Шатлал 1. Фейсбүүк зараар дулаан үзэгчдийг бүтээх (Өдөр 1-45). Энэ шатанд зөвхөн шүдний эмнэлгийн бизнес хийдэг хүмүүсийг онилон зар явуулна. Түүний заранд ямар нэгэн үйлдэл хийсэн хүмүүсийг нэг групп болгоно.
Шатлал 2. Сувгаа сурталчилж эхэлнэ, бүртгүүлсэн хүмүүст мөшгих имэйлүүдээ илгээнэ (Өдөр 46-50).
Шатлал 3. Нүргээнийг бүтээх, бүртгүүлсэн хүмүүсээ мэдээллээр хангана. (Өдөр 51-80).
Шатлал 4. Сурталчилгааны кампайндаа нэмэлт трафик олох дээр төвлөрнө. (Өдөр 81-100).
Доктор Анисса Холмс - ХӨӨХ-Хүргэх брендийг үүсгэн байгуулагч - Шүдний маркетингийн суваг ашиглан шинэ үйлчлүүлэгчийн тогтвортой урсгалыг бий болгосон байна.
Dr. Anissa Holmes - Шүдний эмч, Бизнесийг хурдасгах дасгалжуулагч, Сошиал медиа стратегич, шилдэг борлуулалттай номын зохиолч - шүдний салбарт тэргүүлэгч эмч юм. Доктор Холмс нь сая долларын эмнэлгийн бизнесийн эзэд, тэр дундаа гарааны бизнес эхлэгч нарыг сургаж, дасгалжуулж зөвөлдөг.
Доктор Холмс нь өөрийн асар их амжилт дээр суурилан Шүдний эдийн засаг, Шүдний эмчийн IQ, Шүдний бүтээгдэхүүний тайлан зэрэг шүдний эмч нарын шилдэг хэвлэлүүд түүнийг Шүдний шилдэг 25 эмэгтэйн нэг гэж онцолсон байна. Тэрээр мөн Social Media Marketing World-д онцлох илтгэгчээр ажилласан бөгөөд "ХӨӨХ шүдний" подкаст нь дэлхийн 100 гаруй оронд сонсогчтой болжээ.
Шинэ үйлчлүүлэгчийн тогтвортой урсгалыг бий болгохын тулд шүдний маркетингийн суваг ашиглах
Их эрт бишээ, шүдний эмч нар үйлчлүүлэгчдийг татахын тулд зөвхөн уламжлалт зар сурталчилгааны эх сурвалжийг ашигладаг байсан. Тэд сонин эсвэл утасны дэвтэрт зар байршуулдаг байв. Тэд орон нутгийн радио эсвэл телевизийн сурталчилгаа хийдэг байлаа. Тэд оффисын ойролцоо амьдардаг хүмүүстээ шууд захиа илгээдэг байв. Эдгээр аргуудаас гадна шүдний үйлчлүүлэгчийг найз нөхөд, гэр бүлийнхэнд хандах эсвэл бие биенээ сурталчлах зорилгоор орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажилладаг байсан.
Олон жилийн турш би эдгээр уламжлалт аргуудаар өөрийн шүдний эмнэлгийг зах зээлд гаргахын тулд ашигладаг байлаа. Хэдийгээр эдгээр уламжлалт аргууд нь өвчтөнүүдийг татахад тусалж байсан ч би нэг шүдний эмч гэхээсээ илүүтэйгээр өөрийн бизнесийн тал дээр илүү том алсын хараатай байсан. Би үйлчлүүлэгчид, багийн гишүүд болон өөртөө илүү их зүйлийг хүсч байсан. Би гэр бүлийнхээ төлөө илүү их зүйлийг хүсч байлаа. Надад маш том алсын хараа байсан.
Энэ том алсын хараагаа биелүүлэхийн тулд шүдний маркетингийн суваг ашигласан.
Би үйлчлүүлэгч нартаа ХӨӨХ гэмээр туршлага өгдөг, ашигтай шүдний эмнэлэг байгуулахыг хүссэн, үнэндээ тэднийг дараагийн уулзалтыг тэсэн ядан хүлээхийг хүссэн. Би шилдэг багийн гишүүдийг өөртөө татах, тэднийг авч үлдэх ажлын байрыг бий болгохыг хүссэн, би тэнд ажиллаж байгаа юм шиг, намайг байхгүй үед ашигтай ажиллах тийм бизнестэй болохыг хүссэн. Би амралтаа авч, бүжгийн тоглолт, спортын арга хэмжээ, хүүхдийнхээ сургуулийн жүжигт оролцохыг хүссэн юм.
Энэхүү алсын хараагаа хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд минь туслах, би шүдний ертөнцөөс гадуур, надтай нэг жил гаруй хамтран ажиллах шилдэг бизнесийн дасгалжуулагчийг хөлсөлсөн. Тэр жилийн турш бид "ХӨӨХ-хүргэх" гэдгээрээ алдартай №1 шүдний эмнэлэг болохын тулд мэс засал хийхээс эхлээд өвчтөний туршлага хүртэл бүх зүйлийг дахин төлөвлөж ажилласан.
Дасгалжуулагч бид хоёр үйлчлүүлэгчид WOW-ийн туршлагыг хүргэхээс эхлээд уламжлалт маркетингийн хэв маягийг эвдэх хүртэл шүдний эмнэлэгийхээ бүх хэсгийг шинэчилсэн. Үр дүн нь ер бусын байсан. Ашиг нь өссөн. Үйлчлүүлэгчид магтсан бөгөөд бид амжилтанд хүрэхийн тулд багийн гишүүдээ бүтээсэн.
