Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 12-р сарын 03
АЯЛАЛЫН ТОВЧ ТЭМДЭГЛЭЛ
Life is all about making memories.

Амьдрал бол дурсамж бүтээх тухай билээ.
Өнгөрсөн 7 хоногт төгсөлтийн баяртаа оролцоод ирлээ. Энэ удаагийн төгсөлтийн баяр Palmerston North хотод байрлах салбар сургууль дээр болсон тул миний амьдардаг Auckland хотоос урагш 7 цаг машинаар явж очлоо. Аялалд манай гэр бүлээс гадна Auckland хотод байдаг найзууд Тулгаа Erica, Болдоо Чимгээ, Май Соко, тэдний хүүхдүүд нийлээд 16-уулаа явсан юм. Эхний өдөр өглөөний 5 цагт гараад өдөр 1 цагийн үед захиалсан байрандаа хүрэв. Далайн эргээс холгүй байрлах тэр байр дажгүй тохитой ажээ. Нөхөртэйгээ далайн эргээр элдвийг хүүрнэн алхах тэр мөч сайхан байлаа. Майгийнхаа удирдан зохион байгуулж хийсэн амттай оройн хоолыг бүгдээрээ шуугилдан идчихээд, мөн л сайхан ярьж суулаа. Цаг завгүй ажиллах бид хэд дандаа ингээд суух нь ховор байдаг юм. 

Маргааш өглөө нь 6 цагт босоод хүүхнүүдтэйгээ далайн эргээр гүйж, дасгал хийгээд байрандаа ирж бүгдээрээ шүршүүрт орцгоолоо. Хэдийгээр 2 шүршүүртэй байсан ч сүүлд орсон хүмүүс хүйтэн усанд орж хэцүүдсэнийг эс тооцвол (Шинэ Зеландын байрнууд өөрсдөө усаа халаадаг том савтай байдаг учраас халаасан ус нь дууссан хэрэг) бүгд л 8:30 гэхэд бэлэн болцгоолоо. Сургууль хүртэл нэлээн зайтай ажээ. Бид 9:15 гээд сургууль дээр очсон боловч баярын үйл ажиллагаа тус хотын кино театрт болж байгааг гэнэт ухаарснаар санд мэнд амжиж, 9:28-д очтол намайг хүлээсэн зохион байгуулагч тосон ирж, суудалд маань хүргэн өгч, суулгангуут баярын ажиллагаа эхлэх нь тэр. Аливаа юмыг цагийг нь тулгаж очих дургүй ч энэ удаа ийм л юм болчихлоо. Гэхдээ баярын үйл ажиллагаа сайхан болсоон, төгсөлтийн бичлэгийн хэсгээс доор орууллаа. Тэр оройдоо бүгдээрээ хятад хоолны газар хооллоод, бүгдээрээ байрандаа ирж, сайхан амраад маргааш өглөө нь буцсан юм.

Буцах замдаа Hamilton хотоор дайрч Батмөнх ахынхаар орж, Нямаамаа эгчийн гарын хоол идэж сайхан ярьж суулаа. Улс төрийн байдал халуухан эгзэгтэй байсан нь ярианы гол сэдэв байв. Хүний нутагт цөөхүүлээ бидний хэдэн Монголчууд нэг нэгэндээ ах дүү шиг болчихдог юм байна. Шинэ Зеландын хаа нэгтээ өөр хотуудад суух гарын арван хуруунд багтах цөөхөн хэдэн айлуудаараа дайрч нутаг орны сонин хөөрөх бидний хувьд ах дүүгийндээ очсон мэт л санагдах. 

Миний амьдралын хэсэг болсон энэ хүмүүс миний амьдралд тохиолдлоор ирээгүй гэж би боддог юм. Уулзах ёстой болоод л бид нэг нэгэндээ хань болж яваа хэрэг. Амьдралд тохиолдсон баяр гунигаа хуваалцах хайртай хүмүүс, найз нөхдөөрөө хүрээлүүлж амьдрах тэр мэдрэмж гоё. Дурсамж, инээд, хөөрөөр дүүрэн 3 өдрийн аялал байлаа. Та бүхнийхээ амьдрал, ажил үйлсд өндөр амжилт хүсье.

Пейж дээрээ тавьсан бичлэгнүүдээ оруулчихлаа. Бичлэгүүд энд түүх болоод үлдэх биз. Бид өөрөө өөрсдийнхөө түүхийг бичиж яваа хүмүүс. Үр хойчид минь үлдэх сайхан дурсамжуудаа бичиж үлдээх хэрэгтэй санагдаад байдаг юм. 
Судалгааны ажлынхаа эхэнд бичсэн хэдэн мөртийг энд орууллаа. Судалгааны ажлаа хайртай ээждээ, тэнгэрт байгаа аавдаа, хайрт ханьдаа, хоёр хөөрхөн хүүдээ зориуллаа гэж бичсэн юм. Хайртай дотны хүмүүсийнхээ дэмжлэг туслалцаагүйгээр энэ бүхний ард гарахгүй байсан бизээ. 

"I dedicate this dissertation to my beloved mother, who has quietly stood by and made sacrifices while showering me with unconditional love and support through all the years I pursued an academic career. It is also dedicated to my honoured father, who is no longer with me. There is no doubt he would have been so proud of his daughter’s latest achievement. To them I shall forever be indebted.
I probably would not have made it through my PhD without my dear husband, who always has tremendous faith in me to dream bigger and reach higher. His unwavering love, support, and devotion have been a blessing in the ups and downs of my PhD journey, and I shall be forever grateful.
I also dedicate this dissertation to my two wonderful sons. They melt my heart with their sweet smiles, and open my eyes to the miracle of life".  

Монголд байгаа хайрт ээж, ах дүү, найз нартаа үргэлж дэмжиж, урам өгч байдагт баярлаж явдаг шүү. Тэгэж байгаад би их азтай хүн юм. Пейж ажиллуулаад хэдхэн сар болохдоо олон дагагч, шавь нартай болжээ. Миний хичээлийг худалдан авч, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж яваа шавь нартаа их зүйлийг сурч, цаашаа олон хүнд сурсан мэдсэнээ зааж, хүмүүст гэрэл гэгээ түгээж яваарай гэж хүсье дээ. Хүндэтгэсэн, Чагнаадоржийн Оюунцэнд. Шинэ Зеланд улс.
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com