Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2022 оны 2-р сарын 6
Баян хүн шиг бодож хөгж
8-р хэсэг
БҮЛЭГ 8. ШИЙДВЭР

ХОЙШЛУУЛАХ МАСТЕР 

Баялагт хүрэх долоо дахь алхам -  ШИЙДВЭР

Бүтэлгүйтэлд нэрвэгдсэн 25,000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд хийсэн нарийн шинжилгээгээр БҮТЭЛГҮЙТЛИЙН үндсэн гол 30 шалтгааны жагсаалтын тэргүүнд ШИЙДВЭР ДУТАХ орж байна. Энэ бол зүгээр нэг онолын мэдэгдэл биш, энэ бол баримт юм.

ХОЙШЛУУЛАХ бол ШИЙДВЭРИЙН эсрэг тал бөгөөд хүн бүрийн ялах ёстой нийтлэг дайсан юм. Та энэ номыг уншиж дууссаны дараа хурдан бөгөөд тодорхой ШИЙДВЭР гаргах чадавхиа шалгах боломжтой бөгөөд энэ номонд заасан зарчмуудыг ҮЙЛ АЖИЛЛАГАА болгон хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болно.

Сая доллараас хол давсан хөрөнгө хуримтлуулсан хэдэн зуун хүний судалгаанд дүн шинжилгээ хийхэд тэд шийдвэрт ШУУРХАЙ ХҮРЭХ зуршилтай байсан бөгөөд шийдвэрээ маш удаан өөрчилдөг болохыг харуулсан байна. Мөнгө хуримтлуулж чаддаггүй хүмүүс шийдвэрээ маш удаан гаргаж, шийдвэрээ хурдан хурдан, олон удаа өөрчлөх зуршилтай байдаг ажээ.

Henry Ford – ийн хамгийн гайхалтай чанаруудын нэг бол шийдвэрээ хурдан бөгөөд тодорхой гаргаж, аажмаар өөрчлөх зуршил байлаа. Энэ чанар нь ноён Фордод маш тод илэрдэг тул зөрүүд гэсэн нэрийг авсан байдаг. Чухам энэ чанар нь түүний бүх зөвлөхүүд болон машин худалдан авагчид алдарт "T" (дэлхийн хамгийн муухай машин) загвараа өөрчлөхийг шаардаж байхад үйлдвэрлэхээ үргэлжлүүлсээр байлаа.

Магадгүй, ноён Форд өөрчлөлт хийх гэж хэтэрхий удаан хойшлуулсан байх, гэхдээ энэ түүхийн нөгөө тал нь ноён Фордын энэхүү хатуу шийдвэр нь загвараа өөрчлөх шаардлагатай болохоос өмнө асар их хөрөнгийг авчирсан юм. Ноён Фордын тодорхой шийдвэр гаргах зуршил нь түүний зөрүүд зан чанартай холбоотой гэдэгт эргэлзэх зүйл алга, гэхдээ энэ чанар нь шийдвэр гаргахдаа удах, түүнийг өөрчлөхдөө хурдан байхаас илүү ашигтай байдаг ажээ.

Өөрийн хэрэгцээнд хангалттай мөнгө хуримтлуулж чаддаггүй хүмүүсийн ихэнх нь ерөнхийдөө бусдын "үзэл бодол"-д амархан өртдөг. Тэд сонин хэвлэл болон "хов жив ярьдаг" хөршүүддээ тэдний төлөө "үзэл бодлоо" хэлэхийг нь зөвшөөрдөг. "Үзэл бодол" бол дэлхий дээрх хамгийн хямд бүтээгдхүүн юм.
Хүн бүр олон янзын үзэл бодолтой байдаг бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрөх нь хэнд ч байдаг зүйл. Хэрэв та ШИЙДВЭР гаргахдаа бусдын "үзэл бодол"-ын нөлөөнд автдаг бол ӨӨРИЙН ХҮСЛЭЭ мөнгө болгон хувиргах ямар ч ажилд амжилт олохгүй.

Хэрэв та бусдын үзэл бодолд автдаг бол танд өөрийн гэсэн ХҮСЭЛ байхгүй хэрэг.

Энд дурдсан зарчмуудыг хэрэгжүүлж эхлэхдээ өөрийн шийдвэрт хүрч, тэдгээрийг дагаж мөрдөөрэй. "Мастер оюун ухаан" группийнхээ гишүүдээс бусад хэнд ч битгий итгэл найдвар тавь. Энэ группдээ ТАНЫ ЗОРИЛГЫГ БҮРЭН ХАНГАХ, эв нэгдэлтэй байх хүмүүсийг сонгоорой.

