Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 3-р сарын 29
Julie Stoian зөвөлж байна...
Julie Stoian дижитал маркетингийн зөвлөх, маркетингийн дасгалжуулагч. "Та Өөрийн Лаптоп Амьдралаа Бүтээгээрэй" гэсэн брэндээрээ интернет орчинд алдартай.

Julie ашигтай онлайн бизнес болон маш олон бизнесүүдэд хэрэгтэй байгаа чадвар, стратегийг сурахад нь туслах, сургах үйл ажиллагаа эрхэлдэг.

Julie анх бизнесээ эхлэхдээ блог бичиж эхэлсэн ба 2CCX дасгалжуулалт, Фуннел хийх, Дижитал Маркетингийн стратегуудаараа олны анхаарал татах болсон байна. 
Өдөр 11 

Нэгэнт би маш их ажиллаж байгаа учраас надад нэмэлт орлого хэрэгтэй. Би хэрэглэж байгаа програм хангамжуудынхаа affiliate урамшууллыг авахыг хүснэ. Өнөөдрийн ажил бол аль болохоор олон affiliate программуудад бүртгүүлэх. Надад байнга давтагддаг орлого чухал. ClickFunnels-ийн affiliate програм бол хамгийн өгөөжтэй нь тул тэндээс эхэлнэ. Нэмээд дараах програм хангамжуудын  affiliate програм-д бүртгүүлнэ. 

• Active Campaign 
• Acuity 
• AWeber 
• ConvertKit 
• Host providers 
• Teachable

Өдөр 12 

Би фуннел хийдэг жижигхэн бизнес учраас миний ажлын хуваарь өдөр ирэх тусам өснө гэдгийг мэдэж байгаа. Би дараах зүйлүүдийг идэвхтэйгээр хийх ёстой. 

• Facebook дээр анхаарал татах маркетинг хийх (долоо хоногт 5–7 цаг) 
• Утасны дуудлагаар борлуулалт хийх (долоо хоногт 2–3 цаг) 
• Эрчимжүүлсэн уулзалт (долоо хоногт 2–6 цаг) 
• :Таньд Зориулж Хийв" ажлаа сайжруулах (долоо хоногт 15 цаг) 
• Өөрийн бизнесийг өргөжүүлэх ажлууд дээр төвлөрөх (долоо хоногт 8–9 цаг)

Эндээс харахад 12 дахь өдөр дээрээ долоо хоногийн бүтэн ажлын хуваарьтай болсон байна. Өөр ямар бизнесийн төрлийг нэмж болох вэ? Өнөөдрийн ажил бол зохион байгуулах ажлууд байгаа. Долоо хоногийн туршид хийсэн ажлуудаа календарь дээрээ оруулах, өөрөөр хэлбэл үүнийг автоматжуулах хэрэгтэй. Миний төлөвлөгөө бол Баасан гаригийг өөрийн бизнесийг өргөжүүлэх ажлуудаа хийх цаг гаргах юм. Энэ өдөр би юу хийхгүй, зөвхөн өсөлт хөгжил дээр л төвлөрнө. Даваа гаригаас Пүрэв гариг хүртэлх өдрүүдэд өглөөдөө эрчимжуулсан дуудлага болон "Таньд Зориулж Хийв" ажлууд дээрээ, үдээс хойшийг шинэ дуудлага авахдаа зарцуулна. Толгой ажлуулах ажлуудаа эхлээд хийхээр зохиуцуулж байгаа юм. 
Өдөр 13 

