Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 1-р сарын 08
Гомдоллохоо зогсоогоод, хийж эхлээрэй...
“Creating a strategy before you start is setting yourself up to win” 

“Эхлэхээсээ өмнө стратегиа бүтээх нь хожиход өөрийгөө бэлдэж байгаа юм”.... David Asarnow
Facebook Maркетингийн үйлчилгээ

Сувгаарх Маркетингийн үйлчилгээ үзүүлэх агентлаг Businessnitrogen.com

David Asarnow бол алсыг харагч бизнес эрхлэгч, дижитал маркетар, “Өрсөлдөөн” номын зохиолч.

David бизнес эрхлэгчдэд үнэ цэнийг өгч өөрийн гайхалтай стратегуудаараа ашиг олоход нь тусалдаг. Түүний үйлчлүүлэгч нар нь “The Monetizer!” буюу “Мөнгө бүтээгч!” гэж нэрлэдэг байна. David бизнесд гаргасан амжилтаараа Бизнесийн Удирдлагын Мастер юм. 20 гаран настай байхдаа $45 сая долларын шинэ салбарыг 5 жилийн дотор $60 сая долларын компани болгожээ. 30 гаран насандаа түүний Үндэсний хэмжээний Franchise компани нь гурван жилийн дотор Entrepreneur Magazine’s Franchise сэтгүүлийн топ 500-д, таван жилийн дотор Топ 15-д жагссан байна.

Энэ амжилтуудыг гаргасныхаа дараа David олон бизнесүүдэд туслахыг хүссэн бөгөөд өөрийн тайзан дээрх айдсыг даван бизнесийн илтгэгч болохоор шийджээ. Хоёрхон жилийн дотор бизнесийн од Tony Robbins, Chet Holmes-ийн бизнесийг төлөөлөх болсон байна.

Өөрийн дуртай зүйлд үндэслэн Business nitrogen нэртэй дижитал маркетингийн агентлагаа байгуулсан байна. Үүгээрээ Funnel Marketing ашиглан жижиг бизнесийн эзэд, бизнес эрхлэгчид нарын бизнесийг түргэтгэхэд тусалдаг болжээ.

David бол дөрвөн удаагийн Click Funnels -ийн Two Comma Club, 2018 оны 8-Figure Award-ийн шагналтан юм. Тэрээр хаа явсан газраа инээд хөөр бэлэглэн харилцаа холбоогоо нэмэгдүүлж явдаг нэгэн. Түүний хэлж байгаагаар “би өглөө бүрийг эхнэр Jen-тэйгээ, хүүхдүүдтэйгээ ( Maddie, Josh) баяр хөөртэйгөөр эхлүүлж байгаадаа өөрийгөө азтай гэж хүн гэж боддог доо” гэжээ.

Миний 30 өдрийн сорилтын талаар унших зүйл чинь бодит юм шүү. 30 өдөрт 6 оронтой орлого бүтээх ямар нэгэн онол биш, энэ миний хийсэн зүйл билээ. 2 Comma Club-ийн шагналыг дөрвөн удаа, 8 Figure Club-ийн шагналыг нэг удаа авснаа болон би өөрийгөө аврахын тулд юу хийх байснаа хэлэхээр шийдлээ. Энд та бүхэнтэй хуваалцаж буй алхамууд бол 30 өдрөөс бага хоногт өөрийн бизнесийг хялбарчлан нэмэлт 6 оронтой орлогыг бүтээсэн, яг миний хийсэн алхамууд юм. Энэ бүлгийн сүүлээр миний өдөр тутамдаа хийдэг үйл ажиллагаануудыг хуваалцах болно. Таалан болгооно уу!

Компанид ажиллаж байгаад тэндээс гарч бүтэлгүйтсэнээ тэр болгон яриад байдаггүй, гэхдээ та бүхэнтэй үүнийгээ хуваалцья. Ийм байдалд орсон нь тийм ч шинэ юм биш, миний хувьд. 10 жилийн өмнө надад тохиолдсон зүйл. Би бараг бүх зүйлээ алдсан. Надад юу ч үлдээгүй гэхдээ миний толгойд мэдлэг маань байсан. Намайг бүх зүйлээ алдахад эхнэр маань хүүхдүүдээ аваад явсан ба яаралтай төлөх өрүүд надад дарамт болж байв. Энэ цэг дээр надад дахиж эхлэх, ажиллахаас өөр сонголт үлдээгүй юм. Надад Америкт маш сайхан карьер байсан. Гэхдээ надад бизнес эрхлэгч болох хүсэл маш их байсан юм. Би нэг л өдөр ажлаасаа гарсан. Эхний хагас жилд би өөрийгөө олох, цаашид байнга хийх зүйлдээ өөрийгөө бэлдэхэд зарцуулсан. Би яг юун дээр төвлөрөхөө мэдэхгүй байлаа, тиймээс маш их мөнгийг процессд шатаасан байдаг.

”Хамгийн сүүлчийн ганц зоос руугаа орох” энэ бол би байсан юм. Миний дансанд юу ч үлдсэнгүй, миний хадгаламжинд юу ч үлдсэнгүй. Өө миний зээлийн карт? Тиймээ энэ төлбөрүүд хэдэн мянган долларт хүрлээ. Та намайг мөнгөө дуусахаас өмнө асуудлаа зохицуулсан гэж бодох байх лдаа, гэхдээ би тэнд мөрөөдөлдөө умбан сууж байхдаа “Чөтгөр гэж” (би энд их хүчтэй үгс ашигласан байх) “Би одоо юу хийх вэ?” Миний лизингийн машины төлбөр нэхэгдэж байна, байрны моргейж нэхэгдэж байна, надад санаа тавих гэр бүл байгаа. Тэгээд л боссон. Би юу хийхээ аль хэдийн мэдэж байгаа.