Ойр дотны найз нөхөд, хамаатан садан чинь тэгэх санаагүй ч ихэнхдээ "үзэл бодол"-оороо, заримдаа хошноор тохуурхан таныг эрэмдэг болгодог. Мянга мянган эрэгтэй, эмэгтэй хүмүүс амьдралынхаа туршид өөрсдийгөө дорд үздэг, учир нь зарим сайн санаатай ч, үл тоомсорлосон хүмүүс "үзэл бодлоороо" эсвэл тохуурхлаар тэдний итгэлийг устгасан байдаг.

Танд өөрийн гэсэн тархи, оюун ухаан бий. ҮҮНИЙГЭЭ АШИГЛА, өөрөө шийдвэрээ гарга. Хэрэв танд бусад хүмүүсээс баримт, мэдээлэл хэрэгтэй бол шийдвэр гаргахад тань туслах болно. Эдгээр баримтуудыг олж ав эсвэл зорилгоо илчлэхгүйгээр өөрт хэрэгтэй мэдээллээ чимээгүйхэн хадгал.

Их мэдлэгтэй юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдох нь хачирхалтай эсвэл мэдлэггүй хүмүүсийн онцлог юм. Ийм хүмүүс ерөнхийдөө ХЭТ их ярьж, ХЭТ БАГА сонсдог. Шуурхай ШИЙДВЭР гаргах зуршилтай болохыг хүсвэл нүд, чихээ нээн, амаа хамхиж яваарай. Хэт их ярьдаг хүмүүс өөр зүйл хийдэггүй. Хэрэв та сонсохоосоо илүү ярих юм бол өөрт хэрэгтэй мэдлэг хуримтлуулах олон боломжоо алдаад зогсохгүй таньд атаархдаг хүмүүст ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗОРИЛГОО илчилдэг.

Арвин их мэдлэгтэй хүний дэргэд ам нээх тоолондоо та өөрийнхөө мэдлэгийн нөөц, дутмаг байгааг тэр хүнд харуулдгийг бас санаарай! Жинхэнэ мэргэн ухаан нь даруу байдал, чимээгүй байдлаас ихэвчлэн харагддаг.

Таны харилцдаг хүн бүр тантай адил мөнгө хуримтлуулах боломжийг эрэлхийлдэг гэдгийг санаарай. Хэрэв та төлөвлөгөөнийхөө талаар хэтэрхий чөлөөтэй ярих юм бол өөр хэн нэгэн зорилгодоо хүрэхийн тулд таны ухаалгаар ярьж байсан төлөвлөгөөг УРЬДЧИЛАН ҮЙЛ АЖИЛЛАГАА болгочихсон байхад гайхах зүйлгүй.

Таны хамгийн эхний шийдвэрүүдийн нэг нь амаа хамхиж, чих, нүдээ нээх. Энэхүү зөвлөгөөг дагахыг өөртөө сануулахын тулд дараах эпиграмыг том үсгээр хуулж, өдөр бүр харах газраа байрлуулбал тустай.

"ЮУ ХИЙХ ГЭЖ БАЙГААГАА ДЭЛХИЙД ХЭЛ, ТЭГЭЭД ҮЗҮҮЛЖ ЭХЭЛ."

Энэ нь “Үг бус үйлдэл нь хамгийн чухал” гэдгийг харуулж байгаа юм.
ШИЙДВЭРИЙН ТАЛААРХ ЭРХ ЧӨЛӨӨ БА ҮХЭЛ

Шийдвэрийн үнэ цэнэ нь шийдвэр гаргахад шаардагдах эр зоригоос хамаардаг. Соёл иргэншлийн үндэс суурь болсон агуу шийдвэрүүд нь ихэвчлэн үхэлд хүргэх магадлалтай, асар их эрсдэлийг хүлээсэн байдаг.

Линкольн Америкийн өнгөт арьст хүмүүст эрх чөлөөг олгосон алдарт Эрх чөлөөний тунхагаа гаргахаар шийдсэн түүний үйлдэл нь олон мянган найз нөхөд, улс төрийн дэмжигчдийг өөрийнх нь эсрэг эргүүлэх болно гэдгийг бүрэн ойлгож байсан. Тэрхүү тунхаглалыг биелүүлэх нь тулалдааны талбарт олон мянган эрчүүдийг үхэлд хүргэнэ гэдгийг ч бас мэдэж байсан. Эцэст нь Линкольн амь насаа алдсан юм. Үүнд эр зориг хэрэгтэй байсан.

Сократ өөрийн хувийн итгэл үнэмшилдээ буулт хийснээс аягатай хор уухаар шийдсэн нь түүний эр зоригийн шийдвэр байв. Энэ үйлдэл нь цаг хугацааг мянган жилээр урагшлуулж, тэр үед төрөөгүй хүмүүст үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг олгосон байдаг.

