Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 2-р сарын 24
9 Ways Smart People Deal With Toxic People
Toxicity: The degree to which a substance (a toxin or poison) can harm humans or animals. Acute toxicity involves harmful effects in an organism through a single or short-term exposure.

Хортой байх: Тухайн зүйл (хорт бодис, хор) хүн болон амьтанд аюул учруулах зэрэглэл. Хурц хортой байдал нь нэг удаагийн эсвэл богино хугацаанд аюултай нөлөөг үзүүлдэг.....  – MedicineNet
Бидний ихэнхийн маань хувьд өдөр тутмын амьдрал стрэсстэй байдаг. Бидний тэвчээрийн хязгаарт очих хувийн болон мэргэжлийн үй олон хариуцлагууд байх. Үнэндээ бол зарим нь бидний сэтгэлд мэдрэл, эрүүл мэндийг муутгаж байдаг. 

Орчныг хордуулдаг хорт бодистой адилаар хортой нөлөө бүхий хүмүүс бидэнд маш их аюул учруулж байдаг. Хортой бодистой адилаар хортой нөлөө бүхий хүмүүсийн халдлагыг урьдчилан анхааруулдаггүйд хэргийн учир байгаа юм. Тиймээс бид өөрийн зөн, ухаанд найдан тэдгээр хорт нөлөө бүхий хүмүүстэй харьцах хэрэгтэй болдог. 

Бодит байдал дээр зарим хүмүүс бусдаасаа илүүтэйгээр үүнийг зохицуулаад байдаг. Тэд хэрэгтэй үед нь тэдэнтэй хэрхэн харьцахаа эзэмшсэн байдаг байна. 
Тиймээс энэ удаад ухаалаг хүмүүс хэрхэн хортой нөлөө бүхий хүмүүстэй үр ашигтайгаар харьцдаг болохыг харцгаая.

УХАААНТАЙ ХҮМҮҮС ХОРТОЙ НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛДАГ ВЭ?

1. ТЭД ӨӨРИЙН БОДОЛТОЙ - THEY’RE VERY SELF-AWARE
Өнөөдрийн сэтгэл судлал өөрийн бодолтой байх гэдгийг тодорхойлохдоо "өөрийн ур чадвар, юунд тэмүүлж буйгаа ойлгох, маш тодоор үнэлэх, эндээс гарах өөрийн үйлдлээрээ бусдад нөлөө үзүүлэх" гэжээ. Өөрийн бодолтой байх энэ чадвар нь маш хүчтэй урьдчилан сэргийлэх зэвсэг байдаг. Өөрийн бодолтой байснаар гадны болон дотоод ямар нэгэн биднийг сүйтгэх халдлагыг ойлгох хэмжээний мэдлэгтэй байхад тусалдаг. Мэдээж үүнд хор нөлөөтэй хүмүүс орно.
2. ТЭД ӨРШӨӨДӨГ, ГЭХДЭЭ ХЭЗЭЭ Ч МАРТДАГГҮЙ - THEY FORGIVE, BUT DON’T FORGET
Толгойтой бүхэн ухаантай байдаггүй. Оюун ухаан, боловсрол олон талтай. Сэтгэлийн боловсрол хор нөлөө бүхий хүмүүстэй харьцахыг амархан болгодог.  Сэтгэлийн боловсролтой хүмүүс өршөөх нь сэтгэл санааны хувьд сайн сайхан байхад хэрэгтэй зүйл гэдгийг ойлгосон байдаг. Гэхдээ тэд таны итгэлийг алдсан хүмүүсийг мартахгүй байхын чухлыг маш сайн ойлгосон байдаг. Энэ ухаан нь тэдгээр хүмүүстэй харьцаагаа хэрхэн хадгалахад нь тусалдаг. 

3. ТЭД НӨХЦӨЛ БАЙДАЛД ӨРТДӨГГҮЙ - THEY’RE UNAFFECTED BY CIRCUMSTANCE
Хүүхэд шиг байхаа болих хэрэгтэй юм. Хор нөлөө бүхий хүмүүсийн дунд сэтгэл санааны хувьд төвийг сахиад үлдэх нь амаргүй лдээ. Гэхдээ энэ бол зайшгүй л хэрэгтэй зүйл болоод байгаа юм. Уян хатан байх нь сэтгэлийн боловсролын нэг чухал  шинж юм бөгөөд хортой нөлөө бүхий хүмүүстэй харьцаж байхад ихээхэн ашигтай байдаг. Уян хатан байх гэдэг нь амьдралд цохиулаад өмнөхөөсөө хүчтэй болж буцаж ирэх гэж ойлгож болно. Хортой хүмүүс олон хүнийг доош унагах шалтгаан болдог ч уян хатан байдал нь биднийг буцаад хүчтэй болгодог. 
4. ТЭД МАШ ХУРДАН ХИЛ ХЯЗГААРАА ТОГТООДОГ - THEY QUICKLY ESTABLISH BOUNDARIES
Ухаалаг хүмүүс бүтээлч, үр ашигтай байх чадварыг эзэмшсэн байдаг. Эцсийн бүлэгт тэдний чадварт нөлөөлж болохуйц илэрхий халдлагуудыг маш хурдан багасгадаг. Ухаалаг хүмүүс хор нөлөөтэй хүмүүсийг мэдэнгүйтээ хурднаар үр ашигтай үйлдлийг хийдэг байна. Энэ нь тэд бүдүүлэг, яхир гэсэн үг биш лдээ. Тэд эелдэг, зөөлөн гэхдээ чанга, тууштай байдаг. Тэд зүгээр л сөрөг хүмүүсийг өөрсөддөө ямар нэгэн байдлаар нөлөөлөхийг зөвшөөрдөггүй юм. 