Би чинь 45 сая долларын бизнесийг хөгжүүлсэн, Top 15 Hot Franchise компаний Гүйцэтгэх Захирал байсан хүн шүү дээ. Хүмүүсийн асуудлыг шийдэхэд туслая. Би Америк компанийхаа ажилд дуртай байсан гэхдээ тэдний дүрэм журам нь намайг хязгаарладаг байсан юм. Би хэн нэгний хаант улсыг байгуулж байгаадаа дуртай байгаагүй. Гэхдээ хүмүүст туслах? Энэ бол миний дуртай хэсэг.

Энэ Аха агшин миний хүмүүст туслах миний амьдралын дизайныг гаргахад тусалсан юм. Би өөрийн тусалж чадна гэсэн бизнесүүдтэй холбогдоно гэж өөртөө тангарагласан, мөн өөрийгөө өрөвдөн гомдоллохгүй гэж тангарагласан юм. Би өдөр бүр хүмүүст тусалж байгаа боломжиндоо талархаж байна гэж өөртөө тангарагласан. Энэ зөвхөн миний банкны дансыг өсгөөд зогсохгүй миний баяр баясгаланг нэмэх ёстой.

Дараагийн 30 өдөр өөрийн 6 оронтой бизнесийн моделоо бүтээн түүнийгээ дахин дахин ашигласаар байх болно. Миний дараагийн 30 өдөр хийх зүйлийг та ч бас хийж чадна. Та миний 10 жилийн өмнө байснаас хамаагүй боломжтой үед байгаа. Тэр үед ClickFunnels байхгүй байсан юм. Харин та одоо тэрүүгээр сэлж чадна. За энд миний хийх зүйлс байна даа.

Өдөр 1

Бүх зүйлийг тодорхой болгох. Хамгийн эхний хийх зүйл бол утас дуугарахыг мартах. Зээлдүүлэгч нарыг мартах. Намайг завсарлага авахад хүргэсэн зүйлс эсвэл бүтэлгүйтсэнээ мартах. Одоо бол хийх зүйлээ тодорхой болгон ТӨВЛӨРӨХ цаг. Би хэн нэгэнд тусалж чадна гэдгээ МЭДЭЖ байгаа. BOOM!

Би одоо миний эргэн тойронд байгаа амьдралаа маш хурднаар эргүүлж чадна. Өдөр бүр хамгийн багадаа 5 минутийн явган алхах, иого хийх, эсвэл амьсгалж бүх зүйлийг тодорхой болгох цаг гаргана гэж өөртөө амласан. Миний оюун ухаан сийрэг үед гайхалтай зүйлс толгойд орж ирдэг. Дараагийн 30 өдөр амьдралаа огцом өөрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Амвдралаа өөрчилчихөөр дэлхийг өөрчлөх боломж надад гарч ирэх болно.

Дасгал дээр төвлөрөх. Эдгээр асуултууд дараагийн 30 өдөрт миний хийх зүйлийг тодорхой болгоход тусална. Хэрэв би үүнийг зөв хийхээ мэдэж байгаа бол үлдэх зүйлс нь амархан болж ирнэ. Тиймээс арай гүнзгий бод тэгээд үүнийгээ цаасан дээр цувуулан бичнэ.

- Би үнэхээр юуг хийх дуртай вэ?
- Би юу хийхдээ сайн бэ? Миний юу хийсний бусад хүмүүс гайхалтай гэдэг вэ?
- Миний амьдралдаа хийсэн хамгийн том амжилт хаана байдаг вэ?
- Би юу хийхийг хүсч байна вэ?
- Надад юу хамгийн чухал вэ?
- Хэрэв шидэт дохиур гарч ирээд хүссэн зүйлээ ав гэвэл энэ юу байх вэ?
- Би үүнийгээ ашиглаад хэрхэн хүмүүст тусалж чадах вэ?
- Би хэнд үйлчлэхийг хүсч байна вэ?
- Миний эцсийн зорилго юу вэ?
Өдөр 2

Дараагийн 30 өдөрт хүрэхийг хүсч буй зорилгоо гаргана. Би үүнийгээ бичих ба энэ миний нүүрэн дээр ил байх ёстой юм. Зөвхөн үүнийг оюун ухаандаа зураглаж чадахгүй. Зорилгоо бичих нь хамаагүй дээр байдгийг би мэднэ, учир нь хэцүү зүйл тохиолдоход хийхээ больчих гээд байдаг тал бий.

Яг үнэндээ би үүнийг дараагийн 30 өдөр өглөө оройдоо гараараа бичнээ. Энэ жижигхэн үйлдэл амьдралдаа талархахыг сануулж, мөн төвлөрөхөд туслах болно. Түүнчлэн миний эргэн тойронд тусалж болохоор хүмүүсийг олж харахад тусалдаг.

Миний зорилгоо тодорхойлох томьёо: <Огноо> гэхэд би <Үүнийг> эсвэл илүүг хийсэн байна. <Үүнийг> - энэ бол миний хүсч буй зүйл байх болно. Илүү хийвэл баяртай байх болно.

Өдөр 3

Өнөөдөр ClickFunnels болон өөрийн цорын ганц чадвараа ашиглаад өөрийн Niche буюу би хэнд тусалж чадахаа тодорхойлно. Одоогоор надад мөнгө, үйлчлүүлэгчийн жагсаалт ч алга, гадагш гарч өөрийн тусалж чадах хувь хүн эсвэл бизнесийг олно. Ашигтай Niche-ийг тодорхойлох амархан тэгээд ч төлбөргүй. Надад хэрэгтэй зүйлс бол хэдэн төлбөргүй tools, миний толгойд байгаа мэдлэг. Миний ашиглах процес

- 45 эсвэл түүнээс бага өдөр хөрөнгө оруулалтын өгөөжөө өгөх 2x–10x бүтээгдхүүн борлуулах нэлээд хэдэн Niche дээр толгойгоо ажиллуулна
- Google Keyword Planne ашиглаад эдгээр Niche дээрх өндөр үнэ цэнэтэй зарим нэг үгийг тодорхойлно. Энэ надад тэдний өвдөлтийн цэгүүдийг үзүүлэх ба тэдгээр үйлчлүүлэгчдийг шийдлээр хангах миний хувьд амархан
- Миний мэдлэг чадварт тэдний төлөх хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолно.
- Дараах асуултыг асуун энэ миний анхаарах Niche мөн эсэхийг тодорхойлно.
A. миний санал болгох зүйл тэдэнд хэрэгтэй юу?
B. миний санал болгож буй зүйлд тэд хөрөнгө оруулахад бэлэн байна уу?

