Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 12-р сарын 14
Сошиал медиагийн эрин зуунд, заримдаа бизнес эрхлэгчид вэбсайт шаардлагагүй гэж магадгүй. Facebook, Instagram, Twitter, LinkedIn дээр өөрийн профайлаа бүтээх харьцангуй амархан. Гэхдээ таны сошиал хуудсууд холбогдож болох өөрийн гэсэн “home base” буюу вэбсайттай байх нь маш чухал байдаг.

Яг үнэндээ бол VeriSign - ний хийсэн судалгаагаар хэрэглэгчдийн 84% нь зөвхөн сошиал хуудастай байхаас илүү өөрийн гэсэн вэбсайттай бизнесүүдэд илүү итгэдэг гэдгээ хэлсэн байна. Түүнчлэн 2016 ний байдлаар бизнесүүдийн 40% нь өөрийн вэбсайтгүй болохыг олж мэдсэн байна. Тэгэхээр вэбсайттай байх нь таныг өрсөлдөөнд илүү харагдуулах нь ээ. Вэбсайттай болсноор хэрэглэгчдээ, орлогоо, бизнесийнхээ үнэ цэнийг нэг алхамын урд удирдах боломжийг өгдөг.
Жижиг бизнесүүдийн хувьд вэбсайттай байхын ашиг тусаас дурдвал:

Мэргэжлийн харагдана

Гудамжны үзүүрт байрлах “булангийн дэлгүүр” шиг байхын оронд өөрийн гэсэн вэбсайттай байх нь (ялангуяа сайн хийгдсэн бол) таныг чухал хүн юм гэсэн сэтгэгдлийг өгөх ба олон үйлчлүүлэгчийн хувьд хамтарч бизнес хийхэд таныг бэлэн гэдгийг харуулдаг байна. Энэ талаар судалгааны үр дүнг өмнө дурьдсан байгаа.

Эмх цэгцтэй эх сурвалж болно

Олон жижиг бизнесүүд сошиал хуудас байхад вебсайтад мөнгө үрэх хэрэггүй гэсэн ташаа ойлголттой байдаг. Харин сошиал хуудас болон вебсайтын үндсэн зорилго болон дотоод зохион байгуулалт нь дэндүү өөр билээ. Бараг хүн бүрт аль нэг бизнес сошиал хуудсанд зочилоод хүссэн мэдээллээ дотроос нь хайж олохын тулд хамаг цаг, мэдрэлээ барж байсан таагүй туршлага байгаа гэдэгт итгэлтэй байна.

Мэдээлэл түгээх сурвалж болно

Вэбсайттай байх нь таны бизнес хийж буй салбарт өөрийн эрх мэдлийг өсгөх, нэр хүндээ бүтээх гайхалтай боломж байдаг. Сайтынхаа блог хэсэгт өөрийн туршлагад үндэслэн давуу талаа илэрхийлсэн мэдээлэл бүхий өгүүллэгүүдийг бүтээх хэрэгтэй. Таны хэрэглэгчид вэб хайлтаар танай салбарт байгаа түгээмэл хүндрэлүүдийг олж мэдэх болно. Таны өгүүллэгийг уншсаны дараа та тэдэнд тусалж чадахыг ойлгоно.

Нэгэн судалгаагаар хэрэглэгчдийн 61% нь блог уншин худалдан авалтын шийдвэрээ гаргадаг гэжээ. Тэр ч бүү хэл блог пост уншсан эдгээр хүмүүс шууд худалдан авагч болдоггүй ч уламжлалт сурталчилгаа болох ямарч мөнгө зарахгүйгээр таны бизнесийн нэрийг бусдад тараадаг байна.

