Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 3-р сарын 29
Жижигхэн ялалтууд томыг бүтээнэ...
“Small Wins And Milestones Create Drive” 

“Жижигхэн ялалтууд томыг бүтээнэ”.... Dean Holland
Dean Holland

Дасгалжуулалтын багц болон Хамтарсан Онлайн Семинар

CEO - Internet Marketing DeanHolland.com

Та намайг тарган гэж хэлж болохоор байсан, тэгээд дандаа буруу газраараа шүү. Гэр бүл, найз нөхөд тэгээд мэдээж хоол (тиймээ, энийг л таслан зогсоох хэрэгтэй юм билээ!).

Dean өөрийн арга замаар бусдад туслах маш дуртай бөгөөд өөрийн Ultimate Funnel strategy-аар бизнес эрхлэгчдийг дасгалжуулан сургадаг байна. 

Тэрээр Russell Brunson, Jason Fladlien, Tony Robbins зэрэг бизнесийн акулуудтай тайз хуваалцдаг бөгөөд TEDx дээр маркетингийн сэдвээр илтгэл тавьж 800 гаран хүмүүст онлайнаар бизнесээ эхлүүлэхэд нь тусалсан байна. Одоо тэрээр InternetProfits компаний Гүйцэтгэх Захирал бөгөөд өөрийн чадах бүх зүйлээр үйлчилгээ үзүүлдгээрээ баатар ажээ.

Өдөр 1

Бүхэл өдрийг өөрийн санхүүгийн үзүүлэлтэд шинжилгээ хийнэ:
Сар бүрийн зарлагуудаа шалгана
Чухал бус бүгдийг хаана
Сар бүрийн шаардлагатай орлого зардлаа тооцно
Кредит картаа оруулаад боломжтой бүх эх үүсвэрээ тогтооно.

Өдөр 2

Бүхэл өдрийг анхны зорилгуудаа тодорхой болгоход зарцуулна

Орлогын зорилго: гарах зардлуудыг төлөх шаардлагатай дүн
Мөнгө олох зорилго: дараагийн 90 өдөрт хэд хэрэгтэй вэ
Дээрх зорилгуулыг хангах Бүтээгдхүүн, Үйлчилгээ үзүүлэх Саналын Үнийн Стратеги
Өдөр 3

Бүхэл өдрийг ямар сэдвээр ямар төрлийн бүтээгдхүүн бүтээх талаар байгаа хувилбаруудаа төлөвлөнө

Бүтээгдхүүний төрөл
Дасгалжуулалтын програм
Е-худалдаа
Програм хангамж
Видео хичээлүүд
Сэдвийн санаанууд
Affiliate marketing
Affiliate programs
Сувгууд
Өндөр үнэ бүхий борлуулалт
Емайлын жагсаалт бүтээх
Бүтээгдхүүн бүтээх
Онлайн Семинар

Өдөр 4

Санал асуулга хэлбэрээр цөөн хэдэн алдартай Facebook группүүдээс дараах асуултуудыг асууна:

Таньд тусламж хэрэгтэй бол миний тусламжийг аваарай, миний дараагийн бүтээгдхүүнээр шагнуулаарай. Дараах үр өгөөжөөс аль нь яг одоо хэрэгтэй байна (коммент өгсөнд баярлалаа, нэг хүнийг санаандгүй сонголтоор сонгон, хичээлээ төлбөргүй үзэх эрх өгнө.

А. Хэрхэн олон үйлчлүүлэгтэй болохыг сурах
В. Олон үйлчлүүлэгчтэй ч тэдэнд хэрхэн нөлөөлж, ашгээ нэмэгдүүлэх
С. Өндөр үнэ бүхий сургалтын хөтөлбөрийг вебинар ашиглан борлуулахыг сурах

Доор комментоо үлдээгээд А В С-ийн аль нэгийг хэлээрэй. Хариулт өгсөн хүмүүсээс нэгийг нь сонгон удахгүй гарах шинэ бүтээгдхүүнээ төлбөргүй үзэх эрх өгнө. Баярлалаа!!!
Өдөр 5

Түгээмэл Facebook группүүдэд тавьсан асуултуудаа шалгана, санал болгосон 3 хувилбарын хамгийн их сонголт авсан хариулт бүхий сургалт хамгийн их зарагдана гэсэн үг.