13 дах өдөр дээрээ би зарим өөр маркетинг хийхэд бэлэн болсон байна. ManyChat руу орж, анхны Messenger bot-ийг оруулна. Би үүнийгээ анхны Facebook Live болон бусад бүх Live -ууддаа цаашид хавсаргах болно (Миний төлөвлөгөө бол Өдөр 10-т хийсэн санаагаа долоо хоногтоо 3 удаа хийх). bot-ийн дараалалаа үзсэн хүмүүст үнэ цэнэ өгөхөөр зүлйиг Төлбөргүй хийхээр төлөвлөсөн. Үүнийг хийхийн тулд би ямар нэг хүнд хэрэгтэй зүйлийг хийх хэрэгтэй. Би байж аливаа асуудлыг шийдэх арга замын талаар жижигхэн боршур бэлтгэх ба үүнийгээ үнэгүй татаж авч болохоор хийнэ. Одоо би ямар нэгэн үнэгүй өгөх зүйлтэй боллоо. Би үүнийгээ ClickFunnels-руу оруулж, Төлбөргүй гэсэн зүйлээрээ сурталчилгаагаа хийж, емайл цуглуулах боломжтой боллоо.  Оpt-in пейжээ емайл цуглуулах хэсэгтэй бэлтгэн, баярлалаа хуудас дээрээ тэднийг миний үйлчилгээний хуудас руу очихийг урина. Бүх фуннелүүдээ бэлтгэсний дараа эдгээр линкээ ManyChat дээрээ холбоно. Одоо миний bot төлбөртэй сурталчилгаа явуулахад бэлэн боллоо. 

Өдөр 14 

Өнөөдөр хамгийн сайн гурван Facebook Live-аа ашиглаад Facebook Ad campaign-аа явуулна. Би objective engagement-ийг ашиглах ба тэгснээр миний  Live дээр коммент бичсэн хүмүүс bot-оос миний Төлбөргүй боршурыг хүлээн авна. Бүх зүйлийг оруулж дууссаны дараа үүнийгээ дэлгэц болон Google Doc-руу хадгалагдахаар хийнэ. Энэ маань миний анхны автомат ажилтан болж байгаа юм. Ингэснээр миний үйл ажиллагааны стандарт процедур хийгдэж байгаа хэрэг. Одоо миний анхаарах зүйл бол Live хийх сэдвүүд дээрээ л анхаарах юм. Бүх зүйл номондоо орж байгаа нь энэ. 
Өдөр 15 

Нэгэнт систем маань бүх зүйлийг миний өмнөөс хийх тул дараагийн 2 долоо хоногийн хувьд цөөхөн зүйлийг хийнэ. Гэхдээ би бүх харилцагчид адилхан биш гэдгийг ухаарсан. Би хоёр харилцагчид ижил цаг зарцуулдаг ч нэгнийх нь сүлжээ сайн, нөлөө ихтэй бол хөрөнгө оруулалтын өгөөж хамаагүй илүү байдаг эсвэл тэд надад тохирох сайн харилцагчидтай хамтран ажиллладаг байх жишээтэй. Тиймээс би эхний өдөр гаргасан хүмүүсийн жагсаалт руугаа очин, Russell-ийн мөрөөдлийн 100 стратегийг хэрэгжүүлэхийг оролдоно. Энэ намайг түүний группуудад нэгдэх, бүтээгдхүүнийг нь худалдан авах, тэдэнд емайл бичин харилцаагаа сайжруулахыг шаардана.  Би түүний жагсаалтын эхний 10-т жагсаж буй хүмүүсийг олж, бүртгүүлэх ба тэдний Төлбөргүй (зарим нь төлбөртэй) бүтээгдхүүнийг авах боломжтой болно. 

Өдөр 16 

Өчигдрийн ажлаа үргэлжлүүлнэ, хэн нэгний тойрогт ороход тэнд маш их зүйл байдаг. Үүний нэг хэсэг болох нь хаягийг авснаар тэдэнд бэлэг явуулах боломжтой болно. Би үүнийг авилга гэж хардаггүй, харин тэдний анхаарлыг (зөвхөн захиа биш) өөртөө татах боломж гэж хардаг. Тэдний дуртай зүйлүүдийг олох аргуулын нэг бол тэд нар  Pinterest дээр юу тавьсан эсвэл бусад олон нийтийн харах боломжтой хайлтууд (Amazon wish lists) дээр юу хайсныг харж болно.  Зарим нэг санааг олонгуутаа тэднийг гоё савлаад тэдэнд илгээнэ. 

