Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 2-р сарын 08
Үнэ цэнэ+Тасралтгүй байдал+Үр дүн=Бизнес
“Keep it simple and powerful” 

“Энгийн хүчтэй байдлаа хадгал”.... Akbar Sheikh
Akbar Sheikh - CEO

Ёс суртхуунтай ятгах зарчмууд AkbarSheikh.com

Akbar Sheikh бол #1 бэстсэллинг зохиолч, илтгэгч, ёс суртхуунтай ятгах зарчмуудын мастер, 7 сувгаараа 7 оронтой бизнес босгосон, эцэг, өнчин хүүхдүүдийг ивээгч, хараагүй хүүхдүүдэд хараа оруулахад төвлөрч ажилладаг нэгэн юм.

Өмнө нь тэр гэр оронгүй, илүүдэл жинтэй, гэр бүлийн харьцаа авах юмгүй, сэтгэл мэдрэлийн өвчнөөр шаналж байжээ. Тэрээр бизнес эрхлэгчид хүссэн орлогоо бүтээдэг сайн хүмүүс, тэд олсон орлогоороо гэр бүлдээ, нийгэмдээ, дуртай хандиваа өгдөг, ингэснээр дэлхий ертөнцийг илүү сайхан болгоод тусалдаг гэж итгэдэг байснаас одоо хийж байгаа зүйлээ хийжээ.

Akbar бол сайн зүйлийг хийж, хүмүүст туслахдаа ятгахыг ёс суртхуунтайгаар ашиглах зорилготой ажээ.

За тэгэхээр надад мөнгө байхгүй юм биз дээ? Надад миний мэдлэг, ClickFunnels-ийн аккаунт байгаа. Сайн мэдээ гэвэл надад хэрэгтэй бүх зүйл байна. Дахин босож ирэхэд надад өөр юу ч хэрэггүй. Тэр ч битгий хэд надад хорогдох дээвэр ч хэрэггүй. За эхэлцгээе.

Өдөр 1

Нэг зүйл байна лд аа… бизнес эрхлэгч байхын тулд уран бүтээлч байх хэрэгтэй, уран бүтээлчийн хувьд миний оюун ухаан зотон даавуу юм. Миний энэ даавуу цэвэрхэн байх хэрэгтэй, миний багаж бол надад байгаа миний мэдлэг. Хэрэв би өрөнд орж бүх зүйлээ алдсан бол миний оюун ухаан нэлээд бараан бүрхэг байгаа. Тэгэхээр миний зотон даавуу заваарсан гэсэн үг.

Өөртэйгөө ярьж, өөрийгөө ухааруулах хэрэгтэй.”Хээе энэ бүх зүйл хамаагүй шүү”. Ийм байдал ямар нэгэн хэмжээгээр хүн бүрт л тохиолддог, гэхдээ энэ л таныг бүтээх болно. Би цагираглан хэвтээд, алдаагаа хүлээн зөвшөөрөх үү эсвэл дахин босч ирэх үү?

Би гарч алханаа. Залбирна, Тэмдэглэл хөтөлнө. Надад хэрэгтэй бүхэн миний дотор байгаа гэдгийг би мэдэж байгаа. Ирэх долоо хоногуудад би үзүүлээд өгнө гэдгээ мэдэж байгаа. Хэрэв би бууж өгөхгүй, зөв замаар явах юм бол бүтэлгүйтэх ямар ч боломжгүй нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл гэдгийг би мэдэж байгаа.
Өдөр 2

Одоо миний оюун ухаан, зотон даавуу маань цэвэр болсон болохоор топ удирдагчдын хэрхэн унаад хамгийн доороос боссон ухаарал өгөх түүхүүдийг уншина. Энэ бол дахин босох, дэлхийг өөрчлөхөд би хэрэгтэй хүн гэдгээ батлах тест гэдгийг мэдэж байна. Би энэ уналтаар өөрийгөө тодорхойлохыг зөвшөөрөхгүй байгаа юм. 

Дараа нь өөрийн чадваруудын жагсаалтыг гаргана, зарим нэг материал, ном уншихад цаг зарна. Өөрийн багажийг жаахан хурцалж байгаа хэрэг. Үүнийг хийхэд нэг эсвэл хоёр өдрийг зарцуулна. Миний чадварууд: суваг хийх, сэтгэлгээ өөрчлөх, ёс суртхуунтайгаар ятгах зарчмууд, сэтгэл судлал, бизнесийн стратеги. 

Хийх зүйлсийн жагсаалт: 
Ухаарал өгөх түүхүүдийг унших. 
Өөрин чадваруудыг жагсаах. Хэрэгтэй бол чадвараа хурцлах
Өөрийн аялалын тэмдэглэл хөтлөх

Өдөр 3

Одоо, хэн миний энэ чадваруудаас хамгийн их өгөөж авах вэ гэдгийг тодорхойлно. Өмнө нь би дасгалжуулалтын 7 сувгаараа 7 оронтой орлого олсон туршлагатай. Би үүнийгээ дахиад хийж чадна. Ямар ч асуудалгүй. Би өмнө нь нолиос эхэлсэн, үүнийг дахиад л хийнэ биз. 

Энэ тоглоом бол асуудал биш харин шийдэл гэдгийг ухаар. Миний чадваруудын багцад шийдэл байгаа юм. Одоо харин энэ шийдэл хэрэгтэй, асуудалтай хүмүүсийг л зүгээр олох хэрэгтэй. Эдгээр хүмүүс дараах зүйлсийг хэлж байгаа байх:

“Сайн суваг хийхийг би ёстой мэдэхгүй юм…. Хэрхэн түүнийг хийх вэ”
“Хэрхэн сайн бичих вэ? Ямар емайл ашиглах ёстой вэ”
“7 оронтой орлого олоход ямар стратеги ашиглан бизнесээ томруулах вэ”
“Аз жаргалтай байхад ямар сэтгэлгээтэй байх ёстой вэ”

Эдгээр төрлийн хүмүүс голдуу маркетерууд, бизнес эрхлэгчид байдаг. Миний чадвараас хамгийн их өгөөж авах үзэгчдээ тодорхойлох болно. Миний ямар төвшинд байх нь энд хамаагүй. Надаас төвшин доогуур хүмүүс үргэлж байдаг. 