Хэрэв би эдгээр 4 асуултанд тийм гсэн хариуг авч чадахгүй бол би өөр Niche-ийг сонгох болно. 30 хоногийн дотор орлого орж ирэх цөөн хэдэн үйлчлүүлэгчдийг олж чадах ба шаардлагатай бол дараа нь дахин үнэлгээ хийж болно. Доор өөрийн үйлчилгээний хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцооллыг жишээгээр орууллаа.

Өдөр 4

Мэргэш, мэргэш, мэргэш....

Би саяхан амарч байхдаа эмнэлгийн халуун рашаанд орлоо. Намайг очиход эзнийх нь авгай бид хоёрын дунд жижигхэн яриа болсон юм.

“Та юу хийдэг вэ?” гэж тэр эмэгтэй асуулаа. “За да би эмч нарт бизнесээ өргөжүүлэхэд нь тусалдаг” гэж би хариуллаа.

Тэр миний нүд рүү харснаа “бид ярих хэрэгтэй юм байна” гэлээ. Тун удалгүй тэр эмэгтэй болон түүний нөхөр миний юу хийдгийг сонирхож байгаа нь илт болсон юм.

Би тэдэнд бизнсийхээ түүхийг ярьж өгөөд тэдний бизнесийн талаар хэдэн асуулт асуулаа. Би тэдний бизнесд тулгарч буй асуудлыг засаж дөнгөхөө тун удалгүй харсан юм. Үүнийг хийхэд амархаан 4 алхам хэрэг болдог:

1. Нээлттэй бай. Миний тусалж чадах нэгэн хэзээ ирэхийг би мэдэхгүй шүү дээ
2. Өөрийн чадварын талаар мэдээллээ хуваалцахдаа бэлтгэлтэй бай
3. Тэдэнд юу хэрэгтэй байгааг асуухад бэлэн бай
4. Шийдлийг өгөхдөө бэлэн бай

Би энэ процессийг өнөөдөр ашигласан бөгөөд ийм боломжууд хаа сайгүй байдаг.

Мэргэшсэн асуулт. Хэн нэгэн таны үйлчлүүлэгч болохыг хэрхэн мэдэх вэ? Миний асуух дуртай асуултууд:

- Амжилтанд хүрэхийн тулд та юу хийж байна даа?
- Таны бизнесд тулгараад байгаа өвдөлт, асуудал юу байна?
- Хэрхэн бизнесээ эхэлсэн? Эхэлснээс хойш хэр байна даа?
- Өөрийн бизнесийн зах зээлд зориулаад юу хийчихээд вэ?
- Таны бизнесийн зорилго юу вэ?
- Хэрэв яг одоо ид шид тохиовол та юуг хүсэх вэ?
- Түүнийг авахад хэр хол санагдаж байна?
- Яг одоо бизнесээ сайжруулахын тулд хийх нэг зүйл чинь юу байх вэ?

Өдөр 5

Эсэргүүцлийг нураах. Өнөөдөр бол миний хүлээж байсан өдөр-сувгаа хийх цаг нь боллоо! Өөрийн niche дээр судалгаагаа хийсэн, би юу хийхээ мэдэж байгаа, одоо үйлчлүүлэгчдээ юугаар тусалж чадахаа үзүүлэх сувгаа бүтээнэ. Миний юу хийж чадахыг харуулах энгийн амархан суваг хийнэ. Хүмүүсийн дотоод сэтгэлд байх зорилгуудыг жагсаах ба тэд үүндээ хүрэхийн тулд мөнгөөрөө солилцоо зүйлсийг мөн оруулна.

Судалгаа ба аврах. Тусалж чадахаар хэдэн хүнийг олох - би үүнийг гэрээсээ гаралгүй хийх боломжтой. Facebook рүү очоод л миний niche дээр байгаа дүүрэн хүнтэй группуудыг олно. ClickFunnels-ийн өөрийнх нь групп дээр гэхэд л хэдэн зуун хүн орж ирээд тусламж асуудаг. Тэд тусламж хэрэгтэй байна…. Би тэдэнд тусалж чадна. 
Өдөр 6

Төсөлөө гаргах. Миний сувгаар орсон трафик (хүмүүс) төлбөрөө хийн миний үйлчлүүлэгч болно, тэд миний энэ энгийн сувгийг үзээд гайхна. Би тэдний гол асуудлыг 4 дэх өдрөө асуугаад мэдчихсэн учраас энэ тэдний өвдөлтийн цэг дээр очих юм.

Миний тус тэдэнд хэрэгтэйг тэд мэдэж байгаа, учир нь миний санал тэдэнд тохирох юм. Одоо төслийнхөө танилцуулгыг гаргах цаг. Миний үйлчлүүлэгч газардах хуудсанд би ингэж бичнэ:

1. Өөртөө хамаатуулах. Энэхүү төлөвлөгөөнд өөрийгөө хамаатуулж байгаадаа өчүүхэн ч айхгүй байна. Би юу хийдэг, яагаад үүнийг хийж байгаа талаараа бичнэ.

2. Тохируулах. Мэдээж хүн бүрт тохирох төлөвлөгөө бичих боломжгүй. Миний төлөвлөгөө тэдний сэтгэлд үлдэхээр, сэтгэгдэл төрүүлэхээр бай юм.