Өдөр 17 

Харилцагчдаа сэтгэл хангалуун байлгах үүднээс өнөөдөр харилцагчийн сэтгэгдэл авах хэсгүүдийг бэлтгэнэ. Үүний зорилго бол харилцагч сэтгэгдлээ аль болохоор бичих боломжоор хангана. Түүнээс энийг бичээд өгөөч гэж асуухын оронд би автомат емайл оруулах эсвэл хэдхэн асуулттай сэтгэгдэл бичих хэсгийг бэлдэнэ. Өөр нэг сэтгэгдэл авах арга бол тэднийг ярилцлаганд урих юм. Одоохондоо надад  podcast байхгүй болохоор би үүнийг Facebook Live-аар хийнэ. Мэдээж энэ хооронд тэдний бизнесийг сурталчилна. Энэ нь дараа нь сурталчилгаанд хэрэглэх хамгийн сайн кейс болно.
Өдөр 18 

Хэрвээ би эдгээр бүх үйлдлүүдээ хийсээр байвал эдгээрийн (bots/ Lives) аль нэгээс нь мөнгө орж ирэх нь дамжиггүй. Түүнчлэн би өөрийн вэбсайт болон дуудлага авах хэсгээс шинэ харилцагчтай холбогдож болно. Одоо тэд нартай емайлаар харилцах цаг нь болсон байх!

Өнөөдөр өөрийн анх оруулсан түүхээс гадна таван автомат емайлыг бичих ба үүндээ өөрийн чадварыг, түүнийг батлах зүйлүүдийг мөн тэднийг над руу дуудлага хийх хүчтэй саналуудыг оруулна. Би үүндээ  ClickFunnels-ийн Actionetics юмуу Aweber-ийг ашиглана. Бүртгүүлсэн хүн бүрт очих автомат емайлуудыг оруулна. 

Өдөр 19 

Өнөөдөр харилцагч нарынхаа Trello төслөө хийнэ. Бараг 3 долоо хоног болчихсон учраас харилцагчдаа зориулан зарим ажлыг хийх ёстой. Би өөрийн бизнесийг босгох гэж хичээж байгаа учраас миний ажлын явцыг харуулах зүйл  хэрэгтэй. Хийх зүйл? Дуусах хугацаа? Бусад хүмүүс? James P. Friel’s Trello-ийн системийг ашиглана. Энэ маань хэрэглэгч бүрээрх самбар юм. Самбарын дотор харилцагч бүрийн явцыг харуулна. Үүнд:

• Эхлээгүй байгаа
• Явцын дунд
• Шалгаж байгаа
• Дууссан
• Түр Зогссон
• Чухал мэдээлэл

Төслийн ажил бүр өөрийн гэсэн карттай байна. Зарим карт олон жижиг ажлуудтай (checklists) байна. Ингэснээр би төсөл бүрийн явцыг мөрдөх боломжтой болох юм. 
Өдөр 20 

Шинэ харилцагч олох хамгийн амархан арга бол өөрийн сүлжээн дэх хүмүүсээр өөрийгөө санал болгуулах байдаг. Хоёр гол эх сурвалж байгаа: хамтран ажиллагсад болон харилцагчид. Миний нэрийг санал болговол би тэр хүмүүсийг урамшуулдэг байх хэрэгтэй. Илүү үйлчилгээ үзүүлэх эсвэл мөнгөн урамшуулал өгөх. Энэ програмыг хийхдээ маш гоё дизайнаар PDF doc файл хийгээд одоогийн харилцагч нартаа емайл явуулна. Хэрвээ тэд намайг санал болговол тэдэнд урамшуулал өгөх талаар тайлбарлана. 

Дараа нь би 5-20 бизнес хийдэг хүмүүс, Facebook групп, сүлжээнд холбогдохоор зорилго тавина. Би үйлчилгээний бизнес хийдэг хүмүүс харилцан нэг нэгэндээ тусалдаг, үүгээрээ өөрийн сүлжээгээ өргөжүүлж байдгийг мэдэх юм. 

Үргэлжлэл байгаа.....

Хүндэтгэсэн Чагнаадоржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com