Хэдийгээр бид үйл ажиллагаа болон өвчтөнийхөө туршлагад хувьсгал хийсэн ч бидний хийсэн хамгийн үр дүнтэй өөрчлөлт бол бид бизнесээ зах зээлд гаргах байлаа.. Бид уламжлалт маркетингаас онлайн маркетинг руу шилжсэн бөгөөд бидний үр дүн хурдан бөгөөд хүчтэй байлаа.
Бид хэдэн мянган доллар зарцуулж, зар сурталчилгаа явуулж, долоо хоног, сараар хүлээх шаардлагагүй болсон. Үүний оронд бид олон мянган боломжит үйлчүүлэгчид сохор зоос үрэхгүйгээр хүрч чадна. Фэйсбүүк маркетинг ашигласнаар бид хэдхэн минут эсвэл хэдэн цагийн дараа манай утас дуугарч эхэлсэн.
Илүү сайн зүйл бол бид боломжит өвчтөнүүдтэй сайн харилцааг бий болгохын тулд ClickFunnels хуудас болон имэйлийн дарааллыг ашиглан хэд хэдэн автомат мессеж илгээх боломжтой. Эдгээр дараалал нь байнга асуудаг асуултуудад хариулж, боломжит үйлчлүүлэгч нарт манай бизнесийн бусдаас юугаараа ялгаатай болохыг харуулж, тэдэнд биднийг хэн болохыг харуулдаг болсон.
Бид уламжлалт зар сурталчилгаанаас хамаагүй илүү гүн гүнзгий хүмүүстэй харилцаа холбоог бий болгож чадсан. Асуултанд хариулж, харилцаагаа автоматаар хөгжүүлэхийн тулд бид шинэ үйлчлүүлэгчтэй утсаар ярихад бага цаг зарцуулдаг болсон. Манай автоматжуулалт нь үйлчлүүлэгч болохгүй хүмүүсийг шүүгээд, бидэнд тохирох хүмүүсийг манай бизнесд ирүүлдэг. Илүү сайн зүйл нь гэвэл хүмүүс бидний сувгуудаар дамжин өнгөрөхөд тэд биднийг аль хэдийн мэдэж, таалагдаж, итгэж эхэлсэн нь бидний санал болгож буй эмчилгээний төлөвлөгөөг урагшлуулах магадлалыг нэмэгдүүлсэн юм.
Бусад шүдний эмнэлгүүдэд мөн үйлчүүлэгчээ татахад нь тусалсан нь
Фэйсбүүкийг ашиглах урлаг, шинжлэх ухааныг эзэмшсэний дараа автомат имэйлийн дарааллаар би багтайгаа хамтран бусад бизнесүүд үүнийг хийхэд нь тусалж эхэлсэн.
Бид дөнгөж эхэлж буй эмнэлгээс авахуулаад хэдэн арван жил үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэгүүдэд тусалж эхэлсэн юм. Үр дүн нь яг адилхан байлаа.
Зөв систем, процесс, маркетингийн тусламжтайгаар ямар ч жижиг бизнесүүд Facebook болон суваг ашиглан өдөрт хэдхэн доллараар шинэ, тохиромжтой үйлчүүлэгч эсвэл үйлчлүүлэгчдийн тогтвортой урсгалыг татах боломжтой юм. Үнэн хэрэгтээ, миний үйлчлүүлэгчдийн ихэнх нь уламжлалт сурталчилгаанд сар бүр хэдэн мянган доллар зарцуулж байснаас илүүтэйгээр Facebook-ийн зар сурталчилгаа, шүдний маркетингийн сувгуудаар сарын 500 долларын маркетингийн төсөвөөр илүү сайн үр дүнд хүрдэг болсон.
Ердөө 100 хоногт 100 шинэ үйлчлүүлэгчтэй болох: Дөрвөн үе шаттай арга
Хэрэв би 100-хан хоногийн дотор 100 шинэ үйлчүүлэгчтэй болох шаардлагатай бол би өөрийн эмнэлэгт ашиглаж байсан дөрвөн үе шаттай процессоор мянга мянган үйлчлүүлэгчийг бүртгэх байсан.
Эхний үе шат 45 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд би боломжит үйлчлүүлэгч болон бусад орон нутгийн бизнесүүдтэй харилцах харилцааг бий болгох, цаашдын хүчин чармайлтад зориулж бизнесээ сурталчлах үзэгчдээ бүтээх, өөрийн багийг сургахад анхаарлаа төвлөрүүлэх болно.
Хоёр дахь үе шат нь 46-аас 50 дахь өдөр хүртэл үргэлжилнэ. Эдгээр өдрүүдэд би гурван кампанит ажил явуулах болно. Кампанит ажил бүр шүд цоорох эрсдэлийн үнэлгээ, Invisalign, шүдний суулгац зэрэг шинэ үйлчлүүлэгчдийг татах нь батлагдсан нэг эмчилгээг сурталчлах болно. Энэхүү кампанит ажил нь хүмүүсийг уг эмчилгээнд нэр дэвшигч эсэхийг ойлгоход нь туслах зорилготой бөгөөд энгийн шүдний маркетингийн суваг рүү чиглүүлэх болно. Энэ нь хүмүүст цаг товлох эсвэл цаашдын сурталчилгааны ажилд зориулан үзэгчдээ нэмэхийн зэрэгцээ үйлчилгээний талаар илүү ихийг мэдэх боломжийг олгоно.
Гурав дахь үе шат нь 51 дэх өдрөөс 80 дахь өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ үе шатанд би эхний хоёр үе шатанд бий болгосон харилцаагаа хөгжүүлэх нэмэлт кампанит ажлуудыг танилцуулна. Өмнөх үе шатуудын нэгэн адил би гүйцэтгэлийг үргэлжлүүлэн үнэлж, сайжруулах арга замыг тодорхойлох болно.
