Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2019 оны 1-р сарын 18
25 Dale Carnegie Quotes 
To Remember When You Feel Like Giving Up
If you are not in the process of becoming the person you want to be, you are automatically engaged in becoming the person you don't want to be.

Хэрвээ та хэн байхыг хүсч буй процессдоо яваа биш л бол автоматаар өөрийнхөө хүсч байгаагүй нэгэн болно. Dale Carnegie. 
Хүн болгонд л бууж өгмөөр санагдах үе байна. Амьдралын ямар үе шатанд яваагаас үл хамаараад зүгээр л буугаад өгчих гэсэн хүч биднийг заримдаа дайрдаг. Энэ надад тохиодож байсан, таньд ч ба тохиолдож байгаа гэдэгт итгэлтэй байна. Бууж өгөхөөсөө өмнө асуудлыг шийдэх гэж хамаг хүчээ барж, толгойгоороо хана мөргөх үед та яагаад ч нэмэргүй гэсэн хүчтэй мэдрэмжийг мэдрэх болно. Энэ мэдрэмж эхлэх үед Dale Carnegie-ийн доор бичсэн ишлэлүүдийг санахийг хичээгээрэй.

ТАНЬД УХААРАЛ ӨГӨХ DALE CARNEIGIE-ИЙН 25 ИШЛЭЛҮҮД:

1. Хэрвээ та хэн байхыг хүсч буй процессдоо яваа биш л бол автоматаар өөрийнхөө хүсч байгаагүй нэгэн болно. Бид хэн болохыг хүсч байна, тийм байхыг үргэлж оролдох ёстой юм. Эс бөгөөс бид өөрсдийн хүсэхгүй байгаа хэн нэгэн болж хувирдаг.

2. Жижиг зүйлийг хийсээр байгаа хүмүүс том зүйлд хүрдэг. Та амьдралын хаана ч байсан, та оролдоод л байх хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүс оролдоод л байсан хүмүүс байдаг. 

3. Аз жаргалтай байх эсэх чинь таньд юу байгаа, таны хэн болох, таны хаана байгаа, таны юу хийж байгаа зэргээс болдоггүй. Энэ бол таны юу бодох тухай ойлголт юм. 
4. Та хийж байгаа зүйл тань баяр баясгалан авчирдаггүй бол амжилтад бараг хүрэхгүй дээ. Дургүй зүйлээ хийж үлдэхийг өөртөө бүү зөвшөөр. Амжилт гаргахын тулд та дуртай зүйлээ хийх ёстой. 

5. Хэцүү ажлаа эхлээд хий. Амархан ажлууд өөрсдөө болчихдог юм. Та амьдралын хэцүүг даваад гарсан бол та өөрийн төсөөлснөөс хамаагүй илүүд хүрэх болно. 

6. Боломжийг шүүр! Амьдрал тэр чигээрээ боломж байдаг. Хамгийн хол явсан хүн ерөнхийдөө юуг ч зүрхэлж хийхэд бэлэн хүмүүс байдаг. Хэрвээ таньд оролдоод үзэх зүрх зориг байгаа бол та амьдралын хаа нэгтэйгээс боломжийг олох л болно. 

7. Бидний мэдрэмжийг тодорхойлж байдаг нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь их чухал байдаг. Өөрөөр хэлбэл аливаа юмны талаарх бидний мэдрэмж түүнд хэрхэн хариу үзүүлэхээс хамаардаг юм. 

8. Амжилттай хүн өөрийн алдаанаас суралцан, дахиад өөр аргаар оролдоод үздэг. Алдаанаасаа сурна гэдэг нь та амжилтанд хүрчихлээ гэсэн үг, учир нь та оролдсон бөгөөд үүнээс шинээр ямар нэг юм сурсан байдаг. 

9. Энэ дэлхий дээрх хамгийн чухал зүйлүүдийг ямар ч найдлага байхгүй байхад ч оролдсоор байсан тэр хүмүүс л бүтээсэн байдаг. Хэрвээ ямар нэг юм найдваргүй санагдвал, үргэлжлүүлсээр байх ёстой гэдгийг санаарай. Таны найдвар булан тойроод л байгаа. 

10. Өөрийгөө эсвэл өөрийн байгаа байдлаа өрөвдөж байгаа нь зөвхөн таны хүчийг л барах зүйл бөгөөд таньд байж болох хамгийн муу дадал юм. Өөрийгөө өрөвдөхөд зарцуулах цаг хугацаагаа, энергээ алдах ямар нэгэн шалтгаан байхгүй билээ, үүний оронд өөрийн нөхцлөө сайжруулахад хүч энергээ ашиглаж хэрэгтэй.
11. Дайснаа үзэн ядсанаар тэднийг өөрсдөөсөө илүү хүчтэй болгож байдаг: унтах, хооллох дуршил, цусны даралт, эрүүл мэнд, аз жаргалаа тэдэнд өгч байгаа хэрэг. Хэн нэгнийг үзэн ядахад зарцуулахад илүү энерги зарах нь дайснаа өөрөөсөө хүчтэй болгож байдаг. 