Хийх зүйлс:
Өөрийн багажийг хурцлахаа үргэлжлүүлнэ
Миний чадвараас хамгийн их өгөөж авах хүмүүсийг тодорхойлно
Өдөр 4

За тэгэхээр би өөрийн чадваруудыг мэдэж байна. Шийдлийг нь өгөөд зохицуулчих асуудал байгааг бас мэдчихлээ. Миний оюун ухаан цэвэр. Одоо хэдэн Facebook зар явуулнаа. Өө үүнийг явуулах мөнгө байхгүй юм байна. Тэгэхээр үүнийг органикаар хийх болно.

Та ямар ч салбарт ажилласан хүмүүст үргэлж асуудал байдаг. Facebook Group гэсэн сайхан зүйл байна. Эдгээр үнэхээр ашигтай шүү. Энд л бүх зүйл болно доо. Хүмүүс асуулт асуудаг. Би тэдэнд хэрэгтэй, үнэ цэнэтэй хариултуудыг өгөх болно. “Өө яанаа, миний суваг емайл авч чадахгүй байна” “өө, миний их сайн ажилладаг шүү! Яаж гэж үү” гээд л....тиймээс би бизнес эрхлэгчдийг Facebook-ээр хайна, тодорхой niche дээр хамгийн сайн группуудыг олох болно. Харгалзах зүйлс:

- Группд хэдэн хүн байна? 1000-аас дээш хүнтэй байх ёстой
- Постны хариу үйлдлүүдийг харна. Хүмүүс постуудад хэрхэн хариулж байна? Хүмүүс нэг нэгэндээ үнэ цэнийг өгч байна уу? Эсвэл энэ зүгээр л spam байна уу?
- Таны хүсч буй постуудыг тавих экспертүүд байна уу?

Эдгээр группууд рүү ороод 99%-ийнх асууж буй асуултуудыг харна. Жишээ нь би эрүүл мэндийн niche дээр ажиллаж байгаа бол

“Хээе, хэрхэн гэдэсний 6 булчинтай болох вэ?”
“Хэрэв дандаа ядраад байвал ямар эрүүл мэнд тэтгэх нэмэлт хэрэглэх ёстой вэ?” гм асуултууд байгаа.

Хамгийн гоё бие бялдартай болох хүсэлтэй хүмүүсийг татахдаа би хамгийн сайн гэж төсөөлье.

Группууд дээр “хамгийн гоё биетэй болоход ямар дасгалжуулагч авах вэ?” гэж асууж л байгаа. Энэ үнэхээр хүчтэй асуулт, яагаад гэвэл:

- Энэ асуултыг асууж буй хүн бол хамгийн чухал үйлчлүүлэгч байх болно, тэд үр дүн гарах шийдлийг хайж яваа хүмүүс
- Энэ асуултыг дагах мянга мянган хүмүүс бий, тэд мөн хариултуудыг харж байгаа

Энэ бол намайг азтай болгож байгаа газар. Ихэнх хүмүүс “би, би, би, би! ” гэнэ. Огт хэрэггүй зүйл. Ихэнх хүмүүс залхуу гэдгийг бас санах ёстой. FB пейжний эзэн, хүн бүрийг командлана гэж үү? Мэдээж үгүй. Тэд хамгийн сайн хариултыг өгсөн хүнийг л сонгодог..

Хэрэв хэн нэгэн “хээе, залуу минь би таны амьдралыг хамгийн сайхан болгоход тусалж чадна. Би нэлээд олон хүний амьдралыг сайхан болгоход тусалчихаад байна” эсвэл “1991 оноос хойш би нэлээд олон хүний амьдралыг сайхан болгоход тусалсан байна” гэвэл илүү олон хүний анхаарлыг татна. Тэнд жаахан эрх мэдэл харагдаад байгаа юм. Хэрэв надад олон баталгаа байхгүй бол би хэрхэн хийснээ эсвэл энэ хугацааг хэлэхгүй. (хугацаа хэлбэл надад баталгаа хэрэгтэй лдээ). Гэхдээ л би тэдэнд үнэ цэнэ өгөөд эхэлнэ.

Би ингэж хариулж болно “ингэхэд байна шүү, та нарын мэдэх нэг хэрэгтэй зүйл бол бид (манай группийнхан) өөхний эсийг арилгадаг учраас маш их ус уудаг, тэгээд бид өөхийг тэжээдэг вэнийг устгах тусгай мөөг иддэг. Бид тийм ч их дасгал хийдэггүй. Таныг татгалзахгүй байх гэж найдаж байна. Бид хөнгөхөн сунгалтын дасгал хийдэг. (үнэндээ би эрүүл мэндийн дасгалжуулагч биш, жишээ авсан юм).

Сайн хариултууд иймэрхүү байна “би жингээ хасахыг хүсч байна. Би дасгал хийх дуртай биш. Та намайг жингээ хасахад тусалж чадах уу???” энэ бол ялагч! Би зөвхөн ганцхан энэ хүнийг үйлчлүүлэгчээр аваад зогсохгүй, нэлээд олныг олох боломжтой. Би өрсөлдөөнөөс айхгүй байна. Миний өрсөлдөөн бол тийм ч хамаатай зүйл биш.

Хийх зүйлс:
Группуудэд оролцоно
Багажаа хурцална
Хамгийн багадаа хамаарал бүхий 3 группд пост оруулна.
Өдөрт 2 цагийг өөр өөр группуудын асуултад хариулахад зориулна.

Өдөр 5

Ихэнх группууд сайн биш болохыг мэднэ. Тиймээс би онлайнаар цагийн $10-оор туслах хөлслөх ба энэ хүн өдөрт 1 эсвэл 2 цаг ажиллана. Энэ долоо хоногтоо $100 болно. Онлайн туслахын зорилго бол судалгаа хийх, намайг шатаахгүйгээр хүчирхэг болгох. Би өөрийгөө жижиг зүйлд цагаа барахыг хүсэхгүй байгаа, надаас арай илүү хийчих хүнийг хөлслөх нь зүгээр байдаг. Би бизнесээ том зургаар нь харахыг хүсч байна. Би туслахтайгаа өдөр бүр тодорхой түлхүүр үгээр группүүдийг самнана. Зөвхөн эрүүл мэндийн сэдэв дээрээ төвлөрнө.