Дөрөв дэх үе шат нь 81 дэх өдрөөс 100 дахь өдөр хүртэл үргэлжлэх болно. Энэ үед миний зар сурталчилгаа сайн ажиллаж, миний шүдний маркетингийн сувгууд байнга асуудаг бүх асуултанд хариулж, өмнөх үе шатанд бий болсон үйлчлүүлэгчтэй хүчтэй харилцаа холбоог бий болгоно.
100 хоногийн дотор дор хаяж 100 үйлчүүлэгчтэй болохын тулд миний ашиглах алхам алхмаар хийх процес:.
1-Р ШАТ: Фэйсбүүк зар сурталчилгаагаар дулаан үзэгчдийг бүтээнэ (1-45 дахь өдөр)
Эхний дөчин тав хоногийн хугацаанд би дөрвөн үндсэн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулна:
• Орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хамт олон нийтийн оролцоотой кампанит ажил явуулна, би сошиолоор орон нутгийн бизнес эрхлэгчдээс авсан бэлгийн картийг өгнө.
ЖИЖИГ БИЗНЕСИЙН СУВАГ
• Инээмсэглэлээ өөрчлөх тэмцээн зохион байгуулж, хэн нэгэн хэрэгцээтэй нэг хүнд амьдралд нь өөрчлөлт хийх инээмсэглэл өөрчлөх шуугианыг цацна.
• Facebook-ийн сурталчилгааны платформ дээр хадгалсан үзэгчид рүүгээ "дахин онилох" Facebook маркетингийн тохиргоог хийж, миний бизнесийн онлайн платформтой холбогдсон хүмүүст зар сурталчилгаа дахин явуулна.
• Нэгдүгээр үе шатны үйл ажиллагааны үр дүнд бий болсон хүмүүсийг шинэ үйлчүүлэгч болгон хувиргах утасны дуудлага хийхэд багаа сургана.
Би эдгээр дөрвөн үйл ажиллагаа бүрийг хэрхэн хэрэгжүүлэхийг энд харууллаа.
Орон нутгийн бизнес эрхлэгчидтэй олныг хамарсан аяныг зохион байгуулах
Орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах кампанит ажил явуулах нь орон нутгийн бизнесүүдтэй түншлэл тогтооход тусалж, миний багийн хувьд нийтлэг зорилго бий болгон, Facebook болон Instagram дээр ирээдүйд дижитал маркетингийн кампанит ажилд ашиглах сурталчилгаагаа явуулах том, халуун дулаан үзэгчдийг бий болгоно.
Халуун дулаан үзэгчдийг бий болгосноор би илүү олон хүнийг ирээдүйнхээ зар сурталчилгаанд ашиглаж чадна, учир нь миний зарыг харж буй хүмүүс намайг аль хэдийн таних болно. Тиймээс надад маш олон хүмүүс хариулах болно.
Нэмж хэлэхэд, миний зар сурталчилгаанд халуун дулаан, дахин онилсон үзэгчдийг ашиглах үед Facebook-т төлөх зардал нь зөвхөн хүн ам зүйд тулгуурлан хүйтэн үзэгчдийг онилсноос хамаагүй үр дүнтэй болно.
Үзэгчдийг дахин онилсноор би бага зардлаар илүү сайн үр дүнд хүрдэг. Энд сошиалоор үр дүнтэй кампанит ажил явуулах процессийг алхам алхмаар орууллаа.
Нэгдүгээрт, би бэлгийн картын урамшуулал дээр хамтран ажиллах боломжтой орон нутгийн бизнесүүдийн жагсаалтыг гаргана.
Миний зорилго бол орон нутгийн арван хоёр бизнес эрхлэгчдийн бэлгийн картыг хандиваар авах ба ингэснээр би арван хоёр өдрийн турш өдөрт нэг бэлгийн карт өгөх боломжтой болно. Хамгийн тохиромжтой нь эдгээр бизнесүүд өөрсдийн гэсэн сошиал дагагчтай байх ёстой.
Би багийнхаа тусламжтайгаар эдгээр бизнесүүдтэй холбоо барьж, сошиал сүлжээний кампанит ажилд бэлэглэх боломжтой бэлгийн картыг хандивлахыг тэднээс хүснэ.
Кампанит ажлын үеэр тэдний пейжүүд миний инстаграм болон фэйсбүүк постууд дээр tag -лагдах тул тус бизнесүүд сошиал тархалтанд өртөх болно.
Эдгээр бэлгийн картыг худалдан авах үйл явц нь долоо хоногоос илүүгүй хугацаа шаардана (1-7 дахь өдөр).
Орон нутгийн бизнесүүдээс бэлгийн карт авах хүсэлт гаргахдаа манай багийн ашигладаг скрипт энд байна.
Subject: Re: Таны сошиал дагагчаа нэмэгдүүлэх, <нийгэмдээ> буцаан өгөх хамтын ажиллагаа
Эрхэм <нэр>,
Сайн байна уу, би <... эмнэлгийн>-ийн доктор _____ байна. Бид нийгэмдээ туслаж, тэдэнтэй хамтран ажиллах дуртай. Үүнийг хийснээр бид сошиал медиагийн оролцоо, дагагч маань үргэлж нэмэгдэж байгааг харж байна. Таныг мөн өөрийн пейжүүд дээрээ ижил үр дүн гаргахын тулд бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
Ирэх хоёр долоо хоногт бид сошиолоор олон нийтэд зориулсан бэлэг өгөх юм. Бид өөрийн эмнэлгээс хэд хэдэн шагнал өгөх гэж байгаа ч хэрэв та оролцохыг хүсвэл танаас ч бас бэлэг хандивлахыг хүсч байна. Үүнд:
Бид долоо хоногийн турш <# > бэлгийн карт бэлэглэмээр байна. Манай эмнэлнээс # бэлгийн карт байгаа бөгөөд <өөр бизнесийн нэр> газрууд хэдийн бэлгийн картаа илгээсэн байна. Та <үйлчилгээ эсвэл эмчилгээний нэр оруулна уу>- үүгээр бэлгийн карт өгмөөр байна уу?