3. Дэлгэрэнгүй байх. Би төслийг алхам алхамаар, өдөр өдрөөр бичнэ, ингэснээр тэд өдөр бүр хийх зүйлээ мэдэх ёстой.

4. Урьдчилгаа төлбөрийг бичнэ. Хэрвээ би төлбөрөө эхэлж авбал тэд илүү үүндээ анхаарлаа хандуулах болно. Би тэдний төсөлд оруулах төлбөрийг 3 тэнцүү байдлаар хийхээр зохицуулна.

Энэ төслийг хийх болсон, би бусдаас юугаараа илүү, тэдэнд үйлчилж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа өчүүхэн ч айхгүйгээр хүүрнэх болно. Яг үнэндээ бол энэ өөрийгөө хамгийн сайн борлуулах үндэс болдог юм.

Өнөөдөр үүнийг бичихэд жаахан цаг зарнаа. Энэ бол өөрийгөө бэлдэх, төслөө эхлүүлэх боломжийг надад өгнө.

Өдөр 7

Өөрийн амьдралын дизайнаа гаргах. Өнгөрснөө эргэж харна. Долоо хоногийн хийсэн ажлаа эргэн харж хийсэн зүйлс маань хэр ахицтай байгааг үнэлнэ. Өөрөөсөө дараах асуултуудыг асууна:

1. Яагаад би үүнийг хийгээд байгаа билээ?
2. Би зөв зам дээр явна уу?
3. Би өөрийн хамгийн сайн хувилбарыг бүтээхэд ямар эерэг, аз жаргалтай, эрүүл, баялагт хүрэх алхамуудыг өнөөдөр хийх вэ?
4. Миний одоо бүтээж буй бизнес алсын хараа, зорилго, төлөвлөгөөтэй байна уу? Эсвэл ингэсгээд дуусчих гээд байна уу?

Сүүлийн асуулт? Алсын хараа, зорилго, зорилттой бизнесийг босгох нь урт хугацаанд тогтвортой ажиллах үндэс болдог. Өөрөөр бол эхний өдрөө л дуусна.

Дараагийн 21 өдөрт дараагийн 10 жилд намайг аваачих унаагаа бүтээнэ. Би зөвхөн 6 оронтой тооны тухай яриагүй шүү. Би намайг гайхалтай амжилтанд хүргэх бизнесийн тухай яриад байгаа юм.

Үүнийг хийхийн тулд би одооо байгаа байдлаа үнэлнэ. Би хаана байна? Дараагийн долоо хоногт хаана очихийг хүсч байна? дараа… дараа гм би суугаад дараах 2 асуултанд хариулна.

- Миний хүсээд байгаа амьдрал яг ямаршуу байх вэ?
- Миний тэр хүсээд байгаа амьдрал надад яг ямар утга учиртай билээ?

Өдөр 8

Хүмүүстэй холбогдох. Тав дах өдөр Facebook Groups-ээс олсон хүмүүстэйгээ холбоо барина. Би маш тодорхой niche-ээс хүмүүсийг сонгосон бөгөөд тэдэнд хувиараа мессэж (PM) явуулна. Би тэдний постыг уншсан, би тэдэнд тусалж чадахаар хэд хэдэн санаа байгаагаа хэлнэ. Тэгээд тэднийг над руу утасдаарай гэнэ. Би ихэвчлэн утсаар яриахдаа video calls ашиглахыг оролддог, учир нь тэдэнд нүүр нүүрээ харах боломжийг олгохоос гадна хувийн төвшинд холбоо харилцаагаа нэмэгдүүлэхийг зорьдог юм.

Ийнхүү нүүр нүүрээ харж ярих нь тэднийг хурдан шийдвэр гаргахад хүргэдэг. Өнөөдөр анхны холбоогоо барьж байхдаа хэрэглэх танилцуулах загвараа бэлтгэнэ. Ингэж тэдэнд өгөх мессэжээ бэлдэх нь цаг хэмнэхээс гадна “юуг хэлэх” “хэрхэн үүнийг хэлэх” зэрэг буруу агшнуудаас намайг аврах болно. Би үүнийгээ бичээд файл болгоод хадгалчихна, хэрэгтэй үедээ гаргаж ирээд л ашиглана. Энэ танилцуулах мессэжний загвар нь зүгээр л заавар юм. Нэгэнт нүүр тулан уулзаж байгаа болохоор өөрийн өгч байгаа мэссэжээ өөрийн болгох нь МАШ ЧУХАЛ байдаг.
Өдөр 9

Үнийн асуудлыг цэгцлэх. Хүмүүсээс ярилцах санал ихээр хүлээн авах бөгөөд энэ ажил маань ч амжилттай байгаа. Тэгтэл үнийн асуудал гарч ирнэ. Стандарт үнийг л тэд асууна. “Энэ гайхалтай сонсогдож байгаа, гэхдээ би яг одоо энэ үнээр явж болохгүй” тэгээд яахуу? Бизнесийн стратегич Roy Cammarano нэг удаа хэлсэн байдаг “хэрэв таньд нэгээс олон арга зам байгаа бол та өөрийн замаа үргэлж олох болно”.

Би үүнийг жаахан өөрчлөөд хүмүүст хэлдэг юм “нэгээс олон хожих арга замууд байгаа бол та үргэлж хожих болно!” Тэднийг над руу залгахад би хоёр асуултыг өөрөөсөө болон ирээдүйн үйлчлүүлэгчээсээ асууна.

Хэрэв мөнгө асуудал биш бол та надтай ажиллахыг хүсэх үү?
Хэрэв би хамтдаа ажиллах арга замыг олоод энэ нь бидний урагш нь явуулж байвал та үүнийг хийх үү?