Жишээ нь “зургаан-булчин”. Хүмүүс энэ сэдвээр санаагаа солилцоно, шийдлийг асууна. Миний туслах энэ группуудыг самнан постууд дах асуултуудад хариулна. Өдөрт 2 цагийг асуултуудад дэлгэрэнгүй хариулна.

Хүмүүст сайн зөвлөгөө өгөөд эхлэхээр тэд намайг үнэ цэнэтэй контент өгдөг лидерээр хүлээж авна. Хүмүүс над руу найзын хүсэлт явуулна, Би тэднийг хүлээн авч яриа өрнүүлнэ. Найзууд болцгооно. Upwork-аас туслах ажилтан хөлслөн тодорхой ажлуудыг даалгах болно.
Өдөр 6

Тэгэхээр би бүх л асуултуудад хариулж байгаа. 4 болон 5 дах өдрөөс хүмүүс холбогдож эхэлнэ, учир хүний натур ингэж ажилладаг юм. Би тэдний найзын хүсэлтийг хүлээн авна, “Хээе таны амьдралыг хамгийн сайн болгоход би хэрхэн тусалж чадах вэ?” би энд зүгээр л зөв хийхийг хүсч байгаа юм.

“Сайн уу? Юу байна? Чи хаанахынх вэ? Би Даллас амьдарч байсан гм ”Ямар нэг жижиг яриа хийхгүй. Энэ ёстой утгагүй. Би ийм хэрэггүй зүйлийг үзэн яддаг. Би хэзээ ч ийм зүйл хийхгүй. Хэн ч үүнийг сонирхдоггүй юм. Эн бол зүгээр л албан яриа. Энэ хэсгийг тайрнаа. Хүмүүс үр дүнг хүсч байгаа болохоор ийм яриа хэнд ч хамаагүй. Таны хэн болох, таны нагац хэн болох, ямар дунд сургууль төгссөн гм хэнд хамаатай билээ.

Хийх ажлын жагсаалт:
Би тусалж чадах тэдний асуудал руу шууд орно. (Гайхалтай борлуулалтыг хийхэд би их ойрхон байна)
Өөрийн аялалын талаар тэмдэглэл хөтөлнө.

Өдөр 7

Одоо яг юу болоод байна гэхээр миний Facebook profile пейж рүү маш их трафик ирж байна. Энэ бол органик маркетинг юм. Тиймээс одоо Facebook banner-аа хийх хэрэгтэй. “1991 оноос 6 булчинтай болоход нь хүмүүст тусалж байна” гэх юмуу өөрийн тусалж чадах зүйлээ бичнэ. Энэ маань миний юу хийдгийг харуулсан зурагтай байх ёстой.

Хэрэв би хүмүүст 6 булчинтай болохыг заадаг бол би өөрөө 6 булчинтай байж таараа, түүнийгээ үзүүлэх хэрэгтэй. Дараагийн хийх зүйл бол миний намтар. Маш олон хүмүүс “дэлхийгээр аялагчr” эсвэл “олон төрлийн бизнес эрхлэгч” эсвэл “Би мууранд дуртай” гм хэрэгггүй зүйлийг бичдэг. Хэн ч үүнийг тоодоггүй. Би энд өөрийгөө эрх мэдэлтэй, чадалтай гэдгээ дараах байдлаар харуулна:

Мэргэжшсэн эрүүл мэндийн зөвлөх
Олимпийн тамирчин
Healthcoachasdf.com гм

Эдгээр бол зүгээр л жишээ. Хүмүүс миний профайл руу ирээд миний чадварын талаар мэдээлэл авна. Facebook-ийнхаа доор нь өөрийн вэбсайтыг холбоно, эсвэл намтараа товч бичнэ. Өөрийн эрх мэдэл бүхий зургаа оруулна, торт идэж буй муурны зураг л лав биш шүү. Миний зураг ярьж байгаа юмны маань баталгаа болох ёстой юм. Миний niche дээрх хамгийн алдартай хүмүүстэй авахуулсан зураг эсвэл авсан шагнал, эсвэл хүмүүст тусалж байгаа зураг байх ёстой. Одоо тэд миний вэбсайт руу очих ба надтай ярихыг хүснэ.

Тэд одоо миний тухай мэдэж байгаа. Би тэдний найзын хүсэлтийг хүлээн авах ба яриа өрнүүлж эхэлнэ.

Хийх зүйлс:
Амжилт гаргах Facebook profile-аа янзална (Хэрвээ хүсвэл FB-ийн тусдаа аккант нээж болно, яагаад гэвэл энэ цэвэр бизнесийн зорилготой болохоор)
Асуултууд хариулахаа үргэлжлүүлнэ.

Өдөр 8

Одоог хүртэл би асуултуудад хариулсаар байгаа нь сайн хэрэг шүү. Гэхдээ арай их анхаарлыг татах бас нэг арга байнаа, ялангуяа яг одоо яриилцлага өрнүүлж байхад: би хүмүүсд ажиглагдаж байгаа түгээмэл зүйлсийг харж байна. Үнэ цэнэ өгөх постууд. Тэгэхээр аль групп нь намайг үнэ цэнэ өгөхийг зөвшөөрч байна, тэднийг тодорхойлно.

Өдөр бүр хамгийн багадаа үнэ цэнэ өгөх 2 постыг оруулна. Би юу ч зарах гэж оролдохгүй, гэхдээ цэвэр үнэ цэнэ өгнө. “Энд шижир алт байна, ус уух сайн л даа гэхдээ олон литр ус уух ч амар зүйл биш. Энд үүнийг хэрхэн хийх гайхалтай арга байна...”

Хүмүүс надаас бага ч гэж өгөөжийг хүртэнэ. Одоо юу болж дуусах вэ гэхээр борлуулалт хийх багаа бүрдүүлнэ, учир нь би тэдэнд бүх үнэ цэнээ өгч байгаа учраас. Хамгийн сайхан нь юу вэ гэхээр борлуулалт хийх эдгээр хүмүүсийн баг нь 24/7 үнэ төлбөргүйгээр ажиллана. Энэ цикл дахиад л эхэлнэ.