Таныг бидэнтэй адил <коммунитигийн нэр>-дээ дээд зэргийн чанартай үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг гэдэгт итгэлтэй байгаа тул бид тантай хамтран ажиллая гэж бодсон хэрэг. Энэ нь өөрийн амлалтаараа олонд танигдах төгс боломж гэж үзэж байна.
Бэлэг дурсгалын урамшууллыг манай сошиал дах хуудсууд дээр зохион байгуулах тул эдгээр шагналыг ивээн тэтгэж буй аливаа бизнесийг урамшууллын үеэр манай үзэгчдэд танилцуулах болно.
Та <үйлчилгээ эсвэл эмчилгээг энд оруулна уу>-д бэлгийн карт өгөх боломжтой эсэх талаараа бидэнд мэдэгдээрэй.
Хэрэв танд асуулт байвал энэ имэйлд хариулна уу!
Баярлалаа,
<гарын үсэг>
Би мөн орон нутгийн бизнес эрхлэгчид руу утасдана, ялангуяа тэднээс хариу ирэхгүй бол ардаас нь мөшгинө. Би өөрийгөө орон нутгийн шүдний эмч гэдгээ хэлээд, тэднийг олонд сурталчлахыг хүсч байгаагаа хэлнэ. Хэрэв тэд утсаар ярихдаа эргэлзэж байвал би тэдэнд имэйл эсвэл захидал илгээж яриагаа үргэлжлүүлэхийг санал болгоно. Тохиргоо хийсэн илгээх скриптээ доор орууллаа.
Subject: Re: Сошиал дээр дагагчдаа өсгөх, бусдад өгөхөө нэмэгдүүлэх хамтын ажиллагаа <коммунитигийн нэр>
Эрхэм <нэр>,
Нийгэмдээ илүү сайн үйлчлэхийн тулд бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа танд баярлалаа!
Бидний ярилцсанаар, <эмнэлгийн нэр> дараагийн долоо хоногоос хоёр долоо хоногийн хугацаанд сошиалоор бэлэг өгөх гэж байна. Бид тантай хамтрахдаа баяртай байх болно, учир нь та бидэнтэй адил <коммунитгийн нэр>-д хамгийн өндөр чанартай үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг, та энэхүү амлалтаараа олонд улам танигдах төгс боломж юм.
Бид долоо хоногийн турш <# > тооны бэлгийн карт бэлэглэнэ. Бидэнд аль хэдийн манай эмнэлнээс авсан <# > тооны бэлгийн карт, мөн <бизнесийн нэр>-ын бэлгийн картууд байгаа. Та <үйлчилгээ эсвэл эмчилгээний нэр> -д бэлгийн карт өгөхөд бэлэн байна уу?
Бэлэг өгөх ажиллагаа нь манай сошиал хуудсууд дээр зохион байгуулагдах тул эдгээр шагналыг ивээн тэтгэж буй аливаа бизнесийг өөрийн үзэгчиддээ танилцуулах болно.
Та <үйлчилгээ эсвэл эмчилгээний нэр>-д бэлгийн карт өгөх боломжтой эсэхээ бидэнд мэдэгдээрэй, хэрэв танд асуулт байвал энэ имэйлд чөлөөтэй хариулна уу!
Баярлалаа,
<гарын үсэг>
Би орон нутгийн бизнес эрхлэгчидтэй холбоо барих үедээ бэлэг дурсгалын зүйлд ашиглах хангалттай бэлгийн картыг тэднээс авдаг.
Бэлгийн карт хандивлахаас өөр зүйл хийлгүйгээр орон нутгийн бизнес эрхлэгчид надаар сурталчилгаагаа хийлгэдэг.
Бэлгийн картуудыг цуглуулсны дараа дараагийн арван хоёр хоногт (8-19 дэх өдөр) Facebook дээр бэлэг тараах ажиллагаа явуулна. Миний хийх ажлууд:
• Өдөр бүр нэг шагнал (бэлгийн карт) өгнө.
• 8 дахь өдөр аяныг зарлаж буй Facebook Live видео хийнэ. Бичлэг дээр би ойрын арван хоёр өдрийн турш өдөр бүр орон нутгийн бизнес эрхлэгчдээс авсан бэлгийн карт тараах болно гэдгээ хүмүүст мэдэгдэнэ.
• Постдоо зориулан фэйсбүүк нийтлэлээ (видео дууссаны дараа) засварлана.
• Шагналын ялагчийг маргааш нь Facebook Live видеогоор зарлана. Тухайн видеон дээр тухайн өдрийн бэлэг авах хүмүүсийг зарлахаа хэлнэ.
• Зураг ашиглан тухайн өдрийн бэлгийг тусдаа постоор эхлүүлнэ. Ерөнхийдөө, оролцох эрхтэй болохын тулд би хүмүүсээс дуртай хоол, хамгийн сайхан амралтын газар, эсвэл тодорхой үг хэллэг гэх мэт тодорхой зүйлээр постоо хуваалцаж, сэтгэгдэл бичихийг хүснэ. Энэ нь пост дээрх оролцоог сайжруулахад тусалдаг тул илүү олон хүмүүст хүрдэг.
Бэлэг тараах Facebook Live-д зориулж бичсэн бичвэр:
🎉 Манай 12 хоногийн [Сарын нэр] БЭЛЭГ ТАРААЛТ эхэлж байна! 🎉
ИХИЙГ хожих боломжоо бүү алдаарай! 🎁🎁
ӨДӨР 1: Өнөөдөр бидний шагналыг [Компаний нэр]-аас авсан [Шагналын нэр]! 👜
Энэхүү ШАГНАЛЫГ хожих эрхтэй болохын тулд Зүгээр л SHARE хийн, коммент бичээрэй [Тэд бичих ёстой]!