5. ТЭД ЭНЕРГЭЭ УХААЛАГ ЗАРЦУУЛДАГ - THEY’RE “ENERGY-SMART.”
Хор нөлөө бүхий хүмүүс бусдын энергийг сорж хөгждөг бол ухаалаг хүмүүс энергийн хангамжаа сайжруулан цэцэглэж байдаг. Энергээ ухаалгаар зарцуулна гэдэг нь байж болох хамгийн үр ашигтай арга замаар энергээ хэрхэн удирдах гэж ойлгож болно. Энергээ ухаалгаар зарцуулаад ирэхээр бид хор нөлөө бүхий хүмүүсийг өөрийн үнэт баялагаас сорохыг зөвшөөрөхгүй болно. Харин үүний оронд хэрэгтэй үед нь ашиглахаар нөөцлөнө гэсэн үг юм. 

6. ТЭД ГАРТ БАЙГАА АЖИЛДАА ТӨВЛӨРДӨГ - THEY FOCUS ON THE TASK AT HAND
Ажил хийх болохоор л хортэй нөлөө бүхий хүмүүс өөр нэг гадны хэрэггүй зүйлд сатаарах нь их. Энэ ойлголт нь тэднийг хэтрүүлсэн хэрэг биш лдээ, бодит үнэн нь л тэр. Бодит байдал дээр хортой нөлөө бүхий хүмүүс бусдыг түйвээхээр төлөвлөсөн байдаг гэлтэй. Ухаалаг хүмүүс эдгээр түйвээлтийг зүгээр л зөвшөөрдөггүй. Тэд өөрийн өмнө байгаа ажилдаа төвлөрөн, эргэн тойронд хэн байгааг үл хамааран урагшилдаг. 
7. ТЭД ӨӨРСДИЙГӨӨ ДЭМЖИХ СИСТЕМИЙГ ХАЙДАГ - THEY LOOK FOR THEIR SUPPORT SYSTEM
Ухаалаг хүмүүс үргэлж өөрсөддөө болон хайртай хүмүүсдээ сайхан амьдралыг хайдаг тийм л хүмүүст найддаг. Ийм хүмүүс ихэвчлэн тэдний хувьд зөвлөх эсвэл хамтран ажиллагсад, найз нөхөд нь байх нь олонтаа. Хортой нөлөө бүхий хүмүүсээс сорилт ирэхэд ухаалаг хүмүүс зөвлөхүүд болон хамтран ажиллагсад, найздаа хандан асуудлыг зохицуулдаг. 
 
8. ТЭД ӨӨРИЙХ НЬ ТАЛААР СӨРӨГ ЯРИАГ ХУРДАН ШАЛГАНА - THEY’LL QUICKLY CHECK NEGATIVE SELF-TALK
Ухаалаг хүмүүс өөрийнх нь талаар сөрөгөөр ярихад сэжигтэй ханддаг. Хортой нөлөө бүхий хүмүүс бусдыг өөрийнх нь талаар сөрөг зүйл бодоход хүргэдэг. Үүнд бэлтгэлгүй хүмүүс өртөх нь бий. Харин ухаалаг хүмүүс түүнийг маш хурдлаар ойлгон, түүнийг сааруулах чадвартай байдаг. Сааруулах чадвар гэдэг нь хортой нөлөө бүхий хүнээс ирсэн яриаг эсрэгээр бодох чадвар юм. 

9. ТЭД АСУУДЛЫГ ШИЙДЭХ ХАНДЛАГАТАЙ - THEY’RE SOLUTION-ORIENTED
Хараад байхад ухаалаг хүмүүс асуудлын шийдлийг хайх авьяастай байдаг. Хортой нөлөө бүхий хүмүүстэй ажиллахад гардаг нэг асуудал бол тэд зүгээр л шийдлийг нэхдэг бол ухаалаг хүмүүс хувилбаруудыг үнэлэн, тухайн асуудалд таарах үйлдлийг хэрэгжүүлдэг байна. 

Таньд хэрэг болох мэдээлэл байж чадсан болуу гэж найднам. Хүндэтгэсэн Чагнаадаржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com