Генерал Gen. Robert E. Lee холбооноос харилцаагаа салгаж, Өмнөдөд үйл ажиллагаа эхлүүлэхээр гаргасан шийдвэр нь эр зоригийн шийдвэр байв, учир нь энэ өөрийнх нь аминд хүрч болзошгүйг тэр сайн мэдэж байсан. Түүнчлэн энэ нь бусдын амь насыг хохироох нь дамжиггүй байлаа.

1776 оны 7-р сарын 4-ний өдөр Philadelphia хотод бүх цаг үеийн хамгийн том шийдвэр болох бүх америкчуудад эрх чөлөө авчрах эсвэл 56 хүн дүүжлүүлэх байсан баримт бичигт 56 хүн гарын үсэг зурснаар Америкийн иргэн бүрийн хувьд хамгийн том шийдвэр гарсан юм!

Та энэхүү алдартай баримтын талаар сонссон ч хувийн амжилтын талаар маш тодорхой заасан сургамжийг хараахан хараагүй байж магад.
Энэхүү чухал шийдвэрийн огноог бид бүгд санаж байгаа ч, цөөхөн хүн энэ шийдвэрт ямар их зориг шаардахыг ойлгодог. Бид түүхээ санаж байна; бид он сар өдөр, тулалдаж байсан хүмүүсийн нэрсийг санаж байна; бид Valley Forge болон Yorktown-ийг санаж байна; Бид George Washington, Lord Cornwallis нарыг санаж байна. Гэхдээ бид эдгээр нэр, огноо, газар нутгийн жинхэнэ хүчний талаар бага мэддэг.

Washington-ий арми Yorktown-д хүрэхээс өмнө энэхүү эрх чөлөөг баталгаажуулсан биет бус ХҮЧНИЙ талаар одоохондоо маш бага мэдсээр иржээ.

Хувьсгалын түүхийг уншихдаа бид George Washington –ийг манай улсын эцэг байсан, тэр л бидэнд эрх чөлөөг авчирсан гэж худал төсөөлдөг, үнэндээ бол Washington зөвхөн туслах хэрэгсэл байсан, учир нь түүний арми Lord Cornwallis бууж өгөхөөс өмнө ялалт нь баталгаатай болчихсон байсан юм. Энэ Washington-ийн байгуулсан гавьяаг үгүйсгэх гэсэнгүй, хамгийн гол нь нь түүний ялалтын жинхэнэ шалтгаан болсон гайхалтай ХҮЧ ЧАДАЛД илүү их анхаарал хандуулах хэрэгтэй юм.
Түүхийг бичигчид дэлхийн бүх ард түмний тусгаар тогтнолын шинэ жишгийг тогтоох хувь тавилантай үндэстнийг төрүүлж, эрх чөлөөгий нь авчирсан няцашгүй ХҮЧНИЙ тухай өчүүхэн төдий дурссан нь тун эмгэнэлтэй. Би үүнийг эмгэнэл гэж хэлнэ, учир нь энэ ӨӨРИЙН ХҮЧ нь амьдралын бэрхшээлийг даван туулж, Амьдралаас Хүссэнээ авахад хүргэдэг ХҮЧ юм.

Энэхүү ХҮЧИЙГ төрүүлсэн үйл явдлуудыг товч тоймлон хүргэе. Энэ түүх 1770 оны 3-р сарын 5-нд Бостон хотод Британийн цэргүүд гудамжинд эргүүл хийж, иргэдийг илт заналхийлсээр эхэлсэн юм. Колончлогчид тэдний дунд жагсаж буй зэвсэгт эрчүүдэд дургүйцэж байлаа. Захирагч "Жадаа зас... Цэнэглэ!" гэж тушаал өгөх хүртэл тэд илэн далангүй зэвүүцлээ илэрхийлж, жагсаж буй цэргүүд рүү чулуу шидэж эхлэв.

Тулаан үргэлжлэв. Үр дүнд нь олон хүн нас барж, бэртэж гэмтсэн байна. Энэ үйл явдал нь олны дургүйцлийг төрүүлж, мужийн удирдлага (нэр бүхий колоничдоос бүрдсэн) тодорхой арга хэмжээ авах зорилгоор хурал зарлав. Тэр Ассамблейн хоёр гишүүн нь John Hancock, Samuel Adams нар байлаа – Тэдний НЭРС удаан хугацаанд дуурсагдсан даа! Тэд зоригтойгоор ярьж, Бостоноос бүх Британийн цэргүүдийг хөөн гаргах алхам хийх ёстой гэж мэдэгдэв.

Энэ ШИЙДВЭРИЙГ санаарай – энэ бол АНУ-д бидний одоо эдэлж байгаа эрх чөлөөний эхлэл байсан юм. Энэ хоёр хүний ШИЙДВЭР нь аюултай байсан ч ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ЭР ЗОРИГ-ыг уриалж байсныг санаарай.