Хувилбар А хамгийн их сонголт авсан гэвэл “Ямар ч бүтээгдхүүн үйлчилгээг онлайнаар борлуулахад хэрхэн олон үйлчлүүлэгч олох вэ.” сэдвээр сургалт бэлтгэнэ.

Ялангуяа хэрхэн free + shipping саналыг сувгаар өгч онлайнаар хэрэглэгчээ олох аргыг заана. Сургалтаа эхлээд бүтээхэд хамгийн сайн арга бол Лайв дасгалжуулалт байдаг ба энэ өндөр үнэ бүхий санал байна. Үнэ $997-аас $1,997-ийн хооронд байх ба эхний ээлжинд борлуулахаар бэлэн хийчихсэн сургалт байх шаардлагагүй.

Өдөр 6

Аятайхан домайн нэр худалдаж авна, дасгалжуулах программын бүтцээ гаргана:
Программын урт: 6 долоо хоног хамгийн тохиромжтой гэж шийдсэн
Хүртээмжтэй: долоо хоног бүр хүн бүртэй утасдаж ярилцах ба нэмэлтээр лайв хийн асуултуудад хариулна
Долоо хоногоор сэдвээ төлөвлөнө
Хамт олон: оролцогсоддоо зориулаад FB групптэй байхаар шийдсэн
Өдөр 7 

Санал болгох бүтээгдхүүн үйлчилгээгээ төлөвлөөд үнийн саналаа шийднэ. Санал болгох бүтээгдхүүн үйлчилгээнийхээ элемент бүрт бүхэл өдрийг зарцуулна. Тухайн сэдвээр хамгийн сайн татгалзахын аргагүй, саналыг хийх ба тэдний томоохон асуудлыг шийдэх эсвэл миний энэ аргаар хэн нэгэн амжилт гаргахаар байна.

Нэмээд миний санал тэдний томоохон асуудлыг шийдэхээс гадна түүнийг нь бэхжүүлэх үнэ цэнэтэй бонусуудыг өгөхөөр төлөвлөнө. Өөрийн саналын үнийг $997 байхаар шийднэ.

Өдөр 8

Одоо дасгалжуулах программуудаа хэрхэн борлуулахаа шийднэ. Үнэ $997 гэж тогтоосон тул вэбинар хийх нь сургалтаа зарах хамгийн сайн арга. Би Russell Brunson-ний Perfect Webinar system-ийг ашиглана. Энэ бол баталгаатай просесс юм. Дараагийн 30 өдөрт Лайв дасгалжуулалтын програмаа эхлэх шаардлагататай бөгөөд одооноос боломжоороо хамгийн олон суудал борлуулах хэрэгтэй.
Өдөр 9 - 13

Вебинараа бэлтгэнэ мөн түүнийг амжилттай хийхийн тулд бичлэг хийн дасгал хийнэ. Би үүнийг бэлтгэхэд 5 бүтэн өдөр зарцуулна гэж бодож байна. Perfect Webinar -ийн процессийг дагах ба вэбинарын агуулгыг бэлтгэхэд нэлээд цаг орно.

Эхлээд дэгээ, дараа нь өөрийн түүх, тэгээд 3 нууц оруулахаар төлөвлөж байна. Нууц тус бүр үзэгчдийнхээ буруу итгэл үнэмшлийг нураах түүхүүдтэй байх ба сэдвийн хүрээнд байх ёстой. Эндээс миний вебинарын үндсэн бүрэлдхүүн тодорхой болж байгаа юм.
Өдөр 14-15 

Емайл кампайнаа төлөвлөнө, бичнэ. Үүнийг хэрхэн явуулах талаар төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Надад вэбинараас өмнө явуулах емайлууд хэрэгтэй мөн бүртгүүлсэн хүмүүс дээр төвлөрнө, дараа нь вэбинарын дараа явуулах емайлүүдийн жагсаалтыг гаргана. Кампайн 7 хоног үргэлжилнэ.