12. Аз жаргал бидний гаднах нөхцөл байдлаас хамаардаггүй. Энэ бол бидний дотоод нөхцлөөс хамаардаг. Таны аз жаргал таны өөрийн мэдрэмжээс хамаардаг болохоос таныг тойрсон нөхцөл байдлаас хамаардаггүй. 

13. Өнөөдөр бол таны өчигдрийн санаа зовж байсан маргааш гэдгийг санаарай. Байгаа өдрөөрөө амьдар. Үүнийг ухаарахаас өмнө та аль хэдийн өөр өдрөөр амьдарч байгаа. 

14. Бидний бодол биднийг бүтээдэг. Бидний бодол, сэтгэл хөдлөл, үйлдэл биднийг  хүн болгодог юм, бидний хувцас, эд хөрөнгө л лав биш. 

15. Өөрийн нэр хүндээс илүү хүн чанартаа илүү анхаар, таны хүн чанар бол та өөрөө юм, таны нэр хүнд бол бусад хүмүүсийн таны тухай бодол юм. Та  өөрийн байж чадах хамгийн сайнаараа л байгаагаас хойш бусад хүмүүс таныг юу гэж бодох хамаагүй.

16. Хэрвээ та аз жаргалаа хадгалахыг хүсдэг бол түүнийг бусадтай хуваалц. Аз жаргал хуваалцахын тулд бий болдог юм. Та бусадтай үүнийгээ хуваалцах юм бол илүү их аз жаргалыг авах болно. 

17. Алдаанаасаа амжилтаа хөгжүүл. Урам хугарах, алдаа хоёр нь амжилтанд аваачих найдвартай алхамууд юм. Амжилтанд хүрсэн хүмүүс нэг, хоёр удаа бүтэлгүйтсэн байдаг. Алдаанаасаа сурч амжилтыг олдог.

18. Юу ч болсон бай үргэлж өөрөөрөө бай. Таны амьдралд юу ч тохиолдох байсан өөрөөрөө байх нь аз жаргал, амжилтанд хүрэх хамгийн үнэн зам байдаг. 

19. Таниас өөр хэн ч таньд амар амгаланг авчирч чадахгүй. Таны сэтгэл санааны амар амгаланг хянах хэн ч байхгүй билээ. Та л зөвхөн өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж чадна. 

20. Шувууд, морьд аз жаргалгүй биш байдгийн шалтгаан нь тэд бусад шувууд, морьдод сэтгэгдэл төрүүлэх гэж оролддогүйтэй холбоотой. Хүмүүст сэтгэгдэл төрүүлэх гэж оролддогоо зогсооход л та жинхэнэ аз жаргалаа олох болно. 

21. Та маргаанд ялж чадахгүй. Яагаад гэвэл хэрэв та хожигдвол хожигдоно, хэрэв та хожвол хожигдох учраас. Тохиролцох нь маргаанд ялах цорын ганц арга зам юм.

22. Өнөөдөр бол бидний хамгийн үнэтэй хөрөнгө юм. Энэ бол бидний найдвартай хөрөнгө. Бидний өдөр бүрийн амьдрал л бидэнд хамаатай цорын ганц зүйл юм. 

23. Хэрэв та зөгийн бал хураах гэж байгаа бол зөгийн үүрийг бүү өшиглө. Амжилтыг авчрах цорын ганц зүйл бол хөдөлмөр байдаг. Та бусдыг ашиглан жинхэнэ амжилтыг авч чадахгүй. . 

24. Бүх л хүнд айдас байдаг, гэхдээ зоригтой нэг нь айдсаа дарж урагшилдаг, заримдаа үхэлд хүрэх ч ялалт үргэлж байдаг. Айдас бол сэтгэл хөдлөл болохоос өөр юу ч биш юм. Амьдралдаа урагшаа явахын тулд түүнийг давах шаардлагатай болдог. 

25. Хэн нэгний нүүрний илэрхийлэл хэн нэгний өмссөн хувцаснаас хамаагүй чухал байдаг. Бид бусдад хэр хамаатай байх нь эд хөрөнгөнөөс  чухал билээ. 

ЭДГЭЭР ИШЛЭЛҮҮД ТАНЬД УРАМ ӨГСӨН ҮҮ? ТИЙМ БОЛ КОММЕНТ БИЧЭЭД БУСАДТАЙ ШЕЙРЛЭЭРАЙ.

Хүндэтгэсэн Чагнаадаржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com