Чуулган завсарлахын өмнө Hutchinson мужийн амбан захирагч Samuel Adams Британийн цэргийг гаргах ажилд томилогдсон юм. Хүсэлтийг хэрэгжүүлж, цэргүүдийг Бостоноос гаргасан боловч үйл явдал үүгээр дууссангүй. Энэ нь соёл иргэншлийн чиг хандлагыг бүхэлд нь өөрчлөх нөхцөл байдлыг бий болгосон байдаг. Хачирхалтай нь, Америкийн хувьсгал, дэлхийн дайн гэх мэт агуу өөрчлөлтүүд ихэвчлэн чухал биш санагдах ч нөхцөл байдлын эхлэл биш гэжүү?

Эдгээр чухал өөрчлөлтүүд нь ихэвчлэн харьцангуй цөөн тооны хүмүүсийн оюун санаанд ТОДОРХОЙ ШИЙДВЭР хэлбэрээр эхэлдэг нь бас сонирхолтой юм. John Hancock, Samuel Adams, Richard Henry Lee (Виржиниа муж) нар бол манай улсын жинхэнэ эцэг гэдгийг ойлгохын тулд эх орныхоо түүхийг сайн мэдэх хэрэгтэй юм.

Richard Henry Lee, Samuel Adams-тай ойр ойрхон харилцаж (захидал) мужийнхаа ард иргэдийн сайн сайхан байдлын талаарх айдас, итгэл найдвараа чөлөөтэй хуваалцдаг байсан тул энэ түүхэнд чухал үүрэгтэй. Энэ харилцаанаас Adams арван гурван колони мужуудийн хооронд харилцан захидал солилцох нь тэдний асуудлыг шийдвэрлэхэд маш их хэрэгтэй хүчин чармайлт болно гэсэн санааг төрүүлжээ.

Бостонд цэргүүдтэй мөргөлдөөн болсноос хойш хоёр жилийн дараа (1772 оны 3-р сар) Adams энэ санаагаа колони болгонд томилогдсон сурвалжлагчтай, колониудын дунд захидал харилцааны хороо байгуулах тухай саналаа чуулганд танилцуулав. Энэ нь Британий Америк дах колониудыг сайжруулах найрсаг хамтын ажиллагаатай байх зорилготой байлаа.

Энэ үйл явдлыг тэмдэглэх хэрэгтэй! Танд ч, надад ч эрх чөлөө олгох хувь тавилантай алс холын ХҮЧ бүхий зохион байгуулалтын эхлэл байсан юм. Мастер оюун ухаан аль хэдийн зохион байгуулагджээ. Энэ нь Adams, Lee, Hancock нараас бүрдсэн байлаа. "Би та нарт цааш нь хэлье, хэрэв та нарын хоёр нь газар дээрээ санал нийлэх юм бол энэ бүхэн Тэнгэр дэх Миний Эцэгээс та нарт ирсэн адислал хэмээн хүлээн аваарай."
Захидал харилцааны хороог зохион байгуулав. Энэхүү алхам нь бүх колониас эрчүүдийг нэмснээр  Мастер Оюун Ухаан хүчийг нэмэгдүүлэх арга зам болсныг ажиглаарай. Энэхүү журам нь колоничлогдсон ард түмний анхны ЗОХИОН БАЙГУУЛАЛТ бүхий ТӨЛӨВЛӨЛТ болсон гэдгийг анхааралдаа авах хэрэгтэй.

Эв нэгдэлд хүч бий! Колоничлогдсон иргэд Бостоны үймээнтэй төстэй үйл явдлуудаар Британийн цэргүүдийн эсрэг зохион байгуулалтгүй дайн хийж байсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Тэдний хувийн гомдлыг нэг Мастер Оюун Ухаан дор нэгтгээгүй байлаа. Adams, Hancock, Lee нар нийлэх хүртэл ямар ч бүлэг хүмүүс Британичуудтай тулгарсан бэрхшээлээ нэг удаа, бүрмөсөн шийдвэрлэхийн тулд зүрх сэтгэл, оюун ухаан, бие сэтгэлээ нэгтгэж, нэг тодорхой ШИЙДВЭР гаргаагүй байсан юм.

Энэ хооронд Британичууд зүгээр суусангүй. Тэд ч мөн адил өөрсдийн ТӨЛӨВЛӨГӨӨГ Мастер Оюун Ухаанаар" хийж, ардаа мөнгөтэй, зохион байгуулалттай цэргүүдийг татаж байлаа. Их Британий Хаан, Gage-ийг Massachusetts –ийн захирагчаар томилов. Шинэ Захирагчийн анхны үйлдлүүдийн нэг нь Samuel Adams руу элч илгээж, түүний эсэргүүцлийг АЙДАС-аар зогсоох гэж оролдов.

