Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 10-р сарын 17
ЗӨВХӨН ҮХСЭН ЗАГАС УРСГАЛ ДАГАЖ ХӨВДӨГ
There are three things you must do in order to become wealthy. You must have the right mindset, discover your purpose, and find a business that expresses that purpose. 

Чинээлэг болохын тулд хийх ёстой гурван зүйл байдаг. Чамд зөв сэтгэлгээ байх ёстой, зорилгоо олсон байх ёстой, зорилгодоо хүрэх бизнесээ олсон байх ёстой. Andy Fuehl.
Олон жилийн дараа та хэн байх вэ гэдгээ тодорхойлох маш чухал байдаг. Зорилгоо тодорхойлойгүй хүмүүс өдөр тутамдаа юу хийхээ мэдэхгүй дороо эргэлдээд л байгаа харагддаг. Only dead fish go with the flow. Зөвхөн үхсэн загас урсгал дагаж хөвдөг гэсэн үг байдаг даа. Та үхсэн загас шиг байхыг хүсэхгүй л байгаа биз дээ. Зорилго чинь ирээдүйд хэн байх вэ гэдгийг тодорхойлдог учраас тэрэнд хүрэхэд туслах өдөр тутамдаа хийх ажлуудаа өөрийн амьдралын зуршил болгож байж л та тэрэнд хүрнэ шүү дээ. Зүгээр мөрөөдөөд суугаад байвал 5 жилийн дараа, 10 жилийн дараа мөрөөдөөд л сууж байна. 

Би энд нэг инээдэмтэй ч юмуу эмгэнэлтэй ч юмуу түүхийг оруулья. Олон жилийн өмнө 1997 онд Их Сургуулиа төгсөөд америкт англи хэл сурахаар очиж байгаа юм. Анх удаа хилийн дээс алхаж байгаа хэрэг л дээ. Хятад, Японоор дамжаад очлоо. Соц нийгэмд өсөж хүмүүжсэн надад замдаа үзэж харсан бүхэн л маш сонирхолтой байлаа. Ангайсаар л америкт бууж байгаа юм. Зуучилж өгсөн компани нь нэг байр олоод буулгалаа. Цуг явсан охинтойгоо нэг байранд орлоо. Хоёулаа гаднах орчинтойгоо танилцахаар гарч яваад, нэг дэлгүүр байхаар нь яваад орлоо. Хүн амьтан ч алга. Жаахан явж байтал өлгөөстэй хувцаснууд нь эргээд л явчихлаа. Америкийн дэлгүүр ч гоё юмаа автоматаар урдуур хойгуур эргээд л гээд хоорондоо яриастай. Тэгэж байсан чинь нэг хүүхэн гарч ирээд л юм яриад байна. Юу ч ойлгохгүй хүмүүс чинь жаахан хувцас энэ тэрийг нь эргүүлж тойруулж үзэж байгаад л гарч билээ. Тэгсэн, яасан? хими цэвэрлэгээнд ороод л баахан өлгөөстэй хувцасыг нь эргүүлж тойруулж үзэж байгаад гарсан байгаа юм. Яаж өмсөж үзчихээгүй юм. Иймэрхүү юм их болноо. Тэнд 6 сар амьдрахдаа өөрийхөө хэн ч биш гэдгийг их ухаарч билээ. Монгол буцахдаа өөртөө 3 зорилго тавьж байгаан. Машин барьж сурах, усанд сэлж сурах, англи хэл сурах. Монголд ирэнгүүтээ 3 дамжаанд зэрэг бүртгүүлж билээ.

Их сургуульд манай багш нар ихэвчлэн америкийн сурах бичиг ашигладаг юм. Сурах бичгийг уншиж байхдаа би бодож байгаан. Энэ сурах бичигт байгаа миний харж үзээгүй бизнесийн ойлголтуудыг яаж амьдралд хэрэгждэгийг нь очиж үзэх хэрэгтэй гэж үзээд өөртөө зорилго тавьж билээ. Зүтгэсээр америкт сургуульд явж байгаа юм. Дараа нь Их Сургуульдаа багшилж байхдаа гадаадад доктор хийж үзэх зорилго тавьж билээ. Зүтгэсээр л Шинэ Зеландад докторт ирээд, саяхан хамгаалж дуусгалаа.

Одоо онлайн бизнесээ хөл дээр нь босгох зорилго тавиад ажиллаж байна. 5 жилийн дараа бизнес маань учраа олчихно бизээ. Энд хүрэхийн тулд өдөр бүр хийх зүйлээ өөрийн зуршил болгох гээд л хичээгээд байна. Аливаа зүтгэл талаар болдоггүй ээ гэж. Би энэ үгэнд итгэдэг юм. Та ч бас өөртөө зорилго тавиад зүтгээд үзээрэй.  Би саяхан Зорилготой, Орлоготой, Мэдлэгтэй Монгол хүн нэг жилийн уралдаант аяныг Монголчуудынхаа дунд зарласан байгаа. Уралдаанд түрүүлсэн хүнийг Oyuna & Erica Limited компаний зүгээс бүх зардлыг нь дааж Шинэ Зеландад аялуулах юм. Уралдааны талаар энд дарж бичлэгийг үзээрэй. 
Энд юу хэлэх гээд байнаа гэвэл зорилготой амьдрах хэрэгтэй шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Хэрвээ амьдрал тань нэг хэвийн, зорилгогүй амьдраад байгаа мэт санагдаж байвал манай хичээлийг авч үзээд амьдралаа сонирхолтой, өөрөө зорилготой, орлоготой, мэдлэгтэй болоорой гэж хэлэх байна даа. Манайхаас зарласан Зорилготой, Орлоготой, Мэдлэгтэй Монгол Хүн аянд нэгдээрэй. Бид таньд туслах болно.

Хүндэтгэсэн, Чагнаадоржийн Оюунцэнд. Шинэ Зеланд улс.
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com