ИХИЙГхожих боломжоо бүү алдаарай! 🎁
Баасан гараг хүртэл өдөр бүр ирж тухайн өдрийнхөө шагналыг хожоорой!
Шагналд
• [Бизнесийн нэр] — Шагнал 👜👑
• [Бизнесийн нэр] — Шагнал
• [Бизнесийн нэр] — Шагнал
• [Бизнесийн нэр] — Шагнал 🦷🦷
• [Бизнесийн нэр] — Шагнал 🍤🍔🥙
• 500.00 доллар [бэлгийн карт өгч буй эмнэлэг] ямар ч эмчилгээнд ашиглагдана!!!!
🦷🦷🔥🔥🦷🦷🔥🔥
Амжилт хүсье! 👑
Хийж дууссаны дараа би Facebook, Instagram дээр тэдний хэлээр эхний шагналын постоо оруулна. Инстаграм дээр хүмүүс Facebook шиг постоо хялбархан шейрлэж чадахгүй. Тиймээс, би Instagram -ийн постын шейрлэх нөхцлийг дараах байдлаар оруулна:
Энэхүү ШАГНАЛЫГ ХОЖИХ эрхтэй болохын тулд [Тэд коммент бичих ёстой] зүгээр л комментоо үлдээнэ үү!
100 хоногийн төлөвлөгөөний эхний 19 дэх хоногийн эцэс гэхэд би орон нутгийн бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоо тогтоож, сошиалоор дагагчаа нэмэгдүүлж, шуугиан дэгдээн шинэ үйлчлүүлэгч нарыг татах болно. Цаг товлох хүсэлтэй хүмүүс манайх руу утасдаж эхэлнэ.
Хамгийн сайхан нь би нэг ч төгрөг зарцуулаагүй байгаа шдээ. Би орон нутгийн бизнес эрхлэгчидтэй харилцах харилцаа болон сошиалоор дамжуулан боломжит үйлчүүлэгч нарт эерэгээр хандсан бөгөөд би өөрийн эмнэлгийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан ирээдүйн кампанит ажилдаа ашиглах боломжтой хүмүүстэй холбогдож байна.
Инээмсэглэл засах тэмцээн
Орон нутгийн бизнесийн бэлэг тараах ажиллагаа дууссаны дараа би инээмсэглэл засах тэмцээнээ зарлана.
Арван хоёр өдрийн турш өдөр бүр нэг жижиг бэлэг өгөхийн оронд би тусламж хэрэгтэй нэгэнд амьдралыгнь өөрчилсөн инээмсэглэлийг өөрчлөх нэг эмчилгээг бэлэглэнэ.
Орон нутгийн бизнесийн кампанит ажлын дараа инээмсэглэл засах тэмцээнийг зохион байгуулах нь эхлээд инээмсэглэл засах тэмцээн явуулснаас илүү олон хүнд хүрэх боломжийг олгодог.
Инээмсэглэл засах тэмцээний зорилго нь чөлөөт инээмсэглэлээр нэг хүний амьдралыг үнэхээр өөрчлөхийн зэрэгцээ эмнэлгийн эргэн тойронд шуугиан дэгдээх явдал юм. Үүний тулд би зүгээр л үйлчлүүлэгчийн мэдээлэл цуглуулж, ялагч үнэ төлбөргүй шүдний үйлчилгээ авахаар зохицуулдаг.
Хүмүүс энэ тэмцээнд оролцохын тулд өөрийн зураг, түүхийг цахим шуудангаар илгээх ба инээмсэглэл солих нь тэдэнд ямар ач холбогдолтой болохыг харуулах юм. Би ялагчийг тодруулж, эмчилгээний логистикийг тодорхойлохын тулд тэдэнтэй шууд хамтран ажилладаг. Би шинэ имэйл бүхий өргөдлүүдийг нэг доор байршуулж тохируулах дуртай.
Өргөдлийг цуглуулах шинэ имэйл хаяг болон миний сурталчилгаа дуусах огноотой болмогц (энэ нь эхэлснээс хойш 30 хоногийн дараа) би мэдээлэл түгээж эхэлдэг. Инээмсэглэлээ өөрчлөх кампанит ажилдаа олныг хамруулахын тулд би хаа сайгүй мэдээллээ түгээдэг, үүнд:
• Уралдаанаас өмнө манай пейжтэй холбогдсон хүмүүст чиглэсэн Facebook сурталчилгаа явуулна.
• Facebook Live видеогоор уралдааныг зарлана.
• Үйлчлүүлэгчид цахим мэдээллийн товхимол илгээнэ.
• Оффист өлгөх сурталчилгааны хуудас хэвлүүлнэ..
• Фэйсбүүк хуудсандаа мөшгих бичлэгүүдийг постолно.
• Үзэгчдийг дахин онилсон зар сурталчилгаа явуулна.
• Бэлгийн картын урамшуулалд миний хамтран ажилласан орон нутгийн бизнесүүдтэй холбогдож, тэднээс миний постийг шейрлэхийг асууна.
Инээмсэглэл өөрчлөх зардаа миний өөрчилж, ашиглах скрипт:
Та ТӨЛБӨРГҮЙ инээмсэглэл хийлгэмээр байна уу?😁😁
Инээмсэглэл, шүдний эмчилгээний төлбөрийг авахын тулд инээмсэглэл бүтээх тэмцээнд оролцоорой!
Инээмсэглэл бүтээх тэмцээнд оролцохын тулд:
smiles@xyz.com руу имэйл илгээнэ үү.
Инээмсэглэсэн зургаа оруулаарай.
Өөрийнхөө түүхийг оруулаад, яагаад инээмсэглэлээ ТӨЛБӨРГҮЙ авахыг хүсч байгаагаа бичээрэй.
Ялагчийг [ОГНОО] зарлана.