Хүмүүс асуулт асууж эхэлнэ. “Хээе, хэн намайг гоё биетэй болгож чадах вэ?” Хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүс намайг tag-лаж эхлэх ба “Энэ залуу яриад байгаа зүйлээ мэддэг юм билээ!” Гуравдагч этгээдийн сошиал баталгаа бол үнэ цэнэтэй, үүгээр би маш олон бизнесийг босгосон шүү. Энэ бол органикаар бизнес босгох төлөвлөгөө юм. Үүгээр би анхны борлуулалтаа хийх олно.

Хийх зүйлс:
Аль групп үнэ цэнэтэй пост авахыг зөвшөөрч байна, үүнийг зохицуулах
Өдөрт 2 удаа үнэ цэнэтэй пост оруулна
Тун удахгүй ирэх томоохон амжилтыг хүлээнэ.
Өдөр 9

Одоо цаашдаа яах нь надаас шалтгаална. Би хүмүүсийг дасгалжуулж болно (бүх зүйлээ эхлүүлэхэд нь туслахад нээх их зардал гарахгүй) эсвэл дижитал хичээл борлуулж болно. ClickFunnels (CF)-ийн аккаунттай байхад бүх зүйл амархан. Надад компютер эсвэл iPhone байхад би слайдаа үзүүлээд дэлгэцээ биччихнэ. Миний амьдралдаа үзсэн хамгийн сайн сургалтууд зүгээр л слайдууд байсан. Онлайнаар хичээл бэлтгэх ёстой амархан. Би эхлээд дасгалжуулалтаар (coaching) бизнесээ хийхээр шийдсэн, учир нь энэ бага хөрөнгө орох мөртөө маш өгөөжтэй бизнес байдаг, би өнөөдрөөс мөнгө хийгээд эхэлнэ.

Хийх зүйлс:
Группуудэд үнэ цэнэ нэмнэ
Дасгалжуулалтын юмуу, онлайн курсын бизнесийн алийг хийхээ шийднэ.
Слайдуудаа бэлтгэнэ эсвэл дасгалжуулалтын системээ зохионо.

Сoaching system-ийн газардуулах хуудас нь миний эрх мэдлийг харуулах зураг бүхий хуудас болон үзэгчдийг төгс доргиох нэг мөр байна. Нэг иймэрхүү... би дасгал хийхгүйгээр 6 булчинтай болгоход тусална гм. Саяхан бид хичнээн хүмүүст тусалсныг хардаа! Энэ хуудсанд би хэн байсан, одоо миний амьдрал ямар байгаа, өнөөдрийг хүртэл ямар арга ашигласан зэргээ харуулах богино бичлэг хийнэ. Энэ бол өөрийгөө зарах арга юм.

Өөрийн цорын ганц онцлогийг дөвийлгөнө, найзархаг бас өөрийнхөөрөө байна…. хүмүүс таалагдсан болон итгэсэн хүнээсээ худалдан авалт хийдэг юм. Энэ л намайг өрсөлдөөнд хамааралгүй болгодог. Энэ хуудас тэднийг цаг авах, утсаар ярих хуудас руу хөтөлнө, ингээд би үйлчлүүлэгчтэйгээ ойртож байгаамдаа.

Өдөр 10

Би хүмүүстэй ярилцахаа үргэлжлүүлнэ, гэхдээ шууд гол асуудал руугаа орно гэдгийг санаарай. Бизнест байгаа хүмүүс намайг юу хийдгийг мэдсэн болохоор найзын хүсэлт явуулна. Миний ярианы бүтэц гэвэл жишээ нь сувгийн тухай ярьж байгаа гэж бодьё лдоо. “Таны бизнесийг өргөжүүлэхэд би яаж туслах вэ?” “Та надад өөрийн сувгийг үзүүлдээ?” (Тэд надад линкээ явуулна). “Өө бурхан минь, төлбөр хийх хуудас алга байна шдээ, Сэтгэгдэл оруулсан хэсэг авах юм алга даа. Бичвэр нь их муу байна.” гм болохгүй байгаа хэсгүүдэд зөвөлнө.

Үнэн юу вэ гэхээр тэд энэ бүхнийг мэдэх ёстой, би үүнийг ойлгуулах ёстой юм. “ Чи Facebook дээр мөнгөө үрж байгаа. Энэ бол яагаад чи емайл цуглуулж чадахгүй байгаа гол шалтгаан. Үүнийг харж байна уу? Тиймээ мэдээж би харлаа”

Тэгээд би тэднийг амжилтынх нь зургийг гаргаж өгнө. “Чи хэдийг олохыг хүсч байна? Сая доллар гэж хэлнэ тиймүү? Яагаад?” Би одоо тэдний сэтгэл хөдлөл рүү гүн орохыг эрмэлзэнэ. “Заза, хэрэв тийм орлоготой болвол амьдрал чинь ямар байх вэ? Би тэдний амьдралыг зурахыг оролдож байна. Ийм замаар тэдний амьдралыг өөрсдөөр нь төсөөлүүлж байгаа юм.

Дараагийн зүйл бол тэдэнд байгаа асуудалд би тусалж чадна гэдгээ хэлнэ. Хаалт хийнэ. Тэднийг дасгалжуулахаар тохирно. Тэдний бизнесийг өргөжүүлэхээр нүүр тулж ажиллана. Тэд үнэ асуух нь тодорхой. Би алдартай биш, бас надад үйлчлүүлэгчийн жагсаалт байхгүй, ер нь юу ч байхгүй шүүдээ. Эхлээд мэдээж бага үнээр эхэлнэ, зүгээрдээ. Миний өгөх санал:

“Хээе залуу минь, би чамтай ажиллахыг хүсч байна, би чамд гайхалтай үр дүнг өгөхийг хүсч байна. Одоохондоо би кейс босгохоор ажиллаж байгаа юмаа. Би чамд case-study-д суурилсан үнээр тусалья. Бүх зүйлийг хийх өдрийн хөлс $6,000. Болох уу? Хэрэв та хүсч буй үр дүнгээ аваад, бүрэн дууссан кейсийг надад өгөхөөр тохирвол хийх ажил руугаа орох болно, хагас хөрөнгө оруулалт нь$3,000”

Boom shakalaka. Энэ бол маш олон тохиролцоонд хаалт хийж байсан мөр юм. Топ 1%-ийн орлого. Энэ бол шидэт мөр дөө. Энэ бүтцийг дагаснаар 25%-д нь тохирч байсан.

