бүртгүүлсэн хүмүүс үүнийг татаж авах болно. Messenger-ээр явуулах 7 хоногийн төлбөргүй чэллэнж 5 дах өдрийн Төгс Вэбинарт хөтөлнө, дараа нь миний Үндсэн санал руу оруулах болно.
Өдөр 26: Шалгах

Энэ өдөр Төлбөргүй 7 хоногийн чэллэнжийн нээлтийн статистикуудаас үр дүнгээ үнэлж, эмхэтгэнэ. Өөртөө үр дүнгийн бэнчмарктай болох ба үүнийг сайжруулах, сагсны үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорино. Нэг алхам ухарч очоод эргэцүүлнэ.

“2 таслал бүхий орлоготой сувгийг бүтээхэд надад юу хэрэгтэй байна вэ? Би хэрхэн сайжруулах вэ? юу нь ажиллахгүй байна вэ?” дараагийн ManyChat төлбөргүй чэллэнжийн маркетингийг хийх ба трафикийг удирдахын тулд Facebook Live хийнэ (9 дэх өдрийг хараарай).

Өдөр 27: Кейс жишээ (Case Studies )

Кейс жишээнүүд маш хүчтэй маркетингийн хэрэгсэл. 27 дах өдөр эхний Төлбөргүй чэллэнжээс хамгийн багадаа 2 кейс жишээг цуглуулна. 2 видео сэтгэгдэл эсвэл 2 видео кейс жишээ бэлдүүлж авна. 

Энэ үр дүнгийнхээ зургийг аваад Facebook Live хийх ба ManyChat төлбөргүй чэллэнж руу трафик оруулах ажлаа үргэлжлүүлнэ. 

Өдөр 28: Мөрөөдлийн 100

Бизнесээ үнэхээр томруулж өсгөхийг хүсвэл би олон хүнд хүрэх ёстой. Хэрхэн хурднаар, трафик олоход эсвэл маркетингд ихээхэн мөнгө зарахгүйгээр томрох вэ?

ШИЙДЭЛ: Dana Derrick-ийн мөрөөдлийн 100 номыг ашиглах ба тэдгээрийг жагсаалтыг гарган холбоо барих мэдээллийг олно. Борлуулалтын статистик болон кейс жишээнүүдийг аваад томоохон affiliate - уудад танилцуулах 2 емайлыг бэлтгэнэ - нэг нь өөрийгөө танилцуулна, нөгөөдөх нь affiliate санал байна.

Өдөр 29: Хүмүүст хүрэх

Dana Derrick-ийн системийн зааврын дагуу мөрөөдлийн 100-гийн эхний 10-т хүрэх судалгааг хийнэ. Би тэдэнд кейс жишээ, борлуулалтын статистик, үр дүнгийн талаар, мөн affiliate хөлслөх талаар емайл бичнэ. Үндсэн саналаа хүргүүлэх ба, тэдний хүртэх өгөөмөр урамшууллын талаар оруулах юм.

Өдөр 30: Цэвэрлээд дахиад давтах

Мөрөөдлийн 100-гийн дараагийн 10-т өмнөх шигээ емайлүүдийг илгээнэ. 30 өдрийн дотор бүтээсэн маш том, хичээнгүй ажлаа тэмдэглэнэ!

Одоо таньд хэрхэн эхлэх талаар бүх зүйл байна. Их хэмжээний $20,000 орлогыг бүтээгээд зогсохгүй affiliates - уудыг ашиглаад бизнесээ томруулж байгааг харсан бизээ.

Энэ бол зөвхөн нэг удаагийн мөнгө бус энэ систем хөгжсөөр, томорсоор байж болно. Би бизнес бус СИСТЕМ босгох гэж улайрч байсныг ойлгосон буйзаа - та үүнийгээ дахин дахин хийсээр байх болно.

Систем байхад өөр зүйл хийх шаардлагагүй болдог. Та өөр олон affiliates -уудыг хөлсөлж болох ба мөн төлбөргүй чэллэнжээ төлбөртэйгээр цацаж болно, илүү бүтээгдхүүн үйлчилгээ, саналуудыг нэмэн бизнесээ томруулсаар байх хэрэгтэй юм.

Та нэгэнт хичээнгүй ажиллсан тул өдөр тутмын үйл ажиллагаанаас өөрийгөө аажмаар салгах хэрэгтэй! 

30 өдрийн өмнө 1 сая долларыг жилд хийх боломжгүй санагдсан байх, гэвч би энэ сэтгэлгээгий нь өөрчлөх гэж өөрийн үзэгчтэйгээ ажилладаг юм. 

БИ ХИЙЖ ЧАДНА гэсэн хөдөлшгүй итгэл үнэмшилтэй болгох хүртэл би үүнийг тунхаглахыг хүсдэг. Энэ зөвхөн нэг зүйлийг хийгээд болчихдог зүйл биш гэдгийг санаарай. Энэ бол сураад, давтаад, сайжруулаад явах процесс юм. Вэбинар хийх, емайл явуулах, Facebook Live хийх бүртээ, хийсэн зүйлээ эргэн харж дараа юугий нь сайжруулах вэ гэж өөрөөсөө асуугаарай.

Тасралтгүй сайжруулах нь таны баталгаатай системтэй нийлээд таны хүссэн амжилтыг авчрах болно. Энэ надад ажилласан юм, таньд ч ажиллах болно, БИ ТАНЬД ИТГЭЖ БАЙНА. 

Орчуулсан: Чагнаадаржийн Оюунцэнд - Шинэ Зеланд улс. 
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com