Амжилт хүсье! 🙌
Хоёр дахь скрипт:
Сайн байна уу, [ХОТ]!👋 Та ТӨЛБӨРГҮЙ инээмсэглэл хожмоор байна уу?😁😁😁
[ЭМНЭЛГИЙН НЭР] нэг азтай хүнд ТӨЛБӨРГҮЙ инээмсэглэл бэлэглэж байна. БҮХ
зардлыг 100% хариуцна!
Инээмсэглэл бүтээх тэмцээнд оролцохын тулд:
[ИМЭЙЛ ХАЯГ] руу имэйл илгээнэ үү.
Инээмсэглэлийнхээ зургийг оруулаарай.
Инээмсэглэлээ өөрчлөх нь таны хувьд ямар утгатай болохыг бичээрэй.
Ялагчийг [ОГНОО] зарлана.
Амжилт хүсье! 🙌
Өөрийн Facebook-ийн дахин таргет буюу онилох үзэгчдийг тохируулна. Миний бэлэг өгөх кампанит ажилд идэвхтэй байсан хүмүүсийг мэдэх учраас ирээдүйн сурталчилгааны кампанит ажилд ашиглаж болох Facebook дээр дахин онилох үзэгчдийг тохируулахад бэлэн болсон. Үүнийг хийхийн тулд би Facebook-ийн зар сурталчилгааны платформ руу орно.
Миний тохируулсан үзэгчид:
• Миний фэйсбүүк, инстаграм хуудсуудтай холбогдож байсан хүмүүс.
• Миний вэб сайтад зочилсон хүмүүс.
• Одоо байгаа үйлчүүлэгч нар
• Миний Facebook бичлэгийг үзсэн хүмүүс.
• Өндөр орлоготой хүмүүс. Би Facebook-ийн орлогын мэдээлэл дээр үндэслэн энэ үзэгчдийг бий болгож чадна. Би чинээлэг бүс нутагт амьдардаг тодорхой гудамжинд амьдардаг хүмүүсийг чиглүүлэх замаар цуглуулдаг.
• Таны хүсэлтээр Facebook-ийн автоматаар үүсгэсэн үзэгчид болох "Look Like буюу ижил төстэй" үзэгчид. Эдгээр нь миний бүтээсэн бусад үзэгчидтэй нийтлэг шинж чанартай хүмүүс байхаар бүтээгдсэн. Жишээлбэл, миний одоогийн өвчтөнүүдэд тулгуурлан ижил төстэй үзэгчдийг бий болгосноор миний одоогийн өвчтөнүүдтэй ижил шинж чанартай хүмүүсийн жагсаалтыг гаргах болно.
Эдгээр ангиллын хүмүүс нь Facebook эсвэл Instagram дээр зар сурталчилгаа явуулахад тодорхой давуу талыг санал болгодог. Тэдний олонх нь миний контент эсвэл вэбсайттай холбоотой хүмүүс байх ба намайг аль хэдийн мэддэг хүмүүс юм. Өндөр орлоготой хүмүүс бол шүдний чанартай эмчилгээ, үйлчилгээг үнэлж, төлөх чадвартай хүмүүс юм.
Look Like буюу Ижил төстэй үзэгчид бол өвчтөнүүд эсвэл надтай харьцсан хүмүүстэй ижил шинж чанартай байдаг тул манай эмнэлгийг илүү сонирхох магадлалтай хэдий ч хүйтэн үзэгчид юм.
Эдгээр үзэгчдийг Facebook-ийн сурталчилгааны платформ дээр суулгасны дараа тэдний тоо өссөөр байх болно. Илүү олон хүмүүс миний контентыг үзэх тусам тохирмжтой үзэгчид нэмэгдэх болно. Үүнтэй адил хүмүүс миний вэбсайтад зочлох тусам миний вэбсайтад зочилдог хүмүүсийн тоонд нэмэгдэх болно. Инээмсэглэл хэмээх бэлэгээ зарласны дараа би Facebook-ийн дахин онилох үзэгчдээ бүтээсэн болно.
Утсаа ярьсан хүнийг үйлчлүүлэгч болгон хөрвүүлэхийн тулд өөрийн багийг сургах
Миний Facebook, Instagram-ийн оролцоо нэмэгдэж, дахин онилох үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа энэ үед миний утас дуугарсаар байх болно. Би багийн гишүүдээ эдгээр утсаар залгасан хүмүүсийг үйлчлүүлэгч болгон хувиргах талаар мэдлэг өгөх ёстой.
Ингэхийн тулд би багаа боломжит үйлчлүүлэгчдээс хүчтэй асуулт асуухад сургаж, дараа нь боломжит үйлчлүүлэгчийн үгсийн эргэн тойронд яриа өрнүүлэх сургалт өгнө.
Жишээлбэл, хэрэв боломжит өвчтөн хиймэл шүд солих талаар залгасан бол ердийн шүдний эмнэлэг нь өвчтөнөөс хиймэл шүдтэй болоход хэр удаж байгааг асуугаад, дараа нь шүдний суулгацыг шийдэл болгон санал болгоно. Энэ нь өвчтөн эцсийн бүлэгт эмчилгээ хийлгэж болох ч харилцан яриа өрнүүлэх өнцгөөс харвал маш хүйтэн байдаг.
Харин би багаа яагаад хиймэл шүд солиулах сонирхолтой байгаа талаар асуулт асууж сургана. Манай багийн гишүүн хиймэл шүд нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар дараагийн асуултуудыг асуух ёстой. Хэрэв боломжит үйлчлүүлэгч тэднийг хэлэхээс ичиж байна гэвэл багийн гишүүн үйлчлүүлэгчийг урьж, тэдний амьдралын хэв маягт илүү сайн сонголт олоход нь туслах зөвлөгөө өгөх хэрэгтэй. Энэ нь үйлчүүлэгчид манай хамт олонтой танилцах боломжийг олгодог бөгөөд би тэдэнд шүдний суулгац борлуулахаас илүүтэйгээр тэдэнд туслахад анхаарлаа төвлөрүүлдэг гэсэн үг юм.