Хэрэв тэд тиймээ гэж хэлвэл өөр нэг өдөр дараагийн ярилцлагыг төлөвлөнө. Тэгээд би хожих арга замыг олох дээр ажиллана. Илүү үнэ цэнэ өгөх зүйлийг бонустай эсвэл хувааж төлбөрөө хийх замуудын алийг нь ч сонгосон би тэднийг амжилт гаргуулах өөрийн оролдлогыг үзүүлэх болно.

Багыг зараад ихийг хож. Өөр нэг үр дүнтэй стратеги бол бага хэмжээний үйлчилгээ үзүүлэх. Хэрэв ирээдүйн үйлчлүүлэгч маань бүрэн үйлчилгээнд төлж дийлэхгүй гэж бодож байгаа бол lead magnet буюу төлбөргүй зүйлээ явуулах сувгийг нь хийж өгч болохгүй гэж үү? Нэгэнт маш олон хүний емайл цуглуулаад ирэхээрээ тэд дараагийн үйлчилгээгээ надаас авна шүү дээ.

Би өөрийн төслийг хэрэгжүүлэх санхүүгийн нэлээд олон арга замуудыг бүтээх ёстой юм. Би тэднийг үр дүн гарган, над руу ирэхдээ тааламжтай байгаасай гэж хүсч байна.

Өдөр 10

Анхны үйлчлүүлэгчээ бүртгэж авах. Миний өнөөдрийн хийх ажил бол төсөл санал болгосон хүмүүс рүүгээ холбогдох ба гэрээнд гарын үсэг зурж үүнийгээ тэмдэглэнэ. Би замдаа гарлаа! Сувгаа хийхдээ ClickFunnels-ийг ашиглаад үйлчлүүлэгчийн төлбөр авах хэсгийг хийх ба энэ линкээ шинэ үйлчлүүлэгч рүүгээ илгээнэ. Woo-hoo! Эхний орлого орлоо. Энэ процесоо дараа дараагийн үйлчлүүлэгчдээ давтаад л байна.

Үйлчлүүлэгчээ хүлээн авах формыг бэлтгэнэ. Үйлчлүүлэгчтэйгээ ажлаа эхлэхийн тулд ad accounts, Google and Bing accounts зэрэг платформууд дээр аккаунт нээх ба үүгээрээ тэдэнтэй холбоотой байх хэрэгтэй. Энэ процессоо амархан болгохын тулд би суугаад үйлчлүүлэгч бүрээ хүлээн авах формыг бэлдэх ба үүнд тэднээс надад юу хэрэгтэй байгаа, хэрхэн тэдэнд үйлчлэх талаараа тайлбар оруулна. Би үүнийгээ загвар болгон хадгалаад дараа нь холбоо барихдаа ашиглаж байх юм.

Өдөр 11

Өнөөдрийг хүртэл урт хугацааны амжилт гаргах зүйлсээ хийлээ, зөвхөн ганцаараа борлуулалтаа хийн үйлчлүүлэгчээ олох гм. Одоо надад үйлчлүүлэгч байгаа болохоор би болгоомжтой байх ёстой. Эхний оролдлого маань бензинийг минь дүүргэсэн тул одоо үйлчлүүлэгчийнхээ төсөл рүү төвлөрөх цаг. Энэ үйлчлүүлэгчийн төсөл дуусах хүртэл өөр үйлчлүүлэгч хайх боломжгүй.

Урт хугацаанд амжилт гаргахын тулд би өөрийн байгаа бензинээ дуустал дайчлах цаг. Тиймээ, өглөөнөөс оройг дуустал урт өдрүүд байх болно. Гэхдээ би ядраад л эхэлвэл тийрэлтэт хөдөлгүүрийн тухай бодно. Тэд эхлээд л нэг хүчээ аваад агаарт гарчихвал нисгэгч түүнийг залаад л болоо. Би яг одоо хүчээ авах тэр цэг дээр байгаа, тиймээс надад бүрэн хааз хэрэгтэй.

Амжилтанд хүрэхэд өдрийн хийх зүйлс. Одоо байгаагаа үргэлжлүүлэхийн тулд би бүх цагаа бизнесдээ зориулна. Үүнийг хийх цорын ганц зүйл бол өөрийн цаг бүрийг зорилготой болгох. Сууж аваад календар дээр төлөвлөгөөгөө оруулна, өдрүүдээ дараах алхамуудад хуваарилна. Жишээ нь:

- Тодорхой байх, төвлөрөх. Миний аз жаргалтай, эрүүл, мөнгөтэй байх зорилго >1 цаг
- Процесс ба стратеги >2 цаг
- Шинэ үйлчлүүлэгч цуглуулах/lead generation>4 цаг
- Шинэ томоохон үйлчлүүлэгчид танилцуулга хийх >3 цаг
- Одоогийн үйлчлүүлэгчидтэй утсаар ярих 1,5 цаг хүртэл
- Суваг болон хөрөнгө бүтээх 4+цаг
- Аз жаргалтай, эрүүл байх зорилгууд 0,5 цаг
Өдөр 12

Кампайнаа зураглах. Юмс их түргэн болж байна, ялангуяа нэлээд олон үйлчлүүлэгчтэй төслүүд эхлүүлчихээр. Бүх зүйлсийг замбараатай байлгах сайн систем надад хэрэгтэй. Кампайн болгоноо дараах байдлаар зураглаж эхэлнэ:

- Суваг (мэдээж)
- Дахин холбогдох процесс, худалдан авалт хийсэн болон хийгээгүй хүмүүстэй
- Дарааллаар явах емайлууд
- Бүх сувагтаа Facebook болон Google pixels оруулах
- Facebook болон Google-ийн зарууд, зураг, бичлэгний контент зэргийг оруулсан зарын хөрөнгүүд
- Нэгэнт кампайнаа зурагласан болохоор үйлчлүүлэгчээ олох зах зээлээ таргетлах тодорхой ойлголттой болох, ямар Facebook зар үр ашигтай байгаа зэрэгт итгэлтэй байх ёстой.