Хаалт хийсэн хийгээгүй, би өнөөдөртөө энд зогсоно. Энэ бол их зүйл. Иймэрхүү тохиролцоог утсаар их хийх болно. Эхний борлуулалтыг хийтлээ их бүтэлгүйтэх байх, гэхдээ л бууж өгөхгүй. Борлуулалт хийж эхэлнэ дээ.

Хийх зүйлс:
Маш чухал асуултуудад хариулсан борлуулалтын бичвэр хийнэ
Борлуулалт хийхээр утсаар ярина
Би ямар ч төлбөр хийлгүйгээр утсаар л бүх тохиролцоог хийж байна, азтай байнаа. Амьдрал сайхаан.

Өдөр 11

Борлуулалтын бичвэрээ шалгах цаг. Хэрэв би сайн тохиролцож чадахгүй байгаа бол надад үзүүлэх сошиал баталгаа хэрэг болно. Нэлээд олон сэтгэгдлүүд авах хэрэгтэй. Яаж сэтгэгдэл авах уу гэж үү? За тэгэхээр миний Facebook profile дээр маш олон найзууд байгаа, эдгээр хүмүүс намайг суваг дээр ажилладаг гэдгийг мэднэ шүү дээ.

Тэд намайг онлайнаар бизнес хийдгийг мэднэ. Би тэдэнд “Хээе найзуудаа, юу болсон гээч. Энэ жаахан гэнэн зүйл байж магадгүй, миний үйлчилгээ үнэхээр үнэтэй, гэхдээ би өөрийн брэндийг бүтээж байгаа юм. Надад цоо шинэ кейсүүд хэрэг болоод байгаа юм” гэж хэлнэ.

Дараа нь коммент бичсэн 3 хүнд “би таны суваг дээр төлбөргүйгээр шүүмж өгье” гэнэ. Намайг мэддэг энэ хүнд мэдээж таалагдана. Жишээ нь би эрүүл мэндийн niche дээр байгаа бол “Надад ногоон навч идэхийг үзэн яддаг нэг хүн хэрэгтэй байна” Эрүүл хүнс хэрэглэдэг хүнийг мэдээж би хүсэхгүй, тэдэнд би хэрхэн туслах билээ.

Дараа нь яах уу? Хүмүүс “Тийм, тийм, тийм” гэж коммент бичнэ. Ийм зүйлс маш хурдан болдог, тиймээс би 2-3 хүн сонгоод шууд ажиллаж эхэлнэ. Би тэдний дэлгэцийг шейрлээд “за тэгэхээр, надад хийсэн зүйлээ үзүүл гэнэ. Энийг өөрчил, энийг бас өөрчил…Төлбөр хийх хуудас сайн биш байна гм. 

Таны стратеги сайн юм. Таньд онлайн туслах (Virtual assistant - VA) бий юу? Энэ бичвэр дээр жаахан анхаарья. Чиний сэтгэлгээнд жаахан анхаарья гм тэдэнд ямар ч асуудал байсан, юу хийхийг нь хэлж өгнө. Тэд даруй үр дүнг харах ёстой юм. Тэд ямар ч төлбөр төлөөгүй болохоор надад ихээхэн талархана, бараг л шалан дээр унах байх. Одоо тэднээс богинохон сэтгэгдэл авна, мэдээж тэд зөвшөөрнө”. Өө бурхан минь Akbar, чи хүссэнээ авчихлаа. Би баярласандаа унах нь ээ.

Одоо би 7 оронтой орлого олох шидэт заавар олсон мэт санагдаж байна. Бизнес маань өөрчлөгдөх болно. Одоо чиглэлээ зөв болгох хэрэгтэй. Энэ миний уриа болох юм. Хүмүүс юугаар дутагдаж байна? Тэд юу хүсч байна? Тэд тодорхой байдлыг хүсдэг. Тэд өсөж хөгжих төлөвлөгөөг хүсдэг. Би сэтгэгдэл авахдаа тэр уриаг оруулахыг хүсч байна.

Би дээрх хүмүүст үнэ цэнийг өгч, дасгалжуулсан болохоор тэд сайн сэтгэгдэл үлдээх болно. Тэднийг мөн хэрхэн сэтгэгдэл авах талаар бага зэрэг дасгалжуулна. Хэрэв тэд хэтэрхий бялдууч сэтгэгдэл өгөх юм бол сэтгэгдлээ тодорхой бүтэцтэйгээр өгөх ёстойг хэлнэ. Жишээ нь надтай уулзахаас өмнө ямар байсан, надтай уулзахад юу болов? Уулзсаны дараа яав гм. “Намайг ирэхээс өмнө….. Үйлчилгээ авах үед…гайхалтай. Үйлчилгээ авсны дараа…зүйлүүд тодорхой болсон.”

Амархан байгаа биз?

Хийх зүйлс:
Хэрэв утсаар ярин хаалт хийхдээ надад асуудал байдаг бол би хүмүүст төлбөргүй туслан сэтгэгдэл цуглуулна. Эдгээр сэтгэгдлээ өөрийн профайл, болон сайтдаа оруулаад шейрлэнэ.

Одоогоор opt-in пейж маань емайл цуглуулж байгаа, тиймээс эдгээр сэтгэгдлээ емайлаар илгээх ба над руу утсаар ярихыг асууна. 
Өдөр 12

Бүх сэтгэгдлүүдийг авахад жаахан цаг зарсан ч төлбөргүйгээр авчихлаа. Сase-study цуглуулах гол аргачлалаа гаргасан гэсэн үг. Энгийн л математик. Олон сэтгэгдэл, их орлого. Хэрэв мэргэшээгүй нэгэн утсаар залгавал би аятайхнаар татгалзана. Надад тэдэнд зарах цаг байхгүй.

Хийх зүйлс: Өөрийн цагийг хүндэлнэ, өөртөө туслахад бэлэн хүмүүстэй л зөвхөн ярилцана.