Өдөр 16

Хэрхэн лайв дасгалжуулалтын програмаа борлуулахаа төлөвлөнө. Хэрэв миний төсөв хүрнэ гэвэл бүртгүүүлэгчдийг олохдоо Facebook зар явуулна гэхдээ надад төлбөртэй зар явуулах их мөнгө байхгүй болохоор онлайн семинартаа бүртгүүлэх хүмүүс олох арга олох хэрэгтэй.

Надад байгаа санаа бол удахгүй бүтээгдхүүнээ танилцуулах нэгнийг онлайнаар олох. Хэдэн долоо хоногийн дараа өөрийн бүтээгдхүүнээ гаргах надад яг таарна.

Би эдгээр хүмүүстэй уулзаад тэдний бүтээгдхүүний хамгийн сүүлийн хуудсанд өөрийн онлайн семинарыг оруулна. Тиймээ үүнийг би хийнэ, надад энэ санаа таалагдаад байгаа юм. Би тэдэнд $997 борлуулалт бүрийн 50%ийг өгөхөөр тохирно.
Өдөр 17 

Бүтээгдхүүний нээлтээ удахгүй хийх хамтрагч нартай ажиллахад зориулсан холбоо барих хуудсыг бэлтгэнэ. ClickFunnels (CF) ашиглаад хамтрагч нар миний вэбинарыг сонирхох энгийн амархан хуудас хийх ба дараах зүйлсийг хуудасдаа оруулна:

Бүтээгдхүүний дэлгэрэнгүй
Үнийн мэдээлэл
Урамшууллын хэмжээ
Вэбинарын товч (аль хэдийн хийгдсэн)

Өдөр 18

Дараагийн 30 өдөрт бүтээгдхүүн үйлчилгээнийхээ нээлтээ хийх хүмүүсийг хайн жагсаалт гаргана. Жагсаалтад байгаа хүмүүсийн вэбсайтаас гол мэдээллүүдийг авах болно. Үүнд: хүмүүсийн нэр, бүтээгдхүүний нэр, нээлт хийх өдөр, холбоо барих мэдээлэл. Бүгдийг нь excel эсвэл google sheet-д нэмж оруулна. 
Өдөр 19-20 

Хүн бүрт зориулан өөрийн танилцуулах бичлэгийг хийнэ, хамтрагч нараар вэбинараа сурталчлуулна. Эдгээр хүмүүс намайг мэдэхгүй болохоор тэдний анхаарлыг хамгийн сайнаараа татах боломжийг ашиглана, тиймээс хүн бүрт зориулан танилцуулах бичлэг хийж байгаа юм.

Хамтран ажиллахаар бэлтгэсэн хуудсаа олшруулан, хүн бүрт зориулсан бичлэгээ хуудасны хамгийн дээр нь оруулна. Би тэдний нэрийг линкэндээ оруулах ба энэ нь тэдэнтэй хамтрах миний чармайлтыг харуулах болно.

Өдөр 21

Хүн тус бүртэй холбогдоно хамтарч ажиллах линкээ явуулна. Хуудас руу орж харахаар сонирхолтой мэссэж бичнэ.

Тэдний маш олон нь намайг тоохгүй гэдгийг мэдэж байгаа гэхдээ 1 эсвэл 2 нь эерэг хариу бичвэл энэ нь маш их борлуулалтыг хийх тул надад маш чухал байх болно, тиймээс миний сэтгэл хөдөлж байна. Надад хариу бичсэн хүн бүртэй харьцахаа үргэлжлүүлэх ба онлайн семинараараа дамжуулан шинэ харилцагчтай болох юм.