Завсарлага авч хөгжилдөх. Үнэхээр хичээгүй ажилласан, тиймээс өнөөдөр гадагш гарч хөгжилдөнөө. Зүгээр л нэг хөгжилдөх ч биш, толгойдоо амралт өгөх нэг эсвэл хоёр цагийг надад таалагддаг ямар нэгэн зүйл хийнээ.

Өдөр 13

Үйлчлүүлэгчээ шалгах. Сувгуудаа бүтээн, зарын кампайны дизайнаа гаргах явцдаа нэг зүйлийг ерөөсөө мартаж болохгүй: энэ бол миний үйлчлүүлэгч.

Тэдэнтэй хийж буй төсөл хэрхэн шинэчлэгдэж байгааг хянана. Энэ бол тайлан дэлгэрүүлж бичих тухай биш, тэдэн лүү зүгээр л энгийн емайл бичин, төслийн талаар нэмэлт мэдээллээ өгөн тэдэнтэй ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлнэ. Одоо тэднээс надад хэрэгтэй зураг, бичлэг зэргийг асуухад яг таарна.

Тэднээс авсан сэтгэгдлээ ашиглаад Facebook Group-уудээс миний тус хэрэгтэй хүмүүсийг хайх болно. Тэднээс мөн сэтгэгдэл бичүүлж авахыг хүсч байгаа.

Өдөр 14

Сууриа бүтээх ажлаа үргэлжлүүлнэ. Бизнесийн суурь бол үйлчлүүлэгчид. Эхний 30 өдрийн туршид өөрийн үйлчлүүлэгчийн сууриа бүтээхийг зорино. Одоогоор нэлээд хэдэн хүнд туслах талаар ярьсан байгаа. Тиймээс илгээсэн төслийн талаар дахин холбогдоно. Тэдэнд ямар асуулт эсвэл эргэлзээ байж болохыг хайж олно.

Хэрвээ тэд надтай хамтарч ажиллахаар амаар тохирчихоод, гэрээгээ явуулж, төлбөрөө хийгээгүй бол би тэднээс энэ талаар лавлана. Надтай хамтарч ажиллахдаа сэтгэл нь хөдлөхөөр емайлүүдийг илгээн, утсаар холбогдоно.

Өнөөдөр шинээр гурван үйлчлүүлэгчтэй ярилцана гэж өөртөө амалж байна. Хамгийн багадаа тэднүүсийн аль нэгтэй нь дараа video call хийхээр тохирно гэсэн зорилго өөртөө тавьсан. Тэгээд үүнийгээ хийнээ!

Өдөр 15

Дулаан (Warm) болон ижил төстэй (Lookalike) трафикт анхаарах. Өөрийн хамгийн сайн 1,000–5,000 үйлчлүүлэгчийн жагсаалтйиг.csv file-аар явуулахыг үйлчлүүлэгчээсээ асууна. Яагаад? Учир нь хүйтэн трафикийг бодвол дулаан трафик хурдан, бас хямд байдаг. Би тэдний емайлын жагсаалтаар Facebook дээр custom audience хийхэд ашиглана. Нэгэнт custom audience-аа бэлтгэчихвэл Facebook-ээс тэдэнтэй төстэй Audience-ийг цуглуулж өгөхийг асууна. Facebook’s algorithm үнэхээр хүчтэй шүү! Энэ бол миний үйлчлүүлэгчид томоохон хэрэглэгчийг олоход туслах гайхалтай платформ.

- Сарын хагас болсон байна, өөрийгөө шалганаа. Ажил хэр явж байна? Өөрийгөө шалгахад хэдэн минут л орно.
- 15 өдрийн өмнөхтэй харьцуулахад би өнөөдөр хаана явна?
- Дарааийн 15 дах өдөр хаана очих вэ?
- Амжилттай байх бүгдийг хийж чадсан уу?
- Үгүй бол, тэнд очихийн тулд би өнөөдөр юуг эхлэх ёстой вэ?
Өдөр 16

Багийн ажиллагаа. Өнөөдөр мөрөөдлийн ажлаа хийнэ, би ирээдүйн бизнес рүүгээ явж байгаа. Би үнэхээр жинхэнэ бизнесийг бүтээх гэж байгаа бол яваандаа надад сайн баг хэрэгтэй. Би юуг өөрөө хамгийн сайн хийхүү, надад юун дээр бусдын тусламж хэрэгтэйг үнэлнэ. Тэгээд өөрийн сул тал дээр хүмүүсээс тусламж асууна.

Автоматжуулалт
Copywriting
Дизайн, зураг
Facebook
Google/Bing/Yahoo
Video
Webinars

Надад туслах хүмүүстэй стратегийн холбоо тогтоох нь харилцан ашигтай байх ёстой юм. Өөрийн отго аймгаа олох. Би ганцаараа биш. Энэ бизнесийг хийж байгаа маш олон хүмүүс байгаа. Facebook Groups бол өөртэйгээ ижил хүмүүсээ олох, мэдлэгээ нэмж, санаа бодол стратегаа хуваалцах гайхалтай газар. Намайг доргиож байх газраа өнөөдөр олно.

Өдөр 17

Багийнхаа төлөвлөгөөг гаргана. Хэн нэгэн намайг бусдад санал болгож байгаа бол би тэднийг сар бүрийн орлогоор хангах ёстой. Жишээ нь бусад суваг хийдэг хүмүүс надад үйлчлүүлэгч авчирдаг, учир нь тэдний хувьд надад үйлчлүүлэгч явуулах нь амархан л даа.

Өнөөдөр энэ системийг хийхэд толгойгоо ажиллуулах ба хэн хэндээ ашигтайгаар хийх ёстой. Энэ тал дээр хамтрах хэн байх вэ гэж бодно, жагсаалт гаргана, тэдэнтэй холбогдоно.