Өдөр 13

Миний дараагийн Facebook profile дээрх пост багавтар хэмжээний видео байна. Энэ видеондоо өөрийн болон niche-ийн тухай, мөн миний хүч үзэж буй салбартаа бага хэмжээний үнэ цэнэ өгнө, үүгээрээрээ хүмүүс хөгжихөд би хэрхэн туслах тухай байх юм.

Тэгээд хүмүүсээс авсан сэтгэгдлүүдээ тавих ба үүнийгээ цааш нь улам батжуулна. Одоо надаас тусламж асуусан нэлээд олон хүн байгаа. Би тэдэнтэй илүү ярилцах болно. Би хаалтуудыг хийнэ, хэзээ ч бууж өгөхгүй.

Эхлээд би $500-оор эхлэх байх гэхдээ үйлчлүүлэгчтэй хийх хаалтаа $3,500-аар хийнэ. Үүнийгээ сайжруулаад л дахин дахин хийгээд байна. Үйлчилгээгээ $3,500 -аар эхлэх ч надад миний үйлчилгээний багц $25K хүртэл бий. Үүнийгээ замын туршид бүтээсээр байх болно. Би илүү олон сэтгэгдэл авах тусам би илүү орлоготой болно.

Хийх зүйлс:
Бичлэг хийх эсвэл Facebook Live хийн өөрийн хуудсанд тавих ба зарим нэг үнэ цэнийг бүтээн түүнийг шейрлэн зарим үр дүнгүүдийг өгч эхэлнэ. Жишээ нь сувгийн шүүмж эсвэл эрүүл амьдрах талаар лайв хийнэ.

FB Live-ийг өдөр бүр хийж эхлэх ёстой. Үнэ цэнийг өгөх өдөр тутмын vlog байх юм. Хүмүүс надад хайртай болж хамтарч ажиллахыг гуйх болно, яагаад гэвэл хүмүүс өөрсдийн дуртай эсвэл итгэсэн хүмүүстэйгээ хамтардаг юм.

Өдөр 14

Эдгээр стратегиуд түгээмэл байдаг. Би энэ стратегийг Facebook группууд дээр хийж болно. Би энэ стратегийг LinkedIn дээр хийж болно. Би энэ стратегийг Instagram дээр хийж болно. Миний таргет байгаа газар бүрт үүнийг хийнэ. Өөрийн органик хүрээгээ тэлэхийн тулд энэ стратегийг сайжруулаад л хийгээд байна. Үнэн юу вэ гэхээр би органикаар 7 оронтой орлогыг хийж чадна.

Энэ жаахан хугацаа орох байх гэхдээ дасгалжуулалтаа эхлэхэд амархан байх болно. Энэ бол үнэхээр бүрэн стратеги бөгөөд нээх удаан болохгүй дээ. Үнэндээ бол 30 бүтэн өдөр болно гэж бодохгүй байна. Хоёр долоо хоног эсвэл 2,5 долоо хоногоос хэтрэхгүй. $10,000-ийг бол амархан олчихно. Хэрэв би үйлчлүүлэгч бүрээс $3,500-г авна гэвэл түүнээс их болох нь гарцаагүй. Сурталчилгаанд 10 цент зарахгүйгээр л олчихно.

Хийх зүйлс:
Сайжруулаад л давтаад байна.
Өдөр 15-18

Бүх зүйл гольдрилдоо орж байна. Тэд одоо сонголтоо хийх болно. Миний талаар үг тархаж байгаа. Одоо л бүх зүйл болно доо. Би нэлээд олон хүнд хүрэх хэрэгтэй, хэн нэгэнд төлөх хэрэг ч гарч магад, гэхдээ подкастуудад уригдана. Энүүхэндээ гэхэд Подкастууд төлбөргүй байдаг. Би группүүдэд үнэ цэнэ өгөөд нэлээд удчихлаа, дараагийн алхам бол зарим нэг админуудтай уулзан тэдэнтэй хамт Facebook Live хийнээ.

Админууд сайн контентыг хайж явдаг хүмүүс, миний материал хамааралтай бас үнэ цэнэтэй учраас миний саналыг хүлээн авна. Тэгэхээр хэн нэгний групп дээр төлбөргүй Facebook Live хийхээр болчихлоо.

Би зөвхөн тэдэнд үнэ цэнийг л өгнө. Тэгээд жаахан цаашлаад үнэ цэнэтэй пост бичээд өөрийн саналын хамт тэдний блог дээр тавина, мөн тэдний емайл жагсаалтад илгээнэ. Маш олон арга замууд байгааг харж байгаа биз дээ. Намайг олон хүн анзаараад ирэхээр би тэднийг ярилцлагад урьж болох юм.

Өнгөрсөн хэдэн долоо хоногт үнэ цэнэ өгдөг цөөхөн хүний нэгээр өөрийгөө тооцож байлаа. Үйлчлүүлэгчээ татахын тулд энэ бүхнийг хийсэн юм.

Хийх зүйлс:
Сайжруулаад давтана
Маркетинг хийх шинэ орон зайнууд руу орно: подкаст, зочин урих, зочинтой хамт лайв хийх, ярилцлагууд товлох
Дээр өгсөн аргуудаас өдөр бүр нэгийг нь хийнэ.

Өдөр 19

Одоо өөрийн брэндийн тухай бодох цаг. Өөрийнхөө хувьд нэлээд амжилттай байгаа, одоо үүнийгээ үгээр илэрхийлж олон нийтэд тараах. Миний брэндийн хувьд би бизнес эрхлэгчдээ өсөж хөгжихөд нь туслахыг хүсдэг, яагаад гэвэд эдгээр хүмүүс цаанаасаа л сайн хүмүүс байдаг, тэд гэр бүл, хамт олныхоо төлөө өөрийгөө зориулдаг, дэлхий ертөнцийг сайн сайхан болгоход хандив тусламжыг босгодог хүмүүс юм.

Миний мото бол миний итгэл үнэмшлийг илэрхийлсэн нэг өгүүлбэр байх ёстой. Би үүнийгээ емайлууд, FB Lives, posts, podcasts, interview гм хаа явсан газраа хэлж байх ёстой.