Үүний нэгэн адил, үйлчлүүлэгч шүдээ эсвэл инээмсэглэлээ солиулахыг хүсч байгаа ч төлбөрийн тал дээр санаа зовж байгаагаа хэлж болох юм. Төлбөрийн тал дээр хариу хэлэхийн оронд манай багийнхан тэдний эмчилгээг төсөвтөө багтаахад нь туслахыг санал болгоод, энэ талаар урагшлахад бэлэн эсэхийг нь асууна. Энэ нь бид өвчтөнд хамгийн сайн тусламж үзүүлэхэд нь туслахын тулд шаргуу ажилладаг гэдгийг харуулах боломжийг олгодог.
Миний багийнхан боломжит үйлчлүүлэгчийг утасдах үед асуудаг дөрвөн асуулт:
• “Таны шүдэнд эсвэл инээмсэглэхэд тулгардаг хамгийн том сорилт юу вэ?
• "Хэрвээ та XYZ эмчилгээш хийлгэснээр хамгийн том ашиг нь юу вэ?"
• “Өөртөө итгэлтэйгээр инээмсэглэхдээ хэзээ ч _______-д санаа зовохгүй болно гэж төсөөлөхөд ямар санагдаж байна?.”
• “Хэрэв та төсөвтөө _____ багтааж чадвал шууд эхлэхэд бэлэн байна уу?
Эдгээр асуултууд нь өвчтөнд өрөвдөх сэтгэлийг харуулахаас гадна манай багт мөн тусалдаг, би өндөр үнэ цэнэтэй үйлчлүүлэгчтэй болохын тулд хүмүүст урьдчилан шалгаруулалт хийдэг. Жишээлбэл, хэрэв үйлчлүүлэгч уг эмчилгээний өөрт нь ирэх ашиг тусыг мэдэхгүй гэж хэлвэл тэд урагшлахад бэлэн биш байх магадлалтай. Хэрэв тэд шууд эхлэхэд бэлэн биш байгаа бол тэднийг эмчилгээний сандалд суулгахаар урих нь тийм ч сайн арга биш байх магадлалтай. Үүний оронд манай баг тэдэнд мэдээлэл илгээж, имэйлээр холбоотой байхыг санал болгож болно.
2-Р ШАТ: Сувгаа ажиллуулж эхлэх ба имэйлээр мэдээлэл илгээнэ (46-50 дахь өдөр)
1-р шатанд би шуугиан дэгдээж, зар сурталчилгаагаар үзэгчдийг бүтээн, орон нутагтаа нэр хүндээ өсгөж, өөрийн багаа урьдчилан шалгаруулж, утсаар залгасан хүнийг үйлчлүүлэгч болгон хувиргахад сургасан. Энэ цэг дээр би хүмүүсийг бүртгэн, шинэ үйлчлүүлэгч нарын хуваариа гаргаж эхлэх байх. Энэ бол 1-р шатны үйл ажиллагаанаас гарах үр дүн.
2-р үе шатанд би шинэ үйлчлүүлэгчийг бүтээх илүү сайн санаа, стратегитай болохыг хүсч байна. Миний зорилтот үйлчүүлэгч нарын тодорхой төрөлд шүдний суулгац хийлгэх хүмүүс, Invisalign хийлгэх хүмүүс, шүд цоорсон эсвэл шүд цоорох эрсдэлтэй өвчтөнүүд багтана. Ердөө тавхан хоногийн дараа би 1-р шатанд хийсэн бүх хүчин чармайлтынхаа үр дүнг авч эхэлнэ.
Шүдний суулгац хийлгэх өвчтөнүүдийн хувьд би вэбсайтынхаа шүдний имплант хуудсанд зочилсон хүмүүс рүү чиглэсэн Facebook сурталчилгааг явуулах бөгөөд энэ нь манай вэбсайтад зочилсон үзэгчдийг дахин онилох юм. Би мөн манай имэйлийн жагсаалтад байгаа бүх бүртгүүлсэн хүмүүст имэйл илгээх болно. Зар сурталчилгаа болон цахим шуудангийн аль алиных нь тусламжтайгаар би хүмүүсийг шүдний суулгацанд нэр дэвшигч мөн эсэхийг мэдэх асуулт хариултанд урина. Миний и-мэйл кампанит ажил болон Facebook зар сурталчилгаандаа ашиглах скрипт юм.
Subject Line: Та шүдний суулгац хийлгэх хэрэгтэй юу?
Сайн уу, [Нэр],
Шүдний суулгац сонирхож байгаад баярлалаа!!
Шүдний суулгац нь таны хувьд сайн сонголт мэт санагдаж байгаа.
Энэ талаар бага зэрэг мэдээлэл өгье!
Шүдний суулгацын хувьд хэнд хамгийн тохиромжтой вэ?
Шүдгүй хүмүүсийн ихэнх нь имплант хийлгэх хүсэлтэй байдаг.
Хамгийн чухал хүчин зүйл бол таны эрүүнд суулгацыг дэмжих хангалттай яс байгааг шалгах хэрэгтэй.
Яс муудсан байсан ч амны хөндийн мэс засалч эрүүг сэргээхэд яс залгах замаар шүдний суулгацын мэс засал хийх боломжтой юм.
Шүдний эмч нар үүнийг төлөвлөлтийн явцад тодорхойлж чадна. Таны эдгэрэхэд саад болох нөхцөл байгаа эсэхийг баталгаажуулахын тулд таныг шинжилгээ өгөхийг хүснэ.
Хэрэв та шүдний суулгац хийлгэхээр төлөвлөж байгаа бол үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой юм. Энэ талаар мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу!