Хурандаа Fenton (Gage-ийн илгээсэн элч) Adams хоёрын ярианаас бид юу болсныг ойлгох боломжтой.

Хурандаа Fenton: "Би захирагч Gage –ийн тушаалаар яваа бүрэн эрхт хүн, Ноён Adams, захирагч танд таалагдахуйц ашиг тусыг олгох эрх мэдлийг олгож байна [хээл хахуулийн амлалтаар Adams-ийг урвуулах гэж оролдов]. Таныг засгийн газрын арга хэмжээг эсэргүүцэхээ болихыг шаардаж байна. Эрхэм дээдсийн дургүйцлийг дахин төрүүлэхгүй байхыг Захирагч танд зөвлөж байна.

Таныг мужийн захирагчийн албан тушаалаа ашиглан эх орноосоо урвасан хэргээр Henry VIII хуулийн дагуу шүүхээр шийтгэн, Англи руу илгээж болно. Хэрэв улс төрийн арга барилаа өөрчилвөл та хувийн том давуу талыг олж авахаас гадна хаантай эвлэрэх болно.

Samuel, Adams хоёр ШИЙДВЭРИЙН аль нэгийг сонгох хэрэгтэй болов. Тэр эсэргүүцлээ зогсоож, хувьдаа хээл хахуулийг хүлээн авах, эсвэл ДҮҮЖЛҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ үйл ажиллагаагаа ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ!
Adams-ийн амь насанд нь хүрч болзошгүй ШИЙДВЭРТ шууд хүрэх цаг ирсэн нь тодорхой. Ихэнх эрчүүдийн хувьд ийм шийдвэр гаргахад хэцүү. Ихэнх нь бултсан хариу илгээх байсан ч, Adams тэгдэг нэгэн биш ажээ! Тэрээр хурандааг шаардав.

Амбан захирагчийн үгийг хүргэсэн Fenton-д Adams хариугий нь өгөв.

Adams хариулахдаа, "Тэгэхээр би Хаантай эвлэрээд удаж байгаа гэдгийг захирагч Gage-д хэлж болно. Ямар ч хувийн бодол намайг эх орныхоо үйл хэргийг орхиход түлхэц болохгүй. Мөн Захирагч Gage-д миний зөвлөгөөг дамжуулаарай. SAMUEL ADAMS –ийн ТҮҮНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ: Цаашид бухимдсан хүмүүсийн сэтгэлийг доромжлох хэрэггүй."

Энэ хүний зан чанарын талаар тайлбар хийх шаардлагагүй ажээ. Энэхүү гайхалтай мэссэжийг уншсан бүх хүмүүст захидлыг илгээсэн хүн хамгийн дээд зэргийн үнэнч байсан нь ойлгомжтой. Энэ л чухал. (Рэкетчид болон шударга бус улстөрчид Adams мэтийн хүмүүсийн үхлийн үнэтэй нэр төрийг унагах нь харамсалтай).

Амбан захирагч Gage Adams-ийн илэн далангүй хариуг хүлээн авмагц уурлан хилэгнэж, тунхаг бичиг гаргажээ. "Би сүр жавхлант эзэн хааны нэрийн өмнөөс бууж өгсөн хүмүүст даруй өршөөл үзүүлэхээ амлаж байна. SAMUEL ADAMS, JOHN HANCOCK хоёрыг өршөөхөөс бусад тохиолдолд энх тайвныг эрхэмлэгч субьектүүдтэй хамтын үүргээ гүйцэтгэнэ. Тэдний гэмт хэрэг нь ял шийтгэлээс өөр ямар нэг зүйлийг авахад хэтэрхий бүдүүлэг шинж чанартай байна" гэжээ.

Орчин үеийн хэллэгээр бол Adams, Hancock нар "зөв газраа байжээ!" Уурлан бухимдсан Захирагчийн заналхийлал энэ хоёр хүнийг өөр ШИЙДВЭР гаргахаас өөр аргагүйд хүргэв. Тэд хамгийн үнэнч дагагчдынхаа хамт нууц уулзалтыг яаран зарлав. (Энд Мастер Оюун Ухаан  эрч хүчтэй болж эхлэв). Уулзалтыг цэгцтэй эхлүүлсний дараа Adams хаалгыг түгжиж, түлхүүрээ халаасандаа хийн, колоничлогчдын их хурлыг зохион байгуулах зайлшгүй хэрэгтэй болсныг зарлаад, ИХ ХУРЛЫГ хийх ШИЙДВЭР гартал хэн ч ӨРӨӨГ орхиж болохгүй гэдгийг бүх хүмүүст мэдэгдэв.
Дараа нь маш их сэтгэл хөдлөл дагалдав. Зарим нь ийм радикал үзлийн үр дагаврыг дэнсэллээ (Хөгшин хүний айдас). Зарим нь хаан ширээг үл тоомсорлон ийм тодорхой шийдвэр гаргах мэргэн ухаанд ихээхэн эргэлзэж байгаагаа илэрхийлэв. Тэр өрөөнд түгжигдсэн ХОЁР ЭР айдаст дархлагдсан, эсвэлд бүтэлгүйтэлд сохор байсан биз. Энэ хоёр бол Hancock and Adams байсан юм.