Боломж гарвал өөрийн блог постдоо өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дурьдах хэрэгтэй юм. Жишээ нь хэрэв та механик хүн байлаа гэхэд өөрийн блогтоо “машинаа шалгах боломжийн үнэ бүхий үйлчилгээ” -ээ оруулахад, хэн нэгэн хайлт хийхэд таны вэбсайт хамгийн түрүүнд хайлтаар гарч ирэх юм. 
Өөрийн нэрээ эзэмшинэ 

Домайн худалдан авч өөрийн сайтыг бүтээх нь таны бизнесийн нэрийг өсгөх зэрэгцээ брэндээ сайжруулахад хурдан бөгөөд амархан болгодог. Та мөн өөрийн гэсэн бизнесийн е-майлтэй болох ба энэ нь таны брендийн нэг хэсэг байх болно. Бизнесийн е-майл хаяг нь вебсайтын нэг хэсэг болж ирэх нь элбэг.

2015 онд явуулсан VeriSign - ий судалгаагаар хэрэглэгчдийн 65% нь зүгээр ердийн е-майл ашигласнаас илүүгээр компаний бренд бүхий е-майл ашигласан компанийг илүү нэр хүндтэй бизнес гэж үздэгээ хэлсэн байна.

Интернэт хайлтаар гарч ирнэ
Google, Bing, Yahoo зэрэг сайтууд дээр хүмүүсийн асуусан асуултын хариу болон таны компаний вэбсайт гарч ирэхийг та харах болно. 
Цахимаар үйлчлүүлэгчээ нэмнэ

Өөрийн вэбсайт дээр зочлох хүмүүсээ нэмэгдүүлэх нь сайн хэрэг, гэхдээ үйлчлүүлэгч болвол бүр сайн! Вэбсайт дээрх мэдээллийн дагуу томоохон үйлчлүүлэгч тань руу залгана, бүртгүүлнэ, танай компаниас худалдан авалт хийнэ. Таны вэбсайт танай компаний цалингүй борлуулагч болно.

Цахим шуудангийн жагсаалттай болно

Вэбсайтаа дээрээ үйлчлүүлэгч сонирхогчдыг бүртгэх форм оруулснаар цахим шуудангийн жагсаалтаа (mailing list) өргөжүүүлдэг. Үүний ачаар дараа нь бүтээгдхүүн үйлчилгээгээ үйлчлүүлэгч нартаа хүргэх амархан болно.

Судалгаанаас харахад сошиал медиагаар шинэ үйлчлүүлэгч олсноос е-майл маркетинг хийх 40 дахин үр дүнтэй гэжээ.
 
Хэвлэх зардлаа хэмнэнэ

Цаасан дээр хэвлэсэн каталог болон товхимол нь борлуулалт хийхэд хэрэгтэй хэдий ч дотор нь ганц жижиг мэдээлэл өөрчлөгдөхөд л үнэ цэнээ алдана. Харин вэбсайт доторх мэдээлэл засвар хийх, янзалхад хамаагүй амархан бөгөөд хямд байх болно. Цаасан хэвлэлийг вэб маркетингтай хослуулбал зардлын хувьд хамаагүй багасаж зар сурталчилгааны нийт зардлыг хэмнэнэ.
Харилцагчдынхаа байгаа газар нь очино 

Интернет хаа сайгүй байдаг болжээ. 2015 оны нэгэн судалгаагаар дэлхийн хүн амын 43% буюу 3 тэрбум хүн интернеттэй болжээ. АНУ-д хийгдсэн 2018 оны 3 сарын судалгаагаар Америк хүмүүсийн зөвхөн 11% нь интернет ашигладаггүй гэсэн байна.

Интернэт дээр таны вэбсайтыг олж чадахгүй бол таныг бизнес олон хүмүүсийн хувьд байхгүйтэй ижил. Вэбсайттай болсноор та олон хүнд хүрэх боломжтой.