Энд дарж цаг аваарай. {LINK}
Манай байршил:
[Хаяг]
[Утасны дугаар]
Хүмүүс миний цахим шуудан эсвэл зар дээрх линк дээр дарах үед энэ нь тэдэнд шүдний суулгац хийлгэх хүсэлтэй хүмүүсийн урьдчилсан шалгуур бүхий асуултуудыг өгөх ба тэд өөрсдийн хариултаа энд өгөх боломжийг олгоно. Үүнийг олон асуулт хариултын програм хангамжийн платформ ашиглан маш энгийнээр тохируулж болно.
Та дээрх скриптээс харсанчлан би хүмүүст шууд цаг товлох боломжийг олгодог. Би шүдний суулгацын талаар байнга асуудаг асуултуудын хариулт бүхий нийтлэлийг вэб сайт дээрээ тавьсан. Ингэснээр би боломжит өвчтөнүүдийг цаг товлохгүй, эсвэл шалгалт өгөхгүйгээр шүдний суулгац хийлгэх боломжтой эсэх талаар илүү ихийг мэдэх боломжтой юм. Мөн би таны дахин онилох үзэгчдээ аль хэдийн тохируулчихсан байгаа тул хүмүүс нийтлэлийг унших үед тэдгээр "вэб сайтын зочид" -ыг ирээдүйн шүдний суулгацын сурталчилгаагаар дахин онилох болно.
Би байнга асуудаг асуултуудын пост дээр цаг товлох эсвэл шүдний суулгац хийлгэхээр нэр дэвшигч эсэхийг мэдэхийн тулд шалгалт өгөх урилгаа мөн оруулсан. Заримдаа хүмүүс асуулт хариулт өгөх эсвэл цаг товлоход бэлэн эсэхээ мэдэхгүй байгаа ч илүү их мэдээлэл авахыг хүсдэг.
Миний байнга асуудаг асуултуудын нийтлэлийг уншсаны дараа эдгээр хүмүүсийн зарим нь шалгалт өгөх эсвэл цаг товлоход бэлэн байх хэдий ч миний урьсан цахим шуудан эсвэл зар руу буцаж очихгүй байж магад. Тиймээс, би байнга асуудаг асуултуудын нийтлэл доор асуулт хариулт эсвэл шууд цаг товлоход уридаг.
Би Invisalign болон хөндийн эрсдэлийн тал дээр мөн адил зүйлийг хийнэ: и-мэйл илгээж, Facebook-ийн зар постолж, хүмүүсийг Invisalign эсвэл хөндийн эрсдэлийн үнэлгээнд сайн нэр дэвшигч мөн эсэхийг тодорхойлон, цаг товлох боломжийг олгоно, мөн ойр ойрхон пост оруулна. Миний вэбсайт дээр асуулт асуусан зочдыг Facebook дээр дахин онилох үзэгчид дээрээ нэмнэ.
Ердөө тавхан хоногийн дараа би үйлчлүүлэгч нараас асуулга авч, уулзалтын цаг товлон, дахин онилох үзэгчдээ нэмэх болчихлоо.
3-Р ШАТ: Шуугиан дэгдээж, бүртгүүлсэн хүмүүсийг мэдээллээр хангах (51-80 дахь өдөр)
Гуравдугаар үе шатанд би шинээр бүртгүүлсэн хүмүүстэйгээ харилцах харилцааг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, өндөр үнэ цэнэтэй үйлчилгээнд боломжит үйлчлүүлэгчийг үргэлжлүүлэн чиглүүлэх болно. Харилцаагаа хөгжүүлэхийн тулд би 30 хоногийн Floss Challenge уралдааныг явуулж, үйлчлүүлэгчийн сэтгэгдэл бүхий видео зар сурталчилгаа явуулах болно.
Floss Challenge-ийн зорилго нь өвчтөнүүд болон сошиал медиа дагагчдыг 30 хоногийн Floss Challenge-д оролцоход нь урам зориг өгөхөөс гадна халуун, дулаан үзэгчдийг бий болгох үйл явцыг үргэлжлүүлнэ. Хүмүүсийг оролцоог дэмжихийн тулд би Starbucks бэлгийн карт, кино театрын бэлгийн карт, үнэ төлбөргүй цахилгаан шүдний сойз, өөрийн эмнэлгийн бэлгийн карт, Амазоны бэлгийн карт, Apple-ийн цаг, эсвэл орон нутгийн тоглоомын паркийн тасалбар зэрэг долоо хоног бүрийн шагналуудыг санал болгоно.
Би танд шүдний утас хэрэглэхийн ач холбогдлын талаар хэлэх шаардлагагүй. Та статистикийг мэднэ. Судалгаанаас үзэхэд хэрэв урамшуулалтай бол үйлчлүүлэгч нар шүдний утас хэрэглэх магадлал өндөр байдаг гэжээ. Үгүй дээ, харамсалтай нь ихэнх хүмүүс амны хөндийн эрүүл мэнд сайн байх нь өөрөө их хэмжээний урамшуулал гэж боддоггүй. Тиймээс энэхүү аян амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал зуршлыг сурталчлахын зэрэгцээ хөгжилтэй урамшуулал олгох зорилготой, хүмүүс шүдний утас хэрэглэхэд анхаарлаа хандуулж эхэлбэл амны хөндийн эрүүл мэнддээ анхаарах болно.
Энэ нь хүмүүсийг асуулгүйгээр цаг товлох боломжийг надад олгож байгаа юм. Энэ нь аяндаа болдог зүйл. Үүнд оролцуулахын тулд би оролцогчдыг Floss Pledge-д гарын үсэг зуруулж, гарын үсэг зурсан амлалтаа өгч байгаагаар зургаа авахуулахыг хүснэ. Ашиглаж болох Pledge-ийг харуулсан хоёр зургийг оруулав.