Бусад нь 1774 оны 9-р сарын 5-нд Philadelphia-д болох Эх газрын Анхдугаар Их хурлыг Захидал харилцааны хороогоор дамжуулан зохион байгуулах ёстой гэдэгтэй санал нийлэхэд бусад нь тэдний оюун санааны нөлөөнд автав.

Энэ өдрийг санаарай. Энэ бол 1776 оны 7-р сарын 4-ний өдрөөс илүү чухал юм шүү. Хэрвээ энэхүү их хурлыг хийх ШИЙДВЭР гаргаагүй байсан бол Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурах боломжгүй байсан билээ.

Шинэ конгрессын анхны хуралдаан болохоос өмнө тус улсын өөр нэг хэсэгт өөр нэг удирдагч "Британий Америкийн эрхийн талаарх хураангуй"-г нийтлэх ажилдаа гүн орсон байв. Тэр бол Виржиниа мужийн Thomas Jefferson байсан бөгөөд түүний лорд Dunmore (Виржиниа дахь Хааны төлөөлөгч)-тэй харилцах харилцаа нь Hancock, Adams нарын захирагчтайгаа харилцах харилцаатай адил хурцадмал болсон байлаа. 

Энэхүү алдарт "Эрхийн хураангуй" номоо хэвлүүлсний дараахан Jefferson түүнийг эрхэмсэг ноёны засгийн газраасаа урвасан хэргээр яллах гэж байгаа тухай мэдээлсэн байна. Jefferson-ий хамтран зүтгэгчдийн нэг Patrick Henry заналхийллээр өдөөгдөж, зоригтойгоор үзэл бодлоо илэрхийлж, "Хэрэв энэ нь эх орноосоо урвасан ажиллагаа юм бол түүнийг сайн ашиглаарай" гэсэн мөнхөд үлдэх сонгодог өгүүлбэрээ дуусгажээ. 

Эрх мэдэлгүй, цэргийн хүчгүй, мөнгөгүй ийм хүмүүс тивийн хоёр жилийн дараа анхдугаар их хурлын нээлтийг хийж, колониудын хувь заяаг зохицуулахаар хүндэтгэлтэйгээр сууж байлаа.1776 оны 6-р сарын 7-ны өдөр Richard Henry Lee босож, хурлын даргад болон цочирдсон Ассамблейд хандан дараах саналыг гаргав.

"Эрхэм ноёд оо, эдгээр Нэгдсэн колониуд нь эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улсууд байх ёстой бөгөөд Их Британийн хаант улсад үнэнч үлдэхээс чөлөөлөгдөхийг уриалж байна, тэднийг болон Их Британийн муж улс хоорондын бүх улс төрийн холбоог бүрэн татан буулгах ёстой" гэжээ.

Lee-ийн гайхшруулсан яриаг маш удаанаар хэлэлцэхэд, түүний тэвчээр нь барагдаж эхлэв. Эцэст нь олон хоног маргалдсаны эцэст тэрээр дахин үг хэлж, маш тод, шийдмэг дуугаар "Ноён Ерөнхийлөгчөө, бид энэ асуудлыг олон хоног хэлэлцлээ. Энэ бол бидний баримтлах цорын ганц арга зам. Яагаад эрхэм ээ, бид цаашид үүнийг хойшлуулсаар байх гэж үү? Яагаад одоо болтол бид бодсоор байгаа юм бэ?

Америкийн Бүгд Найрамдах Улсыг төрүүлсэн - Энэ аз жаргалтай өдрийг бүтээе лдээ. Бид босож сүйрүүлж, байлдан дагуулах гээгүй, харин энх тайван, хуулийн хаанчлалыг сэргээх гэж байна. Европ бидний засахгүй. Иргэд биднээс эрх чөлөөний амьд жишээг шаардаж байна, энэ бол иргэдийн баяр баясгалан, улам бүр нэмэгдэж буй дарангуйлалаас ялгаатай байх болно" гэжээ.