Өдөр 22

ClickFunnels дээр вэбинарын сувгийн хуудасуудаа бэлтгэнэ. Надад вэбинарын бүртгэлийн хуудас, баталгаажуулах хуудас хэрэгтэй. Баярлалаа хуудсан дээр өөрийн бичлэгийг нэмнэ, мөн бүртгүүлсэн хүмүүсийн талаарх мэдээлэл авах санал асуулга оруулна.

Үүнд тэдний хамгийн том асуудлууд яг юу байна гм. Бүртгүүлсэн хүмүүст вэбинарын талаар тэднийг сонирхлыг татах хэдэн бичлэгийг илгээнэ. Энэ нь тэдний онлайн семинарт оролцох хувийг нэмэгдүүлэх сайн талтай.

Өдөр 23

ClickFunnels ашиглаад гишүүнчлэлтэй сайтаа бүтээнэ, зарим нэг контент бүхий Facebook Group-ийг үйлчлүүлэгч нартаа зориулан нээнэ. Гишүүнчлэлтэй хэсэгтээ дасгалжуулалтаа шууд лайваар эхлэхгүй худалдан авагчид харамсахааргүй, төлбөрөө буцаахааргүй үнэ цэнэ бүхий контентуудыг оруулна. FB Group-дээ линкээ оруулах ба тэд шууд нэгдэн өөрсдийгөө танилцуулахаар байна.

Группдээ тавтай морил бичлэгийг оруулах ба тэднийг постны доор hi гэж бичээрэй гэж асууна. Гишүүнчлэлтэй дасгалжуулалтын хэсэгт бүртгүүлэхийг урина. 
Өдөр 24-30 

Вэбинараа лайваар өдөр бүр хийнэ, үүнийгээ байгаа мөнгөөрөө Facebook зар ашиглаад сошиалаар сурталчилна. Өдөр бүр онлайн семинар хийх тул хүмүүсийг бүртгүүлсээр байх болно, мөн өөрийн трафикаар борлуулалт хийсээр байх болно.

Хамтрагч нараас ирсэн захиалга бүрээр боломжоороо вэбинарыг хийнэ. Хэрэв өдөрт 2-3 удаа вэбинар хийх хэрэгтэй болоход миний хоолой сүүл рүүгээ гарахаа больдог (хахаха), Цаг хугацаа гол шүү дээ тиймээс аль болохоор олон үйлчлүүлэгчтэй болох хэрэгтэй.

Дараагийн 2 долоо хоногт лайв дасгалжуулалтаа эхлэх хүртэл 30+ өдрүүдэд лайв вэбинараа үргэлжлүүлсээр байна. Аль болохоор олон хүн хамруулахыг хүсч байгаа. 6 долоо хоногийн дасгалжуулалт дараагийн 2 долоо хоногт эхлээгүй байгаа болохоор тэр хүртэл сурталчилгааны ажлаа хийсээр байх болно.

Эхний долоо хоногийн лайв дасгалжуулалт дуусахаар долоо хоногоор вэбинараа хийн сургалтын материалуудаа зарж эхэлнэ. Одоо хүмүүс миний дасгалжуулалтын бичлэгийг үзэх бөгөөд долоо хүног бүрээр группээр лайв сургалтыг нэмж хийнэ.

Мөн free + shipping саналыг хийх ба вэбинараар өөрийн $997-ийн хөтөлбөрөө боруулж эхэлнэ. Хэдэн долоо хоногийн дараа миний үйлчлүүлэгч нарт хэрэгтэй дараагийн $997-ийн хөтөлбөрийг гаргана.

Эцсийн бүлэгт миний зорилго бол Ultimate Funnel буюу Сүүлчийн Сувгийг бүтээх. Үүнд:
Үйлчлүүлэгч олох Free + shipping
Вэбинараар $997-ийн хөтөлбөрөө борлуулах
Өндөр үнэ бүхий $5,000-ийн хөтөлбөрөө борлуулах

Орчуулсан: Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Зөвлөх Үйлчилгээний Бизнесийг Хэн ч Хийж Болно
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com