Үүнд гар утас мөн орно гээд боддоо. 2015 онд хийгдсэн өөр нэг судалгаагаар Америкийн насанд хүрсэн хүмүүсийн 64% нь гар утастай байна. 2013 он судалгаагаар гар утастай хүмүүсийн тал нь цахимаар худалдан авалт хийдэг гэсэн байна. Орчин үеийн вэбсайтууд компьютер болон гар утсанд хоёуланд нь тохирсон байдлаар хийгдэх болжээ. Таны ихэнх хэрэглэгчид гар утсаа дандаа авч явдаг бол тэдэнд шууд хүрэхэд амархан болно.

Түүхээ хүүрнэнэ

Таны вэбсайтад бизнесийнхээ түүхийг танилцуулах хэсэг байдаг бөгөөд энд илүү амьд харилцаа үүсдэг ажээ. Энд жижиг бизнесүүд шууд давуу талаа гаргах боломжтой. Аав, ээжийн эхлүүлсэн гэр бүлийн бизнесээ удирдаж байна уу? 10 гаран жил болсон байна уу? Хүмүүст энэ тухайгаа хэлж итгэлийг бүтээ. Бүтээлч байдал, хувийн итгэл үнэмшлээ үзүүлэх нь том биш ч тодорхой хүрээлэлд бизнес эрхэлдэг компанид давуу тал болдог.

Борлуулалтын шинэ боломж нээнэ

Хэрэв таны бизнес сошиал хэрэгслээр эсвэл цахим шуудан ашиглан бүтээгдхүүнээ борлуулдаг бол цахим худалдааны вебсайттай (e-commerce) болох хэрэгтэй. МТ-ийн ямарч компани үүнийг таньд хялбархан хийж өгч чадна. Танай бизнесийн ойр байдаггүй үйлчлүүлэгч нартаа үүгээр хүрэх боломжтой.
Өгөгдөлийн шинжилгээ боломжтой болно 

Та биет бараа зардаг дэлгүүрт хэдэн хүн орж ирдгийг мэдэх байх, харин вэбсайт таны бизнесийг өргөн хүрээнд танилцуулах болно. Вебсайтад зочилогчдын мэдээллийг цуглуулж судалгаа шинжилгээ хийн, зорилтот бүлгийн анхаарлыг татах боломжтой. Таньд хаашаа явах замаа мэдэх боломжийг өгнө. Та өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар цахим судалгаа бөглүүлэн бүтээгдэхүүний чанартаа илүү анхаарах боломжтой болно.

Хэрэглэгчийн үйлчилгээ амархан болно

Та бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангаж чадна. Сүүлийн үед вебсайт дээр байрлуулсан хагас автоматжсан чатбот нь томоохон компаниудын утасны үйлчилгээний операторын үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн үйлчилгээ 24/365 боломжтой гэсэн үг.

Илүү мэдээлэлтэй хэрэглэгчидтэй болно

Хэрэглэгчдээ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар тайлбар өгөхөд бага цаг зарна. Хэрэв тэдэнд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол танай дэлгүүр дээрээс бус вэбсайтнаас чинь мэдээллийг авах болно. Танай бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө хүссэн бүтээгдэхүүнийхээ талаар хангалттай түвшинд мэдээлэл авна.

Үргэлж нээлттэй бизнес болно

Хэрэв бизнес тань хязгаарлагдмал зай талбайтай бол энэ асуудлыг вэбсайтаар шийдэж болно. Бүх бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг харилцагчдын хүссэн цагт өгөх боломжийг олгоно. Үйлдвэрлэгч, түгээгч нартай хамтран ажиллахад та бүтээгдэхүүнийхээ өндөр чанартай зураг бүхий галерейг гаргаж болно. Таны виртуал үзүүлэнгийн танхим хэзээ ч хаахгүй.
2013 оны судалгаагаар гар утас хэрэглэдэг хүмүүс, ялангуяа таблеттай хүмүүс орой 9 цагаас хойш худалдан авалт хийдгийг тогтоожээ. 
Нэмэлт сэтгэгдэл төрүүлнэ  

Вэбсайтны хаягаа одоогийн байгаа сурталчилгааны материалууд (бизнес карт, товхимол гм) дээр байрлуул. Та борлуулалт чинь нэмэгдэхийг харах болно. Жишээ нь таны бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хараад шууд худалдан авалт хийхгүй байж болно. Харин худалдан авахыг хүсэх үед нь вэбсайт тань тэдний хамар доор байх болно. Бизнес вебсайт бол хэрэглэгч танай бүтээгдэхүүнийг хайхад эхлэх цэг нь болно.