Санал хураалт дуусахаас өмнө Lee гэр бүлд нь хүнд өвчин тохиолдсоний улмаас Виржиниа руу буцаж дуудагдсан боловч явахаасаа өмнө өөрийн найз Thomas Jefferson-д өөрийн хүсэлтээ гардуулсан бөгөөд тэрээр нааштай арга хэмжээ авах хүртэл тэмцэнэ гэж амласан байна. Үүний дараахан Конгрессын Ерөнхийлөгч (Hancock) Jefferson-ийг Тусгаар тогтнолын тунхаглалыг боловсруулах хороон даргаар томилов.

Тус хороо баримт бичиг дээр шаргуу ажилласан бөгөөд Конгрессоор хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хуралд оролцсон хүн бүр амиараа дэнчин (Их Британитай хийсэн тулалдаанд колониуд ялагдсан тохиолдолд ийм зүйл болох нь тодорхой байлаа) тавьж гарын үсгээ зурсан юм. 

Баримт бичгийн анхны хувилбар бэлэн болоход, зургадугаар сарын 28-нд Их хурлын өмнө анхны төслийг танилцуулжээ. Хэд хоног хэлэлцэж, өөрчилж, бэлэн болгосон бөгөөд 1776 оны 7-р сарын 4-нд Thomas Jefferson чуулганы өмнө зогсоод, цаасан дээр буусан хамгийн чухал ШИЙДВЭР-ийг өчүүхэн ч айдасгүйгээр уншсан билээ.

"Ард түмэн өөр хоорондоо холбоотой улс төрийн бүлэглэлүүдийг татан буулгаж, дэлхийн хүчнүүдийн дунд байгалийн хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Хүн төрөлхтний үзэл бодлыг зохих ёсоор хүндэтгэхийг энэхүү тунхаглалаар дамжуулан тэднээс шаардаж байна ..." гэжээ.

Jefferson-ыг хэлж дуусмагц уг баримт бичиг дээр санал хурааж, бүгд хүлээн зөвшөөрч, тавин зургаан хүн амиа золин энхүү ШИЙДВЭРТ хүрч, хүн бүр гарын үсэг зуржээ. Энэхүү ШИЙДВЭР нь хүн төрөлхтөнд үүрд мөнхөд авчрах эрх чөлөөт үндэстнийг бий болгох ШИЙДВЭР байсан юм.

Итгэл үнэмшлийн ижил төстэй оюун ухаанаар гаргасан ийм шийдвэрүүд, зөвхөн ийм шийдвэрээр л эрчүүд хувийн асуудлаа шийдэж, материаллаг болон оюун санааны өндөр баялгийг өөртөө авчирч чаддаг. Үүнийг мартаж болохгүй!

Тусгаар тогтнолын тунхаглалд хүргэсэн эдгээр үйл явдлуудад дүн шинжилгээ хийж, дэлхийн бүх үндэстний дунд хүндэтгэл, эрх мэдлийн өндөр байр суурийг эзэлдэг энэ үндэстэн тавин зургаан хүнээс бүрдсэн Мастер Оюун Ухаан –ийн ШИЙДВЭРЭЭС төрсөн гэдэгт итгээрэй. 

Вашингтоны армийн амжилтыг тэдний ШИЙДВЭР баталгаажуулсан гэдгийг сайн анхаараарай, учир нь тэр л шийдвэрийн амин сүнс нь тулалдаж буй цэрэг бүрийн зүрх сэтгэлд байсан бөгөөд энэ нь БҮТЭЛГҮЙТЭЛ гэх зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй оюун санааны хүч болсон байлаа.

Энэхүү үндэстэнд эрх чөлөөг олгосон ЭРЧ ХҮЧ нь өөрийгөө тодорхойлох чадвартай хүн бүрийн ашиглах ёстой адилхан хүч гэдгийг (хувийн ашиг тустай) анхаарна уу. Энэхүү ХҮЧ нь энэ номонд дурдсан зарчмуудаас бүрддэг. Тусгаар тогтнолын тунхаглалын энэхүү түүхээс эдгээр зургаан зарчмуудыг олоход хэцүү биш ажээ; ХҮСЭЛ, ШИЙДВЭР, ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ШАРГУУ БАЙДАЛ, МАСТЕР ОЮУН УХААН, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БҮХИЙ ТӨЛӨВЛӨЛТ.

Хүчтэй ХҮСЛЭЭР дэмжигдсэн сэтгэлгээ нь бодит болж байгаа филисофийг эндээс харж болно. АНУ-ын гангийн корпорацыг бүтээсэн түүхээс мөн энэхүү сэтгэлгээний гайхамшигт шилжилтийг харж болох бөгөөд энэ нь өөрөө төгс тайлбар гэдгийг хэлэх нь илүүц бизээ.

Нууцыг хайхдаа гайхамшгийг бүү хай, учир нь та үүнийг олохгүй. Та зөвхөн байгалийн мөнхийн хуулиудыг л олох болно.