Хийх зүйлс:
Брэндээ тодорхойлоход цаг зарна
Үүнийгээ дуусгаад энэ талаараа FB лайв хийнээ
Өдөр 20 

Одоо надад зарим нэг амжилт байгаа, тиймээс онлайн туслах авч өөртөө жаахан цаг гаргана, үдэш бүр талархах дасгал хийнээ. Талархах, тэвчээртэй байх 2 үнэндээ ижил зүйл. Надад хэцүүхэн өдөр тохиосон ч би талархан, тэвчээртэй байх болно. Надад сайхан өдөр тохиосон ч би талархаж, мөн тэвчээртэй байсаар байх болно. Үдэш бүр эргэцүүлнэ, өнөөдөр яг юу хийв? Юу нь буруу болов? Маргааш хэрхэн дээрдүүлэх вэ? Үдэш бүрийн энэ эргэцүүлэл өдөр бүрийг илүү сайн болгодог. Би үүнийг эхний өдрөөсөө л хийж эхэлнэ.

Надад тийм ч их цаг байхгүй л дээ, гэхдээ л энэ бол амьдралд маш сайн нөлөө үзүүлдэг цаг гаргахаас илүү чухал зүйл байдаг. Өөрийн оюун санаагаа зөв болгохын тулд эргэцүүлэн бодож өөрийн багажаа хурцлахаа үргэлжлүүлж байх ёстой юм.

Үүнийг хийх нэг арга нь өдөр бүр хагас цаг унших, мэдлэгээ тогтмол нэмж байх ёстой. Энэ маань л намайг экспертээр авч үлдэх ба ажлаа хийж явахдаа хүмүүсийн асуусан олон асуултуудад хариулах боломжийг олгоно, түүнчлэн илүү үнэ цэнэтэй мэдээллийг бүтээх боломжийг олгоно. Унших хүсэл байхгүй бол ямар нэг хэрэгтэй зүйлийг үзэх эсвэл подкаст сонсоно - энд ямар ч шалтгийг өөртөө хүлээн авахгүй!
Өдөр 21

Одоо бизнесээ томруулж болно. Зарим нэг Facebook зар явуулан тест хийх хангалттай мөнгөтэй болсон. Одоо нэхэмжлэлүүдийг төлж чадахаар болж байна.

Онлайн туслахаа өдөрт 2 цаг ажиллуулахын оронд арай олон цагаар ажиллуулах болно. Энэ нь намайг өөртөө цаг гаргах боломжтой болгох ба энэ цагаа үйлчлүүлэгчээ халамжлахад зарцуулах юм.

Өдөр 22

Одоо надад батлагдсан систем (миний санал ажил болж байгааг баталсан үйлчлүүлэгчийн сэтгэгдлүүд) бүхий үйлчлүүлэгчид байгаа болохоор онлайн семинар хийхэд жаахан цаг зарж түүнийгээ автоматжуулж эхэлнэ. Хэрвээ би нэг юмаа давтаад л байгаа бол онлайн хичээлээ бэлтгэнэ. Сувгуудийн хамт хэрхэн амжилтанд хүрснээ харуулах сургалтын нээлтээ хийнэ.

Ямар ч niche дээр хичээл бэлтгэх нь үнэхээр чухал шүү. Хэрэв надад зорилго байгаад өдөр бүр хамгийн багадаа 3 зүйлийг бизнесдээ урагшлуулж байгаа бол минйи эргэн тойронд гайхалтай зүйлс маш хурдан өрнөхийг харах болно. Үнэ цэнийг өөр өөр газруудад өгнө, асуултуудад хариулна. Хүмүүстэй ярилцана. Энэ бол миний маани юм. Би зүгээр л хүмүүстэй ярилцаад, хамтарч ажиллахаар тохирно.

Өдөр 23

Цөөн хэдэн өдөрт сургалтаа бэлдэх цаг нь болжээ. Өнөөдөр амархан өдөр байх болно. Миний niche дээр хэрэгтэй 8 зүйлийг цувуулан бичнэ. Миний niche бол сувгууд, тиймээс маш олон модулуудыг оруулж болохоор:

Сэтгэлгээ
Сувгууд (онлайн семинар/зураг/емайл авах хэсэг/ном/e-худалдаа)
Бичвэр
Емайлууд
Стратеги
Баг бүрдүүлэх
Бизнесээ томруулах
Органик трафик
Дээрх жагсаалт бол сувгийн тоглоомд оролцож буй хэн нэгэнд хэрэгтэй бүх зүйлс. Тэгээд унтана даа.

Өдөр 24

Одоо утсандаа бичлэг хийдэг апп суулгаад бичлэгүүдээ хийж эхлнэ. 8 модул тус бүрийнхээ дагуу бичлэгнүүдээ хийж эхэлнэ. (зөвхөн эхний 3 бичлэгийг хийхийг хүсч байгаа.) Тухайн сэдвээр хэрхэн мастер болох талаар алхам бүрийг заана. Хийх зүйлийг нь бичиж өгнө. Зүгээр л чөлөөтэй, тааламжтайгаар ярих болно. Үүнийг хийхэд бүтэн өдөр болох байх, тэгээд жаахан амарч хөгжилдөнөө. Хэрэв би жаахан гацах юм бол өөрийн чадварыг хурцлах сэдвүүдийг уншина. Энэ надад хэрэгтэй байгаа итгэлийг өгөх болно. Тэгээд завсарлага аваад ус ууна. Энэ үнэхээр ачаалалтай өдөр байлаа!

Өдөр 25

Одоо Upwork рүү очин миний бичлэгийг үгчлэн бичих хэн нэгнийг хөлслөх бөгөөд тэрээр үүнийг слайд болгон бэлтгэн ёстой. Модул бүрт нэг слайд байна. Үүнийг хийхэд эхний 3 өдөр боломжийн тэгээд ч хурдан байх болно. Контент бэлэн байгаа газраасаа эхлэх бөгөөд нэг модулийг нэг долоо хоногт гаргах ба би үүнийгээ “dripping out” буюу “дусал дуслаар хийх” гэж би нэрлэдэг юм.