Амжилтаа дүгнэнэ. Одоогоор юу хийчихээд байна, энэ бүгдийгээ дүгнэнэ. Хийсэн зүйлүүдээ жагсаан бичнэ, үүнийгээ илүү олон үйлчлүүлэгч татахад ашиглана. Энэ хожих багц нь (A win stack) -аа сошиал дээр постлох ба олон бизнесүүдэд туслан ижил үр дүнг авчрана шүү хэмээн тэднийг урина. Дараах зүйлсийг оруулна:

- Шинэ бизнес эхлүүлэх
- Таны фэн болох шинэ үйлчлүүлэгчийг бүтээх
- Facebook forum-оор зөвлөгөө өгөн олон хүнд туслах
- Төлбөр хүлээн авах хэсгээ хйих
- Шинэ үйлчлүүлэгчдээ сувгийг нь хийж өгөх
- Зарын кампайныг нь хийх
- Автоматжуулалтыг хийх
- Явцаа хянах, амжилтаа улам сайжруулах

Өдөр 18

Өдөр бүр үйлчлүүлэгчтэйгээ холбогдох нь тэдний бизнесийн хөгжүүлэхэд надад итгэх боломжийг олгодог. Тэдэнтэй хамтарсан төслийн талаар бонинохон емайл явуулж талархлаа илэрхийлнэ. Тэд үүнийг чухал гэж үзэх нь тэднийг процессд илүүтэйгээр хамруулах болно.
Миний хийж буй зүйлд тэд илүү сэтгэл нь хөдөлж, надад ямар нэг зүйл хэрэг болоход маш хурдан хариулах болно. Богинохон емайл илгээх нь тэднийг болон намайг илүү хариуцлагатай болгодог юм.
Анх бизнесд орохдоо гаргасан томоохон алдаануудын нэг бол бид тэдний төлөө юу хийж байгаагаа өдөр бүр хэлдэггүй явдал байсан бөгөөд үүнд би их харамсдаг. Үйлчлүүлэгч тусгаарлагдсан мэт санагдвал бүх зүйл нурдаг. Тиймээс өдөрт 30 минутийг би тэдэнтэй холбогдоход зарцуулдаг.
Талархах. Заримдаа их ажилтай болчихоороо эргэн тойронд байгаа хүмүүстээ талархахаа мартах нь амархан байдаг. Би өнөөдөр 2 зүйлд өөрийгөө сориноо.
- Өөрийн талархаж явдаг 18 зүйлийг жагсаан бичнэ.
- 3 хүн лүү утсаар залган тэдэнд талархаж явдагаа хэлэх болно.

Өдөр 19

Бүх хийсэн зүйл маань харагдхуйц болсон байна, төслүүд маань гольдрилдоо орлоо. Одоо үүнийгээ өөрийн үзэгчидтэйгээ хуваалцах цаг. Энэ бүгдийн дараа үүнийгээ хүмүүстэй хуваалцахгүй бол хэн ч миний үр дүн гайхалтай байгааг олж мэдэхгүй шүү дээ. Тиймээс Facebook рүү очоод үүнийгээ хуваалцахад бэлэн байна. Үүнийг үр дүнтэй хийдэг хоёр арга бий:

Facebook Live-аар сэтгэгдэл авах суваг хийх. Би юуг, яагаад хийснээ тайлбарлах юм. Миний үйлчлүүлэгчид ийм үр дүнд хүрсэн гэдгийг бас хуваалцахаа мартахгүй.
Үйлчлүүлэгчдийнхээ амжилтыг постоор оруулна. Тэдний амжилт, дэвшлийг олон нийтэд зарлана.

Өглөөгөө тодорхой болгохоо мартахгүй! Зорилгоо тодорхой байлгахад өглөө 5 минутийг зарцуулахаа мартсан бол үүнийг сануулах үүднээс дахин хийнэ. Би яагаад энэ бүхнийг хийж байгаа билээ гэдгээ өөртөө сануулна. Аз жаргалтай, эрүүл энх, баялагийг бүтээхэд өдөрт нэг том зорилго тавина.
Өдөр20 

Ахицаа улам ихээр нэмэгдүүлнэ. Би их хичээнгүй ажиллаж байгаа, үйлчлүүлэгчид маань үр дүн гаргаад эхэлснийг би харж байгаа. Би нэг бизнес эрхлэгчийг амжилт гаргахад тусласнаар түүгээр дамжуулан хичнээн олон хүнд хүрэхийг хэлэх аргагүй. Энэ бол ганцхан бизнес шүү дээ.

Би хэдэн хүний амьдралыг өөрчлөхийг хүсч байна вэ? Миний тус хэрэгтэй хүмүүстэй холбогдохоо үргэлжлүүлсээр байна. Анхны мессэж, захиалга авах, дахин холбогдох зэрэг процессоо хийсээр байх болно. Хүн бүр анх мэдэнгүүтээ шийдвэр гаргадаггүй болохоор долоо хоног бүр тэдний ардаас холбогдоно.

Өдрийн төгсгөлд өөрийн зорилгод хүрэх томоохон өөрчлөлтийг хийсэн байна. Өдөр бүрийн эцэст хийсэн ажлаа дүгнэн, дараагийн өдрийн төвлөрөх зүйлсээ бэлдэхэд цөөхөн минутийг зарцуулна:

Өнөөдөр юу хамгийн сайн хийгдэв? Юу хийгдсэнгүй вэ?
Маргааш юуг хамгийн сайн хийх вэ? Юунаас зайлсхийх вэ?
Миний бизнесийг урагшлуулах миний хийж чадах маргаашийн хамгийн том зүйл юу байх вэ?
Өдөр 21-29 

Сүүлийн зураглал. Би одоо гэртээ зураглал гаргаж байна! Энэ маш чухал. Өөрийн бизнесээ хөгжүүлэх болон үйлчлүүлэгчдээ үр дүн гаргахийн тулд би төвлөрөхөө үргэлжлүүлэх ёстой. Хамгийн чухал өсөлттэй урагшлах миний олсон арга бол өөрийн өдрүүдэд хийх ажлын хуваариа гаргах.