Эдгээр хуулиудыг хэрэглэх ИТГЭЛ, ҮНЭМШИЛТЭЙ хүн бүрт боломж бий. Тэдгээрийг улс үндэстэнд эрх чөлөө авчрах эсвэл баялаг хуримтлуулахад ашиглаж болно. Тэдгээрийг ойлгох, ашиглахад шаардагдах цаг хугацаанаас өөр төлбөр гэж үгүй.

ШИЙДВЭРТ хурдан, тодорхой хүрч байгаа хүмүүс юу хүсч байгаагаа мэддэг, ерөнхийдөө үүнийгээ авдаг. Амьдралын бүхий л салбар дахь удирдагчид хурдан бөгөөд тууштай ШИЙДВЭР гаргадаг. Энэ нь тэдний удирдагч байх гол шалтгаан болдог. Хаашаа явж байгаагаа үг үйлдлээрээ мэддэг тэдгээр хүмүүст дэлхий ертөнц зайгаа тавьж өгдөг дадал дэлхийд бий.

ШИЙДВЭРГҮЙ БАЙДАЛ нь ихэвчлэн залуу наснаас эхэлсэн зуршил байдаг. Өсвөр насандаа, дунд сургуульдаа, ахлах сургуульдаа, тэр байтугай коллежид ч ТОДОРХОЙ ЗОРИЛГОГҮЙ явсаар энэ зуршил нь байнгын шинжтэй болдог. Боловсролын бүх тогтолцооны гол сул тал нь ТОДОРХОЙ ШИЙДВЭР гаргах дадлыг сургадаггүйд байна.

Оюутан сургуульд элсэхдээ гол зорилгоо зарлаагүй бол коллежүүд ямар ч оюутныг элсэхийг зөвшөөрөхгүй бол ашигтай байхсан. Анхан шатны сургуульд элсэн орсон сурагч бүрийг ШИЙДВЭР ГАРГАХ ДАДЛЫН сургалтад хамруулж, анги ахиулахаас өмнө энэ сэдвээр хангалттай шалгалт өгүүлдэг бол илүү их ашигтай байхсан.

Манай сургуулийн тогтолцооны дутагдлаас болж олж авсан ШИЙДВЭРГҮЙ дадал нь сурагчийг сонгосон мэргэжлийнх нь туршид дагадаг. 

Тэд бодит амьдрал дээр мэргэжлээ сонгодог. Тэгээд сургуулиа төгсөөд ямар ч хамаагүй ажил хайдаг.

ШИЙДВЭРГҮЙ БАЙХ зуршилд автсан учраас тэр хамгийн түрүүнд олсон ажлаа авдаг. Цалингийн төлөө ажиллаж буй 100 хүний 98 нь ингэж ажиллаж байгаа, учир нь тэдэнд ШИЙДВЭРИЙН ТОДОРХОЙ БАЙДАЛ, ТОДОРХОЙ АЛБАН ТУШААЛД ОЧИХ ТӨЛӨВЛӨГӨӨ, ажил олгогчоо хэрхэн сонгох мэдлэг дутагдсанаас болдог байна.

ШИЙДВЭРИЙН ТОДОРХОЙ БАЙДАЛ нь үргэлж эр зориг, заримдаа маш их зоригийг шаарддаг. Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурсан тавин зургаан хүн уг баримт бичигт гарын үсгээ зурах ШИЙДВЭР дээр амь насаараа дэнчин тавьсан.

Тухайн ажлыг олж авах ТОДОРХОЙ ШИЙДВЭР гарган, хүссэн зүйлийнхээ төлөө амь насаа тавьж байгаа тэр хүн энэ шийдвэрт зориулан амиа тавиагүй ч, өөрийн ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД дэнчин тавьж байгаа юм.

НАЙДВАР, ТӨЛӨВЛӨЛТ, ЭРЭЛТ, эдгээрээс татгалзаж буй хүн санхүүгийн хараат бус байдал, эд баялаг, хүссэн бизнес, мэргэжлийн албан тушаалд хүрэх боломжгүй. Samuel Adams Колониудад эрх чөлөөг хүсч байсантай ижил оюун ухаанаар баялгийг хуримтлуулах нь эргэлзээгүй билээ. 

Зохион байгуулалт бүхий төлөвлөлтийн бүлгээс та бүх төрлийн хувийн үйлчилгээний маркетингийн бүрэн зааврыг олох болно. Мөн та өөрийн хүссэн ажил олгогч болон хүссэн ажлаа хэрхэн сонгох талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна. ТА зохин байгуулалт бүхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх тодорхой ШИЙДВЭРТ хүрэх хүртэл эдгээр заавар нь танд ямар ч үнэ цэнэгүй байх болно.

Орчуулсан: Др. Чагнаадаржийн Оюунцэнд
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
FB Comments Will Be Here (placeholder)
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com