Өдөр 26

Миний слайдуудыг бэлтгэж байх хооронд би ClickFunnel аккаунт руугаа очоод гишүүнчлэлийн хэсэг бүхий онлайн семинарыг хийнэ. ClickFunnels дээр байгаа бэлэн загваруудыг ашиглаад дараах зүйлсийг хийчихнэ:

Емайл авах хэсэг (Opt-in Page): гарчиг нь “Y-ийг хийснээр X-ийг бүтээнэ. <Үр дүн> хэрхэн гаргахыг үзүүлсэн Төлбөргүй Мастер хичээлийг үзээрэй>.”Зураг нь миний үзэгчдийн хүсч буй үр дүнг харуулсан зургийг тавина. Жишээ нь хэрэв би шүдний эмнэлгийн niche дээр байгаа бол би маш гоё инээмсэглэн, гоё шүдээ гайхуулан байгаа хүмүүсийн зураг гм.

Емайлаа бүртгүүлээд ороод ирэхээр нь тэднийг шууд миний онлайн семинар угтах болно. Энд би зүгээр л стандарт загвар ашиглана.

Эдгээр бол миний өнөөдрийн хийх зүйлс.

Өдөр 27

Топ өрсөлдөгчдийнхөө онлайн семинаруудыг үзнэ. Тэдний юу хийж байгааг бичиж авна. Тэдний хийж байгаа зүйл дээр үндэслэн өөрийн агуулгыг гаргана. Энэ нэг иймэрхүү байх болно:

Өөрийгөө танилцуулна, тэгээд өнөөдрийг хүртэлх амжилтаа үзүүлнэ.
Миний амьдрал өмнө нь ямар байсан талаар хэлнэ. “Надад эдгээр хүндрэлүүд байлаа...” гм
Тэгээд энэ бүхнийг өөрчилсөн томьеог олсон юм. Энэ бүхнийгээ өнөөдөр таньд үзүүлэх гэж байна.
Баримтлах дүрэмүүдийг оруулна
Орлогын талаарх мэдээлэл (Disclaimers) өгнө
Заах
Боолт болон хаалт
За тэгэхээр онлайн семинарынхаа бүтцийг гаргачихлаа. Үүнд би өөрийн топ 3 өрсөлдөгчийн талаар оруулна. Тэдний юу таалагдсаныг хэлээд, таалагдаагүйг нь оруулахгүй. Тэднийг үгийг хуулахгүй, бүтцийг нь нь хуулна.

Өдөр 28

За тэгэхээр онлайн семинарынхаа агуулгыг гаргачихлаа. Одоо өөрийн слайдуудаа бэлтгээд түүнийгээ бичнэ. Бичиж байхдаа өөртөө итгэлтэй, тайван байна. Нэгэнт бидэнд техонлоги тусалж байгаа болохоор би үүнийг аль болохоор энгийн амархан байхаар хийх ба Zoom ашиглан дэлгэцээ бичнэ, слайдууд бүтнээрээ харагдах дээр тавина. Keynote, Google Slides-ийн алийг нь хамаагүй өөртөө таалагдсанаа ашиглана. Надад мэргэжлийн микрофон ч хэрэггүй, гэхдээ надад зарцуулах төсөв байгаа бол Yeti-ийг ашигланаа.

Өдөр 29

Онлайн семинараа сувгийнхаа загвар руу нэмээд цацахад бэлэн! Одоо би үүнийгээ өөрийн органик трафикт үзүүлэх ба борлуулалтын орлого нэмэгдэнэ. Тест, сайжруулах, өргөжүүлэх.

Өдөр 30

Амарна, …. бүх зүйлийг баримтжуулж дууслаа, өнгөрсөн 30 өдөрт хийсэн тэмдэглэлээ PDF болгоно. Энэ дөнгөж эхэлж байгаа миний хүмүүст хэрэгтэй. Хэрхэн X-ээс эхлээд 30 хоногт Z-ийг бүтээсэн тухай! 0-оос БААТАР болсон BLUEPRINT!!

Тэгээд Facebook Live хийн өнгөрсөн 30 хоногт юу хийснээ бүгдийг нь цувуулан ярина. Төгсгөлд нь над шиг болохыг хүсч байна уу? гэж асууна. Яг адилхан зүйлийг хийхэд чинь би чамайг дасгалжуулж чадна. Энд бүртгүүлээрэй. Тэгнэ биз дээ?

Бид 0-оос баатар болох юм. Бурхан та бүхнийг өршөөх болтугай. Та бүхэндээ хайртай шүү. Энэ дэлхий дээр таныг зогсоож буй хүн бол ТА өөрөө. Өөр ямар ч зүйл байх боломжгүй.

Хийх зүйлс:
Амралтанд явна.
Facebook Live хийн юу чадсанаа хүмүүст хэлнэ
Өөрийн сургалтанд урина. За ийм л байна даа залуус минь, ийм л амархан зүйл байгаа юм. Намайг бүтэлгүйтсэн, бүдүүн, ганцаардмал, гэр оронгүй нэгэн байсан гэдгийг санаарай…

Одоо:

Топ 1% орлоготой, олон улсын бэстсэллинг номын зохиолч
Топ подкастаараа алдартай, дэлхийн олон арга хэмжээнд уригддаг
Өөрийн багийг бүрдүүлж чадсан
Топ сошиал бизнес эрхлэгч
Баталгаатай емайл лист, групп дагагчтай
Маш олон өнчин хүүхдүүдийн спонсор
Хараагүй хүүхдүүдэд хараа ороход туслагч
Өөрийн гэр бүлийн найдвартай туслагч
Дуртай газар луугаа аялагч
Лайв арга хэмжээнүүдийг зохион байгуулагч
Топ өөрийн хүрээлэгчтэй (inner circle)
Дэлхийг илүү сайхан болгоход нөлөөлөгч
Бусдыг 7 сувгаар 7 оронтой орлого олоход туслагч…. гээд маш олон зүйлийг хэлж болохоор.

Юу гээч? Миний саяийн өгсөн энэ стратегийг хүн бүр эхлэхдээ ашигладаг юм шүү! Хэрэгжүүл, сайжруул, шагналаа ав. Үргэлж ёс суртхуунтай хий, үргэлж буцааж өг. Та бүхэндээ хайртай!

Орчуулсан: Чагнаадожийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
Зөвлөх Үйлчилгээний Бизнесийг Хэн ч Хийж Болно
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com