Ажилтнуудаа дадлагажуулахад тусална

Бизнесийнхээ бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг вэбсайттаа оруулах нь дотоод ажилтнууд тань мөн мэдээлэл авах эх үүсвэртэй болдог. Шинэ ажилтнууддаа тодорхой хуудсуудыг нь судалж бүтээгдэхүүнийхээ талаар сайн мэдэх “гэрийн даалгавар өгч болно.”

“Олоход амар” байх болно

Товхимол болон бизнесийн картууд заримдаа алга болчихдог. Харин вэбсайтыг хаяхад хэцүү. Хэрэглэгчдийн веб зууч програмын түүхэнд номны хавчуурга болоод байж л байгаа. Ингэж байнга “орших” нь амнаас ам дамжин, хэрэглэгчээс хэрэглэгчид хүрэх боломжийг бүрдүүлдэг.
Ажил хайгчид өөрсдөө ирнэ 

Вэбсайт дээрээ “Нээлтэй ажлын байр” -нд зориулсан хэсэг байрлуулах хэрэгтэй. Энэ нь төлбөр төлөн үнэтэй сайтууд дээр мөнгө зарахын оронд чадварлаг ажилтнууд өөрсдөө тань руу ирэх боломжийг олгоно.

Бизнесийн байрлалыг сурталчилна

Энэ хачирхалтай сонсогдож магад гэхдээ вэбсайт бизнесийн чинь байрлалд олон хүнийг хүргэхэд тусална. Вэбсайт дээрх дэлгүүрийн байрлал, хаяг, утасны дугаарыг хайлтын системээр дамжуулан шууд харагдана. Ялангуяа гар утас ашигладаг томоохон үйлчлүүлэгчийн хувьд маш чухал. Тэд таны бизнесийг хайлтаар олоод хаягыг чинь GPS-д оруулаад л олчихно.

Түргэн лавлагаа болно

Жижиг бизнесүүдийн вэбсайт лавлагаа авахад маш хурдан байдаг талаар жишээ байна. Хэрэв таны бизнес өмнөх үйлчлүүлэгч болон тэдний найзуудын хооронд яригдсан бол тэдний хамгийн түрүүнд хийх зүйл юу байх вэ? Тэд таны бизнесийг цахимаар хайна. Хэрэв та вэбсайттай бол таны бизнесийг амархан олох магадлалтай. Интернетэд таны вэбсайт байснаар бизнесийн өсөлтийг авчирна.
Сайн эерэг мэдээллээ хуваалцана 

Танай компани салбарын шагнал авсан уу? Үүнийгээ вэбсайтдаа дурьдахаа мартуузай. Хэрэв таньд сэтгэл хангалуун үйлчлүүлэгч байгаа бол үүнийгээ давуу тал болгоорой. Хэрэглэгчдийнхээ эерэг сэтгэгдлийг шууд вэбдээ оруулаарай. Тэр ч бүү хэл зөвхөн үүнд зориулан тусгай хэсгийг сайтдаа гаргаж болно. Эерэг сэтгэгдлүүд таны бизнесийг өрсөлдөөнд давуу болгоно. Үйлчлүүлэгчээ сэтгэгдэл үлдээх загварыг бэлтгэн, үүнийг авах ажлаа эхлүүлээрэй.
 

Шинэ Зеланд улс. Чагнаадаржийн Оюунцэнд.
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com