Тодорхой хугацааг тодорхой хийх зүйлүүдээрээ дүүргэх нь зөвхөн НЭГ ЗҮЙЛИЙГ тухайн цаг хугацаанд хийх боломжийг олгоно. Хэрэв ямар нэгэн зүйл хуваарьт ороогүй л бол энэ хэзээ ч хийгддэггүй. Утас дуугарна, эсвэл емайлууд хүлээн авна. Энэ бүхэнд өөрийгөө сатааруулмааргүй байна. Тасралтгүй ажиллах нь ямар үр дүнтэй болохыг хараад би үнэхээр гайхдаг шүү!

> 1 цаг. Бизнес дээрээ ажиллах. Утсаа унтраагаад зөвхөн өөрийн бизнесийн хөгжил дээр ажиллана.

> 2 цаг. Процесс ба стратеги. Утсаа унтраагаад үйлчлүүлэгчийнхээ процесс болон стратеги дээр ажиллана.

> 4 цаг. Шинэ үйлчлүүлэгч ба емайл цуглуулах/Lead Generation. Үүнд тийм ч их цаг буюу 4 цаг зарцуулахгүй байж болно, гэхдээ хамгийн багадаа 30 минут зарцуулах нь хамгийн их өгөөжтэй байдаг.

> 3 цаг. Орлого авчрах үйл ажиллагаа. Томоохон шинэ үйлчлүүлэгчдээ танилцуулга хийх цагийг гаргах хэрэгтэй, 20 минутийн богинохон видео уулзалтуудыг хийнэ.

> 1,5 цаг. Одоогийн үйлчлүүлэгчтэйгээ утсаар ярих, холбогдох

> 2-6 цаг. Тактик болон тестүүд. Энэ бол сувгууд болон хөрөнгө хийхэд цагаа зарцуулах цаг. Надад туслах хэн нэгнийг хөлслөх, эсвэл холбоо барина. Тэгээд тест хийх процессоо гарган бүх зүйлс алгуур явагдаж байгаад итгэлтэй болох ёстой.

> 1 цаг. Өөртөө болон гэр бүлдээ цаг зарна.

Энгийн байдлаа хадгална. Өнгөрсөн үед зарим нэг төвөгтэй сувгуудыг хийсэн байдаг, хамгийн энгийн сувгууд сайн ажиллаж байгааг олж мэдсэн. Эдгээр нь илүү төвлөрсөн, бас таргетаа сайн олсон байдаг. Түүнчлэн тэд үнэ цэнийг бүтээх төлөвлөгөөтэй байх ба зах зээлийн хүсч буй мессэжийг өгөхөөр хийгддэг. Хэрэв ямар нэгэн зүйл их төвөгтэй хийгдсэн санагдвал би түүнийг хялбар, энгийн болох талаар боддог юм.

Өдөр 30

Төгсгөлийн мөр үү эсвэл эхлэлийн мөр үү? Надад баяр хүргээрэй! Би ирчихлээ. Би хүсч байсан 6 оронтой бизнесийнхээ зам дээр сайн явна. Гэхдээ энэ бол миний аялалын зөвхөн эхний алхам юм. Амжилттай бизнесийг босгоход цаг орно, төлөвлөлт болон шургуу байдал маш чухал. Амжилтанд тиймээ гэж хэлж байгаа бол гомдоллохоо мартах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд бизнесд явахдаа миний олж мэдсэн нэг зүйл бол: өндрөөс өндөрт хүрсэн хүмүүс яавал амжилтанд хүрэх вэ гэдэгт төвлөрдөг, маш бага гомдоллодог эсвэл амжилтгүй байгаа шалтгаануудаа ярилцдаг.

Төгсгөлийн үг

Чи хаана байгаа, ямар зорилготой байсан хамаагүй би чамд маш их амжилтыг хүсч байна. Бизнес босгох амархан биш байж магад гэхдээ л таныг шагнана гэдэг нь эргэлзэх хэрэггүй. Хэрэв та миний 30 өдрийн аялалыг дагасан бол, илүү гүнзгий орсон бол энэ зөвхөн таны цаг энергийг барах зүйл биш 30 хоногт 6 оронтой орлого бүхий бизнесийг босгох тухай юм. Та зорилго, төлөвлөгөө руугаа гүнзгий орж, өөрийн амьдралын дизайныг гаргах болно. Юу хүсч байгаагаа мэдэхийн тулд дотор хүнтэйгээ холбогдох нь чамайг сайн сайханд хүргээд зогсохгүй таны бизнесийг амжилтанд хүргэх болно. Энэ таны бизнесийг урт хугацаанд тогтвортой байлгах болно.

Би таныг нэг зүйлийг мэдээсэй гэж хүсч байна…Тэнгэр бол хязгаар. Нээрэн шүү! Маш олон хүмүүс ажил, карьер, тэр ч бүү хэл тэдний хувьд таарамжгүй гэр бүлээ алдаж байгаа. Таны байгаа байдал мэдэхгүй зүйлийн чинь айдсаас илүү тухтай. Сэтгэл хөдлөл болон айдас нь ирээдүйд шилжилт авчрах ижилхэн зүйл байдгийг санаарай. Амьдрал санал болгож байгаа бүх зүйлийг та авч чадна, хийж чадна, тэр төвшинд байж чадна. Нэг удаадаа нэг л жижигхэн (эсвэл том) алхам хий, таныг дээш нь татах ижил бодолтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Гайхалтай зүйл болно гэж итгэ. Хэцүү үе таарахад хүссэн амьдралаа бүтээхэд чинь таныг сорьж байна гэдгийг ухаар. Би таньд энэ хорвоогийн бүх амжилтийг хүсч байна. David

Орчуулсан: Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Зөвлөх Үйлчилгээний Бизнесийг Хэн ч Хийж Болно
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com